Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “20-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “20-р хэсэг”

1 минут уншина
0
0
324

-Нөхөр хурандаа нийт бие бүрэлдэхүүн бэлэн жагссаныг илтгэе! Штабын дарга дэд хурандаа Даш. -Сайн байцгаана уу. -Нөхөр хурандаагын амрыг эрье! Өвлийн хүйтэн агаарыг цуу зүсэнцэрэг

эрсийн дуун цууриалан байх нь Гаданд жигтэйхэн сайхан санагдав. Олон эрсийн энэ л дуун түүнд эрч хүч өгч амьдралынх нь чухал үнэт гэрэл гэгээ болсон билээ. Гаадан ангийн нийт бие бүрэлдэхүүнийөмнө

товчхон танилцуулга риа хийгээд өрөө үрүүгээ явав. Цэрэг, дайчдын нүд хурандааг орон ортол нь дагаж холын аянд вах эцгээ дагасан жаал хөвгүүд шиг зогсоцгоосоор байлаа. -Нөхөр хурандаа орж болох уу. дэд

хурандаа Сэвжидийн махлаг зузаан царай цухалзаж улмаар өрөөний хаалга цэлийтэл нээн орж ирэв. -Нөхөр хурандаа. Та зээрийн анд яваагүй шүү. Биеэ бодож яваарай. Энэ хэдэн үгийг хэлчихээд Сэвжид

хүнд биендээ огтхон ч түүртэлгүй эргэж хаалга чиглэв. -Үгүй хөөе Сэвжидээ. Нөхөр хурандаа та чинь өдий насалчихаад үгийн хариу сонсох ч үгүй жудаггүй аашлаад яагаад байгаа юм бэ? Сэвжид хүнд

биеэрээ эргэн Гаадангын өмнө ирж өөдөөс нь харсан сандал дээр лагхийн суун тусав. -За тэгээд Сэвжид минь намайг ирэхэд цаад хэдэн хүүхдээ битгий турааж орхиоройдоо. Та их харамч шүү. -Харамлахгүй л бол болохгүй. Хуруу, хумсаа хуйхалж байж гэмээнэ нь энэ төсвийг чинь бариулах аядах юм. Хурандаа минь харин хурандаа та өөрөө явж байгаа рщхойно, та нар НҮБ-ээс санхүүжилт яаманд овоо хийгдэх байх даа. -Уухай, дэд хурандаа та бүр намайг мөнгө авчир гэнх нь шив дээ. -Болдогсон бол.. -Золигтоод бай Сэвжид минь хоёулаа Дашийг эзгүйчлээд ганц, хоёр хундага юм татчихъя! -Нөхөр хурандаа та өөрөө эхэлсэн шүү. Ингэхэд байнаа хоёулаа нэг дор нэг албанд гучин жил хамт зүтгээл одоо хэсэ хугацаагаар.. -Юу билээ хө. Сэвжидээ. Нээрээн гучин жил болчихож уу. -Та тоог ердөө ч эрхэмлэхгүй юм. Яг гучин жил. -Чи ч бас чадалтай эдийн засагч шүү. -Хурандаа ганц удаа

магтуулахад сайхан байна шүү. Дандаа харамч, хахираар минь дуудаж, уураа надад гаргадаг шүү та. Тэгээд л тэнд очоод юм болбол адгаад амьтан хүн загнаад байж болохгүй ш дээ. -Сэвжид минь танай Өвөрхангайхан их үглээ шүү. -Хурандаа. Одоо өтөлж, өвгөрч байх шиг байна даа. -Харин тийм. Тэр хоёр өөдөөсөө харалцан нүд ирмэлцэв. -Цаад Дашдаа хэлж, ярьж байгаарай! -Даш алзахгүй. Тэр юм болбол яг тань шиг аашилдаг юм. Ажлаа ч гэсэн. -Тэглээ ч гэсэн далуу хүнд хэлж, зөвлөж байгаарай! -Мэдлээ нөхөр хурандаа. Тэр хоёр өмнөхөө хөнтөрцгөөв. -Тэгээд та биеэ бодож яваарай. Нэг юманд улайрхаараа цайгаа ч уухгүй, хоолоо ч идэхгүй, эм тан ч тоохгүй явдаг шүү та. -Сэвжид минь дэд хурандаа та мөн үглээ болжээ. Тамжид та хоёр их ойролцоо болж байна шүү. -Тэгж ярих юм бол та Тамжид бид хоёрт л уураа гаргадаг шүү. Бид хоёроос хол хэцүү л байх боловуу. Гаадан том

алгаараа Сэвжидийн гарыг халуун төөнүүлэн атгаад босов. “Нээрээн энэ хоёр лав их үгүйлэгдэнэ шүү. Балбар бас. Өнөө Билэгсайханууд. Үгүй мөн мундаг эрсээ. Муу хүү дээрээ очиноо. Заавал очино. Хүү минь амьд байхад тэгээд болох нь тэр”. Гаадан, Сэвжидийн араас уяран бодсоор суулаа. Гучин жилийн нөхөрлөл хамтын ажилгаа эр цэргийн амьдрал дунд тэд ижилдэн дасчээ.. … –Нөхөр хурандаа таньтай дотуур холбоогоор нэг эмэгтэй яръя гээд байна. -Юу. Нэг эмэгтэй гэнээ. -Тийм. -Байна уу. балбар нилээд сүржин дуугаар албархуу дуугарав. -Аа ашгүй чи юу. Мөнхжингийн дуу сандрангуй ч юм шиг сонсдоход зовинох шиг болов. -Тийм. Чи хаанаас ярьж байгаа юм бэ? Дотуур холбоогоор ярихаар чинь би гайхлаа л даа. -Би вокзал дээр байна. өглөө ирлээ. Чи намайг ирээд аваадахь. Мөнхжин эхнэр нь байсан шиг түүнийг захирч байх юм. -Ингэхэд бид салаап гурван жил болчихож. Чи яагаад надад захирч тушаагаад байгаа юм бэ? -Ямар

хамаатай юм бэ? Би л лав чамаас салаагүй дэг. -Чи эрүүл байна уу. -Ирээд аваадахаа. Би даараад байна. балбар харилцуураа тавьж мөрөө хавчаад каракуль үстэй малгшайгаа толгой дээрээ тавив. Мөнхжингийн ирсэнд тэр тийм дургүй биш бйагаа бололтой. -Сайн уу өвгөөн. Мөнхжин нилээд турсан бөгөөд өчигдөрхөн л гэрээсээ гараад эргэж ирж байгаа юм шиг аашлан бэсрэг чемоданаа Балбарт бариулав. Нэг мэдэхэд Балбар урьдын адил дуулгавартай гэгч нь эхнэрийнхээ араас алхаж явлаа. -Чи хаана буух юм бэ? -Юу хаана буух вэ? Гэж чи хаана байгаа юм бэ? Тэнд чинь очдог юм байгаа биз дээ. Аан. Балбар дуугарсангүй. Бас түүнийг гэртээ аваачихаас цааргалзангүй. “За яая гэх вэ? Миний байдлыг үзээд яваад өгнө биз. Тух тохитой амьдралаа голоод явсан хүн. Хүйтэн шалан дээр гишгэлэн явж чадахуу бас зөөлөн оронд тарвалзаж унтаад амарч чадсангүй гэж гоншигнодог нөхөр дороос нухсан банзан дээр амарна гэж үү. Яах вэ?

Явбал явна л биз. Ганцаараа байж сураагүй ч юм биш. Байвал, байж л байг. Ямар хэрэлдэж сураагүй биш. Тамын энэ амьдралд ганцаардах шиг хэцүү юм ч бас алга.”Балбар эхнэрийнхээ талаар ийм байр суурьтай байлаа. Гаадангын тусламжтай авсан ганц өрөө байрныхаа үүдэнд ирээд Балбар халаасаа ухан түлхүүрээ гаргаж Мөнхжинд өгөв. Нөгөөх нь түлхүүрийг урьдын зангаараа ширвэн хараад шүүрэн авах нь цаанаа нэг түрэмгий зантай ч Балбарт аштайхан байлаа. Хүн хүнднн нэг л мэдэхэд уусан дасдаг хорвоод хүний амьдрал гээч түлхүүр нь таардаггүй оньсого ажээ. -Хөөөх энэ гэр орныхоо байж байгаагээ. Ямар заваан юм бэ? Мөнхжингийн дуунаар жолооч үүднээс буцаж, Балбар “чи өөрөө энэ амьдралыг сонгочихоод битгий үглэж, яршиг болоод бай” гэх шиг харцаар Мөнхжинг харчихаад гэрийнх нь хамгийн тохилог гэж хэлж болох ганц буйдан сандал дээрээ суун мушилзан инээвхийлэв. Мөнхжин гал зуухны өрөөг түжигнүүлэн аяга сав хажигнуулах чимээ сонсдоно. Энэ чимээг бас Балбар үгүйлж байсан бололтой их л тухтай гэгч нь сандлаа налан гэдийв. “Охин минь ээж чинь ирчихээд харин ч нэг бууж, алдаж байна даа.

Пижигнүүлж гарч байна даа” хэмээн дотоод сэтгэлдээ талийгаач охинтойгоо яриад хамрынх уг уруу шархирахыг мэдрэв. -Май өвгөөн цай уу. яаж нэг жаахан сүү байсан юм бэ? Байсан жаахан сүүгээр чинь аягахан цай чаначихлаа. Урьд өмнийн ундаа аагтай шаргал цай, өнөөх танил үнэр ханхийж эхнэрийнх нь дуу чих цоргино. Балбар цайнаас чунаг гэгч нь балгаад -Аан, тийм сүү дуусчихжуу хө. Мөнхжин биш Балбар л алс холоос ядран , ядран ирсэн юм шиг цай ууж, хөлс нь асгарав. -Хм. Сүү дуусчихажуу гэнэ шүү. Ер нь энэ гэрт чинь идэж, уух юм байгаа юмуу. Хов хоосон хөргөгч л байна даг. Чи ер нь хоол хийж иддэг юмуу. -За даа бараг ч үгүй дээ. Бэлэн гоймон, хиам талх, сайн бол өндөг. -Яаж хоолших вэ? дээ. Шургачих дөхөө биз. Аминдаа арчаагүй гэдэг нь. -Харин ч арчаатай байсан шүү. Дүрдэг цай аваад усандаа дүрээд уучихдаг юм. -Хө ер нь мөн яриваа. Архи ууж байна уу тэгээд. -Уухгүй байгаа. -Овоо доо. -Жанчивыг иртэл уухгүй. Мөнхжин түүнийг гайхан харав. -Ямар Жанчив.. -Миний штабын

дарга. -Тэр тэгээд хаачсан юм бэ? -Энхийг хамгаалах армийн командлагчаар явсан юм. -Үгүй ер овоодоо. Ирээд тэгээд чамайг тоох юмуу даа. Энэ улс ч томроод ирэхээрээ урьд өмнөхөө мартдаг хойно. -Манай Жанчив тийм хүн бишээ. -Тийм болог. Үгүй чи энэ байж байгаагаа хараач! Арчаагүй гэдэг нь. -Харин ч арчаагтай байгаа шүү. Толгой хогодох оронтой. -За тийм дээ. Яамнаас гуйгаа юу. -Үгүй. Үгүй. Тийм зав хаана байдаг юм. Гаадан авч өгсөн юм -Ана. За би гараад ирье ! -Хаачих гэж.. -Юу хаачих гэж , гарч мах шөл олж ирье дээ. Энэ чинь -Хамт гарах уу. -Харин. Балбар янцаглан эргэж шенелийнхээ энгэрийг ухан түнтийсэн хүрэн түрийвч гарган Мөнхжинд сарвайв. -Хоёр сая шахам юм байгаа байх. -Хээх. Өвгөн минь дээ. Мөнгө байхад чинь аштайхан хүнс хэрэглэдэг байгаа даа энэ чинь. -Хоолойгоор давдаггүй юмаа. Тэр хоёр хор ин таван жилийн өмнөх шигээ хөтөлцөн гарав. -Май өвгөөн. Шотланд виски шүү. Даруулга болгоод гурав уучих. -Үгүй дээ хө. Цааш нь хийчих. Нөгөө муу Гаадангаа явахад нь өгье! -Гаадан хаашаа явах гэж байгаа юм бэ? -Ирак. Энхийг сахиулах

армийн командлагчаар.. -Гаадан айхтар хүн л дээ. Мартсанаас өнөө хүү нь амьд уу. -Яршиг. Яршиг. Одоо тэр талаар хоёулаа ярихаа болъё! Мөнхжин юм дуугарсангүй. Урьдын адил харааж, хашгирсангүй. Балбарын өмнө хоолыг нь дөхүүлэн тавив. “Иш чааваас. Манай энэний байж байгааг. Бүр ядарчихаж. Хэзээний өөртөө арчаагүй хүн. За даа насны эцэст надад үүнээс өөр өмөг түшиг ч алга даа. Муруйтай тоглоомонд донтсон харийн хүнд хамаг байдгаа алдчихаад золбин нохой шиг тэнэж явалтай нь биш. Тусын амьдрал хөөсөн үр хүүхэддээ гай, дараа бололтой нь биш. Харийн газар амьдрахад ч бэрхтэй юм билээ. Тэгээд ч үүнийхээ толгой дээр дураараа тогочин сурсан би гэдэг хүн харгис догшин харийн хүний гарт үхэж үрэгдэж ч мэдэх байсан шүү аягүй бол. Бурхан минь. Үгүй тэр балайгын арга зальтайг нь яана. Би ч хир барагтай бол хүний хөлд үрэгдэх хүн биш дээ. Ямарч байсан тэр хар гай өгөр Японоо ч алд даа. Япон цус холилдсон л юм байсан юм билээ. Нэг их баян Японтой сууж Хавайн арал, Шинэ Зеландад жаргалын диваажинд мөнхрөх юм гэсэн чинь ёстой нэг араараа цэвэр тавиулсан даа. Тэр өгөрийн дэргэд манай энэ гэж хүүхэд шүү дээ.

Гэнэн цагаан зантай гэж жигтэйхэн. Орон байшин, олбор хөрөнгөө цөмийг нь салхинд хийсгэчихээд ирж байхад ер юу ч болоогүй юм шиг сууж л байдаг. Аягандаа хийх хүнсгүй хар ус, талхханаар өл залгаад цатгалан царайлаад сууж байдаг. Зүй нь миний нүүр үрүү ус цацаад хөөгөөд гаргах байтлаа өвөрдөхь хэдийгээ гаргаад өгч бас загнуулаад сууж байдаг. Ганц охиноо бусдад хөнөөлгөчөхөөд, хаа холын хүнийг хүлээгээд архи уухгүй ээ гээд сууж л байдаг. Бурхан минь одоо болъё энэ муу өвгөнөөсөө алхам ч холдохоо болъё! Өөртөө бас арчаагүйгы нь яана. Ядарсан ч гэж жигтэйхэн байна. өөд нь татаад өргөж түшээд явъя даа. Хөөрхий ёстой чухамдаа нүгэлт эм гэж би л байдаг байхдаа. Охин минь биш би үхдэг байсан юм. Хэрэв би үхээд охин нь үлдсэн бол энэ муу аавыгаа ямар сайхан байлгах бол. Хоёр чемоданд хувцсаа хийгээд торойтол зогссоор үлдсэн юм гэдэг. Нүгэлт эм дээ би. “Мөнхжин өнгөрснийг бодон өөртөө гутран ба с гарынх нь хоолыг идэж хоёр шанааг нь даган хөлс нь асгарах Балбарыг өрөвдөн өөрийгөө зүхэн сэмхэн нулимсаа урсгаж суув. Балбар гэнэт эхнэрээ уйлж байхыг харан дотроо хирдхийв. -Хөөе. Хөгшөөн цаад хүүхдүүд

чинь сайн биз. -Сайн байгаа. -Аан. Үгүй чи наад хоолноосоо өөрөө идээч! Уйлаад байгаа юмуу хаашаа юм бэ? -Өө яах вэ? Элдвийн юм бодогдоод. Хамгыгаа барж салхинд хийсгээд ирлээ шүү дээ би. -Яая гэх вэ? Битгий шанал хөгшөөн. Хөрөнгө байтугай хүн байхгүй болдог орчлон. -Тийм л дээ. Гэхдээ би хүн шүү дээ. Өөр эртэй ханилж явж, явж ирж байхад чинь чи уурлах ч үгүй намайг загнах ч үгүй суугаад байх юм. Их уст үер цээжээ зад татан дэлбэрэх аятай ийн хэлснээ Мөнхжин эхэр татан уйлж гарав. -Өө тэгээд надаар загнуулмаар байгаа юмуу. Би хэзээ чамайг загнаж байлаа даа. За уйл уйл. Нэг сайн уйлчих. Тэгээд онгойдог юм. Балбар эхнэрээ тэврэн нулимсандаа шал нойтон болсон нүүрийг нь алгаараа илж энхрийлэн үнсэв. -Би тэр муу өөдгүй амьтны гарт үхэж болох байсан.. -Тийм л юм байж таарна даа хүрээд ирсэн нь болж яах вэ? Ядуу ч гэсэн ингээд хоёулаа сууж байя! Мөнхжин уйлсаар.. -Чи надад гомдохгүй байна гэж үү. -Их л ганцаараа. Магадгүй би чамайг зоргоор нь тавьсан буруутай байна. Гэхдээ ирсэнд чинь

баярлалаа. Нээрээ шүү. -Би чамайг их зовоолоо доо. -Дэмий юм дэмий. Балбар Мөнхжингийн цагаан сор гялталзах тэргүүн дээр бөхийн үнсэнгээ ингэж бувтнаад нэгэн цагт өвөр дээр нь нүцгэн дэрвэж ад идийн хорлолд живүүлж янагын эрдмээр шагнуулж байсан Ягааныг бодон цочих шиг болон -Шал дэмий гэж бувтнав. Мөнхжин энэ үгийг өөртөө хэлж байна гэж ойлгон-Харин тийм гэв. Утас нь дуугарч байлаа. -Ав даа хө. Гаадан юм боловуу. Чамайг сонсоод баярлана цаадахь чинь. -За. Байна уу. төд удалгүй Мөнхжингийн царай зэвхийн цайраад ирэв. -Ийн. Ийн. Замбуулин дуусах болоогүй ааваа. Хи. Хи. Мөнхжингийн дотор заралзан хамаг бие нь салгалах аж. -Бурхан минь аймаар юм. Тэр үг дуугүй харилцуураа Балбарт сарвайв. -Ийн. Ийн. Замбуулин дуусах болоогүй ааваа. Хи.хи. -Аа нэг ийм солиотой хүүхэн ярьдаг юм зайлуул. Утас андуурдаг бололтой юм билээ. -Хаанаас ярьж байгаа юм бол. Тэр хоёрын дөрвөн нүд нэг цэгт очиж төвлөрөв. -Таньдаг дуу шиг. Хэн юм болоо. -Хэн л байв гэж дээ хөөрхий. Орчлон ертөнцөд зовж яваа хүнийг алийг тэр гэх вэ? Амрая

даа хөгшөөн… …-Ноёнтоон бид өнгөрөв бололтой. Хариу хэлэх завдал өгөлгүй хэн нэгний хүчит гар түүнийг дугтран хөтөлж, машины арын суудал уруу шидэж орхив. Машин давхисаар их л хол явж үүр гэгээрэхийн алдад тийм ч үзэмжтэй биш хоёр давхар байшингын гадаа ирж зогсов. Нөгөөх ширүүн гарт эр Батхүүг мөн л даамдаж буулган байшин уруу ор гэж дохив. Батхүү сайхан сэтгэлт тогооч эрийг харсан боловч тэр харагдсангүй. Батхүү дахин тэр эрийн барааг олж хараагүй билээ. Байшинд орж ирээд Батхүү гайхав. Нилээд чинээлэг өрөөний голд дэвссэн том хивсэн дээр нүүр үрүүгээ гивлүүр унжуулсан таван эмэгтэй хүн голлон сууж их дуугаар уйлахад тэднээс нилээд зайтай хормой дэвсэн суу сан эхнэр, хүүхнүүд дуугаа өндөрсгөн уйлцгаах нь хүнд хагацал зовлон тохиолдсон шинжтэй. “Юу болж байгаа юм бол доо. Лав л сайн юм болоогүй бололтой. Намайг алах гэж ингэж уйлалдалгүй юмаа” хэмээн Батхүү бодов. -Ноёнтон та дээшээ эзний өргөөнд орно уу. Эзэнтэн хүлээж байна. тохилог том тасалгаанд идээ будаа зассан ширээний ард тавь гаруй

настай боловуу гэмээр лагс том биетэй Араб эр нүдэндээ гуниг тунаруулан сууж байснаа Батхүүг ширүүн харж угтав. -Суу ноёнтоон. Таниас болж миний гэр бүлд гай зовлон учраад байна. батхүү гайхаж хоцров. -Би ойлгосонгүй ноёнтоон. Юу болоо вэ? -Ойлгосонгүй гэнэ шүү. Гэсэн ч өнгөрснийг буцаан авч чадах биш. Надад хоёр хөвүүн зэрэг төрүүлж өгсөн сайн эхнэр минь дөнгөж сая Иёзидүүдэд алагдчихлаа. Хоёр хүү минь золоор амьд үлдсэн. За яах вэ? Цусан өшөөг “Аллах” авах биз. Хараал идмэрүүд. Батхүүгийн нүднийхараа аажмаар томров. “Түүнд нь би ямар хамаатай юм бол”. Яах учраа олохоо больсон тэр жигтэйхэн балмагдаад явчихав. -Тэгэхээр би. -Тэгэхээр ноёнтон та миний гэр бүлд гай зовлон дагуулж ирсэн. Гэхдэ та миний дунд эхнэр Янжингын төрсөн ах нь тул одоо би таньд туслах ёстой. Тийм болохоор.. Батхүүгийн толгой өөд манараад явчихна тэр. “Хөөрхий Янжин.. Хөөрхий Янжин. Тэр бас үхлээ гэж үү. Хараал идсэн Иёзидүүд. Ёстой жинхэнэ чөтгөрүүд түүнийг минь”. Түүний царай хүрлийн хөхөрч, ажжмаар хүйтрэн шананыхаа судсыг гүдэлзтэл шүд зуухыг Араб ноёнтон ажиглан дүүгийнхээ хойноос харамсан гашуудагч залуу эрийг ихээхэн өрөвдөв. Батхүүгийн нүдний өмнө

Янжингын энхрий ааль, ганган бие цайран харагдахад хачин их харамсал төрөн гутарч нүд нь чийгтэн усан хүрээ татсанаа төд удалгүй тийм сайхан бүсгүйг хөнөөсөн алуурчдыг үзэн ядах хүсэл нь дийлж нүдэнд нь хөх гал дүрэлзэн хуурайшихыг баян эзэнтэн мөн олж үзэв. -Чөтгөр гэж. Гэхдээ “Аллах” бүхнийг зохцуулна. Ноёнтон таныг их хямарч байгааг би харж байна. -Тиймээ. Тэр новшнуудыг би хядах болно. -Ноёнтон би таныг дэмжиж байна. гэхдээ энэ бүтэхгүй. Тэд чинь махан бие, төмөр зүрхтэй араатнууд. Хадам ноёнтон та эндээс явсан нь таньд ч бидэнд ч ашигтай. -Гэвч арчаагүй. Байна ноёнтоон. Эхнэрээ алуулчихаад ингээд бүхнийг тэр “Аллах” гэгдээ даатгачихаад сууж байдаг. Хүний эрх бүр хүний амь хөнөөсөн улайрсан, цагаандаа гарсан алуурчин дээрэмчдийг цагдаад мэдэгдэж баривчлуулах хэрэгтэй. -Ноёнтоон. Таныг би жаахан ухааны доголтой хүн гэж ойлгож байна. таны энэ цагаа олоогүй үзэл бодол надад их гай дахиад дагуулахад үгүй гэх газаргүй. Эцсийн эцэст цагдаа юу юм бэ? Иёзидүүд тэднийг зүгээр л нясалж орхино. -Та лав солиорсон байх. Танайх бие даасан улс орон дагаж мөрдөх өөрийн гэсэн хуультай. Хууль зөрчсөн хэн ч болов хуулиндаа захирагдах ёстой. -Галзуурсан

хүн гэж чухам таныг л хэлдэг байх. Өнөөх гайхал Чингисийнх нь цус судсаар нь одоо хүртэл омогшуулдаг юм байх даа. -Тэднийг барих хэрэгтэй. Би гуйя! Та баян хүн. Бид нэгдмэл сэтгэлтэй байж нийтийн тэр дайснуудыг дарах хэрэгтэй. -Хэрхэвч үгүй. Тэднийг хүн төрөлхтөн байтугай “Аллах” дийлдэггүй юм. Миний цооногууд нөөц ихтэй. Би баян хүн. Гэхдээ Иёзидүүдийн эсрэг ганц зоос үрэхгүй. -Иш чааваас гэж та авсанд орохдоо тэр мөнгөө өвөрлөөд үхэхгүй нь лав. Эхнэрийг чинь алчихсан дайснуудыг өмөөрч хаацайлаад байгааг чинь ойлгохгүй юм. -Би харин таны мулгууг гайхах юм. Би мөнгөө үр хүүхэддээ өвлүүлж тэднийг баян чинээлэг амьдруулах ёстой. Өөрөөр хэлбэл тэднийг амар тайван, амьд мэнд байлгах хэрэгтэй байна. би таньд туслах юм бол өөрийгөө төдийгүй үр хүүхдээ мөхөлд учруулах болно. Та намайг тэр хараал идсэн. Иёзидүүд үзэн ядахгүй байна гэж бодож байна уу. Үгүй дээ тэднийг би төдийгүй нийт Эмират даяараа үзэн яддаг. Харин тэднийг хэн ч үгүйсгэж чадахгүй. -Хм. Уур цухал, өшрөх балмагдах хосолсон Батхүү хий багтран дахиад тэр хүнд үг хэлж чадсангүй. Үхлийг үзэн ядсан харамч гашуудсан игунигт

уйлалдаан тэдний чихэнд сонсдож голд хүйт оргиулна. “ Хөөрхий Янжин. Сайхан бүсгүй байсан. Бас сайхан сэтгэлтэй. Ихэд янаг халуухан бүсгүй байсандаа тэр минь. Миний амийг авраад харин өөрөө.. явчихдаг. Би ч ер нь ямар хаашаа хаяа муутай хавьтсан ойртсоноо зовлонд унагасан хүн бэ? Хөөрхий тэр бүсгүйн хоёр нялх хүүхэд харийн газар үлдэх нь” гэх харамсалт бодол Батхүүгийн дүйрсэн толгойд манан татуулан орж ирэв. “Энэ муу ёр үүрлэсэн газар Монгол хүүхэд байх ёсгүй”. Хийрхсэн энэ бодол нь бас л түүнийг зовооно. “Үгүй ер нь үхлийн дор хаачихаа мэдэхгүй гуяа ганзагалж байж хүний хүүхдээр яах гэсэн вм бэ? Тэнэг амьтан” . хэн нэгэнтэй маргах адил галзуу мэт бодлууд түүний тархинд чихэлдэнэ. Тасалгаанд чимээгүй ноёрхорж өөд өөдөөсөө харан суусан хоёр эр өөр, өөрийн бодолд тарчилна. -Ингэхэд ноёнтоон. Талийгаачийн хүүхдүүдийг яах вэ? Тэд.. -Тэд таньд огт хамаагүй. Тэд нарт би хаана байна. тэд бол миний хүүхдүүд. -Тэглээ ч гэсэн тэд Монгол хүүхдүүд. -Үгүй ноёнтоон. Та буруу ярьж байна. тэд Эмират улсын иргэд.. Цаг бага байна ноёнтоон. Одоо та эндээс яв. Иёзидүүд шүдээ хүртэл зэвсэглэчихээд таныг хайж байна. м иний хүмүүс нууцаар таныг хил

давуулж өгнө. Тэднээс миний нэг түнш ноён таныг Бээжинд хүргэх болно. Үүнийг би хоёр хүүгийнхээ эхийг бодож хийж байгаа юм. Тэр сайн эхнэр байсан. -Харин та түүнд хайртай байсан уу. -Дэмий юм ярих юм. Тэр маань сайхан хүүхэн. Сайхан юмыг өөрийн болгох сайхан. -Би бас тэгж боддог байсан. Харин одоо бол.. Баян эр гараа хайш яайш савчиж –Тэр таны хэрэг. Харин та одоо хооллоод хөдөлдөө. Би таньд мөнгө өгнө. -Талийгаачийн надад өгсөн карт энд байна. -Тэгсэн ч гэсэн өгье гэсэн санаагаа гүйцээдэг хүн би. Тэд ийнхүү ярилцаад салах ёс гүйцэтгэсэн ч үгүй холдоцгоов.яг л эх нутгынх нь тэнгэр шиг тунгалаг хөх тэнгэр дээр нь мэлтийж ганцардаж хоносон саран уйтгартайяа цайвалзана. Батхүү хүсээгүй хирнээ амиа хайцайлах эр хүсэлдээ хөтлөгдөн урдахь замаа ширтэн сэгсчүүлж явлаа. Батхүүг жаахан байхад эмээ нь үеийнхээ хэдэн чавганц нарыг цуглуулж там диваажин гэж ярьцгаан шүдгүй улаан буйлаа цухалзуулан хуучилж суудагсан. Одоо Батхүү чухам тэр хам гэгч амьдын орчлонгоос амь тэнсэн зугатаж дорныг зорин хатуу тэргэнд

сэгсчүүлж харанхуйг цуучин яваа билээ. Бээжингийн “Нисэх онгоцны” буудал дээр буугаад гүнзгий гэгч амьсгаа авсан Батхүү. “Элчин консульд” очих гэснээ болиод тохилог зочид буудалд байрлаж хэд хоног биеэ сайтар амраав. “Одоо хаачих билээ. Дүүгээ олох бүр өнгөрсөн. Ажлаасаа халагдчихсан. Авгайгаасаа хөөгдчихсөн. Юун гавъяа байгуулж Монголын Цагдааг өмнөө сөхрүүлэх. Ёстой хараал идсэн новшийн амьдрал юм даа. Алийн болгон ингэж тэнэх билээ. Ямартай ч амьд мэнд яваагаа мэдэгдэж муу эхийнхээ голыг зогооё. Цагаа болохоор утсан чинээ улаан гол тасрах ч бас бөх аж. Тэгэхэд үхчихэж болох байсан. Чухамдаа үхэл түүнээс ганц алхамын зайд байсан байх. Түүний амийг аварсан хөөрхий тэр Хулан нэрт бүсгүйд баярлалаа ч гэж хэлээгүй юмдаг. Тэр бүсгүйг олж, уулзаад баярлалаа гэж хэлэхсэн. Хөөрхий Янжин миний амийг аварсаныхаа төлөө үхсэн шүү пээ. Би одоо яах билээ. “Би одоо яах билээ” гэх цээж хүндрүүлсэн хар бодолд хөтлөгдөн Батхүү толгойгоо салаавчлан хэвтэж байлаа. Нэг их таньдаг хүн хажууханд нь дуулах шиг сонсдоход тэрбээр өндийн сууж чагнав. Яалт ч үгүй хэн нэгэн монгол хүн дуулж байлаа. Цээж

өөд нь нэг юм түрээд ирэх шиг болоход Батхүү гүнзгий санаа алдав. Баян баргын адуу нь Баруухан тийшээ бэлчинэ. Хоёр шөнө отлоо доо. Хойт шөнө нь хөөлөө дөө. Хөөсөнхөн адуу нь Гучин гурван шарга Гурваас бусад нь Усан тэлмэн жороо. Монгол ардын уртын сайхан дууг хэн нэгэн Монгол эр хоолой шахан шуранхайлан дуулж байлаа. Батхүү уртын дууг тэгтлээ мэдэхгүй дуулж бол бүр байхгаагүй. Харин харийн энэ нутагт цөхрөл зүрх сэтгэлийг нь багалзуурдсан үед энх тунх жаргаж явсан тэр үедээ огтхон ч тоож байн дуунд уярч бүр тэр дуугаар ганцаардсан сэтгэл нь ханьсаад ирэв. Батхүү босч цамцаа цээжиндээ углаад гарав. Хажуу өрөөнөөс мөнөөх дуу сонсдоно. Хаалгыг нь зөөлөн тогшвол таг чиг. Дахиад арай чангахан тогшвол дуу тасарч хүн гараад ирэх боловуу гэтэл бас таг чиг. Түлхвэл хаалга онгорхой байх тул Батхүү яваад орчихов. Чийрэг бадриун том биетэй эрэгтэй хүн толгойгоо салаавчлан дээшээ харан хэвтэж байв. Мөнөөх дууг дуулсан дуучин бололтой. Батхүү яриа өдөх санаатай хоолой засан чимээ өгөв. Нөгөө эр үл тоосон шинжтэй ажин түжин оргино. -Сайн байна уу. монгол хэл сонсоод хэвтээ эр ухасхийн босохыг үзвэлзалуухан хүн байв. -Сайн сайн байна уу. Та ч Монгол хүн шив дээ суу л даа. Хэзээ ирэв дээ. -Тиймээ би Монгол хүн. Нутгаас гараад нэг

жил тойрч байна. -Наймаачин уу. -Үгүй дээ. Би тэнүүлчин хүн. -Яг л над шиг хэрмэл хүн юм биз дээ. Уухуу. Ганц юм бий шүү. -Үгүй. Би бараг уудаггүйюм. -Харин би бол уунаа. Баян эцгийн мулгуу хүү дээ би. Дампуурсан. -Харамсалтай л байна. харин та сайхан дуулах юм. -Манай баргачууд дуунд сайн л даа. -Монголын харъяат уу. -Үгүй Хятадынх. Шилийн гол аймгынх. -Өө тиймүү. Бээжингийн Их Сургуульд сурч байсан Хулан гэж эмэгтэйг таних уу. -Олон Хулан бий. Гэхдээ Шилийн голд хэдэн сая өвөр Монголчууд амьдардаг юм. Тохиолдолоор нэгэнтэй нь учраа юу. -Тохиолдолоор надад их тус болсон эмэгтэй. -Тийм юм байх байх. Энд удах уу. -Хэлж мэдэхгүй байна. -Ойлгомжтой. Харин өнөө оройг надтай өнгөрүүлбэл хоёулаа нэг сайхан газар очъё! Хэдийн дампуурсан ч Цэрэнд бас андаа дайлах зоос бий шүү. “Ер нь яасан ч яадаг юм бэ? Ганцаараа байснаас хоёулаа дээр” Батхүү Өвөрмонгол залууд зөвшөөрөн толгой дохив. Бээжин хотын хойд дүүрэг: Элчингийн хороолол. Эртоны гудамжны шөнийн “шөнийн диско клубт” Батхүү, Цээзэнд хөтлөгдөн орж трэв. -Эр хүн гунихарч явах хэрэггүй. Ганц олдох амьдрал. Жинхэнэ амьдын цэнгэл гээчийг хоёул эдлье! Цээзэн том трубканд хийсэн нунтаг зүйлийг гар

салгалуулан тун ч их шимтэн авангаа Батхүүд шивэгнэв. -Энэ чинь тэгээд юу юм бэ? -Чухал зүйл. Амьдын диваажин. Тэр хоёрын хажууд нэг залуу гараа сарвайлган унаж тачигнуулан хөрөрч гарав. -Чи үүнийг_ жинхэнэ диваажин гэж бодоод байна уу. Андуурч .. Цээзэнгийн өгсөн трубакыг гартаа барьсан чигээрээ Батхүү гөлөрч орхив. “Ямар сонин юм бэ? Яг мөн дөө.. Үгүй биш.. Тэр үхчихсэн.. түүнийг.. -Хөөе чи яаваа. Татах юмуу үгүй юу. Батхүү балмагдаж сандарсан даа. Цээзэнгийн гарыг өвттөл чимхэв. Цээзэн түүнийг ууртай хялалзав. -Найзаа чи энэ юмныхаа знийг нь төлчихсэн юмуу. -Тэгсэн. Би чамайг даана гэж хэлээ биз дээ. -Баярлалаа. Миний найз дахиад нэг, нэг татахыг авчих. Энэ удаа би төлье! -Маргааш болъё л доо. Өнөөдөр энэ хангалттай. -Энэ хир удаан үйлчилгээтэй юм бэ? -Өглөө болтол Батхүүгийн толгойд гялсхийн орж ирсэн шинэ бодлууд ар араасаа оволзож зүрхээр нь хүчтэй гэгч нь хатгуулна. -Май. Чи эхлээд тат. Сайхан эд юм. Баярлалаа. Цээзэн гуч орчим минутын дараа мансуурч дуулж эхлэв. -Нойр муутын гадуур Норгиуланхан гарлаа. Нохой муутын гадуур Даргиуланхан гарлаа.. Тас гэдэргээ харж унасан

Цээзэн ийн дуулах аж. Цээзэнгийн аяглаж байгааг дууриасан Батхүү дээш харан хэвтээд ажиглалтаа үргэлжлүүлэв. “Мөн гэж үү. Ямар сонин юм бэ? Яг л мөндөө. Энэ бас мансуурч эхэллээ гээч! Ерөөсөө энэ орчлон тэр чигээрээ солиорсон юм шив дээ” Батхүү жинхэнэ гайхшаа барна гэгч болж байв. Үйлчилгээний ажилтан өндөр залуу олон салаалж багцаараа ургасан боровтор өнгөтэй ургамал өгөхөд мөнөөх бүсгүй яарсан шинжтэй булаах шахам авч үнэрлээд хөхөрч гарав. -Хи. Хи. Хи замбуулин дуусах болоогүй тиймээ ааваа. Тэр бүсгүйн хувьд мансуурал солиорол зэрэг явагдаж буйг Батхүү хирдхийн харлаа. Инээхдээ хацар дээр нь хонхойдог нь хэвээрээ. “Тэр чинь талийгаач болчихсон шүү дээ. Дүүрэн түүнийг алчихсан”. Батхүү огло харайн боссоноо үйлчилгээний ажилтан түүнийг анхааралтай гэгч нь ажиглаж буйг мэдрэн мансуурч амь нь тэмцэж буй хүний дүр үзүүлэн гараа сарвалзуулан оячоод өгөв. “Мөн дөө мөн. Ангийнх нь толгой цохисон сайхан охин Оюунзул мөн байна. үхээгүй юм байхдаа. Эсвэл би андуураад байнауу. Тасалгаанд байгсад бүгд мансуурцгаан есөн шидийн дуу авиа үүсгэхийг үл тоосон Батхүү, Оби гэгч гажигтай

эмэгтэйг ажигласаар байлаа. Үүрийн гэгээ сүүмэлцэх үес тэр эмэгтэй үлгэн салган босч тэмтэчсээр гарахад Батхүү хажуудаа хөдлөх ч үгүй хэвтэх Цэзэнг орхин дагаж гарав. Үс нь сэгсийж ойртсон хүн царай буруулан дайжих эмэгтэйн амьдрах буудлыг тогтоож аваад Батхүү буцан ирэхэд Цээзэн дөнгөж сэргэж байлаа. “Эндээс л учир тайлагдах ёстой. Мөн ч бай, биш ч бай. Энэ бүсгүйтэй уулзаж ярилцъя. Дүүрэн өөр хүнийг алсан юм боловуу. Үгүй. Оюунзул гэдгийг тогтоочихсон шүү дээ”. Батхүү бодлогоширсоор байлаа. “Алагдсан бүсгүй хэн байв? -Чи яаваа. Царай чинь бүрсийгээд. Толгой чинь задрахна уу. тэгдэг юмаа. Буудалд очоод хэрэглэхүү. Би нэмээд авчих уу. энд тэнд гишгэчин яваа Цээзэнг ийн хэлэхэд Батхүү толгой сэгсрээд түрүүлэн алхав. “Нисэх онгоцны буудал дээр таарсан хоёр этгээд Иёзидүүдийн уруу мансхийтэл хатгуулав. “Нээрэн тиймш дээ. Арай.. Өнөөх.. Пэтт биш биз”. Батхүү галзуурсан аятай тарчилж үүрийн үнэгэн харанхуйг зүсэн чоно шиг архиран урагшлав. Ам нь хатаж хуурайшсан Цээзэнд хоёр лааз шар айраг өмнө нь тавьчихаад эргэж гүйн гарч Оби гэгч урьд нь сайн таньдаг байсан эмэгтэйн байрласан буудалд очив. Оби салгалан гарч гудамжны утсаар ярих гэж тэнтэр тунтар алхахад

Батхүү араас нь дагав. Бүсгүйн салгалсан гараар хийсэн код. Номерыг тархиндаа сайтар бичиж авав. Бүсгүй хэн нэгэн хүн үрүү залгаад цурхиртал уйлан буцан алхахад Батхүүгийн ар нуруу уруу хүйт даагаад ирэв. Талийгаач Оюунзул мөн гэж хэн нэгэн хаа нэгтэйгээс шивнэх шиг болохуйяа Батхүүгийн зүрх салгачин чичирхийлнэ. Батхүү бүсгүйн ярьсан утсанд хожим залгаж үзэв. Тайван эрдүү дуутай эр хүний дуу хажууханд нь юм шиг сонсдоно. -Байна уу. бээжинд ажиллаж байгаа Монголын цагдаагын мөрдөгч байна. та хэн гэдэг хүн бэ? -Би Балбар гэгч хүн байна. таньд юу хэрэгтэй вэ? Мөрдөгчөө.. Ойлгомжтой гэж өөртөө хэлсэн Батхүү утсаа таслав. Оюунзулын эцэг Балбар гэж цэргийн хурандаа байдгыг Батхүү мэднэ. Оюунзул үхээгүй амьд байгаа юм байна. ухаан санаа нь солиорсон ч төрсөн эцгийнхээ утсыг зүрхэндээ хадгалж явдаг ажээ. “Дараа өөрт нь Батхүү Монгорлын Цагдаагын удирдах газартай холбоо барьж товч илтгэл өгөв. Монгол Улсын Мөрдөн Байцаах газрын “Онц аюултай гэмт хэрэгтэй” тэмцэх хэлтсийн дарга хурандаа Долз түүнд хоёр цагын дараа хариу ирүүлж үүрэг даалгавар өгөөд үргэлжлүүлэн ажилахыг

зөвшөөрөв. Батхүү Цээзэдийг шөнийн диско клуб уруу орсны дараа нөгөөх бүсгүйг хүлээн гэрлээс дайжин сүүдрэвчийн дор сууж байлаа. Тэрээр энэ удаа Дүүрэнг бодож суулаа. “Би яах гэж түүнийг .. тэгж их үзэн ядаа вэ? дээ. Арайч дээ Дүүрэнг шүү. Дүүрэнг. Өөдгүй амьтан яаж түүнийг.. Болъё. Ерөөсөө болъё! Тэр мөнгө, тэр их өндөрт байгаа нэр төр хэнд хэрэгтэй юм бэ? Эндээс очоод үнэнээ хэлээд шууд хүүгээ өөр дээрээ авъя! Чухамдаа төрсөн эцгээс хол хөндий өсөхийн зовлонг би мах цусандаа шингэтэл ойлгож мэдэрсэн хүн. Хэрэв Дүүрэн амьд, мэнд байх юм бол очиж уучлал гуйна”. Бодох тусам хоолой нь зангирч хачин их гутрал зүрхэнд нь үерлэнэ. Харамслын хар нулимсаа хүчлэн залгиад өндийсөн Батхүүгийн өмнүүр Оби явж өнгөрөв. “Иш. Тийм жавхаалаг охин иймч болчих гэж. Ёстой хараал идсэн орчлон юм даа“. Эр хүний уулга алдалтыг мэдэрсэн мэт бүсгүй эргэж хараад цааш хөлөө чирэн гэлдрэв. Батхүүгийн нүд өөрийн эрхгүй чийгтээд ирэв.

Тэр хөгшин хүн шиг сажилна. -Оюунзулаа. Батхүү зөөлөн хирнээ тод гэгч нь дуудав. Бүсгүй зогтусан тэр дороо зогссоноо алгуур эргэж Батхүүг зөөлөн харав. Бүсгүйн нүдийн бүрхэн буусан урт сормуусан дээр ус бөнжигнөв. Батхүүгийн амьсгаа ихэд дээрдэн түүнийхажууд очин хөөж, хөхөрсөн гоёмсог хуруунуудыг нь атгалан –Чи.. Чи.. Оюунзул мөн тиймээ. Мөн.. гэж хоолой чичрүүлэн шивэгнэхэд Оюунзул -Ий.. ий. Хи. Хи. Хи. Замбуулин дуусах болоогүй ааваа. Аа.аа. хэмээн дагжин мэгшсээр хөдөлгөөн нь хурдсан цааш гүйн одов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *