Нүүр Өгүүллэг “ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

“ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

53 секунд уншина
0
0
356

Энхрий жаахан охин үрийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн Идэр хэд хоног эмнэлгээр явлаа. Өвчиний талаар олон ч хүнтэй ярилцав. Энэтхэгээс зүрхний донор авалгүй өөрөө донор болохыг хүсэвч том

хүний зүрх охинд нь тохирохгүй гэх таагүй мэдээ түүнийг угтлаа. Өдөр өнгөрөх тусам охины бие сульдан доройтож зүрхний ачаалал нь ихсэж жигд бус амьсгална. Итгэлийн хүндхэн байдлыг харан зогсох

бүгдийн өр зүрх нь өмөрч дотроо хичнээн их шаналан үймэрэвч охины дэргэд хүчээр инээмсэглэн хөгжилтэй байж түүнд энэ нь ердөө л ханиад төдийхөн өвчин мэт ойлгуулан сэтгэл санааг нь дэмжинэ.

Охины өргөж авсан аав ээж болон Идэр, Сувдаа нарын хэн нь ч охины өрөөнөөс гарч ирээд тэсэлгүй нулимс унагаж байлаа. Тэдний сэтгэлийн зовлон шаналал дээр бас нэг дарамт ирнэ. Энэтхэгийн

талаас төлбөрийн урьдчилгаа 60% авсаныхаа дараа гэрээнд заасан өдрөөсөө өмнө үлдэгдэл мөнгөө бүрэн төлөхийг Батбазараас шаардана. Бүгд л үлдэгдэл мөнгөний дутууг хаанаас олохоо мэдэхгүй сандран

гүйлдсээр. Охин ийм маягаар удаан байвал зүрх нь тэсэхгүй тул байдал хэцүүдвэл одоо ч хамаагүй унтуулганд оруулахад бэлэн байв. Мөнгө бүрдээд Энэтхэг рүү шилжүүлэг хийчихвэл Батбазар охинтойгоо Энэтхэг рүү ниснэ. Итгэлийг эмнэлэгт ирж хэвтсэнээс хойш Идэр дэргэдээс нь огтхон ч холдоогүй бөгөөд түүнийг 00 орох төдийд охин: -Агаа та хаачих гэж байгаа юм -Та намайг орхиод явахгүй шүү -Агаа хурдан ирээрэй гэх мэт үгийг чин сэтгэлээсээ хэлэн аав ээжээсээ илүүтэй ихээр Идэрт дотно байх байр байдлыг харсан Батбазар, Болор нар охиныг төрсөн эцэгт нь үлдээх нь зөв гэдгийг сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрчээ. -Ахыгаа уучлаарай. Хар нялхаас нь өсгөсөн юм болохоор охиноо чамд өгнө гэхээр надад

үнэхээр хэцүү байсан. Чамаас охиныг нь авч зугтсан өдрүүдийн болчимгүй үйлдэлээс уучлалт гуйя. Гэхдээ одоохондоо би аав нь юм болохоор охиныхоо төлөө бүгдийг хийнэ. Энэтхэг яваад эрүүл саруул болоод ирэхээр нь охиндоо бүгдийг тайлбарлаж хэлнэ. Тэр үед миний дүү сэтгэл бардам миний охин аавдаа хүрээд ир гэж хэлээрэй гээд Батбазар хэлсэн үгсийнхээ араас санааширан Идэрийн мөрийг базлан авлаа. Батбазарын зүрхний эмч найз нь андынхаа гэр бүлд чин сэтгэлээсээ туслан эмнэлэгт тусгайлан өрөө гарган өгч зөвхөн дан ганц өөрөө л охинд бүх эмчилгээг хийж байгаа тул Итгэлийнхээ өмнөөс бүгд л түүнийг хүндлэн хайрлана. Идэр ах эгч нартаа охиныхоо өвчиний талаар ярьсанаас хойш тэдний сэтгэл нь нэг ч өдөр тайван суугаагүй бололтой хот руу хүрч иржээ. Ах эгчийгээ тосох гээд охиноо унтсан хойгуур эмнэлэгээс гарч явлаа. Охины эмчилгээнд гээд ах нь

өөрийн дөнгөж өсгөн байсан хэдэн малаа зараад эгчтэй нь хамт ирээд Идэрт мөнгө өгөхөд: -Дүү нь та нарынхаа ийм их хүндлэлийг яаж даана даа гээд нулимстайхан өгүүлэхэд ах нь түүнд: -Миний дүү өсөхийн цагт аав ээжийгээ, өөдлөхийн цагт эхнэрээ алдсан хүн. Одоо өтлөхийн цагт ганц охиноо алдаж болохгүй. Бид нэг гэр бүл гээд дүүгээ зоригжуулан хамтдаа эмнэлэг явцгаав. Охин нь хүндхэн байхад өдөр шөнөгүй мөнгө төгрөг хөөцөлдөн яваа Батбазар ахдаа гартаа атгасан мөнгийг аваачиж өгнө гэхээр л ахынхаа баярлан байх царайг сэтгэлдээ дүрслэн явна. Тор дүүрэн мөнгө барин ах эгчийгээ дагуулсаар охиныхоо өрөөнд ороход унтаж буй охинд эмч унтуулга хийх гээд бэлдэж байх нь тэр. -Эмчээ одоо унтуулга хийхэд хэзээ сэрэх вэ? -Энэтхэг рүү очтол сэрээх хэрэггүй байхаа. Охины зүрх тайван байх хэрэгтэй. Тэгэж байж л бид охиныг аварна гэхэд Идэр охинтойгоо дахиад жаахан хамт байхыг маш ихээр хүссэндээ эмчийн өмнө сөгдөн суугаад: -Эмчээ ганцхан хоног ердөө л ганцхан хоног. Би охинтойгоо

ах, эгчийгээ танилцуулмаар байна. Бас охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэмээр байна. Маргааш охин маань 7-н нас хүрнэ. Би охинтойгоо баймаар байна. Ганцхан өдөр ганцхан өдөр ганц л өдөр тэгэх үү эмчээ гээд цагаан халааднаас нь зууран Идэрийг уйлан гуйхад эмч хадам эгч рүү нь яах уу гэсэн байртай харвал Болор толгой дохин зөвшөөрөл өглөө. Эмч Идэрийг тохойноос нь өргөн өндийлгөөд: -Ойлголоо миний дүү. Охинтойгоо хамт бай. Гэхдээ хэт их баярлуулж, ядрааж болохгүй шүү гэхэд Идэр нулимсаа арчин арчин сөөнгөдсөн хоолойгоор: -Баярлалаа баярлалаа баярлалаа гэж хэлсээр. Охины биеийн байдалд санаа зовон суухдаа Идэрээс бусад нь охиныхоо төрсөн өдрийг огт санаагүй ажээ. Тэднийг ийнхүү байхад гаднаас Сувдаа орж ирээд боодолтой мөнгө гарган Болорт: -Эгчээ энэ мөнгийг Итгэлийнхээ эмчилгээнд зориулж байгаа юм шүү гээд өгөхөд Болор: -Маш их баярлалаа. Гэхдээ надад биш Батбазарт өгвөл гээд утсаа аван нөхөр лүгээ залгав. -Утас нь холбогддоггүй ээ. Цаадах чинь машинаа зараад үлдэгдэл мөнгөө шилжүүлчихье гээд дөнгөж сая гарсан. Та

нартай таараагүй юм уу? гэвэл Идэр өөрийн тортой мөнгийг бариад Сувдааг хөтөлсөөр хойноос нь гарав. Эмнэлэгийн хаалгаар гарч ирэхэд эсрэг талын урсгалаар машин нь явж буйг харлаа. -Сувдаа Сувдаа тэнд явж байна. Чиний машин хаана байна гэвэл Сувдаа хариу юу ч дуугаралгүй Идэрийг дагуулан зам хөндлөн гараад такси барих гэж зогсоно. -Сувдаа чи машинаа гээд Идэр түүн лүү харан харцаараа зарчихсан юм уу гэсэн шиг ширтэхэд Сувдаа толгой дохин инээмсэглээд дэргэд ирж зогссон такси руу суув. Идэр ч даган таксинд суугаад: -Баярлалаа гээд түүний хацар дээр зөөлөн үнслээ. -Ахаа хурдлаарай. Нэг машин гүйцэх хэрэгтэй байна гээд Идэр таксины жолоочыг яаруулна. Зам тойроод хэдэн жижиг тэрэг дунд Батбазарын том жийп машин онцгой харагдав. -Ахаа тэр ланд 200-г гүйцэх хэрэгтэй байна гэхэд жолооч тэднийг яаран буйг ойлгож сэтгэл гарган түгжрээн дунд урсгал сөрөх эсвэл урдаа байгаа машинуудад дохион үйлдэл үзүүлэн 2, 3 машины ард дөхөж ирлээ. Гэрлэн дохион дээр зогсох л юм бол Идэр буухад бэлэн байгаа нь түүний гар машины

хаалганы түгжээн дээр хэдэн хуруугаа товшилон байгаагаас илт. -Ахаа хурдлах хэрэггүй ээ! Очих газар хүртэл нь сэмхэн дагачих гээд Сувдааг хэлэхэд Идэр гайхан түүн рүү ширтвэл Сувдаа Идэрийн гарыг зөөлхөн атгаад: -Идэр уучлаарай. Одоо хийх миний үйлдэл буруу ч байж болно. Гэхдээ л би Итгэлийн төлөө хийж байгаа юм шүү. Юу ч болсон чи намайг ойлгохыг бодоорой гээд үргэлжлүүлэн ямар нэг зүйл ярихыг хүсэлгүй эгц урагшаа ширтэн явахад үл ойлгогдох түүний яриаг цааш дэлгэрэнгүй сонсохыг хүссэн Идэр: -Чи юу яриад байгаа юм. Шууд хэлээч гээд шавдуулан урдуур нь өнгийн цоо ширтэхэд Сувдаа үргэлжлүүлэн: -Би танай ахад чинь итгэхгүй байна. Хэд хоногийн өмнө эмнэлгийн 00-д намайг сууж байтал Батбазар ах зэргэлдээ 00 руу ороод хэн нэгэнтэй яриад байсан. -Хэнтэй юу гэж ярьсан юм -Би өөрийн хүүхдийнхээ төлөө бүхнийг хийнэ. Бас чамайгаа гүнж шиг амьдаруулна. Байрны үлдэгдэл мөнгө удахгүй шийдэгдэнэ тэр болтол хайр минь хэдхэн хоног тэсээрэй гээд ярьж байсан. Тухайн үед чамд хэлмээр байсан ч ийм хүнд хэцүү үед хэлэх зүрх хүрээгүй. Та хэд

бүгдээрээ л охины өвчин шаналалд санаа зовон байхдаа өөр бусад асуудлыг анзаарах сэхээгүй байсан. Харин би тэр яриаг сонссоноос хойш Батбазар ахын үйл хөдлөл бүрийг анзаарч ирсэн. Болор эгч та 2 л Итгэлийг шөнөжин ээлжлэн асардаг. Батбазар ах өдөртөө ганц 2 цаг үзэгддэг. Нэг ч шөнө охинтойгоо хамт байгаагүй. Гадуур мөнгө төгрөг хөөцөлдөөд завгүй байж болох юм. Гэлээ гээд эхнэр охин 2 нь эмнэлэгт байхад хүзүүгээ хэд хэд шимүүлсэн өглөө ирэх тийм хань, эцэг байх уу? Тэгсэн ч гэлээ охин нь үхлийн зааг дээр байхад түүнийг арай ч буруутгаж чаддаггүй байлаа. Магадгүй би буруу бодсон ч байж болно гэхдээ л энэ удаа зүгээр л хаана очихыг нь харъя гэхэд байж боломгүй үгс сонссон Идэр чимээгүйхэн Сувдааг тэврэн гарыг нь чангаас чанга атган Батбазарыг даган явлаа. Батбазар дарь эх рүү эргээд сэлх бэлхийн замаар хойшилсоор Хадад Вилла гэх самбар өнгөрөн явав. Нэлээн явсаны эцэст уулын замаар дээш өгсөн 3-н давхар хаусын гадна машинаа тавин дотогшоо орлоо. Батбазар хаусанд ороод зурагт үзэн нүцгэн шахуу буйдан дээр сууж байсан бүсгүйн гараас татан босгоод тэврэлдэн байгаа нь тус байшингийн цэлийсэн цэлгэр том

цонхоор Идэр Сувдаа нарт харагдахад тэд яахаа мэдэхгүй сандчин цочролд орон сууна. Идэр машинаас буух гэтэл Сувдаа түүнийг хориглож: -Түргэдэх хэрэггүй. 2-лаа сайн бодох хэрэгтэй гээд тэд өнгөрсөн бүхнийг нэхэн бодож өөр өөрсдийн гаргалгааг хоорондоо ярилцаж нэлээн удаан суулаа. Батбазар хауснаас гарч ирэн машинаа хэд тойрон алхсанаа тэдний сууж байсан такси руу чиглэн алхлаа. Идэр Сувдаа нар машины арын суудалд шигдэн нуугдахад таксины жолооч машинаасаа буун Батбазарыг тосон очоод ярилцаж байсанаа төд удалгүй орж ирэв. -Ахаа юу гэж байна? -Хот руу явах уу л гэж байна. Ах нь явахгүй ээ гэлээ. Батбазар доош уруудан алхаж байв. Идэр Сувдаа нарыг эмнэлэгт ирэхэд Батбазар, Болор болон Идэрийн ах, эгч нар бүгд Итгэлийг тойрон хөгжилтэйхэн байцгаалаа. Идэр ахыгаа харсан Итгэл орноосоо үсрэн бууж хөл нүцгэн гүйж ирэхэд Идэр түүнийг 2 гараараа тосон авч өндөрт өргөлөө. -Агаа агаа маргааш би 7-н нас хүрнэ. Төрсөн өдрөө тэмдэглээд маргааш унтаад босоход би Энэтхэгт очсон байна гэсэн. Тэгээд миний зүрх зүв зүгээр болно. -Тийм

үү? Төрсөн өдрийн бэлэг агаагаасаа юу авмаар байна. -Би үнсгэлжингийн цагаан даашинз авмаар байна. -Агаа нь маргааш авч өгнө өө -Би тэр даашинзаа маргааш унтахдаа өмсөж болох уу? гээд аав Батбазараас зөвшөөрөөч гэсэн янзтай ширтэн асуухад: -Тэгдэг нь яаж байгаа юм миний охин гэвэл Итгэл жаахан ичингүйрэн байж: -Намайг цагаан даашинзтай унтаж байхад агаа ирээд үнсэж сэрээвэл гоё. Яг л үлгэрт гардаг шиг гэхэд өрөөнд байгаа хэд бүгд Итгэл охиныг өхөөрдөн инээцгээлээ. Итгэлийн унтуулганд орохоос өмнөх сүүлчийн шөнө болохоор ч тэр үү бүгд л охинд хоргодон байхад цор ганцаараа л Батбазар гадуур ажилтайгаараа шалтаглан явах гэтэл Идэрийн ах түүнд хандан: -Би чамтай хамт явъя. Машинаа зарсан хүн явган яаж ажил амжуулах вэ дээ гэвэл Батбазар: -Тэгэж танд төвөг удаад яахав дээ. Би уурхайн машинаа дуудсан байгаа гээд охиноо үнсээд гарч явахад Сувдаа: -Чи машинаа зараагүй ш дээ гэх үг аман дээр нь гаран гаран ирээд үгээ дотогшоо залгилаа. Идэр Сувдаа 2 өглөө эртлэн эмчийн хаалгийг сахин сууж эмчийг өрөөндөө ирэхэд даган орж Идэр: -Би охинтойгоо 5-н жил хамт байсангүй. Муугаар бодмооргүй байна.

Гэхдээ л хожим харамсахгүйн төлөө ганцхан өнөөдөр хэдхэн цаг охинтойгоо хамт байж төрсөн өдрийг нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн тэмдэглэмээр байна гэж шалсаар байгаад охиноо аван гарах зөвшөөрөл авч охины өрөөнд ороод Идэр: -Миний дүүгийн бие нь яаж байна. Агаатайгаа хамт гарч чадах уу гэвэл охин: -Чадна гээд итгэлтэйхэн дуугарч инээмсэглэхэд Идэр охиноо үнсэн: -Тийм бол сайн байна. Агаатайгаа 2-лаа гадагшаа гарч зөндөө гоё тоглоомоор тоглоно оо гэхэд Болор ээж нь тэдний хийж буй үйлдэлийг ойлгож ядан: -Идэр юу болоод байгаа юм бэ гэхэд Идэр хариу юу ч хэлэлгүй охиноо тэвэрсээр гарахад Сувдаа хадам эгчид нь хандаж: -Эгчээ та ч бас хамт явж болно. Охины дэргэд хамаагүй зүйл битгий асуугаарай гэж Сувдаа анхааруулсан бөгөөд тэд таксин дотор Итгэлтэй хөгжилдөн явна. Нэгэн эмнэлгийн үүдэнд зогсоод Идэр охиндоо хандаж: -Одоо 2-лаа энэ эмнэлэг рүү орно. Миний дүү битгий айгаарай. Агаа нь чиний хажуунаас холдохгүй за гэхэд Итгэл агаатайгаа байхад юунаас ч айхгүй байгаа нь түүний харцнаас тодхон харагдаж Идэрийн асуулт бүхэнд толгой дохин эргэлзэх зүйлгүй за за гэсээр агаадаа тэврүүлэн

дотогшоо орлоо. -Итгэлээ миний дүү хаана нь яаж өвдөөд байна тэр бүгдийг энэ эмчдээ хэлээрэй гээд Идэр охиныхоо дэргэдээс холдох бүү хэл нэг хором ч харцаа салгаж үл чадна. Их л олон өрөөгөөр орж гаран янз бүрийн шинжилгээний тоног төхөөрөмжөөр нарийн шинжилгээ авахад Итгэл сайн агаатайгаа яваа болохоор ямар ч айдасгүй инээмсэглэн явсаар. Бүгд л сэтгэл түгшин Итгэлийн шинжилгээний хариуг хүлээн суухад эмч гарч ирээд: -Охины аав ороод ирнэ үү гэхэд Идэр за гээд бостол Итгэл сайн агаа руугаа гайхас хийн харлаа. Идэрийн нүүрний арьс нь бүхэлдээ чичрэн нулимсаа дотогшоо залгиж толгой дохин, дохин тиймээ би аав нь байна гэсэн янзтай охин руугаа ширтэж 2 хурууг нь атган байсан охиныхоо гарыг зөөлхөн тавиулаад эмчийн хаалга руу зүглэв. -Ааваа ааваа гэх зөвхөн өөрт нь зориулсан Итгэлийн дуу сонсогдлоо. Охин руугаа эргээд хартал Итгэл уйлчихсан зогсож байх юм. -Миний охин аавдаа хүрээд ир гээд газар өвдөглөн суухад охин нь ааваа гэсээр гүйж ирээд хүзүүгээр нь тэврэн авлаа. -Ааваа та намайг орхихгүй биз дээ гэхэд Идэр охиноо үнсэн

үнсэн: -Аав нь дахиж хэзээ ч орхихгүй ээ гэсээр охиноо тэврэн эмчийн өрөөнд орлоо. Эмч охины дэргэд хамаагүй ярьж болохгүй тул Идэрийн чихэнд бүх зүйлийн талаар шивнэн хэлэв. Эмчийн үг бүрт Идэрийн хамаг бие чангарч нүд нь эргэлдэн бас нулимс дуслуулан гараа зангидсаар эмчийн яриаг сонсож дуусгалаа. Хамаг бие нь салганан байх Идэр охин руугаа харан: -Миний охин аавынхаа үгэнд орно шүү за. Аав нь хурдхан шиг гарчихаад ирье. Миний охин энэ эмчтэй хамт байж үгэнд нь сайн орж байгаарай. -За ааваа. Та эргэж ирнэ гэж амла гээд чигчий эрхий хуруугаа дэлгэн ааваасаа тангарагийн тамга авч үлдлээ. Идэр эмчийн өрөөнөөс гарч ирээд хадам эгч болон Сувдааг дагуулан гарч Хадад вилаг чиглэн таксинд суун явлаа. Замдаа охиныхоо шинжилгээний хариуг хэлэхэд 2 бүсгүй баярлан уйлав. Харин одоо хаашаа явж буй талаар хадам эгчээс бусад нь сайн мэдэж байлаа. Зорьсон газраа ирэхэд хаусны гадна өнөөх зарагдсан гэх Батбазарын болоод өөрийнх нь унаж хэрэглэж байсан машинуудыг хараад хадам эгч Болор бүхнийг ойлгох шиг болов. Цэлгэр уудам том

цонхоор Батбазар залуухан нялх амрагтайгаа дарс шимэн уусан шигээ суугаа дүр зураг тэдэн 3-ыг ойртох тусам илүү тод томруун харагдсаар. Идэр хаалгаар орсонгүй. Тагт маягийн хашлагыг даван орж тагтан дээр байх сандалаар цэлгэр уудам том цонхыг хагалахад дохиололын заваан дуу хангинав.. Хагалсан цонхоор орж очоод цочролд орон хөдөлгөөнгүй зогсох Батбазарыг ганц цохилтоор газар унагааж үргэлжлүүлэн толгой түрийгүй балбасаар. Амьсгалах төдий болтол нь балбасан Идэр нударганаас гоожих цусаа амандаа сорон бөөгнүүлж Батбазарын нүүр лүү нулиман: -Чамайг би алж санааг чинь амраахгүй ээ. Үйлийн үр гэж байдаг бол чи түүнийг бие махбодь, сэтгэлээрээ мэдрэх учиртай. Эдлэх ёстой ялыг чинь эдлүүлээд амьдаар чинь би чамд сэтгэлийн дарамт үзүүлэх болно гэв. Удсан ч үгүй цагдаа эмнэлгийнхэн дохиогоо хангинуулсаар ирлээ. Залуухан амрагаасаа үр хүүхэдтэй болсон Батбазар өөрийн хүүхэддээ бүхнийг зориулах гэж хүний хүүхдийн эмчилгээ хийн эдгэж буй өвчинөөр тоглолт хийжээ. Эхнэртэйгээ хамт хөдөлмөрлөн олсон бүхнийг амар хялбар аргаар

өөрийн болгох хорон муу санаагаа эмч найзтайгаа үгсэн тохирч хэрэгжүүлж байсан нь тэр. Энэ хүргээд мэдэж зогсоогоогүй бол Итгэл охин яах байсныг хэн ч мэдэхгүй. Магадгүй унтуулгад ороод дахин босохгүй. Эсвэл Энэтхэгт очоод донор болох байсныг үгүйсгэхгүй. Батбазарын өөрийн гээд байсан хүүхэд нь үнэндээ өөрийнх нь биш ажээ. Түүний эзгүйд нууцаар амраглан байсан инженер залуугийн хүүхэд гэдгийг нялх амраг нь өөрөө ч мэдэж байв. 3-н жилийн дараа… Идэр ажилаасаа ирээд өмнөх өдрүүдийн адил гадуур хувцасаа яаран тайлаад гал тогооны өрөө рүүгээ ортол эхнэр Сувдаа, охин Итгэл нар нь их л чухал хоол хийж байгаа бололтой түүнийг хараад балиартаж заваардуулсан гараараа нүүр ам руу нь самардан самардан гал тогооноос гаргачихлаа. Том өрөөнд орсон Идэр тэдэнд хандаж: -Та 2 юу хийгээд байгаа юм бэ? Одоохондоо хоол унд руу битгий оролцоод байгаач дээ. Эсвэл миний хийдэг хоол амтгүй байна уу? Хэзээ мөдгүй

төрөх дөхсөн байж гээд хэлэхэд ээж охидын хөгжилтэйхэн инээдээс өөр юу ч сонсогдсонгүй. Хариу юу ч хэлэхгүй болохоор нь зурагтаа асаагаад үзлээ. Зурагтын мэдээ шимтэн үзэж байтал охин нь өрөөнд орж ирээд зурагт өрөөний гэрлийг унтраахад хаалгаар цүдгэр том гэдэстэй эхнэр нь өнгө өнгийн лаан гэрэлтэй баярын бялуу барьсаар алхахад охин нь дурлан дурлан суралцаж байгаа даралтат хөгжим дээрээ танил сайхан аялгуу тоглож ээж охин 2 Идэрт зориулан цээлхэн хоолойгоор: Цэцэгс алагласан баярын ширээнд Цомирлог болон бид суугаад…… гээд төрсөн өдрийн дуу дуулахад Идэр сая л нэг учрыг ойлгов. Тэднийг гэр бүлээрээ баярлан байхад Итгэлийн утсанд Болор ээжээс нь дүрст дуудлага ирлээ. -Миний охин сайн уу? -Сайн сайн. Өнөөдөр аавын төрсөн өдөр гээд утасаа барьсаар аав ээжийнхээ голд суухад Идэр: -Эгч Өмнө-говь дахь салбар дэлгүүрийн нээлт нь хэзээ

билээ -Энэ сарын 21-нд хийнэ ээ -Энхсайхан ах юу хийж байна даа -Цаадах чинь бөөн баяр. Намайг цаг үргэлж халамжилаад, асраад сүрхий байна гэвэл Сувдаа: -Сайханаа ах угаасаа л үргэлж таныг халамжилдаг ш дээ -Өмнөхөөсөө илүүтэй ихээр халамжилаад байна гээд эгч нь жаахан ичингүйрэн ичингүйрэн тэдэнд 2 улаан зураастай тест үзүүлвэл Идэр Сувдаа нар баярлан гэрээр дүүрэн орилоход учрыг үл ойлгох Итгэл: -Ааваа ээжээ энэ юу юм бэ гэвэл тэд охиныхоо 2 талаас хацрыг нь үнсээд нэгэн зэрэг: -Миний охинд дахиад 1 дүү нэмэгдэж байна. -Ваав ямар гоё юм бэ! Би 2 дүүтэй болсон гээд аав ээжтэйгээ хөтлөлцөн тэд тойрог болон үсэрч дэвхцэн баярлацгаалаа. Идэр өглөө эрт босоод ажилдаа явахдаа унтаж байгаа эхнэр охин 2-оо

үргэлж үнсдэг. Охиноо үнстэл хажууд нь түүний зурсан зураг байна. Цагаан даашинзтай гүнж 2 жаахан хүүхэд хөтлөн яваа зураг. Идэр унтаж буй охиноо өхөөрдөн ширтэхэд түүний нүднээс аз жаргалын сувдан нулимс гарлаа. Охиныхоо зурсан зураг дээр томоо гэгчээр ийнхүү бичив. ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА… Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *