Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “22-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “22-р хэсэг”

1 минут уншина
0
0
853

-Бид эр улс. Барга эрчүүд дотносож, найзалсан эр нөхөртөө хэзээ ч муу юм хийдэггүй юм. Чамд би чмарч муу муухай зүйл хийхгүй. Өөрийн чадах хэмжээнд тус хийхийг хичээнэ. Түүний чин сэтгэлээсээ ярихыг

Батхүү зүгээр л чагнаж суулаа. -Оюунзулаа. Жимстэй сүү уу. бүсгүй түүнийг ууртай гялалзан хараад сүүг булаах шахам авав. Хөдөлгөөн нь хурдсан нүд нь ууртай ширүүн гялалзана. Батхүүгийн уулзсан

Элчин Сайдын яамны ажилтан залуу гаднаас орж ирэхэд Оюунзул тэр залуугын өөдөөс сүүгээ сарвайв. -За манай бүсгүй сайн уу. одоо эмч нь ирнэ. Эмч нь нэг шинжилгээ хийнэ за июу. Тэр залуугын өмнө

Оюунзул хүлцэнгүй толгой дохих нь өрөвдөлтэй. Оюунзулыг эмчилж байсан сэтгэцийн эмчтэй хамт ирсэн лабориторийн ажилтан шаардлагатай шинжилгээ аваад явахыг Батхүү харж суулаа. -Байна уу.

би төв байна. бүсгүй шинжилгээний хариуг авлаа. Шаардлагатай хүмүүсийн шинжилгээг авсан. Балбар, Мөнхжин хоёрын төрсөн охин мөн гэдэг нь нотлогдсон. Батхүүгийн амьсгаа өөрийн эрхгүй дээрдээд

ирэв. -Хурандаа.. Хурандаа тэгэхээр.. Тэгэхээр хохирогч Оюунзул амьд байгаа нь нотлогдож байна. Харин.. Дүүрэн.. Дүүрэн яах бол.. -Ямар.. Дүүрэн -Хурандаа .. Энэ Оюунзулыг хөнөөсөн гэгдэж.. ..-Аа өнөө дээд хэмжээ авсан нөхөр үү. Энэ таньд хамаралгүй нөхөр ахмадаа. Хэргийн байдал ээдрээтэй болж байна. хэн инэг эмэгтэй бусдын гарт хөнөөгдсөн. Алуурчин этгээд тогтоогдож хэргээ хүлээсэн. Шүүх ял оноосон. -Гэхдээ Дүүрэн Оюунзулыг алаагүй нь бас нотлогдож байна. Амьд хүнийг үхсэн болгож хэрэг бүрдэлтийг буруу хийж Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчиж хүний эрхийг зөрчсөн мөрдөн байцаагч, алуурчныг буруу тогтоосон бол чах вэ? Тэр чигт нь дараад өнгөрөх үү. -Хөөе нөхөөр. Та чинь одоо юу болоод олон үг болоод байна вэ? Зүй нь ажил хаяж явсан таныг бид ажлаас халсан. Харин таныг бас эргээд үүрэгт ажлаа хийхийг зөвшөөрсөн. Энэ талд

хангаттай бишүү. Бас ноцтой гэмт этгээдүүдийн талаархи нотлох баримтыг чинь судалж, олон улсын хэмжээнд манай улс саналаа явуулсан. -Хурандаа.. Хурандаа одоо бол би.. цол, албан тушаалын төлөө биш зөвхөн үнэнийг олохын төлөө зүтгэх болно. -Сайн байна. Ахмад та үүргээ ёсчлон биелүүл. -Монгол Улсын төлөө зүтгье! Утас тасарч Батхүү цөхрөнгүй санаа алдав. “Хаа сайгүй л өмнө хөндөлдсөн бул хар чулуу шиг саад бэрхшээл” Толгойд нь бугшиж, лугшсан шаналгааг арилтал дүүрэн хашгирмаар санагдав. Арваад хоног өнгөрөхөд Улаанбаатараас хариу ирээгүй тул батхүү Оюунзулыг хараандаа байлгасаар байлаа. Энэ хэд хоногт Оюунзул ч, Цээзэн ч мөнөөх мансуурах цэнгэлдээ явсангүй. Нэг орой Батхүү, Цээзэн хоёрыг тамхи татаж суутал хаалгыг нь хэн нэгэн зориггүйхэн тогшив. Цээзэн ухасхийн хаалга нээтэл Оюунзул зогсч абйснаа хэлээ гарган буцаж зугатав. Түүнийг харсан Батхүү зөөлөн сүүрс алдаж, Цээзэн

тачигнатал хөхрөв. -За найз минь чинхий солиотой амраг чамайг эргүүлж явна. ха. Ха. Уг нь аюулын царайлаг хүүхэн юм. +Хөөрхий дөө.. Дахиад л хаалга тогшиж Оюунзул цухалзав. -Дүүрэн байна уу. үүнийг Дүүрэнд өгчих их л эелдэг хэлж бяцхан боодолтой зүйл өгөөд эргэхдээ хаалга тасхийн хааж, таазнаас бөөн шавар унагав. -Өө нохойн хүү. Толгой хагалах нь энэ галзуу. Цээзэн унтууцан үглэсээр хаалгыг түгжээд боодолтойг Батхүүд өгөв. -Дүүрэн ч гэх шиг. -Тиймээ. Дүүрэн миний найз байгаа юм. Энэ маань ухаан солиотой болчихоод танихгүй байгаа болохоос биш. Бид арван жилийн нэг ангийнхан. -За. За би одоо ойлгож байна. тиймээс чам шиг залуу ийм галзуу солиотой хүүхэнтэй. -Уг нь цаадахь чинь намайг тоохооргүй сайхан хүүхэн шүү. -Тиймл дээ. би одоо цаг дээр ярьж байна. чи гэж сонин хүн юмаа. Миний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэн гайхшруулж байхын оронд зүгээр монгол хэлээр хэлчихгүй гээд наргиантай байдлаар инээвхийлэхэд Батхүү хариу хэлэлгүй боодолтойг задлав. Боодлоос

хөгжмийн хуурцаг, эмэгтэй хүний хүзүүний мөнгөн зүүлт гарч ирэв. -Хөөрхий Дүүрэнгээ мартаагүй байна. дүүрэн минь хөгжим сайхан тоглодогсон. Зайлуул юу бодож энэ зүүлтийг хийсэн юм болдоо. Намайг хараад тоглож өссөнэ Дүүрэнгээ дурссан юм боловуу гэж уяралтай гэгч нь хэлсэн Батхүүгийн нүднээс томоогэгчийн ганц дусал бөмбөрөн доошлов. “Энэ бүсгүй тэр Дүүрэн гэгчид хайртай байсан юм байлгүй. Тэр Дүүрэн нь үхчихээд энэ хүүхэн нь галзуурчихсан юм байхдаа. Учир нь олдохгүй хачин монголчууд юмаа” гэж Цээзэн гайхашран бодсоор өнгөрөв. Гүн нойрон дунд нь эмэгтэй хүн часхийтэл аймсан орилоход Батхүү огло харайн босч энгэрийн халаасаа дарж үзээд харайн гарахд Цээзэн даган харайлгав.тэд тийм хол гүйсэнгүй. Батхүүгийн танил эмэгтэйн өрөөнд аймсан хашгирах дуун сонсогдоод нам гүм болж хаалга нь дотроосоо түгжээтэй тул Цээзэн бүсгүйн солио нь хөдлөөд орилоо биз гэж бодоод эргэв. Харин Батхүү хаалгыг гаднаас нь түлхүүрдээд орохыг Цээзэн нүдээ бүлтийлгэн хараад араас нь оров. Бүсгүйн царай үнсэн саарал болж

цонхийгоод хөхөрсөн уруулаа арайхийн эвлүүлж ядан –Тэр.. Тэр. гэж цонх уруу заахад нь харвал хэн ч юу ч байсангүй. Бүсгүй ихэд айснаас дагжин чичирч байлаа. Батхүү бүсгүйн сэгсийсэн үсийг энхрийлэх мэт зөөлөн илээд тасалгааны гэрлийг унтраан бүсгүйг тэврэн өрөөндөө авч оров. Бүсгүйн нүдний харцайснаас томрон арга тасарсан байдлаар мэгшин уйлна. Харин нэг зүйл харан удтал гөлөрч, эсвэл догшрон ширүүсэх нь больсон мэт санагдана. Оюунзул дагшин чичирсээр байлаа. Батхүү түүнд бүлээн цай уулгав. Хэрэг болж магадгүй гэж зориуд хадгалж байсан тайвшруулах эм уулгаад дагшин чичрсэн бүсгүйг өөрийнхөө оронд хэвтүүлж хөнжлөөрөө хучин, аюул ойрхон байгааг мэдрэн буугаа сэмхэн тэмтрэв. Бүх зүйл байдгаараа байлаа. Гучаад минутын дараа Оюунзул жаахан тайвшрав бололтой -Дахиад л намайг алахнээ гэж шивэгнэв. -Үгүй дээ найз минь одоо чамайг тэд алж чадахгүй. Чи тэднийг хараа юу. -Цонхон дээр зогч байсан. Тэр намайг харж байсан. Түүний дууны өнгөнд арга тасарсан өнгө цухалзана. -Бурхан минь тэд чамайг алж орхино. Новшийн муухай Иёзидууд. -Одоо чамайг хэн ч алж чадахгүй. Би чамайг

хамгаална. -Бурхан минь чи хэн вэ? Нэг л таньдаг дуу шиг. Нэг л таньдаг дуу шиг. Ийн үглэсээр Оюунзул унтаад өгөв. Түүний үзэсгэлэнт нүүрнээс эхлээд бүхий л бие нь усанд орсон юм шиг хөлөрнө. Эм түүнд үйлчилж, бүсгүй унтаж эхлэв. “Солоиотой хүүхэн хий юм хараа биз. Яршиг цаашаа чимх нойр авах минь” Цээзэн буруу харан хэвтээд унтаад өгөв. Батхүү Бээжинд суугаа Монголын Элчин Сайдын Яамны Цагдаагын атташе хурандаа Бүрнээд чаталсан илтгэл илгээж Оюунзулыг элчингийн хамгаалалтанд авах хүсэлт гаргав. Хаалга, цонх уруу ээлжилж хяламхийсэн Батхүү тэр шөнийг суугаараа өнгөрөөв. Өглөө нь Оюунзулд эрэгтэй хүний хувцас өмсүүлэн цагдаагынхны хагаалалтанд өгч явуулав. Гэмт этгээдүүдийг дараагын шөнө лавтайяа эргэж ирнэ гэж итгэсэн Батхүүгийн таамаг зөрсөнгүй. Цээзэн нутгынхаа хоёр залуутай гадагш гармагц Батхүү бүсгүйн өрөөнд орж хөнжлийг нь нөмрөн хэвтэв. Хэмжээлшгүй их цөхрөл шаналал цээжийг нь баглаж –Би тэднийг заавал баривчилана. Би цагдаа.. Цагдаа гэж өөртөө үглэнэ. Үс нь сэгсийж, нулимс нь урссан Оюунзул, алс хол түүний өмнөөс амий өргөсөн Янжин бүсгүй, баян

Арабт хацар уруугаа хайр, найргүй алгадуулан нулимс тунарсан нүдээр аврал эрж зогссон Хулан, ор сураггүй алга болсон дүү нь ээлж дараалан харагдахад хамаг бие нь дагшин чичирсэн Батхүү зөөлөн намбагар орыг салж унатал нь яайжигнуулан тийчилж, чоно шиг архиран тарчилна. Бүгд хүчирхийлэлд автсан зарим нь амь насаа алдсан залуу сайхан бүсгүйчүүд хойд эцгийнх нь бахим хүнд нударганд тарчлан дальдчих ээж нь бас харагдах шиг болоход Батхүү шүдээ хөмхийгөө зуув. -Эд нар зөвхөн миний мэдэх хэдхэн хүүхэн. Гэтэл зөндөө хүүхнүүд алга болж байгаа. Хотонд нь орсон хээрийн цөөвөр шиг.. Эзэнгүй юм шиг. Гэтэл төр оршин тогтнож байгаа шүү дээ гэж ганцаараа ярьсан Батхүү бүсгүйн зөөлөн сэвсгэр хөнжлийг толгой дээгүүрээ нөмрөв. Урьд шөнө нь нойргүй хоносон болохоор нойр нь хүрч байлаа. Шөнө дунд бараг өнгөрсөн бололтой. Элдвийн бодол толгойноос нь хулжиж Батхүү эвшээж эхлэв. Тэр зүйрмэглэснээ зөөлөн хухирч эхлэв. Хуримын дун цагаан өмсгөлтэй дүү Онон нь тэртээ дээр тэнгэрийн сэмжин цагаан үүлэнд зүүгдэн зогсоод гараа даллаж байснаа алга болчихов.Ононгын байсан газраас тэр үүлний цаанаас баглаа цэцэг тэвэрсэн Оюунзул гарч ирээд Батхүүг харан

инээснээ тэр ячигтээ яваад өгөв. Цээзэн түүний хажууд тийчигнэн ёолох шиг болоход Батхүү арайхийн сэрэв. Залуу сэрээд бөх нойрт дарагдсан хүнд зохио арайхийн нээж болгоомжтой гэгч нь нүдээ нээв. Зэгэл цагаан сарны бүдэг гэрлийг халхлан хэн нэгэн том биетэй хүн зогсч буйг тэр олж үзээд унтаж буй хүн аятай толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөв. Тэрээр Цээзэнгийн ёолох дуугаар биш цонх зүсэх хяхтнасан дуунаас болж сэрсэн нь зол байлаа. Хөнжлийнхөө сэнжүүрийг өргөнтэднийг дахин харсан залуу эр хоёр хүн байгаа олж үзэн сандраад ирэв. Зүрх нь ойр ойрхон цохилж амьсгаа нь өөрийн эрхгүй дээрдэнэ. Хоёр гарынх нь алга жигтэйхэн хөлөрч өөрийгөө тайвшруулах гэж буугаа чанга гэгч нь атгаж байлаа. Төд удалгүй тасалгаанд хүйт үлээх нь мэдрэгдэж, сэв, сэвхийн хоёр хүн зэрэг шахам үсрэн буух нь мэдрэгдэж Батхүүгийн ар нуруу хүйт даав. Тэд ангилиар шивнэн ярьж байлаа. -Одоо муу гичий жинхэнэ утгаараа биднмй гарт орох шив дээ. -Яарах юу байх вэ? Хаалга дотроосоо түгжээтэй. Энэ гичий айснаас солиорчихсон байна лээ. Гэрлийг нь асаачихаж байгаад яаралгүйхэн янзлаъя. Эд, эрхтэнийг нь тус тусад

нь савална шүү. Мөчлөхөөсөө өмнө зургыг нь авахаа мартав. Би өөрийн гараар муу новшийн голыг салгасандаа баярлах шиг болж тулаад ирсэн аюулыг мэдрэн бүхий л биеэ хөвчрүүлэн атиралдав. -Гэрэл нь асдаггүй юм бололтой. Энэ гичийд ийм харанхуйгаас өөр юм олдохгүй биз. Хүний халуун амьсгаа ойртон толгой уруу нь нэг юм лүгхийн буухад муужрах дөхсөн Батхүү бараг нэгнийг нь тулган буудав. Бух шиг бяртай бядриун нэгний их үстэй зантгар толгой элэг өөд нь түгхийн мөргөхөд цус амтагдан ухаан балартсан Батхүү хойш найгалзан хана налангаа буугаа алдчихав.”Еэ балар. Би буугаа алдчихсанлаа” өөртөө гутран дуу алдсан Батхүү өмнөө сүүтэгнэн ойртсон өндөр эрийн өмнөөс бүхий хүчээ дайчлан байж гараа зангидан буулгав. -Зогс. Би цагдаа байна. би цагдаа байна гэж хэлж байна шүү. -Чөтгөр чамаар одоохон хооллоно. Муу новшоо. Батхүүгийн цохилт тэгтлээ их нөлөөлөөгүй бололтой өндөр эрийн бахь шиг гар түүнийг заамдан сэгсчиж хүүхэд шиг сарвалзуулан агаарь өргөн сэгсчиснээ хөх инээдээр инээн шалан дээр шидэж орхиход Батхүү пидхийн ойчив. Дараа нь хүнд хөлийн алхаа дээрээс нь дэвсч эхлэхэд Батхүүгийн амаар нь бүлээн халуун зүйл савиран гадагшлах нь мэдрэгдэв. “Муу новш алах нь дээ намайг” ёстой

жинхэнэ Иёзидын нохой мөн дөө” Бүүр, түүр ухаандаа ийн бодтол бахим хоёр зууран барьж хоолойг нь шахаж, амьсгалын дутагдалд орсон Батхүү ухаан алдаж эхлэв. Пидхийх бүгтхэн чимээ гарч дээрээс нь хүнд юм даран унахыг Батхүү муухан мэдрэв. Хэн нэгэн халаглан шогшрох шиг болж, хэн нэгний бадрийн том гар түүнийг энхрийлэн халамжлах шиг болохыг мэдрээд Батхүү дахиад ухаан алдав. Толгой нь заадсаар салчих мэт янгинан хөдөлгөхүйеэ бэрх тул тэрээр арайхийн амьсгаа аваад биеэ тавирах шиг болохыг мэдрэв. -Хараач хөөе! Ганц дайчин гацаардахгүй. Ухаан орж байна. миний ар халхын найз жинхэнэ эр хүн шүү. Эр хүний ч амьдралаар амьдарч яваа юм. Цээзэнгийн хөлчүү дуун чихэн дээр нь сонсдоно. -Найз чинь үхчихэж байгаа юм бишүү. Хий сархалзаад байх юм. -Миний найз үхэх муу эр хүн биш. Харин энэ муу үсэндээ баригдсан Туркийг Цээзэн өөрийн гараар болгож өгнөө. Монгол эр хүнд тэр тусмаа Цэзэнгийн найзад гар хүрсэн амьтан яадгыг үзүүлээд хүүрийг нь их Хятадлын гудамжинд тараан хаяна. Нилээд халамцуу Цээзэн аархаж, хийрхэхийг Батхүү сонсч хүндэрсэн зовхио арайхийн нээв. -Өө эр хүн. Миний найз. За

босоод ир. -Цээзэн.. Хүүе.. Цээзэн.. нааш ир.. Миний үгийг сонс. Батхүү өөрт байгаа хамаг хүчээ дайчлан ингэж шивнээд босох санаатай сарвалзахад Цээзэнгийн нөхөд түүнийг хөл дээр нь босгов. Тасалгаа эргэлдэн толгой дээрээ зогсч байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрөхөд Батхүү бушуухан гэгч нь нүдээ анив. Хэгз цохигдсон толгойноос нь цус садарч ухаан алдсан харь эрийн хэнхдэг дээр дэвслэхээр Цээзэнг хөлөө өргөх үед Батхүү арайхийн –Боль. Болиоч гэж голынхоо дуугаар муухай орилов. -Аа болъё. миний найз ууртай байна. -Цээзэн би чамаас гуйя! Наад амьтнаа алж бүр болохгүй. Хоёр гарыг нь агдлан хүл. Харин толгойных нь цусыг тогтоож боо. Бас.. тэр.. миний бууг аваад өгөөч! Түүний тамирдангуй дууг сонссон Цээзэн марсайтал инээж байлаа. -Хөөе! Энэ тэгээд чиний буу юмуу. Бас сайн эрээ. Энд нэгийг нь нухчихаж. Би чамайг буруу гарын өөртөө эзэн болсон нөхөр гэж мэддэг л дээ. харин буу зэвсэг эзэмшиж, хүн алдаг юм гэж санасангүй. -Найз минь. Олон юм ярихаа больж үз. Тэгээд энэ найзуудаа явуулаач! Зохицуулах ажил их байна. толгойн дүйрч бөөлжис цутган ярвайсан Батхүүг ингэж хэлэхэд аүн амины хэрэгт

сэрдэгдэж магадгүй гэж айсан Цээзэгийн найзууд хоромын төдийд тэднийг орхин одож, ухаан ороогүй тэнтийж, хэвтсэн залуугын гарын шууг тэмтэрч үзсэн Батхүүгийн царай барасхийн хий нулимаад босов. Баавгай шиг том биетэй залуугын гарын шуун дээр байх “Иёзидчуудын таних тэмдэг” түүнийг хөл дээрээ босох эрч хүч өгсөн юм шиг сэвхийтэл босоход тэр эрийг хаа нэгтэй харсан юм шиг санагдахад Батхүү өврийн халаасаа тэмччин түрүүвчээ гарган нэгэн гэрэл зургыг авч газарт хэвтээ залуугын нүүрэнд тулган барив. Дараа нь түүний ядарч цонхийсон нүүрэнд баярын гэгээ татаад ирэв. “Новшийн амьтан Петт” өөрөө түүнийгарт ороод ирэх нь тэр. түрүүнээс хойш ажилласан бичилкамераа унтрааж халаасандаа хийсэн Батхүү ялан дийлсэн хүний түрэмгий хөдөлгөөнөөр утсаа гарган Цагдаагын атташе Бүрнээ үрүү залгав. Хурандаа түүний ярихыг хүлээж байсан болотой утсаа авч байгаа нь бөөн аз. -Байна уу. Амрыг эрье хурандаа. Үүр шөнийн мэнд. Би цагдаагын ахмад Батхүү таньд илтгэж байна. -Ярь хүү минь. Чи нэг л баяртай байх шиг. Цааш нь илтгэ. -Гэмт этгээдүүд шөнийн 01 цагт гэмт халдлага хийлээ. -Уухай. Тэгээд юу болов. -Тэд хоёулаа байсан. Цонх зүсч орж ирсэн. Нэг нь алагдаж, нэг нь энд хүлээтэй хэвтэж байна. нөхөр хурандаа би

цагдаагын хамгаалалт хүсч байна. би Хятад Улсын Улсын нутгын харъяалал дээр хүн амины хэрэг үйлдчихлээ. -Хүү минь. Тайван бай. Наад дээрэмчид чинь дэлхийн хэмжээний аюултай этгээдүүд. Ердөө тавхан минутын дараа чам уруу очицгоох болно. Хурандаагын элгэмсүү зөөлөн дууг сонссон Батхүүгийн хоёр хацрыг дагаад нулимс цайран урсч байлаа. “Ээжээ би хүн алчихлаа. Жинхэнэнээсээ хүн алчихлаа”. -Хүүе чи чинь цагдаа хүн юмуу. Чамд тийм зан төрх байсан шүү. Түүнд Цээзэнгийн үгэнд хариулах зав гарсангүй. Алсад түгшүүр зарлан цагдаагын машин ойртож яваа нь сонсогдов. -За миний найз. Чи миний хамгийн сайн найз байсан шүү. Бас миний амийг аварлаа. Энд хүн амины хэрэг гарсан. Чи энд байх хэрэггүй. Май энэ чех. Нилээд юм байгаа байх. Надад сайхан сэтгэлтэй одоо байхгүй болсон сайхан хүүхэн өгсөн юм. Харин би чамд өгч байна. Ганц гуйх юм байна. чи хөлийн их замд гарч болохгүй шүү. Нутаг

уруугаа эгч үрүүгээ яв. Нөгөө сайхан дуугаа дуулж яваарай! Эр хатуу сэтгэл нь нялхарсан хоёр залуу эр халуун дотно тэврэлдээд яаран салцгаав. Хэн, хэн нь бие биендээ татагдсаар байлаа. Цагдаа нарын гутлын чимээ шатан дээр сонсогдоход Батхүү гүнзгий гэгч нь сүүрс алдав. Түүнэий өмнө амьдралын шал өөр зам гэгээ татуулан орж ирж буйг гэнэт тэр мэдрэв… … Оюунзул гурван өдөр, гурван шөнө дараалан унтаж буйг эмчээс нь мэдсэн Батхүү түүний дэрний дэргэд зөөлөн чихрийн цуглуулга тавиад сэмхэн гарч одов. Бээжингийн гудамжаар үй түмэн хүн машин зөрөлдөж хүн төрөлхтний нэгэн өдрийн амьдрал хэвийн чөлөөтэй үргэлжилж байлаа. Батхүүг Элчингийн байрны үүдэнд очих үес цагдаагын атташе хурандаа Бүрнээ ажилч хэрэгч байдалтай гарч ирэв. -Ашгүй ахмад та хүрээд ирэв үү. Бүсгүй яаж байна вэ? -Тайвширсан бололтой гурван өдөр, гурван шөнө дараалан унтаж байна гэсэн. -Болж байгаа нь тэр дээ. эрүүгийн цагдаагын газраас удирдамж ирсэн. Улсын мөрдөн байцаах газраас ч бас .. Петт Монголд гэмт аллага үйлдээд зугатсан этгээд болох нь эзэн нь тогтоогдоогүй хэргийн материалаас нотлогдож байгаа юм байна. хоёр улсын цагдаагын газрын хэхэлцээрт дипломат ажилтанууд бас оролцоно. Одоо хоёулаа хамт явж Бээжин хотын даргын ивээл дор

явагдах хэлэлцээрт оролцоно. Нөхөр ахмад би таньд дүрэмт хувцас бэлдсэн. Хувцсаа солиод хурдан гараад ир. -Нөхөр хурандаа би дипломат ажилтан биш ш дээ. -Та гэмт хэрэгтнүүдийг баривчилсан цагдаа шүү дээ. -Гэхдээ нэг нь үхчихсэн. -Та тун муу буудсан байдаг шүү. Сум амин голыг нь оноогүй байна лээ. -Ашгүй дээ. Түүнийг хуулийн мэдэлд өгөх биз. -Хөөш ахмадаа та чинь юун олон үглэнэ вэ? Тушаал биелүүлээч! -Мэдлээ гүйцэтгэе! Батхүү цааш гүйн оров. Бээжинд арван дөрвөн цаг болж байхад талууд хэлэлцээрийн ширээний ард суув. Бээжин хотын захирагч Цио Зин Био, болон Бээижн хотын Цагдаагын Газрын дарга Лион Хао нар бодит байдалд дүгнэлт хийн харилцан санал солилцож Монгол Улсыг төлөөлж Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга Наранхүү, Улсын Ерөнхий Прокурорын орлогч Дэмчиг, Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга хурандаа Сүхболд, Эрүүгийн Цагдаагын төлөөлөл хурандаа Буянцог нар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэн тэнүүчилж, тус улсын иргэдэд үхлийн аюул онц

хэрцгийгээр удаа дараалан үзүүлж олон хүний амь нас хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр этгээдийн талаар цагдаагын атташе Бүрнээ илтгэл тавьж Монголын цагдаагын ахмад Батхүүгийн бичил камерт бичигдсэн зэрлэгүүдийн аллага үйлдсэн дүрс бичлэг, Петт нарын зочид буудлын цонхн үзүсэн орж ирсэн гэмт халдлагын бичлэгийг мөн үзүүлж, гэмт этгээдүүдийн хэргийг Монголын хуулийн дагуу шийдүүлэх хүсэлт гаргав. Хоёр улсын хүчний байгууллагынхан хоёр цаг гаруй хугацаанд зөвшилцөн гэмт, этгээдүүийг Монголын талд хүлээлгэн өгөхөөр эцсийн шийдийг гаргажээ. Батххүг, Оюунзул уруу очихоор гартал гэрэл гяласхийн сэтгүүлчид зураг авах тул нүүр халхлан зугатах шахуу холдов. Гэмт этгээдүүдийг тусгай харгалзаанд “Агаарын тээврээр” Монгол уруу авч явах болсон бөгөөд тэр тусгай ажиллагааг удирдаж явах үүрэг авсан Батхүү амжиж Оюунзултай уулзахаар баглаа цэцэг барин хэвтэж буй өрөөнд нь орвол түүний эцэг, эх Монголоос ирчихсэн баярын нулимс цэлэлзүүлэн угтав. Батхүүгийн нүдэнд нулимс цийлэлзэн Дүүрэн харагдаад явчихав. “Чааваас гэж энд эд нар ингэж баярлаж байхад муу найз минь ..

шоронд.. Амьд байна уу. үгүй юу..” гутрал багалзуурдах мэт хоолой өөд нь огшино. -Оюунзулаа. Чи их сайхан харагдаж байна үшүү. Аз жаргал хүсье! Хоолой зангируулан ийн хэлээд цэцгээ бүсгүйд барьсан Батхүүгийн хооойд нь нэг юм тээглэх шиг тагжран хэсэг чимээгүй болоод –Гэхдээ.. чи..үгүй та нар.. Дүүрэнг битгий мартаарай гэж тодхон хэлээд эргэв. -Хүүе хүү минь суугаач! Өнөө цагдаа хүү шив дээ. буян заяа нь дэлгэрсэн хүү вэ? Муу охины минь амийг аварсан ачтай хүү юм. Баярлаж, нулимс урсгасан Мөнхжин өмнө нь бөхөлзаж, нүд нь улайсан Балбар түүнийг гайхашран харах аж. -Гялайлаа. Ахмадаа. Залуу ахмад та үнэнийг бүгдийг нь дэлгэж ач буянаа үзүүлээрэй! Хөөрхий тэр .. хүү.. тэр хүү бас.. Балбар амандаа дуулдах төдий ингэж бувтнасаар хоцров.. ..Онгоц өндөр аван дээр хөөрчээ. Бүрэн зэвсэглэсэн Батхүү Петт, түүний дагуул хоёрын яг ард нь сууж, тусгай албаны залуус өөрсдийн үүргээ гүйцэтгэхээр өөр, өөрсдийн байрандаа сууцгаан хараа, хяналт маш өндөр явцгаана. Батхүүд бодож, төлөвлөсөн юм их байлаа. Буудуулж, хүнд шархадсан залуу урьд шаналгаатай гэгч нь амьсгална. Батхүү хөмхийгөө тас зууж баруун гарынхаа хэдэн хурууг нумартал зангидсанаа сэтгэлийн хөөрлөө

арайхийн дарж гараа буулгав. Петт бол түүний заналт дайсан. Ганц бүсгүй дүүгийнх нь хувь заяа чухам хэрхсэнийг мэдэх цорын гац гэрч бол Петт. Батхүү чухам түүнээс байцаалт авахыг л тэсч ядан яарах аж. Үнэн хэрэгтэй. Дүүрэн хүн алсануу.. Онон яасан.. Ямарч байсан Петт бол бэлтгэгдсэн алуурчин.. Онгоц эрч хүчтэйгээр урагшлан ниссээр байлаа. Хубилай хааны амьдарч байсан Шаньдуны шар тал” Манж Хятадад булаагдсан Монголын нийслэл”Дайду” алсад хоцорч онгоц хүнгэнэн урагшилсаар -Хөөе муу зандалчаан би хэлээч.. миний дүү.. Онон хаана байна вэ? Чи түүнийг яасан бэ? Батхүү зүрх сэтгэлдээ хашгирсан тэр чинхүсэлт хашгираанаа гадагш нь гаргаж чадсангүй. Хэдийгээр тэр Петт тэр хоёрыг баривчилсан нь үнэнч тэр тушаалгүйгээр түүнтэй харьцах эрхгүй. Улсын хуль ийнхүү түүнийхэлийг мөхөөж, гарыг нь атгах аж. Төрийн дор хууль оршдог жам ёсыг тэр яахин өөрчлөх билээ. Төрөлх сайхан Монгол эх нутгынх нь хүйтэн цэнгэг агаар хүзүү нүүр үрүү нь урсан ороход Батхүү эгээтэй л нулимс унагачихсангүй. Ер нь тэр нутгаа их санасан байлаа. -Ахмадаа. Батхүү нүд өргөн харвал цагдаагын бүрэн хамгаалагдсан машин өмнө нь зогсч байлаа. -Суулга цаад хоёр новшоо. Батхүү

гомдол, цөхрөлөө барьж дийлэлгүй машинд суулгахдаа Петтийн араас хүчтэй гэгч нь түлхэж орхив.” Муу өөдгүй амьтан минь. Би аавдаа юу гэж хэлэх юм бэ? Зүрх сэтгэлд нь шаналал оволзоно. -Урьчилан хорих төв үү ахмадаа. -Яг тийм. Би өөрөө авч явна. Машин цастай талаар цагаан зам татуулан давхина. Хүн төрөлхтөний дайсан хоёр эр айж, жийрхсэн харцаар цонх уруу гөлрөн ширтэнэ… .. За ахмад та гавъяа байгуулаад ирэв үү. Баяр хүргье! “Онц аюултай гэмт хэрэгтэй” тэмжэх хэлтсийн дарга хурандаа түүнтэй тиймч таатай уулзсангүй. Хурандаагын махлаг бие оволзон амьсгаадаж, нүд нь хүйтэн шазруун харагдана. “Аргагүй дээ эрх мэдэл энэ хүнд байгаа хойно. Харин би үнэнийг олно” Батхүү өөртөө бат нот бодно. -Би гэмт халдлагын эздийг баривчлахдаа зөвхөн үүргээ биелүүлсэн. Үнэн хаана байгааг олох гэж л. -Дивэн дэлхийг тойрсон гэж үү.. Тэгэхээр ахмад та эхний удаад ашиг орлого хөөж яваад бүтэлгүйтээд ирэхээрээ үүргээ биелүүлж эхэлсэн тийм биз. Гэхдээ таньд баярлалаа. Та ямартай ч нэг иргэнээ олоод ирж. Энэ л хангалттай шүү. Уг нь Батхүү даргадаа өөрийн туулж ирсэн бүтэн нэг жил гарангын амьдрал, үхлийн аюулд хэдэнтээ тулгарснаа яръхыг маш их хүсч байсансан. Харин одоо

даргынхаа хүйтэн хөндий албархуу төрхийг олж үзээд ярихаа больж зөвхөн өөртөө хадгалав. -Таньд удирдлагаас шинэ үүрэг даалгавар өгсөн. Монголын иргэн Оюунзулыг хулгайлж улсын хилээр гаргасан. Түүнийг алахаар гэмт халдлага хийгээд баригдсан Петт нарын хэрэгт Улсын прокуророос тавьсан шууд хяналтын дор ахмад Амарын хамт мөрдөн шалгана. Мөрдөн шалгах багийн ахлагч нь та. -Монгол Улсын төлөө зүтгье! Батхүү хурандаагын ширүүн, хямсгар нүүрийг инээж, баясч харав. Хүсэл биелжээ. “Хараал идсэн тэр муу новшоос үнэнийг олж тогтоох цаг мөч ийнхүү ирдэг байж”. Бодолд нь бяар бялхан орж ирсэн Батхүүгийн ажлын жинхэнэ утга учир тодрон тодрох шиг санагдана. -За чи тэгээд.. Ахмадаа.. Мөрдөн байцаалт, хавтаст хэргийн нууцыг чандлансахина шүү нөхөөр.. Манай нэр хүндийг бас бодолцоно биз. Одоо ч юм л бол цагдаа муу нэрийг сонсох болж. -Нэр хүнд я чах вэ? Хурандаа. Бидний салан задгай, анзааргагүй ажиллагаанаас болж хүний хувь заяа сүйрэхвий гэж айх боллоо. -Чи өнөөх нэг алуурчин залууг яриад байнаа даа янз нь. -Тиймээ. Дүүрэнгийн хохирогч амьд, мэнд байна ш дээ. -Оюунзул амьд нь ч амьд.. Тэр этгээд өөр нэг Оюунзулыг нухаж орхисон нь нотлогдсон шүү

дээ. -Мөрдөн байцаалт андуу явагдсан наад зах нь хохирогчоо зөв тогтоогоогүй байж алуурчныг зөв тогтоож чадсан эсэд би эргэлзэж байна. -Чи тэгээд юу гэх гээд байгаа юм бэ? Онц шаардлагагүй зүйл дээр цаг хугацаа алдаж болохгүй шүү нөхөр минь. -Тэр өдрийн аллагын үйлдэл, Иёзидүүдийн аллагатай ижил төстэй вм шиг. -Залуу байхад аль хийрхэж, сагахыг хэлж барах вэ? Би бас тийм байсаан. Ахмад та наад солиотой бодлоо орхи. Үүнийг хатуу мөрдлөгө болго. Би таньд тушааж байна. бас нэг зүйлийг сана. Петт нар гадаадын иргэд. Тэдэнтэй яаж харьцахаа сайн бодоорой! За ахмад таниас яршиг, төвөг удахгүй байхыг хүсье! Даргынх нь тулган хэлсэн энэ үг Батхүүгийн дургүйг хүргэсээр байсан ч тэр юм дуугарсангүй. “За хир ч биз дээ. юмыг өнгөцхөн нүдээр харж пээшээ тал засч, доошоо аянга буулгаж сурсан энэ эрхэм даргын суудал, мөрөн дээрхээсээ салахыг яаж хүсэх билээ. Хариуцлага хүлээхээс үхэтлээ айж байгаа. Харин түүнийх нь цаана.. Хүний хувь тавилан.. Тэр нь миний муу найз.. Дүүрэн шүү.. Дүүрэн минь” гэж гутран бодоод шүд зуусаар өндийв. “За яах вэ? Аз таарч би Петт новшийн хэрэг дээр ажиллах боллоо. Би үнэнийг олох

болно” -Мэдлээ. гүйцэтгье! явахыг зөвшөөрнө үү. Өөрийн эл бодолдоо зоригжих мэт Батхүүг чанга дуугарахад хурандаа цочих шиг болон толгой өндийлгөөд толгой дохив. Өнөөх л саарал ширээнийхээ ард суугаад ахмад Амартай ажил төрлийн холбогдолтой багахан санал солилцов. Ахмад Амар орон нутагт ажиллаж байсан учраас Батхүү төдийлөн сайн танихгүй байлаа. Яриад байвал ер нь үзэл бодол нийлэх шинжтэй тул хэн хэн нь сэтгэл өндөр байв. -Ингэхэд таныг би эхнэрээсээ салчихсан гэж сонссон юм. Үнэн бол та хаана.. очих вэ? -Би Ирак, Эмират эсвэл Бээжинд байгаа биш эх орондоо байна. Нэг газар толгой хоргодно доо. -Би чиний байдлыг ойлгож байна. ая тухтай хоёр хоног амраад ир л дээ. -Их баярлалаа. Найз минь. Би ээждээ очино. Дараа нь хүү дээрээ.. Тэгээд эцэг үрүүгээ ярина даа. -Ихсайн байна. таны энэ эрхэм гурван хүн гурван өөр газар байгаа юмаа даа янз нь. Хүү байгаа юм чинь бас нэг хүн уг нь. -Баймаар юмсан гэж үү. Тиймээ тэр хүн намайг хаячихсэн юм. Би бас түүнийг хөөгөөд явуулчихсан. -Хүү чинь тэгэхээр.. -Миний хүү нэг сайхан гэр бүлд өсч өндийж байгаа. Одоохарин хүүгээ өөр дээрээ авнаа. -Ингэхэд та ойлгогдохгүй амьдралтай хүн юм. -Тийм шүү. -Би таныг ээжийнд чинь хүргэж өгөх

үү. Үзэмж муу ч гэсэн хөл дүүжлэх нэг унаатай шүү би. -Баярлалаа. Би уг нь машины сайнаар гангарч явсан юм. -Би мэднэ ш дээ. харин одоо бол та халаасандаа автобусны мөнгөгүй дэвэн дэлхийг гороолоод ирсэн биз дээ. -Үгүй шүү найз минь. Надад бас ч гэж зуун доллар байгаа шүү. Би тийм хоосон хүн биш. -Ий яа яа. Баян хүн юм та. Надад бас нэг санал байна. би гурван өрөө байртай. Гэхдээ ядуувтар л даа. Хотын захад. Та нэг өрөөг нь хөлсөлбөл хөлслөөрөй! -Та их өгөөмөр хүн юм. Би оготны нүхэнд хүртэл хэд хоног амьдарч сурсан. Бясаа, жоом гүйлдээд л. Хаалга чангахан хаахаар толгой дээрээс шавар унаад л. Нэг сайхан сэтгэлтэйБарга найз минь тэгж нэрлэдэг байсан юм. Тэр маань уртын дуг их сайхан дуулна. Гэхдээ нэг л дууг дуулдаг. Чи мэдэхгүй байх л даа. Баян Баргын адуу нь гээд л эхэлдэг юм. Баруухан хойшоо бэлчинэ гээд лүү.. Хоёр залуу өөд, өөдөөсөө харалцан хөгжилтэйеэ хөхрөлдөцгөөв… … Жанжин штабын ажил жинхэнэ ундарсан өдөр байлаа. Дэслэгч генерал Алдар, төрийн нарийн бичгээс ирүүлсэн Монгол Улсаас гадаадын улс орнуудад явсан энхийг саиулах армиудын ажлын явцтай танилцаж суутал дотуур холбооны дуудлага

тачигнаад явчихав. -Нөхөр дэслэгч генералд хурандаа Балбар таньтай уулзана гэж зүтгээд байна. -Тэр хурандаа бас яагаад төвөг удаад байгаа юм бол. Ажил ихтэй байхад чинь. -Таньтай биечилж уулзана. Хувийн асуудлаар гээд байна. -Хувийн асуудлаараа.. Яаж орхисон юм бол доо. За оруул даа наад нөхрөө. Балбарын махлаг духнаас хөлс дааварлачихсан ихэд амьсгаадчихсан орж ирээд ёслов. -Суу. Хурандаа та чинь яахаараа ингэж юманд хөөгдчихсөн аятай хөлсөө гоожуулж явдаг билээ. -Аа. Тийм л дээ. Ойрд сонин ихтэй. Манай Гаадан сайн явна гэнэ үү. -Та үүнийг л асуух гэж ирээ юу. Гаадан хурандаа хаана ч алзахгүйг та бид хоёр сайн мэднэ дээ. Балбар дэслэгч генералын өрөөний шаланд дэвссэн хивсний хээг гөлрөн хэсэг сууснаа гэнэт шийдэв бололтой цүнхээ ухан хуудас цаас гаргаж жанжин штабын даргад хоёр гардан барив. -Юун өргөдөл энэ тэр вэ? Хөөх та чинь одоо юу гэнэ вэ? Армиас халагдах хүсэлт. Дэслэгч генерал чанга дуугаар ийн уншаад чимээгүй болж Балбарыг цоргих мэт ширүүн харав. -Ярь даа. Хурандаа минь. Яаж орхиод та ийм хүсэлт гаргах болов. -Генерал та намайг мэднэ ш дээ. би цор ганц охинтой хүн –Балбарын хоолой тагжирч чимээгүй болоход генерал түүнийг өрөвдөнгүй харав. -Харамсалтай явдал болсон шүү хэлэх ч юм биш. -Гэхдээ даргаа. Тэр .

тэр .. Бидний оршуулсан охин манай охин биш байж. -Юу. Та юу хэлчихэвээ хурандаа. Нас барсан охин танай охин биш байсан гэнээ. Та тэгж хэлэвүү. -Тиймээ. Дэслэгч генералаа. Харин миний охин амьд байж. Охиныг минь муу хүмүүс хулгайлаад.. Бээжинд авааччихсан байна. +Тэгээд та яаж мэдээ вэ? Охин чинь тэгээд.. -Би охиноо гэрт нь аваад ирсэн. Миний охин их афйж цочирдсоноос ухаан санаа нь гажигтай болчихсон байна. тэгээд л би охиноо эмчлүүлж эрүүл болгох гэж армиас халагдах өргөдөл өгч байгаа нь энэ. -Зөв л дөө. Хурандаа би таньд зургаан сарын чөлөө олгоё! -Зургаан сард минийохин эдгэрэх боловуу. -Чөлөөг сунгаж болно. Эхний зургаан сарын чөлөөг цалинтай байлгах талаар би санал оруулна. -Баярлалаа. Даргаа. Их баярлалаа. Балбарын дөлгөөн нүдийг нулимс сад тавин гарч хацар уруу нь урсав. -За больж дээ. амьд мэнд олоод авсанаас хойш учиртай эмчлүүл. Агаар салхинд авч яв. Юу шаардлагатай байна. арми таньд материаллаг дэмжлэг үзүүлэх байх. -Баярлалаа дарга минь. Төрийн хишиг, хайрыг

их хүртлээ. -Хурандаа битаниас нэг зүйлийг асууя! Та битгий эмзэглээрэй! Хурандаа Гаадангын хүү.. -Тиймээ. Даргаа. Одоо би тэр хүүгийн төлөө зовинож байна. Үнэнийг хэлэхэд охиноо тэр хүүгийн гарт үрэглчихсэн гэж итгээд Гааданд хүртэл гомдож, түүнийг зовоож явсан нүгэлтэй хүн. Одоо тэр хүү яах бол гэхээс бас түгшиж байна. -Хохирогч нь амьд байдаг. Танай охиныг хулгайлсан тэр муу хүмүүсийн үйл дээр манай дэслэгч уначихсан юм биш байгаа даа. -Даргаа би юу болоод байгааг үнэнийг хэлэхэд ойлгохгүй байна. -Учир нь олдох байх гэж найдаж байна. харин таныг иртэл таны оронд үүрэг гүйцэтгэгчээр дэд хурандаа Жанчивыг томилъё доо. Таны хувийн амьдралын гачигдлыг харгалзан үзээд.. -Үгүй дэслэгч генералаа.

Ангийн захирагчаар томилчихооч. -Ингээд л та миний ажилд оролцох юм даа. Таньд чөлөө олголоо. Явж ажлаа хүлээлц. Амжилт хүсье! -Мэдлээ гүйцэтгэе! Хаалга хаагдаж жанжин штабын дарга бодлогоширсоор хоцров. Мөнхжин охиноо сэрэхгүй унтаад байхаар нь дээрээс нь тонгойн чагнавал зөөлөн амьсгалан унтаж байв. Хаалга тогших сонсдоод Балбар том тортой юм барин амьсгаадсаар орж ирэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *