Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “24-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “24-р хэсэг”

44 секунд уншина
0
0
620

Хүүхдүүд та нар бие даасан амьдрал таньж мэдсэн том эрс болж дээ. Эгч нь та нараар бахархдаг. Ажил нь хир урагштай, бүтэмжтэй байна даа хүү минь? – Одоогоор ам бардам хэлчих юм алга. Гэхдээ үнэн

тогтоно байх гэж бодож байна. – Балбарын охин биш байсанд нэг талаар жаахан тайвширч байна. Гэхдээ хэн нэгэн хүний охин үр миний хүүгийн гарт… хэлэх юм биш дээ. Бурхан минь. – Би тэр

Оюунзулыг хулгайлсан гээд байгаа Петт гэгчид холбогдох хэргийг мөрдөж байна. Дүүрэнгийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаачих санаатай хөөцөлдөж л байна. Гэхдээ бүтэмж нэг л муутай байна даа

эгч минь. – Үнэнийг хэлэхэд эгч нь ганц хүүгээ хүний амь хөнөөчихсөн гэдэгт итгэдэггүй юм даа. – Би Дүүрэнгийн эхнэртэй уулзмаар байх юм. Тэр өнөөдөр энд ирэх үү? – Өнөөдөр ирэхгүй байх даа. Охины бие бас

тааруухан. Гэртээ байгаа. – Дараа болъё доо. Харин Төмөрзаан… үгүй Билэгсайхан билүү? өнөөх мундаг жаалтай жаахан тоглоё байз… – Иш хүү минь ядарч байж хүүхэдтэй ноцолдож яах юм бэ? манай тэр

уйдаад дээр өрөөндөө байгаа. Хоол идчихээд Дүүрэнгийнхээ өрөөнд ороод унтчих. – Үнэнийг хэлэхэд эгч минь би эхнэрээсээ салчихсан. Тамжид түүнийг том харж – Яаж байгаа чинь тэр вэ? гэж уулгалах шахам хэлэв. – Дэмий санагдаад… Харин би чинь ганц хүүтэй хүн шүү дээ. Хүү маань нэг сайхан сэтгэлтэй айлд амьдарч байгаа. Хүүгээ өөр дээрээ авч цуг амьдардаг юмуу гэж бодох юм. – Тэгэлгүй яадаг юм бэ? Үр хүүхдээ тэгж гаргуунд нь гаргаж болдоггүй юм. Хүүгээ ав. Та нарын энэ нэг амьдралд хайнга хандаж үр хүүхдийнхээ хувь заяаг зоргонд нь орхидог уу. Байж болохгүй асуудал шүү. Манай Дүүрэн ч гэсэн дээ. Хүү минь чамд их баярладаг шүү. Муу хүүг минь олж өгсөнд… – Хэн нэг хүний хорон муу үйлдлээс болж амьдралд давтагдах зовлон их юм даа. Заримдаа би өөрийгөө үзэн ядах юм. – Хүүе яаж болдог юм бэ? Өөрийгөө тэгж болдоггүй юм. – Эмээ би эвлүүлдэг тоглоомоо дүүдээ өгнө. Саруул эгчийн хийж өгсөн сувдан тоглоомуудыг би өвөөгийн

өрөөнд оруулчихсан. Жаал хүүгийн шулганан ярих дуунаар Батхүүгийн зүрхний цохилт нь түргэсч хачин их уярал хоолой өөд нь тулаад ирэв. Гэсэн ч тэрбээр өөрийгөө чандлан захирч байлаа. – За энэ чинь ямар том эр болоо вэ? Сайн уу залуу минь? Алив ах нь үнсье! Хүү Тамжидын цаагуур булталзан Батхүү үрүү харж зогсов. – Яав. Энэ чинь. Энэ ахтайгаа мэндлээч! Аавын чинь сайн найз нь байхгүй юу. – Надад аав байхгүй. Өвөө л байгаа. Сайн байна уу? Ахаа. Намайг Билэгсайхан гэдэг. – Их сайн хүү юм гээч. Харин би бол Батхүү ах нь. – Та цэрэг юмуу? – Би цагдаа. – Тиймүү? Таньд буу байгаа юмуу? – Байгаа. Харин энд байхгүй. Ажил дээр байдаг юм. – Жинхэнэ буу юмуу тэгээд? Би таны бууг үзэж болох уу? – Болно. Би нэг аваад ирэмз. – Тэгээрэй ахаа. Би тэгвэл цонхоор буудна. – Муу ёр гэм. Тэгдэггүй юм миний хүү. Хүүхэд жинхэнэ буугаар тоглодоггүй юм. – Миний өвөө надад жинхэнэ буу шиг буу авчирч өгнө гэсэн юм чинь. – Чи мундаг эр юмаа. Хоёулаа гадаа гарах уу? – Тэгье. Өө үгүй, үгүй. Намайг миний өвөө гадаа битгий гараарай! Муу улсууд байгаа шүү гэж хэлсэн юм. – Надтай цуг байхад муу улсууд чамд ямар нэг таагүй зүйл хийж чадахгүй. – Надад

эвлүүлдэг тоглоом байгаа. Би түүнийг дүүдээ өгнө. Надад зөндөө олон машинууд бас цагдаагын машин ч байгаа. Батхүү бяцхан хүүтэйгээ хүүрнэн тэр шөнийг ихэд хөгжилтэй өнгөрүүлсэн ч хүү нь түүнээс харь хөндий байх бөгөөд Тамжид хүүг Батхүүтэй дотносуулах дургүй байгаа нь илт тул тэднийхээс урамгүйхэн гарав. Өдрийн ажилд нь өөрчлөлт гарсангүй. Петтээс байцаалт авч чадалгүй өнгөрсөн тул сэтгэл гонсгор ээжийндээ очив. Ээж нь нилээд өтөлсөн байх нь нүднийх нь өмнө илт. Дүү нар нь хатуу хахир ааштай ахаасаа төвөгшөөсөн байдалтай өөр өрөөнд орж хоолоо шор шорхийтэл сорон идэцгээж үг дуу цөөтэй байцгаах аж. Үнэр нь хамар цоргисон шөлтэй хоол уур савсуулан аягалсан ээж нь – Ашгүй дээ. Хүү минь хүрээд ирдэг нь. Аяга хоол идчих. Ээж нь хуушуур хайрч өгье. Хий хуйнд сайн гэсээр бөртөлзөх нь өрөвдөлтэй. – Хүү минь томоожих насандаа ирлээ. Ухаантайхан яваач дээ. Харин ч төр түмний хайр хишиг их юм. Ажилтай үлдсэн нь их юм. Хайран сайхан амьдрал, хайран сайхан хань. Үгүй ер юу дутлаа гэж тив дэлхий тойрч ямарч зорилгогүй тэнэдэг байна даа. Амьд мэнд эргэж ирсэн нь их юм гэж залбирхаас өөр хөгшин би яалтай ч билээ. Бүүр нэг ааш авир муутай. Хань ижил,

дүү нараа, намайг хүртэл адлаад, уурлаад байдаг байсан. Ямар юманд хорлогдохоороо ингэдэг байна даа харлаж хоцор. Нэгийгээ үхсэн амьдыг нь мэдэхгүй алдчихаад одоо нэг нь ор сураггүй бас алга гээд муу эцэг чинь бөөн бүлх. Аяга хоол өмнө нь тавьчихаад араас нь үглэх ээж нь тун ч яршигтай санагдахад Батхүүгийн хоол идэх дур нэгмөсөн алга болж аягатай хоолоо чимээтэй гэгч нь ширээн дээр тавив. – Яав чи. Тэгээд л хохилзоод уурлаад унах. Одоо чамд миний үг бас хэрэггүй болсон уу? Би чамайг зовоож өсгөсөн нь үнэн. Чамайг харах бүр зодуулах бүрд чинь би бүхий л бие сэтгэл, эд эрхтнийхээ эс ширхэг тоолон зовдог байсан. Энэ багадсан юм шиг бас эхнэр хүүхдээсээ салж гэнэ. Ид наад хоолоо. Намайг алга болохын цагт чамд хоол өмнө чинь тавиад аргадаж гуйх нь байтугай аашилж, загнах ч хүн олдохгүй вий. Цаад эцэгтэйгээ ярьж сэтгэлийг нь амраавал таарна. Зэгэл царайлчихаад зовж явахад чинь чиний төлөө тэр хүний өр өвдөнө. Өөр хэн ч чамайг гэхгүй. Үгүй ер ямар юмаа дууриасан монди вэ? чи. Харь газар дуу чимээгүй тэнэж, тэнэж ирчихээд хар цагаан дуугүй

чемодантай хувцсаа чирээд явчихаж гэнэ. Бүр нэг хүн чанаргүй гэдэг нь. Адаглаж “ Ижий минь бие сайн уу гээд аяга цай ядаж уугаад явдаг байгаа гэж загнав. “Нээрээ би чинь муу ээждээ үнсүүлж, биеийг нь асуугаагүй юм байна шүү. Би ч адгын тэнэг хүн юм даа. Ээж гомдохоос ч биш яах билээ. Хоёр дүүдээ таван чихэр ч үгүй. Хэзээ ч дүү нартаа ахын ёсоор ханддаггүй. Харь хол сэтгэлтэй өссөнийх. Хүү минь бас тийм болох нь. Хүүгээ өөртөө авах юмсан” гэх шаналалт бодол сэтгэлийг нь базлахад – Батсүхээ, Батхуягаа хэмээн дүү нараа дуудав. Хуушуур хийхээр гурил зуурч байсан ээж нь түүнийг гайхсан байдалтай зөөлөн нүдээр харж цаад өрөөнөөс нас биед хүрсэн хоёр дүү нь гарч ирэхэд Батхүү энгэрийн халаасаа ухаж – Өө тийм. Ах нь мартчихаж, та нарт өгөх гээд мартаж орхиж. Адаглаж ээж үглээд ой санамж саатуулаад байх юм. Май чихэр михэр авч идэцгээ гээд нөгөө зуун доллараа гарган сарвайв. Бага дүү Батхуяг нь ахынхаа анх удаа өгч байгаа мөнгийг баярлан авч ах Батсүх үрүүгээ харан инээмсэглэж – Дунд ахаа одоо цавчих үлдлээ гэхэд Батсүх, Батхүүг харан мушилзаж –

Тэгээд чихэр, михэр авах юмуу гэв. – Өөрсдөө мэдэцгээ. Холын орноос авч ирсэн ганц юм энэ. Өөр юу ч байхгүй. Нэг сайхан сэтгэлтэй эмэгтэй өгсөн юм. Одоо тэр эмэгтэй ч байхгүй болсон. Харин Бурханы оронд төрөөсэй билээ гээд инээх гээд инээж чадалгүй чимээгүй болов. Түүний сэтгэл зовиуртай байгааг мэдсэн Батсүх дүүгээ дохин цааш оронгоо эргэж – Та тэгээд өөрт чинь юм үлдэж байгаа юм уу? Гэв. Батхүү дуугүй толгой дохиж – Цалингаа авсан гээд сандал дээрээ дээш харан унав. Хар аяндаа нүд нь чийгтэж нулимс нь нүдний аягаа дүүрэх аж. Ээжийнх нь аашилж, айлгаж зэмлэх, дүү нарынх нь инээд түүнд сайхан байлаа. Хүний биенээс биш хад модноос төрсөн юм шиг хажиг зожиг эд нараасаа харь хөндий явснаа санахаас өөртөө гомдох сэтгэл төрнө. – Үгүй ер нэг эхийн гэдсэнд багтаж төрсөн хүүхдүүд чинь нэг ийм байдагсан. Миний хүү дүү нараа хайрлаж яв л даа. Дүү нар чинь чиний өмнө буруугүй шүү дээ. эцэст нь ээж нь ийн аргадаж, зөөлөн халуун амьсгаа ойртон духан дээр нь зөөлөн үнсэхэд зүрхээр нь салхийн хатгуулж, хамаг бие нь дагжив. Айлгаж, үглэсэн ээжийнх нь нүүрт зовинол хуралдаж – Миний хүүгийн бие тааруухан байнаа

даа гэж сандрав. – Үгүй дээ ээжээ би зүгээр л . Гэртээ ирээд бас танд загнуулах сайхан байна шүү гээд хоолой зангируулсан хүүгээ зөөлөн харсан эх майтран босохдоо “Муу хүүгээ дэмий загналаа гээч. Ажилтай л болоод яваа биз. Улс мэдээд ажилд нь буцааж авсан байлгүй” хэмээн хүүгээ өөрөөсөө өмөөрөн бодов. -Байна уу гэх настайвтар эмэгтэйн дууг аавынхаа эхнэр гэж таньсан Батхүү утсаа өөрөө аваагүй эцэгтээ бага зэрэг ундууцах шиг болж –Батхүү байна гээд чангахан дуугарчихав.Ярилцагч эмэгтэйн дуу сааралтаад явчихыг тэр анзаарав. -Ашгүй хүү минь чи ирээ юү.Эцгийн чинь бие барагтайхан.Чамтай яаж холбоо барих билээ гэж бодож суулаа. -Би ирээд бараг нэг сар болох гэж байна.Ажил ихтэй болохоор та нартай холбоо барьж амжихгүй байлаа. Аав яагаад байна вэ. -Даралт нь ихсээд цус харвачихлаа. Бие нь их тааруухан байна. Хүү минь чи ирвэл их сайнсанж. -За би очихыг бодноо.Үгүй бодноо ч гэж би заавал очиноо.гээд утсаа тасалсан Батхүү бодолд автан хэсэг зуур

суув.Түүний өмнө бүх зүйл хөндлөн зогсч бүх бүтэмж хаагдсан ч юм шиг, нэг болохоор дэндүү их уй гуниг хатуу зовлон түүнд зориулагдсан юм шиг эвгүй санагдан бие нь хүндрэх аж… ..-Орж болох уу хурандаа..өөр арга олдсонгүй тул Батхүү хэлтсийн даргаасаа зөвшөөрөл аван баахан хулган оров.. -За ахмад суу.Би таны илтгэлийг судалж үзэж байна.Та хоёр өдрийн дараа удирдамжаа ав. –Би ..өөр..Хурандаа би таньтай өөр асуудлаар уулзах гэсэн юм.Хурандаа махлаг нүүрээ өргөн түүний царайг няхуур ажиглаад –Та тэгээд юу гэх гэсэн юм бэ.Ярилцъя. хэл..ярь хэмээн найрсахад Батхүү инээх аядав. -Би чөлөө хүсэх гэсэн юм.. -Юу.. Чөлөө гэнээ..Энэ их ажлын үеэр та яах гэсэн юм бэ? -Завхан аймагт аавын маань бие муудаад.. -Тиймүү би таны эцгийг ..нас барсан..гэж боддог шүү.уучлаарай. -Хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ.Хурандаа миний төрсөн эцэг Завхан аймагт байдаг юм. -Тиймээ тийм ахмадаа бид ямар хувь тавилангаа өөрсдөө зурах биш дээ.Та тэгээд хэд хоногын чөлөө хүсээд байгаа юм бэ? -Ямартай ч долоо хоногын чөлөө.Байдал ямар болохыг хэлж мэдэхгүй байна. -За яах вэ долоо хоногын чөлөө олгоё.Харин түүнээс цааш

байхгүй шүү. -Баярлалаа хурандаа..Баярлаж,хаалга зөөлөн хааж гарсан залуугын араас хурандаа сонжих мэт хараад инээмсэглэв.Муу золбин гөлөг.Чамайг доншиж явах зуур би хийдгээ хийх болноо.Чиний тэр нэр, төр олох гээд байгаа хэргийн нотолгоог үнсэн товрог хийгээд хүлээж суухаа би бас мэдэх толгой хэмээн хорсон бодов… ..Нэг их холоос нэвсийтэл буун ирсэн бөөн цагаан юм түүнийг амьсгалж болохгүй болтол нь дараад байх шиг санагдахад Дамиран арайхийн гүн амьсгаа авав. Чихэнд нь бүгтхэн ярилцах сонсдоно. -Ашгүй амьсгал ирлээ.Тариагаа.. -Эмчээ зүрх нь.. зүрх нь зогсчих гээд байна. -Аппарат залга..Кислород өг.. -Дахиад амьсгал ирэхгүй болчихлоо. -Амьсгал өг..Ар гэрийнхнийг нь оруул..Найдлагагүй… -Эхнэр нь байна..Хүү нь хотоос ирж байгаа гэнэ.Ах дүүс нь бас ирчихээд бай.. -Тариа залга.. -Ээ харла гэж..Судас нь хагараад болох биш.Дамиран бүүр, түүр ухаандаа энэ бүгдийг сонсч байлаа.Түүний бие нэгэнт эзэнгүй болсон бололтой.Хөл гар нь захирагдахаа больж хад, мод шиг хөшиж эхлэв.Нүдэнд нь гэнэт их гэрэл цэлсхийн асч нэг их гэрэлтэй

хязгааргүй уудам өмнө нь цайлалзахыг тэр олж хараад өөрийн эрхгүй тийш тэмүүлж , тэр гэрэл үрүү татагдаж байгаагаа мэдрэв..Нов ногоон үзэсгэлэнт байгаль, өнгө өнгийн гоёмсог цэцэг,мэлтгэр том улаан наран , түүний хажууд бүртийх ч харгүй сэмжин цагаан үүлс байх бөгөөд тэр хөвсгөр цагаан үүлсийн дунд дун цагаан нөмрөгтөй хайртай ганц охин Онон нь зогсч байхыг тэр олж үзэв..Дамиран хүний гунигт амьдралаас салах тунч дөхөж байлаа.Түүний чихэнд салж хагацан байгаа хүний хорвоогын гунигт үймээн,шуугиан бас сонсдож эхлэхэд тэрбээр хүн биеийнхээ шархиран өвдөх,хөшин хүндрэхийг чүй чамай мэдрэв.. -Нөгөө хүү нь ирэв үү.Машинаар ирж байгаа юмуу. -Ирлээ..ирлээ..ямартай ч амжлаа. Хүү нь үүдэнд байна.. -Оруул.оруулаач тэгээд..Өө ашгүй амьсгал ороод ирлээ.Зүрх бас хэвийн боллоо гээч..Даралт унаж байна гэхдээ гайгүй..Ёох ингэж айх гэж хүүгээ ирэхээр сэргэлээ гээч.. -Хамаагүй хөдөлгөж болохгүй.За тэгээд хөдлөх тэнхэл ч алга байх даа зайлуул.Гэхдээ баярлах болоогүй шүү. Самсаа нь шарлаад..Хөлнөөсөө эхлээд.. -Бурхан минь уг нь бие сайтай хүн тулдаа ..Тойрон зогсох олон эмч нарын дунд ийм яриа өрнөхийг Дамиран аанайхан сонсоод хүндэрсэн зовхио хөдөлгөх гэж хирээрээ

ноцолдоод чадсангүй. Хөлийн чимээ ойртон, хэн нэгний хүнд амьсгаа хажуухан нь ирж- Яаж байна гэх сандарч тэвдсэн дуун гарч Дамиран өөрөө хөдөлгөж чадахаа нэгэнт больсон баруун гарыг нь зөөлөн атгалахад хөшинг байдал бага ч болохноо зайлах шиг бие нь тавираад явчихав.. -Ааваа…Миний ааваа хүү нь ирлээ.энхрий дотно халуун гарт атгагдан бүлээн дулаан болж буй гар дээр нь шингэн зүйл урсах мэдрэгдэхэд “Хөөрхий минь зовлонт ганц хүү минь..уйлж байна даа. Уйлж байна муу хүүгээ ингэж зовоодгоо бас.Миний хүү чинь уул овоо шиг архайсан том эр дээ.Хүүгээ сүүлчийн удаа ганц харахсан “гэж Дамиран ихэд хүсэмжлэв. Энэ бол түүний хүний хорвоогоос хүссэн хамгийн сүүлчийн хүсэлт байлаа. -Хүү минь ..хүү минь..муу эцгийгээ өршөөгөөрөй “аавыгаа Өвөлжөөтийн”эхэнд ..Дамиран хүүдээ эцсийн захиасаа хэлэх гэж зөвхөн уруулаа өмөлзүүлэв.. -Ааваа.. би ирлээ..хүүнь таньдаа ирлээ шүү дээ.Хүүгийнх нь уйлагнан ярьж байгаа дуун улмаар холдож, нөгөө их гэрэл цэлсхийн асч алсын хөвөн цагаан үүлнээс охин нь даллан гарахад Дамиран тэр зүг яаравчлан үйлт хорвоогоос өөрийн эрхгүй дайжих аж..Ямар нэгийг хэлэх гээд

чадалгүй өрөвдөлтөйеэ уруулаа өмөлзүүлэх эцгийгээ нулимс тунарсан харцаар харсан Батхүү чихээ эцгийн уруулд наав.. -Миний хүү аавыгаа Өвөлжөөтийн эхэнд …оршуулаарай. аз жаргалтай ..заавал жаргалтай амьдраарай..ихэд хүчлэн хэлсэн эцгийн үгийг сүүлчийн үгийг сэтгэл зүрхнийхээ гүнд хэзээч мартахааргүй олж сонссон Батхүү мэгшиж гарав.. -Эмчээ ..зүрх зогсчихлоо.. -Амьсгал алга болчихлоо.. -Байхгүй..харамсалтай..гэлцэн зөөлөн шивнэлдэхүйлт хорвоогийн үлдэж буй хүмүүсийн өөрийнх нь тухайд шивнэлдэх сүүлчийн яриаг сонссон Дамиран уйлж хоцорсон хүүгээ эцсийн удаа хайрлаад их гэрэлд сорогдон одвой.. -Хүү минь чи яг амжиж ирлээ шүү.Эцгийнхээ эцсийн үгийг сонсоно гэдэг эр хүнд их аз тавилан байдаг юм.Би эцгийн чинь төрсөн ах нь..Муу эцэг чинь заяа төөрөгөө мэдсэн юм шиг сүүлийн үес тувт чиний төлөө зовж, хүлээж бас чамайг магтдаг байсан. Ингээд нэг ирсэнд чинь их баярласан даа хөөрхий минь.. Ай Бурхан Гончигсум минь , Ум маани бадми хум пад суухай талийгаач эцгийнх нь эхнэр зогсоо зайгүй сүслэн залбирах нь өрөвдөлтэй. -Бурхан болооч уг нь хүүдээ нэг юм хэлэх гээд байсан хөөрхий

минь..Ганц хүүдээ тэр үгээ хэлж чадсан бол… -Би сонссон л доо.Сүүлчийн тэр үгийг нь би сонссон гээд Батхүүгийн нулимс өөрийн эрхгүй асгарав. -Ээ лам багш минь гялайх нь тэр. Хэлэх гэснийгээ хүүдээ хэлж..Хойд эх нь мөн нулимс асгаруулна. -Аав Өвөлжөөтийн эхэнд оршуул гэсэн дээ. -Зайлуул даа Аргагүй шүү дээ төрсөн нутаг нь юм чинь аргагүй дээ.Нэг өвгөн гэнэт ярианд оролцоод талийгаачийн хойдохь ажилд шамдуулав.. -За хүү минь ямарч атугай бид цусаар холбогдсон улс..Би одоо ингээд торойтол ганцаараа хоцорлоо.Үйлийн үрийг яалтай ч билээ дээ. Миний хүү орж , гарч хэл сурагтай яваарай даа. Одоо миний гол зогоох үр бол ганцхан чи шүү дээ.Хөөрхий дөө муу аав чинь чамд энэ хоёр дэвтрийг өгөх гээд хадгалж байсан юм.Май хүү минь… Хойд эхийнхээ өгсөн дэвтрийг нээж үзвэл талийгаач эцэг нь түүний нэрэн дээр хийсэн тавь орчим сая төгрөг,нөгөө нь удам угсаа түүхээ бичсэн ургын бичгэрхүү зүйл байлаа.Батхүү ургын түүхээ бичсэн тэр дэвтэр хамгийн үнэтэй эрдэнэ мэт санагдан ,цүнхэндээ нандигнан хийж ,Хадгаламжийн дэвтрийг буцаан өгтөл цаадахь нь авсангүй. -Юу гэсэн үг вэ хүү минь эцэг чинь чамд зориулж хийсэн зүйл.Эцгийнхээ буян заяаг дээдэлж яв хүү минь..Батхүү өвлийн сүүлчийн цонхигор өдөр төрсөн эцгээ хөдөөлүүлчихээд хот уруу яаран эргэв..”За ингээд аав байхгүй болсон.Дүү бас байхгүй болсон.Одоо Дамиран гэдэг хүний халуун

цусыг биедээ тээсээр ганцхан Батхүү үлдлээ дээ.”Тэр буцах замын туршид бурхад зорьсон эцгээ, хувь заяа нь яасан нь мэдэгдэхгүй алга болсон охин дүүгээ бодсоор явлаа… …Есөнтугын хүйтэн хахир харц Ягааныг тас ороолгон угтаснаа харц нь номхрон инээмсэглэх аядав.. -Суугаач хө..Өглөөний ундаа ууж амжаагүй байна.Хамт хоолонд оръё. Нэгэнт түүний нөмөр, нөөлөг бараадаж ирсэн болохоор Ягаан хариу үг дуугарсангүй. -цаадахь чинь тэгээд яажшуу байна даа.миний хүмүүс чамайг очин очтол чинь дагасан шүү дээ. Би охиноо хаана байгааг мэдсэн. Чи надаас түүнийг нуугаад хэрэггүй. -Есөнтуг. Чи их нүгэл үйлдсэн шүү. Миний ээж бас миний амьдралд чи шууд хар хөө цацсан.Түүнээс чинь болоод би өнөөдөр нийгмийн хог шаар болсон.Үнэнийг хэлэхэд би ганц дүүгийнхээ төлөө өөрийгөө золиосолж төрсөн үрээ зарахад хүрсэн юм.Би чамаас одоо ганцхан юм гуйя.Чи одоо намайг битгий зовоогооч.Миний дүүг тэр чигт нь орхи.Их л хүйтэн өнгөөр хахир хатуу дуугаар хэлэх гээд чадахгүй хоолой нь чичирч буй Ягааныг, Есөнтуг тиймч таагүй бус нүдээр харж суулаа. Хүүхний сайхан цагаан царай чичигнэн ихэд хямарч буйгаас шазав, татавхийн дүрлэгэр том алаг нүд нь үүлшин бороошиж ,аль хүүхэд байхаасаа л Есөнтугын дур тачаалыг өдөөдөг ягаахан уруул

өмөлзөнө.Есөнтуг түүнийг хараад жаал номхорч бүр өрөвдөх сэтгэл төрөх шиг болохуйяа цочих шиг болов.Есөнтуг хэзээч, хэдийд ч ,хэнийг ч өрөвдөх , хайрлах гэгчийг үзээгүй нэгэн.Одоогоос адаглаж таван жилийн өмнө Ягаан түүний өмнө ингээд суусан бол Есөнтуг түүнийг өрөвдөх нь байтугай энэ муу янханыг мөчлөөд хэдэн зүгт хаяхаас сийхгүй балмад нэгэн. Гэхдээ цаг хугацаа бүхнийг шийдэгч агуу хүчин гэдэг аргагүй үнэн аж..Тавин нас хол давж буй харгис догшин эрийн мөс шиг хүйтэн сэтгэл хаа нэгтээ сэмрэн ханзрах нь бий.Цаг хугацаа гэгч Есөнтугыг ч мөн өөрийнхөөрөө давтаж буй нь энэ.Хүүхэд ахуй цагаас нь тоглож өдий хүрсэн Ягааныг, бас төрсөн ганц охиноо хүсэмжлэх нь сүүлийн үес ихсээд байлаа. -Одоо ..Одоо түүнийг орхихгүй ээ би. Би түүний эцэг нь шүү дээ.Би түүнд туслах ёстой..Есөнтугын дуун тээр холоос гарах шиг сөөнгөтөн паргиатна. -Дэмий дээ…дэмий.. Бид хоёрын хэнийг ч тэр хүлээн зөвшөөрөхгүй. -Миний охин гуйлгачин байх ёсгүй. Би түүнд орон сууцны байшин, сайн машин, эд хөрөнгө, мөнгө өгөх хэрэгтэй байна. -Чамайг ийм юм яриад очвол Намуун шууд амиа хорлох биз..Ганц охиноо үхэлд илгээх гээгүй юм бол мөрөөр нь орхисон нь дээр биз дээ. -Ягаан би чамд энэ бүхнийг өгье.Тэгээд чи Намуунд өг тэгэх үү. -Яасан юм ойлгодоггүй

хүн бэ? Түүнд би чиний юмыг өгөөд ч авахгүй..Өгсөний ч хэрэггүй..Адаглаж нэг нь цэвэр ариунаар амьдраг.. -Чөтгөр гэж..Бүтэн хонь залгимаар өлсч байна. Гэхдээ чамайг алчихаад хоолломоор байна. Ширээн дээрхи шилтэй архинуудаас нэгийг шүүрч талд нь ортол залгилсан Есөнтуг үгэнд нь ороогүй Ягаанд дургүйцлээ илэрхийлж догшроод нэг үзэв… Гэвч одоо Ягаан түүнээс айхаа нэгэнт больж амьдралд догширсон хүүхэн өмнө нь суух аж..Түүнд алдах, бас онох юм юу ч байхгүй болсон. Албал ална л биз.. -Тэгээд алаач дээ.Ер нь чи намайг арван хэдтэй байхад минь алж орхисон шүү дээ. -Тэгээд..тэгээд ..чи муу янхан ..чиний бах ханаж байгаа биз дээ.Надаас юу хүсээд байгаа юм чи… -Харин чи ..чи энэ тавилангаа нэг их …сайхан гэж санаагүй биз дээ.Ганц үртэйгээ нүүр бардан очоод уулзчихаж чадахгүй байж… . -Дуу чи..алж, хүчиндэж..бүр мөчилж орхино шүү.. -Үгүй тэгээч дээ.Чи ямар сураагүй юм биш..Есөнтугын хүчирхэг гар тасхийн бүсгүйн шанаан тус газар бууж, базагдаад хаягдсан даавуу шиг бүсгүй дуугарах ч тэнхэлгүй нэвсгэсхийн сөхрөн унав. -Муу гичий..Үхэж байхдаа таарсан янхан..Хохь чинь шүү муу новш минь..Есөнтуг түүнийг хараан зүхсээр дахин нэг шил архи уув..Ягаан хэсэгхэн зуур ухаан алдан муужирснаа алгаараа хацраа дарсаар өндийв..Хамраас нь хундан ягаан цус урсч байлаа.За яах

вэ.Энэ зөвхөн миний тавилан. Би нохой шиг эрчүүдэд адлуулж, зодуулж, гөлөг шиг гасалж явж өвчтэй эхийгээ, бяцхан дүүгээ тэжээж байсан. Энэ юу ч биш…Энэ новш намайг алж чадна.Алсанч яах вэ дээ.Намайг өмөөрөх хэнч байхгүй юм чинь.Ганц дүү минь хүртэл надаас дайждаг.Гэтэл би түүний төлөө амьдардаг.Ганц үр минь хүртэл намайг танихаа болисон..Хүү минь бас надаас дайжиж зугатах цаг бас ирнэ.Би одоо хэнд ч хэрэггүй болсон.Чухамдаа Есөнтуг мэтийн араатнуудад л хэрэгтэй байх боллоо доо.Ягаан шаналгаатай гэгч ийн бодоод хоолойдоо торолзсон нулимсаа хүчлэн цааш залгив.Ягаан гашуун хувь тавилантайгаа бүрэн эвлэрсэн байлаа. -Хөөе чи битгий уур хүргээд бай.Ойлгов уу.Энэ бол сануулга шүү. Би ч бас чамд тийм муу байгаагүй шүү.Уур хүргэлгүй надтай хамт амьдар за юу.Чи юугаарч дутахгүй байх болно .Ердөө надад сайн.миний үгэнд орж бай за юу..Энэ үгэнд Ягааны дургүй ихээхэн хүрэв.. -Есөнтугаа наад доромжлолоо битгий давтаарай…Би муу хүнч гэсэн аавынхаа оронд ээжийнхээ хөнжлийг бузарласан нүгэлтэн.Энэ арай дэндэх байлгүй дээ.Бүсгүйн үнэн сэтгэлээсээ хэлсэн үгэнд Есөнтуг бүхий биеэ доргиулан хэг хэгхийн хөхөрч байв. -Хөөе чиний эцэг гэж ямар амьтан байсан юм бэ? -Яах гээ вэ.Хүн шиг хүн байсан юм.. -Үхчихсэн

юмуу..Пунсал чиний эцгийн талаар огт ярьж байгаагүй юм байна.. – Миний эцэг хэрхсэн талаар мэдэх юм алга даа. Ягаан түүнд үнэнээ хэлээд гүн сүүрс алдав. – За яах вэ? Би чамтай хамт амьдрахаа больё! Чи эмнэлэгийн лабораторийн эрхлэгч хий. Чиний туслах боломжийн хүн очно. Чамд би боломийж хөлс өгнө. Харин чиний ам хатуу байх ёстой. Нэг үг алдах юм бол үхэл ойлговуу? Гэхдээ чи миний хүссэн үед надтай унтана. Одоо ч гэсэн гэсээр Есөнтуг түүнийг барьж аван орон дээр дарж унагав. “Чиний эмнэлэг” хэмээх томоохон эмнэлэгт лабораторийн эрхлэгчийн ажилд томилогдсон Ягаан чухам юу хийх ёстойгоо ч мэдэх юм байхгүй урт оосортой цүнхээ савчуулсаар явж очив. – Аа та Есөнтуг захирлын явуулсан хүн үү? Таны нэр хэн билээ? – Ягаан. – За. За та одоо ажилдаа ор хэмээн ерөнхий эмч гэх намхан пагдгар хүн хэлээд Ягааныг дагуулан гарч эмнэлэгийн араар тойрон хамгийн зүүн талын жижиг хаалгаар ороод шууд хоёр давхарт гарч – Хүн байна уу? Хэмээн том дуугаар хашгирахад “Мэс засал” гэсэн өрөөнөөс дунд насны нүдэнд дулаахан боровтор царайтай үсээ хуссан гялаан толгойтой архинд баахан долгомцог боловуу гэмээр хамрынх нь үзүүр барсайн улайсан цагаан халадтай хүн гарч ирэхэд Ерөнхий эмч – За Сэдэд эмчээ. Таны лабораторийн эрхлэгч. Хамтран гүйцэтгэгч

чинь хүрээд ирлээ. Нэр нь Ягаан гээд эргэхэд эмч ерөнхий эмчийн араас асуунгуй харснаа Ягааныг тээршаасан байдлаар гүймэг ажаад гараа сэгсрэн дохиод “Лаборатори” гэсэн өрөөнд дагуулан оров. “Хар Яринпэлийг хөнөөлгөсөн шулмас ирж дээ. Есөнтуг миний хажууд өөрийн хүнээ тавихыг бодоход надад итгадаггүй бололтой. Энэ шулмас надад ямар гай тарих бол” хэмээн гүймэг бодоод бүсгүйг сонжин харахад бүсгүй түүнийг хаана харснаа санах гэж оролдов. Ямарч гэсэн энэ хүнийг хаа нэгтээ харсан санагдана. – Та… тэгэхээр… энд ажиллах болно. Хэдэн онд анагаах төгссөн бэ? эмч үү? – Үгүй. Би анагаах төгсөөгүй. – Тиймүү? Би таныг сайн сувилагч гэж бодож байна. – Би сувилагч биш ээ. – Тиймүү? Сэдэдийн дуу суларч нүдээ анин бодолд автав. “Ийм амьтнаар чинь би юу хийлгэх билээ. Эмнэлэгийн анхны мэдэгдэхүүн байхгүй. Ийм хүнийг нааш нь ирүүлдэг. Зөвхөн намайг тандуулахын тулд энэ үү? Надад юу хэрэгтэй юм. Амь нь аль хэдийн гарсан хэнийх нь мэдэгдэхгүй хүйтэн цогцос, сэг зэмээр би юу хийх юм бэ? Есөнтуг энэ чөтгөрийн хийдлээ миний гараар хийлгэж, түүнээс их ашиг олж буй цөөвөр чоно. Энэ шулмас ч мөн ялгаагүй. Эдний гар хөл болж хүний хөрсөн цогцостой ноцолдож,

өнгөн дээрээ хүний, үнэн дээрээ чөтгөрийн амьдралаар амьдарч явснаас траншейгаар хоног төөрүүлж, олдсон цагт нь хоолойгоо норгочихоод тэнэж явсан нь дээр ч юмуу? Тэр бол нохойн амьдрал, харин энэ бол чөтгөрийн амьдрал. Ажил мэргэжилдээ аархаж, сархад идээнд аагшиж ганц муу охин үрээ орхиод гарсан нүгэлтэй хүн дээ би. Хөөрхий дээ би муу Пунсалаар дэндүү тоглож, сайхан сэтгэл үрүү нь ус цацсан хүн. Миний охин өдийд амьд мэндсэн бол энэ хүүхний ойр насны хүн байх ёстой. Уг нь энд ажиллаж олигтойхон хэдэн юмтай болбол тэр хоёрыгоо олж уулзахсан. Миний толгой, ой ухааныг минь дууриасан бол миний охин ямартай ч хүний дор орохгүй хүн болсон байх ёстой” гэхчилэн бодоод сүүмгэр нүдээр өөрийг нь хачирхан харах бүсгүйг үзсэн Сэдэд – Дүү минь чи хэдэн настай вэ? хэмээн зөөлөн асуув. – Хорин есөн настай. – Тиймээ. Тийм минийх бас хорин естэй байх байсан юм. – Юу? Таны юуны талаар яриад байгааг би ойлгохгүй байна. Бүсгүй түүнийг үлэг өвчтэй юмуу гэсэн байртай таагүй харах аж. – Аан. Би бас охинтой л доо. – Тиймүү? – Харин чамд хүүхэд бий юу? – Байсаан. Бүсгүйн түгдчин хэлэхэд Сэдэд “Үгүй ер

байсаан гэнэ шүү. Нохойн гөлөг чинь хүүхдээ хүнд өгчихөөд буцааж хулгай хийлгээд тэгээд ичих ч үгүй хүүхдийг нь хүн хийж байгаа ач буйнтай улсаас өчнөөн саяар нь мөнгө нэхүүлж амьтанд гай болоод …. Хүүхдээ ч алах шахаад… Золионд нь хөөрхий муу Яринпэл үхэх шивдээ. Эдэнд ер нь ичих айх хүний сэтгэл гэж даанч алга” өөртөө зэвүүцэн бодсон Сэдэд, Ягаантай дахиад юм ярьсангүй. Ширээн дээр тавьсан телефон утас тачигнан дуугарахад тэр хоёр цочин бондгосхийв. – Байна уу? Есөнтугийн баргил зэвүүн дуун харилцуураас цууриатна. – Сэдэд байна захиралаа. Би таныг сонсч байна. – Нэг хүүхэн очив уу? – Тиймээ ирсэн. – Тэр Ягааныг “Лабораторийн эрхлэгч” гэсэн нэрийн дор өөрийнхөө туслахаар ав. – За гэхдээ захиралаа мэргэжилгүй хүн юм. – Тийм. Тийм түүнд ямар бялдуушных нь мэргэжил мэдлэг байх вэ? Тэр гичий эр хүнтэй унтахаас өөр эрдэмгүй хүн. Чи түүнийг хажуудаа байлгаж бай. Харин чи түүнтэй унтаж болохгүй шүү. – Яалаа гэж дээ. Та чинь одоо . Хэ. Хэ. Хэ. – За. За чиний тэр маасганах яах вэ? Жан даргын эхнэрт маргааш бас нэг бөөр хэрэгтэй гэнэ. – Хугацаа нь ямар тулгуу юм бэ? дээ. Надад

ямарч эрхтэн байхгүй. Ерөнхий эмчтэй уулзъя даа. – Тэгэх шаардлагагүй одоо манай залуус нэг хүн аваачна. Тэр нөхрийн архийг нь гарахаас өмнө амжаад бөөрийг нь авах хэрэгтэй байна. – Ойлголоо. Утас тасарч Сэдэд Ягааныг гүймэг ажаад үл мэдэг инээвхийлж – За бүсгүй минь. Тэр өрөөндөө ороод ямартай ч хувцсаа сольж хүн харахад эмнэлэгийн хүний төрхтэй болоод орхи. Цаана чинь ажил ирж явна. Ажилдаа орцгооё. Ер нь бол гадна хаалгаа байнга түгжээтэй байлгах нь зөв гээд босов. – Ахаа. Үгүй эмчээ. Манай энд чинь шинжилгээ хийдэг газар биз дээ. – Уг нь “Чиний эмнэлэг” том эмнэлэг. Сүүлийн үеийн эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон “Оношлогоо”ны төвтэй. Толгой цохих сайн эмнэлэгийн нэг яах аргагүй мөн. Энэ том эмнэлэг чинь Есөнтуг захирлын мэдлийнх юм шүү дээ. Харин чи бид бол энэ эмнэлэгийн нэг суганд

толгой хавчуулагдсан хоноц гэсэн үг. Гэхдээ бид бас ажилтай. Бидний ажил бол амь дэнссэн халуун хүйтэн хүнд гэх хөдөлмөрийн бүхий л заалтанд хамрагдсан ажил. Гайгүй дээ чи удахгүй хэдэн минутын дараа мэдэх болно. Эмчийн учир нь олдохгүй яриаг ойлгоогүй Ягаан хувцсаа өмсөхөөр цааш явангаа тэр хүнийг хаана үзсэнээ санах гэж өөрийгөө алдбадав. – Хүүе хүүхээ туслахаа. Өвчтөн гадаа үүдэн дээр байна. Хагалгааны өрөөнд оруул. Эмчийн дуу шийдмэг, хатуу санагдсан тул Ягаан үүд үрүү гүйн очив. Өвчтөнийг дамнуурга дээр хэвтүүлж дээрээс нь цагаан даавуугаар хучиж, дөрвөн залуу дөрвөн талаас нь өргөн оруулж ирэв. – За тэгээд тавьчих. – Эмчээ та энэ цаасан дээр өвчтөнг хүлээж авсан он. сар. өдөр. гарын үсгээ зурчих. Сэдэд залуусын сарвайсан цаасан дээр гарын үсгээ сарайчин зураад үг

дуугүй эргэв. – За чи цаад хаалга үүдээ бүгдийг нь хэн ч орохын аргагүй бэхлээд орхи. Наашаа хэн ч орж ирэх ёсгүй шүү. Ягаан маш шамдангуй гарч гүйн давхар хаалгануудаа цоожлоод эргэн ирэв. “Хүн болсоор анх удаа өвдөж зовсон хүнд тусалж сайн зүйл хийж байгаа минь энэ” үнэндээ Ягаан баяртай байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *