Home Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “14-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “14-р хэсэг”

2 min read
0
0
968

-Цол бол бага юм. Дэд хурандаа цолыг нь.. -Хэрхэвч үгүй нөхөр сайдаа. Би ажлын хариуцлага алдсан тэр нөхрийн цолыг яасан гэж нэмэх юм. Харин “Энхийг сахиулах” армид сайн үүрэг гүйцэтгээд ирэх юм бол

өөр хэрэг. -Хэлний хувьд -Боломжтой. Удирдах арга барил сайтай. Байлдааны болон техник тоног төхөөрөмжтэй харьцаж сурсан. -Таны саналыг дахин сайн нягтлая! Цэргийн шинжлэх ухаанд хүч түрж

байгаа залуус байна уу. -Уг нь нэг овоо нөхөр нэг бүлэг сэдвээр зэрэг горилж байсан юм. Даанч.. -Та нөгөө Гаадан хурандаагын хүүг хэлж байна уу. -Тиймээ дэслэгч Дүүрэн. Улсын Ерөнхийлөгчөөс амь нь

уучлагдсан. Одоо тэр нөхөр алив нэг шокноосоо салбал хийж байсан бүтээлээ үргэлжлүүлэх боловуу гэж найдаж байна. -Таныг ойлгосонгүй. Жанжин штабын даргаа. Та чинь гянданд ял эдэлж

байгаа хүн амины хэрэгтнийг эрдмийн зэрэг хамгаал гэхнэ үү. Арай. -Яагаад болохгүй гэж . тэр хүн амины гэмт хэрэгт яллагдсан. Эрдмийн ажил хийхийг нь Монголын шүүх хориглоогүй. Эх орны өмнө үүрэг

хүлээсэн цэрэг, эх орондоо хэрэгтэй зүйлсийг хаана ч хийжгүйцээж болно шүү дээ. Тэр залуугын хийж байгаа эрдмийн ажил, нээлт Монголын цэрэг стратегит хэрэгтэй байга шүү дээ. Гол нь.. Чухамдаа ардчилал гээч зүйл энд л орших ёстой юм шиг.. “энэ нөхрийг барж идэхийн аргагүй юм. Энэ товарщийн үгийг бас сонсч байх нь зөв юм байна.хэмээн сайд бодож суухад” Үхсэн хойшоо. Энэ муу Алдар нэг их номчирхож гэнэ. Пий би жанжин штабын дарга байсан болоосой.Тэгвэл муу Балбарыг өнөө гайхуулаад байдаг Гаадантай нь хамт хусахгүй юу. Бүр сайдын дэргэд нүүр улайтал шууд туудаг байна ш дээ. Гаадангын хүн алсан хүүг хүртэл эрдэмтэн энэ тэр гээд л. Энэ ер нь Балбар, Гаадан хоёроос авилгал авчихсан юм биш биз. Даанч

нотлох баримт алга. Гай болоход тэднээс но гарна гэж байхгүй. Балбарыг ч уг нь нэг удаа.. Яг онхолдуулдагын даваан дээр энэ Алдар өмөөрөөд. Анаж, анаж хоёрдахь боломж гаргаад ирэхээр бас нэг гай болох юм. Энд нэг холбоо байна даа. Түүнийг гаргаж ирэх хэрэгтэй. Бумбаярт энэ талаар сайн хэлэх хэрэгтэй юм байна шүү. Тэр Өнөрбат гэж нэг новш сүр сүрхийгээд. Адаглаж ганц өдрийн хойно тэр дүгнэлтээ гаргадаг байгаа даа. Бүтэлгүй хар шаарууд. Бумбяар ч гэсэн дээ. Ургашгүй гэдэг нь Со-гоос сайхан зуслангын байр эдлэн газар, машиныг авчихсан. Одоо яасхийж байгаад Балбарын оронд суулгах вэ? Эхлээд энэ Алдарыг мөргөх хэрэгтэй. Яг одоогын байдал дээр нь л дөрөөлнө дөө. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө энэ гөлгөр нөхөр хөдлөхгүй нь л дээ. Учир бий хө. Шүүхийн даргатай нь уулзаад хэдэн юм хаявал.. Энэ Алдар, Балбарын штабын дарга байсан Жанчивыг

“Энхийг сахиулах” армийн командлагчаар явуулах нь. Хассан цолоо нэмчихээсэй билээ. Түүн дээр нь мушгичих юмсан. Энэ ч жанжин штабт булгисан бул хар чулуу л даа” гэж бодсон дэд сайд Товуу өөртөө ихэд бухимдан байлаа. -Жанжин штабын даргаа. Ажил хэргийн талаар таньтай санал солилцох сайхан байлаа. Та аргагүй ажлаа мэддэг хүн юм. “Үгүй энэ сайд чиньямар бөөрөнхий нөхөр вэ? Энэ Алдарт жигтэйхэн долигонож гэнэ” Товуугийн бодон өндөлзөхөд Сайд түүний бодлыг мэдсэн мэт жишүү хараад юм хэлсэнгүйд Товуугын уур дүрэлзэн баахан чимээтэй гишгэлэн гарч одов. -Баярлалаа Сайдаа. Би төрийн өмнө үүрэг гүйцэтгэсэн жирийн нэг цэрэг шүү дээ. Нүдний өмнө болоод байгаа ёс зүйгүй хувиа хичээсэн хүмүүст зарим үед бухимдах юм. -Таныг ойлгож байнаа. Жанжин штабын даргаа. Таньд амжилт хүсье! -Баярлалаа. Монгол улсын төлөө зүтгэе!.. -Байна уу. -Нөхөр хурандаа жанжин штабаас ярьж байна. -Нөхөр дэслэгч генерал хурандаа Балбар тушаал хүлээж байна. -Нөхөр хурандаа. Үүрэгт ажлаа үргэлжлүүлж явуул. -Мэдлээ. Нөхөр дэслэгч генерал. Монгол Улсын

төлөө зүтгэе! -Анги нэгтгэлийн нийт бие бүрэлдэхүүн үүрэгт ажилдаа ор. -Мэдлээ. Нөхөр дэслэгч генерал. -За гүйцэтгэ. -Тушаал гүйцэтгэе! Хурандаа Балбар.. Хурандаа гүнзгий гэгч нь амьсгаа аваадталын орлогчоо дуудуулав… … Батхүү ээлжийн амралтаа гуйж байж гаргуулчихаад мөрдөн байцаах газраас гарч ирэн намрын сүүлч сарын хүйтэн цэнгэг агаарыг гүнзгий гэгч нь амьсгалав. “За ингээд ажиллаад эхэлнэ дээ. Би ийм гоё хөөрхөн охин дүүтэй байдаг. Хэрэв энэ охин орчлон хорвоод төрөөгүй байсан бол төрсөн эцэг минь намайг хайрлах байсан боловуу. Одоо яая гэх вэ? Ийм зураг төөрөгтэй байж. Ээжээс гарсан хоёр эрэгтэй дүү маань намайг зовж байхад нүдэн дээр минь дэндүү жаргаж өссөн дөө. Энэ охин ч бас тийм биз. Тэглээ гээд яах билээ дээ. Энэ охин их өөр харагдаад байх юм. Миний цус тэр охины судсаар гүйж байгаагаас хойш олно доо. Дүүгээ олох болно. Онон дүү минь чи хаана явна даа” Эцэг нэгт охин дүүгийнхээ алга болсонд гайхашран бодолд хатсан Батхүү замын хашлага модон дээр сууж тамхи асаан орчноо гүйлгэн харав. Хэдийгээр намрын сүүлч

дуусч байгаач ганган дэгжин хөнгөн нимгэн хувцастай эрэгтэй, эмэгтэй овутан бололтой залуус хэсэг бүлгээрээ хойшоо, урагшаа зөрөлцөнө. Баихүү 1 энгэрийн халаасаа уудлан дүү охиныхоо зургыг гарган хараад хажуугаар хөлхөх залуус уруу гөлрөн ширтэв. Онон биеэ үнэлж байна л гэж байхгүй. Чинээлэг эцгийнх нь хөрөнгө түүнийг биеэ үнэлэх ядмаг байдалд хүргэхгүй. Өөрөөр хэлбэл тэр мөнгөөр дутаагүй. Батхүү утсаа гарган Сүрэнхүүгийн утсанд залгав. Түүний утас хаалттай байх тул дурамжхан босч хувцасныхаа тоосыг гөвөөд машинаа асаан хөдлөв. Монгол Улсын Их Сургуулийн гадаа очоод том саарал байшингийн өмнүүр бужигналдах залуусыг харан жаал сууснаа шийдэв бололтой бууж сургуулийн том хаалгаар орж явчихав. Батхүү зөрөн өнгөрөх багш оюутнаас “олон Улсын Харилцааны факельтитыг сураглан явсаар “Декан” гэсэн хаяг бүхий өрөөнд орж явчихав. Том цэлгэр өрөөний голыг эзэгнэсэн том саарал ширээний ард суусан махлаг цагаан эр түүнийг толгой дохин угтав. -Өдрийн мэнд. Улсын мөрдөн байцаах газрын ноц хүнд гэмт хэрэгтэй

тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Батхүү. -Та суугаач. Үнэнийг хэлэхэд цагдаагын ахмад гэнэт ороод ирэхээр жаахан гайхаж байна. манай оюутнуудаас хэн нэг нь ямар нэг яршиг төвөг удаагүй биз. -Би ажил хэргийн шугмаар явна. Ингэхэд таньтай танилцаж болох уу. -Би энэ факельтутын Декан Болд гэдэг хүн байна. -Декан та манай ажилд тусална гэдэг бол таны иргэн хүний үүрэг. -Та шууд хэл. Би ямар үүрэг хүлээснээ ойлгомоор байна. -Уг нь та дөрвөн жилийн үүрэг хариуцлагаа ухамсарлах байсан юм. Танай факельтутед сурч байгаад алга болсон нэг охины талаархи зарим мэдээлэл надад хэрэгтэй байна. -Дөрвөн жилийн өмнө сураггүй болсон нэг охины асуудал одоо сэргээгдэж байгаа хэрэг үү. Нээрэн нэг тийм асуудал гарч байсан шүү. Батхүү энгэрийн халаасаа уудлан Ононгын зургыг гарган Деканы өмнө тавьж –энэ охин мөн үү гэж асуув. -Би энэ охиныг сайн танихгүй л дээ. Харин охин алга болж алс холын Завхан аймгаас аав нь ирж нилээдгүй асуудал болж байсныг би сайн санаж байна. -Энэ охинтой

хамт нэг ангид суралцаж байсан оюутнууд одоо сурч байгаа юу. -Бараг үгүй. Бүгд төгсөцгөөсөэ байх. Зарим нь гадаадад сурч байгаа. Охин алга болоод тав дахь жил нь болж байна шүү дээ.э “Ингэхэд таныг герман хэлний тэнхимийн эрхлэгч Сувдтай уулз гэж би зөвлөх байна. тэр таньд надаас арай илүү мэдээлэл өгөх байх гэж би бодож байна. батхүү Деканы зааж өгсөн хаягын дагуу явсаар “Тэнхимийн эрхлэгч” гэсэн өрөөнд зөвшөөрөл авалгүй явж оров. Гуч нилннд гарч яваа байрны өндөр цагаан бүсгүй нилннд ажил хэрэгч хшний байдалтай сууж байлаа. -Сайн байна уу. Би Улсын Мөрдөн Байцаах газрын онцгой хэргийн мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч Батхүү гэгч хүн байна. -Сайн. Сайн байн уу. Та суугаач! Ямар асуудлаар явна вэ? -Дөрвөн жилийн өмнө танайд суралцаж байсан Дамирангын Онон гэдэг оюутны талаар. -Тиймээманай “Герман хэлний орчуулагч Дипломат ажилтны” ангид нэгдүгээр курст суралцаж байгаад алга болчихсон. Нэг хэсэг эрэл сурал болж байгаад сураг тасарсан. -Тэр оюутан сургалтын төлбөрөө төлсөн байсан уу. -Жилийн төлбөрөө

урьдчилан төлсөн байсан. Та энэ талаар мэдээлэл авах хэрэгтэй бол Жаргал гэж багш байгаа. Ангийнх нь багш. Би таныг уулзуулж өгье! Дөч гаруй насны нүднийх нь хараа муудсан бололтой харааны шил зүүсэн махлаг эмэгтэй түүнийг уриалгахан хүлээн авав. -Тиймээ. Миний түрүүчийн төгсгөсөн ангид Онон сурч байсан. Хагас жилийн эцсээр алга болчихсон. Аав нь Завханаас ирээд их л эрэл сурал болсон. Олоогүй юмдаг. Их харамсалтай юм болсон. -Онон хичээлдээ хаанаас явдаг байсан бэ? -Оюутны байранд амьдардаг байсан. Ар гэрээс нь хангалт сайтай, хичээлдзээ сайн. Урлаг уран сайхны авъяастай. Ангийн урдаа барьдаг сайн оюутнуудын нэг байсан. Хоёрдугаар дамжаанаасаа Дипломат ажилтны ангид сурах ёстой байсан юм. -Түүнд үерхдэг эрэгтэй найз байсан уу. -Ангид нь лав байхгүй. Харин гадаадын нэг оюутантай дотносч түүнээсээ жирэмсэн болсон байсан гэж үерхдэг охиндоо ярьсан байсныг хожим сонссон. -Тэх үерхдэг охин нь одоо хаана байдаг юм бэ? -УБ хотод байгаа байх. Библийн Их Сургуульд Герман хэлний хичээл заадаг гэсэн байх шүү. -Нэр нь хэн

гэдэг вэ? -Шүрэнцэцэг. -Таньд өөр Ононтой холбогдолтой ярих зүйл байна уу. -Өөр юм алга даа. Тэр охин амьд мэнд байдаг боловуу. -Шалгаж, тогтоох гээд ажиллаж эхлээд байна даа. Одоогоор таньд түүний талаар дуулгах бодит зүйл алга даа. Бодит үнэн тогтоогдмогц таньтай би холбогдоноо. Батхүү хүндэрч ганихарсан сэтгэлээ тогтоон барих гэж ядсаар явлаа. “Үгүй ер. Ямарч арчаагүй хэн бэ? Дээ. Миний эцэг, энэ сайхан охиноо ор сураггүй алдчихаад өдий олон жил болчихдог. Адаглаж надад хэлдэггүй. Энэ муу дүү минь ганцаараа хүний зовлонг дагасан бололтой. Хувиа хичээсэн новшийн эцэг биднийг хооронд уулзуулж байсан бол ийм эмгэнэлт явдал тохиолдох уу. Миний дүү их хотын амьдралд ганцаардан балчирдаж харийн хүний гарт тарчилж байгаа юм биш байгаа. Учрыг нь заавал олох ёстой. Миний цусаар тоглосон хэн ч бай. Би тэр новшийг өршөөхгүй. Ямарч байсан дүүгээ олох ёстой. Ёстой биш олно. Юуны тулд мөрдөн байцаагч билээ Батхүү чи. Батхүү дүүд юу тохиолдсон байж болохыг олон хувилбараар бодсоор байлаа. -Байнй уу. Барагч утас нь хаалттай

байхдаа. Шөнө их орой болсон байна гэхчилэн бодох зуур эцгийнх нь дуу тээр цаана сонсдов. -Аа. Бие байна. батхүү байна. -Хүү минь чи сайн уу. эцгийн дуун нилннд сульдуу сонсдоно. Энэ нь бас түүний сэтгэлийг шаналгах шиг бодоход-Таны бие зүгээр үү. Дуу чинь тааруухан сонсдох юм гэв. Эцгийн дуунд баясал тодрохыггэнэт тэр анзаарч бас дургүй нь хүрэх шиг болов. -Бие гайгүй ээ хүүхээ. Харин шөнө нойр хүрэхээ болиод байна. -Эм мэм уугууч дээ. Үзүүлж харуулаач! Түүний дуу хөндий хүйтэн өнгөтэй болоход Дамиран сэмхэн сүүрс алдах нь сонсдоно. -Би Ононгын талаар эрэл хийж байна. -Тэр чинь юу гэсэн үг вэ? Хүү минь -Хувиараа эрэн сурвалжилж байна гэсэн үг. -Ахай тэгээд сураг чимээ байна уу. -Таних мэдэх хүмүүстэй нь уулзаж байна. Амралтаа авсан. -Тэгээд хувийн ажлаа хөөцөлдөж байна. -Хүү минь мөнгө төгрөг хэрэгтэй болбол.. Эндээс явуулъя! Ер нь алс нь нэг хүрээд ирвэл”авдрандахь хэдээ өвөрлөөд хотон дохь хэдээ туугаад үхэх бишдээ би. Онон та хоёрын хөрөнгө. Энэ үг Батхүүд инхэд тааламжтай сонсдох аж. -Ер нь би дүүгийн араас эрж гадагшаа ч явж

магадгүй. Тэр үед мөнгө иөгрөг хэрэг болох байх. -Хүссэн цагтаа аваарай! -Ингэхэд Онон та нарт жирэмсэн энэ тэр гэж ярьж байсан уу. -Үгүй чиш. Жирэмсэн гэнэ үү. -Сураг гаргаж чадаагүй гэж би хэлээд байна ш дээ. -За. Хүү минь юу л дуулдах болдоо. -Дараа яръя! Утас тасарч Батхүү бичгийн ширээгээ тохойлдон суув. “Онон жирэмсэн байсан бол биеэ үнэлэгчдийн дунд байхгүй нь ойлгомжтой. Гадаадын тэр оюутан хэн байв. Аль улсын харъяат хүн юм бол. Нөхөр болох хүнээ дагаад гадагшаа явсан юм боловуу. Хилийн шалган нэвтрүүлэх боомтуудаар шалгах нь зөв юм. Өөр нэрээр гарсан ч зураг нь байж байгаа. Хэн нэгэн зальт этгээдийн занганд орж хүүхдийг нь гаргаад ямарч эрх мэдэлгүй гэрийн зарц болж хувиравуу. Айван, тайван явсан бол аав, ээждээ хэлмээр юм. Нэг шөнө орой гараад шөнө нь эргэж ирээгүй гэж байрны жижүүр нь хэлээд байдаг. Гэнэтийн ноцтой явдал болсон бололтой. Түүний толгой тасралтгүй ажиллаж байлаа. -Хөөе ! Чи унтахгүй юмуу. Чамайг хүлээж хэвтсээр эмгэн боллоо. -Унтаж байгаач дээ чи. Би ажилтай байхад чинь. -Амарсан гээ биз дээ. Ямар юмных нь ажил байдаг юм бэ? Хэнийг бодоод унтаж, хэвтэж ч

чадахгүй гиюүрээд байгаа юм бэ? -Хм. Чи мөн хардах цагаа оловоо. -Чи чинь өрөнд орсон хятад шиг царай алдаад байгаа биз дээ. -Би чмад учир зовлонгоо хэлээд байгаа биз дээ. -Тэр ямар хамаатай юм бэ? Бараа зүсийг нь ч хараагүй байж. -Гэхдээ л миний төрсөн дүү. -Тэр охин янхан байсан байхаа. -За чи бага доромжлоорой! Мөчийг чинь санжуулна шүү. Тэсвэр алдран багтарч уур, унтуу болоод байгаа түүнийг эхнэр нь орхиж гараад эсэргүүцлээ илэрхийлж буй бололтой хаалгаа тас хийтэл хаав. Нэг мэдэхэд үүрийн шаргал гэгээ цонхоор тусч байлаа. -Таныг Шүрэнцэцг гэдэг үү. Би Ононгын ах нь.. Нялх ботгоных шиг мэлмэрсэн хар нүдтэй бүсгүйтүүнийг хирдхийн харахад Батхүүгийн зүрхээр ширхийн хатгуулав. “Ямар сайхан бүсгүй вэ?” -Тиймүү. Би таныг .. Харин хүн гэж ойлгоод .. -Таны зөв л дөө. Би цагдаагын ахмад. Гэхдээ энэ удаа хувийн асуудлаар таньтай.. –Дүүгийнхээ талааруу. Бид найзууд байсан юмаа. Түүнээс сураг байна уу. батхүү цөхрөнгүй толгой сэгсэрч сүүрс алдав. -Оогий маань ахтай гэж ярьдаггүй байсан. -Би ч тийм дүүтэйгээ мэддэгүй байсан. Бид эцэг

нэгтэй ах дүүс. -Тиймүү. Та түүнийг танихгүй юу. -Танихгүй. -Харин би таны дүүг таниас илүү мэдэх юм шив дээ. -Тийм болотой. Тэд өөд өөдөөсөө харан инээж орхив. Батхүү нэг л тайвшраад явчих шиг. Хиргүй цагаанхан инээх гэгч ямар сайхан юм бэ? Урьд өмнө ингэж инээж байлуу гэж бодоход хүрэв. -Ямарч байсан айлд орж ирсэн хүн байна. чихэр ид. Би цай чанаад орхие! Бүсгүй их эелдэгхэн нэгэн байлаа. Хаалга онгойход Батхүү бүсгүй өөд харав. -Аа энэ айлын эзэн ирж байна. -Энэ танайх биш юмуу. -Бишээ. Энэ өрөө харин манайх би хөлсөлдөг юм. Хүү маань ээж аав дээр байдаг юм. Нөхрөөсөө салчихсан. Батхүү ибүсгүйг гайхан харж байлаа. “Байр байхгүй, нөхөргүй, бас дагавар хүүхэдтэй хирнээ ямар тайван сэтгэл дүүрэн хүн бэ? Амьдралын зорилгогүй ч юм шиг” -Таны дүү бид хоёр найз байсаан. Энэ түүний зураг. Бүсэлхийгээрээ жаахан бүдүүн байгаа биз. Дөрвөн сартай жирэмсэн байсан юм. Шинэ жил болох дөхөж байсан үе. Ононгын хажууд зогсох хүрэн царайт бадриун залуу Батхүүгийн нүдэнд шууд тусаад ирэв. -Харин энэ хэн бэ? -Түүний найз залуу.

Ирланд залуу. Хүмүүнлэгийн Их сургуулийн оюутан. Пэт гэдэг хүн. -Энэ залуу аль улсын харъяат юм бол.. -Тэрийг нь сайн мэдэхгүй юм. -Дүү маань энэ залуугаас жирэмсэлсэн юм боловуу. -Тийм. Тэд бие биендээ их хайртай байсан. -Та хамгийн сүүлд Ононтой хэзээ уулзсан бэ? -Тэр орой. 2004 оны 1-р сарын 18-ны орой. Баасан гариг байсан. “Хаадын өргөө” Соёлын их танхимд Элит залуусын үдэшлэг болсон юм. Тэр цэнгүүнд Пэтийг Монголын нэг инөлөө бүхий найз нь урьсан гээд Онон хамт яваад эргэж ирээгүй. -Та дараа нь Пэттэй таарсан уу. -Дахиж түүнийг хараагүй. -Ононд өөр эрэгтэй, эмэгтэй найз байсан уу. -Оюука гээд өөрөөс нь нилээд хэд эгч эмэгтэйтэй найзалдаг байсан. -Тэр Оюука одоо хаана байдаг юм бол.. -Мэдэхгүй аав нь цэргийн дарга хүн байдаг гэсэн. Нилээд баян чинээлэг эмэгтэй байсан. -Тэр Оюука сурдаг байсануу. Ажилладаг юм боловуу. -Мэдэхгүй юмаа.Дипломат ажилтан ч билүү. Тэр Оюука бас жирэмсэн сүйт залуу нь Пэтийн найз ч гэдэг билүү. Нэг тийм холбоотой юм шиг байсан. -Тэр Оюукагын зураг нь байна уу. -Надад яаж байх билээ дээ. Их баян чинээлэг, ганган дэгжин хүүхэн харагддаг байсан. -За баярлалаа. Би дүүгээ заавал олно. Би ярьж байнаа. Батхүү үнэн сэтгэлээсээ ийн хэлээд гарахдаа дүүгийнхээ найз бүсгүйг эргэж харав. Найгах шиг туялзан алхах залуу

эмэгтэй түүний анхаарлыг ихэд татах аж. “За энэ хүүхэн шуухан ч яамай шал дэмий эдэнтэй ямар орооцолдож үзээгүй биш” Оюука гэнээ. Оюука гэнээ. Тэр бас гадаад нөхөртэй байх нь. Түүний нөхөр Петт гэгчтэй найз болж таарах нь. Оюука гэгч дүүгээс нилээд эгчмэд болохоор нөхөр нь түүнтэй насаар ойролцоо юмуу ах болж таарна. Тэгэхээр Пэтт гэгч новш миний дүүгээс ах болж таарах нь. Оюукаг олж уулзах хэрэгтэй” Батхүү дүүгийнхээ амьдарч байсан оюутны байранд очиж тухайн үед оюутны байрыг хариуцаж байсан хүнтэй уулзаж дүүгийнх нь бүх юмыг эцэг нь аваад явсныг мэдэв. Хилийн боомтоор тухайн үед зорчсон зорчигчдоос дүүгээ хайгаад олсонгүй. Нэрийг нь сайн мэдэхгүй. Аль улсын иргэний харъяалалтайг нь ч мэдэхгүй Пэтт гэгчийг бас зургаар ньхайгаад олсонгүй. Оюука байхдаа яах вэ? дээ. Өөр нэг нэг нэр байгаа даа. Аавынд очихоос хүссэн хүсээгүй очих хэрэгтэй боллоо. Дүүгийн юмыг авсан юм чинь тэмдэглэлийн дэвтэр ч юмуу. Хэрэгтэй зураг олдож болох юм. Тэр Оюукагын зураг бас байж болно. Эхлээд ярих хэрэгтэй. Ер нь ч очоод ирэхэд болохгүй юм юу байх билээ. Ахиухан хэдэн төгрөг авъя. Юмыг яаж мэдэх вэ? “Алс хэтийн явдал юу ч болоо билээ.. Ер нь ч тэгээд аль ч улсын хэнбэгуай ч

байсан миний цусаар тоглосон байвал яадгыг үзүүлнэ. Дүүгийнхээ халуун чихийг атгадаг юм болбол.. 2004 оны 1-р сарын 18-нд гарсан авто осол, гэмт хэргийг шүүж хянах хэрэгтэй юм байна шүү. Энэ өдөр Улсын бүртгэлээс хасагдсан нас барагдагсдаас 20-25 насны залуу эмэгтэйчүүдийн бүртгэлийг бас гаргая! Ямартай чтэр “Хаадын өргөө” орж 1-р сарын 18-нд болсон элит залуусын цэнгүүн гээчийн талаар мэдэх нь бас чухал. -Амрыг эрье! Батхүү шууд үнэмлэхээ нүднийх нь өмнө тулгахад “Хаадын өргөө” Соёлын танхимын ерөнхий менежир гэх зэгзгэр цагаан хүүхэн түүнийг дагуулан захирлынхаа өрөөнд оруулав. Урлагын хүнд баймгүй хүйтэн гөлгөр харцтай, үсээ гялайтал хусуулсан махлаг бор хүн хүнд биеэ займчуулан Батхүү үрүү эргээд инээх гээд ярвайж –Таньд юу хэрэгтэй вэ? Гэж төвөгшөөх мэт бувтнав. -Ажлын шаардлагаар таниас зарим зүйлийг тодруулна. Мөрдөн шалгах ажлын нууцыг задруулах хуулийн хариуцлага хүлээдэг учир та миний асуусан зүйлд хариулна уу. -Тэгээд асуу л даа -Та “Хаадын өргөө” Соёлын Танхимын захиралын ажлыг хэдэн жил хийж байна вэ? -Долоон жил тасралтгүй ажиллаж байна. -Баярлалаа. 2004 оны 1-р сарын 18-ны баасан гаригт зохиогдсон элит залуусын цэнгүүний

талаар яриач! -За байз. Юусан билээ хө. Нэг тийм Шоурхуу юм бололуудаа. Монголын нэг эмэгтэйчүүдийн байгуулагаас ч билүү нэг төрийн бус байгууллагаас Монголд үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын Байгууллагуудтай хамтран зохион байгуулсан цэнгүүн манайд 3 цагын хөлс төлсөн юмдаг. Овоо ч их ашиг олсон юмдаг. Ер нь ч тэгээд зах зээлийн энэ үед түрээсийн гэрээний төлбөрөө хийж байвал хэн байх нь надад сонин биш. -Ойлгомжтой. Тэр цэнгүүн чухам чмар зорилготой зохион байгуулагдсаныг та мэдэхгүй гэсэн үгүү. Бичил камерт дуу, дүрс нэгэн зэрэг бичигдэж байлаа. -Тиймээ. Би яаж мэдэх юм бэ? Рок хамтлагын хэд хэдэн хамтлаг лав ирж нүсэр тоглолт болсон юм даг. -Дан залуус оролцсон уу. -Тийм. Хана, тааз нурмаар пижигнэсэн жинэхэн амьд тоглолт болсон хөх дэлэн нь ил гарч энгэр заам нь задгайрсан хүүхэн залуус ч хаа ч гэж ёстой нэг алж өгсөндөө. Мөн лут тоглолт болсон юм. Ха. Ха. Ёстой алж өгсөн л дөө. Гэнэт Батхүү орлого мөнгө байвал өөрийг бодохоо больж нүдээ таглуулсан эл хүдэр эрд уур нь хүрэх шиг болов. -Гадаадынхан хир ирсэн бол. -Байсан байсан. Хар шараараа алаглаад л. -Хм. Батхүү тэндээс гарч ажил уруугаа давхин очив. -Үгүй залуу минь чи чинь амарсан биш билүү.

-Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ нэг ажил гараад. -Чамд 2004 оны 1-р сард гарсан гэмт хэргийн бүртгэл чинь ойр байна уу. нэг юм харахаас. -Тэнд оноороо байгаа 2004 он. Тэгээд 1 сар юу амархан бэ? Энэ амархан. Очоод хар. -Баярлалаа. Харин архивт хадгалагдсан бас нэг гэмт хэрэг.. 2004 оны 1-р сард хүчирхийлэлд өртсөн. Амь насаа алдсан 20-25 насны эмэгтэй хэд байна вэ? Хүнд гэмтлийн зэрэгтэй. Бас жэрэмсэн. -Үгүй чи чинь. Залуу нөхөр минь ээ. Хорин долоо, найман насны хүүхдээ дагуулсан хүүхний эрэлд Дүлзэн гардаг шиг юу болоо вэ? -Надад хэрэг болоод байна. чи битгий тоглоод байж үз. -За ойлгомжтой. Тушаал биелүүлье! 1-ний өдрөөс хайхуу. Үгүй 18-ны өпрөөс 18-ны өдөр орно шүү. –Арван найман. Арван найман. За энэ гараад ирлээ. Иргэн Э тархиндаа гэмтэл авсан 18 настай. Иргэн А нөхөртэй зодуулжхүнд гэмтэл авсан. Иргэн О онц хэрцгийгээр амь насаа. -Овог нэрээр нь уншаад орхи. -Балбарын Оюунзул 24 настай. -Боллоо. Хөөрхий Оюунзул. Ямар сайхан байх вэ? Алдарт дүүрэнгийн аллага “ Муу новш. Ерөнхийлөгч түүний амийг дэмий уучилсан юм. Яах вэ? Эцэг нь мөнгөтэй. Тэгээд мөнгөөр цохио биз. -Тэр залуу та нар найзууд гэлүү. -Тиймээ. Гэсэн ч бидний зам салсан. Өө тийм. Ганбаа нэг зүйл

тодруулъя! Наад новш чинь хэдэн цагт аллага үйлдсэн байна вэ? -Шөнийн нойль цаг дөчин минут. -Хэргийн газар -Зүүн дөрвөн замын урьд уруу “таны орчин” зочид буудлын агр талд. -Байз. Байз. Тэгэхээр замын хойд тал төрийн өмчийн байр. Түүний зүүн жигүүрт “Хаадын өргөө” Соёлын Их Танхим Батхүүгийн нүүрний арьс шадав татав хийн татаад эхлэв. “Тэр новш.. Тэр муу новш “Хаадын өргөөнд” болсон цэнгүүнд оролцсон юм бишүү. Элит залуус гээд биеээ хөөргөдөө биз. Уг нь тэр новш тэгтлээ их архи уудаггүйсэн. Энэ цэнгүүн… Хохирогч Оюунзул байдаг.. Бас л хүний ганц охин Оюунзулын үхэл харин надад буян боллоо байна. хүү минь хөрөнгийн эзэн суух ёстой. Саруул сэхэж хүн болохоосоо өнгөрсөн. Гаадан удахгүй чад болно. Дарваан Санжаа тунчиг удахгүй ажиллаж эхэлнэ. Би одоо дүү, дүү гэж гүйгээд муу хүүгээ мартаж орхих дөхөж. Хүү чухал.. Маргааш Дарваан Санжаад илгээмж явуулах юм байна. тэгээд Завхан нисье! -Аавынд Ононгын зурагнууд дотор тэр Оюука гэгч бас гадаад эрсийн зураг байх ёстой хэмээн бодов. -Гамбаа юмыг яаж мэдэх вэ? Дүүрэнгийн энэ онц ноцтой хэргийн үйлдэл дахин давтагдсан уу. -Хоёр удаа давтагдсан. Яг тийм

үйлдэл садисёт аллага. -Хэдээс хэдэн насны хүүхнүүд вэ? -Арван наймаас хорин насны жирэмсэн хүүхнүүд. Батхүүгийн зүрхний цохиолт түргэсээд ирэв. “энэ хэргүүдийг би яагаад мэддэгүй билээ. Арай.. Арай..” -Хохирогч нарын зураг ибайна уу. хэн гэдэг нь тогтоогдсон уу. -Тогтоогдсон. Харин алуурчин баригдаагүй. -Новш гэж наадахыг чинь хараад орхиё! Тээр шөнө болсон хойно утас нь дуугарахад Дамиран яаран өндийв. -Байна уу. -Би байнаа. Батхүү. Би маргааш тань уруу нислээ. Өглөөний нислэгээр очино. Та Ононгын алга болохоосоо өмнө хэрэглэж байсан юмнуудыг гаргаад ил тавьчихаарай! -За. Хүү минь чи хэд хонох юм байгаа биз дээ. Эхнэр хүүхдээ аваад ирвэл. -Энэ удаа амжихгүй. Би Ононгын хойноос явж түүнийг олох гээд амжуулах ажил их байна. амрах, тавлах юм ер байхгүй би нөгөөдрийн онгоцоор буцаж ирнэ. Гадны улс уруу ч явж магадгүй болох нь. Таны боломж юу болох нь вэ? Мөнгөний хэрэг их гарах болох нь. -Мөнгөнд санаа зовох юмгүй. Ирэхээр чинь болъё! Утас тасарч Дамиран нэгэн цаст орхин одсон хүүгээрээ бахархан, баярлаж байлаа… .. Зам нийлсэн хоёр нөхрийнхөө царайг гүйлмэг ажсан Батхүү өөрийгөө сэмхэн ажив. Бйагаль эхийн хайрласан өндөр хянган хамар, хөнхөр дух, шаравтар цайвар царай одоо түүнд хэрэг

болж буйд бас баярлана. Осолдохгүй л машин урагшилж байгаа бололтой энхэл, донхолд сэгсчинэ. “Новш гэж эртхэн англи хэл сурах минь яалаа. За яах вэ? Үзээд алдана даа. Тэр муу новшийн Пэт. Эдний үүрэнд таараасай билээ. Эд хулгайн замаар яваад байнаа даа. Янз нь. Энэ солиорсон Ирлиандууд ихэд баяр хөөртэй явахыг бодоход бололтой. Энэ хэрмэл залуустай таарсан минь сайн боллоо. Дүү маань тэр Пэттэйгээ хүрээд ирэх юм боловуу. Оюунзулын зураг дүүгийн альбомонд байж байдаг. Тиймээс Оюунзулын нөхөр, Петт хоёр найзууд бололтой. Тэгээд Оюунзул, Онон хоёр дотносч үерхэж байсан юм боловуу. Гэтэл тэр 18-ны шөнө Оюунзул алагдаж, миний дүү алга болсон. Дүүрэн түүнийг хөнөөсөн. Яагаад тэгсэн юм бол “Хаадын өргөөнд” болсон элит залуусын цэнгүүн дээр тэд тааралдсан байж болох юм. Дүүрэн хэзээ ч хүнтэй мууддаггүй. Өширхөж, хорсдоггүй хүн. Үнэнийг хэлэхэд тэр хүн алах хүн биш. Яагаад Оюунзулыг.. Тэд хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байсан юм боловуу. Тийм байж болох. Хардахдаа Дүүрэн түүний амийг хөнөөсөн байхуу. Гэтэл түүнд бас өөр хүүхэн байсан. Бас Оюунзулын нөхөр нь тэр үед хаана байсан байж таарах вэ? Ямартай ч Оюунзул тэр шөнө алуулсан. Зүгээр ч нэг аллага биш. Аймшигтай садист аллага. Энэ аллагад Оюунзулын нөхөр

оролцсон байж болох юм. Тэр Дүүрэнтай танил байвуу. Дүүрэн тийм юм хийхүү. Онон Пэт хоёр хаачив. Өшөө хамаатан байсан юм боловуу. Наашаа гарахаас өмнө Дүүрэнгийн хавтаст хэргийг сонирхох минь яав. Архивын нөхөрт хэдэн юм юм хаячихаж болох байсан. Дүүрэн … Дүүрэн энэ орчлонд илүүдэж байна даа найз минь чи. Чи бол миний хүүгийн золиос. За энэ ч яах вэ? Миний дүү харин хэн нэгний золиос болох ёсгүй. Дүү минь байхгүйч болсон байхыг үгүйсгэхгүй. Харин амьд байх юм бол .. их зовж байгаа байхдаа. Яг миний багынх шиг магадгүй түүнээс ч дор .. Санах ч юм биш. Новш. Тэр муу өөдгүй амьтныг би олох болно. Түүний зураг дээр зүүн гар дээр нь шивсэн муухай амьтны дүрстэй шивээс энэ хоёрын зүүн гар дээр байхыг бодоход эд нэг бүлэглэлийн залуус бололтой. Магадгүй хар тамхины наймаачид байж болох. Эсвэл хүний наймаа. Хүний наймаач байж болох юм. Үгүй ингэхэд би чинь одоо дөргүй үхэр шиг явсаар байгаад Иракт хүрээд ирэх нь энэ үү. Өнөөдрийн эдний үйл ажиллагааг сайн бичиж авах нв зөв. Малгайдаа бичил камераа сайн байрлуулж нуусандаа. Ямартай ч би нийгэм цочроосон гэмт хэргийн нэг үүр

үүрүү орж байгаа болотой. Бас ч гэж эцгийн өсч байгаа мөнгө их хэрэг болж байна даа. Явсан нохой яс зууна гэж үг байдаг даа уг нь “ Ийн бодлогоширч явсан Батхүү бас айж түгшин хянамгай байлаа. -За ирлээ. Нурж сүйрч эргэж сэргэх аядаж байгаа Багдад хот. Иранчууд ч бас их бужигнаад авлаа даа. Хотын хойд дүүрэг. Тэр. Эртний хийцтэй саарал боржин чулуун нүсэр том барилга байгаа биз. -За тийм байна. бас хэрмэн хашаа. Байшингын орой дээр тэнгэр үрүү цойлсон сүм хэлбэртэй шовх үзүүртэй төмөр гялалзаж байна. -Тэр чинь их учиртай даа. Чухам манай Иёзидчуудын утга эндээс л харагдаж байгаа. -Ямар утга гэж -Найз минь чи арай Сект бүлэглэлийнхээ үндсэн утгаа мэддэгүй юм биш биз. Батхүү хэрэг бишдэж буйг мэдэрч сандрах шиг болов. -Чамайг өөрөөр тайлбарлах юм байх гэж бодоод.. Маншин нүсэр том хотыг зүсэн давхисаар мөнөөх хүйт даасан том барилгын өмнө дөхөж ирэхэд цайзны төв хаалган дээр доош харан мушгиралдсан том могойн зүрх байх бөгөөд дээр нь “Паон буюу хар могой” гэж Англиар бичсэн байхыг Батхүү олж үзэв. -За ирлээ. Залуу анд минь. Манай сект бүлэглэлийн төв байр энэ. Одоо чөтгөрийн үр

сад тал бүрээс цугларч ирнэ. Харанхуй болохоор мөн ч гоё цэнгэлийг эдэлцгээнэ дээ. Хоёр алгаа хооронд нь үрчин дэвхцэх шахам байгаа хэрмэл эрийг Батхүү гайхан хараад толгойдохив. Үхрийн эвэр шиг сэргэр том баг өмссөн залуус хаалга онгойлгож өгөхдөө залуусын зүүн гар дахь дүрсийг шалган хянуур гэгч нь ажиглана. Энд зөвхөн “ Ад чөтгөрийг шүтэгчид” цуглардаг үүр гэдгийг мэдээгүй ч Батхүүгийн бичил камер ажиллаж байлаа. Хэрмэн хашаан дотор хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сект бүлэглэлийн толгойлогч Африк үндэстэн Эндре Хара гэгч толгой дээрээ хар могойн дүрс суулгаж нуруугаа үүрэн нааш, цааш холхино. -Хөөе бөөсүүдээ. Курдын хил дзээрээс авчрах ёстой эмс яагаад удаад байна вэ? Манай Иёзидчууд алс холын Монгол хүрсэн. Өнөөдөр чөтгөрийн үр сад Монгол эмээр зоог барина. Их ламтан Бэкли одоохон морилон ирнэ. “Юу гэнэ вэ? Монгол эмээр зоог барина ч гэх шиг. Ламтан гэхийг бодоход шашны ямар баяр болж байгаа юм боловуу.өнөө шашны хэт даврагч үзэлтнүүд гэдэг нь энэ юм боловуу. Чөтгөрийн үр сад гээд байх юм. За ямарч байсан харж байхаас өөрөөр яалтай билээ. “ Нэг таагүй юм болох гэж буйг Батхүү зөнгөөрөө мэдэрч байв. -Эзэн толгойлогчоо. Их ламтан Бекли морилон ирлээ. -Түнэр

харанхуйн Хаант Улсын Чөтгөрийн үр садаа. Их ламтныг хүлээж авахад бэлтгэ. Толгойлогчийн тушаал буулгамагц битүү хар цамц, ицагаан өмд, улаан бүс ороосон янз бүрийн аймшигтай амьтдын дүрс бүхий баг өмссөн залуус том байшингаас дэрхийн гарч ирээд бас л нөгөөх тайлж хэлж боломгүй амьтны дүрс шивсэн зүүн гараа харуулан мэндчилж байгаа бололтой доёлзуулахад Батхүү тэднийг дуурайн зүүн гараа доёлзуулан харайж явлаа. Урт хар өмсгөл бүхий ламтанг сэм сэм гишгэлэн орж ирэхэд калуус нэг зүйлийг амандаа орилолдов. “Католик шашинтай болотой” хэмээн Батхүү өөртөө шивнэв. -Эзэн толгойлогчоо эмсийг авчирлаа. Бүгдийн нүд хашааны хэрмэн хаалга уруу чиглэв. Янз бүрийн хувцастай дөч орчим эмэгтэйг хэдэн хүн чирч гулдран оруулж ирэв. Айж, цочирдон өршөөл, энэрэл

гуйж өөр, өөрийн хэл дээр орилдох бүсгүйчүүд бүгд залуухан бас жирэмсэн эмэгтэйчүүд байхыг Батхүү олж үзэв. -Хэдэн эмсийг авчрав. -Дөчин нэгэн эм байх ёстой. Нэгийг нь зугатаалгачихсан. Тэр эм ямар үндэстэн байсан бэ? -Ноён толгойлогчоо. Тэр эм монгол эмэгтэй байсан. -Түүнийг хэн алдсан бэ? -Ноён толгойлогчоо би. Би буруутай. Би алдчихсан. Эзэн толгойлогч таны хүч чадал оргилог. Тэр эм хүний машин булаагаад зугтаачихсан.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…