
Түүний зулай дээр Монголчуудын дээдлэн шүтдэг долоон Бурхан од цайвалзан байхыг анзаарах сэхээ Батхүүд байсангүй. Харийн газрын шөнө дэндүү харанхуй, тэнгэр нь дэндүү бүрхэг байдгыг мэдрэх эрч
хүч түүнд байсангүй. Би чамдаа хайртай гэх Янжингын үг тэнэсэн сум шиг чихнийх нь хажуугаар исгэрнэ. Хөлийн чимээ ойртож, хүмүүсийн хараах сонсдоно. Гэнэт их гэрэл мэлсхийн асч хэдэн талаас
нь орж ирсэн машинууд тэр хоёрыг дайрчихна уу гэмээр тулан зогсоцгоов. Түнэр харанхуйг машинуудын гэрэл хага зүсчээ.. Батхүү ихэд давчдан буугаа шүүрэн амиа хамгаалахыг хичээв.. .. Ягаан хүгээ
хараад сэтгэл нь ихээхэн догдолсон ч хүүдээ танигдахыг хичээсэнгүй хар Яринпил хэмээх буруу гарын нөхөр хүүд нь хоол өгөхөд хүү нь идсэнгүй. Айснаас бөмбөлзтөл чичрэх хүүгээ Ягаан өрөвдсөөр байлаа.
Нүүр иамаа битүүлж боогоод хүүдээ ойрттол Билэгсайхан чөтгөр шулам харсан аятай нүүр нь хөхрөн чарлаад чимээгүй болоход Ягаан нүүр битүүлсэн юмаа шалан дээр шидчихээд хүүгээ тэвэрч авав. Айж,

ухаан алдсан хүү татаж эхлэх нь тэр. -Хүүе та нар чинь тэнэг юмуу хаашаа юм бэ? Хүүхэд татаад байхад чинь. Энэ чинь миний хүүхэд ойлговуу малуудаа. Хэн та нарыг айлга гэсэн юм бэ? Хурдан эмч дуудаад орхи. -Битгий маяглаад байгаарай гичий минь. Наад гөлөгтэй чинь хамт нясалж орхино шүү. Тавин сая ирэхээс нааш наад гөлөгийг чинь хааш нь ч гаргахгүй. -За яах вэ? Би хар чонотой өөрөө яръя! Тэгээд чамайг яахыг харъя за. Хүүхний дуунд захирангуй, зандрангуй аяс тодрох тул бас хар чонотой шууд зиндаархах байдлаас нь хар Яринпилийн хулхи буугаад ирэв. -Ярьсан, ярьсандаа л байх хэрэгтэй ш дээ. Би иймэрхүү жонхуурсан юманд оролцох дургүй. -Хэн ярьснаасаа буцсан юм бэ? Энэ хүүхэд миний хүүхэд ойлговуу. -Би уг нь өглөө долоон цагт гэж тэр бяачуудтай тохирсон юм. -Магадгүй. Эмнэлэгт очиж наана нь хүүхдийг эрүүл болгох хэрэгтэй байх. Хүүхний үгэнд хүчилсэн түрэмгийлсэн өнгө цухалзахад хар Яринпэлийн дургүй хүрээд явчихав. -Хм. Чи одоо яагаад байгаа юм бэ?
Энэ жаал чиний хүү юм бол чи яах гэж ийм юм хийсэн юм бэ? -Энэ чамд хамаагүй. Миний хувийн асуудал. Чамд арван сая төгрөг хэрэггүй бол чи явж болно. -Завхарсан юм яриад байх юм чи одоо. Бүх юм төлөвлөснөөр боллоо. Харин чи өөрөө маяглаад байгаа юм бишүү. Би эмч аваад ирье л дээ. Хүүхдийг эмчлэг. Ягаан дуугарсангүй нь зөвшөөрсөн байдал. Төд удалгүй архи их ууснаас хамар нь монцойтлоо улайсан. Өмссөн куртка нь хир даг болж энд, тэндээ сэглэгдсэн тавь орчим насны өндөр хөх эрийг хоёр хүн дагуулсаар орж ирэв. -За Сэдэд эмч. Нэгдэүгээр эмнэлэгийн тэргүүлэх эмч байсныхаа хэргийг одоо нэг гаргах болж дээ. Эхлээд май энэ аягатайг дугтарчих. Дараа нь энэ жаалыг аварч үз. Ганц гожингын хувь шиг хүртээнэ. Шагналд нь. Сэдэд салгалж чичирхийлсэн гараараа аягатайг шүүрч уух нь байтугай цацчихна уу гэлтэй далбалзуулан салгалахад хажууд нь зогссон залуу зэвүүцэн харснаа аягатайг лавшруулан барьж архинд донтсон эрийн ам уруу бараг цутгаж орхив. -Ёох гэж. Яагий чи аминд орлоо. Одоо нэг сайхан боллоо. Оройноосоо эхэлж халцарч яваа
армаг тармаг хэдэн үстэй гялайн толгойноос нь хүртэл уур савсах шиг болоход Сэдэд куртканыхаа хиртэй ханцуйгаар нүүр, толгойныхоо хөлсийг шудран арчив. Хар Яринпил түүнийг янзгүйхэн харж инээвхийлэх аядаад. –Одоо болсон бол ажилдаа орж үз. Цаг алдаад юу гэхэв Сэдэд минь гэв. -Өө тийм хүүхэд хаана байна вэ? Яагаад байгаа юм бэ? Яринпил хариу дуугарсангүй эрүүгээрээ хүүхэд тэвэрсэн Ягаан уруу заав. Сэдэдийн харцанд нэг зүйл сэрхийн буув. Энэ удаа тэр яадгаа алдсан архичин биш амь сахигч Бурханы харцаар хүүг харан гуйвлан ойртов. Уг тэр зүрх сэтгэлээ өгсөн сайн эмч билээ. Өндөр, нам, бүдүүн, нарийн шилэнд саваа халин мэлтэлзсэн шингэн ундаа чихэнд шуугих нь сонсдоно. Хар аяндаа шүлс нь асгарна. Гэсэн ч энэ насандаа үзэн ядан ханцуй шамлан тэрсэлдсэн үхлийн эсрэг зүсэн оров. “Хар чоно” ирлээ. Яринпил энэ үгийг сонсоод огло харайн босоход харин Ягаан огтхон ч хөдөлсөнгүй. Нүүрээ тагласан том хар шил зүүж, нүүрнийхээ шарх сорвийг таглан үнэтэй арьсан гутал, чанар сайт эдлэлээр биеэ хулдсан мөн л тавь гаруй насны хүдэр, бадар эрийг орж ирэхэд өрөөнд байгсад тэрхийн босч гарцгаав. Ягаан түүнийг угтан
боссон ч үгүй. Архи үнэртүүлсэн навсгар бас хиртэй хувцастай эрийн гараар хиймэл амьсгал хийлгэж буй хүүгээ харан суулаа. Нүдийг нь бүрхсэн усанд “Хар чоно” хэмээх “Есөнтуг” ойртон, холдон харагдана. Есөнтуг, Ягааныг харснаа хүүг хараад түр зогтусав. -Энэ яасан юм бэ? -Харин яачихсан байна. Бах чинь ханаж байна уу. есөнтуг, Ягааныг цус хуралдсан улаан нүдээр ширүүн муухай харснаа аажмаар харц нь зөөлрөөд явчихав. -Айлгаж орхио юу. -Тэгсэн бололтой. -Заавал ингэх шаардлагатай байсан юмуу. -Өөр би яах юм бэ? Хүний газар хөгшин эрсийн өвөр дамжсан зайдан морь болох уу. -Өөрөөр байж болсонгүй юу. -Чиний надад бэлдэж өгсөн зам энэ. Одоо би чамаар алуулмаар байна. тэгэхэд чи намайг алж орхисон бол би ч энэ муу үр минь ч ингэж зовохгүй байсан юм новшоо. Надад бас ичих нүүр эмтрэх зүрх байдаг юм шүү. Би хүн шүү. Түүнийг согтуу байна уу даа гэх шиг Есөнтуг тогтоон харав. Ягааны нүдэнд хөх гал дүрэлзсээр байгааг тэр олж харав. Түүний харц юунд ч юм халираад байх шиг. Угаас Есөнтуг уруу дорой байдлыг үзэн яддаг байлаа. Амьдрал гэгч энэ муу новшид хэзээ ч бууж өгөхгүй гэсэн ганц тангараг” түүнд бас байдаг. Тэрээр
нуруугаа үүрч тасалгааны голд алцайн зогсоод –Яринпил гэж хиймэл алтан шүднийхээ заагаар исгэрэв. -Та суугаач! Би.. -Яринпил чи наашаа ороод ир. Тэр хоёрын цувралдан гарахыг нүднийхээ булангаар ажиглав. “Энэ новш одоо намайг алчихаасай билээ” гэж Ягаан анх удаа үхлийг хүсэмжлэн бодов. Хүү нь ухаан орж уйлагнан байлаа. -Эмээ.. Эмээ.. Уруул нь өмөлзөн нийлж хархан нүдийг нь нулимс бүрхэн төд удалгүй шанааг нь дагаад урсана. -Хүү минь унтах хэрэгтэй. Бүүвэй. Бүүвэй. Архичин эрийн хоолой жигтэйхэн уянгалаг аж. -Чамайг энэ эм хэдээр хөлсөлсөн юм бэ? -Учир нь олдохгүй юм болоод байна. энэ хүүхэн өөрөө анх захиалга өгч тэр хурандаагынхаас хүүхэд хулгайлж , мөнгө нэх. Арван саяыг өгнө гэсэн. Тэгсэн хүүхэд нь өөрийнх нь хүүхэд юм гэнэ. -Айн. Өөрийнх нь хүүхэдээ. Сонин юм. Энэ тэгээд тэр хурандаатай явалддаг юм байх даа. -ёстой чөтгөр бүү мэд. -чи одоо орхи наад завхарсан ажлаа. Хүүхдийг нь хулгайлсан газраа аваачиж хая! Энд, тэндээс олсон хүн болоод аваачаад өгчих. -Би хувиа яах билээ. -Чи иймхэн юмнаас битгий новшрооч! Араа сайн бодоорой. Эргээд нэг санаарай! Би хоёрын хооронд юмаар тоглодоггүй. Халхын шоронд чам шиг юманд зам бэлдсэн минь миний алдаа. Намайг наад
хүүхэнтэйгээ үлдээгээд зайл. Чиний амь үнэгүй шүү. Яринпил нугдасхийн эргэн гарч одов. Архичин Сэдэд хүүг бүүвэйлэн унтуулж байлаа. -Хөөе чамайг “ том” ороод ир гэж байна. би хүүг саатуулж байя! -Ягаан хэсэг эргэлзээд нааш ороход хар Яринпил, Сэдэдийг шавдуулан хүүг тэврээстэй чигээр нь авч одов. -За яаж шуухан явна даа. Чи надтай юм ярихгүй юмуу. -Одоо болсон хойно юугаа ч ярих билээ дээ. -За тийм ч биз. Чи ямар л олигтой явав гэж. -Тавлаж байгааг чинь мэдэж байна. -Мөнгө л байвал болоо юу. -Тийм. -Тэр хурандаатай чи явалддаг юмуу. -Битгий дэмий яриад байгаач. -За тэр яах вэ? Ягаан чиний доторхийг би харсан юм шиг мэдэж байна. Чи ядаж хүүдээ хүүдээ үнэнч яв. Би хүүг чинь нөгөө айл уруу нь буцаачихлаа. Тэд одоо аваачаад өгчихнө. -Юу солиоровуу. Тэр чинь миний хүү. -Тэр тусмаа. Чи хүүгээ зарж болохгүй. Харин чи өөр хүн зар. Би чамд боломж өгье. Бас наймааны охид өгье! Ягаан дуугарсангүй. Хоёр чих нь шуугиад явчихав. “Хуан намайн дамжуулан зарсан шиг үү”. Тэр хариу дуугарсангүй. “Хар чоно” хэмээх Есөнтуг түүнийг ширтсээр асаасан
тамхиа таталгүй гартаа барьсаар суух аж. “Тэр үед энэ Ягаан дөнгөж арван тавхан настай. Ёстой цэцэг шиг хөөрхөн охин байсандаа. Энэ золигын төрсөн дүү минийх. Тиймээс арван жилийн тэн хагасыг яс цоожинд өнгөрүүлсөн би энэний эхийг бараадаж эднийд очсон юмдаг. Гэтэл Пунсал биш энэ золиг миний нүдэнд өртөөд. Хорхой хүргээд”.. гэхчилэнбодно. Есөнтуг бол Ягааны эх Пунсалаас насаар хэд дүү ч угийн царай төрх сайхантай Пунсалтай явалдаж нэг хүүхдийнх нь эцэг болох жилээ хүн амины хэргээр дахиад шоронд оржээ. Пунсал эзгүй, охин нь хичээлдээ явчихсан тул Есөнтуг шоронд сурсан ажлаа хийн хөл машин ажиллуулж жижиг савхи зүүн куртка оёж байлаа. Гаднаас дагавар охин Ягаан нь гүйж орж ирэн цүнхээ ширээн дээр хаяж доош тонгойн газар унагасан юмаа авахад оготор даашинзных нь хормой сөхөгдөн охины булбарай цагаан гуя гяласхийв. Есөнтуг тэр үедөөрийн эрхгүй өндөсхийснээ эргнэ санав. “Шал дэмий юм болсон юмдаг”. Тэрбээр цээжнийхээ гүнд нууцлах мэт гүн санаа алдаад өөртөө шивнэв. -Ягаан. Аавын.. үгүй ахын .. охин түүнийг гайхан харна. -+Чи бүжиглэдэг үү. -Бүжиглэдэг. -Аан. Би яг тэгж бодсон юм. Чамд найз хөвгүүн бий юу. -Байгаа.. Яасан. Охины нүүрэмгий байдал түүнд ихэд таалагдав. -Зүгээр. Тийм юм шиг санагдаад. -Ээж хаачсан
юм бэ? -Наймаанд явсан. -Өө. Шал гуниг юмаа. Надад мөнгө үлдээгээгүй юу. Би одоо яанаа. -Яах гэсэн юм бэ? -Надад мөнгө хэрэгтэй байна. амьдралын гачигдалтай байдлаас ч болсон уу. ягаан мөнгөнд дуртай охин байсан юм. -Мөнгө өгвөл чи яах вэ? -Ээ. Таньд мөнгө байгаа юмуу ахаа. -Тийм байна. -Хэдэн төгрөг -Таван мянган төгрөг. -Хариуд нь чи юу өгөх юм бэ? -Таны хүссэнийг.. -За тэг. -Май. Охин түүний өгсөн мөнгийг таваад баясан инээж байлаа. -Баярлалаа ахаа.. Охин хүүхдийн чарлан уйлах дуун түүний чихэнд одоо сонсдох шиг болно. Түүний өмнө тохиолдсон аль олон охидын уйлахыг тэр гэх вэ? Гэхдээ тэр үед Ягааны уйлах дуу үнэнийг хэлэхэд түүний чихнээс салдаггүй ажээ. -Та. Та. Яаж байнаа. Би .. би таныг ээждээ хэлнэ. Охины бахардан чарлахад аль хэдийн түүний доод биеийг нүцгэлсэн Есөнтуг хар цагаан дуугүй хүнд биеийнхээ жингээр даран ойчсон юмсанж. -Тэг. Тэг. Чи тэр эхдээ хэлээрэй! Би түүнийг чинь дпүгээр л алж орхино. Эцэст нь хэргээ бүтээгээд Есөнтуг заналтай гэгч нь Ягаанд хэлжээ. -Есөнтуг ахаа би таньд хайртай болчихжээ. Та миний ээжийг битгий алаарай. Эхийгээ наймаанаас ирэхийн урьд орой Ягаан, Есөнтугаас чин сэтгэлээсээ гүйу билээ. Тэгээд тун ч удалгүй удалгүй Есөнтуг гэмт хэрэг үйлдэн шоронд орсон. Есөнтугын хүнд хударганы
амтыг өдөртөө хэдэн удаа өмсдөг байсан Пунсал хэвтэрт орж, хүний асрамжинд орсоны дараа Ягаан түүнийг эргэж ирдэг болсон. Гурав хоногын турш охин танхил биеийг нь эзэмдсэний хариу гэлтэй багсайтал атган өгдөг мөнгийг Есөнтугаас авах гэж Ягаан тийн очдог болсон. Шоронд таван жил суугаад суллагдсаны дараа Есөнтуг тэднийд очоогүй. Харин алд биеэрээ эрчүүдийг урхидах болсон Ягаантай хэдэнтээ уулзсан нь бас үнэн. Эдүгээ Есөнтуг Улаанбаатар хотын дөрвөн талыг эзэрхийлдэг буруу гарынхны дөрвөн бүлгийг ерөнхийд нь атгасан “Хар чоно” ихэмээх удирдагч. Хорь гаруй жил шоронд суусан тэрбээр наранд ч тэр, нарсанд ч, “атаман” гэгдэн бусдыг өмнөө сөхрүүлсөн араатны төрхтэй хүн төрөлхтөний хэлтэрхий. Түүний гарт атгагдсан биеэ үнэлэгч бүсгүйчүүд гэхэд хэдэн дуугаараа. Халаасны, орон байрны гээд бас төрөлжсөн хулгайчид, дээрмийн рекетийн тус, тусдаа ажил үүргийн зохион байгуулалттай томоохон бүлэглэлүүд түүний амыг харж, алгаа тосдог. Газрын наймаа, ашигт малтмалын гээд ганзага нийлдэг Засгын газрын гишүүд, их хурлын эрхмүүд хүртэл түүнийтуслалцааг хүсэх нь ердийн үзэгдэл. Хүний наймаа, хар тамхины наймааны солилцоонд биесээ дэмжигч хамтрагч нар бас бий. Макоад гаргах хэдэн охидыг энэ долоо
хоногт гаргах ёстой. Гааль дээрхи албаны асуудал зохицуулагдсан. “үүнд миний цус бас холигдсон. Хаа очиж энэ нөхөр ганц дүүгээ орхидоггүй юм билээ. Үүний тэр ганц дүү нь миний охин шүү дээ. Эх нь ч тэр, энэ ч тэр. Миний эмс. Үүнийг жаахан өөд нь татвал яадаг юм бол” гэж бодсон Есөнтуг, Ягааныг харвал цонхоор ширтэн шанаагаа тулан сууж байлаа. -Чи тэгээд юу гэж бодож байна. -Ер нь бол би өөрийнхөө амьдралыг наймаалсан золгүй амьтан. Гэтэл та намайг бусдыг наймаал гэх юм. -Чамд унах унац нь өндөр ш дээ. -Миний хүүг тэд яг авааиж өгөх байгаа. Сэтгэл зовоод. -Чамд зовох сэтгэл байгаа чинь сайн байна. -Битгий доромжлоод байгааарай! Насан туршид намайг доромжлохыг хүсч байна уу. – Чи одоо надтай унтмаар байна уу. -Нүүр үрүү чинь нулимбал чи намайг алах уу. -Алуулахыг хүсээд байна уу. ямар нэгэн юманд хоргодохгүй байна уу. -Би хүүгээ хүртэл наймаалчихсан. Одоо надад алдах юм байхгүй. -Тэгээд хүү чинь үнэд хүрсэн үү. -Маш их үнэ хүрсэн. Сая ч гэсэн тавин сая төгрөг авах байсан. -Тиймүү. Би чамайг алчихбал миний охниы заяа гомдох биз. -Би уг нь. За яах вэ? Чиний охиноос цаашгүй. Миний дүү одоо эцэггүй юм шиг, эхгүй юм шиг өвчтэй эхийгээ чирэн тамын амьдралд тарчилж яваа. -Чи бид хоёр хэн, хэнийгээ хэлэлтгүй өөдгүй амьтас. Харин чи тавин сая төгрөгөөр яах гэсэн юм бэ? -Би Макаод барьцаанаас суллагдаж ирсэн. Гучин саяыг өгөх ёстой. -Ойлгомжтой.
Зарагдаа юу. -Эрхтэн нь ажиллахаа больсон садист өвгөнд. Түүний дүү нь намайг сулласан. Түүний гар урт. Би өөрийн зоргоор явмаар байна. -Чи сүрхий дэнчин тавьж шүү. Яая гэх вэ? Тэр хүнийхээ хаягыг өг дөө. -Би хариуд нь танайд ажиллах гэж үү. -Холрвоогын ноход чамаар дуусах биш дээ. Надад үнэнч зүтгэх, бас мөнгөнд дуртай гичий ноход олон. Чи өөрийн зоргоор нэг яваад үз дээ. Би чиний хүүгийн бйагаа газрыг оролдуулахгүй. Чи өөрийгөө надад анх наймаалсан ш дээ санаж байна уу. таван мянган төгрөгөөр Ягааны толгой уруу хүнд юмаар дэлсээд авах шиг болов. Хижээл эрийн амьсгаа өндөрсөн түүнийг ажиглана. -Тэгээд.. Дараа нь чи ээжийнхээ амиар.. -Өөдгүй амьтан. Та одоо бүр намайг доог тохуу хийж байх шив. Миний зовлонгоор хооллосон чинь.. -Хариу нь ирнэ гэжүү. За яах вэ? Бурхан гэж байдаг юм бол тэгнэ биз. Харин буг намайг дэмжээд байх шиг байдаг юм. Хүүхдээ битгий зовоорой! Ямарч байсан чи эх хүн. Хар Яринпил тэр айлыг баян гэдгийг нь мэдчихсэн. Тийм болохоор тэр айл удахгүй тоногдоно гэсэн үг. Харин би үүнийг зогсооно. Чиний надад наймаалсан олон юмны чинь нэгнийх нь хариу болог. Яган тэр хахир хүйтэн хүнээс тавин саяыг салгаад гарч ирэхэд үүрийн цолмон зулай дээр нь цайвалзаж хүйтэн салхи хүүе хүүе үлээж байлаа. “Тавин сай.
Бага юм биш. За яах вэ? Одоо надад наймаалах юм үгүй болж дээ”. Ягаан, Батхүү үрүү залгавал утас нь залгагдахгүй байлаа. Гааданг орж трэхэд Тамжид атиралдан хэвтэж байлаа. Хоолой өөд нь яах, ийхийн зуурдгүй амьсгаа огшоод ирэхэд тэрээр ганц том алхаад эхнэрээ тэврэн авав. -Тамжид минь. Чи минь яаваа. Гаадан эхнэрийнхээ халаадыг задгайлж зүрхэн дээр нь чихээ наав. Тээр цаана би байна гэх шиг сулхан цохилж байв. Ашгүй амьд байна. -Байна уу. Балбарын дуу уцаартай юм шиг сонсдоно. Тэрбээр Гааданг явсаны дараа дөнгөж дугхийх аядаж байжээ. -Тамжид .. Тамжид ойччихож.. -Юу. Тамжид яасан гэж.. -Дахиад гай дайраад байнаа хө. Тамжид ухаан алдчихсан хэвтэж байна. балбарын дотор палхийгээд явчихав. -Би одоохон очлоо. Эмч дуудаарай хө. Балбарыг очиход эмч ирчихсэн Тамжидыг үзэж байлаа. -Хэвтэж эмчүүлэх шаардлагатай. Зүрхний хэм алдагдаад байна. гаадан, Балбар хоёр Тамжидыг эмнэлэгт хэвтүүлэхээр авч явав. Саруул юу болоод байгааг ойлгож ядан түгшин таягаа тулан шаналгаатай гэгч нь холхино. -Гаадан.. Гаадан яваарай!.. Тавин сая.. Хүү минь.. гээд Тамжид дахиад ухаан алдав. Саруул хүүтэйгээ хоёулахнаа айж зэнзийрхэн өөртөө тайван байхыг хичээн байтал утас дуугарч дүү Ням нь ирснээ мэдэгдэв. Гаадан, Нямд эгч үрүүгээ очооч гэж хэлсэн ажээ. Мууг зөн совигоороо мэдсэн бяцхан Билэгсайхан хүртэл босчихсон байлаа. Хаалганы хонх дуугарахад Ням үүд үрүү гүйснээ эргэн ирж-Хүүхэд тэвэрсэн нэвсгэр хувцастай хүн зогсч байна
гэж шивэгнэв. Хянах дэлгэцэнд харвал яах аргагүй хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн зогч байлаа. -Миний ах байна гэж хашгирсанаа бяцхан Билэгсайхан доошоо гүйчихэв. -Төвөг удсанд уучлаарай! Энэ танай хүүхэд бололтой. Бие нь тааруухан шүү. Асарч сувилаарай! Энд, тэндээ сэглэгдсэн хир даг болсон хувцастай архи үнэртүүлсэн эрийн төлөвхөн хэлсэн үгэнд Саруул жигтэйхэн баярлав. Ням хүүг тэврэн авч бие нь тун ч тааруухан байгаа хүүг дээш нь авч одов. Саруулын нүд чийгтэн амьсгаа нь дээрдэх аж. -Баярлалаа ахаа. Таньд их баярлалаа. Харваас амьдрал ядуу бололтой тэр хүний гар дээр тавих мөнгө түүнд байсангүй. Тэрээр яарч сандчин чичирч салгалсаар чихэн дэхь ээмгээ мултлан тэнүүлчин эрийн алган дээр тавив. -Өө бүсгүй минь хэрэггүй. Энийг чинь би аягүй бол ганц шил архины барьцаанд тавьж орхино. Энэ надад хүнддэх эд байна. -Та их ач тус боллоо ах минь. Ачийг чинь мартахгүй. Та энэ утсаар эргээд яриарай! Надахиа юунд л бол юунд тавь. Таны мэдлийн юм. Би таньд бэлэглэж байгаа юм. Хаалга хаагдаж, архи үнэртүүлсэн эр бөртөлзөн алга болов. -Байна уу. ааваа ээж яаж байна вэ? -Ухаан орсон. Эмч юм битгий ярь тайван унтуул гэнэ. -Ааваа. Саруулын хоолой чичрээд унахаар нь Гаадангын зүрхээр
часхийн хатгуулав. -Охин минь чи зүгээр үү. -Ааваа.. Ааваа.. Билэгсайхан .. ирсэн. Саруул баярласнаас уйлагнан ярьж байлаа. Гаадан жигтэйхэн догдолж утсаа нөгөө чихэндээ аваачиж наав. -Аан.. Юу гэнээ. Тэгээд.. Тэгээд..хүү зүгээр үү.. -Би эмч дуудчихсан. Айснаас бие нь таагүй байна.утас тасарч. Гаадангын хоёр шанааг даган нулимс үерлэхэд Балбар үүлгэртэн харав… … –Байна уу. шөнө нойргүй хоносон Балбарыг ширээгээ түшэн нойр авч байх үес утас нь дуугарсан тул нилээд дурамжхан уцаардуу байлаа. -Замбуулин дуусах болоогүй. Аа. Ха. Ха. Өнөөх солиотой эмэгтэй ярьж байлаа. -Хм. Ямар юмаа солиороод байгаа галзуу вэ? Чи. -Ий. Хи. Хи. Мөн горьдовоо. Замбуулин дуусах болоогүй. -Битгий утсаар тоглоод бай чи. Тоглоом тоотой нв дээр. -Ийн. Ийн. Ааваа.. Замбуулин дуусах болоогүй. -Хм. Шал завхарсан юм. Балбар утсаа таслаад нэг хэсэг ширээ ширтэн гөлрөн суув. Хаанаас ч юм бэ? дугаараа нууцлан ярьж байгаа галзуу солиотой эмэгтэйг өрөвдөх ч шиг. “Зовсон л амьтан байдаг байхдаа хөөрхий. Аль эсвэл бас над шиг ганцаардаад байгаа юм боловуу”. Яагаад ч юм саяхи галзууг дахиад яриасаа гэж хүсэмжлэн түүнийг өрөвдөж суулаа. Дахиад л утас дуугарч байна. их сонин хүн Мөнхжин ярьж байлаа. Ер юу ч болоогүй юм аятай. –Өвгөөн ажил чинь, бие чинь сайн уу гэж байна. -Өө тайван даа. Би маш сайн байна. -За ашгүй
дээ. Сайн л байвал боллоо доо тэгээд.. -Шинэ нөхөр чинь сайн уу. -Салчихсаан. -Их хэврэгхэн хайр байж дээ. -За чи битгий хэрүүл өдөөд бай! Чи авгай аваа юу. -Үгүй чиш. Ганцаараа амьдрах харин сайхан юм байна шүү. Эрх чөлөөтэй. -Хөөе хөгшөөн. Чи Гаадангынхаас хэдэн юм нааш нь явуулаач! -За чи битгий хуцаад бай! Чи дахиж наашаа битгий яриад бай! Золиг болмор. Балбар уурлан утсаа таслав. Гаадангынх юун түүнд мөнгө өгөхтэй манатай байхад.. Гэхдээ Балбар хачин их гунигт автав. “Гаадангын ганц хүү, миний гац охиныг хөнөөж голомтыг минь ингэж харлуулах ч гэж дээ”. өнөөх л гомдол Гаадангын хоолой өөд тулан байлаа. Бээжин хотын хойд дүүрэг. Элчингийн хороолол Эртаны гудамжин дахь шөнийн диско клуб. Түүний арын багшаархан байшин. Том цэлгэр тасалгаа. Тасалгааны дотор битүү дэвссэн хивсэн дээр арван зургаагаас гучин насанд хамрагдах боловуу гэмээр ази царайтай бүсгүйчүүд, мөн төдий насанд харъяалагдах хөвгүүд, залуус зээглэн сууж том трубканд хийсэн нунтаг цагаан зүйл татан мансурч байхад зарим нь боровтор өнгөтэй олон салаалж ургасан чиг_т нь тасласан ургамал үнэрлэн мансуурцгаах аж. Өвөрмонгол аялгаар ярих монголжуу царайдаа хэд хэдэн сорви олсон нэгэн өндөр бор залуу ихэд мансуурч найгалзан сууснаа –Нойр муутын гадуур -Норгиуланхан гарлаа. -нохой муутын гадуур -Нохой муутын гадуур -Даргиуланхан гарлаа. Ай миний
амьдралаа гэж Монгол ардын уртын дууг богино дууны аяд оруулан сөөнгө хоолойгоор аялаад тас гэдэргээ харан ойчив. Энэ үед Бээжингийн Ардын их эмнэлэгт Монголын Элчин Сайдын Яамныхны дэмжлэгээр хэвтэж эмчлүүлсэн Оби гэгч царайлаг эмэгтэй туялзан орж ирэхэд ухаан санааны гажигтай тэр эмэгтэйг юу хэрэглэдэгийг андахгүй мэдэх үйлчлэгч эр түүнд мөнөөх ургамлаас багцаар нь өвч өгөв. Бүсгүйг ургамлыг авч ганган цагаан хамартаа ойртуулах үес хажууд хэвтээ залуу бүсгүй –Ээ эвий минь. Би ээж байх заяагүй амьтан гээд Хятадаар яриад гиншин уйлахад Оби цочих мэт түүнийг хараад –Гэхдээ замбуулин дуусах болоогүй хэмээн гиншээд уйлах аятай ярвайгаад мөнөөх ургамлаа шунаг гэгч нь үнэртэв. Төд удалгүй ургамал өөрийн үүргээ онц ачтайгаар үзүүлж эхлэв. Ерөөс энэ мансууруулагч шидтэй ургамлыг үнэрлэхдээ инээсэн бол инээсэн чигтээ, уйлсан бол уйлсан чигтээ дуусдаг ёрын шид увистай эд ажээ. -Гэхдээ.. Замбуулин дуусах болоогүй.. ааваа.. ийн .. ийн.. Аа хи. Хи Оби тод удалгүй жинхэнэ мансууралд автан тийчигнэв. -Замбуулин дуусах болоогүй. Тиймээ ааваа. Бүсгүй хэн нэгэнд гомдов бололтой гашуудалтайяа цухиран уйлна. Төд удалгүй баясан инээж сонссон хүний дотор арзайм яхир хахир дуугаар инээнэ. Том улаан наран нүүрэн дээр нь мэлтэгнэх шиг болхуйяа амьдралд тэмүүлэх юм аятай
инээвхийлнэ. Тэр үедээ хөөрхий тэр сайхан эмэгтэй хаана ч байгаа юм нэг газар байгаа, эсвэл байхгүй болсон аавыгаа дурсдаг бололтой –Замбуулин дуусах болоогүй. Тиймээ ааваа гэх аж. Ийнхүү их Хятадын тэнгэрт саран гийж, одод бэлчивч түүнийг анзаарах сөхөөгүй, ерөөс амьд үгүйгээ мартсан мэт үзэл бодол, үндэс угсаа өөр хэсэг хүмүүс шөнөжин мансуурцгаав. Тэднийг зөвхөн мансуурал нэгтгэн байлаа. Бээжинг ийн тэнгэр хүний нүгэлд дургүйцсэн мэт бүрсийсэн нэгэн өдөр. Бээжингийн нисэх онгоцны талбай дээр харь холын хоёр зочин хөл тавьсан Йезидийн алан хядагч Пэтт, Мегри хоёр байлаа. -Тэр гичийг эндээс олно. Түүнийг устгахгүй бол эцэг ламтан чи биднийг өршөөхгүй. Бид гичий ноход хооллох болно шүү. Өөрсдийн биеэр. -Тэр нэг бүтэлгүй юмнаас болж амьд гэрч алдаж чөтгөр хилэгнүүлсэн.э Тэр новшийн албан гичий энэ хотын шороон түмэн хүний хаана нь байгааг чөтгөр мэдэж. -Өнөө шөнө хоёулаа жаргаж хоноод маргаашаас эхлэн шөнийн клубуудаар айчлах болно. Тэдний хажуугаар зөрөн өнгөрсөн хар нийлэг урт пальтотай ядрангуй царайндаа бодлгошрон тунаруулсан залуу эр тэднийг сайтар ажиглан зогсов. Балбар урьд шөнө нойргүй хоносноос тэрүү эсвэл өөр үрүү нь ярьсан галзуу бүсгүй, шуналт эхнэрээсээ ч болсон уу ажиллах эрч хүч нь алдагдан бие нь сулбайх тул туслахаа дуудан ажлын зааварчилгаа өгөөд гэр үрүүгээ явав. Толгой нь ангалзан өвдөнө. Энэ ч ядарсных биз. Бас хүн чанар
зулгааж, өнөөх Тамжид яаж байгаа бол гэж зовинох тулб иеийг асуухаар залгатал ттэдний утас хаалттай байлаа. “зүгээр байгаадаа” гэж зовиносноо “хэрэв муу юм болбол Гаадан надад хэлнэ. Гайгүй биз” хэмээн өөрийгөө тайвшруулаад бүхлээрээ орон дээрээ ойчоод өгөв. Архи уумаар санагдан ад, идийн бодол тархинд нь эргэлзэнэ. -За архи ч болъё доо. Өнөөх Жанчив ирэх дөхөж байгаа. Ирээд үглээд унана. Иртэл нь тэр ундааныг ууж болохгүй. Ганцаар ийн хүнгэнэтгэл ярьсаар аяга шөл хийж уугаад хэвтэв. Таг унтаж орхиж. Зүүн гар дээрээ мушгиралдсан монгойн дүрс сийлсэн хоёр эр түүний зүрхийг сугалах гэж араас нь хөөгөөд хариугүй гүйцэтгэхийн даваан дээр тал дундуур жолоо, цулбуургүй давхиж ирсэн моринд дээр тал дундуур жолоо, унацгааж Балбарын амь аврагдах нь тэр. Нэг харахад өнөөх морь далайн жинхэнэ том цагаан сувд зууж ирээд Балбарын өвөр дээр хаячихаад эргээд давхичихав. Морины авчирч хаясан мөнөөх сувд Балбарын зүрхэн тушаа очоод наалдчихад Балбар авах гээд чадсангүй. Гэтэл толгой дээр нь бөмбөг дэлбэрэх шиг их чимээ гарахад хашгирах гээд чадаагүй өтөл эр гүн нойрноос хагацав. Цочсоноос зүрх нь салгалж хамаг бие нь хөлсөнд нэвчсэн байв. Гаадан ярьж байгаа бололтой. Утас нь дуугарч байв. –Ваа золиг болмор. Ингэж цочих гэж.
Өнөөх Тамжид яагаа бол. Мөн л дүнгэнэтэл ганцаараа ярьсаар утсаа нээв. –Хи. Хи. Замбуулин дуусах болоогүй. Тиймээ ааваа.. Өнөөх галзуу. Хи. Энэ л дутаж гэнэ. Утсаа урамгүйхэн тасалсан Балбар нойрондоо бас зүүдэндээ жигтэйхэн харамсав. Хайран, нойр зүүдэнд нь хаа нэгтэйгэс галзуу хүүхэн гай болжээ. Балбар зүүдээ бодон инээвхийлэв. “ Үгүй мөн хачинаа морь сувд зуугаад ирэхдээ яах вэ? дээ. Гааданд ярих юм хум. Өдий болсон хойно гэрлэнэ гэж байхгүй. Муу Балбар болоогүй юм байнаа бас. Хийморьтой зүүд зүүдэллээ. Сувд.. Сувд ч одоо ёстой. Сувд шиг ганц сайхан охиноо.. За. За болъёо! Тэр золгүй хүүхдүүдийг бодох тусам муу Гаадангаа буруутгаад байх юм. Миний ганц найз зовж байга даа хөөрхий. Муу үйлт хүүгийн гай. Үгүй би бас жаргаж байгаа ч биш. Гон бие гозон толгой оргиод. Заяа муутай амьтан даа би. Аа яа яа үгүй мөн муухай залуусаа. Бүр намайг алах гэж хөөж байдаг байна ш дээ. Тэгээд чадахгүй л байна даа. Ус уух хоногын тоо гүйцээгүй бололтой. Нохой долоо. Ганцаараа хөхийн явах гэж хоргодоо юу. За байж ганц юм тогойлгочихнн. Болъёо Жанчив ирээд загнана” балбар зүүдээ тайлах гэж хүнгэнэтэл ганцаараа ярина. Ганц бие эр хүний амьдрал хүсэх юм биш байлаа… … Үүрийн бүдэг гэгээтэй уралдан
очиход Ягаанд орь ганц дүү Намуун нь хаалга тайлж өгөв. -Сайн уу. миний дүү. Намуун дуугарсангүй цааш эргэн хар, цагаан дуугүй ороход Ягаан, түүний эцэг Есөнтугыг сэтгэлдээ зүхэж үзэн ядав. Энэ байрыг Ягаан хүү Төмөрзаанаа Гаадангынд ихүргэж өгсөн өдөр Тамжид өгсөн билээ. Ингээд бодоход Ягаан хүүгээ чамгүй үнээр наймалсана ойлгож гол нь харлаад ирэв. Намуунаас нэгэн эхүүн үнэр ханхийх шиг болоход түүний бие зарсхийгээд явчинхав. “Ээ хараал идсэн хөгийн муу амьдралаа. Чи дүүрсэн хүн. Харин Намуун болохгүй. Угтаа бол би хүүхэд байхын Намууныг жаргалтай байлгахын төлөө өөрийгөө тэр өөдгүй новшид, үүний эцэгт наймаалсан. Энэ тэнэг мэдэхгүй л дээ”. Ягаан өөрт нь тоомжиргүй хандах ганц дүүдээ гомдох шиг боловн. Намуун нойрондоо харамсаад ч байгаа юмуу. Өчнөөн хугацаагаар орхиод явсан ганц эгчдээ гомдсон ч юмуу дуугаа хураах аж. Тэрээр бүлх залгисан юм шиг гөлийсээр дуугаа хураах аж. Тэрээр бүлх залгисан юм шиг гөлийсээр ус буцалгагч залган эгчийнхээ өмнө кофе найруулан тавив. -Хэзээ ирсэн юм бэ? -Хоёр хоногын өмнө -Аан. Энд удах юмуу. -|Мэдэхгүй. Чи ажлаа хийж байгаа юмуу. -Үгүй. Захирал амар заяа үзүүлэхгүй гоочлоод. -Хм. Одоо тэгээд яаж амьдарч байна. -Өөрөөрөө. -Юу солиороочи. Ягаан зэвүүн муухай хашгираад
аягатай халуун кофегоо газар алдав. -Чи ингэж болно гэжүү. Би өөрийгөө ганцхан чиний төлөө золиосолж байхад чинь. Муу тэнэгээ. -Тэгээд би энэ их ганцаардлыг яаж гэтлэх юм бэ? Адаглаж чи хүүхдээ хүртэл надаас зугтаалгасан биз дээ. -Энэ чамд хамаагүй. Архи уугаа юу чи. -Айхаараа. -Үхсэн үлийгээсээ айдаг юм бэ? Орон гэртээ байж. -Яагаад би болохгүй гэж. Ягаанд хэлэх үг олдсонгүй. Намуун дахиад уур савссан кофе өмнө нь тавив. -Идэх юм байхгүй юмуу. Тэр дуугүй толгой сэгсрэв. -Арчаагүй гэдэг .ь. чи жинхэнэ ухаангүй амьтан. Эцэст нь Намуун уйлж гарав. -Намайг яаж амьдар гээд байгаа юм бэ? Ганцааранг минь орхиод гоёж гоодож аваад алга болоо биз дээ. Яадаг юм бэ? Би хүний хийдгийг л хийсэн. Хэн ч намайг хэрэгсээгүй. Биеэ үнэлсэн. Архи уусан. Ягаан ус балгачихсан юм шиг чимээгүй суухдаа эмгэнэл дүүрэн өөрийн амьдралдаа гутрахын дээдээр гутарч байлаа. Тэр Есөнтуг, Батхүү ер өөрийнх нь амьдралд таарсан байхаас нь эхлэн өөрийгөө зольсныг эс мэдэх ганц дүү нь түүнийг үзэн ядаж байгааг Ягаан мэдэж байлаа. Ганц хүү нь хүртэл түүнийг бас үзэн ядах болно. Ягаан гунигтайхан босч том өргөөнд оров. Дүү нь ээжийнхээ зургыг гялалзтал арчиж өмнө нь илээ, цайны дээж тавин том цогцонд зул бадраасан байлаа. “Овоо ш дээ. Миний Намуун. Ийм ухаалаг ш дээ.”. Дүүдээ баярлах шиг болсон Ягаан ээжийнхээ зургыг чин сэтгэлээсээ эгцлэн харж бас чадсангүй. Ээжийнхээ хөнжлийг хамт нөмрөлцсөн
нүгэл нь мөрөн дээрээс нь дарах аж. Энэ үед Намуун инээдээ барьж ядан тэнэж, тэнэж ирсэн эгчийгэ харж зогсосноо гэнэт өрөвдөв.” Хөөрхийдөө. Юу бодож зогсоо бол”. -Яагаад наанаа зогсоод байгаа юм бэ? Би хоол хийчихлээ. -Аан. Би хоол идмээргүй байна гэсэн ч Намуун түүнийг угзчин хөтөлсөөр галын өрөөнд авч оров. -За. За тоглосон юм бүгд худал. Одоо хоолоо ид. Ягаан цочих мэт дүүгээ том харав. -Яасан. Тийм юм сонсох хэцүү байна уу. Ягаан арайхийн толгой дохиод хоолой өөд нь огших гашууныг мэдрэв. -Би та нарцын амьдралыг үзэн яддаг. Тийм болохоор яаж ч зүдэрсэн тийм замыг сонгохгүй. Та миний ганцхан ярианаас ямар их зовохыг би бусдын таны тухай ингэж

ярихыг зөндөө сонссон. Та намайг их зовоолоо доо. Ягаанд бас л хэлэх үг олдсонгүй. Ганц дүүдээ тэр чамлагдан, гологдож байгаа аж. Түүний хувьд дүүдээ зөвхөн зовлон болж байв. Ингэж бодоод Ягаан уламч үзэн ядах үзлээр дүрэлзэв. Чухам хэнийг үзэн ядаад байгаагаа ч ойлгосонгүй. Утас дуугарах аж. Есөнтуг ярьж байлаа.