Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “21-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “21-р хэсэг”

1 минут уншина
0
0
463

-Тиймээ. Тийм. Чи Оюунзул мөн байна. батхүү ийн хашгираад арга нь тасарсан аятай цардмал талбайг өвдгөрөө түгхийтэл цохин суун тусав. -Энэ чинь юу болж байна даа. Хүмүүсээ. Оюунзул амьд байж байдаг.

Гэтэл Дүүрэн.. Манай Дүүрэн.. Өө би гэж өөдгүй новш түүнийг.. Түүний хажуугаар өнгөрсөн дунд насны хоёр эр түүнийг тоомжиргүй харан өнгөрөв. -Байна уу. амрыг эрье! Хурандаа. Би Улсын Мөрдөн

Байцаах газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Амар байна. та манай хэлтсийн 409 өрөөнд хүрээд ирээч! -+Яах гэсэн юм бэ? Би ажил ихтэй байна гэж адран хэлсэн Балбар “Үгүй ер. Галын хэрэг

арайхийн учир зүйгээ олж байхад бас юун цагдаа вэ? Энэ л дутаж гэнэ” төвөгшөөн бодсон Балбар утсаа тасласнаа эхнэр үрүүгээ залгав. -Яасан бэ? Өвгөөн чи зүгээр биз. Юунд ч юм бэ? Балбар ямар нэг юманд

түгшээд байгаагаа эхнэрээсээ нуусангүй. -Хөгшөөн намайг цагдаа дуудаад байх юм. -Яах гэсэн юм болоо. Чи тэгээд очихно уу. -Очихоос биш. Бас ямар хэл ам хаанаас гараад ирдэг юм бол. -Би хамт очих уу.

-Тэгье! Уг нь Гааданг үдээс хойш гаргаж өгье гэж бодсон юм. -Амжих биз. Чи хүрэд ирэх үү. Утас тасарч замаараа эхнэрээ дайрч авсан Балбар төд удалгүй Цагдаагын газар хүзрэлцэн ирэв. – 409 гэсэн энэ байх шиг байна гэх Балбарын дуу гарч хаалгаар багтаж ядах шиг чихэлдэн орж ирэх улсыг харж ахмад Амар суудлаасаа босов. -Та нар сууцгаагаач! Би ахмад Амар байна. -Би хурандаа Балбар, энэ миний эхнэр Мөнхжин. -Тийм үү. Их сайн байна. ашгүй та хоёр хоёулаа хүрээд ирдэг. Би бас таны эхнэртэй уулзъя гэж бодож байсан юм. Цагдаагын ахмадын үгийг сонссон Балбар эхнэрээ гайхан харав. “За баларч өнөө гайхал өгөр Япон миний араас нэг юмдээ. Тэгээд цагдаад хандахгүй юу. Юу гэж хуцсан болдоо өнөө муу нохой. Тиймдээ тулах юм бол ч харин хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газар хэлнэ шүү”. Мөнхжин өөртөө бодон нөхрөө халшран сэм ажив. -Тэгэхээр байна. та нарыг дуудсан явдал бол ийм байна л даа 2004 оны 1-р сарын 18-нд

гарсан хүн амины гэмт “хэргийн хохирогч та нар учраас, та нарыг дуудсан юм. -Үгүй дүү минь. Бид одоо тэр талаар яримааргүй байна. бид чинь ганц охиноо. За за одоо болсон хойно юу гэх вэ? хэмээн Балбар чимээгүй болж Мөнхжин зүрхээ даран тонгойв. -Тэр ч тийм л дээ. Хохирогч бүсгүй танай охин яг мөн үү. -Ахмад та хагацал үзэж зовж яваа биднээр битгий доог тохуу, даажин хийгээд байгаарай! Бид тэгээд охиноо хүнийгарт хөнөгдсөн гэж худлаа хэлэх үү. Та ер нь ямар зорилготой яагаад биднийг оролдоод байгааг ойлгохгүй байна. ийн хэлээд Балбар унтууцаж эхлэв. -Тэрч тийм л дээ Балбар гуай. Тэгэхдээ би бас л тань шиг төрийн өмнө үүрэг гүйцэтгэж яваа цэрэг хүн. Ямар нэгэн шалтгаантай, учраас би та бүхэнтэй ярилцаж байна. магадгүй хэн нэгний алдаа эндэгдлээс дахин хянах мөрдөх юм гарч болно ш дээ. Тиймээс л би та нарын саналыг асууж байна. Тэгэхээр хурандаа та эхнэрийн хамт надад туслаач хэмээн гуйсан өнгөөр хэлээд нэг кассет солин дэлгэц нээхэд үе гэзэг нь сэгсийсэн залуухан бүсгүйн дүрс тодрон гарав. Хэдэн хором өнгөрөхөд Балбарын царай хүрлийн барайж, Мөнхжингийн нүд томрон томорсоор төд удалгүй нулимс

асгаруулж гарав. -Еэ Бурхан минь. Эвий хонгор үр минь. Хорин нэгэн дарь эх минь. Энэ чинь миний муу охинуу даа. Хөөрхий минь эвий үр минь. Ингэж явж амиа алдаж дээ. Ай хар алуурчин муу охиныг минь… Мөнхжин тэсч чадсангүй орилж гарахад мөрдөн байцаагч бичлэгийг зогсоон тэднийг хараад –Энэ бүсгүй танай охин биш. Оюун ухаан нь гажигтай эмэгтэй –Үгүй миний охин мөн гэм үрээ танихгүй эх хүн гэж байдаг юмуу гэж Мөнхжин зөрөв. -Мөрдөн байцаагч яриагаа үргэлжлүүлж –Энэ эмэгтэй сэтгэцийн өвчтэй. Монголын Элчин Сайдын Яамныхны тусламжаар Бээжингийн ардын төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Мансууруулах бодис байнга хэрэглэдэг. Одоо мансуурчихаад байгаа нь энэ. -Ахмадаа тэгээд энэ бичлэг хэзээ бичигдсэн юм бэ? -Хоёр хоногын өмнө. Та нар хүсвэл дууг нь сонсож болно. -Ий.ий. хи. хи.хи. замбуулин дуусах болоогүй ааваа. Балбарын царай цусгүй болтлоо цонхийгоод ирэв. Нүднийх нь доод зовхи хүчтэй гэгч нь татвалзаж зүрхээр нь тэсч байхын аргагүй хатгуулахад цээжээ даран тонгойв. -Өвгөөн.. нөгөө.. нөгөө.. яриад байдаг.. охин.. байна ш дээ. -Харин.. тийм.. байна. Ээ төр минь. Би чинь.. Эцэг хүн шүү дээ. ахмадаа.. хөөрхий.. энэ охин. Миний ганц мөн байна. балбарын хоёр шанааг даган нулимс сад тавьж, махлаг биеэ доргиулан эхэр

татав. -Мөн байна. Амьд байна. –Ийм эндүүрэл гэж байж болохуу даа. Энэ чинь төр шүү дээ.. Үхэл хагацал ноёрхож, үзэх зовлонгын хүнд ихсээд.. Зовж л яваа юм байна даа. Зовж байгаа юм байна. Балбар сэтгэлээ тогтоон барьж чадахгүй байлаа. “Үгүй ер ганц үр минь тэнд зовж явахад.. Тэгээд бас.. Дүүрэн. Ганц найзын минь болъё! бодох ч вм биш. Энэ бас эндүүрэл. Миний охин үхчихсэн”. Хоёр шанааных нь судас оволзон тархиар нь хүчтэй гэгч нь хатгуулна. Энэ байдлыг Мөнхжин эвдэж чадав. -Явъя өвгөөн.. Ингэж суугаад яах билээ. Тэр газар нь яваад очъё. Алив залуу минь тэр хаягыг нь өгөөд орхи. -Тэгж болно л доо эгчээ. Харин би бас та нартай хамт явах ёстой. Балбар нэг зүйлийг санах мэт байцаагч өөд толгойгоо гилжийлгэн байж харав. -ахмад минь. Тэнд Бээжинд.. Цагдаагын ажилтан бий юу. -Байгаа. Манай мөрдөн байцаагч тэнд ажиллаж байгаа.. Буцах замын турш тэр хоёр хоорондоо юу ч ярилцсангүй. Болж буй байдалд ямарч дүгнэлт хийж чадсангүй. Гэртээ ирмэгц Мөнхжин охиныхоо зургыг бүтээсэн баранзад хадагыг авч чулуудаад мөнхийн зулыг унтраав. Тэр бүгдийг Балбар цөхрөн харж суулаа. -Муу ёртой юм бэ? Яасан. Амьд мэнд байхад нь.. Эцэг эх нь байна даа энэ чинь “галзуу солиотой болчихоод

байсан ч олж ирнэ. Хөөрхий минь ухаан солиотой босон ч муу аав уруугаа ярьж байсан байна шүү дээ. Эвий эвий миний муу охин ээжийн хонгор үр. Нулимс дуслуулан үглнх Мөнхжин өрөөн дотуур холхисоор байлаа. -Хөгшөөн.. Миний хөгшөөн. Яг л зүүд юм шиг чи бид хоёр.. гээд Балбарын хоолой зангирч –Чи бид хоёр охиноо оршуулчихсан шүү дээ. -Миний охин амьд байнаа. Би охиноо таньж байна. эх хүн үрээ андуурна гэж байхгүй. Юу хийгээд суугаад байгаа юм бэ? Боссочээ юмаа бэлдээч! -Тэгээд.. Тэгээд.. Гаадан.. Үгүй Дүүрэнг яах юм бэ? -Мэдэхгүй ээ. Өвгөн минь мэдэхгүй. Тэр залуу ахмад “чиний хэлдгээр төр нь мэднэ биз. Би л явж охиноо олж ирэх минь. Балбар түүнд юу ч хэлж чадсангүй. Утас тачигнахад Балбар, Мөнхжин хоёр зэрэг ухасхийж тас хийтэл мөргөлдөв. Хэн, хэн нь охин нь ярих юм шиг санацгаажээ. Мөнхжингийн дуу баясгалантайяа цангинана. -Өө Гаадан уу. за юу байна хө. Бөөн баяраа бид хоёр чинь. “Одоо энэ чинь балайрч хүн үймүүлэх нь” гэж бодсон Балбар ухасхийн эхнэрийнхээ гараас утас шүүрч авангаа өмнөх жижиг ширээндээ таварцаглан шалан дээр элгээрээ харуулдан ойчиж тэр чигтээ боссон

ч үгүй Гааадантай ярив. Мөнхжин ард нь аальгүй охин шиг тас тас хөхрөхийг Балбар эгдүүцэн сонсч “тэнэг эм” хэмээн өөртөө уурлав. -Та хоёрт ямар баяртай явдал тохиолдоо вэ? Мөнхжингийн баясгалантай дууг соносх сайхан байна шүү. -Өө тийм. Энэ золиг балайрч байхгүй юу. Би таварцаглаад. Тэгээд намайг хараад хөхрөөд байх юм. Тэнэг эм. -Та хоёр хөгжилтэй л байгаа юм байна. ингэхэд би хорин дөрвөн цагын дараа явах нь. -Найз минь. Найз минь дээ.. Би энэ удаа чамайгаа гаргаж өгч чадахгүй нь бололтой. Цор ганц найз минь. Чи жинхэнэ алт шиг найз шүү дээ. Балбарын дуу гүн цөхрөлөөр дүүрэн байгааг Гаадан мэдэрч хирдхийн цочив. “Балбараас хэзээ ч ийм нялуун дуу гардаггүйсэн яасан юм болоо” -Балбар чи яагаа вэ? Зүгээр үү. -Хорвоо надаар дэндүү их даажигнаж байна даа. -Юу. Чи. Гаадан утсаа шууд таслан хувцаслахыг Тамжид гайхан харав. -Зочид ирэх гэж байхад хаачих вэ? -Би одоохон. Би Балбарыг аваад ирье! -Хараа байтал чиний царай хувирчихлаа. -Тиймээ. Балбар миний ганц найз шүү дээ. -Балбар яасан гэж. Гаадан хариу хэлэлгүй гарч одов. Балбар түрүүлгээ харан хэсэг хэвтэв. -Босооч дээ өвгөөн.. Муу ёр гэм дээ. уйлаад байгаа юмуу даа. Охиноо амьд байхад чинь. Мөнхжин нөхрийнхөө байдалд

илт дургүйцэн үглэснээ хаалганы хонх тачигнахад ухасхийн үүд уруу явав. “За Гаадан ирлээ. Тэгэх л эр Мөнхжин очиж балайрна. Алс хол явах гэж байхад нь сэтгэлийг нь урахын нэмэр” гэх бодол хоромхон зуур зурсхийн босох гэж ухасхийтэл өвдөгнийх нь нүдээр хатгачихав. Эхнэр нь хариугүй хаалга тайлахнээ. Балбар ихээхэн сандарч –Зогс гэж хашгирахад Мөнхжин бондгосхийн цочив. Балбар амьсгаадсаар ирж, гайхан хоцорсон эхнэрээ хойш нь түлхээд хаалга нээгэд гаднаас орж ирсэн Гааданг бас түлхэн гаргаад араас нь гарч эргэж Мөнхжин гарч ирж магадгүй гэж санан хаалга цоожлов. -Чи чинь одоо яачихаад байгаа юм бэ? Хэрэлдээ юу та хоёр. Энхэрээ цоожлоод.. Намайг хөөгөөд.. Задуу цагсан бол хардлаа гэхсэн. Одоо бүр гэртээ оруулахаа болих нь. Энийг чинь би юу гэж ойлгох вэ? -Чи байз л даа. Мөнхжин чамд балайрна. -Мөнхжинг би мэднэ ш дээ. Чи яачихаад байгаагаа хэлээч! -Би яагаа ч үгүй. -Балбар минь би чамайгаа мэдэхгүй бол өөр хэнийг мэдэх билээ. Би чамайг согтуу юм байх гэж бодсон юм. Үгүй шүү Балбараа чи надаас битгий нуу. Чиний нүүрэн дээр бичээстэй байна. бас юу болов. Би чамайг ойлгож байна. Үнэнээ хэл. Чи намайг сэтгэлийн зовлонтой тэр Ирак явуулж зургаан сар тамлах гээ юу.

Гаадан эцэст нь загнах, аргадах хослуулахад Балбарын хоёр мөр чичигнэн балчир хөвүүн аятай мэгшин уйлав. Гаадан, Балбарын махлаг гараас түлхүүрийг нь авч хаалга онгойлгон дотогш ороход Балбар араас нь нулимсаа арчсаар дагалдав. -За суу. Алив Мөнхжөөн ганц, ганц хундага юм өгөөч! Гэх Гааднгын дуунаар Мөнхжин мэлтэгнэн инээсээр шилтэй архи барин орж ирэв. “Үгүй мөн хачинаа Балбар ингэтлээ гутарч, Мөнхжин ингэж баярладаг. Энэ шулам нь бас байгаа жаахныг нь цөлмөөд явах гэж байгаа юм боловуу. Үгүй тэгээд явбал явна л биз. Муу найз минь эр ганц хүн. Уг нь энэ нь байж байвал хань бараатай зүгээр юм” гэхчилэн бодсон Гаадан архи хундагалж Балбарт өгөв. -Чи явах гэж байгаа юм чинь ууя даа. Ер нь ч чамд өгнө гэж хадгалж байсан юм. Уг нь Жанчивыг иртэл уухгүй гэж бодож байсан юм. -Харин би яг одоо чамтай уумаар байна. жанчив маргааш ирнэ. -Харин тийм. -Юу болоод байгаагаа тайвшраад яриад орхи. Мөнхжин хоол хийхээр гарч бултах ямар ч аргагүй болсон Балбар цагдаагын газар дуудагдсанаа, охинтойгоо адилхан хүн харснаа, маргааш явах гэж байгаагаа ярив. Гаадан архинаас гурав

дараалан татаж хэдэн хором бодолд автан суугаад –Мөн байж гэж өөртөө шивнэв. Ганц гялаан нулимс нүдэнд нь мэлтэгнэнэ. Тэр охин мөн байхаа. Та нар явах хэрэгтэй. -Зха сонсов уу чи. Гаадан хэлж байхад чинь уйлаад суугаад байх юм. Мөн үйлс хийморьгүй хүн шүү. Мөнхжин, Балбарыг буруутган үглэнэ. -Ай Гаадан минь. Чухам юу болоод байгааг мэдэх ч юм алга. Хараа байтал түмний нүдний өмнө би ганц муу охиноо газарт хучиж орхисон. Ибас чиний хүү тэнд.. Гэтэл охинтой минь усны дусал шиг адилхан охин тэнд гараад ирдэг. Зүгээр ч үгүй ухаан мэдрэл нь муу шүү. Үнэндээ би чамд хэлээгүй учир холбогдол өгөөгүй болохоос биш. Аль ноднингоос хойш миний утас уруу нэг солиотой эмэгтэй залгаад толгойтой үс арзайм дуугаар инээж, уйлдаг байсан. Сүүлдээ би бүр өөрөө өнөөх галзууг ярихыг үгүйлэх шиг болдог байлаа. Найз минь энэ янзаараа бол би мөдхөн бас солиорох бололтой. Хол явж байхад чинь чамайг би ийм байдлаар үдэж байгаадаа харамчс байна. Ихэд гутрангуй ярих Балбарыг өрөвдөн харсан Гаадангын сэтгэл бас үелзээд болох биш. “Горьдолгүй яах вэ? дээ хөөрхий минь. Үрээсээ хагацахын зовлонг энэ минь амч

мэдэрсэн амьтан. Тэр охин Оюунзул мөн байгаасайдаа. Оюунзул охин амьд байвал мөн сайханаа. Тамжид бас таньсан бололтой. Нүдэндээ итгээгүй гэдэг. Миний хүү ч уг нь хүн алах хүн бишдээ”. гэж бодон өөрийн эрхгүй нүд нь чийгтээд ирэв. Сэтгэлийнхээ энэ цочролыг Гаадан хүчээр дарахыг хичээн Балбарын мөрөөр тэвэрч –За тэгэхээр байна шүү. Та хоср минь ажил төрлөө зохицулаад цаг алгуурлалгүй явж үз. Бурхан бид бүгдийг хараад охин маьд мэнд байвал түүн шиг аз жаргал гэж юу байх билээ. -Тэгвэл ч амьд яваагын минь хэрэг бүтэх нь тэр.. Гэхдээ. Гаадан нэг зүйл. Дүүрэн.. Чмщиний хүүд.. Би.. бас зовж байнаа хө. Бас бид бүгдээрээ миний охиныг оршуулсан даа тиймээ хө. -Иш чааваас гэж бид дөрөв бидний хоёр хүүхэд.. Ер ямар их үйлийн үртэй улс вэ? Гэнэт Мөнхжин ийн дуун алдаж нулимс цахилуулахад эрчүүд дуугаа хураан хүрлийцгээв. Гаадан шил аягатайг нэг амьсгаагаар залгилж гүн сүүрс алдав. -Нүд үнэнч гэж. Та хоёр минь очоод ир. Амь насаар дэнслэгдсэн эндүүрэл гэж байдаг юм шиг байна. очиж хараад ир дээ. Гаадангын хоолой зангирах аж. -Хэрэв миний охин. -Хэрэв охин амьд байвал бүх юм өөрөөр эргэнэ. Би ингээд явъя даа. Намайг хүлээж байгаа. Гаадан, Балбар хоёр өөр, өөрийнхөө

зовлонг дааж ядах мэт халширцгаан шаналалтай гэгч нь халуун дотно тэврэлдээд салцгаав… ,,, Хөгжимд баярын марш эгшиглэн жанжин тугнаас адис авцгааж буй “Энхийг сахиулах” армийн дайчид өөрсдийн байраа эзлэсэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг уншиж, төрийн холбогдох эрх баригчид армийн дайчдад захиа даалгавар өгцгөөв. Армийн командлагчаар томилогдсон Гаадан жавхаалаг чийрэг харагдана. -Ээжээ. Миний өвөө тэр байна. би өвөө шигээ хурандаа болно. -Тиймээ минийхүү заавал хурадаа болоорой! -Тэгвэл миний аав юу болох юм бэ? -Чимээгүй ээ хүү минь. Өвөөгөө хараач! -Ээжээ. Өвөө тугаар духаа арчаад байна. -Арчих бишээ хүү минь. Өвөө нь жанжин тугнаасаа адис авч байгаа юм. Саруул, хүүтэйгээ шивнэн ярилцаж үе, үе нулимсаа сэмхэн арчина. Том Билэгсайханыг тэвэрсэн Тамжид хажууд нь сууна. -Эмээ өвөө кинонд гардаг шиг байлдах юмуу. -Муу ёр хүү минь. Битгий тэгж ярь. Тийм юм бүү болоосой билээ. -Эмээ дайсанд шууд карате хийгээд унагаана тиймээ. Өвөө мундаг юм чинь. Тамжид хүүгийн зулай дээр зөөлөн үнсэв. Баярын марш завсарлаж “Энхийн сахиулах армийн командлагч хурандаа Гаадан үг хэлэв. Дэлхийн улс орнуудын ард иргэдэд энх

амгаланг сахиулах энхийн үйлсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн төлөөлөгч, цэрэг стратегийн гарамгай дайчид зүрх сэтгэл нэгдэн оролцож, хүчээ өргөхөөр явж буйд армийн командлагчийн хувьд миний бие талархаж байна. Ирак улсад энхийг сахиулахаар явж буй Монгорлын армийн дайчид бид өөрсдийн авъяас чадвар, эрдэм боловсрол монгол цэргийн сүр хүчийг өндөрт өргөн Монгол Улсын нэрийг мандуулж явах болно. Монгол Улсын төлөө зүтгье! Гаадангын дуу хүнгэнэж дахиад л баярын марш эгшиглэн дайчид жигдрэн жагсав. Цаг арван гурван цаг тавин минут болж байлаа. Цагын зүү ахисаар арван дөрвөн цагыг заахад хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Алдар өөрөө харьд одож буй “Энхийг сахиулах армийг” командалж байлаа. Армийн явах цаг боллоо. Хүүгээ холын Иракт үдэж буй олон ээжийн нүдэнд нулимс гялтаганаж, эр нөхрөө холын замд гаргаж өгч буй олон эхнэрийн хоолой өөд гашуу огшиж эхлэв. Төрийн дуулал эгшиглэн өндөрлөлөө. Том танхимд Гаадангын дуу цууриалаад явчихад тамжид жигтэйхэн бахараж, хацрыг нь дагаад нулимс зам татуулан урсч эхлэв. Саруул хадам

эхийнхээ гарыг зөөлөн атгав. -Эмээ та уйфлаад байгаа юмуу. Том Билэгсайхан, Тамжидын нулимсыг арчингаа ийн шивнэнэ. -Хүү минь чимээгүй. Өвөөгөө хар даа. Гоё байгаа биз. -Арми номхоон. Нөхөр дэслэгч генералд. Монгол Улсаас Ирак улсад энхийг сахиулахаар Монголын арми явахад бэлэн болсныг мэдэгдье! -Армийн командлагч хурандаа Гаадан -Нөхөд дайчид сайн байцгаана уу. -Нөхөр дэслэгч генералын амрыг эрье! Нэгэн зэрэг цэрэг эрсийн дуу нижигнэнэ. -Дэлхийн улс орнуудын энх амгалан амьдралын төлөө, энх тайван, эв нэгдэлтэй зэрэгцэн оршихын төлөө, хүний эрхийг дээдэлж, дэлхийн нийтийн дайсан этгээдийг нухчин дарж Монгол цэргийн сүр хүчийг үзүүлж, Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн яваарай! -Монгол Улсын төлөө зүтгье! -Монгол Улсаас Ирак улсад сахиулах энхийн үйлсэд алхаад марш. -Гүйцэтгье! Дахиад төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин тугны өмнө жигдрэн жагссан цэрэг дайчид алсын моринд дөрөөлөхөөр зомандлагчийнхаа тушаалаар эгнээ, эгнээгээрээ гарч эхлэв. Олон ээжүүд, олон эхнэрүүд сүүгээ өргөн алс холын оронг зорьсон эрэлхэг дайчдаа эх оронтойгоо үдэж мордуулав… ,,, Батхүү аажим, аажмаар Цээзэнг өөртөө татаж

байлаа. Баян эцгийн хөрөнгийг үрж дампуурсан Цээзэн эгчийнхээ нүүрийг харахаас халүран хар тамхинд мансууран Бээжинд бүгсээр байгаа билээ. -Чи хэний төлөө амьдралыг ингэж утга учиргүй өнгөрүүлнэ вэ? -Уг нь ч их сайхан, сайхан юм мөрөөддөг байлаа. Одоо бол бүгд өнгөрсөн ш дээ. одоо зөвхөн өөрийнхөө төлөө. -Мансуурах гэжүү. -Өөр би яах юм бэ? Өрөнд хийгээд хаячихсан эгч дээрээ очвол ёстой шууд үхэлд илгээнэ биз. -Чи ийм байдалтай байгаагаа эгчдээ хэлээгүй юмуу. -Тэртнамайг мэдэх юм бол шууд өөрийгөө боомилно. -Гэхдээ хэзээ нэгэн цагт мэдэж таарна биз дээ. -Би нэг арга бодсон. Зөвхөн энэ хоёр сарыг өнгөрөөгөөд над шигболсон гурван барга залуугын хамт “Хөлийн их замд” гарна. -Тэр чинь юу гэсэн үг юм бэ? -Хөрөнгөжнө гэсэн үг. -Буруу л байна даа далуу минь. -Чи дан надад сургаал заах юм. Би бас өөрийгөө мэддэг юм шүү. За тэрч яах вэ? Бүтэн үхмээр байна шүү хэмээн цонхоор харсан Цээзэн сандал дээр хазгай суун –Баян баргын адуу нь Баруухан хойшоо бэлчинэ. Хоёр шөнө отлоо доо. Хойт шөнө нь хөөлөө дөө. Хөөсөнхөн адуу нь Гучин гурван шарга Гурваас бусад нь усан тэлмэн шороо хэмээн санааширсан байртай шуранхайлав. -Чи сонс л доо. Манай Баргууд нэг шийдвэл их дайчин буцаж, шантардаггүй улс. -Цээзэн минь чи над дуугаа хэрэгжүүлэх

гээд л байнаа даа. -Нэгэнт л ийм болсон юм чинь алалцаж байгаад дууснаа. Ядаж энэ амьдралаас ганц удаа хожоод үхэх юмсан. -Чи тийм их алдсан юмуу. -Үнэнийг хэлэхэд онохоосоо алдах нь их явлаа. Сүүлдээ хэний төлөө яах гэж ингэж яваагынхаа учрыг олохгүй юм. Ер нь оллоо гээд ч яах юм билээ. -Би ч гэсэн их төөрөлдөж явжээ. Ямарваа нэгэн юмны учир заавал олддог юм. -Мэдэхгүй юм даа. Харин миний аав Баргачууд дотроо хамгийн баян нь байлаа. Тэглээ гээд тэр их буяныг нь би даасангүй дээ. -Хөрөнгө, мөнгөөр амьдардаггүйг би одоо ойлгож байгаа. Би чинь хүүтэй хүн. Миний хүү хөөрхөн хүү бий. Одоо очиж байгаад хүүтэйгээ цуг амьдарна. -Хүүгийн чинь ээж нь хаачсан юм бэ? -Мэдэхгүй. Орчлон ертөнцийн хаа нэг газар амьдарч байгаа байх. -Хүү чинь тэгэхээр . -Миний хүү сайн санаат нэг айлд байгаа. -Хөөрхий тэгээд чамайг их санаж байгаа байхдаа. -Харамсалтай нь миний хүү намайг санахгүй. Эцэг нь гэж нэг ийм хүн байдагыг ч мэдэхгүй байгаа. Батхүү уртаар сүүрс алдав. -Тийм юм ч хаа сайгүй байдаг юм билээ. Миний аавын төрсөн дүү Дарьгангад “Ганга нуурын” хөвөөнд нутагладаг юм гэсэн. Аав минь дүүтэйгээ уулзах юмсан гэж байнга ярьдаг хирнээ уулзаж чадалгүй байсаар өөд болсондоо

хөөрхий. -Аль манай Сүхбаатар аймгийн Дарьганга уу. уг ойрхон ш дээ. цаг үе тайван чөлөөтэй болсон юм чинь очоод уулзчихсан бол. -Уг нь тийм. Миний аавд болохгүй юм байгаагүй. “Шилийн голын” тэргүүлэх арван том компани нэг түүнийх байсан юм. Аав минь бизнес хөөцөлдөж, түүндээ утга учир өгсөөр. -Амьдрал ингээд утга учраа алддаг юм билээ. Одоо эцгийн чинь хувийн хэвшил ажиллаж байгаа юу. -Ганц үйлдвэр үлдсэн. Эгч минь түүнийг нь чүүтэй чайтай мөлхүүлж, бусад нь миний гараар үрэн таран болсон доо. Одоо ээж минь миний хойноос зовоод л. Харин итгэж, найдаж нүдээ хөхөрч цэлхэртэл хүлээсэн хүү нь их хятадад усанд хаясан чулуу шиг алга болж шөнө нь мансуурч өдөр “хөлийн их зам мөрөөдөөд л” тэнэг байгаа биз. -Хөлийн их зам гээч чинь чухамдаа юу юм бэ? -Хөх хотоос, Шинжаан, Уйгар, ер нь Өвөрмонголын бусад аймгууд уруу явдаг их замын уулзвар. -Чи тэгээд их замын дээрэмчин болох гээ юу. -Алдсанаа нөхөөд цааш шунахгүй. -Тийм бол сайн л даа. Харин чи энэ мансуурлаас салж чадах юмуу. -Хүсвэл болно ш дээ. ингэхэд би чамайг гайхах юм. Чи сайн бас сайхан залуу. Гэхдээ архи уухгүй, мансуурлыг хүсэхгүй юм. Ер нь бол би чамайг буруу гарын хүн гэж бодоод алс нь зам нийлнэ гэж итгээд байгааш дээ. -Алс нь зам нийлэх.. Замнийлэх гэж.. Эр улсын сайхан нөхөрлөлийн эхлэл ч юмуу. Би ч бас чамд

итгэдэг юмаа. Батхүү харцаа үл ойлгогдохоор ирэмчин ийн хэлэхэд барга залуу юу ч ойлгосонгүй. -Батхүү ингэхэд байнаа. Чамайг уйтгартай байгааг би ойлгодог. Харин чи сайхан хүүхнээс татгалзахгүй байх гэж бодох юм. Цээзэн түүний таалалд нийцүүлэх зүйл олохыг хүсч байлаа. Батхүү мушилзан инээмсэглэж байснаа нүд нь гунигтайгаар бодлогошрон бүүдийв. Түүний нүдэнд Янжингийн сайхан царай бүлээн амьсгаа түрхэн зуур үзэгдээд өнгөрөв. -Сайхан хүүхэн үү.. Сайхан хүүхэн сайхан л даа. Гэхдээ одоо хэрэггүй -Чөтгөр юмаа тэгээд чамд юу таалагддаг юм бэ? Дээ. -Эр хүний жинхэнэ маьдрал. Хоёулаа энэ замд хөл нийлнэ шүү. Чи сайн залуу. Би чамд итгэдэг Цээзэн. Би чамайг энэ чигт чинь орхиж чадахгүй. -Чи нэг тийшээ явах гээд байнаа даа. Би бас чамайг ажигласан. Чи зүгээр нэг олз хайсан тэнэмэл эр биш. Заримдаа чи муу санаатай ч юм шиг санагддаг. Цээзэнгийн яриаг гүйцэд сонсоод Батхүү писхийтэл инээд алдав. Цээзэн түүнийг гайхан харна. -Яг үнэн. Би муу санаатайгаа хүлээн зөвшөөрнө. Итүүний энэ үгэнд харин Цээзэн уурлаж буруу харав. -Чи учир ньолдохгүй сонин хүн юм. Нэг их шудрага хүн болох гэж битгий маяглаад бай. Ямарч гэсэн чи буруу гарын хүн. -За энэ яах

вэ? Цээзэн. Би нэг бүсгүйг сонирхоод байна. батхүүгийн нүүр өөд гүймэг ажсан Цээзэнгийн нүд гялалзаад ирэв. -Тэр дээ. энэ ертөнцөд хүүхэн бодохгүй эр хүн гэж байдаг юмуу. Тэр хүүхэн чинь тэгээд хаана байгаа юм бэ? -Түүнийг чи бас мэднэ. Мансуурах донтой эмэгтэй Цээзэнгийн нүд томрон духан дээрээ мэлрэн тогтох шиг болов. -Юу. Мансуурах донтой эмэгтэйг чи сонголоо гэж үү. -Донтох нь гол биш. Эмэгтэй нь надад хэрэгтэй байна. -Хэн юм бэ? Тэр чинь. -Оби. -Пүү. За чи больж үз. Тэр чинь солиотой галзуу амьтан шүү дээ. +Их сайхан бүсгүй. -Сайхан нь ч сайхан л даа. Сайхантай нь маргахгүй. Даанч солио.. -Өвчин нь надад хамаагүй. Цээзэн, Батхүүгийн энэ үгэнд ерөөс тэр залуугын этгээд араншинг гайхаад барахгүй байлаа. Гэсэн ч тэр ар монголын энэ залууд сэтгэл татагдан үгийг нь сонсч зарим үед түүнээс эмээн түүнтэй аль болохоор нийцтэй байхыг хүсч байлаа. Цонхоор хамгийн сүүлчийн бүдэг гэгээ замхарч байлаа. -Хоолонд ороод явцгаахуу. Цээзэн, Батхүүг гайхан харав. Диско клуб уруу очихыг тэр санаачилсанд ийн гайхжээ. -Тэнд очихын хэрэг чамд байгаа юмуу. -Би чамд учрыг нь хэлсэн биз дээ. -Зөвхөн солиотой эмэгтэй юу. Түүнд зориулсан хайр сэтгэл лав чамд байхгүйг би таамаглаж байна. гэхдээ

яах вэ? Чамд хэрэгтэй юм бол -Харин чи нөгөөхөөс аль болох татгалзаарай! -Яагаад. -Чиний тусламж хэрэгтэй болж магадгүй. Батхүүг өөр юм хэлэх боловуу гэж хүлээсэн Цээзэн нилээд хүлээсэн ч тэр юу ч хэлсэнгүй. Яг л цоожтой авдар шиг ажин түжин байх аж. -Хөөе сайн нөхөр минь чамд ямар нэг хүнхүчний тусламж хэрэгтэй бол надад хэлээч! Энэ Бээжинд манай “Барга” эрсийн “цагаан алчууртны” бүлэглэл байдаг юм. Толгойлогч нь миний найз. -Тэд чинь юу хийдэг юм бэ? Чи ер нь хүнд гар байна шүү. -Үндэс, угсааг минь нухчин дарагчдыг бас зэвүүн хятадуудыг нухдаг бүлэг. -Үгүй ээ найз минь. Надад ганцхан чи хэрэгтэй. Тэр бас л өөрийг хэлсэнгүй.. Төвөөс ирсэн удирдамжинд бүсгүйг хамгаалалтандаа ав. Хяналтаа үргэлжүүл гэсэн байх тул Батхүү талийгаач Оюунзул гэж өөрөө бат итгээд байгаа нөгөөх бүсгүйгээ бодож суулаа. -Цээзэн найз минь хоёулаа буудлаа сольвол яасан юм бэ? Энд нэг л уйтгартай юм. -Тэгээд хаана буух гэж. Батхүү тэр бүсгүйн байгаа буудлын нэрийг хэлэв. -За болиод өгөөрэй! Найз минь. Тэр оготны нүхэнд энд тэндхийн тэнэмэл хөлс, хулмасандаа баригдсан гуйлгачин солиотонгууд байрладаг юм. Сайн эцгийн буянд арай ч тэнд хоног төөрүүлэх болоогүй шүү. Батхүүгийн

хүсэлтийг Цээзэн эрс үгүйсгэв. -Харин сонирхолтой юм биш. Энд эцгийн буян ямар хамаатай юм бэ? Эр хүн тугал ч хариулна. Туг ч барина. -Тэглээ ч гэсэн тэр бидний байх газар биш. Өөр тансаг буудал Бээжингээр дүүрэн байна. чи тэгтлээ татагдаад байгаа юм бол тэр хүүхнээ өөр буудалд оруулаач! -Элчингийнхэн түүнийг тэнд түр байрлуулсан бололтой. -Чи учир нь олдохгүй хүн юм. Цээзэн багагүй ундууцан ийн хэлэв. Тэр хоёрыг гарахад Бээжингийн тэнгэр цайвалзан өнчин ододл жирвэлзэн байлаа… …Оюунзулаа. бүсгүй түүнийг огцом эргэж хараад дотор зарайм чихарсан дуугаар инээв. -Май. Бүсгүйн нүдэнд урьд өмнө байдаг байсан энхрий аяс тодорсноо төдхөн хүйтрэн догшроод ирэхийг Батхүү олж үзэн түүнийг жигтэйхэн өрөвдөв. -Оюунзулаа. Май чихэр ид. Ав. Авв битгий ай. Би чиний сайн найз чинь байна. бүсгүй түүн үрүү аажим ойртсоор ирж Батхүүгийн гар дээр байгаа шоколадыг шүүрэн авангуутаа хацар уруу нь тасхийтэл алгадаж орхиод нүд ирмэхийн зуур эргэн цааш хурдлав. Ингэнэ гэж огтхон ч санаагүй Батхүү учиргүй цочин хамаг бие нь арзайн зүрх нь лүг лүгхийтэл цохилж ард нь Цээзэн учир зүггүй хөхрөнө. -Ёо. Ёо. Элэг. Элэг. За мөн алдаг гараа. Солиотой хүүхэнд голоо

самруулах нь л дөхөж гэнэ. Боль. Боль. Орхи цаашаа гээд гэдэлзэж, годолзон хөхөрсөөр аж. Сүүлдээ Батхүү ч мөн хөхөрч гарав. -Онигоотой юм. Одоо наад солиотойгоо орхиоч -Тэр ч харин үгүй шүү. Батхүү Цээзэн хоёрыг мансууралын төвд орж очиход солиотой бүсгүй түүний өгсөн шоколадыг эргүүлж, тойруулж үзэн инээмсэглэж мөнөөх шүүрэн авч үнэртдэг ургамлаа хажуудаа тавьчихсан сууж байлаа. Энэ шөнийг тэд мөн урьдын адил өнгөрүүлж гараа алдлан унасан Батхүү, бүсгүйг ажиглан бичил камер шөнөшин ажиллав. -Чөтгөрийн хүү юм даа чи. Үгүй чамд нэг далд увидас байна. чи намайг тувтан удирдах юм. Нүүхээс биш. Тэр хулганын нүхэнд чиньочихоос жоом, бясааны хоол болбол нэг их битгий гомдоорой. Бас шар өвчин тусвал Цээзэнгийн унтууцан үгэлж, хоёр чемоданаа авахад Батхүү тачигнатал хөхрөн –Огтхон ч үгүй гэж хашгирав. -Оюунзулаа тараг уу. . Чи монгол хүн шүү дээ. Батхүү аргадан зөөлөн дуугарсаар нэг удаагын савалгаатай тараг өгөхөд бүсгүй ууж орхив. -Оюунзулаа. Би чамд муу юм хийхгүй. Би чиний найз байна. Хоёулаа жаахан гадаа явахуу. Бүсгүй түүний нүүр өөд гэнэт нулимж орхиход Батхүү ихэд сандран бас сэжиглэж нүүрээ цамцныхаа ханцуйгаар шудран арчив.

-Битгий заваараад байгаарай чи. Наад нүүр гараа угаагаач. Нэг өдөр наадахдаа нухуулчихсан байх вы дээ чи. Энэ удаа түүний байдлыг харсан Цээзэн жигтэйхэн уурлав. -Ямар золигоо хийж энэ ирваатай балайраад байгаа юм бэ? Түй новш гэж. Мөн жинхэнэ эр хүний амьдралаар амьдраваа чи. Чемоданаа ав. Одоохон эндээс зайлъя! Ер нь ч би энэ хулганы оромжинд байгаагаа олон хүнд харууламгүй байна. тэгээд бас өөрийгөө эр хүн гээд байгаа шүү. Хурдлаач чи. Цээзэн үглэж, Батхүү гараа салаавчлан дээш харан оячоод өгөв. “Ай чааваас гэж ямар охин ямар болчихсон байгаа нь энэ вэ? Хайран охин. Тэр миний найз биш.Дүүрэнгийн найз байсан. Чухамдаа манай сургуулийн бидний үеийнхэн түүнийараас бяцхан зүрхээ сугалаад өгөхөд бэлэн байдагсан. Гэтэл байж байгаа нь. Түүнээс ганцхан омог бардам зан нь л үлдэж. Бас Дүүрэн .. Дүүрэн минь шоронд. Оюунзулыг алсан гэж бүр гянданд одоо би яах вэ? Би юу өөрчилж чадах юм бэ? Гэхдээ би чадна. Оюунзулыг энэ хараал шингэсэн газраас аваачиж, Дүүрэнгээ суллуулна. Дүүрэн.. дүүрэн найз минь. Би хүртэл чамд дайсагнаж.. Хүнд харамсалт бодолд шаналсан Батхүүгийг хоолой зангиран гашуу хамар шархируулсаар өөрийгөө яаж ч албадаад

дийлдээгүй эр хар нулимс хоёр шанааг нь даган мэлтэлзэн урсав. -Үгүй ер энэ дутаж гэнэ.. Солиотой галзуу хүүхэн дагаад түүндээ дээрэлхүүлээд энэ чинь жинхэнэ эр хүний амьдрал юмуу. Бос.. Бос гэж байна шүү. Цээзэн ийн хашгираад чимээгүй болов. Тэр Батхүүгийн нулимсыг харж өөрөө буруутай дуугүй суув. -Уухуу. Чиний сэтгэл зовиуртай байх шиг. -Тэгээч. Зад уугаад орхиё! Батхүү ихэд зовиуртай дуугарах шиг Цээзэнд санагдав. -Нэг их уугаад хэрэггүй. Зүгээр ганц, ганц татчихъя! Тайвшрах хэрэгтэй ш дээ. -Тэгье хө. Чи нөгөө газар уруугаа яв даа. Чиний зөв ч юм шиг. -Үгүй ээ чиний зөв. Чи өөрийнхөө үзэл бодол дээр зогсч чаддаг хүн. Өөрийнхөө энэ замаас битгий ухраарай! Над шиг болно шүү. -Чамд маш их баярлалаа. Цээзэн минь би нэг зүйлд чин сэтгэлээсээ үнэнч байсан. Тэр зүйл маань мөнгө, эд

хөрөнгө, албан тушаал байсан юм. Түүндээ хүрэхийн тулд бүхнийг золиосолж явсан өөдгүй амьтан. Чи намайг жигшвэл таарна. -Би ч бас жигшмээр зэвүүн муухай амьтан. Гэхдээ чи надаас дээр сайн дзалуу. Харин чи надаас нэг юм нуугаад их холь зорьсон шинжтэй. Тэр ирээдүйдээ итгэлтэй явдаг хүн. Магадгүй юм даа. Чиний тэр тэмүүлж, зорьсон ирээдүйд чинь хүрэхийн тулд энэ хүүхэн хэрэг болоод байгаа юм шиг.. Цээзэнгийн ярихыг сонсоод Батхүү цочин давхийв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *