Home Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “23-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “23-р хэсэг”

1 min read
0
0
542

-Охин минь яаж байна даа. -Унтаад л байна. эмч нь ирж үзсэн. Аажимдаа сэргэнэ гэж байна. агаар, салхи хэрэгтэй гэх юм. -Маргааш би ажлаа хүлээлцэнэ. Жанчивт ажлаа түр өг гэнэ. Халахгүй байнаа.

Эхний зургаан сарын чөлөөг цалинтай өгнө гэж жанжин штабын дарга өөрөө хэлж байна. -Ээ ашгүй дээ. одоо мөнгө их хэрэг болно өвгөн минь. Би гэдэг үйлсгүй тэнэг амьтан хамаг хөрөнгөө салхинд

хийсгэчихдэг. -Тэр муу эд мөнгөний араас битгий харамс. Гарах ёстой юм гараа биз. Тэгэд ч муу охин минь амьд мэнд олдлоо байна. энэ л боллоо шүү дээ хөгшин минь. Охиноо авчирсанаас хойш Балбар их

энхрий ялдам болсонд Мөнхжин баярлаж байлаа. -Хоёулаа. Ирэх нэг дэхь өдрөөс охиноо аваад Тэрэлж явъя! Тэдний агаар, ус эм шүү дээ гээд Балбар эхнэрээ тэврэн хүзүүн дээр нь үнсэв. -Хөөе өвгөөн. Одоо

яана вэ? Гаадангын муу хүү яах бол . эрхбиш гаргах байгаа даа. Би гэж өгөр царайлаад Гаадангынхыг мөн ч их зовоосондоо. -Гаадангынхан тэр талаар нэг их муу юм бодохгүй байх. Харин муу хүү нь гараасай

билээ. Би улсын прокурорын газарт өргөдөл бичиж өгнөө. -Чи тэгээд сайн хэлээрэй! Манай охиныг тэр хүү алаагүй ээ. Гарга гэж. Балбар мушийн инээж эхнэрийнхээ толгойг зөөлөн илбээд –Гэрч чи бид хоёрын бодсоноор болохгүй байхаа гээд бодолд автав. -Байз. Хаалганы хонх дуугараад байна уу. -Харин тийм байна. би очьё! Хаалга тайлж өгсөн Мөнхжин гөлрөн зогсч гаднаас таяг тулсан Саруулыг хөтөлсөн Тамжид бөөн тор савтай юм барьсаар орж ирэв. -Охин хаана байна вэ? Өчигдөр Батхүүгээс сонслоо. Мөнхжин тулгамдан үг ч хэлж чадахгүй хойд өрөө үрүүгээ заав. -Иш хөөрхий минь. Амьд мэнд олддог нь их юм даа. Одоо тэгээд сэхэж, сэргээд босоод ирнээ. Та хоёр минь бүү зов. Тамжид хоолой зангируулан хэлэхдээ Мөнхжинг хяламхийн харав. Тамжид духан дээр нь зөөлөн үнсэхэд Оюунзул бөх нойрноос сэрж түүнийг гайхан харав. -Тамжид эгчээ. Та Дүүрэнд хэлээрэй. Тэд намайг

дахиад алахна даа. -Муу ёр гэм. Тэр муухай хүмүүс дахиад хэзээ ч муу юм хийж чадахгүй. -Миний хүүхдийг тэд л алсан. -Бурхан минь. Одоо тийм юм хэзээч болохгүй. -Ийн.. ийн.. Замбуулин дуусах болоогүй ааваа.. Оюунзул, Тамжидтай овоо хэдэн үг сольсноо мөн л солиорч гарахад Балбар охиноо тэврэн аргадав. -Тамжид минь цай уу даа. Бид гурав нэг ингэж л мунгинаж сууна. Муу охин минь ийм болчихоод байна даа. -Тайван байлгах нь чухал шүү. Юу хэрэгтэй байна вэ? Чадах, ядахаараа хэдүүлээ хичээж байгаад охиноо цочсон бололтой. Өвчин хадгалагдаад үлдэх вий гэж айж байна. – Мөнхжин минь цөхрөлгүй сайн явж охиноо эдгэрүүлэх нь чухал шүү. Бид санаа зовохдоо хүрээд ирлээ. Энэ охин манай бэр. Осолд ороод одооноос эдгэж байна., -Еэ харла гэж дээ. бид ч мөн зовж байна даа. Тэгээд одоо гайгүй юу. -Гайгүй болж байнаа. Энэ зүйлийг охинд авчирсан юм шүү. -Баярлалаа Тамжид минь. -Үгүй хө. Тамжидаа би Улсын Ерөнхий

Прокурорт өргөдөл бичьюу гэж бодож байна. өнөө муу хүүг гаргаад авчих юмсан. Балбарыг аргадангуй ярианд оролцоход хүүд санаа тавьсанд хязгааргүй баярласан Тамжид Саруул өөд харав. -Харин л дээ хө. Яадаг бол. Уг нь манай охин хуульч л даа. Би бол горьдож байна гэж үнэнээ хэлэв. -Балбар ахаа таньд баярлалаа. Та өөрөө мэд. Ямартайч манай хүний хэргийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Хэрэг бүрдэлт, мөрдөн байцаалт буруу явагдаж хууль зөрчигдсөн. Хохирогч амьд байна. Тэгэхээр манай хүний хэрэг мөрдөн байцаалтанд буцна гэсэн үг. Мөрдөн байцаагч нь бас хэлж байна лээ. Миний осолд орсон. Манай хүүхдийн хулгайлагдсан, Оюунзулд заналхийлэл ирээд байгаа нь энэ бүгд цаана нэг зүйл байгааг сануулаад байх шиг. Одоо бидэнд ч та нартч Дүүрэнд ч маш их болгоомж, сонор сэрэмж илүүдэхгүй мэт. Саруулыг өөрийн бодлоо хэлээд явахаар таягаа авахад Мөнхжин жигтэйхэн айж балмагдсаар хоцров. Тэднийг гарсны дараа Мөнхжин хаалгаа дангинатал түгжив. -Пээ энэ Дүүрэнгийн эхнэр чинь яасан

ухаантай охин вэ? Нээрэн бидэнд болгоомж хэрэгтэй. Балбар минь.. Өвгөн минь. Чи цэргийн дарга хүн байна. гэртээ нэг буу олоод ир. Болохгүй бол жанжин штабын даргаасаа гуйгаад авчих. Чамд өгнө ш дээ. яаж мэдэх вэ? Өнөө улангасан дайснууд нь ороод ирэх юм бол буудаад унагаачихад амар зүгээр. -Аа тэгээд чиний үгэнд ороод би хүн алах хэрэг үү хэмээн Балбарыг уурлахад –Өөрсдөө тэр алуурчдад алуулж байснаас л дээр байх гэж Мөнхжин өөрийнхөөрөө зүтгэв.. …-Дүүрэн та эргэлтэнд гэх харгалзагчийн дуунаар Дүүрэн огло харайн босов. “Аав явчихсан. Ээж ирсэн байх гэж бодсоор эргэтийн байранд ирвэл гучин минутын уулзах зөвшөөрөл Саруул таягаа хажуудаа тавьчихсан бяцхан хүүтэйгээ хоёулаа сууж байгааг харсан Дүүрэнгийн зүрхний цохилт хурдсан нүдийг нь нулимс бүрхээд ирэв. –За ямар ч байсан бяцхан хүүхэд уулзах гэж байна. гавыг нь авчих. Нэг их танил дуу ард нь гарахад эргэн харвал найз Батхүү нь цагдаагын дүрэмт хувцастай зогсч байлаа. Хянагч эр гавийг нь тайлан авч Батхүү, Дүүрэн хоёр тэврэлдэн уулзав. -За чиний бие сайн уу. найз

минь чи харин жавхаалаг харагдаж байна шүү. Найз нь эхнэр, хүү хоёрыг чинь аваад ирлээ. Саруулын бие тааруухан байгаа шүү гэж шивэгнэв. -Дүүрэн минь дээ. дүүрэн минь. Чи минь.. даанч .. Саруул үг ч хэлж чадахгүй мэгшин уйлж гарахад бяцхан Билэгсайхан толгойгоо гэлжийлгэн эцэг, эх хоёроо харж зогсов. Дүүрэнд хэлэх ч үг олдсонгүй. Багтарсан сэтгэл нь саваа халин сад тавин мэлмэрч халуун нулимс нь Саруулын хүзүүн дээр ар араасаа дусалж байлаа. -Ямар их зовлон бэ? Би чамдаа маш их .. гээд Саруул чимээгүй болж хэсэгхэн тагжрав. “Оюунзул амьд, Дүүрэн түүнийг алаагүй гэдэгт” Саруул ихээхэн баярласан ч зовж шаналсан Дүүрэнгээ хараад өр зүрх нь өмөрч байлаа. -Хөөе ааваа. Чи миний аав мөн байна. Уйлж, гунигласан тэр хоёр хүүгийнхээ дуунаар сэхээ авцгаав. -Хүүе энэ том эр чинь Билэгсайхан байхаа. – Хүүгээ таньдаггүй аав байдаг юм уу? Би таныг таньж байна.Дүүрэн хүүгээ дээр өргөөд элгэндээ тэврэн энхрийлэн үнсэхэд бяцхан хүү эцгийнхээ хүзүүгээр тэврэн элгэнд нь наалдаад удтал чимээгүй болов. -Ааваа энэ танайх юмуу..Та энд юу хийж байгаа юм бэ? Миний өвөөд байдаг сэлэм энэ цэргийнхээс өөр юм

билээ.Дүүрэн хүүгийнхээ зулай дээрээс зөөлөн үнсэв. -Миний хүүгийн өвөөд зөндөөн сэлэм байгаа тиймээ.. -Тийм би таны малгайг өмсөөд зургаа авхуулсан.Та хэзээ гэртээ харих юм бэ?.Ням ах өвөөг явсанаас хойш манайд байгаа.Бас цэрэг.Хүүгийнхээ яриаг сонсч суусан Дүүрэн, Саруул уруу гайхан харав.. -Ямар Ням ах билээ.. -Би ах, дүү хоёроо олсон шүү дээ.Ням бол миний дүү. -Ашгүй дээ.Би чамайгаа, хүүгээ их зовоож байна даа. -Энэ аймшигтай зовлон удахгүй дуусах байх гэж найдаж байна. -Надад энэ талаар хэлэх үг даанч алга даа.Би ер нь заримдаа… -Ааваа ..энэ буузыг би чимхсэн юм..Тусад нь савалсан хэлбэр галбиргүй бөөрөнхийлж хийсэн хүүгийнхээ гарын буузыг Дүүрэн амтархан идэв.. -Чи минь яагаад ингэж таяганд орчихов доо.. -Одоо эдгэж байна.Энэ талаар яривал их урт түүх болно. -Ааваа энэ хар даа.Гурван найзби зургын тэмцээнд түрүүлсэн юм.Дүүрэн хүүгээ дахиад тэврэн авч зурсан зургыг нь үзэн ихэд баярлав. -Ааваа би чамайг зөндөөн санасан. -Аав нь хүүгээ бас зөндөөн санасан…Ээж таныг санахаараа уйлаад байдаг юм.Та хэзээ харих юм бэ? Өвөөг ирэхээс өмнө харих уу..Дүүрэнд хүүдээ хэлэх үг даанч нэг олдохгүй байлаа. -Батхүү найз нь чамд их баярлалаа.Манай хоёрыг ингээд нэг

аваад ирдэг..Сүрэнхүү маань сайн уу.. -Гурвуулаа удахгүй нэг уулзанаа.. -Ааваа гэртээ хэзээ очих юм бэ? Хүү нь аавдаа хайртай шүү….Эхнэр ,хүү хоёртойгоо уулзсан шөнө Дүүрэнгийн нойр хүрсэнгүй..Аав нь эзгүй, хүн бүлгүй үеэр энэ хоёрыг нь аваад ирсэн Батхүү найздаа ихэд баярлав. Сүрэнхүү найз нь бас ирэх бололтой..Ирэх сарын магадлангаар дэглэм буурна..Гяндан хэмээх энэ хатуу дэглэмд тарчилж байх цаг хугацаа дуусах дөхөж байлаа.Энэ мэтчилэнг бодон жаал хөрвөснөө осолд орж өвчинд шаналж цонхийсон Саруулыгаа жигтэйхэн өрөвдөв..Саруулыгаа бодохоор л хамрынх нь уг уруу шархирч нулимс асгарна.Бас эрх хонгорхон аалитай хүүгээ бодон нэг их баярлан, нялх үнэр нь үнэртэх шиг болон хачин их хайр дүрэлзэн сэтгэлийн гуниг баясал зэрэгцэнэ.Хэзээ нэгэн цагт эхнэр хүүхдээ хайрлан, энхрийлж , эдний хайранд хайрлуулж чадна гэж үү.Ай хөөрхий тэр тавилан надад ирнэ гэж үү.*гэх бодол хөвөрч нулимс дэр норгосоор хонов..Онгон сахиусны ариун сүнс далдаас түүнийг удирдаж нойргүй хоносон ч сэргэг сайхан болгов.. -Ялтан Дүүрэн гараад ир..Харгалзагч хаалга онгойлгон түүнийг авч

гарахдаа –Нэг мөрдөн байцаагч ирсэн гэж хэлэв…Түүнтэй уулзахаар их ажил хэрэгч байдалтай Батхүү сууж байлаа. -Өдрийн мэнд..Сэтгэл санаа ямар байна даа.. -Үгүй чи чинь..Энд хүнтэй уулзахаар ирээ юу.. -Би чамтай уулзах гээд л сууж байна даа найз минь..Сүрэнхүү бид хоёр цуг ирсэн..Өчигдөр чи уулзалтанд гарсан болохоор Сүрэнхүүг чамтай уулзуулахгүй байна..Харин авчирсан жаахан юм бий..Цүнхэндээ нуугаад аваад ирсэн юм..Тэр боодолтой юм Дүүрэнд өгөнгөө -За энэ ч яах вэ..гээд бодлогошрон жаал суув.. -Юу..Найз нь бүтэн жил тойрон Арабын орнуудаар яваад .. -Даанч тийм байхаа.Ерөөсөө чи сураггүй болчихсон юм.Ингэхэд чи ямар хэргээр явсан юм бэ? -Петтийг олох гээд.. -Ямар Петт.. -Ямар нэг Петтийг чи танихгүй юу.. -Надад таньдаг ямарч Петт байхгүй.. -Миний найз чи битгий эмзэглээрэй. Найз нь чамаас нэг зүйлийг тодруулах гэсэн юм..Чи Оюунзулын нөхрийг таньдаг байсан уу.Оюунзулын нэрийг сонсоод Дүүрэнгийн царай цонхийн цайв.. -Ингэхэд Батхүү ээ одоо болсон хойно чи түүнийг дурсч найзынхаа сэтгэлийг сэмлэхийн хэрэг юу байна даа түүний дуунд гомдсон аяс цухалзана. -Зөвөөр ойлго найз минь..Зайлшгүй

чухал хэрэг байна..Найзынх нь ажлын шаардлага.. -Би түүний нэхрийг танихгүй шүү дээ..Тэр нэг гайт цэнгүүн болсон орой би түүнтэй таарсан. Өнгөт арьстан гэмээр нэг том биерхүү хууз сахалтай залууг надтай танилцуулсан.. -Нэрийг нь хэн гэж танилцуулсан юм дээ.. -Санахгүй байнаа. -Ер нь чамайг тэр гайтай үдэшлэгт хэн урьсан юм бэ? -Хэнийг нь мэдэхгүй.Ажил дээр урилга ирсэн байсан. Би ч гэж би түүнд очиж л байдаг..Гай дуудсан юм байлгүй очиж, очиж..түүнийгээ..хөөрхий минь..Одоо бодоод байхнээ талийгаач надад тэр урилгыг өгсөн юм болов уу даа. -Сонин юмаа..Чи тэгээд хаана архи уучихдаг байнаа. -Талийгаачтай тэнд таарсан..одоо санахад тэд намайг хүлээсэн бололтой зосч байсан юм . -Тэд гэж хэн юм бэ? -Талийгаач, түүний нөхөр,бас нэг нилээд царайлаг жирэмсэн залуухан бүсгүй, тэр бүсгүйн нөхөр гэх өнгөт арьст залуу байсан.Талийгаач надтай нөхрөө танилцуулаад ганц, хоёр хундага архи өгсөн санагддаг.Тэгээд би нэг мэдэхэд талийгаачийн дэргэд тэр газар гарт хутга бариастай,хэвтэж цагдаа нар намайг угзчин сэрээж байсан даа. Болсон юм энэ. Миний мэдэх юм ердөө энэ..Батхүү загатнасан газраа маажуулсан мэт түүнд дөхөн мөрөн дээгүүр нь гараа тавингаа –Нөгөө

охины нэрийг санаж байна уу гэж асуун *Тэр охин бол миний дүү ..тэр бол Онон ..Дүү миньхэмээн өөртөө баттай бодлоо.. -Би тэр охины нэрийг санахгүй байна.Тэр охиныг хальт харсан..Одоо харвал танихгүй биз..Найз нь тэгэхэд гүн шоконд орчихсон юм шиг байна лээ..Уг нь бол хоёрхон хундага архинд согтохгүй шүү дээ.Батхүү, Дүүрэнгээс өөр зүйл асуусангүй, ойр зуурын юм асууж ярилцаад түүнийг оруулахдаа гарт нь нэг боодолтой зүйл атгуулав. -Энэ чинь юу юм бэ.. -Чамд нэг эмэгтэй өгүүлсэн юм..Би тэр эмэгтэйтэй Бээжинд таарсан юм.. -Ягаан уу.Ягаан л биз..Яршиг,яршиг..би үүнийг авахгүй.. -Балчир хүүхэд шиг аашлаад байгаарай чи..Чамд хөгжим бий юу.. –Байгаа.Батхүү,Дүүрэнгийн мөрөн дээр гараа тавиад түүнийг тийм гэж хэлэхийн аргагүй харцаар харж- Миний найз сэтгэлийн тэнхээтэй байж бүхнийг эрэгцүүлэн бодоорой. Чамайг энэ хэргээс аварч болох ганц үг, ганц өгүүлбэр ч байсан эргэн санахыг хичээгээрэй. Сана..тунгааж сайн бод..Одоо сэтгэлийн шарх марх гэсэн юмыг битгий эрхэм болго..Наад хуурцагаа сонс..Бүхнийг эхлээд эрэгцүүлээрэй..Найз нь маргааш өнжөөд нөгөөдөр ирнэ гэхэд Дүүрэн

тэгш цагаан шүд яралзуулан инээж –Одоо бүх юм өнгөрсөөн..Найз нь дэглэм буурах гэж байгаа.Тэгэхээр чи миний төлөө цаг бүү гарзад..Харин чиний нөгөөдөр ирнэ гэдэг л сайхан байна.Түүний дуу гунигтай ч сэргэлэн хөгжүүн байлаа. Батхүү нүд ирмээд түүний мөрөн дээр зөөлөн алгадаад гарч одов…. …-За яав. Цаадахиас чинь нааштай юм гарахна уу.Сүрэнхүү түүнл ойртонгоо ийн асуув.. -Яалт ч үгүй хүнд хорлогдчихсон бололтой.Тэнл Оюунзул миний дүүгийн хамт байсан юм шиг..Цаадахь чинь зарим хэрэгтэй зүйлийг санахгүй байна.Харамсалтай нь манай бүсгүйчүүд Йезид нөхрүүдийнхээ заавраар найзад минь ухаан мансууруулдаг зүйлтэй архи өгчихсөн юм шиг санагдлаа.Сүрэнхүү найз нь Дүүрэнгийн ярианаас нэг зүйлийг мэдэрч айж байна..Амь үрэгдсэн эмэгтэй миний дүү байхад нэг их гайхах зүйлгүй. Батхүү гунигтай гэгч ярих тул түүний зүрх сэтгэлийн шаналалыг ойлгосон Сүрэнхүү анхааралтай чагнан жолоогоо залж явлаа -Ингэхэд чи тэр Петтээс мэдүүлэг авав уу. -Одоогоор үгүй. Харин түүний хамтрагчаас ахмад Амар хоёр удаа мэдүүлэг авсан.. -Чи Дүүрэнд Оюунзулын амьд байгааг хэлж болдоггүй юм уу.Бага ч болов

тайвшрах юм бишүү. -Одоо хэрэггүй цаг нь болоогүй.Би эндээс цаадахыг чинь гаргаж автал дор хаяж долоо хоногын зай байна..Энэ хугацаанд түүнийг тэгж тарчилгах хэрэггүй. -Чи тэгээд хурдлаач дээ.Дүүрэнгээ гаргаач..Цаадахь чинь..миний бодоход хамааралгүй юм бишүү.. -Би мэдэж байнаа. Мэдэж байна гэх Батхүү дотроо дүүгээ бодож явлаа..Машин зам даган хурдлана. -Хоолонд орох юм бишүү.Дуугаа хураан дүнсийх Батхүүг аргадах мэт Сүрэнхүүг зөөлөн дуугарахад Батхүүгийн сэтгэл ихэд тогтворгүй байгаа бололтой өөр тийш харж- Үгүй ээ. Одоо амжихгүй нь.Цаг нилээд явчихлаа.Мөрдөх ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.Би одоо Прокурор дээр орж ажлаа танилцуулах ёстой.Харин чи намайг Улсын Прокурорын газар хүргээд өгөөч..Түүний яарч адгаад байгааг гайхашран харсан Сүрэнхүү хариу дуугаралгүй машинаа асаан хөдлөв.. -Чи ингэж үүхэрдэж гүйгээд шургаад уначих юм биш биз..Биеэ бас тэнхрүүлэх хэрэгтэй баймаар..Чи Дүүрэнгээс нэг их дээрдэх тамиргүй мэт харагдаад байх юм.. -За тэр яах вэ?Би эрх чөлөөтөй байгаа

хүн..Тамирдаж сүйд болохдоо ч яах билээ.Яг үнэнийг хэлэхэд одоо надад машин их хэрэг болж байна. -Чи энэ нэг хэрэг энэ тэрийнхээ учрыг олтол миний машиныг барьж бай л даа.Би яах вэ.Ажилдаа хэд хоног явган таваргана биз.. -Тэгвэл ч их сайн байна шүү. -Чи эхнэртэйгээ уулзсан уу.. -Үгүй тийм зав надад алга..Харин чемодантай хувцасаа ээжийнхээсээ очиж авсан. -Би чамайг ерөөсөө ойлгохгүй юм..Нэг болохоор тэр хүүхэнтэйгээ заавал сууна гэж зүтгээд л..Одоо болохоор.. -Чи байтугай би өөрийгөө ойлгохгүй байнаа..Одоо найзынх нь орчлон хорвоог үзэх үзэл өөрчлөгдсөн..Ядуу амьдралаас нэг их ичихээ больсон шүү дээ.За за үг олдлоо.цаг алдахын нэмэр..Тэгээд машинаа өгөх юм бол түлхүүрээ өг..Сүрэнхүү толгой сэгсрээд түүнд машиныхаа түлхүүрийг сарбайв..Хм..байж байгааг нь..нэг л их завгүй хүн.Зан ааш нь ч олдохгүй нэг юманд зүтгэхээрээ буруу ч бай зөв ч бай заавал түүндээ хүрдэг золиг..Одоо нэг Дүүрэн минь гараад ирвэл тэгээд болох нь тэр дээ.*Сүүлийн үес сүрхий өөрчлөгдөөд байгаа

Батхүүд тэр бас зовж байлаа. Батхүү мөрдөж буй хэргийг нь хянаж буй прокурорт өөрийн гаргасан дүгнэлтүүдээ танилцуулж Оюунзул гэж андуурагдан оршуулагдсан хохирогч бүсгүйн шарилд *Генетикшинжилгээ хийлгэх хүсэлтэйгээ бас хэлэв.Прокурорын байгууллагад гуч гаруй жил ажиллаж энэ мэт будлиантай хэрэгтэй цөөн биш ноцолдож ээдрээг тайлж байсан прокурор Цагаан, Батхүүг анхааралтай ажиглаад хамар дээрээ тогтсон шилээ дээшлүүлж –Таны саналыг би бодож л байна.За яах вэ? Дүүрэнд холбогдох гэмт үйлдлийн хохирогч нь Оюунзул биш..Петт хэмээгч хэрмэл эр Оюунзулыг хулгайлж хил гаргасан. Бээжинд түүний амь насанд халдахыг завдахад та таслан зогсоосон.Одоо таны мөрдөж буй хэрэг бол Петтийн хүн хулгайлсан шалтгаан..Цаад зорилго,хэргийн бүрэлдэхүүнд хэн хэн байсан.Мөн хүний амь насыг хохироохыг завдсан нөхцөл байдлыг үнэн зөв гаргах л хэрэг шүү дээ. -Прокуророо би эсэргүүцэж байна.Дүүрэнг хүн амины хэрэг үйлдэх өдөр Оюунзул алга болсон.Хохирогч эмэгтэйд Оюунзулын хувцасыг өмсгөсөнөөр хохирогч

андуурагдсан.Би хорих газар ялтан Дүүрэнтэй очиж уулзсан.Элит залуусын*гэх тэр Цэнгүүнд Оюунзул өөрийн нөхөр өнгөт арьст залуугын хамт Петт түүний эхнэр залуухан монгол эмэгтэйтэй цуг байсан гэдгийг тэр хэлж байсан.Бас Оюунзул нөхрөө танилцуулаад Дүүрэнд хоёр хундага архи өгсөн. Түүнийг уугаад Дүүрэн ухаан мэдрэлээ алдсан нэг мэдэхэд гарт нь цустай хутга байсан талаар ярьж байсан..Бүсгүйчүүдийн хувцасыг хэн солив..Оюунзулыг ямар зорилгоор хулгайлав..Яагаад ямар зовлон үзэж түүний ой ухаан муудаж, сэтгэцийн өвчтөй болов гээд мөрдөн шалгах олон ажил байна л даа. Би цаг алдахаас айж байна прокуророо..Петтийн хүүхдийг тээж явсан оюутан бүсгүй ор сураггүй алга болсон.Тэр бүсгүй хаачив..Петт бол алуурчин этгээд мөн..Тэр чөтгөрийг шүтдэг гаж манъяк бүлэглэлийн гишүүн..Би Йезид гэгч зэрлэгүүдийн хүн биш үйдлийг газар дээр нь бичсэн нотлох баримтийг ирүүлсэн..Петт гэгч өөрийн бүлгийн алуурчидтай хамтарч тэр залуу бүсгүйг хөнөөгөөд өөрсдийн замаа баллахын тулд мансуурсан Дүүрэнг цогцосын дэргэд аваачиж

хаясан гэх таамаг надад байна. -Уухай л даа. Залуус та нар мундаг ажиллаж байна шүү.Юуны өмнө мөрдөгчөө тэр хохирогч бүсгүйн цогцост дүн шинжилгээ хийж хэн болохыг нь тогтоох хэрэгтэй Дүүрэн түүнийг хөнөөсөн байж болно шүү дээ. Ер нь бол хохирогч андуурагдсанч Дүүрэн хүний амь хөнөөсөн нь тогтоогдсон шүү дээ. -Хэргийн бүрдэлт мөрдөн шалгах ажиллагаа буруу явагдсан. Мөрдөн байцаалт хэтэрхий нэг талыг барьсан нь хавтаст хэргээс харагдаж байна. Хэргийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө. Оршуулагдсан хохирогч амьд байна. Энэ манай хуулинд байж болох асуудал мөн үү? – Тийм л дээ. Та нар мөрд. Шинжил. Үнэнийг тогтоо. Яах вэ? тэр хохирогч эмэгтэйд “Генетик” шинжилгээ хийлгэж хэн болохыг тогтоо. – Баярлалаа прокуророо. Дүүрэнд хамаарах 0446617890 тоот хавтаст хэргийг татаж хянах зайлшгүй шаардлага байгааг л таньд танилцуулах гэсэн юм. Прокурорын нүүрэнд урамшсан инээмсэглэл тодров. – Чи хөөе. Ингэхэд залуу минь чи тэр гайхал Петтийнхээ амнаас юм унагаж чадах юмуу? Байцаалт авсан уу? Гадаадын иргэн. Элчинтэйгээ уулзана гээд л гэдийж байна уу? Яаж байна? тэр нохой. –

Би түүнтэй уулзаагүй байгаа. Тэр этгээд уг нь Ираны харьяат юм билээ. Хэрэн тэнэсээр байгаад иргэний харьяалал байтугай биеийн байцаалт, бичиг баримт ч байхгүй юм билээ. – Басч болохгүй шүү. Хуулинд тэр бас хамгаалагдах ёстой. Тэр элчин энэ тэр юу байдаг юм бэ? улс оронд нь мэдэгд! – Мэдлээ. Генетик шинжилгээг хэдийнээс эхлэх вэ?Зөвшөөрөл. – Түүнийг би бас танилцуулж, зөвшилцөх ёстой. Залуу та явж бай. Таньд амжилт хүсье! – Прокуророо Дүүрэнг урьдчилан хорих төв үрүү татмаар байна. – Залуу ахмад та нэг их яараад байна даа. Яараад байна. Ямартай ч барих барьцаа ил гаргаад ир. Түүнээс нааш тэр онц аюултай гэмт хэрэгтнийг байршлаас нь хөдөлгөхийг би зөвшөөрөхгүй. Батхүү жаахан урам муутайхан гарч ажил уруугаа явав. – За ашгүй. Азаар бараагаа харуулсан чинь сайн боллоо. Гэндэн дарга бид хоёрыг дуудаад… Чи байдаггүй бараг цаг гаруй боллоо. Би хэргийн холбогдолтой илтгэл бичээд тавьчихлаа. – Би гайхаад байх юм. Арайхийж нэг юмны үзүүрээс атгаад автал нэг дарга нь үгүйсгэж нэг саад гаргаж ирнэ. Би түүний юу хэлэхийг мэдэж байна. Оюунзулыг хулгайлсан Петтийг мөрд. Дүүрэнг орхи. Цаана нь манай ажлын үзүүлэлт унана. Ердөө ийм л юм ярина даа. Цаад

хурандаа чинь. Батхүүг баахан уцаарлаж дур гутсан байртай өгүүлэхэд ахмад Амар ширээн дээрээс хавтсаа авч сугавчлаад үүд үрүү алхаж – Битгий бухимд. Очоод мэдье! гэв. – Та нар хаагуур юу хийгээд, ажил хийдүүлээд, хаашаа давхилдаад байна. Тэр Ираны иргэнээс авсан мэдүүлэг чинь хаана байна вэ? – Петт гэгчээс мэдүүлэг аваагүй байна. Түүний хамтрагчаас авсан мэдүүлэг энэ байна. – За тэр. Одоо хүртэл хүний хулгайчаас мэдүүлэг аваагүй байдаг. – Петт зөвхөн хүн хулгай хийгээгүй. Тэр бол алуурчин этгээд. – Нөхөр ахмад. Батхүү та түүнийг алуурчин, алуурчин л гэх юм. Түүний алуурчин гэдгийг нотлоод орхиоч тэгээд. – Нотлохын тулд бид ажиллаж байна. – Тухайлбал та юуг нотлоо вэ? ийн. Хурандаа хүнд биеийнхээ жингээр эргэж түүнийг тийм ч таатай биш нүдээр ширвэн харав. – Тухайлбал нөхөр хурандаа би Петт гэгч маньяк алуурчныг 2004 оны 1-р сарын хорьдоос хойш гарсан жирэмсэн эмэгтэйн онц аллагад сэжиглэж, түүнд хэргийн бүрдэлт цуглуулж байна. – Ингэхэд би мэдэж байна. Энэ гэмт хэрэгтнээр халхавчилж та өөрийн сайн найз алуурчин Дүүрэнгийн хэргийг хөнгөрүүлэх гээд байгааг би мэдээд байгаа шүү. – Дүүрэнд холбогдох хэргийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Түүний

хохирогч амьд байна шүү дээ. – Үгүй. Дүүрэнгийн хохирогч шороонд булагдчихсан хэвтэж байгаа. Тэр этгээд хэн нэгнийг алсан нь үнэн шүү дээ. – Бид хуулиа дагах ёстой нөхөр хурандаа. Хохирогчийн хэн болохыг тодруулах ёстой. – Таньд даалгасан ажил бол тэр Петт ямар зорилгоор Оюунзулыг хулгайлав. Бас юуны учир тэр түүнийг алахыг санаархав. Энэ хэргийн үнэн мөнийг л та нөхөд тогтоох ёстой. Та нөхдийн хийх ажил бол энэ. Гүйцээ. Ойлговуу? – Бас Петт гэгч тэр алуурчин этгээд Дүүрэнгийн хохирогч эмэгтэйд яагаад Оюунзулын өмсч явсан хувцсыг нь өмсгөсөн тухай, хэн гэдгийг нь танигдуулахгүйн тулд зориуд нүүр царайг нь танихын эцэсгүй зэрэмдэглэсэн гээд энэ хавтаст хэрэгт шинэ нөхцөл байдал үүсээд байна хурандаа. Хурандаа, Батхүү үрүү зэвүүцэнгүй харж – Ахмад та наад асуудлаа дараа нь тавь. Эхлээд тэр Петт гэгчийнхээ хэн болохыг нь нотлоод орхи. – Уучлаарай. Хурандаа та нэг зүйлийг ойлгосонгүй бололтой. Бид Петтийн хэн болохыг нотлохын тулд л Дүүрэнд холбогдох хавтаст хэргийг татах шаардлагатай болоод байгаа юм. Ахмад Амар ярианд гэнэт оролцоход хурандаа Гэндэн түүнийг гүймэг

хараад юм дуугарсангүй. “Аа чи чинь бас энэ талын нөхөр үү. Чамайг энэ багт тавьдаг миний буруу болж. За яах вэ? Чи бас тэгээд хийрхэж бай! Ерөнхий Газраас томилсон Батхүүг би өөрчлөх эрхгүй, харин чамайг бол нүд ирмэх зуурын хэрэг. Зориг даргын хүргэн байсан энэ новш бүр нэг сүүлээ сэрвээн дээрээ хаячихаж гэнэ. Өөдөөс цор цор хуцаад муу нусан таглаа чинь. Саяхан л Зориг дарга чамайг надаас гуйж, би чамай мууг хоолтой чинь залгуулж өөд нь татсан. Хавьтсан ойртсондоо халгаатай золиг. Зориг дарга хүртэл энэнээс болж буун тэтгэвэртээ гарсан. Хүн тэжээвэл толгой цусдана гэж энэ. Энэ муу новш одоо надад гай болох нь ээ. Хий нь гараагүй цээж түрсэн мал. Би чамайг хийг чинь анаж байгаад нам унагаана даа. Муу цусан чарлаварыг… Ноцтой байдал үүсээд байна гээч! Үүнийг бас голж болохгүй. Хөлд нь суухад ч илүүдэхгүй. Үүний ажлыг Цагдаагын Ерөнхий газар, Улсын Прокурорын газраас хянаж байгаа. Тиймээс энэ нөхрийг бас басч болохгүй. Гай болоод Дүүрэнгийн алсан гээд байгаа тэр эмэгтэйн алуурчин өөр хүн байх юм бол хариуцлагын асуудал дэгдэнэ. Уг нь хоёрхон жил тэсчих юм бол их хэрэгтэйсэн. Нэр хүндтэй тэтгэвэрт гарчихвал…Петт гэгчийг хүн хулгайлсан хэрэгт нь… Хавтаст

хэрэгт нь суулгаад өгчих өөр ямар гарц байгааг хайх нь зөв. Намайг дэмждэг ганц хүн Зориг дарга маань энэ лүдээс болоод буучихсан. Хөө, баатай энэ цусыг ажлаас нь халчихалтай нь билээ. Даанч надаас хэтэрчихээд байдаг. Энэ хоёр нөхрийг нэг багт ажлуулж болохгүй нь. Толгойд ноцтой байдал үүсэх нь дээ. Яавал дээр бол” гэж бодоод хүндээр сүүрс алдав. – За. За. Би та нарын саналыг бас бодолцоно. Ажлын төлөвлөгөөгөө хийгээд ир. – Хурандаа. Ажлын төлөвлөгөөгөө бид хийчихсэн. Харин та хэзээ хариу удирдамж өгөх вэ? – Наанаа орхичих. Би танилцаад хариу өгье! Ер нь бол Дүүрэнгийн хэрэг бүх шатны шүүх, Улсын Ерөнхийлөгчид хүртэл хянагдчихсан хэрэг шүү дээ. – Их суурийг нь буруу тавьчихсан. Мөрдөн байцаалт буруу явагдсан. Хэрэг бүрдэлт дутуу хийгдсэний хор уршиг. Эцсийн бүлэгт хүний хувь тавиланд ноцтой хохирол учруулах вий. Хууль хэнийг ч хохироох ёсгүй шүү дээ. Би бодохдоо… – Ахмадаа… Эзэн холбогдогч нь олдоогүй ижил төстэй үйлдэлтэй хэргүүдийн материалыг Эрүүгийн Цагдаагын газраас татаад хянаж бай даа. Дүүрэнгийн хэргийн тухайд хүлээж бай! Явж үүрэгт ажлаа хий! – Мэдлээ. Гүйцэтгэе! Залуус өсгий хавсран ёслоод гарцгаав. – Яг л бул хар чулуу гэсэн үг. Цаг алдахын

оронд хоёулаа Эрүүгийн Цагдаа уруу явахуу даа? – Хоёулаа өрөө үрүүгээ оръё. Петтээс мэдүүлэг авах ёстой. Орж ярилцъя! Тэд цагын дараа гарч урьдчилан хорих төв үрүү явахаар машиндаа сууцгаав. Залуус яарсан бололтой бугуйн цагаа хяламхийн хараад хөдлөв. – Хөгшөөн хурдлая! Арван зургаан цаг болчихсон шүү. Ажлын бус цагаар байцаалт авах ёсгүй. Гарыг нь ард нь гавалсан Петтийг оруулж ирэхэд Батхүү сандалд суухыг дохин зөвшөөрөв. – Ноён та аль улсын харьяат вэ? ахмад Амарыг асуухад нилээд сүрдсэн Петт гөлөрсөн харцаар түүнийг зөрүүдлэн харж – Би Иран улсын харьяат иргэн. Намайг хууль бусаар Монголд авчирч хилс хэрэгт цагдан хорьж байна. Би гомдолтой. Монгол улсын үндсэн хуульд заагдсан эрхийн дагуу би өмгөөлөгчтэй байцаалт өгөх болно. Намайг хуулиар хамгаалуулах эрхээр хангаж өгөх ёстой гэж Монголоор цэвэрхэн хэлээд жишүү харахад “Муу чөтгөрийн зулзага” хэмээн Батхүү өөртөө хараал тавив. – Та Монгол хэлийг сайн сурсан байна шүү ноёнтоон. Аргагүй. Таныг Монгол эхнэртэй байсан гэж ярьцгаадаг үнэн бололтой. Амарыг энгүүн тайван өгүүлэхэд Петт өөрийн эрхгүй эвгүйцэн цочих шиг болохыг Батхүү анзаарав. – Би байцаалт өгөхгүй

гэж хэлсэн шүү. Та нар хуулиа зөрчиж байна. Бас хүний эрхийг зөрчиж надаас өмгөөлөгчгүй байцаалт авах гэж байна. Та нар надтай ингэж харьцах эрхгүй. – Тайвшир ноёнтоон. Бид танаас байцаалт аваагүй байна. Зүгээр таньтай ярилцаж байна. Та их сандруу байхыг бодоход… нэг зүйлээс их айж байгаа бололтой. Мэдээж таныг өмгөөлүүлэх эрхээр хангана. Танай улсад мэдэгдэнэ. Бид хүний эрхийг зөрчихгүй. Манай улсын шилдэг өмгөөлөгч таныг өмгөөлөх болно. Энд танай Элчин Сайдын Яамны хүсэлтийг бид анхааран үзэх болно. Маргааш уулзацгаая! Та тавтай амраарай! Батхүүгийн шанааны судас гүрвэлзэн хөхөрч сэтгэлийн доторх шаналал нь гадашилж буйг мэдэрсэн ахмад Амар түүнийг татаж явахаар завдав. Төмөр харшин гэмт этгээдийг харгалзагчид аваад гарахад Батхүү байдаг чадлаараа ширээ алгадан бухимдлаа гаргаад өндийв. Амьдрал хэмээх хов хоосон нүсэр их хүрд түүний өмнө эргэлдэж байгаа мэт санагдан бие нь агзасхийв. Гэмт этгээдээс эхний мэдүүлэг авч чадаагүй хоёр залуу урам муутай буцав. .. … Сайн байна уу? Эгчээ. Тамжид, Батхүүг нэг л таа муутай харсанч уриалгахан мэндлэв. “Энэ хүү Сүрэнхүүгээ бодвол арай л хүн чанар муутай юм шиг. Миний бодол тэр шүү дээ хөөрхий

минь. Энэ хүүгийн ачаар энэ хөөрхөн хүүгээ олж авсан. Бас Балбарын охиныг үхлийн аюулаас аварч, одоо муу хүүг минь шоронгоос салгах гэж яваа ачтай, буянтай хүн. Би чинь юу болчихоод хохилзоод байна даа. Хөгширч байгаагын илрэл” гэж бодсон Тамжид Батхүүгийн өмнө цай идээ өрөв. -Эгч нь одоохон хоол аваад ирье! – Харин өлсчихжээ эгчээ. Ер нь би өнөөдөр танайд хононо. Их ядарсан байна гэж үнэнээ хэлээд харцаараа хүүгээ эрэв. – Тэг хүү минь. Тэгэлгүй яах вэ? ганц шөнө ч болохноо бид хоёрт ханьтай. – Эгчээ би нэг их сайхан амьдрахыг баян чинээлэг, өндөр нэр хүндтэй байхыг хүсдэг байж. – Тэгэлгүй яах вэ? хүү минь. Сайхан амьдрахыг хүсдэггүй хэн байх билээ. – Гэхдээ эгчээ. Тийм амьдрал шал дэмий утгагүй юм шиг одоо

надад санагдах юм. Би Арабын орнуудаар тэнэж хэд хэдэн удаа үхлийн ирмэг дээр тулж, үхэл, цус үнэрлэж явахдаа л эд хөрөнгө, алдар хүндэд шунах хэрэггүй юм гэж бодох боллоо. Гэхдээ эгчээ энийг би зөвхөн өөрийнхөө хувьд хэлж байгаа юм шүү. Харин Гаадан ах шиг жинхэнэ утгатай амьдрах юм бол өөр л дөө.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…