Нүүр Өгүүллэг “ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг “5-р хэсэг”

“ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА” өгүүллэг “5-р хэсэг”

52 секунд уншина
0
0
289

Эмнэлгийн урт коридороор Батбазар, Болор 2 өсгийтэй гутал, гялалзтал тосолсон хар ботинк гуталын өсгийг шалтай хавсарган түг таг хийх чимээ гаргасаар эмчийн өрөөнд амьсгаа өндөртэй орж

ирцгээлээ. Эмч тэдэнд зураг үзүүлэн охины өвчиний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж суухад тэдний хэн хэн нь айж түгшин суухдаа эмчийн амнаас гарах үг бүрт сэтгэлээр унан нулимс

дуслуулан байлаа. Тэдэнд охиноо аюулт өвчинөөс салгах ганцхан боломж үлджээ. Тэр бол зүрхний донор. Цаг хугацаа алдаж болохгүйг эмч сануулахын зэрэгцээ зүрхний донорыг хаанаас олох боломжтойг

хэлэв. Мэдээж энэ бүхэнд асар их мөнгө орох тул тэдний гэр бүлийг тийм хэмжээний мөнгө олох боломжтой эсэхийг асуухад Батбазар, Болор нар эргэлцэх зүйлгүй тийм гэлээ. Он гартал охинд хөнгөн

эмчилгээ хийх бөгөөд цаашид зүрхэнд очих ачаалалыг өвчтөн маань хүлээн авах чадваргүйд хүрвэл унтуулгатай байлгана гэдгээ ч илэрхийллээ. Унтуулгатай эмчилгээг дээд тал нь 1 сар хийдэг бөгөөд 2

сарын дотор зүрхний донор яаралтай олж гадагшаа эмчилгээнд явуулах хэрэгтэй гэв. Одоо л амьдрал нь сайхан болох нь дээ гээд сэтгэл уужиран санаа амгалангуй байсан Болор эмчийн өрөөнөөс ухаан бодлоо цэгцлэн төвлөрөх сөхөөгүй унжийсан царай, хавдаж улаасан нүдтэй гарч ирлээ. Золоор түүний дэргэд насан туршдаа зовлон жаргалыг хамтдаа туулах хайрт хань нь байгаа тулдаа л газар сөхрөн унасангүй. Зовж шаналах үед мөрийг нь түшээд уйлах хань ижилтэй байгаадаа бас ч гэж тайвширах аядан нөхөр лүгээ горьдлогийн харцаар харан зогсоход Батбазар эхнэрээ тэврэн алхлаа. -Миний хань санаа бүү зов. Охин минь удахгүй эрүүл саруул болно. Энэ зүгээр л бурханаас бидэнд илгээсэн сорилт гээд бодчих. Боломжгүй гэж хэлээгүй шүү дээ. Бид харин ч азтай хүмүүс. Хань нь

Итгэлийнхээ төлөө бүгдийг зориулах болно гээд Батбазарыг хэлэхэд Болорын зүрх сэтгэлд итгэл найдварын оч асаж цээжинд нь тээглэн байсан том хар чулуу алга болох шиг тайтгарав. Хадам эгч нь фб дээр блоклоод утсаа ч авсангүй. Гайхаж учрыг олох гээд гэр лүү нь очсон боловч огт хаалгаа тавиагүй ажээ. Маргааш нь ажил дээрээ очоод Идэр цаг руугаа байн байн харсаар ажил тарахад Сувдаатай ч үг солилцох сөхөөгүй үйлдвэрийн хашааны хаалгаар гараад гүйчихлээ. Зам даган гүйхдээ такси барьчих санаатай гараа өргөсөн хэдий ч зогсох машин олдохгүй байсаар төв зам руу орохын наана нэгэн жижиг машин ирээд зогсов. Идэр урд талын суудалд суугаад: -Зайсан явъя гэхэд -За ойлголоо гээд бүсгүй хүний дотно дуу хоолой сонсогдоход цочис хийн жолооч руу харвал Сувдаа байх нь тэр. -Чи машинтай байсан юм уу? -Байлгүй яахав дээ -Гэхдээ чи надтай хааяа

алхаад байсан -Аан тэр үү! Чамтай алхахаар их гоё ш дээ. Чи их яриасаг. Бас хөгжилтэй. -Миний хөгжилтэй гэж юу байх вэ дээ гэсээр тэдэн 2 цааш хөдөллөө. Дахиад л хоосон хаалга мөргөв. Дэлгүүр лүү нь очих нь зөв гэж шийдээд шатнаас бостол лифтнээс 2 залуу бууж ирээд тэдний харуулдан байсан хаалгийг түлхүүрдэн ороход Идэр мэл гайхаж: -Уучлаарай. Болор эгч гээд үгээ ч дуусгаж амжаагүй байхад өнөөх залуусын нэг: -Өмнөх айл нь өчигдөр нүүсэн. Бид шинэ эзэд нь байна гэхэд Идэр итгэж чадаагүйдээ 2 залуутай зууралдан байж гэр лүү оров. Нүүсэн гэдэг нь үнэн бололтой. Хов хоосон өрөөнүүд түүнийг угтлаа. Залуусаас хаашаа нүүсэн талаар асуувал тэдэнд мэдэх зүйл байхгүй, мэдэхгүй гэхээс өөр юу ч хэлсэнгүй. 3-н салбар дэлгүүрээс ойрхон луу нь хаалгаа барьж байхад нь амжиж очоод Болор

захиралын талаар асуувал тэд ч олигтой мэдээлэл өгсөнгүй. Бусад дэлгүүр нь өдийд хаасан тул бас л маргаашыг хүлээх боллоо. Нүүх хэмжээнд хүртэл өөрөөс нь зугтаж буй хүмүүс олигтой зүйл сэдээгүйг Идэр ойлгож дахиад л охиноо алдаж буй мэт гунигтайхан таагүй мэдрэмж түүнд төрөв. Эрлийг хоног хугацаа алдахгүй үргэлжлүүлэх учиртайг Сувдаа ойлгож маргаашын ажлаас Идэрт болон өөртөө чөлөө авчээ. Эртлэн босоод охиныхоо сургууль дээр очиж багш нараас нь асуувал бүгд л түүний адил ямар ч мэдээлэлгүй байлаа. Хадам эгчийн ажил дээр очиход бас л түгжээтэй хаалга угтаж эцсийн найдлага өвөртөлж дэлгүүрүүд дээр нь очвол бүгд хаалттай. Өчигдөр оройхон хааж байсан салбар дэлгүүр нь ч онгойсонгүй. Өдөржин дэлгүүрийн үүд сахиж суугаад ч амжилт олсонгүй. Уг дэлгүүрээр үйлчлүүлэгчдийг эс тооцвол сэжигтэй ямар ч хүн ирсэнгүйд тэдэн 2 гайхаж яах учираа эс олон дэмий л баахан харуулдана. Бүх зүйл

сайхан болох нь дээ гээд сэтгэл нь амраад жавхаалаг байсан Идэрийн сүлд хийморь нь унтарч санааширан сууна. -Угаасаа танай хадмууд чамд охиныг чинь өгөх дургүй байсан юм биш үү? -Хадам эгчтэй ярилцаж тохирсон шүү дээ. Нөхөрт нь л их асуудал байна. -Ер нь тэгээд хар нялхаас нь өдий болтол өөрийн охин шиг өсгөсөн хүмүүст хэцүү л байгаа байх. Бас тэгээд охин чинь дэндүү нялхаараа байна. Гэнэт нэг залуу гарч ирээд би аав чинь гэвэл охинд чинь хэцүү л байх болов уу даа. Цаашид охинтойгоо хамт байя гэвэл амьдралын баталгаатай болох хэрэгтэй. Тансаг сайхан амьдралд өссөн хүүхдийг гэнэт л түрээсийн умгар жижигхэн өрөөнд авчирвал санаагаар их л унах байх даа. Чи дахин нэг сайн бодоод үз дээ гэж Сувдаа өөрийн бодлоо Идэрт дэлгэн ярьсаар түүнийг гэрт нь хүргэж өглөө. Идэр машинаас буун гэртээ ороод Сувдаагийн хэлсэн үгнүүдийг дахин дахин эргэцүүлэн олон талаас нь бодож үзэв. Хадам эгч нь ч мөн адил ийм утгатай үг хэлж байсныг ч саналаа. -Охиныг чинь бид 2 эцэг эхийн хайраар огт дутаагаагүй. Бид 2-ыг л аав ээж хэмээн бодож

байгаа охиндоо чамайг аав нь гээд хэлвэл Итгэл яаж хүлээн авахыг чи бодож үзсэн үү? 6-хан настай хүүхэд шүү дээ. Энэ бол хүүхдийн хиргүй тунгалаг энхрийхэн байх нас. Тархи нь хүртэл өчүүхэн зүйлийг ч эмзэглэн хүлээн авна гээд бод доо. Миний дүү сайн бод. Чамайг эцэг нь биш гэж үгүйсгэсэн хүн байхгүй. Миний дүү охиндоо санаа зовох зүйлгүй сайхан амьдар. Үхсэн хүн босоод ирэх биш. Хань ижилтэй бол. Итгэлийг том болоод юмны наад цаад учрыг ойлгодог болоод ирэхээр хүссэн хүсээгүй чамайг аав нь гэж танилцуулна. Хадам эгч, Сувдаа нарын хэлсэн үгс тархинд нь эргэлдсээр унтлаа. Урьд шөнө эрт унтсан болоод ч тэр үү ажилд явахаасаа 2 цагийн өмнө сэржээ. 2 хоног охиныхоо хойноос эрэл сураг болж явахдаа олигтой хоол идээгүй тул гэдэс нь хоржигнож дуугарна. Цонхоор унжуулсан ууттай махнаасаа чанаж болох бүхнийг түүн тогоонд хийгээд төмс лууван манжингаар хачирлан таглав. Буцламгай шөлийг харахад мах төмс бусад

ногоонууд алаглаж харагдаад тос шаргалтан хөвөх нь сайхан. Шууд л арааны шүлс ялгаран эгээтэй л тогоотой хоол руугаа унагасангүй. Шөлний тосыг гурилд шингээх нь зөв гээд гурил зууран элдэж тавьлаа. Гоёхон үнэртэй сайхан хоол. Даана ч ганцаараа иднэ гэхээр л харамсмаар. Эргэлзэх зүйлгүй Сувдаа руу залгалаа. -Байна уу? -Байна байна. Сувдаа боссон уу? -Босолгүй яахав дээ. Гэрээсээ гараад явж байна -Чи манайд хүрээд ирээч -Угаасаа очиж байна аа -За за гээд утсаа салгаад ор дэрээ хураан янзлаад жижигхэн ширээ дэлгэн махтай хольж идэж болох бүхнийг өрж тавьлаа. Сувдаа орж ирээд өчигдөрхөн унжийсан цог золбоогоо алдсан хүн эсрэгээрээ баяр баясалтай байхыг үзээд: -Хүүшээ чи чинь өнөөдөр яасан юм бэ? Юун хоол унд болоод явчихав. Охинтойгоо холбогдсон юм уу? -Охинтойгоо холбогдоогүй ээ гээд цоглог гэгч хэлээд тогоон дотроос мах гаргаж байхдаа үргэлжлүүлэн: -Өчигдөр чамайг өдөржин дагуулж явахдаа хоол авч өгөөгүй юм байна. Би ч бас аймаар өлссөн байна. Хамтдаа сайхан хооллоё. -Болж байна гээд Сувдаа ханцуйгаа хойшлуулан ширээний

урд завилан суув. -Сувдаа орой ажил тараад завтай юу? -Яасан -Шагналын 250.000 төгрөгөө тэмдэглэж хамт кино үзье л гэх гэсэн юм гэхэд Сувдаа инээмсэглэн Идэр лүү аальгүйхэн харц шидээд: -Чи намайг болзоонд уриад байгаа юм уу? -За даа юу ч гэх юм бэ дээ. Чи өөрийнхөө ойлгосоноор л бодчих гээд 2-лаа хөгжилтэйхэн инээцгээлээ. -Оройны киног найз нь даая. Чи наад мөнгөөрөө охиндоо даашинз авч өг -Өчигдөр шөнөжин бодлоо. Би охиныхоо аз жаргалыг булаах гээд явж байсан муу эцэг байжээ. Охины бие өдөр ирэх тусам улам доройтож сар гаруйханы өмнө цоглог золбоотой байсан охин нэг л мэдэхэд ээжийнхээ асаргаанд оржээ. Аав нь гадуур дотуур охиныхоо эмчилгээ болоод мөнгө төгрөгний ажилыг амжуулна. Жил болгон он солигдох мөчийг гэр бүлээрээ аз жаргалтай тэмдэглэн өнгөрөөдөг тэдний гэр бүлд энэ удаагийн шинэ жил тийм ч сонин биш байлаа. Батбазар, Болор нар өөрт байх бүхнээ шавхан охины донорт зориулан мөнгө хуримтлуулан байв. Зайсанд байх 5-н өрөө байраа зараад ханын

материалд байх хуучины угсармал 5-н давхар байшинд 1 өрөө байр авчээ. Тэр байрны хүйтэн гэж жигтэйхэн. Охиноо дааруулахгүй гэсэндээ 3-н давхар хөнжил давхарлаж он солигдох торгон мөчид ээж охин 2 гэртээ хоёулханаа байна. Аав нь охиныхоо төлөө бүхнийг зориулах гээд өдөржин шөнөжин нойргүй зүтгэж хөдөө байх уул уурхайн өөрийн мэдлийн хувьцаагаа хятадуудад зарах гээд явжээ. Гэрээр хийлгэх тэр олон эм тарианд охины бие дээрдэх шинж ер алга. Улам дордоод байхаар нь санаа зовон эмчээс асуухаар эмч: -Охины зүрх маш муу байна. Энэ эмчилгээ л охины зүрхийг хүчээр амьдруулж байна. Он гаргаад унтуулгад орж хугацаа хожихгүй бол бид донортоо хүрч чадахгүй шүү. Манай талаас Энэтхэг рүү хүсэлт явуулсан байгаа. Тохирох донор олдвол оочер дугаараас үл хамааран бидэнд мэдэгдэнэ гэсэн. Аав нь охиныхоо төлөө бүгдийг хийж байгаа. Тиймээс та тайван байх хэрэгтэй гэнэ. Болор бууз салат хийж эхэллээ. Байр нь хүйтэн бас ширээн дээр тавьчих олигтой амттан ч байхгүй. Амттан байлаа ч охин олигтой идэхгүй. Болор он солигдох мөчийг охинтойгоо

хөгжилтэйхэн гаргачихвал ирж буй ондоо сайн сайхан байна гэдэгт итгэж аль болох хөөр баяртай байж охиноо инээлгэж цовоо байлгах гэж чадлаараа мэрийнэ. Охин ч ээжийнхээ сэтгэлийг мэдэрсэн бололтой хөгжилтэй байхыг хичээсээр. Болор салатны төмсөө халбаган дээр тавиад охиноосоо болсон эсэхийг асуух гээд өрөө рүү орвол охин нь өндийн суугаад аягатай үзмээс нэг нэгээр нь аван өөрөөс нь нэлээн зайтай байх аяга руу шидэж байх нь тэр. -Миний охин яаж байгаа юм -Би сагс тоглож байна -Мундаг юмаа. Миний охин даарах вий дээ -Зүгээрээ. Би даарахгүй байна -Чи сагс мэддэг юм уу? -Агаа зааж өгсөн юм гээд үргэлжлүүлэн шидэж үзэм аяганд ороход гоол гээд гараа атган орилов. Халбагатай төмсөө охиныхоо ам руу чиглүүлэхэд охин халбагийг гараараа холдуулан гунигтайхан: -Ээжээ агаа Америк яваагүй тээ гээд Итгэлийг асуухад юу гэж хариулахаа мэдэхгүй сандран уруул ам нь чимчигнэн зогсоход охин үргэлжлүүлэн: -Аав агаад дургүй болохоор л надад худал хэлсэн. Агаа ирвэл гоё л байна гээд санаа алдан хөнжилдөө шурган орлоо. Болор

охиндоо юу гэж хэлэхээ мэдэхгүй хөшингүй зогсоно. Санааширан байсан охин огцом өндийн суугаад: -Ээжээ ээжээ. Аав байхгүй юм чинь 2-лаа агааг дуудчихъя. Би аавд хэлэхгүй ээ. Нууц хадгална гээд ээжээсээ ямар нэг хариу хүлээн ширтэхэд Болор охиныхоо бүтэмгүй гуйлтанд сэтгэл нь сэмэрч нулимсаа унахаас өмнө: -Агаа чинь Америкт байгаа гээд цааш гал тогоо руугаа эргэчихлээ. Итгэл нойрон дундаа хэд хэдэн хүмүүсийн хоорондоо ярилцах намуухан дуу хоолойг сонслоо. Идэр агаагийн яриа ч сонсогдох шиг. Зүүд, бодитын аль нь мэдэгдэхгүй ч Итгэл тэр л дотно дуу хоолойг сонсоод л баймаар. Нойр нь бага багаар үргэхийн хэрээр агаагийн дуу улам тод сонсогдоно. -Миний дүү сэрээрэй. Шинэ он гарах гэж байна шүү гээд агаагийн дуу хоолой чихэн дээр нь сонсогдож халуун амьсгал нүүрийг нь төөнөсөөр хацар дээр нь яалт ч үгүй зөөлөн уруул хүрлээ. Зүүд биш бодит юм байна гээд нойртойгоо тэмцэлдэн нүдээ нээвэл агаа нь орны өмнө өвдөглөн сууж байв. -Агаа агаа гээд хөнжилөө хөл гараараа тийчин шидээд тэврээд авлаа. -Миний дүүгийн бие яаж байна -Зүгээрээ. Та

яагаад ирээгүй юм. Би таныг зөндөө санасан гээд охиныг мэгшихэд хариу юу ч хэлж чадалгүй чимээгүйхэн нулимс дуслуулан тэвэрсээр. Би аав чинь шүү дээ гээд охиндоо хэлэх эрхгүй ч эцэг хүн болохоор дотоод сэтгэлдээ бэтгэрэн ААВ НЬ ОХИНОО САНААД Л БАЙНА… -Хөөрхий дөө миний охин чинь агаагаа ямар их санасан юм бэ? Алив наашир гээд ээж нь охиныхоо нулимсыг арчиж өгөхөд Итгэл сайн агаатайгаа хамт ирсэн бүсгүйгээс харцаа салгаж ядан ширтэнэ. Ээж охин 2-ын хоосон ядмагхан ширээг Идэр, Сувдаа нарын авчирсан баярын бялуу, оргилуун дарс бусад чихэр жимс дүүргэж Итгэл охин ч хөөр баяртай байж хүйтэн сэрүүхэн гэр баярлаж догдолсон хүмүүсийн халуухан илчинд дулаахан байлаа. Идэр Сувдаа 2 хадам эгч Болорын хийсэн буузыг амтархан идэж байтал охин: -Агаа энэ эгч таны найз охин юм уу? гэхэд бууз идэж байсан тэд гахаж цацан бөөн юм болов. Идэр ам хамраа арчин: -Тиймээ найз охин маань гэвэл охин Сувдаа

руу элгэмсэг дотно харсанаа Идэр агаагийнхаа чихэнд: -Агаа энэ эгч надаас хөөрхөн юм байна. Хөөрхөн эгч хэмээн шивнэсэн шивнээ нь тэдний дэргэд байх Болор, Сувдаа нарт ч сонсогдож билээ. Он солигдохын өмнөхөн хөгжилдөн суугаа тэднийг Итгэл охин: -Аав аав гээд орилоход бүгд л дор бүрнээ сандралдан бослоо. -Агаа, эгчээ 00-ын өрөөнд ороод нуугдчих. Ээж хажууд хэвтчих гээд Итгэл ор лугаа шурган ороод өнөөх 3-н давхар хөнжилөө нөмрөөд ааваасаа ирсэн дүрст дуудлагийг авлаа. -Миний хөөрхөн охин бие нь яаж байна. -Гайгүй ээ -Аав нь охиндоо зөндөө хайртай шүү. Миний охин зүгээр үү? Хацар нь байдагаараа улаасан байх юм -Зүгээрээ сая хөнжил дотроо халууцаад -Аан. Охин минь даарч болохгүй шүү. Ээждээ утсаа

өгөөч -За ааваа гээд ээждээ утсаа өгвөл Болорыг харсан Батбазар: -Миний хайр дажгүй юу? хэмээн хэлж байхдаа нүд ирмэн охиноосоо холдоод ярих дохио зангаа илэрхийлэв. Гал тогоонд ороход үргэлжлүүлэн Батбазар: -Баяртай мэдээтэй. Охинд маань донор олдсон энэ л үгийг сонсоод Болор баярлахын дээдээр баярлаж хашгирмаар тийм ихээр догдолж нулимсаа барьж дийлэхгүй мэгшин байхад нөхөр: -Оочер дараалал хүлээвэл 4, 5-н сараас наашгүй юм байна. Бяцхан охины маань буян заяа түшиж бидэнд сайн Энэтхэг эмч таарлаа. 1 сарын 25-нд хагалгаанд орох болсон. Хэдүүлээ 20-нд Монголоос ниснэ. Харин эмчилгээний урьдчилгаа төлбөр 60%-ийг нөгөөдөр шилжүүлэх юм байна шүү. Миний хань бэлдэж байгаарай.

Би нөгөөдөр өглөө гэхэд Улаанбаатар орчихно гэх үгсийг сонсоод охин нь эрүүл саруул болсон мэт баярлаж догдолно. Болорыг ийнхүү баярлаж зогсоход 00-ын өрөөнөөс тэдний яриаг нэг бүрчлэн сонссон Идэрийн нулимс хацар даган урсаж байлаа. Идэр гарч ирээд охиныхоо өвчиний талаар бүгдийг сонсоод эргэлзэх зүйлгүйгээр: -Би охиныхоо донор болно гэв. 5-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *