
-Их ламтан Бэкли энэ золгүй амьтны цусаар гараа ариулах болж дээ. Таны таалалд нийцнэ. Байх. Уг нь ялгуулсан Бүлэглэлийн цог хийморийг бадрааж монгол эмээр таньд зоог барих байсан юм. Тэр
албин тээгээгүй /жирэмсэн биш/ эм байсан юм. Хар нөмрөгт өндөр хүн толгой дохих шиг болоход залуус эртний нэгэн омог улсынх байсан боловуу гэмээр дотор сэрдхийм аягүйцүүлсэн уриа бололтой юм
уухайлан орилолдоход Батхүүгийн толгойтой үс зарайн босч байлаа. -Чөтгөрийн үр садаа. Энэ чөтгөрийг хооллоцгоо. Цусыг нь юүлж гараа ариутга. Эд эрхтнийг нь тусгай шил саванд суулгаж эзэн чөтгөрт
шүтээний өмнө өргө. Махыг нь арван хэсэг хувааж гичий ноход хоолло. Эзэн толгойлогчийг үгээ хэлж амжаагүй шахам байхад гурван эр ухасхийн гарч мөнөөх золгүй эрийг дуугарч амжаагүй байхад нь
дээш нь харуулан унгахад түүний нүд дуугарч амжаагүй байхад нь дээш нь харуулан унгахад түүний нүд бараг духан дээрээ гарчихмаар томроод ирэв. “Яаж байгаа юм болоо. Яаж байгаа нь энэ. Боль. Боль л

доо та нар хүн алахна уу? Хаа холын монгол цагдаагын үгийг энэ чөтгөрийн оронд хэн сонсох билээ дээ. Тэдний зүй бус үйлдлийг Батхүү хавчигнан харж байлаа. Өнөөх католоик бололтой ламтан бүр нэг амгалан царайлан зузаан олбогт залран зовлонт залуугын зүг ширтэнэ. Хөөрхий залууг хонь муулах аятай дээш нь харуулж өрц үрүү нь хурц хутга зоон цусыг нь юүлжсаванд хийхэд Батхүүгийн дотор заралзан нүдээ аньчихав. “Хүн алж байна. Нүдний минь өмнө хүн алж байна. болохгүй шүү дээ. Болохгүй. Хууль зөрчиж байна. ямар муухай шуурууд вэ? Гарыг нь гавлаад .. Муусайн новшнуудыг гэсгээх юмсан “хоёр чих нь шуугин дэв дав хийн цочин нүд нь улаан, хараар эргэлдэх Батхүүг золоор зэрлэгүүдийн хэн нь ч ажигласангүй. Бүгд болж буй явдалд хараагаа шилжүүлнэ. Их таашаалтай байгаа
бололтой хөөрч догдолцгооход нь зэвүү хүрмээр. Залуугын эр эрхтнийг салган авч тусгай шилэн саванд суулган авч явахыг тэр хирдхийн харав. Тэр дорхиноо залуугын бие арван хэсэг хуваагдан нохдын аманд ороход зэрлэгүүд хөгжилдөн, хөөрөлдөнө. Хүний мах амтархан зооглох гичий нохдын амнаас цус шүүрч сүүлээ шарвагнуулна. Жинхэнэ цус энд урсч байлаа. -Их ламтан хүндэтгэлийн өргөөнл морилно уу. чөтгөрийн үр садаа гайхамшигт цэнгэлдээ орцгоо. “Үхсний чинь ламтан бол. Муусайн алуурчин манъякууд. За гайгүй ээ. Би та нарыг ингээд орхих хүн биш шүү. Би Монголын цагдаа байна” Батхүү дотоод сэтгэлдээ дэнслээд байгаа аймшгыг хүчлэн цааш залгиад, нүдэндээ хорслын оч гялалзуулан уурсч өөртөө ихээхэн хилэгнэн байлаа. -Чөтгөрийн үр садаа. Эцэг ламтнаа хувцас солиход тусал. Нүдэнд ихэд эвгүй харагдах хачин
хувцастай гурван эр ламтанг хувцаслав. Батхүү тэднийг үзэн ядсан хүйтэн гөлгөр харцаар харж зогсоно. Ламын ар талын биеийг битүү бүрхсэн барын арьсан өмсгөл өмсгөсөн хирнээ өвөр биеийг нь нүцгэн орхисон тул эр бэлэг эрхтэн нь ил санжиганана. Хэдэн давхар хивс давхарлан тавьж дээрээс нь торгомсог нимгэн даавуу дэлгэж нэгэн жаахан бүсгүй чирэн авчрахад Батхүүгийн зүрх үрүү пидхийтэл хүнд зүйлээр түнших шиг болж “Муусайн новшнууд” ингээд л хэмээн мөн л өөртөө хараал тавив. Бүсгүйн хувцсыг зэрлэг эрс хуучин тасар, тасар татаж, хөлийн дор хаялан айж цочирдсоноос орилж чадахаа больсон хөөрхий эмэгтэйг дээд ламтаны өмнө хэвтүүлж, ламтны нүгэлт цэнгэл эхлэв. Ламтныг нүгэлт үйлээ дуусгаад босоход танхимын хана, тааз нураад ирэхээр муухай орлилдсон эрс бусад жирэмсэн бүсгүйчүүд үрүү улангасан дайрцгаахад Батхүүгийн харц бүр ч их үзэн ядалтаар дүүрч хоёр гарын булчинг бадайртал гараа зангидан байлаа. Тэр дараа
нь амь тавьж буй залуу бүсгүйчүүдийн сүүлчийн цурхиралтыг сонсч, тэнд эндгүй тунарсан цусыг харан ар нуруу уруу нь хүйт оргихыг мэдрэв. Холхи орнуудаас олзолж авчирсан тэр золгүй бүсгүйчүүд жирэмсэн байжээ. Тэнгэрт ямарч үүлгүй гэгээн тунгалаг, бүлээн наран зулай төөнөн байвч дотоод сэтгэлдээ гүн шархадсан Батхүү хоёр хөлөө арайхийн хүчилж хөмхийгөө тас зуусаар тэр муу ёрын оромжноом гарч ирэв. Бүхэл шөнийн турш хүний цус урсган, халуун амиар тоглогч Иёзид гэгч өөдгүй амвтас дэлхийн улс орнуудыг бузарлахаар таран оджээ. Батхүүгийн үнэ цохин байж худалдаж авсан бичил камерт тэр зэрлэгүүд, тэдний хүн бусын бүхий л үйлдэл бичигдсэн гэдэгт тэр жаахан ч гэсэн тайвшрах аядана. “Хэлэх үг алга. Миний Монгол хүний заяа гэдэг үнэн бололтой. Ганц эмэгтэй үхлийн тамаас зугатаж чадсан нь Монгол эмэгтэй. Тэр хэн бэ? Ямарч гэсэн тэр эмэгтэй харийн алуурчдаас зугатаж чадсан. Үгүй ер. Хэзээ би ах дүүтэй байсан билээ. Буцъя! Эндээс зайлах минь. Амь насаа алдах ч юмуу. Үгүй гэх газар алга. Түүний хувиа хичээсэн бодол гэнэт гялсхийн халаасаа тэмччих үес өөр нэг бодол дотоод сэтгэлийг нь маажих аж.
-“Байхгүй. Байхгүй. Тэр байхгүй болсон. Онон байхгүй. Үгүй амьд үлдсэн ч юмуу хэн мэдлээ. Олооч чи төрсөн ганц ах нь шүү дээ.” Толгой нь эргэж, дотор нь муухайран нүд нь харанхуйлж үй түмэн бодол түүний дотоод сэтгэхүйг сандаачна. -Новш адгын муу новш. Гарын гаваас гарсан мэт Монголд салгалж очихдоо яах вэ? Дээ. Пэтт Иёзидчүүдийн тэмдэгтэй байсан. Тэр Иёзид үзэлтэн юм байна. Тэр сект бүлэглэлийн новш байсан байна. Ононг тэр алж орхисон. Тэр жирэмсэн байсан. Энэ бүхний буруутан бол эцэг.. Намайг халж балчир насанд минь зовоосон шигээ охин дүүг минь ганцаардуулсан. Олно. Би Петтийг олно. Би түүний хүзүүг хуга мушгина. Эцгийн хөрөнгийг яаж үрсэн ч яадаг юм. Би Петтийг ална. Үгүй алж болохгүй. Хүн алах хүсэх юм биш байна лээ. Хараал идсэн муу Исзидүүдийг би дэлхийд илчилнэ. Би дэлхийн тэргүүлэх мөрдөгч болно. Алдар нэр гавъяа шагнал минийх .. Минийх .. Тэрбээр архирах мэт уурсан ганцаараа ярьсаар зочид буудлын зөөлөн памбагар орон дээр чемоданаа шидэв. -Ноёнтоон таньтай англиар ярьж болохуу. Та захиалга өгөх үү. -Тиймээ би англиар тааруухан ярьдаг. Би ганцаараа баймаар байна. -Өршөөгөөрэй! Ноёнтоон таньд эмнэлгийн тусламж хэрэгтэй юм шиг.
Таны бие тийм ч сайн биш бололтой. -Баярлалаа. Би зүгээр. Харин би таниас ганц зүйлийг хүсье! -Залуу носнтон та хэл хэл. -Би нэг зүйлийг тодруулахыг хүссэн юм. Би Иёзид сект бүлэглэлийн талаар мэдээлэл авах гэсэн юм. “Серендо” хэмээх дэлхийн томоохон зочид буудлын нэгэн өрөөнд Батхүү ийм хүсэлт гаргав. Буудлын үйлчлэгч залуухан өнгөт арьст бүсгүйн нүд орой дээрээ гартал томорч улмаар аймсан гялалзаад явчихав. -Өршөөгөөрэй! Ноёнтон. Би таныг одоохон ерөнхий менежиртэй уулзуулъя! -Баярлалаа. Бүсгүйг хаалга зөөлөн хаагаад гарсны дараахан хонгилд хөлийн чимээ гарч ганган дэгжин хувцасласан ид дунд насны эр орж ирэв. -Өдрийн мэнд. Эрхэм ноёнтон надтай уулзахыг хүссэн үү. Би бол ноён Мюллер. Ерөнхий менежир. -Тиймээ. Ноён Мюллер. Би таньтай уулзахыг хүссэн юм. Ингэхэд та хэн гэгч билээ. Ноёнтон та аль улсын иргэн болохоо тэмдэглүүлээгүй байх юм. -Би Монгол Улсын иргэн. Өөрөөр хэлбэл цагдаагын ажилтан. Нэр Батхүү. -Ноён Батхүү таньд юугаар туслах вэ? Танай элчин консультай холбож өгч болно. Бас эмнэлгийн тусламж үзүүлж болно.
Таны бие сайнгүй байх шиг. -Аль нь ч хэрэггүй. Харин та нэг зүйлд хичээж тус болооч! Иёзидчууд гэж хэн юм бэ? -Энэ таны ажилд хамааралтай юу. -Та тэгж ойлгож болно. -Би таньд тэдний талаархи лавлагааг авчирч өгье! -Баярлалаа. Та их өгөөмөр хүн юм. Батхүү Европ, Арабын орнуудаар хэрэн хэсүүчилсэн гурван сар орчмын хугацаанд гадаадынхны энэ нялуун ярианд нэгэнт дасчээ. Менежирийг эргээд ирэх хооронд амжиж усанд ороод ч муу ёрын үйлийг нүдээрээ харж, зүрхээрээ мэдэрсэн түүнийтархи амарч чадаагүйгээр үл барам бүр хоёр шанаагаар нь хүчтэй хатгуулан лугшин өвдөж эхлэв. “Новш гэж энэ дутаж гэнэ.” -Ноёнтон. Энэ Иёзид хэмээх чөтгөрийн шүтлэгтний танилцуулга. -Баярлалүаа. Толгойныхоо өвчнийг үл тоон хашгираад Батхүү менежир залуугын гараас танилцуулгыг шүүрэн авав. “Иёзид гэгч Бурханыг биш чөтгөрийг шүтэгчид анх 1591 онд Индианы Алгонк омгоос үүсэлтэй аж. Малайз улсын нэгэн католик мүмийн бүжигчин лам өөрийн төлөгтөө хүн төрөлхтний дайсан эмэгтэй хүн гэж жигшин зэвүүцэн жирэмсэн эмэгтэйг хөнөөснөөр Сект хэмээх Иёзидчүүд гарч иржээ. Ад чөтгөрийн шүтэгчдийн гол таашаал эмэгтэй хүнийг үй олноороо
эзэмдэн амь насыг нь хорооход оршдог аж. Анх чөтгөрийг шүтэгчид шуламын овоохой хэмээх харанхуй газар цугларч хар үйлээ үйлддэг байж. Заримдаа тухайн үеийн ихэс дээдэс болон хурц мэдрэмж амсахыг хүсэгчид тэдэнтэй нэгдэн садист, манъяк аллага үйлдэхэд нь оролцдог байжээ. Сект бүлэглэл, бүрийн зан үйл өөрч ёслолын гол утга нь эм хүн идэвхигүй, харин чөтгөрийн шашны лам эсвэл бүлгээрээ түүнийг эзэмддэг. Учир нь тэд сексийг чөтгөр шуламын занга, илбэ гэж үздэг. Тэдний үржил шимийн ёслол хэмээх садар үдэшлэг дээр олон залуу бүсгүйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд амь насаа алддаг аж. Иёзидчүүд эмэгтэй хүнийг бузар гэж үзэн тэдэнтэй хайр, найргүй харьцдаг бөгөөд ижил хүйстний “гомо” харьцаанд хүртэл ордог байна. сект, гомо харьцаа анхлан Франц, Малайз, Грек болон Африкийн Саудзын Арабын орнуудаар тархсан бол эдүгээ Ази, Европыг хамарч байгаа игэнэ. Бүр Ирландын Католик шашны том мяндагтан хүртэл энэ бүлэглэлд хамаарч байсан. Паон буюу хар могойг шүтэгчид бол.иёзидчуудын хамгийн харгис бүлэглэл болохыг олж уншсан Батхүүгийн хамаг бие сулбайгаад явчихав. “Өнгөрч дээ. Онон тэр миний дүү байсан юм. Би Иёзидчуудтай цусан өшөө тооцож
чадна гэжүү. Амжихуу” Пэтт. За яах вэ? Би чамтай үзнээ. Би эх оронтой. Төрийн цагдаа хүн. Пэтт. Чи миний өгөөш. Алдар нэр. Гавъяа шагнал. Олох ёстой. Тэгж байж Монголын цагдаагын бие бүрэлдэхүүнийг өмнөө сөхрүүлнэ. Дэлхийн хэмжээний энэ харгис бүлэглэлийг зөвхөн би илрүүлэх ёстой. Зөвхөн би “Батхүү хэвтэж чадалгүй босон холхиж эхлэв. Одоо хадам аав түүний гүүр болох хэрэггүй аж. Насаар олон эгч царай муутай, ааш олиггүй эхнэрийг царайчилж суухын хэрэг байна уу. хэрэгтэй. Тэр байртай. Хангалуун сайхан амьдрал тэр хүүхэнтэй салшгүй холбоотой. Хадам аавч бас хэрэгтэй. Хараал идсэн Иёзидчууд. Хэрэв амжилтгүй болбол .. “Батхүү суун тусч утсаа гарган эхнэр үрүүгээ залгав. -Байна уу. та нар минь сайн уу. -Одоо болсон хойно чи яах гэж наашаа залгаад байгаа юм бэ? Уг нь Батхүү эхнэрээсээ хайр, халамж илтгэсэн халуун бүлээн үгс хүлээж байсансан.. Гэтэл харилцуурт түүний дуун аймшигтай хахирган сонсдоно. -Яасан бэ? Юу болсон бэ? Хэлээч. Наад ааш омгоо татаач! -Хм. Миний ааш чамд хамаагүй шүү. Тэнэмэл гуйлгачин минь.
-Батхүүгийн зүрх үрүү алхаар тогших шиг донхийгээд явчихав. -Хөөш чи тэнэж дууссан юм бол ирээч! Хаана доншоод байгаа юм бэ? -Би төрийн өмнө үүрэг гүйцэтгэж явна. Битгий доромжлоод байгаарай чи. -Ээ үхэж хэвтээ. Чиний тэр төр чинь чамайг халчихсан. Төрд чи хамаагүй болсон. -Чи одоо юу яриад байгаа юм бэ? Би .. -Хиртэй хэдэн хувцсыг чинь гаргаад хаячихна шүү. Ирэхгүй юм бол. Батхүү утсаа таслаад цонх уруу харан хэдэнтээ нулимав. “Далд орцгоог. Түй. Тэгнэ л биз. Хална л биз. Хэзээ би бусдын хайр халамжинд жаргасан юм. Тиймээ. Би чоно шиг хэмлэлдэн явж хүн болсон. Одоо ч мөн тэгнэ. Би Пэттийг барьж, Иёзидуудыг илчилнэ. Тэр цагт Монголын цагдаа намайг гуйхуу. Би цагдааг гуйхуу ойлгомжтой. Би алдаршина. Би.. “Батүү хар тэнхээгээрээ ийн орилоод багтран өнхрөв. Тэрбээр хэсэг газарт хөрвөснөө ухасхийн босч алаасаа ухан түрүүвчээ гаргаад дотроос нь алга болсон дүү Ононгынхоо зургыг гаргаж мэлрэн ширтэв. Тэр сайхан залуу бүсгүй байлаа. Дараа нь Пэттийн зургыг гаргаснаа учиргүй уурсан буцаан далд хийв. Гэхдээ энэ зураг хэрэгтэй. Харин түрүүвчинд нь ердөө хорьхон доллар байлаа. Буудлын менежиртэй маргааш тооцоо хийх ёстой. “Чөтгөр гэж энэ өртөг өндөртэй улсад
хорин доллараар хэд хонох билээ. Мөнгө хэрэгтэй. Өнөө муу эцэг уруугаа ярихаас. -байна уу. батхүү байна. -За хүү минь амьд мэнд яваа чинь сайн байна. хичнээн айваа нэгийг нь үхсэн амьдын сураггүй алдчихаад одоо нэгийг нь . ир хүү минь. Аавдаа ир. Муу эх чинь ч сүйд болж байгаа. Дүү чинь одоо олдохоосоо өнгөрсөн байхаа. Тийм заяа тавилантай үр байж. Харин хүү минь хүрээд ир. Батхүү эцгийнхээ өөрийг нь хүсэн хүлээсэн хайрласан үгийг сонсч нүд нь чийгтээд ирэв. -Юу л даа. Би ажилгүй болсон. Надад одоо алдах юм байхгүй. -Юу гэсэн үг вэ? Хүү минь ажил төрөл, амь настай тэнцэхгүй шүү. Амьд мэнд дээрээ ирж үз. -Би мөнгөгүй болчихоод байна. Ердөө хорьхон доллартай. -Хээ хүү минь яаж болох вэ? Өлсч ядарч бйагаа биз. Аав нь ердөө өнөөдөр мөнгө гуйвуулъя. Харин хааш нь. -Арабын Нэгдсэн Эмират улс. -Юу. Ямар юм гэнээ. Дахиад хэл дээ. Тийм улс байдагыг аав нь мэдэхгүй шүү дээ. Мөнгө очмогц ирж үз. Хүү минь -Болохгүй байнаа. Эндээс элдэв төрлийн гэмт хэргийн үүр уурхай болсон энэ улс орноос тэр Пэттийг олох ёстой. Ахиухан мөнгө хэрэгтэй байна. -Мөнгө ч яах вэ? Хүү минь явуулъя. Харин тэр айхтар хүмүүсийн дунд чи ганцаарахнаа байж болж байгаа юмуу. За хүү минь согтуу хөлчүү,
зэрлэг танхай улс амьтан харагдах л юм бол шууд цагдаагын хажууд яваад оч. Цагдаа хаана байна вэ? Дагаад яваад бай. Есөн зүгийн амьтан хөлхсөн хүний нутаг хэцүү шүү хүү минь. -Ойлголоо ааваа. Анх удаа ааваа хэмээн хэлсэн Батхүү хоолойдоо нэг юм торхийхийг мэдрэв. Европ, Арабын орнуудаар тэнүүчилсэн Иёзидчуудтай учирсан энэ хүнд өдрүүдэд Батхүү анх удаа инээвхийлэв. Маргааш өглөө нь эцэг нь түүнд тавин мянган доллар ирүүлсэн байлаа. Нэгэнт мөнгөтэй болсных өрөөниймухарт шигдээд бүгсэн мэт суугаад байлтай нь биш. Шашны янз бүрийн урсгалынхан,төрөл бүрийн гэмт бүлэглэлийнхний цуглардаг “Тэнгисийн заан” шөнийн клубт очив. Машин тавьдаг том талбай өнгөрч цэнгээний газрын өндөр шат өөд өгсч явсан Батхүүгийн хажуугаар урт нэлмэгэр нимгэн пальтогоор биеэ халхалсан залуухан бүсгүй нэгэн Араб эрийн хамт түрүүлэн өнгөрөв. -Би аз жаргалтай амьдрахыг хүсч энд ирсэн. Одоо цөхөрч гүйцлээ. Энэ хүүхдийг төрүүлж орхиод эх орон уруугаа буцах минь эмэгтэй их аялагатай хазгай хэлээр түгдчин англиар хэлэх сонсдов. -Би чамд сайн л байдаг ш дээ. Чи байж байгаач. Хүүхдээ өсгөөд.. -Үгүй дээ.
Танай эхнэрүүдийн хялалзах, хажиглахыг би тэвчиж чадахгүй. Энэ үед Батхүү тэдний хажууд ирж хялайн хараад цааш өнгөрөхдөө “ Одоо яая гэх вэ? Нэг их баян Арабтай суучихаад. Ингэж тарчилж явах гэж “хэмээн буруушаан бодов. -Чи эх орондоо очсон ч жаргаж чадахгүй. -Ядуу, зүдүү амьдрахын хэцүүг би мэднэ. Гэхдээ жаргалтай хүний дүрээр зовж амьдрах хамгийн хэцүү юм байна. -Одоо яая гэх вэ? Хэсэг хугацаанд жаргасан чинь их юм. Миний үр удам надад чухал. -Өөдгүй амьтан. Чи гурван эхнэртэй гэдгээ надад хэлсэн бол сайн байсан юм. Тэд Араб, Англи хэл хольж хутган ярьж байлаа. -Эцэг, эх маань ядуу ч гэсэн намайг Бээжингийн Их Сургуульд оруулсан. Харин чи надад.. Чи тэгээд намайг яая гэж бодож байна. даа. -Харамсалтай нь надад монгол эмээс илүү дуулгавартай эхнэрүүд байна. хүүхдүүд бас хангалттай байна. чамаас хүү төрвөл би авч үлдэнэ. Охин төрвөл чамд тэврүүлээд явуулна. Чиний аз мэдэж. -Муу эргүү бух. Өөдгүй амьтан -Дуу. Өлөгчин эм. Бүсгүй нүүрэн даран тонгойж, нүүрэнд нь нудрага буулгасан эр хажуугаар нь хээвнэг маадагнан алхсаар цэнгээний газрын үүд татан оров. “Новшнууд. Өөдгүй аальгүй хүүхнүүд. Яах гэж харь холын хүн дагаж ирж зовлонгын туйл эдэлнэ вэ? Хохь нь нэг их
гадаадын баячууд дагаж гүйлдээд. Хариу нь энэ”. Өөрт нь ямарч гэмгүй залуу бүсгүйд дургүйцэн уурласан Батхүү бүсгүйг энэ нэг муухай харчихаад цааш алхаснаа гэнэт зогтусан эргэж харав. -Хөөе чи зүгээр үү. Ямар юмаа хийж энд ирсэн юм бэ? Монгол хэлсонссон бүсгүй нүдээр ус гүйлгэнэж, хацар нь улайн, амьсгаа нь дээрдээд игрэх нь тэр. -Ашгүй. Та Монгол хүн үү. Монгол хүн байх шив дээ. Баярлан инээвхийлэх бүсгүйг гэнэт Батхүү өрөвдөх шиг болов. -Тиймээ би Монгол. Харин чи. -Би бас Монгол угсаатан. Өвөр монгол хүний охин. -Хэзээ энд ирсэн юм бэ? -Нэг жил болох гэж байна. -Хм. Чи жаахан юмтай байхаа. Ийм амьдрал сайхан байна уу. -Юу нь сайхан байх билээ. Би зовж байна. -Ойлгомжтой ш дээ. За ор ор. Нөхөр чинь чамайг хүлээж байгаа. -Ахаа намайг Хулан гэдэг. Та надад туслаач! Би гэртээ харимаар байна.. -Хцс. Үгүй чи мөн их юм бодовоо. Би тийм өгөөмөр хүн биш. Батххүг ёжтой инээмсэглэн өнгөрөхөд жаал бүсгүйн нүдэнд чийг даан уруул нь өмөлзсөөр хоцров.”Үгүй ер мөн их юм санаваа” Батхүү дотогш орон хааш очихоо шийдэж ядан үүдний
танхимд түр зогсов. Мөрийтэй тоглож буй покерчдын хашираан дээд тавцангаас сонсдоно. Хаанаас ирсэн нь үл мэдэгдэх Европ төрхтэй мөр, цээжээ ил гарган хувцасласан хэдэн бүсгүйчүүд булангын ширээнд сууж өмнөх шил аягатай шар айрагнаас хөөсийг үлээн шимж цаг нөхцөөнгөө гаднаас ирэгчдийн халаас хэтэвчийг харцаара нэгжинэ. Шашны нэг сөрөг бүлгийн бололтой ширүүн харцат, хүйтэн гөлгөр эрчүүд эрүүнийхээ сахлыг шувтран ямар нэгийг ярилцан зарим зүйл дээр санал зөрж буй бололтой үе үе ширээгээ тасхийтэл алгадан маргацгааж, архидацгаана. Батхүү танхим доторхийг харцаараа нэгжин харж хэний ч харцанд буруу гарын нөхдүүд нь тодорхой хэмээн харагдах догшин ширүүн бадриун эрсийг сонгон ойролцоох ширээнд нь суун ямарч хамаагүй нэг шил архи хэмээн захиалга өгөв. “Ямарч архи байсан яадаг юм бэ? Ямар би уух биш. Хэн нэгэн адгын шаарын ходоод уруу орох юм чинь” Тэрбээр баахан зүрхшээн гар бууныхаа гохыг сэмхэн тэмтрэн, Хулан нэрт өвөр Монгол эмэгтэйг дахиад харчих санаатай хараа өргөж суулаа. Дугуй цагаан царай, том алаг нүд дунд зэргийн нуруу бага зэрэг монхордуу хамар
сугсалзсан өтгөн хар үс, яахын аргагүй Монгол төрх хадгалсан цэвэрхэн цагаан бүсгүй аж. Нөхөр нь төд удалгүй тоглохоор дээшээ гарч бүсгүй хэн нэгэнд гоморхож, ямар нэгэн зүйлд зовиурласан янзтай урт сормуус нь нүдэ бүрхэн бууж санааширсаар нэгэн хөгжмийн хамтлаг уруу очихыг Батхүү харж суув. Батхүү хүүхнийг харан сууг ажсан нөгөө догшин эрс ажсаар байлаа. Балмад эрсийн ёозгүй харц түүний толгойноос хөл хүртэл тэмтчин байгааг мэдэрсэн Батхүүгийн ар нуруугаар хүйт даан мөн л гараа явуулж буугаа тэмтрэх аж. Тэгээд санаандгүй байдлаар зүүн гарынхаа шууг гарган хуурамчаар үйлдсэн Иёзидчуудын нууц тэмдгээ ил гаргаад архинаас хийж уугаад дахиад хундгалав. Залуус хоорондоо нүд ирмэлцэн байгааг тэр анзаарч байлаа. Архи айдасыг дарж чадахгүй бололтой. -Хөөе чи ганцаараа гудраад байхаар бидэнтэй нэгдээч! -Та нар юугаар гийгүүлэх юм бэ? -Хэгжүүн новш юм. Өгчилгөөд орхи. -Залуусаа миний уурыг битгий хүргэ. Би тэсэхгүй шүү. -Ямар том новш вэ? Наад муу казак, хятад нь мэдэгдэхгүй новшоо зүгээр дэвсч орхи. Батхүүгийн толгойтой үс арзайн босч байсан ч тэднийг муухайгаар хялайн хараад
шүд зуув. -Одоо л чонын амьдрал дахин эхэлж буй бололтой. Долоовор хуруу нь өмднийхөө халаасыг тэмтчин буугаа бэлхэн авав. Цус урсах шиг амархан зүйл байхгүй орчин хоёрхож, зэрлэгүүд түүнийг тойрон хүрээлэв. -Хөөе! Залуу ноёдоо. Наад залуу чинь тийм ч муу хүн биш бололтой. Эр улс ойлголцох хэрэгтэй ч дээ. Танхимын хаа нэгтэйгээс зүүн гарынхаа шивээсийг ил гаргасан хоёр бадриун эр гарч ирэн танхайчуудаас Батххүг зааглав. -Оройн мэнд анд нөхөр минь яасан их хөлчүү байх юм бэ? Кондагын эрс чам шиг жулдрай жаалаар ердөө тоглож орхихыг мэдэж байна уу. -Хараал идмэрүүд.. Конда гэж хэн юм бэ? -Чи түүнийг мэдэхийн хэрэггүй. Чөтгөрийн үр садаа. Чамд бид хоёр хангалттай бишүү. -Ууцгаа. Чөтгөр баярлаг. -Ха ха ха. Эр хүн. Хоёр эр Батхүүгийн хоёр мөрийг бяц үсэртэл найрсан алгадаад архи уруу дайран оров. “ Хоёр мөр минь ч лавтай хөхөрсөн байж таараа даа” -Эзэн чөтгөр мандтугай! Дүү минь чамайг хэн гэж дуудах юм бэ? -Харра гэгч хэрмэл Ирланд хүн дээ би. Хятадын харъяат. -Ямар сонин нэр вэ? За Харра бид найзууд боллоо. Чиний хэн болох бидэнд хамаагүй. Чөтгөр биднийг нэгтгэж байна. чөтгөрийн хаант улс мандтугай. Харин чи энд юу хийж суугаа юм бэ? Ан агнаа юу. -Дотроо
албинтай залуу эмэгтэй энд байгаа. -Лут юмаа. Гэхдээ албин намнах цаг нь болоогүй. Харин гурвуул хамт амьдарвал бэ? Батхүү тэднийг согтуу дүйнгэ нүдээр ширтэхдээ “ Иёзидчууд зөвхөн баяраараа жирэмсэн эмэгтэй хэрэглэдэг. Бусад үед ижил хүйстэн байдаг юм байна” гэж ойлгон хамаг бие нь заралзаад явчихав. Өөрийг нь ихэд шунахайран улангасан ширтэх эрсийг тэр чин зүрхнээсээ үзэн ядаж байлаа. Баруун гар нь алгуур доошлон бууны гохондоо хүрэх үеэс толгойд нь нэг бодол торхийн буув. “Эднийг үргээж болохгүй. Магадгүй энэ шаарнууд Пэттийг таньдаг абйж болох юм.” Ийм бодол зурасхийхэд Батхүү ихэд хөлчүүрэн өврөө ухаж Пэттийг зургыг гаргаж ширээн дээр шидээд –Хэрхэвч үгү. Өөдгүй малнуудаа. Хар би бас хайрлах хүнтэй шүү хэмээн хирээрээ чанга орилох аядав. Залуусын нүд зурган дээр тасна. -Алив. Харсанч юм шиг. Үгүй ч юм шиг. Яалт ч үгүй манайхны нэг байна даа. Хөөе тэнэгээ ингэхэд яагаад салчихсан юм бэ? Та хоёр. -Тиймээ төөрчихсөн юм. Надад түүнийг олоход туслаач. Надад мөнгө бий шүү. Залуусын харц түүний түрүүвчин дээр тусах аж. -Ууцгаая! Чөтгөр баярлаг. Тэдний өмнө хорьтын долларууд хэд хэд шидэгдснээр тэд сайн найзууд болж чадав… … Түй Халхын
шоронд зартай хулгайч нэг муу шоргоолжноос болж гуч хоног сахилгат суугаад байхдаа яадаг юм бэ? Алнаа чамайг.. Би ална.. Намайг битгий басаарай! .. Дарваан хэмээх Санжаагын хараахыг чагнан үүдэнд зогч байсан ээлжийн дарга хошууч Батсайхан өөртөө толгой сэгсрээд буцаж ажлын өрөө үрүүгээ очиж хяналтын дэлгэцээ дүүрэнгийн байрлах өрөөнд тааруулав. Нар, салхинд гараагүйгээс царай нь цонхийн цайсан залуу эр шалан дээр өвдөглөн бохирч суун, орон дээрээ баахан бичиг цааас тавьчихсан хамаг анхааралаа түүндээ төвлөрүүлсэн бололтой сууна. “Энэ нөхөр ер нь юу хийгээд байгаа юм бол.. Бие нь ингээд сэргээд эрүүлжээд авбал аштай юу. Тэр сэтгэл мэдрэлийн өвчин нь ч бас шоронд орж шоконд орсноос бий болсон юм байгаа биз. Ер нь тийм өвчтэй байгаад тэр өвчин нь хөдлөөд хүний амь хөнөөчихсөн ч юм билүү хэн мэдлээ. Уг нь хөөрхий хүн алчихаар залуу бас бишсэн. Энэ нэг золиг одоо энэ Дүүрэнд өсөрхөөд болох биш. Амьдралд алпах юмгүй болж цагаандаа гарсан ийм нөхдүүд юу ч хийхээс сийхгүй. Чухамдаа Санжаа аюултай” гэхчилэн бодсон Батсайхан Дүүрэнгийн өрөөний үүдэнд тулж очин хаалгыг нь
онгойлгохыг залуу эр анзаарсангүй. -Ялтан та юу хийгээд ингэтлээ улайраад байгаа юм бэ? Дээ. -Уучлаарай! Нөхөр хошууч. Би ажилдаа улайраад таныг орж ирснийг мэдсэнгүй. -Та чинь нээрээ армийн офицер байхаа. Ингэхэд та юу хийж байгаа юм бэ? Залуугын ухаалаг байрын тунгалаг хар нүдэнд гуниг сүүмэлзэхийг хошууч олж үзэв. -Уг нь би. Үгүй ээ. Одоо хэрэггүй байх л даа. Армид алба хашиж байхдаа миний горилж байсан байхнаа. Одоо яагаад хэрэггүй болдог билээ. -Гол нь энэ сэдэв армийн шинэчлэлд хэрэгтэй. Харин зохиолч нь хүн амины гэмт хэрэгтэй би учраас тоож харах хүн олдохгүй байх. -Ялтан хүн шинжлэх ухааны болон утга зохиолын бүтээл туурвих, өөрийнхөө зардлаар бусдын хүртээл болгох хэвлэн нийтлэх эрхтэй гээд хуулиндаа заачихсан шүү дээ. Залуу минь тэгэхээр санаа зовох хэрэггүй. -Баярлалаа. Уг нь тийм. Гэхдээ .. -Сэдэв нь тэгээд юу юм бэ? -Орчин үеийн Монгол Улс цэрэг стератегийн зорилт гэсэн нэг бүлэгт сэдэв юм. -Нөхөр Дүүрэн үнэнийг хэлэхэд би таньд харамсч байна. ийм байдалтай таньтай таарсандаа. -Би ч бас. Гэхдээ би энэ тавиланг эдлэх ёстой хүн гэж өөрийгөө бодож байна. Өөрийгөө өмөөрөх эрх надад үгүйч яг үнэнийг хэлэхэд хүн эцсийн мөчид өөртөө жигтэйхэн
хайртай байдаг юм билээ. -Дүүрэн та энэ тавиланг сэтгэлийн тэнхээгээр давна шүү дээ. Зарим нэг хүнд та таалагдахгүй байж болох юм. Болгоомж хэрэгтэй. -Би ойлгож байна. батсайхан хоригдогч эрийг зөөлөн нүдээр хараад эргэхдээ түүнийг дотроо хүндэтгэж байлаа. Сахилгын өрөөнийхаалга хяхтнан онгойход Санжаа тийш хялайн харав. -За гараад ир. Санжаа. Битгий маяглаад таахалзаад байгаарай чи. Төлөөлөгч Сүндэв нилээд шазруун байдалтай харагдахад Санжаа дуртай дургүй өндийхчүү аядав. Төлөөлөгч Сүндэвт ямар нэг зөрчил дутагдал гаргахгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн Санжаа сахиолгаас гарч амьдрах өрөө үрүүгээ гэлдрэхдээ тувтан Дүүрэнг бодон занаж явлаа. Бүтэн сарын турш хоолныхоо талыг идэхшүү аядан гол зогоосон эр өрөөндөө ормогц цадтал хооллож усанд ороод жаал унтав. Ид нойрон дунд ньхэн нэгэн нөмөрч байсан хучлагыг нь хуулан хаяхад ихэд цочин сэрсэн Санжаа ширүүнээр хараад хэнийг ч олж харсангүй. -Өө лалараа. Болиорой муу хулгайчуудаа. Хүн унтуулахгүй өдөөд байх чинь. Хохь чинь шүү. Битгий гай болоорой! Тэрээр хэн нэгнийг ийн загнаад газарт унасан ноосон хөнжлөө шүүрч толгой дээгүүрээ нөмрөн буруу харан хэвтэв. -Хөөе хөвүүн босогты.
Зүүн чихэн дээр нь настай эмэгтэй хүн ийн шивнэх шиг болоход хамаг бие нь заралзах шиг болсон Санжаа цочин ухасхийв. -Ваа цусаар урс. Ямар өлөгчин нь юу гэж хуцаад байнаа. Хэнч түүнд хариу үл өгөн зөвхөн зүүн чих нь шуугиж, толгой нь манараад байгааг тэр мэдрэв. -Тэнгэрийн дарь эхэд сөгдөн мөргө хүү минь -Өө новшоо. Хэн хаанаас хуцаад байгаа юм бэ? Ална шүү би та нарыг.. Санжаагын зүүн мөр жигтэйхэн хүндэрч хамаг биеэр нь хүйтэн салхи исгэрэх шиг хүйт даагаад ирэв. -Өө пи.. Хамаг бие агзалзаад халуураад байгаа юмуу хаашаа юм. Санжаа ганцаараа ярьж халуураад байгаагаа үл мэдрэн хашгичиж байлаа. Хи хи. Хэн нэг нь тунч ойрхон ихэд хорлонтойёо инээх сонсдон уламч давчдаад ирсэн Санжаа огло харайн босоход нүднийх нь үзүүрт цэнхэр өнгө хамирах шиг харагдав. Түүний өрөөний дээд адарт үүлэн цэнхэр хэвнэг нөмөрсөн онгон сахиус заларч газарт амьдрагч цусан удмын нүгэлт хөвүүнийхээ нүглийг үргээхийг хүсэмжлэн тогтоход Санжаагын зүүн мөрөнд лавшран шигдсэн нүглийн хар нөмрөгт өтөл сүнс түүнийг алдахгүйг хичээн угзчин байлаа. -Хөөе. Нүглийн хар сүнсээ чи түүнийг орхиоч. Биелсэн шулам минь. -Бурхан, Буг хоёр зэрэгцэн оршдог орчлон. Бурхан Дарь
эх чи намайг бүү адлаач! Би энэ хөвүүнд хоргодож байна. -Холд нүглийн хар сүнсээ. Би чамайг одоохон очир тарниар огтлоод орхиё! -Дарь эхийн бүрэлваат Шажихай эрх хатан чамайг би үеийн үед дагалдаж, чиний үр удмыг нүгэлд живүүлнэ. Чи бидэн хоёр нэг хаантай байсан үе бас бий шүүдээ. -Нүглийн хар салхиа чи хаан эзнээсээ урваж хамаг улсаа зовлонд живүүлсэн зовлонгын үүр. Энэ цаг мөчөөс эхлэн чи миний үр удмаас холд. -Хи хи хи. Чиний Заяаханы удмын зүхэнд шингэж, Заяаханы хөвүүн омбол ноёныг удирдан Шагжихай эрх хөвүүний тамийг авч “гүл шар” омгынхныг хөнөөх хүч надад байсан юм шүү. Санжаагын баруун мөрнөөс нь халуун төөнүүлсэн Дарь эхийн бүрэлваат онгон сүнс. Зүүн мөрийг нь дарж хүйтэн салхиар хөөргөдсөн нүгийн хар сүнс хоёр ийн тохилцон хэрэлдэж байхад Санжаагын хамаг бие салгалан чичирч үе үе ясанд янгинах мэт зэвүүн муухай инээд сонсдоно. Хамаг биенийх нь хар хөлс асгарч ой ухаан нь орон гаран тарчилна. -Нүглийн хар салхиа холд. Би чамд дахин сануулъя! Миний үр удмыг дахин бүү зовоо. -Дарь эхийн сүнсээ. Энэ хувүүн чинийх биш минийх болсон. Би чиний
цусан төрлийг хооронд нь аладуулах, шидийн хүчийг нэгэнт олсон. Чиний хөвүүн омбол тайж, өөрийн цусан удам Заяагын голомт Шагжихай эрх хөвүүний цусаар тугаа тахисан. Чиний хөвүүн Шагжихайгын нэгэн төрөл Дүүрэнг би эзэмдэн энд тарчилгаж чадсан. Гүрхарын зүрх сэтгэлийг бас эзэмдсэн. -Нүглийн хар сүнсээ. Гүр хар, Шагжихай эрх хөвүүн, Омбол гүүш, Дүүрэн энэ Санжаа бүгд миний цусан удам. Миний удмаас холд гэж би чамд дахин сануулъя! -Дарь эхийн бүрэлбаат сүнсээ. Омбол Гүүш минийх. Түүний нэг төрөл Санжаа бас минийх шүү. Чи надад өг. Би чамд дэлхийн хүчирхэг хөвүүдийг өгье! -Бурханы хүслээс битгий зөр. Чи хөвүүний биенээс зайл. -Дарь эхийн бүрэлбаат сүнсээ миний эрхшээлд алт эрдэнэс бий шүү. -Бурханы хүслийг битгий сорь. Онгон сүнс солон байж, үгээр хэлэхийн аргагүй шаналан байж рашааны хэдэн дусал Санжаагын толгой дээр дусаав. Толгой дээр нь нойтогнон шингэн дусал хацар, хүзүү үрүү нь урсах шиг болоход муухайраад байсан дотор нь онгойн алгаараа нүүрээ арчин өндийсөн Санжаа –Хөөе хэн нь ингэж маяглаад
байнаа хэмээн маасайн инээх аядав. -Дарь эхийн бүрэлбаат сүнсээ. Энэ хөвүүн минийх хэмээн зовлонгын хар сүнс ёолон дуун алдав. Тэнгэр дуугарах шиг чимээ гэнэт гаран онгон сүнс очирт таягаараа нүглийн хар сүнсийг огтолж орхиход Санжаагын зүүн мөр хөнгөрөх шиг болон өөрийн эрхгүй гүн санаа алдчихав. -За яах вэ? Ингэхээс өөр арга алга. Чамайг хар нохойн төрөлд хэд хонуулаад харагдах бараагүй тонилгохоос биш. -Битгий л дээ. -Түүнд бүү саад бол. Бурхан чөтгөр хоёр ийн зөрчилдөж очироор огтлогч их хөлгөн судраас аялгуулж эхлэхэд хар нохойн төрөлд хувилсан нүглийн сүнс зовлонтойёо гангинан гасалж, сүүлээ шарвалзуулан Санжаагын хөлд хэвтэж байлаа. -Энэ ч одоо юу вэ? Ямар гай нь бас хаанаасаа энэ нохойг хөтлөөд ирэвээ. Энэ муу өлөгчин жингэрийн туранхайг яана. Тарган бол муу өлөнгөчинг шарчихгүй юу. -Хөөе Санжаа та чинь юу болоод ялтны байршилд нохой оруулж маяглаад байгаа юм бэ? Арай давраад байгаа юм бишүү. -Битгий нээнтэг хайгаад байгаарай хянагчаа. Хэн нэг нь ямар зорилгоор энэ нохойг миний байранд оруулсан нь тодорхой. Та нарын намайг унагах нэг шалтаг биз. Харамсалтай нь би тийм амархан нухлуулдаг хулгайч биш. -Солиоройроо чи. Одоо
байтлаа намайг нохой оруулсан гэхгээ юу хэмээн Санжаатай маргахыг хүсэхгүй байгаа ньилт харагдах хянагч –Энэ нохойгоо гарга гэчихээд яваад өгөв. -Чадахгүй дуртайгаараа өөрөө гарга. Хянагчийн араас адран хашгирсан Санжаа нохойг ширвэн хараад гараа таамгаар явуулж тумбочка онгойлгон талхны хэлтэрхий гарган нохой өөд хаяад харвал мөнөөх нохой түүнийг үнэрлэсэн ч үгүй. -Өө тураалдаа орчихсон хар гудрага чинь бас талх голох санаатай. Болихгүй юу. Наад талхыг чинь чам шиг өлөгчин байтугай халхын сайн эрс иддэг юм гэх мөртлөө Санжаа талхны хэлтэрхийг буцаагаад шидчихэв. Нохойн цийлгэр шар нүд түүнийг тасралтгүй гөлгөнөн харж сүүлээ шарвана. Энэ өдрөөс гуринхалсан хар жингэр Санжаагын хаа явсан газар өлгий даран дагах болж дарваан Санжаа, нохой Санжаа гэгдэх болов. Тэнгэрт түнэр харанхуй багширалдсан бүрхэг шөнө Санжаагын нойр хүрсэнгүй. Тэрээр яаж ийгээд ээлжийн харуулынхныг аргалж өрөөгөө цоожлуулаагүй үлдсэн тул хялгас боловч тас хяргам чинжал хутгаа түрийнээс гаргаж хурц ирийг нь хурууныхаа өндгөөр иэмрч нэг үзэв.

–Болжээ. Муу ч гэсэн эр хүн би хэлсэндээ хүрэх ёстой. Байцаа Батхүүд амласнаа биелүүлэхгүй бол болохгүй. Хоёр сая төгрөг муу ядарсан хоригдолд бага юм биш. Ядаж нэг хүнд үнэнч эс тэгвэл эрийн хийморь орхино биз. Батхүү чбас айхтар азарган чоно шүү. Архирах нь бас тээртэй. Уг нь эд нар найзууд юм гэсэн. Мөрдөнгийн үүдэнд таарсан нөгөө нөхөр уг нь овоо цулгар гар бололтой байсан. Эрүүгийн тодотголтой надаас дээрдэх юм байна уу. ганцаараа ярьж суусан Санжаа гэнэт шийдэв бололтой хутгаа ханцуйлан гарав. Азаар ойр хавьд нь хүн байсангүйд тэр эр ихэд урамшив…