Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “19-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “19-р хэсэг”

1 минут уншина
0
0
291

-Чи хаана байна вэ? -Яах гэсэн юм бэ? -Би Намуунтай уулзмаар байна. -Түүний нэрийг бүү дурс. -Миний охин шүү дээ. -Тэр тусмаа -Чи үхэхийг хүсээ юу. -Тийм. -Хар Яринпилийн цогцос дөрвөн замаас

олдсон байна. -Чиний хийдэл биз. -Чиний төлөө хийсэн наймаа. -Тонил цаашаа. Бас нэг үхэл. Бас нэг цус. Ямар ч хэцүү юм бэ? Дээ. Ягаан маш их ядарснаа мэдрэв. -Чи надад ор засч өгөөч! -Миний оронд

ороод унт. Гэсэнч Ягааны нойр хүрсэнгүй. Тэр новшид гучин саяг өгөхүү. . байхуу. Уг нь өгчихвөл амар тайван амьдрахч. Есөнтугын далбаан дор амьдраад байж болох юм бишүү. Тэр новш гар урттай ч

би Монгол байна. айх хэрэг байна уу. хар Яринпил алагдчихаж. Мэдээж Есөнтуг түүнийг нухсан. Нэгэнт ийм болсон би энхийн цагаан тагтаа шиг гэмгүй амьдарч чадах уу. энэ муу умгар өрөөг булаалдаад

ганц дүүтэйгээ хэрэлдэж суух уу. Хэрэггүй биз дээ. Есөнтугаас юунд нь хэрэлхэх билээ. Надад алдах, бас зогсох юм алга. Мөнгө хэрэгтэй. Есөнтугтай хамтрах хэрэгтэй. Өглөө нар цэлийтэл мандаж байлаа.

Чихэн дээр нь архирах шиг зэрлэг балмад дуун цууриална. -Байна. чи яагаад маяглаад дуугарахгүй байгаа юм бэ? -Уулзъя! -Ха. Ха. Ха. Мөн хцуфваа. Чи өөрийнхөөрөө амьдрах гарц олохгүй байгаа биз. Ир. Ир. Надад наймаалах юм байна уу. -Би одоо юу ч үгүй болсон. -За яах вэ? Хүрээд ир.. Есөнтугын хүйтэн хахир инээд, ширээн ууртай нүүрийг харахаас дургүй хүрэвч Ягаан цүнхээ шүүрэн босов. Хэнд ч хэрэггүй хүн. Яасан ч яадаг юм бэ? Хэрэв Намуун буруу замаар орсон байвал тэр түүний төлөө амьдрах байсан. Одоо зөвхөн өөрийнхөө хар биений төлөө… … Нойрон дунд нь мөн л онгон сахиус морилон иржээ. Дүүрэн өндийн суугаад Тэнгэрийн Дарь эхсийг хүндэтгэн мөргөв. -Хөвүүн минь Сансрын төөрөгт амьдралаас зугатах эрх хүн төрөлхтөнд байхгүй. -Ижий Дарь эх минь надад эмээ минь бас ингэж хэлдэг байсан санагдах юм. -Асурын ертөнц, Бирд, тамын орон, Дүрстийн болон Дүрсгүйн орны ертөнц бүгд сансрын хүрдэнд сорогдон байдаг юм. Чамайг агуу их гэрийн ертөнц хүрээлсэн энэ үед үйл заяаны тавилан яаж ч чадсангүй. -Үйл заяаны тавилангаас ангижирч болно

гэж үү. -Тун хэцүү Бурхан тэнгэрийн хүсэл, хүний үйлт амьдралтай тэрс учир зовлонгын үр байнга таригддаг юм. Чиний нэгэн төрөл Гүрхар чамд ийн зовох үйлт тавиланг нээсэн юмдаа хөвүүн минь. -Хэлэхэд тун ч хэцүү юмаа ижий минь. Тэр үйлийн балгаар би Оюунзулыг.. -Чи түүнийг алаагүы. -Үнэн олдохгүйгээс хойш ингээд сууж байхаас. -Бүх юм бурханы хүслээр болдог юм. -Бурханы хүсэл надад хатуу ажээ. -Бурхан хүсэлд, хүний хүсэл нийцэх нь хэцүү ямар нэг юманд хязгаар байдаг юм. -Миний хувьд тэр хязгаар наад тал нь хорин жил биз. -Бүх зохицолдоо Бурханых байдаг юм. Дарь эхийн бүрэлбаат онгон сүнс Дүүрэнгийн нүглийг сорж ариусгасаар байлаа. Хараа цэлмэх шиг болон саруулсаж, бие нь хөвөх мэт хөнгөрсөөр байв. Дүүрэн хэний эрхшээлд байгаагаа мэдэх чадварыг олсонгүй. Нэг мэдэхэд лянхуа суудлаар суун амьсгаа аван, гаргаж эхлэв. -Хөөрхий хүү минь нүглийн үрийг хүн өөрөө тарьдаг юм. Урьд хэдэнтээ танил болсон Сансрын хүрдний” Дүрстийн орон. Ус, цус урссан цөвүүн цаг. Буриадыг Гүл шар омгын авгачуудын “Ноёхон тосгон” эзэн тайж Гүрхарын өргөө. Гүрхартан олбогт суудалд ханхалзан алтан аяган дахь сархад хөнтөрнө. Омбал тайжийн хамжлагат нэгэн үзэсгэлэнт залуу бүсгүй өмнө нь сөхрөн сууна. -Их тайжтан амь өршөө. Би хэнд

хийсэн гэмгүй билээ. Гүрхар түүнийг сүлбэх мэт цоо ширтэнэ. -Чи миний хэрэгцээний эм болоход юундаа дургүйцдэг юм бэ? -Би, өөрийн эрийн эм байхыг хүсдэг. -Тийм бий. Чиний тэр эр миний нэг зоригт баатрын илдэнд аль хэдийн толгой өнхөрсөн. Тийм болохоор чи миний хэрэгцээний эм болдог чинь дээд заяа. -Би нөхрийн голомтыг залгах хүүтэй хүн. -Би чиний үрийг хороолгож, чамайг олон эрийн хэрэгцээнд тарчлуулж алуулна. Тэнгэр дуугарах шиг их чимээ нүргэлэн газар шүргэсэн урт хормойтой хоёр эр бүсгүйг авч одно. Гэтэл Гүрхар гар өргөн зогс гэж хашгирахад цэргүүд зогсов. -Наад эмээ, зүгээр гаргаад хаячих. Амийг нь хороор хэрэггүй. -Жа. Бүсгүйн дүрс хэдэнтээ солигдсоор Оюунзулын царай жирсхийн харагдахад Дүүрэн өөрийн эрхгүй сүүрс алдав. -Бурхан дарь эх минь энэ чинь. Энэ чинь. Оюунзул байна шүү дээ. -Тиймээ. Нэгэн үед буяны хутгаар хүний биеийг олж төрсөн хүмүүн биеийн сүнснүүд нэг цаг үед амьдардаг юм. Үйлдэж хийсэн. Нүглийн адил үгээр хийсэн нүгэл бас биелэлээ олдог юм даа. Гүрхар чи тэр эмэгтэйг амны хийгээр айлгаж тарчлаагүй бол чиний энэ амьдрал ийм байдлаар үргэлжлэхгүй байсан юм. -Бурхан минь. -Хөвүүн минь. Чиний тухайд танин мэдэх

ялгах харах мэдрэхгүй нэгэнт нээгдсэн билээ. Дүрсгүйн орны Биррд тамд тарчлагч золгүй нэгнийг олж хараач! Нүднийх нь өмнө хар утаа олгойдох мэт хүйт дааж, бие жихүүцэж, амьсгал бачуурам тамын орон нүүгэлтэх аж. Тэнгэрийн өнгө харлаж, доош хэмжээгүй гүн ангал харагдах аж. Тэртээ дор хэн нэгэн хүний цөхрөнгүй, аврал эрэн хашгирах сонсдоно. Могой шуухирч, олон толгойт бирд тамын аймшигт хүчирхийлэл орчныг доргиулна. Нэгэн том тогоо шиг хаданд улаан гал дүрэлзэж, зугатан гарах гэсэн олон хүмүүс галт бамбарт цохигдон халил хад уруу доош ниснэ. -Ижий минь. Энэ чинь юу гээч вэ? -Хөвүүн минь. Сайн муугын үр дагавар заавал өөр, өөрийнхөө өнгөөр биелэлээ олдог юм. Энэ нүгэлт хүмүүс мөн хөөрхийеэ. Гэхдээ энэ хүмүүс өөрсдөө үүнийгээ бэлддэг юм. Горхар чамайг могойн төрөлд энэ элгэн хад уруу шидэгдэж байхад нэгэн удаагын буяны үйлдэл чинь хаасан юм даа. -Ижий дарь эх минь. Энэ чинь тэгээд үнэн явдал уу. тиймээ. Одоо улам нарийн торгон мэдрэхүй чамайг удирдана. Төдөлгүй гэрэл унтрах мэт бүүдийн зөвхөн хар, улаан зураглал зураас төдийн болж бүдэгрэв. Сансрын хүрдэн дэхь дүрсгүйн орон ажээ. Хав харанхуй аймшигт хүйт даасан орчин. Хаа нэг хүний гар шиг сарваганасан юм дээш цоролзоход том балт сүх доош нь тас

цавчих аж. Хүйтэн тамын орон аж. Тамд хүний дүрст сүг сүүдэр, мал адгуус, могой хүртэл байдаг ажуу. Ижий Дарь эхийн цэнхэр нөмөргө чимээгүйхэн намирч, нөмрөгний гэгээнд Дүүрэн урагшилж явав. Хүн дүрст сүгнүүдээс танил дүрс харагдана. Мал адгуус бололтой амьтас нэг талд хавчигнатал чичрэн бөөгнөрөлдөнө. Нэгэн хар хүрээнд том жижиг олон могой мушгиралдан амь тавьж буй бололтой тарчилна. Нэг могой дээш өлийснөө доош унаж дахин их л хүчилж буй бололтой цогнолзоно. Дүүрэн түүнийг тогтоон ажиглав. Ямарч хүчгүй болсон могой толгойгоо дахин өндийлгөөд Дүүрэнг хүний нүд шиг нүдээр царайчлангуй ажиглана. Могойн толгой аажмаар хүний толгой болж хувирав. -Мэргэн жаал. Мэргэн жаал. Намайг өршөө. Би чамайг аав, ээжтэй чинь буудан хороосон. Өршөө. Хүйтэн там гээчид ихээхэн шаналж буй түүнийг харахаас өрөвдөх сэтгэл төрнө. -Энд хэн ч хэнийг ч өршөөх эрхгүй. Энэ шийтгэлийн ертөнц. Тэнгэр, газар дэлхийг тэр чигт нь доргиосон нэгэн хүчирхэг дуун тэртээ дээрээс их л өндрөөс нүргэлэхэд нөгөөх муу могой гаслантайяа шуухираад доод ангалын гүн үрүү мушгиралдан нисэв.улаан тоос өндөлзөх мэт дээш суунагласан ув улаан ертөнцөд дүүрэн тулж ирэв. Олон алтан загас аквариумдаа сэлэх мэт олон хүн туяагүй, дөлгүй чөтгөрийн улаан талд түлэгдэн тарчилна. Нүд халшрам аймшигтай ажээ. Галын дөл

дээшээ дүрэлзэхгүй хирнээ ойртохын аргагүй халуун байлаа. Толгойтой үснээс эхлээд толгой нүүр, гар, цээжин бие, хөл нь дүрэлзэн шатсан үй олон хүмүүс дөлгүй халуун галд шатаэ загас шиг эргэлдэнэ. -Паклашкин хамбаа. Ламтан минь өршөө. Мянган жилийн энэ гачлант шийтгэлд би тэсэхгүй нь. -Надаас өөр хэн ч өөрчилж чадахгүй тавиланг чи сонгож. Өнөөх хүчит дуун дээдийн дээд тэнгэрээс хүчит луугын дуугаар нүргэлэв. Гал улам ихэсч туяагүй улаан гал хоёр дахин нэмэгдэж тарчилж зовсон хүмүүс ёолж ч чадахаа болоив. Хүчит нэгэн их л дээрээс ихэд хилэгнэн байлаа. Дүүрэн маш тайван амьсгаа авч уртаар сүүрс алдав. -Дарь эхийн бүрэлбаат хүчит ижий минь. Би тэр хүмүүсийн өрөвдчихлөө. -Хөвүүн минь энэ БУрханы хүсэл биш. -Ойлголоо. Бурхан дарь эх минь. Шоронгын хүйт даасан тасалгаанд дулаан түгж Дүүрэн бодолд дарагдан суув. Дарь эхийн онгон сүнс түүнийг орхин тэнгэрийн орноо зорьжээ. Хүний тавилан гээч бас Бурханы хүсэл гээч учир нь үл тайлагдах зангилаа мэт санагдана. Орчлонгын дөрвөн үнэн. Зовох зовлонгын үнэн. Ямарч гэсэн зовох зовлонгын өмнө Дүүрэн хоосон зовж байгаа нь бас үнэн. Орчлонгын хоосон бас үнэн ажээ. Цагаа болохоор Дүүрэн ч бас хоосон оршигч.

Урсах цус, өвдөх бие цогцсоо хаяад одох цаг үе бас ирнэ гэдгийг тэр мэднэ. Ер нь хүмүүс хэнд хэрэгтэй гэж хайрлан дурлаж бас хэнд хэрэгтэй гэж үзэн ядаж тарчилцгаана вэ? Хугацаатай сайхан бүсгүйг хугацаа нь болоход орхиод оддог тавилан. Хайр шингээсэн үрээ хайрлах сэтгэлгүйтавилан. Хайр шингээсэн үрээ хайрлах сэтгэлгүй хаяад оддог хуншгүй хахир хүйтэн орчлон. Дүүрэн чухамдаа жаргах гэж ирчихээд зовж байгаадаа гайхна. “Нээрээ би Оюунзулыг алаагүй юм боловуу. За. Болъё, болъё! Ингэж бодож хоосон зовоод, бас хүсээд юуг өөрчилж чадах юм бэ? Цөхрөх шиг болж гүн бодж гүн санаа алдана. -Цөхрөл чамайг багалзуурдаж цөлийн чоно шиг болгосон ч цөс ихтэй хүний үр гэдгээ орчлонд санаж яв. Тиймээ би уг нь цөс ихтэй хүний хайртай ганц хүү нь билээ. Гэтэл энэ шүлгийг бичсэн тэр агуу найрагч байхгүй болсон шүү дээ. Гэнэт Дүүрэн таньж мэдэхгүй гал дөлтэй тэр найрагчид харамсах шиг болов. “үгүй ер үхэх ёсгүй хүмүүс үхээд байх юм”. Бүх зүйл хүн, амьд биетүүд миний мэдлийнх гэх нүргээн сонсдох шиг болов. Тийм дээ. Түүний мэдлийнх Дүүрэн зөөлөн шивнээд ганцаараа мушилзан инээвхийлэв. Үүдний түгжээ торхийх чимээнээр Дүүрэн толгой өргөн харав. Хаалга салсхийн онгойж, хэн нэгэн гялсхийн орж ирэн яах, ийхийн зуургүй нүүрнийх

нь өмнө хурц хутга гялалзан эргэлдэнэ. Ард нь огт хөдөлгөөнгүй гөлийсөн нүдтэй гуринхатсан хар нохой сүүл шарван дагана. -Одоо ч чи миний гараас гарахгүй ээ хулгайчээ. Хэтэрхий хурдан хөдөлсөнөөс Дарваан Санжаа оволзон амьсгаадана. Хоолойг нь хэрчих хутга эрүүнийх нь дор гялалзана. Хар нохой инээх мэт шүдээ ярзайлган оцойн суув. -Үхэхээс айж байна уу новшоо. Би чамайг алъя гэж их хүслээ. -Чиний ч гэсэн. Бас энэ нохойны ч гэсэн хүсэл биелэгдээ хө. Надад айх, хүсэх юм алга. -Чи муу баас зэвүүн новш зориуд намайг басамжилж байна уу. Хутга хоолойд нь тулсан байлаа. -Би чамайг басамжлаад яах юм бэ? Юу өөрчлөх гэж чиний өмнө зөөлөн дуугарах юм. -Чамд өөр хэлэх юм алга уу. чи ч бас алуурчин ш дээ. Алуурчин адилхан байж чи битгтй сайн, сайхан хүн болох гэж гайхуулаад бай новшоо. +За яах вэ? Би чамд ганцхан юм хэлье! Чи юуны тулд яах гэж ингэж үзэн ядна вэ? Яг тэр могой шиг. Эсвэл тэр талд шатах гэж үү. -Юун могой, юун гал юу гэж дэмий донгосоод байгаа юм бэ? Чи. -Мэдээж чи түүнийг мэдэхгүй л дээ. Тийм болохоор чамтай би юу ярих юм бэ? Энэ нүгэлт зовлогыг би чамаас нэхэх ч үгүй. Чамд тийм хэрэгтэй юм бол тэгээд аваач чи. Дүүрэн их тайван байгаадаа өөрөө ч гайхав. Харин балмад эр салгалан чичирнэ. -Яаваа чи хөөе. Чиний хутга их хурц юм. Чи тэгээд хэрчээд орхиоч. -Олон юм битгий

хуцаарай чи. Хүссэн хүсээгүй би чиний хоолойг тас огтлоно. -Үгүй тэг гэсэн биз дээ. Уур, шарандаа дарваан Санжаагын хоолой зангиран нулимс нь асгарч байлаа. Саа өвчин туссан юм аятай гар нь салгална. Тарр.. Тарр.. хийн унасан хурцтөмөр хутга хөлийнх нь дор хэвтэнэ. Дарваан Санжаа салгалан зогссоор байх тул Дүүрэн тонгойн газарт хэвтээ хутгыг авч Санжаагын гарт атгуулав. -Май хө. Санжаа хутгыг авсангүй хойш ухрав. -Чи энэ хутгаа авахгүй юмуу. -Би чамайг алахыг хүсч байна. гэхдээ чадахгүй юм байнаа хө. -Тэр чиний хүсэл биш байж л дээ. Санжаа түүнийг гайхан харав. “Үгүй энэ чинь харин аюултай гар байна уу. үгүй. Хүсэл, мүсэл ч гэх шиг. Арай Батхүүг өөрийг нь алуулах гэж байгааг мэдчихсэн юм биш биз. Тэгвэл мөн ч лүд болно шүү. Би л лавдаг хэнд ч ам алдаагүй. Батхүү өөрөө хэн нэгэнд ярьчихдаг юм боловуу. Тэр ч тийм хийтэй гишгэх новш биш дээ. Үгүй ер нь юу ч болж байна даа. Ховч авгай нар шиг юм болох нь шив дээ” хэмээн бодоод Санжаа хөлсөө шудрав. -Эр хүний замын хүзүү урт. Суугаач хө. Санжаа. Тамхи татдаггүй болохоор надад тамхи алга. Харанхуй шөнө хаалга эвдэж алах сэтгэл агуулсан хар санаатан гэж чамайг үзэн ядах сэтгэл надад алга. Миний хувьд чамд санасан хар бодол үгүй гэдгээ хэлээд аяга сүү хуваагаад уучихъя даа хоёулаа. -Аан чи ч одоо Дүүрэн бүр байчихаад сүү хувааж ууя гэж байгаа юмуу. За

тэгээд ууя л даа хоёулаа. Хүн сүү өгч байхад ус өгөлтэй нь биш. Тэр хоёр том аягатай сүү хуваан уугаад хэсэгхэн хугацаанд чиээгүй сууцгаав. -Чи ч айхтар эр юмаа. Хөл хөдөлгөөн зогссон энэ үед хяналтын камерын хаагуур нь ороод ирдэг байнаа. Овоо эр юмаа чи. -Амь байна уу. аа цус чи нээрээ татдаггүй ш дээ. За яах вэ? Энэ үнэн. Би зохицуулна ш дээ. Өнөөдрийн ээлжийг би аргална ш дээ. Ээлжинхэнд чи битгий энэ тэр болоорой! Би тэднийг ямарч тохиолдолд цээжээрээ хаана. Би эр хүн шүү дээ. Араа даах чадвартай байх хэрэгтэй. Тийм биз дээ хө. Энэ цаг мөчөөс эхлэн сайнаар ч тэр, муугаар ч тэр чамд ойртохгүй байж харин чадна шүү. За хамаа ингээд хоёулаа хал балгүй салах уу даа. Дүүрэн түүнд гараа өгөв. Дүүрэнгийн гар хав халуун байлаа. Тэр хоёрыг гар барилцах үес хойд хоёр хөл дээрээ оцойн суусан хатингар хар нохой арга нь тасарсан бололтой зэвүүн муухай дуугаар ульж эхлэв. -Энэ чинь одоо яаж байгаа юм болоо. Чи бид хоёрын байдал энэ нохойд таалагдаагүй юм боловуу. -Үхсэн цус. Үгүй чи мөн бураваа. Эр улсын найраа энэ муу золбин жингэрт ямар хамаатай юм бэ? Жов. Зайл. Хар улиан чинь цочиочихлоо гээч! Ёох зүрх салгалтал.. Санжаа нохойгоо зандран хөөв. Нохой түүнийг ямар ч хөдөлгөөнгүй гөлөөн харцаар ширтэх аж. -Түй энэ л дутаж гэнэ. Ямар

эвгүй хардаг хатаж үхмэр вэ? Жов чи. -Энэ нохойг чи хаанаас олж тэжээсэн юм бэ? -Аа хэн мэдэх вэ? Нөгөө сахилгаас гардаг өдөр өрөөндөө ирээд жаахан дугхийтэл энэ өгөр золбин орж ирээд хөлд хэвтэж байсан юм. Тэгээд салдаггүй. -Хачин юм даа. -Юу хачин гэж.. -Нүд нь хөдөлгөөнгүй амьгүй юм шиг гөлрөөд.. -Аа цус ямар эвгүй золиг вэ? Нээрэн тийм юм гээч! -Хөөж явуулаач! Би ийм нохойтой байж лав чадахгүй. -Хөөгөөд явахгүй байгаа юм. Санжаа нохойг харан Дүүрэнд хандаж ярингаа агдасхийтэл цочих нь тэр. Нэгэн бүлээн юм араас нь тулаад ирэх шиг. Нүднийх нь үзүүрт нэгэн цэнхэр юм үзэгдээд алсрав. “Ямар эвгүй цус вэ? Энэ Дүүрэн новш ер хий үзэгдэлтэй нөхөцдөг нь үнэн байх шүү. Цэнхэр юм харагдаадахлаа байна. хутга унадаг ийм учиртай юм байна. энэ нохой нэгийг мэдээд байх шиг. Хурдхан гаръя байз. Өнөө гай хөөтэй хий үзэгдэл буг чөтгөр нь багалзуурчих ч юм билүү” гэсэн таагүй бодол төрөхөд Дарваан Санжаа үүд үрүү ухасхийв. Нохой ч гийнан гасалсаар үүд үрүү харайн гарахад Дүүрэн тэднийг гайхшран харсаар байлаа. -Энэ мөн учир нь олдохгүй сонин араншинтай нөхөр шүү. За яахыгаа өөрөө мэдэг. Юу сайхан дур сайхан. Өө энэ хутга нь үлдчихэж гэж ганцаараа ярьсан Дүүрэн, Санжааг дуудаж хутгыг нь өгөв. Түрүүчийн дэвэрсэн халуун бодол алга болжээ. Харанхуй шөнө хялгас ч бол тас хэрчим хутга

түрийлчихээд амийг нь хөнөөх гэж орж ирсэн Санжааг тэр гайхаад барахгүй байв. Тэгээд алах гэсэн юм бол боломж бүрэн байхад яагаад алаагүй орхио юм бол. Дүүрэнгийн энэ бодлыг тас цохин Дарь эхийн онгон сүнс түүнийг эзэмдэхэд тэр муу бодлоосоо салж баясан инээв. .. Цөхрөл чамайг багалзуурдаж цөлийн чоно шиг болгосонч Цөсихтэй хүний үр гэдгээ санаж яв хүү минь.. Яг л өөрт нь тэр яруу найрагч шүлгийн энэ мөрүүдийг зориулсан юм шиг тэр яруу найрагч шүлгийн энэ мөрүүдийг зориулсан юм шиг санагдан нүд нь чийгтээд ирэв. Ай ямар их цөхрөл вэ? Тиймээ цөхрөл. Ээж, аавдаа очихсон. Саруулыгаа энхрийлэн тэвэрч халуу дүүгүүлсэн уруул дээр нь халуун дотноор үнсэхсэн. Хөөрхөн хүүгээ хөтлөөд хотын төвөөр алхахсан. Эсвэл хажуудаа хүүгээ суулгаад машиныхаа хөгжмийг чинээнд нь тултал чангалаад цонхоо онойлгон ерэн миллтэй давхихсан. Бүр зуун миллтэй давхисан ч яадаг юм бэ? Аав, хүү хоёрын санаж бэтгэрсэн багтраа энэ их цөхрөл лав арилгах байх даа. Хүүгийнхээ зургыг авч үлддэг ч байж уу. Үгүй. Хүүгийн минь зураг энэ газар байх ёсгүй. Бас аавынх нь үл мэдэг бууралтсан тэргүүн харагдах шиг болж зүрхээр нь ширхийн хатгуулав. Мэдээж Дүүрэн аавыгаа шомдоосон шүү дээ. Энэ орчлонд сайхан аавыгаа гомдоосон хүү хамгийн золгүй нь биз. Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ. Азгүй хүнээ би. Аманд багтдаг байсан тэр

жаахан хөл Алаг дэлхийгээ онохгүй гуйван явахыг харлаа. Золгүй хүнээ би.. Бас нэг шүлгийн мөрүүд толгойд нь торхийн буув. Энэ шүлгийг Лхавгасүрэн найрагч чухам Дүүрэнд зориулж бичсэн юм шиг сэтгэл нь сэрхийх аж. Алдарт найрагч биш аав нь энэ шүлгийг Дүүрэнд зориулж бичсэн юм шиг сэтгэл нь догдолно. Нээрэн миний аав надад гомдсон доо. Аавыгаа гомдоосон азгүй хүнээ би… … Азтай хүнээ би.. Муу хүү минь олддог. Гаадан нулимс дуслуулан байж амьсгалын дутагдалд орсон Билэгсайханыг тэврэн өөртөө шивнэв. -Азтай хүнээ би. Алаг үр минь амьд олдлоо. Ер нь азтай хүн л дээ би. Ганц хүү минь амьд үлдсэн юм. Өөрөө өөртэйгөө ярих Гааданг эмч гайхан харна. Амьсгалын дутагдалд ороод байгаа Билэгсайханы царай хөхрөх нь аюул ойртож байгаагын шинж. -Гаадан гуай таны хүүхдэд яаралтай эрчимт эмчилгээ хийх шаардлагатай байна. -Аа тэгэлгүй яах вэ? Тэг хүүхээ. Азтай хүнээ би. Хүү минь олддог. Эмч хүүг түүний өвөр дээрээс нь авангаа Гааданг ажиглав. Хурандаагын өргөн шанааг дагасан нулимс сахал дээр нь бөнжигнөн тогтоно. -Харин тийм. Азтай хүн юмаа та. Сайхан хүү байна шүү. Эмч, Гааданг тайвшруулан ийн хэлснээ хүүгийн хамарт хүчилтөрөгч залгав. Гаадангын царай барайж, аажмаар хүрлийн шаналахыг эмч анзаарав. -Хүүе. Эмчээ. Энэ чинь одоо яаж байгаа юм бэ? Хүүгийн хамарт юм угладаг нь яаж

байгаа юм бэ? -Тайван бай. Гаадан гуай таны хүүхдэд хүчилтөрөгч дутагдаад байна. гаадан хирдхийн цочив. -Хүүгийн бие муу байгаа юм байна. тиймүү. -Тийм шүү. Хүүхдэд эмчилгээ. Бас тайван байлгах шаардлагатай. Та гараад хүлээж бай! Гаадан толгойгоо унжуулан гарав. “Ай даа энэ амьдралд мөн ч их юм үзэх нь шив дээ”. Утас нь дуугарч байв. -Нөхөр хурандаа таныг жанжин штабын дарга дуудаж байна. -Хэдэн цагт. -Арван дөрвөн цагт. -Чөтгөр гэж очихоос биш. Тушаал бол тушаал. Утас тасарч Гаадан төвөгшөөн эргэв. -Өвгөөн тушаалаа биелүүл. Гаадан халуун юманд хүрэх адил огло үсрэн эхнэрээ барьж авав. -Нөхөр минь чи яаж байгаа нь энэ вэ? Эргээд эмнэлэг үрүүгээ алхаад марш. Харин Тамжид өмнөөс нь инээж байх аж. Тэгснээ биеэ доргиулан мэгшиж гарав. -Бурханы аврал. Ганц хүүгийн минь заяа өндөр юм. Гаадан минь. Бяцхан хүү минь олддог. Олдохгүй байсан бол би тэсэхгүй байсан Гаадан. Би .. Би.. Гаадан эхнэрийнхээ мөрөөр зөөлөн тэврэв. -Тайвшир даа хө. Хүү олдслн. Чи бас эмчлүүлэх ёстой. Хүүгийн төлөө эрүүл байх ёстой шүү нөхөр минь. -Би эрүүл болчихсон өвгөн минь. Хүү минь авснаас ч намайг босгоно. Энэ үнэн шүү Гаадан. Гаадан эхнэрээ зөөлөн хараад зөөлөн санаа алдав. -Хоол идсэн үү. -Манайхан авчирч байгаа. Гаадан эхнэрийнхээ мөрөн дээр гараа зөөлөн тавиад эргэж алхав. -Өвгөөн. Хоол идээд

явахгүй юмуу. Гаадан цагаа харав. Цагын зүү 13 цаг 30минутыг зааж байлаа. Амжихгүй нь. Гэдэс нь өлсч байлаа. Гаадан эхнэртээ ёслов. Тамжид жаргалтай гэгч нь инээж байлаа. Тамжидын ийн инээд Гааданд эрч хүч өгөх шиг болов. -Нөхөр дэслэгч генералд таны дуудсанаар хурандаа Гаадан ирлээ. -Болно. Суу хурандаа. Таны болон эхнэрийн чинь бие сайн биз. -Баярлалаа. Миний амьдрал сайн байгаа. -Таны хүү. Тэр дэслэгч залуу нөгөө сэдвээ оролдож байгаа юу. -Үнэнийг хэлэхэд би тэр талаар сонирхоогүй шүү даргаа. -Энэ талаар дараа ярилцъя! Таны хүүгийн хийж байсан зүйл манай армид хэрэгтэй шүү. -Баярлалаа. Даргаа Гаадангын дуу сааралтан нүд нь чийгтээд ирэв. “Азтай хүнээ би. Миний хүүг генерал тоож байдаг”. Гаадан баярлаад явчихав. -Нөхөр хурандаа Жанжин штаб таньд шинэ томилолт өгч байна. -Монгол Улсын төлөө зүтгэе! Гаадан тэвхэлзэн ёсолж байв. -Хурандаа та ажлаа штабын даргадаа хүлээлгэн өг. Таныг иртэл тэр дэд хурандаа үүрэг гүйцэтгэнэ. -Мэдлээ гүйцэтгэе! -суу. Хурандаа. Суугаад ярилц. -Та Ирак явах манай энхийг сахиулах армийн командлагчаар явна. таны явах хугацаа зургаан сар. -Нөхөр дэслэгч генерал гэхдээ. -Ямар ч гэхдээ байхгүй. Нөхөр хурандаа та анхны томилгоо авч байгаа дэслэгч биш. Монголын армийн хурандаа хүн. Монгол Улсын Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин штаб, Үндэсний Аюулгүй Байдлын газраас таньд тушааж байга. Тушаал

биелүүл нөхөр хурандаа. -Монгол Улсын төлөө зүтгэе! Товч бөгөөд тодорхой томилолт. Цэрэг хүн тушаал биелүүлэх ёстой. Харин муу хүүтэйгээ уулзаад явах юм шүү. Том Билэгсайхан олдсон. Бас ч гэж учиртай. Хүүхдийнхээ халуун чихийг атгаж, амьд мэнд олоод авсан хойно бас учиртай. Нэгэнт жаалаа олсон болохоор одоо манай Тамжид алзахгүй. Манай хэдийг эргэж, тойрч байгаарай гэж Нямд захихаас. Саруулын эмчилгээг тасалж болохгүй. Бас Балбар байна. -Өвгөөн чи ямар хурдан ирвээ. Хззгийн бие сайжирч байна. Зоволтгүй. Хоолонд оръё. Эхнэр минь. Тамжид минь. Би хөгшрөөгүй юм байна. бас төрд хэрэгтэй хэвээрээ байгаа юм байна. -Юу. Чамд амралт өгөхгүй нь үү. -Ямар юмны чинь амралт вэ? Харин шинэ томилолт өгч байна. -Хаашаа тэрбэ? Хөдөө юу. -Ирак. Тамжидын нүд томроод ирэв. -Яана гэнээ Гаадан минь. Чи тэгээд Ирак явахна уу. -Тушаал шүү дээ. Тамжидын нүдийг тунгалаг нулимс бүрхээд ирэв. -Бүр Ерөнхий командлагчаар шүү. -Хө ер онгироо гэдэг нь. Бас тэнэг гэдэг нь аюул уруу явж байж… … Саруул эмнэлэгийн цонхоор ширтэн санааширч суулаа. Тархинд үхэлтэй тэмцэж байлаа. Ардаа хөнжлөө өндөрсгөн нуруугаараа налаад тунгалаг нулимс шиг цагаанхан сувд хэлхэн хүүхд ийн тоглоом эвлүүлж суув. Дэрнийх нь хажууд түүний хэлхсэн

бамбарууш, нохой зэрэг бас бус зүйлс цайран харагдана. Хүнд хөлийн чимээ аажмаар ойртож, хаалга зөөлөн онгойж, Гаадан орж ирэв. Гартаа чихрийн цуглуулга чихэр жимс зэргийг барьжээ. -Хөөе миний охин чинь ямар хөөрхөн юм хийж сууна даа. -Билэгсайханыг эмнэлэгээс гарахд бэлэглэх гээд л. -Тэр нөхөр тоглоомонд ялангуяа энэ бамбаруушийг гараасаа салгахгүй дээ. Одоо дүүгээсээ тоглоом харамлаж, булаалдахаа больсон. Ингэхэд охин минь ядаряихав даа. -Миний хүү яаж байна ааваа. Гаадангын нүдэнд дулаан, бүлээн хайр гэрэлтээд явчихыг Саруул харж дотроо ихэд баярлав. -Ээ гэгээн минь. Өвөөгийн Бурхан цэцэрлэгтээ явсан. Орой ээж дээрээ ирнэ гээд байсан. Аав нь аваад ирнээ. Харин охин минь чи миний жаахан ачид наад хөөрхөн нохойгоо өгөх юм байгаа биз дээ. -Дараа нь болно биз. Энийг би том Билэгсайханд зориулж хийж байгаа юм. Аав та өнөөдөр ажилдаа яваагүй юмуу. -Аав нь штабын даргадаа ажлаа хүлээлгэж өгөөд ирлээ. -Ажлаа хүлээлгэж өгөөдөө. Та тэгээд яах гэж байгаа юм бэ? -Аав нь тусгай томилолт авсан. -Удах юм уу -Зургаан сарын хугацаатай Ирак явна. -Тэгээд хэзээ явах юм бэ? -Хагас сарын дараа. Саруул юм дуугарсангүй. Урт сормуус нь нүдээ бүрхэн анивчив. -Аавдаа санаа зовох хэрэггүй ээ. Явахаасаа өмнө нэг зүйлийг охинтойгоо аминчлан ярих хэрэг байна. саруул, Гааданг асуусан харцаар харав. -Тиймээ охин

минь чамд хэцүү байгааг би ойлгож байна. миний хүү чиний мөрөнд үүрэгдсэн хүнд зовлон болоод байгааг мэдэж байна. Үнэнийг хэлэхэд би хүүгийнхээ амийг үлдээчих юмсан гэж хүн царайчилж явснаас миний хүү энэ хэргийг яг хийсэн нь үнэн үү гэх үнэний хойноос яваагүй харласан хүн. Харин миний хүүгийн сайн найз Сүрэнхүүгийн ачаар та хоёрыгоо олсон. Саруул гүнзгий гэгч нь сүүрс алдав. -Та яг цагаа олж биднийг олсон шүү аав минь хэрэв та тэр үед очоогүй байсан бол би өдийд. -Далдаас ивээдэг нэг хүчтэн байдаг бол тэр биднийг уулзуулсан юм даа охин минь. Одоо санаа зоволтгүй. Ээж чинь чамайг эмнэлэгт явуулна гэсэн. -Эмнэлэг яах вэ? Миний бие сайжирч байна. би бас Дүүрэнгийн тэр найзтай уулзаад Улсын Мөрдөн Байцаах газрын хэргийн архиваас Дүүрэнгийн үйлдэлтэй ижил төстэй хэргийн үйлдийг судалсан юм. Яг тэр үйлдэлтэй адилхан үйлдэлтэй хэрэг хоёр дахин гарсан. Гэмт хэрэгтэн олдоогүй. Эрүүгийн Цагдаагын газар эрэн сурвалжилж бйагаа юм билээ. Энд нэг учир бйагаа юм. Эсвэл манай хүний цаана хэн нэг хүн байж болох юм. Гэтэл манай хүн ямар нэгэн тусмаа гэмт хэрэгтэнтэй холбогдож, хамтарч байх завгүй байсан даа. Архи угаад ч байдаггүй тэр үед их согтсон байдаг гэж дүгнэлтэнд байсан.э -Миний хүү ахринд донтдог

хүн биш. Харин тэр үед тийм согтуу байсан гэдэгт одоо ч эргэлзээд байдаг юм. -Би тэр орой түүнийг явуулсандаа одоо харамсаад барахгүй байна. Уг нь Сүрэнхүү надад тэр орой Дүүрэнтэй хамт байсан нэг найзыгаа уулзуулна гэсэн юм. Түүний дараа би осолд орсон. -Тэр тохиолдол байвуу. Жолооч нь машинаа хаяад зугтаачихсан байсан. -Тийм болохоор үүнийг би тохиолдол гэж бодохгүй байгаа юм. Билэгсайханыг хэн ах гэж хулгайлав. Тэр их мөнгө бас хэнд хэрэг болов. Саруул ийнхүү хэлээд өвдсөн мэт ярвайв. -Ааваа хэн нэгэн биднийг дагаад байх шиг. Би айх юм. Ийм байхад.. бас та яваад өгдөг. Хариуд нь Гаадан гүн сүүрс алдав. -Охин минь. Аав нь чамд том Билэгсайханы талаар ярих гэсэн юм. -За. -Тэр миний хүүгийн хүүхэд биш. -Юу. Саруул хирдхийн Гааданг ажиглав. -Яагаад. Ингэхэд түүний ээж хэн юм бэ? Гаадангын нүдэнд Балбарын өмнө нүцгэн шахуу самуун шалиг эм харагдах шиг болов. -Ягаан гэдэг юм. -Тиймүү. Тэр Ягаантай нэг хэсэг холбоотой байснаа Дүүрэн надад ярьж байсан. Магадлалтай юм бишүү. -Үгүй. Цаг хугацаа нь тохирохгүй байгаа юм. Хүү ердөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. -Харин Ягаан. -Хөгшний толгойг эргүүлж, зовж зүдэрч байгаагаа тоочоод жаал юмыг нь салгаад алга болсон. Надаас нууж ээж чинь байр хүртэл өгсөн.

Үнэнийг хэлэхэд ердийн нэг биеэ үнэлэгч. -Одоо Ягаан хүү дээрээ ирдэг үү. -Үгүй. -Ээж энэ бүгдийн учрыг мэдэх үү. -Үгүй. Тэр Билэгсайханыг хүүгийнхээ төрсөн хүү нь гэж итгээд хайрлаад их утга учир өгсөн. -Хөөрхийдөө. -Тиймээс жинхэнэ үнэнийг ээждээ битгий хэлээрэй! -Цаашид Билэгсайханыг ах билээ. -Тамжид бид хоёр үрчилж авна. Хүүхдийн буруу гэж юу байх билээ. -Ээжид та үүнийгээ хэлсэн үү. Ер нь Билэгсайхан гэдэг нэрийг хэн өгсөн юм. -Тэр нэрийг би өгсөн. Харин ээжийг чинь эвийг нь олоод аргалчихна. -Манайд ирээд байгаа гай зовлонгын талаар бодохгүй, зовохгүй байхын аргагүй юм байна. тэр хоёр хэсэг чимээгүй сууцгаан бодолд автав. Цонхоор том ширхэгтэй цасан хөвсөлзөн бууж, тэр хөвсгөр цасны дор Гаадан тэвхэлзтэл алхлан холдон одохыг Саруул харж суулаа. “Билэгсайхан, Дүүрэнгийн хүү биш байх нь. Хадам аав амьдралын ийм зүйлийг худлаа хэлэх хүн бишш. Тэр эмэгтэй яах гэж өөрийн хүүхдээ Дүүрэнгийнх болгов. Яг үнэндээ бол гашуун үнэнийг би хүүдээ яаж дуулгах билээ гэж шаналж байхад чинь. Бас хүүхдээ орхиод яваад өгсөн байдаг. Хүүхэд хэн хулгайлав. Хүүхдийн эцэг үү. Тийм байж болох юм. Хүүхдийг нь ийм сайхан өсгөн бойжуулж байхад хүүхдээ хулгайламгүй юм. Бас их хэмжээний мөнгө нэхсэн. Хүүхдийг буцааж авчирч өгсөн. Хэн биднээр тоглоод байна вэ? Эсвэл сүрдүүлээд байна

уу. дүүрэнгийн хохирогч байж болох юм. Тэгэхээр чинь Дүүрэнгийн хохирогч Балбар ах. Балбар ах бидэнтэй бүр аавтай цуг явсан шүү дээ. Тэгээд хэн байх вэ? Талийгаач бүсгүйн нөхөр үү. Үгүй ээ тэр залуу алга болчихсон гэсэн. Миний машины осолд орох. Хүүг хулгайлсан зэрэг Дүүрэнтэй холбоогүй байж болох юм. Би ч яах вэ? Тохиолдол байсан байж болно. Машины осол гарч л байдаг. Харин намайг дайрсан жолооч хаачиваа. Машинаа эргэж авахгүй орхисон гэдэг. За энэ ч яах вэ? Аймхай, хулчгар, хариуцлага хүлээх чадваргүй хүмүүсийн хийдэл. Гэхдээ би замын хажуугын явган хүний замаар явж байсан. Энэ тохиолдолын чанартай байж таарах уу. миний машинд дайруулдаг. Хүүхэд хулгайлддаг. Энэ нэг бодлын холбоотой ч юм шиг, үүний цаана нэг хүн байх шиг. Саруул бодолдоо шаналах тусам тархиар нь хатгуулж эхлэв. За одоо болъё болъё! Эцсийн эцэст эрүүл байж энэ бүхний ард гарна. Амьдрах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө, хүүгийнхээ төлөө, өнөө Дүүрэнгийн төлөө эрүүл амьдрах сётой. Тэрээр дэрээ

тэмтрэн эм авч амандаа хийв. Хэнд ч хор хөнөөлгүй айдас түгшүүргүй амьдрахыг тэр хүсч байлаа. Гааданг ангийн хаалгаар орж очиход эгнэн зогссон нийт бие бүрэлдэхүүн угтан байлаа. Том ширхэгтэй цасан лавсан офицеруудын малгай дээр унана. Байлдагч бүрийн нүд түүнийг дагуулан ажих нь ганц хүүг нь өөрийн эрхгүй санагдуулна. “Сайхан эрс шүү. Яг миний хүү шиг. Миний хүү амьд байгаа. Азтай хүн дээ би”. Хурандаачийгтэж ирсэн нүдээ анивчаад жагсаал өөд дөхөв. Савхин бээлий нь царцах мэт шажигнана.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *