Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “16-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “16-р хэсэг”

2 минут уншина
0
0
315

… Ялтан Дүүрэн эргэлтэнд. Урьд нь энэ үгийг хүлээн догдолдог Дүүрэнгийн сэтгэл энэ удаа огтхон ч догдолсонгүй. Эргэлтийн өрөөнд түүнийг аав нь хүлээж байлаа. Аавынх нь хоёр шанаа цагаан соронд

хучигдсаныг тэр олж хараад үл мэдэг сүүрс алдав. -Сайн байна уу ааваа. -Миний хүү гялалзаж байх шив дээ. Эр хүн дээ хөө. Аав нь хүүгээ үнсье! Гаадангын хоолой ээдрэн юу юугүй нүд нь чийгтээд

ирэхэд өөрийгөө зэмлэв. -Ээж ирээгүй юмуу ааваа. -Ээж нь Бээжин явсан. Ирээд хүү дээрээ очино гэж ярьж байна лээ. Миний хүүгийн бие харин гайгүй сайн байх шив дээ. -Тийм байгаа. Би зовлонг даах

чавдартай юм шиг байна. би өөрийгөө буруутгах гээд бас чадахгүй юм. -Хүү минь чи ямартай ч төрд тангараг өргөсөн эр хүн. Бурууг хийгээд даван гарах чадварыг адаглаж олж байгаа чинь сайн. Аав нь ч гэсэн

хүү чамайгаа буруутгаж чаддаггүй юм. Балбарын хувьд … Дэндүү хэцүү байгаа.. Одоо юу ч эргүүлж чадахгүй. Тиймээс миний хүү энэ талаар битгий бод. -Ямарч зорилгогүй амьдралаар амьдрах үнэхээр

хэцүү юм. -Амьд үлдсэн чинь хүү чинь зорилго. Төр чамайг амьд үлдээсэн. Тийм болохоор чи амьдрах ёстой. -Ээж ямар ажлаар явсан юм бэ? -Саруултай хамт явсан. Хүүгийнхээ нүдэнд нэгэн гэрэлт од цацрахыг Гаадан олж үзэн “Саруул амьдрахгүй бол яана” гэх айдаст автав. -Тиймүү. Тиймүү. Ааваа та нар Саруултай танилцаа юу. -Тиймээ хүү минь. Бидэнд бэр маань таалагдсан. -За ашгүй дээ. Би их баяртай байна ааваа. Гэхдээ.. -Саруулын хувьд ямарч гэхдээ байхгүй хүү минь. Хүн зөвхөн хайран дээр амьдардаг юм хүү минь. Тэр охин чамайг хайрласан хэвээр. -Хүү минь хир том эр болж байна вэ? -Билэгсайханууд гэрээр чинь дүүрэн байна даа. Лут том цэргийн эрчүүдээр манайх дүүрч байгаа. -аав та нэг ойлгогдохоор яриад

орхиоч! -Үүний хоёр хүү хоёулаа гэрт чинь ирсэн дээ. Ягаан хүүхдээ бидэнд өгсөн. Хүүгийнхээ хоолоо цааш нь түлхэхийг Гаадан харж суулаа. –Сүрэнхүү бидэнд их тус болж байгаа даа. Батхүү ээжтэй чинь холбоо барьсан байдаг юм. -Манай найзуудад баярлалаа гэж хэлээрэй аөаваа. Гаадан пиджакныхаа энгэрийг ухан хоёр зураг гарган Дүүрэнгийн өмнө тавив. -Манай аваргууд. -Ааваа энэ миний хүүг хараач! Яг миний багын зураг шиг . -Ха ха. Эцгийгээ өвчиж төрсөн байгаа биз. Хэрсүү, ухаалаг гэж жигтэйхэн. Чиний зургыг гаргаж хараад л аав хэзээ ирэх юм гэж нэхээд л. Бид хоёр амь нэгтэй. -Хүү тэгээд Саруултай хамт байхгүй байгаа юм уу. -Саруул ээжтэй чинь хамт Бээжин явсан. Эмэгтэйчүүдэд амжуулах ажил бас байгаа биз. -Энэ энэ. Ягааны хүүг байлгаад байгаа юм уу. -Өөр яах юм бэ? Эх нь хаяад явсан энэ нялх амьтныг хаана ч юм нэг тийш нь төөрүүлж орхих уу. энэ талаар чи ер ямар бодолтой байгаа хүн бэ? Ягаан та хоёрын дунд ямар нэг тохиолдол байсан юм бишүү. -Уг нь ааваа. Тохиолдол бол байсан. Харин хугацаа нь зөрөөд байна. -Тэр хугацааг

чи тогтоож чадпах юмуу. -Тэр миний хүүхэд биш. -Ээж чинь тэр хүүд их дассан. Өөрийнхөө ачаас илүү түүнийг эрхлүүдэг. -Харин аав таны хувьд.. -Бид хүүг үрчилж авна. Чиний хүүхэд биш би одоо хүртэл ээжид чинь хэлж чадаагүй. -Ойлголоо. -Хүү минь нэг зүйлийг асууя! Энэ хэргийг чи үйлдсэн нь яг үнэн юмуу. -Нэг сэрэхэд миний гарт хутга байсан шүү дээ ааваа. Хажууд талийгаач хэлэх ч юм биш. -Чи тийм их уусан хэрэгүү. -Үгүй дээ. Би ердөө гурав, дөрвөн хундага. Яс юманд дээр тал шил архи уугаагүй хирнээ ухаан алдатлаа согчихсон байсан. Хүүгийнхээ харамсал дүүрэн дуу алтанд Гаадан хариулахыг хүссэнгүй. Хүүгийнхээ хүлээсэн хэрэгт ямар нэгэн зүйл нөлөөлсөн байх гэсэн таамагтай эргэв. “Миний хүү гурав, дөрвөн хундага архинд согтох хүн мөнүү. Хамгийн гол нь нялх багын найзаа хөнөөх хүн мөнүү. Төрсөн ганц хүүгээ би хүртэл тэр хэрэгт буруутгаж яваа юм бишүү. Саруулыг хэн дайрав. Яая гэж.. Энэ золгүй явдал миний хүүтэй холбоотой юу.охины мэргэжилтэй холбоотой юу” Гаадангын толгойд огт өөр бодол эргэлдэж эхлэв. -Хурандаа таны утас дуугараад байх шиг.

Хүүгийнхээ хэргхийн талаар тархиа гашилтал бодол хөврүүлж явсан Гаадан утсаа дуугарахыг анзаарзангүй. Эхнэр нь ярьж байлаа. -Өвгөөн чи хаана явна бэ? -Юу болоо вэ? Эхнэрийн минь охин яаж байна вэ? Наашлах нь уу. -Сая ухаан орлоо. Тархины маш хүнд мэс засалд орлоо шүү дээ. -За гайгүй дээ. Дотор онгойж байна. Нэг ухаан орсон болохоор одоо алзахгүй байхаа. Би хүүгээ эргээд харьж явна. -Ач нар сайн биз. -Тэр мундаг жрчүүд их сайн байгаа шүү. За чи минь ядарч шургачихав. Биеэ сайн бодоорой. Шөл ус уугаарай. Эм, тариа хийлгэж, нэгэнт тэнд байгаагынх бие хаагаа эмчлүүлж шинжлүүлээрэй! -Би зүгээр дээ. Харин чи. Ажил, ажил гэж явж өөрөө зутарч, хүүхдүүд зүдрээв дэ өвгөн минь. -Би таны тушаалаар зүтгэж байгаа болохоор алзахгүй. -Билэгсайхан сахилгагүйтэж байна уу. Загнав зэй. -Ойлголоо. -Хүүхдүүдийн хоол тохируулж өгч байгаа биз. -Мэдэж байгаа даа. -Өвгөөн. Их сонинтой. Энд нэг галзуу хүүхэн элчингийнхний хамгаалалтанд эмчлүүлж байна. -Тэгээд… -Тэгээд. Тэгээд. Бидний таньдаг хүн юм шиг. Их адилхан юм. -Нөгөө Ягаан уу.

-Үгүй ээ үгүй. -Тэгээд хэн гэж таньдаг хүн л байгаа биз. Манайханы аль сэлгүүцэхийг тэр гэх вэ? -Би эсвэл буруу таниад байгаа юм боловуу. -Юун дэмий юм яриад унавдаа. Хэнтэй адилхан гэж. -Бурхан минь арай үгүй байхаа. Би буруу таньсан байх. -Үгүй чи тэгээд хэлэх гэснээ хэлээч! Хэнтэй адилхан юм бэ? Тэр чинь -За яршиг яршиг. -Чи ч одоо юу болоод хүн зовоогоод байгаа юм бэ? Хэлээч. -Өнөө. Өнөө. Балбарын талийгаач охинтой их адилхан юм. -Юу. Тийм байх ёсгүй биз. Дээ. Гаадангын амьсгаа дээрдээд ирэх нь тэр. -За за. Хэрэггүй юм чамд хэлчихлээ. Би өөр хүнтэй андуураад байх шиг байна. биеэ бодоорой! Өвгөөн. Утас тасарч Гаадангын биеэ барих чадвар алдарч байлаа. -Хурандаа хаана очих вэ? -Цэцэрлэг тарах цаг болоогүй байна. ажил уруу .. бишээ. Өмгөөлөлийн хамгийн том төв үрүү… -Таньд юугаар туслах вэ? Нүдэндээ зузаан шил зүүж бичиг цаастай зууралдан суусан өндөр цагаан ххүхнийг асуусан байртай харахад Гаадан “Нээрээн яах билээ” гэсэн асуулт өөртөө тавин бүсгүйн асуултанд хариулалгүй буцаж алхав. “Тамжид андуурсан байлгүй дээ. Үхсэн хүн босч ирнэ гэдэг ид шидийн хэрэг. Би ч одоо зөнөж байх шивдээ. Бөөн сенсааци дэгдээгээд бөөн юм болно. Эхнэр уг нь буруу танина гэж байхгүй дээ. Оюунзул мөн байвал яах вэ? Миний хүү. За болъё болъё! Тамжид

дандаа дэмий юм босгож ирэх юм” хэмээн эхнэрээ буруушаан бодов. Гэсэн ч өнөөх бодлоо орхиж чадсангүй хүү минь хилс хэрэгт тарчилж байгаа юм биш биз хэмээн шаналсаар байлаа. Оройн хоол хийчихээд эргэтэл Билэгсайхан алга байлаа. Ягааны хүү Билэгсайхан хоол хүлээн ширээ түшин юм түчигнүүлнэ. -Миний хүү дүүгээ дууд. Гурвуулаа хоолоо идье! -Өвөө тэр залбирч дуусаагүй байна. -Залбирахы. -Тийм. Тэр ээжийгээ санаад байгаа. Би бас эмээгээ санаад байна. Хоромхон зуур хүүгийн нүдээр нулимс мэлтэсхийн дүүрч, уруул нь өмөлзөөд ирэв. -Өө миний хүү эмээгээ санаад байгаа юмуу. Ер нь гурвуулаа эмээдээ очсон ч яадаг юм бэ? -Өвөө эмээ дээрээ хэзээ очих юм бэ? -Тун удахгүй явнаа. Гаадан ийм огцом шийд гарган бяцхан хүүг аргадахдаа. “Юмыг яаж мэдэх вэ? Ер нь өөрөө очиж тэр хүүхнийг үзье! Хэрэв Оюунзул амьд байх юм бол “хэмээн бодож, зүрх нь хүчтэй цохилов. -Бурхан Эзэн Есүсээ. Та миний өмнө амттай хүнс таваглаж тавьсанд талархаж байна. Гэсэн ч бурхан минь би ээжийгээ санаж байна. надад ээжийг минь ирүүлээч! Аавыг ч бас ирүүлээч! Бяцхан хоёр гараа өргөн залбирч зогсоо ач хүүгээ хараад Гаадан жигтэйхэн өрөвдөв. “Ер нь

хүүгээ ээжтэй нь уулзуулъя! Ухаан орсон юм чинь эхийгээ санаж бэтгэрэх нь. Нөгөөх нь ч бас эмээгээ саналаа гэж өмөлзөөд болох биш” Гаадан Бээжин явах бэлтгэлээ хангаж талийгаач Оюунзулын хэд хэдэн зургыг альбомон дотроос авч хэтэвчиндээ хийв. Явахаасаа өмнө Балбартай бас Сүрэнхүүтэй уулзахыг хүсч байлаа.. .. Балбар хурандаа ажил дээрээ сүүлийн арваад хоногыг өнгөрөөв. Шил, шилээ дарсан шалгалтын ажлын хэсгүүд бүтэн арван дөрөв хоногын турш үргэлжилж эцсийн дүнд галын ослын буруутан үргэлжилсээр байлаа. Улсын төсөвт учруулсан хохиролоо найз Гаадангын тусламжаар төлсөн Балбар нярав ххүхнийхээ хойноос шаналж шалгах нэрээр төвөг учруулагч хүмүүст ихээхэн төвөгшөөн уурсч байлаа. Нярав хүүхний нөхөр нь ирж аргадаж, царайчилсан харцаар Балбарыг харж эхнэрээ тэр газраас гаргаж өгөхийг хичээнгүйлэн гуйх нь өрөвдөмөөр. Нярав эмэгтэйн талаар ямарч эрх мэдэлгүйгээ Балбар ойлгож байлаа. Ямартай ч тэрбээр хэргийг мөрдөж байсан харъяалах дүүргийн Цагдаагын хэлтэс үрүү ярихаар шийдэв. -Байна уу. Хурандаа Балбар. -Амрыг эрье нөхөр хурандаа. Ахмад Дашбал сонсч байна. -Ийм юм л

даа ахмадаа. Манай хүний талаар мэдээлэл авах гэсэн юм. Тэр эмэгтэй жирэмсэн шүүдээ. Хэрэг бүртгэлийн явцад түүнийг сэжигтнээр татаж таслан сэргийлэх арга хэмжээ аван цагдан хорьсон. Танай хүнсний агуулахад хувинтай бензин оруулан тавьснаа нярав эмэгтэй өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тиймээс нярав эмэгтэйд эрүүгийн хэрэг үүссэн мөрдөн шалгаж, яллагдагчаар татан цагдан хорих тогтоолыг прокурор баталсан. -Үгүй тэгээд агуулахад шатаах зорилгоор хувинтай бензин тавьснаа нярав өөрөө хүлээгээ юу. -Шатаах зорилгоор гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Нэг ахлагч хувинтай бензинууд оруулж тавиад албаны дарга оруул гэж тушаасан гэсэн гэх вм. Энэ эмэгтэй хорлон сүйтгэх санаа зорилготой гэмт хэргийн хамжигч болчихоодл байна л даа. -Үгүй ер. Сонин юм болох юм. Тэр албаны дарга нь эх нь нас бараад эзгүй байсан юм шүү дээ. Ахмад Дүнгэр гачигдлын чөлөөтэй байсан. -Би одоо танай анги уруу очиж ахлагч Түвшинг цагдан хорих гэж байна. -Баларсан юм болж байна даа. Та үүнийг бас буруутай гэж үзэж байна уу. -Яг тийм нөхөр хурандаа. Балбар санаа алдахаас хэтэрсэнгүй. -Нөхөр хурандаад байлдагч Төгөлдөр таньтай уулзах хүсэлт гаргаад байна. -Тэр байлдагч яах гэсэн юм бол.. -Ганцхан таньд юм хэлнэ гээд байх юм. -Юуг тэр вэ? -Түүнийгээ хэлэхгүй байна. -Оруул. -Мэдлээ.

Байлдагч орж ирж ёслоод шилээ маажилан шал ширтэн зогсов. -Суу байлдагчаа. Хурандаадаа хэлэх гэснээ шууд хэл. Түүний хүүхдээрээ нүүрэнд гүн бодрол сүүмэлзэж ихэд догдолсноос цээж нь түхэлзэн хэлэх үү, болих уу гэх эргэлзээ нүдэнд нь тодорно. -Би. Хурандаа. Нэг юм. Үгүй нэг зүйлийг.. -Хүү минь тайвшир. Хурандаа нь чиний нууцыг бат хадгална. Эр улс чинь нэгнийхээ итгэлийг даалгүй яах вэ? -Хурандаа. Тэр нярав эгч ямарч буруугүй. Хурандаа түүнийг тошлгой өргөн харав. -Чи агуулахын няравыг хэлээд байна уу. -Яг тийм хурандаа. Тэр өдөр штабын дарга дэд хурандаа Бумбаяр намайг небалийн үүрэг гүйцэтгэж байхад дуудаад хувинд хийсэн бензинүүдийг ахлагч Түвшинд хүргэж өг. Албаны дарга ахмад Дүнгэр агуудахад тавиулж байна гэж хэл гэсэн юм. Тэгээд би ахлагчид хэлж ахлагч тэр бензинтэй хувинг агуулахад хүргүүлсэн гэж хэлээд толгойгоо илэв. -Та яг үнэн хэлж байгад чинь хурандаа нь итгэж байна. чи үүргээ сайн биелүүллээ. Цэрэг эх оронч хүмүүжилтэй ийм дхйчдаараа хурандаа нь бахархаж байна. Сонор соргог байж үнэнийг тогтооход их тус болж байгаад тань баяр хүргье! -Баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгье! -Сайн байна. Явж болно байлдагчаа. Балбар

жигтэйхэн яарч сандчин утсаа шүүрч авав. -Байна. Ахмад Дашбал. -Хурандаа Балбар ярьж байна. та хаана байна вэ? -Би танай анги нэгтгэл үрүү явж байна. -Их сайн байна. би таньд, үнэнийг олох дөхөм болж мэдэх нэг хүнтэй уулзуулах гэсэн юм. -Би очлоо хурандаа. -Миний өрөөнд ороод ирээрэй. -Мэдлээ. Утас тасарч Балбар махлаг хацраа түмбийлгэн байж уртаар сүүрс алдав. Учир нь олдохгүй энэ хөлгүй их амьдралын адармаатайг яана. Ер нь яах гэж хэний төлөө зөв, буруугүй амьдралын тогоонд чанагдана вэ? Гэнэт тэрбээр амьдралынхаа гуч орчим жилийг хамт өнгөрөөсөн эхнэр Мөнхжинтэйгээ жигтэйхэн санагалзав. “Хаана яаж шуу амьдарч яваа бол доо хөөрхифй. Ааштай ч гэсэн Балбарыг гэсэн түүний сэтгэлийг хэмжихийн аргагүй байсан. Ямар л хайргүй, сэтгэлгүй атлаа төрсөн үрсээ нуун байж түүнтэй ханилав гэж. Үгүй ер үр хүүхдээ үгүйсгэж чадсан юм. Чинь насны сүүдэрт намайг шалз шиг ганцааранг минь орхиод явах түүнд юу ч биш. Муу охин минь даанч харамсалтай. Цэл залуугаараа” Балбар Мөнхжин үгүйлж, өрөвдөж бас зэмлэн санааширч суухдаа цээжнийх нь хөндийд хоосон хирнээ гүнгуниг нэмсэн охиныхоо тухай бодолд аажмаар шилжив. -Бурхан минь. Муу охин минь даанч харамсмаар. Тэр тодхон гэгч нь ийн хэлчихээп эргэн

тойрноо харж сүүрс алдав. Утас нь дуугарч байв. Номероо нууцалсан утаснаас хэн нэг нь ярьж байв. -Байна уу. харилцуурт түүний тоомжиргүй дуун хэн нэгний чихэн дээр цууриалан буух нь дамжиггүй. -Ааваа би .. Замбуулин дуусах болоогүй. Нэг танил хирнээ хахирган дуун түүний чихэн дээр цууриалах нь тэр. -Юу. Хэн бэ? Чи . . -Замбуулин хаана байнаа тэр замбуулин.. Хи. Хи. Хи. Би айгаад байна. Ай ий ий. Галзуу юм шиг тачигнатал ихээх. Зүрхэнд айдас хуруулсан зэвүүн уйлах соносдон Балбарын ар нуруу уруу хүйт даан хамаг бие нь жихүүцээд ирэхэд бушуухан утсаа таслав. -Солиотой золиг чинь яаж байгаад миний утсанд залгачихдаг байна. Солиотой л хүн байна даа. Солиотой амьтан байна. Балбар хоёр халаасандаа гараа шургуулан цонхны өмнө очиж ганцаараа байгаа үл анзааран ганцаараа ярив. -Нөхөр хурандаа. Цагдаагын мөрдөн байцаагч ирлээ. -Оруул. -Гүйцэтгье!.. Хоёр өдөр дараалан ажилласан мөрдөх ажиллагаа овоо зүгширч мөрдөн байцаагч ахмад Дашбалыг орж ирэхэд Балбар нилээд залхсан шинжтэй сууж байлаа. -Та суугаач. За тэгээд манайхан таньд үэнэ юм хэлж чадавуупаа. -Мөрдөх ажиллагаа хэвийн явагдаж байна. Нөхөр хурандаа. Би хавтаст хэргийн нууцыг чандлан хадгалах

үүрэгтэй мөрдөгч хүн. Тиймээс таньд зарим зүйлийг хэлж чадахгүйг ойлгоорой! Харин танай ангид хорлон сүйтгэх зорилгоор дугаар агуулахыг шатаахад сэжигтнээр тогтоогдсон зарим нөхдийг цагдан хорих болсныг таньд мэдэгдье. -Юу. Та тэгэхээр бас л манай хүмүүсээс хорих болсон хэрэг үү. -Шаардлагатай нөхцөлд хуулинд заагдсан арга хэмжээг цагдаагын байгууллага яьуулах эрхтэй. -Та тэгээд хэнийг нь хорих гээд байгаа юм бэ? Чөтгөр гэж -Хурандаа та бухимдах хэрэггүй. Би таны штабын дарга дэд хурандаа Бумбаяр ахлагч Түвшин нарыг цагдан хорих гэж байна. -Юу.. Та тэгж үзэж байна уу. Хэрэв тэр байлдагч худал гэрчилсэн бол яах вэ? -Мөрдөн байцаах ажиллагаа бүх нотолгоог гаргана. Би хэнийч эрх зүйн байдлыг дордуулахгүй. Бас хэнийгч зөвтгөх хуулинд заагдаагүй хэлбэрийг сонгохгүй. Та бид төрийн өмнө өөр, өөрийн өргөсөн тангарагтай улс. -Ойлгож байнаа. Ойлгож байна. харин жирэмсэн эмэгтэйг яах вэ? -Би таньд хэлээд байна. ш дээ. Хэнийх эрх зүйд байдлыг дордуулахгүй гэж. Эмэгтэйг батлан даалтанд гаргана. -Баярлалаа. Нөгөө хоёрыг нь гадуур мөрдөж болохгүй юу. -Дэд хурандаа Бумбаярын хувьд энэ боломжгүй. Харин явцын дунд ахмад Түвшинг хүнд яланд унана шүү дээ. Далан чулууныг таны хамгаалалтанд үлдээе! -Мөрдөн байцаагч минь. Тэр

байлдагчид санаа зоволтгүй. Харин .. -Таны ангид хорон санаатан нэг биш байхыг үгүйсгэх аргагүй. Цагдаагын мөрдөн байцаагчийн шийдэмий, хурц дайчин байдал Балбарт таалагдавч тэр гэдэс нь өвдсөн аятай элгээ даран ярвайсаар түүний араас харж хоцров. Тэрээр халуун юманд хүрэх адил зовингуйрч халширсаар утсаа шүүрэн авав. -Таныг сонсч байна. нөхөр хурандаа. -Намайг жанжин штабын даргатай холбоод орхи. -Мэдлээ. -Байна уу. Түүнд дэслэгч генерал Алдарын дуу хавар эртийн тэнгэрийн дуун адил сүрлэг сонсдож ихээхэн сандрав. -Нөхөр дэслэгч генералд дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Балбар илтгэж байна. Генералын дуун хэсэг тасалдав. -Тэгээд илтгэ Балбараа. Хурандаа та яагаад дуугүй болчихов. -Нөхөр дэслэгч генерал. Би.. Би .. дахиад хоёр хүнээ шоронд хийчихлээ. Өөдгүй новш. -Нөхөр хурандаа. Та надад согтуу илтгээд байгаа юмуу. -Үгүй дээ. Нөхөр дэслэгч генерал. Би архи уухаа больсон. -Сайн байна. тэгээд цааш нь нөхөр хурандаа. -Нөхөр дэслэгч генерал би энэ албанд тэнцэхээ больж. Би хөгширч байна. би хоёр хүнээ шоронд хийлгэчихлээ. Намайг халаад өгөөч. -Нөхөр хурандаа. Хэн хоёрыг та хэлээд байна. -Штабын дарга дэд хурандаа Бумбаяр ахлагч Түвшин

хоёрыг нөгөө агуулахыг шатаасан хэргээр жанжаин штабын даргын дуу тасхийгээд явчих нь Балбарт сонсдов. -Тушаал биелүүл нөхөр хурандаа. Та цагын дараа миний өрөөнд бэлэн бай! -Мэдлээ. гүйцэтгэе! Дэслэгч генерал Алдар, Балбарын илтгэлийг сонсон тэдний ангид болж буй хэрэг явдалтай нарийн танилцаад ажлаа үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэ гэх тушаал өгөн түүнийг гаргав. -Орж болохуу. Сайдаа. -Жанжин штабын дарга та орооч! Суу. Би зарим нэг асуудлыг таньтай ярилцахаар таньтай уулзах гэж байлаа. -Баярлалаа сайдаа. Би таньд Барилгын цэргийн дугаар нэгтгэлийн штабын дарга дэд хурандаа Бумбаяр эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татагдан хоригдсоныг илтгэх гэж ирлээ. Сайд толгой өргөн дэслэгч генерал Алдарыг удаан ажиглаад хөнгөн сүүрс алдав. -Хачин юм. Жанжин штабын даргаа. Барилгын цэргийн энэ анги сүүлийн уес дан чихнээс хонх уях боллоо. Тэр нөхөр ер нь яачихсан гэнэ вэ? -Цэргийн хүнсний агуулах “Хорлон сүйтгэх” зорилгоор шатаасан хэрэгт буруутгагдаж байгаа юм гэнэ. -Пөөх. Энэ нь тэгээд нотлогдчихсон уу. -Бүрэн нотолгоо гарч, шүүх түүний буруутайг тогтоогоогүй байна. -Өөр. -Тэр дэд хурандаад тусалсан гэх нэг ахлагч. Ахлагчийн хувьд нэг их буруутахгүй юм шиг сонсогдсон. -Жанжин штабын дарга тэр анги нэгтгэлийн захирагчийг солих уу. Миний бодоход тэнд хариуцлагагүй нөхөд бугшсан юм шиг..

Тэгэхээр.. -Уучлаарай сайдаа. Тэгэхээр та хурандаа Балбарыг халах тушаалд гарын үсэг зурахыг хүлээж байгааг би ойлголоо. Хурандаа Балбар маш хариуцлагатай хүн. Улсын төсөвт учруулсан хохиролоо тэр барагдуулсан. Сайдын дуу ширүүсээд ирэхийг Алдар хүлээж суулаа. -Жаэнжин штабын драгаа. Би таныг ойдглхгүй байна. хамар дор нь дайсан ажиллаж байхад тэр хурандаа юу хийж байдаг юм. Ерөөсөө тэр төрийн ажилд тэнцэхгүй нөхөр. -Хамар дор нь буцалж байгаа хоронд хордохгүй ноён нуруу бол хурандаа Балбар. -Та бас ямар хорын тухай яриад байна даа. Дэслэгч генералаа. -Тэр хорын эзэд та бид хоёрын дэргэд байгаад би огтхон ч гайхахгүй байна. -Би таныг ойлгохгүй байна. жанжин штаб яагаад тэ Бумбаярт илтгэл хүлээлгэсэн юм бэ? -Уучлаарай сайдаа. Энэ талаар би нэлээд хугацааны өмнө тань дээр орж ирж байсан. Тэр залууг дэд сайд Товуу дэмжиж надад танилцуулалгүй та тушаалаа гаргаж тэр ангийн штабын даргаар томилсон байсан шүү дээ. Та сайн санах ёстой. Сайдын махлаг нүүрээр чийг даагаад ирэв. “Энэ Товуугаас ганц болох нь дээ. Энэ Алдар, Бумбаяр дээр дөрөөлөөд намайг унагаж чадах нөхөр. Гай татмар чинь яагаад агуулах шатаадаг байнаа” -Нээрэн тийм билүү. Бумбаяр гэж. Товуу генерал. -Тиймээ тай сайн санаж байна. Бумбаярын цаана. Товуу генерал. Товуугын цаана инженерийн хэлтсийн Со хурандаа. Сайд

толгой дохино. -Энэ талаар таны бодол ямар байна вэ? Сайдаа. -Байдлыг жаал харзнахуу даа. -Би бас тийм бодолтой байна. эцсийн шийдийг шүүх гаргаг. -Тэр Бумбаярын оронд үүрэг гүйцэтгэгчээр.. -Штабын дарга дэд хурандаа Бумбаярын оронд хошууч. Цагаан үүрэг гүйцэтгэж байгаа. -Энхийг сахиулагч армийн командлагч хошууч Жанчив сайн үүрэг гүйцэтгэж байгааг та мэдэж байгаа. Та хүнээ сайн таньдаг шилдэг удирдагч юм. Дэслэгч генералаа. -Баярлалаа. Бид хүмүүстээ итгэх хэрэгтэй юм л даа. Монгол цэргийн ур чадварыг дэлхийд таниулж яваа шилдэг дайчдын алтан замнал манай армид арвин шүү. -Дэслэгч генерал та зарим хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй юм. -Та дэд сайдыг хэлж байна уу. хүний амьдралыг булаахыг хүсэгч хувиа бодсон хүн улсын ирээдүйг сахин хамгаалах эсэхэд би эргэлздэг. Арми шилдэг эрсээр дүүрэн байхыг л би хүсдэг юм. Алдарыг, сайдын өрөөнөөс гарахад дэд сайд Товуу зузаан хавтастай юм сугавчилсаар зөрөн орохдоо могой харсан мэт түүнийг хялайсаар огло харайн займчив. Хонгилын үзүүрт хэн нэгний гутлын өсгий гяласхийн зугатсан мэт биеэ далдлан цааш одохыг жанжин штабын дарга анзаарч өөртөө толгой сэгсрэв. Биеэ далдлан зугатсан тэр хүнийг

инженерийн хэлтсийн Со хурандаа гэдгийг дэслэгч генерал мэдэж байлаа. Гаадан ажлаа гурав хоногт цэгцэлж баасан гаригт Бээжин нисэхэд бэлэн болчихоод байлаа. Хэдхэн хоногын өмнө цэргэт улирч ахлагч болсон Ням, ттэдний ангийн засварын ротод үүрэг гүйцэтгэж алба хаах болов. Улс орон даяар явагдсан цэрэг татлага дуусч баруун, зүүнээ мэдэхгүй шинэхэн цэргүүдээ зүгшрүүлэхээр ажиллаж буй дарга нарын команд энд тэнгүй тасхийнэ. Шинэ цэргүүдийн мунгинахыг харан өхөөрдөх мэт инээмсэглэж зогссон Гаадан гэр үрүүгээ залгав. Гэрийн үйлчлэгч төлөвхөн эмэгтэйн дуун сонсдож хүүхдүүд ,хүүхдийн асрагчийн хамт гадаа салхинд түр гарсныг дуулгав. -Хэн минь. Цаад хоёр чинь даарчихавы. Мэргааш нисэх юм чинь эртхэн амраана биз. Онгоцонд хүүхдүүд ядрах биз. Би ажлаа зохицуулаад харина гэхчилэн аар, саархан зүйл хэлээд Гаадан утсаа таслав. Штабын дарга, бүх орлогч нар нь орж ирэхэд ширээнийхээ ард тухлан суусан Гаадан өөрийн эзгүйд хийх ажил үүргийн хуваарилалтыг нэг бүрчлэн тайлбарлаж үүрэг өгөөд хойш гэдийхэд орлогч нар нь түүнд сайн явахыг хүсээд өөрийг нь эзгүйд өгсөн үүрэг, даалгаварыг нь сайн биелүүлэхээ амлаад гарцгаав. Тэднийг гарсны дараа гүнзгий амьсгаа авч сандлаа налан гэдийсэн Гаадан “За ашгүй.

Ажлаа цэгцэлчихлээ. Маргааш хоёр хүүгээ аваад ниснэ. Бэр ухаан орсон. Хүүгээ ээжтэй нь уулзуулна. Нөгөө Биэлэгсайхан ч эмээгээ санаж бэтгэрчих гээд байна. хүнд хүн илүүдэх биш. Дээлтэй ирсэн үр минь дээ хөөрхий. Нэрийг нь солино. Ирээд нэрийг нь өөрчлөе! Солиорчихсон юм шиг. Ах дүү хоёр, хоёулаа Билэгсайхан байхдаа яадаг юм бэ? Ойрд айлын хүүхэд зодохгүй дүүгээ хайрлаад их хөөрхөн байгаа юм. Тэр нөхөр хэрэв мөн бол муу хүү минь хэргээс мултрахсан. Оюунзул амьд байна гэж баймааргүйсэн. Үгүй тэгээд Тамжид буруу таних ёсгүй дээ. За юу ч болсон өөрийн нүдээр харах минь. Юм ямраар ч эрэх юм билээ. Оюунзул мөн байх юм бол Балбарыг шууд дуудна. Миний хүүг ухаан алдуудаад муу юмны золиос хийчихсэн юмбиш байгаа” гэхчилэн бодсоор хэсэгхэн сууснаа утсаа нээн эхнэртэйгээ ярив. -Та гурав тэгээд маргааш ирэх нь үү. -Тэгэхээс биш та хоёрыг багачууд санаад болох биш. -Аргагүй аргагүй. Би та гурвыгаа угтаж авъя! -Ингэхэд нөгөө хүүхэн байгаа биз. -Байгаа. Үйл үргүй адилхан ш дээ. Нөгөө талийгаачтай. -Тэр мөн юм биү үү. -Харин би бүр гайхашраад. Чи ирээд хараарай! Яг талийгаач юм шиг. -Муу хүү минь юмны золиос болчихсон юм шиг санагдаад.. -Гэхдээ Оюунзул хөнөөгдсөн нь үнэн шүү дээ. -Чи чинь одоо нэг болохоор үхчихсэн гээд

л. Нэг болохоор амьд байна. гээл л. Гааданг уурлахад Тамжидын хүндээр сүүрс алдах сонсдов. -Би түүнийг амьд гээгүйиш дээ. Адилхан юм л гэсэн ш дээ. Хүн тэгээд хэлсний төлөө элдвийн юм бодоод байх л юм. Хүүхдүүдээ хөнгөн хооллоорой! Онгоцонд эвгүйрхэх бий. -Мэдлээ дээ. Мэдлээ. Сайхан амраарай! Гаадан утсаа ширээн дээр тавьж мөн л бодлогошрох аж. “Хм. Манай энэ Тамжидын байж байгаа царайг. Адилхан юм л гэсэн гэнэ. Тэгэхээр тэр биш болж таарахна. Биш л дээ. Биш байлгүй яах вэ? Аль хэдийн нөгөө ертөнцөд оччихсон Оюунзул. Яаж тэ Бээжинд байх билээ. Би ч гэж би. Бүр тэр нөхрийг амьд байгаа юм шиг санаад. Хүүгээ гаргаад авчих ч юм шиг бодогдоод. Мөн таараваа. Хөгширч байна даа. Хөгширч байгаа юм байлгүй.” Ширээн дээр тавьсан утас үл мэдэг чичигнэн дуугарч байгааг тэр анзааграв. Гэрийнх нь дугаар байсан тул яаран утсаа нээв. -Гаадан хурандаа минь хурдлаарай! Болохоо болилоо шүү. -Юу яаж орхив. Хүүхдүүд. -Том Билэгсайханыг машинтай хүмүүс хулгайлж аваад зугатаачихлаа. -Юу. Ямар юмаа харж байсан улс вэ? Та нарчинь. Цагдаа дуудаач тэгээд. Утас тасарч чичирч, салгалсан гараараа малгайгаа шүүрсэн Гаадан ойр, ойрхон цохилох зүрхнийхээ цохилтыг ч мэдрэх сөхөөгүй том, том харайлган гарав. Хүүхдүүдийг, хүүхдийн асрагч салхилуулан тоглуулж явтал жижиг хар машин ойртон ирж зогсон нүүр, амаа

битүүлсэн хоёр залуу үсрэн бууж, Ягааны хүү Билэгсайханыг чарлуулан тэвэрсээр машинд оруулан авч одсоныг хүүхдийн асрагч эмэгтэй нулимс дуслууланмэдүүлж байлаа. Болсон явдлаас жигтэйхэн айсан Билэгсайна хүү. Гаадангын гараас салахгүй зүүгдэж –Өвөө миний ахыг аваад явчихсан хэмээн өмөлзөнө. Цагдаагынхан ирж машины мөрөөр хэмжилт хийн номергүй жижиг хар машин, хүүхэд хулгайлан одсон залуусын аман зургыг гаргуулан авто техникийн хянах постууд болон хөдөлгөөнт эргүүлийн газруудад мэдэгдэн алдагдсан хүүг гавшгайлан эрж байлаа. Шөнөжин эрэл үргэлжилж, усанд хаягдсан чулуу шиг алга болсон хүүгийн араас шаналж нойргүй холхисон Гаадан үүрийн бүүдгэр гэгээ өнгөүй ёлтойход эхнэр үрүүгээ залгав. -Тамжидаа бид гурав өнөөдөр очиж чадахгүй нь. Түүний ээдэрч түгдэчсэн дуунаас мууг мэдэрсэн Тамжидын зүрхээр ширхийн хатгуулж ямар муу юм болсныг зөнгөөрөө мэдрэв. -Бурхан минь. Гаадан юу болсныг шууд хэлээч! Хүү минь. -Хүү харин зүгээр шүү. Хүү сайн байгаа. -Гэхдээ Гаадан минь би чамайг мэдэхгүй бол хэн мэдэх билээ. Чи айдас зовлонгоор дүүрэн байна. Чиний дуу зовлонгоор дүүрэн байна. -Зүгээр дээ хө. Ер нь би оройхон чамтай ярья! -Үгүй ээ. Гаадан. Чиний дуу ийм сонсдож байхад би тайван байж чадахгүй. Юу болоо вэ? -Том Билэгсайханыг машинтай хүмүүс аваад зугатаачихлаа.

-Бурхан минь. Би юу сонсох нь энэ вэ? Хүү минь. Хөөрхий хүү минь. Тамжидын цөхрөн хашгирах чихэн дээр нь сонсдоход ихэд сандарсан Гаадан утсаа тасалчихав.. -За Ням минь манайхныг гай тойрохоо болилоо. Би чмад найдаж байна шүү. Билэгсайханыг гараасаа салгаж болохгүй. Гэмт этгээдүүд бүр гэрийн үүдэнд ирж хүүхдийг минь хулгайллаа. Хаалга хэнд ч онгойлгож өгч болохгүй. Дүүгээ харж бай! Гэрийн үйлчлэгч уг нь бидэнд үнэнч хүн. Гэхдээ л хүүхдээ алдчихсан би хэнд итгэх билээ. Ах нь нөгөө хүүгийнхээ араас явалгүй горьгүй нь. Гаадангын хоолой чичигнэн хэнд ч юм бэ? гомдсон хязгааргүй их гомдол хоолой өөд нь үерлэн гадагшлах гээд байсан тул бушуухан гарахаар эргэв. -Өвөө. Би үлдэхгүй шүү. Хамт явна. Би таньтай цуг явна. Хамт явж ахыгаа олъё! Гаадан яаж ч чадалгүй ач хүүгээ хөтлөн эргэв. Утас нь дуугарч байлаа. -Балбараа би нэг хүүгээ алдчихлаа. Өчигдөр түүнийг гаднаас хулгайлчихлаа. Гаадангын дэндүү гаслантай гомдолтой дууг соноссон Балбарын зүрхээр ширхийн хатгуулав. “Үр хүүхдээсээ салахын хэцүүг чухамдаа би мах цусандаа шингэтэл ойлгосон хүн. Чиний хүү миний охиныг хөнөөгөөгүй бол” Би энэ зовлонг ойлгохгүй л. Үгүй би ч одоо яаж байнаа. Ганц найз минь зовж явахад хариу тавлахна уу” Балбар дотоод сэтгэлдээ өөртэйгөө маргаад

бодолд автав. -Гаадан юу болоод байна вэ? -Билэгсайхан хүүгээ алдчихлаа. Чухам юу болоод байгааг өөрөө ч мэдэх юм алга. -За найз нь одоохон очлоо. Хамт явж хүүн хайцгаая! Гаадан, Балбарын ирсэнд хязгааргүй баярлаж байлаа. Билэгсайхан хүүгийн зургыг олшруулан Монгол орон даяар хот, хөдөөгүй эрэн сурвалжилсаар бүтэн өдөр өнгөрч дараагын өдөр өнгөрөв. Ургах наран умард зүгээс илч муутайхан ёлтойх нь өөрийнх нь илч гэгээнд амьдарч хүмүүн олны гэм нүгэлд таагүйбайх шиг туниа муутай харагдана. Нарны илч туниа муутай ч өвлийн хүйт даасан өдөр үргэлжилж малгайнаас нь уур савссан хүмүүс онгоцноос бууж, ачаа тээшээ авахаар зэхэцгээн хойно урдаа оролцоно. Хөл дээрээ дөнгөн, данган явах болсон Саруулыг түшин хүлээх тасалгааны нэгэн сандал дээр суулгаад эргэсэн Тамжид, урт оосортой цүнх савчуулсан Ягаантай мөргөлдчих шахан зогтусав. “Ашгүй дээ охин хүрээд ирж. Хүний эх юм чинь. Хүүгээ дуулаад ирж. Нүүрийг нь харах мөн хэцүүеэ. Юу гэж хэлэх билээ. “Тамжидыг хоромхон зуур бодолд автан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогтусахад Ягаан гялсхийн эргэж, цааш алга болов.” Үгүй ер энэ авгайтай энд таардаг гай юмаа. Ашгүй эрваатаад зогсчихлоо. Аягүй бол танихгүй байгаа даа. Тийм бол сайн л биз. Тэнэг авгай чинь. Уг нь

эд нар миний ирсэн үнэрийг ч авах ёсгүй. Миний хүүд та нар их сайн байгаа гэлүү. Сэтгэхгүйгээр чинь тоглоод өгнөө. Тэнэг баячуудыг. Далимд нь хүүгээ нэг хараад авъя! Хүү минь ээжээ гээд дагаж уйлаад салахгүй бол яанаа. Хүүгээ авч болохгүй. Эднийх миний хүүг жаргалтай байлгаж байгаа. Хүү жаргалтай газар хөрөнгөний эзэн болон амьдраг. Би хүүдээ нэг их өөрийгөө таниулаад хэрэггүй байх. Миний хүүд үнэхээр сайн. Бол Гаадан тавин саяыг хаях л болно”. Ягааны хорон муу бодолд гутрах мэт наран улам бүүдийн харагдана.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *