Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “17-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “17-р хэсэг”

1 минут уншина
0
0
591

-Байна уу. гаадангын дуу цөхрөл харуусал дүүрэн сонсдоход Тамжид жигтэйхэн өрөвдөв. -Өвгөөн бид хоёр ирчихээд байна. Хурдхан ирээд аваадах. Охины бие тийм сайнгүй шүү. -Өө та хоёр минь ирээ юу.

Одоохон би өөрөө очлоо. Хэзээ ч хэний ч өмнө нулимс унагаах дургүй Гаадан, Саруулыг үнсч, Тамжидыг түшээд мэлмэрүүлэн уйлж гарав. “Иш муу өвгөн минь ингэж зовох гэж. ямар их гайтай вэ? Хөөрхий,

хонгор үр минь хаана, хэний гарт яаж зовж яваа бол” Тамжидын ийм бодол базалж, нүдэнд нь Билэгсайхан хүү нь харагдахад мөн л нүдээ даран тонгойв. Саруул хүүгээ энхрийлэн үнсэхэд хүүгийнх нь сэргэлэн

хар нүдээр нулимс тунарч бяцхан гараараа ээжийнхээ нүүрийг илбээд. Ээжээ их өвдсөн үү гэж халуун төөнүүлэн шивнэв. -За охин минь нэгдүгээрт биеэ бодно шүү. Ямартайя хөл дээрээ босоод ирсэн

хойно аргатай. Цаашид эмчилгээг үргэлжлүүлнэ. Харин одоохондоо гэртээ хариад хэрэггүй. Эндээ. Дүүрэнгийнхээ өрөөнд байж бай. Биднээс гай зовлон тойрхоо болилоо. Энэ нэг л учиртай ямарч байсан

нялх үрийнхээ халуун чихийг атгаад авбал.. Хэдэн толгой амьд, мэнд байсан цагт учиртай гэх Гаадангын үгийг эрэгцүүлэн суусан Саруул, Дүүрэнгийн хүү гэх Билэгсайханы төлөө зовинон байлаа. Тээр шөнө гэрийнхээ телефон утасыг дуугарахад суугаагаараа зүйрмэглэж суусан Гаадан ухасхийн шүүрч авав. -Байна уу. -Хөдөгөөнт эргүүлийн дугаар төвөөс ярьж байна. та Гаадан гуай юу. -Тиймээ. Би Гаадан байна. -Та гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир. Тав орчим насны жаал хүү машины ослоор нас бараад асран хамгаалагч нь олдохгүй байна. -Юу гэнээ. Тэгээд манай хүүхэд мөн үү. -Биш ч байж магадгүй. Та эрээд үз л дээ. Хар аяндаа Гаадангын гар салганан нүдээр нь нулимс цийлэгнээд ирэв. -Бурхан минь юу гэнэ вэ? Хүүгийн сураг сонсогдов уу. -Үгүй дээ. Үгүй хөгшин минь. Балбар л байна. -Балбар тэгээдюу гэж байна вэ?

-Хамт явъя гэж байна. -Хаашаа. -Мэдэхгүй ээ. -Би хамт явах минь -Битгий ингээч Тамжид минь. Би явчихаад ирье! Цаад бэр, ач хоёроо харж бай. Гай зовлон үүдэнд ирснийг санаач! Гэртээ хэнийг ч оруулж болохгүй. Тамжид нээрээ тийм гэх шиг хирдхийн орчныг харж гадаа хаалгаа сайтар түгжээд дээш өгсөн гарч Гааданд ирсэн бэлгийн сэлэмнээс нэгийг авч гартаа тас атгав. “Үр хүүхдийг минь дайсагнасан хэнийг ч би өршөөхгүй”. Одоохон дайсан этгээд орж ирж тас цавчилдах юм шиг сэлэмээр зэвсэглэсэн Тамжид нөгөө гартаа талийгаач эх Дуламцогоос үлдсэн Буриадын мэргэн жаалын эрхийг эргүүлэн утасны дэргэд очин суухад Дарь эхийн бүрэлбаат онгон сүнс түүнийг таалан харж суулаа. -Байна уу. -Би Гаадан байна. Балбараа хоёулаа нэг тийшээ хамт явбал. Чи завтай байна уу. -Тэгье! Балбар лагс том биеэ займчуулан нилээд амьсгаадан орж ирээд Гааданг зөөлөн харав. -Чамайг амраасангүй дээ. -Чамайг ийм байхад миний амрах гэж юу байх билээ. Харин юу болоо вэ? -Гэмтлийн эмнэлэгт

жаалын маань цогцос байгаа бололтой. -Бурхан минь Тамжид мэдээ юу. -Үгүй хэлээгүй. Тэр тэсэхгүй. -Тэсдэг юмаа Гаадан минь. Зовлонг ханиасаа бүү нуу. Түүний үгэнд “ Чиний хүү миний охиныг хөнөөсөн” гэх гомдол нуугдаж буйг Гаадан ойлгож байлаа. Гааданг дуугаа хураахад Балбар ч өөрийн байдлыг ойлгов. Хөөрхий минь. Үгүй мөн гайяа. За ямарч байсан очьё доо Гаадан минь. Машин харанхуйг зүсэн харавсан өд мэт ухасхийхэд Балбар амандаа нэг тарнирхуу юм бувтнав. Тэр хоёр эмнэлгийн үүдэнд биесээ харан хэсэг түдгэлзэн зогсоод шийдвэ бололтой үйлчлэгчийн авчирсан халат нөмрөн хүлээж зогссон цагдааг дагалдан урагшлав. -Энэ. Өмнөх ширээн дээрхи цагаан даавуугаар бүтээсэн цогцсыг заахад Гаадан хирдхийн цочиж, салгалсан гараар бүтээлгийг зөөлхөн сөхөхөд Балбар хажуугаас нь халамжтай нь аргагүй түшив. Нүүр харахын эцэсгүй болон гэмтсэн сөөсийсөн шаргал үстэй жаахан хүү энэ орчлонд тунч гомдсон байдалтай өнгөрсөн байхыг тэд цочирдон харав. “Үгүй энэ биш. биш.

Манай хүүхэд биш” -Манай хүүхэд биш байна. Өөрийн эрхгүй Гаадангын хоолой зангираад ирэв. -За явъя хө. Биш байна шүү дээ. Балбар түүнийг аргадах сонсдоно. Тэдэнтэй зөрөн орсон хоёр хүүхний эхэр татан орилох ард нь сонсдоход Гаадан навтасхийн цочив. Хөөрхий талийгаач хүүгийн эх ирсэн бололтой. -Байна уу. та Гаадан гэгчүү. -Тиймээ. Би Гаадан байна. -Та хүүхдийн эрхийг хамгаалах төв дээр хүрээд ирээч! Билэгбаяр гэдэг хүүхэд их муу ирээд эмчтлгээнд ороод байна. -Манай хүүхэд Билэгсайхан шүү дээ. -Билэгсайхан гэсэн шүү нээрээ. -Юу. Билэгсайхан гэнэ үү. Мөн дөө хө. Тэрчинь. Би одоохон очих минь. Утас тасарч Гаадан, Балбарыг ихээхэн ханьсан харж –Билэгсайхан эмнэлэгт байна гэнэ гэсээр хааз нэмэн хурдлав. -За. Гаадан минь. Тайван. Би тайван байх ёстой шүү. Гааданг шөнийн турш цурамхийлгүй давхиж явахад Тамжид утасныхаа хажууд суун, хаалга, цонхоор орж ирсэн хэнийг боловч телефон утас тачигнан дуугарахад овосхийтэл цочин ухасхийв. -Байна уу. Гаадангын гэр бүл

сонсч байна. -Хэн юм чи. Гааданг одоохон яриулаад орхи. Дотор зарсхийм зэвүүн дуугаар хэн нэгэн ихэд дээрэнгүй байдлаар ярьж байлаа. -Гаадан алга байна. Юу хэлэх гэснээ надад хэлчих. Би эхнэр нь байна. тамжид хоолойгоо чичигнүүлэн байж арайхийн дуугарав. -Муу янхан минь сайн сонсч бай. Чи энэ зулбасгат хайртай юу. Май дуугы нь сонс. Хүүхдийн уйлах, хэн нэгний зандчих хажууханд юм шиг сонсдоно. Тамжидын дотор муухайрч толгой өөд нь манараад явчихав. -Өвөө, эмээ.. Хүүхдийн айдас дүүрэн дуу Тамжидын зүрхийг базаад авах шиг болгох нь тэр. -Юу вэ? Та минь. Бурхан минь .. Билэгсайхан минь.. Хүү минь. Та нар чинь миний хүүг яаж байнаа.. -Олон юм битгий чалчаад бйагаарай чи. Хохь чинь шүү. Өлөгчин минь чи хүүхдийнхээ дууг сонсовуу. -Тийм байна.. Миний хүү байна. Гуйя. Та таныг.. Өршөө. Хүүд минь муу юм битгий хийгээч! гуйя! -Тийм үү. Хүүдээ хайртай бол өглөө долоон цагт тавин сая төгрөг өг. Эс тэгвэл энэ гөлөгийн чинь хоолойг хэрчиж орхино шүү. -Бурхан минь.

Аварч өршөө. Тэгэлгүй яах вэ? Мөнгө өгнө. Хүүг минь бидэнд өг. Утас тасарч сэлэм тас атгасан Тамжид арайхийн босч дотор нь муухайран, нүд нь харанхуйлахад хий огиулан суунтусав.. …Тэртээ холоос нүргэлсээр ойртон байгаа машины дууг соноссон Батхүү нүдээ нээх гээд чадсангүй. Машины дуу улам ойртсоор. Толгойгоо хөдөлгөх гэтэл бас болсонгүй. Хоёр чих нь машины дуунаас өөрийг эс сонсох аж. Машины дуу ойртсоор бүр дөхөөд ирэх шиг болоход Батхүү хөдлөх гээд чадсангүй. “Энэ машин намайг дайрч алах нь шив дээ. Бүр тулаад ирэх шиг боллоо. Тунч ядмагхан ийм бодол төрөхөд гараа хөдөлгөх гээд бас чадсангүй.машин түүнийг дайраад хамаг биеийг хэмхчин давхиж эхлэхэд тэр дахиад ухаан алдав. -Хурдлаарай! Ноёнтоон. Энэ хүн дахиад ухаан алдчихлаа. Цэнхэр малгайтын гудамжны урьд талын шилтгээн шүү дээ. -Би их ууртай давхиж байна. хэн нэгээс болж би торгууль хүлээмээргзй байна. хөлс хоёр дахин төлөх юм бол өөр хэрэг. Түүнээс хэн нэгний үхэл надад хамаагүй. -Би таньд хоёр дахин төлнө гэсэн ш дээ. -Хатагтай би аль болох хурдан явж байна. орчлон

ертөнцийн нүгэл зовлон харин ч нэг буцалж байх шив дээ. Тухайлбал энэ ноён мөн долоон голтойёо. Ингэж хутгалуулсан хүн тэсдэггүйсэн. -Бурхан минь. Та юун билэггүй юм ярина вэ? -Үхэл нэгэнт айлсчихаад байна даа. -За ноёнтоон. Бид ирчихлээ. Одоохон би туслах хүн дуудахъя! Хулан нэрт өвөр монгол бүсгүй угсаа нэгт Янжин хэмээх нэг нутгын Янжин хэмээх залуу бүсгүй хочр хүн дагуулсаар төдөлгүй гараад ирэв. Янжингын нөхөр хөгшин араб эр энэ байшингын эзэн бөгөөд одоогоор бие нь муу байгаа ажээ. -Ээ харла. Ямар хүнд шархдаа вэ? Монгол хүн шив дээ. За. За ямартай ч байшингын зүүн жигүүрийн мухрын өрөөнд оруулчих туслах хэрэгтэй. Хоёр бадриун залуу хэлгүй юм хариу дуугаралгүй Батхүүг өргөн шилтгээний гол хаалгаар оров. -Харин чи нааш ир. Чамтай ярих юм байна. янжин, Хуланг хөтөлсөөр өөрийнхөө өрөөнд орж хаалгаа сайтар хаав. -Энэ юун хүн бэ? Яагаад ингэж сэглүүлчихээ вэ? -Энэ хүн Монгол хүн. Хэнийг нь би мэдэхгүй. Харгисууд түүнийг сүйдэлчихсэн эгч минь . бид туслах ёстой. -Чи

чинь юу солиорой юу. Би нөхөртөө юу гэж хэлэх билээ. -Янжин эгч минь Шилийн гол нутгын минь сахиус өршөөг. Монгол хүнд туслая эгч минь. Манай Хуанш түүнийг сүйдэлчихнэ. Харин таны нөхөр бол өөр шүү дээ. -За яах вэ? Би чамайг бодоод тэр тэнэгт туслая! Харин нөхөртөө хэн гэж хэлэх билээ. -Магадгүй тэр таны ах байж болно шүү дээ. Таныг хайж яваад зодуулсан байж болно. -Чамайг бодоод түүнийг энд хоргодуулахаас. Нэгэнт хоргодуулсан юм чинь амийг нь бас аврахаас. Цогцос гэртээ хадгалтай биш. -Май эгчээ энэ түүний малгай. -Даах тоос шороо пургиулаад. -Уг нь бид энэ байтугай малын хөлийн тоосонд өссөнсөн. -Хулан минь юунд маргана вэ? Эндхийн тоос үхэл, нулимс бас цус үнэртдэг юм. Манай нутгын шорооноос сүү, цэцэг үнэртдэг юм шүү дээ. Нутгаа ихэд санасан Хулангын нүд чийгтэж, хөлөрч нойтон болсон алгандаа бичил замер байрлуулсан Батхүүгийн малгайг атгасаар зогсч байв. -Эмчээ намайг уучлаарай! Та надад туслаач! Би таны хөлсийг хоёр дахин төлье! Энэ хүн миний ах байгаа юм. Над уруу ирэх замдаа муу хүмүүст хорлуулчихаж. Би нөхөртэй

мэдэгдэхгүй ахыгаа эмчлүүлмээр байна. -Танай гэрийн үйлчилгээний хүмүүс загас шиг байх юм бол би таньд тусалж бололгүй яах вэ? Хатагтай. -Тэд загас шиг байх болно. -Их хүнд шарх олсон байна. -Баярлалаа. Ноён эмчээ. Хөлсөнд би гар татахгүйээ. Эхнэрүүдээрээ айлчлаад сард гуравхан удаа учирдаг хөгшин нөхрийнхөө шалхайж зузаарсан биеийг харж хүндээр сүүрс алдсан Янжин өмнөх хундаганд нь архи дүүргэв. Янжин нөхрийнхөө зургаа дахь эхнэр бөгөөд түүний араас бас хоёр эхнэр нэмэгдэж саяхан авсан арван зургаахан настай бага эхнэрийнхээ өврөөс сүүлийн үес нөхөр нь салаагүй бөгөөд энэ орой нөхөр Янжин дээр ирсэн байлаа. -Царай чинь цонхийгоод чи яагаа вэ? Хөвгүүд сайн биз. Би чамайг надад хоёр хүү нэгэн зэрэг төрүүлж өгсөн учир дээд хатны адил энэ шилтгээнд амьдруулж байгааг ойлгож байгаа биз. -Би ойлгож байнаа. Миний эр өгөөмөр хүн гэдгийг мэддэг. -Надад үнэнч байх юм бол би чамайг юугаарч дутахгүй. Жинхэнэ баян араб эр хүн өөрийн зэрэг чинсааг

эхнэрийнхээ тоотоор харуулдаг юм. Би дахиад бага эхнэр авах болно. -Тэгэлгүй яах вэ? Таны зөв. Янжин нөхрийнхөө хэлсэн үг болгоныг дэмжин хэрнээ “ Муу хөгшин ухна” гэж дотроо түүнийг зүхэж бйалаа. -Чамд дутагдсан зүйл байна уу. янжин зүгээр л толгой сэгсрэв. Архинд баахан халамцсан нөхөр нь түүнийг баахан ноолж байснаа төдөлгүй дур хүслийн рашаанаа цацаж орхиод тэр чигтээ дээр нь хурхирч гарахад Янжингын ой гутан ярвайж, нөхрийнхөө хүнд биеийг арайхийн дээрээсээ буулгав. Цонхоор цэлмэг тэнгэр тэртээ дээр цэлэлзэж төрөлх нутгынх нь одод шиг цолмон цагаан одод зуралзана. “Ай чааваас гэж. Ингэж ч амьдарч явах гэж ээж, аав минь амьд мэнд байгаа л байх даа. Хэл сураггүй болсон охиндоо гомддог байхдаа хөөрхийс минь. Эр нөхөр гээд байгаа хүн маань энэ. Байж байгааг нь хйилчихсэн гүзээ шиг. Чухамдаа хоёр хүүгээ бодож тэсч байна даа. Гуниг зовлонгоо марттал ганц сайхан сексдэх вмсан. Хайран залуу насаа ингээд хөсрий даавуу шиг гандаах гэж үү. Хоёр хүүгээ аваад зугтчих юмсан”. Үй түмэн бодол толгойд нь эргэлдэх Янжин унтах санаатай нүдээ анив. Бас л нөгөөх таагүй бодлууд. Нүдэнд нь шаналж, тарчлан хэвтээ Батхүү харагдахад өндийн суув. “ Хурдан тэнхрээсэй.

Сайхан залуу. Сайхан монгол эр”. Зүрх сэтгэлийг нь гижигдсэн нэгэн бодол төрөхөд Янжин босч торгомсог зузаан халат нөмрөв. -Хаачихна уу. Харанхуйг цуучих мэт хахирган дуу зүрхийг нь базалж эр нөхрийнх нь бүргэдийн савар шиг том гар түүнийг гуд татан орон дээр унагаж, халад нь газарт унав. -Хаачихна уу. хаачих гээд байгаа юм бэ? Аан .. аан. Сайхан байна шүү сайхан. Та нар бүгд сайхан. Эр нөхрийнх нь ширүн хууз сахал хацар, нүүрийг нь үрчин ахиад хүсээгүй янаглал залхаалт мэт үргэлжлэв. -Би .. Би .. Байж бай л даа. Хүүхдүүдээ хараад ирье! -Хүү. Чи надад хүү гаргаж өгөөрэй! Нөхрийнхөө уухичин бувтнах үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, утга нь алдагдсан амьдралынхаа золиос болсон залуу цогцсоо эзэнгүй мэт хаян хэвтэх Янжингийн хоёр хацрыг дагаад нулимс нь сульдаа асгарах аж. Түүний нулимс дүүрэн нүдэнд өвчиндөө шаналсан хэвтээ монгол эрийн царай тодрон харагдахад цээжний гүнээс урт амьюсгаа авав. Өглөө нь Янжин нөхрөө явмагц Монгол залуугын хэвтээ зүүн жигүүрийн өрөөнд оров. Батхүү өвчинд ихэд шаналснаас царай нь цонхийн цайж гүрээнийхээ судсыг лугштал шүдээ зуун хагас хэвтээ байдалтай байв. -Өглөөний мэнд. Залуу ноён таны бие сайжирч

байгаад би баяртай байна. та их хүнд ирсэн шүү. -Таньд баярлалаа. Үнэндээ та байгаагүй бол би үхэх байсан байх. -Би бишээ. Миний нутгын охин Хулан таныг авчирсан юм. Тэгээд таныг эдгээж асрахыг надаас гуйсан юм. -Хм. Батхүү тэр ачлалт далуу бүсгүйн нэрийг дуулаад дуугаа хурааж орхив. “Үгүй ер овоош дээ. Тэр хүүхэн миний аминд орсон байдаг. Ерөөс энэ эмэгтэйчүүд их сонин хүмүүс шүү. Тэр хүүхэн яагаад миний амийг аврахыг хүссэн юм бол” Ингэж бодохуйяа Батхүүгийн зүрхээр ширхийн хатгуулав. Тэр нэгэн орой Цэнгээний газрын өндөр довжоон дээр нөхөртөө нүүрээ хорстол алгадуулаад, хацраа даран нулимс мэлтэрсэн том алаг нүдээр Батхүүг аргадангуй, царайчлангуй харж зогссон Монгол угсаат залуу бүсгүй нүдэнд нь харагдаж, өөртөө дургүй хүрэх шиг болов. “Тэнэг. Шал тэнэг амьтан гэдэг чинь харин би юм шив дээ. Арчаагүй гэдэг нь тэр хүүхнийг нөхөртөө зодуулж байхад нь би түүнийг өмөөрөх нь байтугай зэмлэж байсан санагдана. Лав л сайн юм хэлээгүйдэг. Тэр миний амийг аварсан байдаг. Энэ хорвоод учир нь олдохгүй юм зөндөө байх юмдаа.

Новш гэж”. Батхүү гэнэт овсхийн цочин, ухасхийн босох гээд цээжээр нь хурц үзүүртэй зүйлээр зүйлээрсүлбэн хатгах шиг өвдөхөд өөрийн эрхгүй цээжээ даран дэрэн дээр ойчив. -Юу болов. Таны бие дахиад өвдөв үү. Янжин хажууд нь аймсан дуун алдав. Цээжинд нь цус амтагдана. “цагдаа хүн хариуцлага алдах ёсгүй” гэх бодол ицээжимйг нь маажлана. -Малгай. Түүнийг өвчиндөө шаналан амандаа бувтнахад юу хэлснийг нь ойлгоогүй Янжин –Юу хэмээн лавлаад түүнийг түгшүүртэйгээр ажиглав. Батхүүгийн амнаас хундан ягаан цус саврин гарч ирэв. -Бурхан минь таны бие муудчихавуу. Би одоохон эмч дуудаад орхиё! -Зүгээр .. Баярлалаа.. Малгай .. Миний малгай хаана байна. вэ? Сар хагасын өмнө Хулан түүний авчрахдаа гартаа төөе, цус болсон малгай барьж байсныг Янжин санав. -Аан. Таны малгай юу. Тиймээ. Тийм. Тэр таны малгайг авчирсан байсан. Батхүүгийн нүдэнд их гэрэл асах шиг болж хоромхон зуур ямар нэгэн омогшил төрөхийг бүсгүй ажиглав. Залуу тайвширч байгааг тэр ажиглаж байлаа. -Миний малгайг өгөөч! -Таны малгай муухай болчихсон байсан. Би таньд шинэ малгай авчруулж өгье! -Үгүй. Миний малгай. Миний малгайг өгөөд орхи. Янжинд түүний

тавьтаргүй ааш эс таалагдсан ч юм хэлэлгүй гарав. Монгол эрд үйлчилж байсан хижээл насны тогооч эр түүний өмнө амгалан царайлан зогсоно. Баян нөхрийнх нь түүнд үйлчлүүлэхээр ирүүлсэн хүмүүсийн дотроос Янижнд хамгийн үнэнч хүн бол энэ ядмаг амьдралтай хээгүй араб эр байлаа. -Зочны хувцас малгайг хаана хийсэн бэ? Малгайг нь аваад ирээч! -Одоохон хатагтай. Ашгүйдээ гэх шиг нэг их амгалан царайлсан Батхүү малгайгаа эргүүлж, тойруулж нямбай гэгч нь үрчихээд бүрэн тайвшран үл мэдэг зовиурлан хэвтэхэд Янжин нэг сүрхий сүүрс алдаад гарч одов. Яагаад ч юм бэ? ааш авир муутай гэж хэлмээр энэ Монгол эр түүний сэтгэлийг ихээхэн татах аж. Уйтайхан, усан бороо цонхны шил ташуурдсан нэгэн шөнө Батхүүд ус ихт борооны чимээ чагнан хэвтэж байлаа. “Ингэхэд би одоо хэн юм бэ? Алдар нэр, ашиг орлого, албан тушаал бүгд надаас холдлоо доо. Ердөө нэг муу тэнэмэл Монгол болж хувирлаа. Нарийн ярих юм бол Монгол гэж намайг хэн ч хэлэхгүй гудамжны золбин нохойн үхлээр үхэх тун ч дөхлөө. Одоо түүнд эхнэр байхгүй. Хоног төөрүүлэх орон гэр

байхгүй. Нөлөө ихт хадам аав нь түүнийг хүлээн зөвшөрөхөө больсон. Ээж нь бий. Хаяад явсан аав нь бий. Бас хүү нь байгаа. Одоо яах вэ? Энэ бичлэгийг зүрхэндээ нуугаад эх нутагтаа очих уу. монголын цагдаа түүнийг хүлээн зөвшөөрөх үү. Монгол энэ бичлэгийг аваачлаа гээд юу дээрдэхь билээ. Хоосон гуяа ганзагалж очоод ганц хар биеэ яаж тэжээх билээ. Цагдаа түүнийг хөөчихсөн.”Ер нь бодзоод байхнээ нь Батхүү шал дэмий юмнаас хойноос амьдралаа зольчихсон байлаа. Тохилог орон байр, сайн машин, ахмад мөрдөстэй цагдаагын дүрэмт хувцас, компьютрийн ард тавлан суугаад ажлаа явуулдаг саарал суман ширээ халамж, ааш муутай махлаг эхнэр цөм түүнээс “холд” команд авсан юм шиг алсарсан байлаа.орь залуу насных нь охь манлай болсон ганц хүү түүнд бий. Магадгүй тэр нандин эрдэнэ хүү нь хүртэл түүнээс бас холын холд байна. Хүүгээ хөлгүй их хөрөнгөний эзэн болгохын тулд Батхүү нүгэлд гараа угаасан нь нэг биш. Харин энэ тэнэмэл эрийг тэр хүү хожмын нэгэн өдөр хүлээн зөвшөөрөх боловуу. Үгүйсгэхийн аргагүй хорвоогын манант тавилан түүний өмнө цэлэлзэж байгаа Батхүү гэнэт ойлгох шиг болж дотор нь муухайрав. Бороо шаагисан

саарал цонхны цаанаас гэнэт Дүүрэн нүд мэлмэрэн тодорч төд удалгүй нулимсаар дүүрэн мэлтэгнэж. -Батхүү би чамд ямар гэмхийсэн юм бэ? Чи яагаад намайг дарваан Санжаагаар алуулах гээд байгаа юм хэмээн дохих шиг болоход тэрбээр хүндээр сүүрс алдаж нүдээ анив. Үнэний өмнөөс худал нүдээр харах бас хэцүү байдгыг тэр мэдрэх шиг болов. -Тэнд миний хүү бий. Тиймээс л би. -Үгүй ээ. Тэр миний хүү болсон. Дүүрэнгийн Билэгсайхан шүү дээ. Гэнэт хэн нэгэн чихэн дээр нь хашгирах шиг болоход хоёр чих нь жигтэйхэн шуугиж долоовор хуруугаараа чихээ бөглөсөн Батхүү дахиад нүдээ анив. Энэ байшинд өвчний үүр болж хэвтээд даруй хоёр сар шахам хугацаа өнгөрч байлаа. -Дүүрэнгийн эхнэр үхчихсэн боловуу. Би түүнийг алуулчихсан юмсан. -Тэнэг минь. Чи чадахгүй ээ. Түүнийхээ хариуд чи жинхэнэ цусан дунд сэлүүрдэж байгаа юм бишүү гэж нэгэн их гэрэлт одод бороотой дээрээс хэлэх шиг цахилах аж. Батхүү тэр одыг өлийн ирээд ажиглав. Батхүү тэр гэрэлт одыг үнэнийн од гэж өөртөө нэрлээд мушилзан инээвхийлэв. Монголын минь тэнгэрт энэ од байдаг билүү, үгүй билээ. Зөндөө олон одод миний нутгын тэнгэрт яралздаг даа. Уг нь Батхүү, Ягаанд хайртай байсан. Даанч тэр нь сүүлдээ зүгээр л нэг янхан болсон. Ер нь Батхүү өөрийнхөө маш их ганцаардаж байгааг

мэдрэн орон дээрээ өндийн суув. Нэг тамхи авч асаан амандаа зуужу хэд хүчтэй сороод унтраав. Жинхэнэ ганцаардал дунд чоно шиг хэмлэлдэх заяандаа тарчлан хэн нэгэнд гомдох шиг болон хий нулимав. Түүний яг ингэж ганцаардаж байсан байх. Хөөрхий минь тэгээд тэр ганцаардлаасаа, гарах гэж хараал идсэн Петтийг хайрласан биз. Тэр хайрынх нь хариуд.. халуун амь нь. Ай хараал идсэн хар Петт. Батхүү жинхэнэ ганцаардал дунд тарчлан байлаа. Нүднээс нь бөмбөрөн унасан өнчин ганц цэхэр нулимс тэр ганцаардлыг илтгэх аж. “За одоо яах билээ. Найз Сүрэнхүүтэйгээ ярьж тусламж хүсэх үү. -Ичээч чи. Та хоёрын зам салсан”. Бодол нь хүртэл тарчлан мөнөөх ганцаардал түүнийг ээрч байх үед гулсах мэт зөөлөн гишгэлсэн Янжин унтлагын торгомсог хувцас шажигнуур нэг их сайхан үнэр ханхлуулсаар орж ирээд өнөөх талимаарсан харцаараа гуйсан мэт царайчлан харав.”Бас л ганцаардаж яваа амьтан хөөрхий”. Энэ удаа Батхүү түүнийг өрөвдөх шиг бол. -Чи унтахгүй яасан юм бэ? -Нойр хүрэхгүй юмаа. -Яагаад.. -Залхаад.. -За тийм дээ. Залхаахаас биш яах билээ. -Миний гараас бариач! -Би юу бариад дулаацуулж чадах боловуу даа. Батхүү үнэнээ хэлэн халуун юманд хүрэх адил бүсгүйн чичрхийлсэн халуун гараас зөөлөн атгав. -Намайг уучлаарай!

Ноёнтоон. -Үгүй намайг уучил хатагтай. -Ингэж ярихаа болъё! -Тэгээд яах билээ. Шууд хэлээч! Бид хоёулахнаа байна. -Би чамайг хүсч байна. батхүү бүсгүйн нүүр өөд эгжлэн харав. Ганц том нулимс цагаахан хацрыг нь дагаад бөмбөрөх аж. Батхүү тэр тунгалаг нулимсыг өөртөө шингээж авахыг хүсэмжлэх мэт бүсгүйг өөртөө татан халуун алгаараа энхрийлэн байж нүүрийг нь зөөлөн илбэв. Хэзээ ингэж эмэгтэй хүнийг хайрласнаа тэр санах гээд чадахгүй байлаа. Дараа нь тэр түүнийг энхрийлэн үнсэв. Ийм гал халуун үнсэлт түүнд тохиолдож байлуу. Толгой нь хагарах гэж байгаа вм шиг олон бодолд ээрэгдэнэ. Сайхан ч амьдрал юмуу. Нэг бодлын жаргалтай ч юм шиг. Гэвч энэ жарг_ал түүнд удаан тохиохгүй. Янжин гэгч угсаа нэгт энэ эрэвгэр цагаан бүсгүйн цаана тэднийг эдүгээ толгой хоргодуулж буй хүйтэн чулун харш шиг хүйтэн сэтгэлтэй хөрсөн цустай хэмжээшгүй эрхт “хаан” эр нөхөртэй. Өдрөөс өдөрт бие нь тэнхрэхийн хирээр Батхүү, Янжин хоёр бие биедээ ээнэгшин дасч амрагласан амтлаг өдрүүд өнгөрсөөр байлаа. Тэргэл сар яг л Монголын тэнгэрт мандсан юм шиг

сайхан шөнө байлаа. Батхүү мөн л ганцаардаж Янжинг хүсэмжлэн хэвтэж байв. Энэ шөнө Янжингын нөхөр хөгшин Араб баянтан ирсэн тул Янжин нөхөртэйгөө хамт байгаа. Янжинг нөхрөөс нь харамлах ч шиг, хардаж хашгирмаар санагдан, хар эрчээрээ гүйж очоод хөнжлөөс нь суга татаад гаргаад ирмээр санагдаж, зүрх хүчтэйгээ цохилно. Цаг хугацаа хөр цастай хүйтэн өвлийн хүйтэнд царцчихсан юм шиг явж ядна. “Цус гэж. Янжин одоо яаж байгаа бол. Яавал л гэж одоо байтлаа түүнийг хардахна уу тэнэг чинь. Тэр түүний нөхөр “. Ингэж бодохуйяа бас л өнөөх ганцаараа түүнийг өөртөө цаламдан авч дотрыг нь давчдуулав. Нэгтэйгүүр тун ч удахгүй хэн нэгэн дотных нь хүн одоохон ороод ирэх юм шиг хөнгөн гуниг хөвсөлзөнө. Ай ямар их гацаардал вэ? Хэн нэгэн хаалгыг нь тогших шиг болоход Батхүү өндийж суув. -Залуу ноёнтоон таньтай нэг хатагтай уулзах гээд байна. -Юу. Хатагтай гэнээ. Надтай юу тэгээд. Сайхан сэтгэл тогооч эр том шар шүдээ дорсойлгон инээмэр аядаад хаалга зөөлөн хаан гарав. Хаалга дахиад зөөлөн онгойж тогоон чинээ том гэдэстэй Хулан орж ирэхэд Батхүү ухасхийн босов. Бүсгүйн хамар дээгүүр тарлан сэвх тодроно. -Сайн байна уу. ахаа. Таны бие сайжирчихсан байна шүү дээ. Тэгэхэд

би их айсан. Яах, ийхийн зуургүй Хулангын нүдээр нулимс мэтэсхийн дүүрээд ирэхийг Батхүү харж зогслоо. “ Ээ тэнэг новшоо. Адаглаж суулгаж аятайхан хэдэн үг солиод баярласнаа илэрхийлдэгч болоосой. Лав надад гомдсон доо. Тээр хойно. Бүсгүйн суусан хөлсний машин булан тойрон одоход Батхүү ийн амаа барив. Бас анх удаагаа ач тусыг мэдэхгүй өөрийгөө зүхэж бүсгүйг гомдоолоо гэж өөртөө гэмшив. -Би нутаг буцлаа. Харийн энэ газар надад туслах сайн хүн олдлоо. Маргааш өглөө нислээ. -Юу. Чи тэгээд ингээд л явлаа юу. Нөхрөөсөө салж байаа юмуу. -Та биеэ бодоорой! Найз нөхөд чинь тийм сайн хүмүүс биш юм билээ. Батхүү духаараа харан зүгээр л толгой дохив. Адаглаж бүсгүйд баярлалаа гэж хэлээгүй ажээ. Өөрийн тэнэг байдалдаа ихээхэн бухимдсан Батхүү тэр ачлалт бүсгүйд сайн, сайхныг хүсэх гээд болж өгөөгүйд өөртөө уур нь хүрэв. Гэнэт архи уумаар санагдах нь тэр “Яадаг юм бэ? Энэ цөхрөлийг марттал архидъя! Үгүй ер. Петтийг баривчлан өөрөө нөгөөлүүлээсээ зугатаж, хамраа ч цухуйлгалгүй тарвага шиг бүгээд сууж байдаг. Ийм цагдаа байдаг юмуу. Ийм новшоор Монголын цагдаа дутаж гэнэ” Батхүү цааш нь бодогдох бодлоосоо айн хурдан гэгч нь архи уухаар

яаравчлав. -Хөөе найзаа. -Би энд байна. ноёнтоон -Ганц шил архи аваад ирээч! -Одоохон ноёнтоон. Даажигнах мэт урьд нь цэлэлзэх шингэн ундаанаас тэрээр яарч сандран залгаилж гарав. Зарим үед архи хүртэл тус болдог аж. -Толгой чинь яаж байна. -Ангазаж өвдөөд, тун ч удахгүй салж унах юм шиг байна. -Яах гэж архи уусан юм бэ? -Уур хүрээд. -Хэнд өөртөө. -Хм. Өөртөө байхдаа яах вэ? Дээ. Надад уурласан тиймүү. Миний нөхөр ирсэн болохоор.. -Гайгүй байлгүй. Очиж, очиж чамайг хардахдаа яах вэ? Дээ. -Тиймээ. Чи намайг хайрлах хүн биш. Би мэдээд байсан юм. Янжингын дуунд гомдол цоргин буруу харж зогсоход Батхүүгийн хүйтэн хахир араншин дүрэлзээд ирэв. -Яагаад хэрүүл өдөөд байнаа. Болиод өгөөрэй чи. Хаалга тасхийн хаагдав. Янжингын хоолой дүүрэн гомдол буцлан байгааг Батхүү мэдэрч өөртөө дахиад харамсав. Янжин хоёр өдөр үзэгдсэнгүй. Тогооч эр түүнийг халамжилсаар байлаа. -Чиний нөгөө яриад байсан юманд тус болж мэдэх хүн олдлоо. Хувийн мөрдөгч ноён Кларид. Юуч болоогүй түүнд гомдоогүй юм шиг инээмсэглэсээр Янжинг орж ирэхэд Батхүү жигтэйхэн их баярлав. -Сайн байнауу.

Ноёнтоон таньтай тантлцахад таатай байна. Би хувийн мөрдөгч Кларид гэгч. -Таатай байна. намайг Батхүү гэдэг. -Та бас мөрдөгч гэлүү. -Тиймээ. Би таньтай хамтарч хүн төрөлхтөнд дайсагнасан өөдгүй муу хүмүүсийг дэлхий нийтийн өмнө илрүүлмээр байна. -Би хар тамхичдыг үзэн яддаг. -Тэд хар тамхичид төдийгүй алуурчид. -Хүний наймаачдыг, терриорстуудыг бут ниргэх хэрэгтэй. -Тэд тэднээс аймшигтай алуурчид. Хүн бусчууд. -Ноёнтон та хэнийг хэлээд байнаа. -Иёзидууд. -Сект бүлэглэлийнхэн. Та бид хоёрын хамар дор хүртэл байгаа. Тэ мэдэхгүй байж болно. Тэд хамгийн аюултай хүмүүс. -Та татгалзаж байна уу. Ноёнтоон -Үнэнийг хэлэхэд .. -Үнэнийг хэлэхэд надад жинхэнэ зоригт хамтрагч хэрэгтэй байна. -Би зоригтой байдлыг тэнэг явдал гэж үздэг юм. -Таньд баярлалаа. -Гэхдээ би таньд туслахыг хичээе! Ингэхэд таньд тэднийг нотлох бичлэг байгаа гэл үү. -Тиймээ.. -Та тэр бичлэгээ зарах уу. -Үгүйдээ. Би цагдаа хүн. Би аливаа гэмт хэрэг, түүний үйлдлийг нотлох баримтан дээр тулгуурладаг. -Таньд мөнгө хэрэгтэй. -Би таныг ойлгосонгүй. -Тухайлбал таньд байгаа бичлэгийг би хэд хэдэн улс орнуудын кино студид зарах болно. Тэгээд би тодорхой хувийг авч та дэлхийн том баячуудтай мөр зэрэгцэнэ. -Сайхан хэрэг байна. харин алуурчид яах вэ? -Тэднийг бурхан биш.

Чөтгөр дэмждэг учраас тэднийг хэнч дийлэхгүй. -Баярлалаа. Та тэр чөтгөр үрүүгээ тонил доо. Эрхэмээ. Харин би цагдаа чигээрээ үлдэе! -Магадгүй таньд харамсах үе ирж болох юм ноёнтоон. -Хамаагүй. Тэр орй Батхүүг, Янжин нас ахисан баян нөхөртэйгөө өөрийхөө ахыг хэмээн танилцуулж баян Арабын сэтгэл Батхүүд таалагдсан нь гайхалтай явдал болов. Гүн нойрон дунд нь цонхны шил зүсэгдэн шар, шардхийх дуунаар Батхүү сэрэв. Нэг таагүй зөн совин түүний бие махбодийг эзэмдэн үсрэн босч маш хурдан хувцаслав. Буугаа энгэрийн халаасандаа хийж бичил камертай малгайгаа гэдсэндээ сайтар нуув. Үхэл түүний бие өөд аалз шиг арваганан ойртох шиг сэтгэлийг тавгүйтүүлнэ. Маш ойрхон эмэгтэй хүний аймсан дуу алдах сонсдон төд удалгүй Янжин ихэд цочирдсон байдалтай гүйн орж ирэв. Гартаа дугтуйтай зүйл барьсан аж. -Батаа минь зугтаарай! Амьд л гарахыг бодоорой! Бурхан минь. -Юу болоо вэ? -Нөгөө аймшигтай хүмүүс. Чамайг алах гэж манайхыг бүсэлж байна. аймшигтай байна. зугтаж үз. Хайрт минь. -Би яах вэ? Зугатаж болно. Харин та нар. -Удахгүй нөхөр ирнэ. Тэгээд бид яах ч үгүй. Тэдэнд мөнгө өгөх байх. Гэхдээ би айж байна. хоёр хүүминь. За биднийг бурхан багш, бас Аллах өршөөх биз. Харин чамд аюултай. Дэндүү аюултай. Чамайг миний тогооч нэг газар хүргэж магад. Тэгээсэй л билээ. Май энэ карт. Чи мөнгөөр тасрахгүй. Амьд л гарахыг хичээдэгюм шүү. Сайхан

сэтгэлт тогооч хөгшин шар шүднүүдээ орсойлгон инээмэр аядаж том нүдэнд нь айдас хуралдан явъяа хэмээн дохиход ихээхэн сандарсан Батхүү, хүүхний гараас дугтуйтайг шүүрэн авч ухасхийн гарав. -Батхүү би чамдаа хайртай шүү. Байдал намжихаар эргээд ирээрэй.. Янжингын хэлсэн үгс чихнийх нь хажуугаар өнгөрч нүх шиг харанхуйг зүсэн хөгшин эрийн хойноос хөлийн хурд мэдэн Батхүү харайлгаж байлаа. Зүрх нь нил гишгэчнэ. Энэ хэдхэн алхам газар Батххүг үхлээс амьдрал зааглах аж. -Гүйгээд байгаарай ноёнтоон. Хатагтай таныг хичээж захисан юм. Би тус болноо таньд. Энэ хороололыг нь харанхуй газраар туулчихвал аюулгүй. Тэр хоёр гүйсээр ямарч байсан аюулын голомтоос амьд мэнд гарч чадав болотой өвгөн амьсгаадан суун тусав. Алсад их их чимээ гаран тун удахгүй үүлгүй бараан тэнгэрийг цуучин их утаа дээшээ цоролзох нь тэр. -Хэй. Яа. Яа. Тун муу. Ай. Аллах. Ай. Аллах. Аюул. Аюул. Манай хатагтайд аюул учирлаа. Шатаж байна. хэмээ амандаа бувтнан уйлж буй бололтой шуухитнахад Батхүү учрыг олох санаатай харанхуйг

ширтсээр байв. -Ноёнтоон. Манай хатагтайн шилтгээн шатаж байна. -Юу. Мөн юмуу. Янжингынх. Хариу хэлэх завдал өгөлгүй хөгшин уруул дээрээ гараа хүргэн сэрэмжилж орчин аюул нүүрлэж буй бололтой түгшүүр биеийг баглах нь тэр -Ноёнтоон биднийг дагаж байна. батхүү хирдхийн орчныг ажиглав. Хар аяндаа буугаа барилах аж. -Юу хэн бэ? Тэр ийн шивнээд хөлийн чимээг олж мэдрэв. -Ноёнтоон гүйгээрэй! Тэр хоёр ухасхийн гүйхэд буун дуу тасхийн сум чихнийх нь хажуугаар шунгинан өнгөрөв. Нүх шиг харанхуйг зүсэн Батхүү хөлийн хурд мэдэн харайлгаж явлаа. Өмнө нь бөхийн харайлгах хөгшин эрийн амьсгаадах ихэссээр байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *