Home Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “13-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “13-р хэсэг”

2 min read
0
0
450

-өө за за. Чи зүгээр наад хүүхдээ аваад энэ гэрээс яв гээд хэлчихээч! -Битгий дэмий яриад бай чи. Би чамаас салах гээ юу. Далимдуулж шалтаг гаргаад есөн шид болоод байгаарай чи. Гааданг хэзээ ч ингэж

загнадаггүйг үзээгүй тамжид уруу царайлан зочдын том өрөөнд орон сууж тусч уйлж гарав. Бяцхан Билэгсайхан өмнө нь сууж түүний нулимсыг бяцхан гараараа арчина. -Хүү минь дээ.хүү минь ядахад чи

минь дэндүү сахилгагүй юм даа. Яах гэж тэр Билэгсайхахыг зоддог юм бэ? Өвөөгийнхөө уурлаж байгааг харж байгаа биз дээ. Би буруутай гэх Билэгмайхан цонхны өмнө томоотой гэгч нь сууж Тамжидыг

аргадангуй харна. “Ер нь юу болж байна даа. Гаадан бид хоёр хэзээ ч ингэж хэрэлддэггүйсэн. Энэ хоёр хүү хоулаа миний хүүгийн хүүхдүүд. Ингэж байгаад хоорондоо дасч ижилдэнэ. Ах дүүгийн ёсоор халуун

дотно өсцгөөнө. Энэ хүүг өвгөний хэлдгээр би буруу эрхлүүлээд байна уу. Энэ хоёр хүүг хооронд нь ингэж салгаж ердөө болохгүй. Алсхойчдоо бие биенээ үгүйсгэсэн харь хөндий хүмүүс гарна. Бие

биенээ үзэн ядвал яана. “Тамжид цочих шиг болон Билэгсайханыг харав. Хүү томоотой гэгч нь суух аж. -Миний хүү нааш ирээ. Эмээ нь чамд юм хэлье! Хүү тохир алхан амьсгаа нь ойртон өвөр дээр нь гарч суув. -Миний хүү чи сонс доо. Тэр Билэгсайхан бол миний дүү. -Үгүй. Би дүүтэй болохгүй. Тэр миний тоглоомыг булаацалдана. Хүүгийн цаанаа нэг зуунги хэлсэн үг Тамжидын зүрхийг базаад авах шиг болгов. Хүүдээ гомдох ч шиг. Тийм замбараагүй амьдрал гэж байхуу. Хоёр хүүхэнд нэгэн зэрэг. Энэ хүүгээс болж их юм үзэх нь дээ. Энэ хүүхдүүд ийм багаасаа тэрсэлдэж өсвөл юу болох билээ. Өвгөн хий муйхарлаад, би бас хэт нэг талыг бариад. -Миний хүү чи бод доо. Дүүтэй хүүхэд гоё ш дээ. -Муухай эмээ. Тэр муу Билэгсайхан өвөөтэй тэндээ үлдэг. -Тэгж болдоггүй юм. Чи ах нь болохоор одоо очоод дүүгээсээ уучлал гуй. -Үгүй. Би түүнийг цэцэрлэг дээрээ очоод зодно.

-Бурхан минь юу хэлэх чинь энэ вэ? Чи дүүгээ хайрлахгүй бол эмээ нь их уйлах байхдаа. Бяцхан гараа тас зангидан, хөмхийгөө зуун зогссон Билэгсайханы харц сүүмийн царай нь цайраад ирэв. -Эмээ би түүнийг зодвол өвөө таныг зодох юмуу. -Тэгэх боловуу гэж бодож байна. хүүгийн толгой гэлжисхийн эргэж тожир, тожир алхан гарахыг Тамжид харж суулаа. Гаадан Билэгсайханыг хувцаслах гэж мунгинан амьсгаадна. -Та миний өвөө юмуу. -Тиймээ хүү минь тийм байлгүй яах билээ. Чиний аав миний хүү шүү дээ. -Миний аав хэн юм бэ? -Чиний аав чинь миний хүү Дүүрэн шүү дээ. -Аа тийм тийм. Миний амь тэр байна. Гаадан хүүгийн заасанэ зүгт харвал өрөөний голд байрлуулсан жанжин тугнаас адис авч буй хүүгийнх нь зураг байлаа. Түүний зүрхэнд нойтон юм хуралдаад явчихав. -Эр хүн дээ хө. Тэгэлгүй яах вэ? Тэр хүн бол чиний аав. -Тэгээд тэр аав хаана байгаа юм бэ? Гаадан хүүгийн асуултанд тулгамдан хэдэн мөч чимээгүй болов. -Аа та тэгвэл

мэддэггүй юм байна. миний аав хол байгаа за юу. Аав удахгүй Америкаас ирнэ гэж ээж хэлсэн. Харин хэзээ ирэх бол -За тэгж байгаад нэг хүрээд ирнэ дээ. Тэр ааш муутай Билэгсайханаас хол байгаарай! Цэцэрлэг дээр нүүр амыг чинь маажчих вий. Задарсан хар золиг -Өвөө золиг гэж юу юм бэ? -За тэр яах вэ? Хүү минь тийм үг байдаг юм. -Ямар тийм үг. -Битгий олон юм яриад бай. Энэ цамцаа өмс. Тэр эмээ чинь бид хоёрыг тоож харахгүй нь бололтой. -Ийм олон цамц өмсөхгүй ээ. Тэгээд өмдтэйгөө өнгө хослохгүй байна. -Тэр гэм. Бас өнгө хослуулах их эр гарахнаа. Энэ үед Билэгсайхан зөөлөн гишгэлэн орж ирэхэд Гаадан тэр хүүг зандрах гээд өрөвдөх шиг болон зандарч чадсангүй. Билэгсайхан нөгөө Билэгсайханы өмнө очоод гараас нь барьж-Чи бол миний дүү. Би чамайг дахиж зодохгүй. Чи миний тоглоомоор тогло тогло. Уучлаарай намайг гээд эргээд гүйчихэв. Хар аяндаа Гаадангын нүдийг нойт бүрхээд ирэв. -Өвөө тэр надаас уучлал гуйж байна. би түүний тоглоомоор тоглохгүй тиймээ. Гаадан ач хүүгээ учиртайхан харж нүд ирмээд -За хө. Бид ч одоо эрчүүд шүү дээ. Ах чинь чамаас

уучлал гуйж байна. Тэгэхээр уучилвал яасан юм бэ? -Уучлах ч яах вэ? Уучилж болно. Харин тэр яагаад миний ах гээд байгаа юм бэ? -Түүнийг ярьвал урт түүх болно. Гэхдээ тэр чиний ах. Чи тэгээд ойлгочих. -Ээжээсээ асууж байж болно. “Тэрээ хөөе! Сүрхий эр гарах нь дээ” хэмээн Гаадан бодож байтал ард нь хөлийн чимээ гарч –Чи чинь одоо яачихаад маяглаад байгаа юм бэ? Хүүхдүүд хоорондоо уучлал гуйгаад эвлэрч байхад чинь. Иш чааваас энэ хүүхэд хувцаслачихснаа хараач! Хэзээ байтлаа дөрвөн цамц хүүхдэд өмсгөж байсан юм бэ? Нүүр, шүдийг нь угаалгаагүй байж ноосон хувцсаар бэгнээд гэж тамжид нилээд ууртай шилбэлзэхэд Гаадан мөчөөсөө өгөхгүй санаатай ам нь ангалзсан ч хэлэх үг олдсонгүй тул-Чи өөрөө тоохгүй байсандаг хэмээн бувтнав. -Үгүй ер тоохгүй дээ яах юм вэ? Дээ. Надад чам шиг хүүхэд алагчлах муухай зан байхгүй. Давхар, давхартаа амьдрана ч гэх шиг. Дэмий донгосоод байх юм. Одоо байтлаа ах, дүү хосрыг хооронд нь өстөн болгохно уу. Нааш ир миний хүн хоёулаа усанд ороод өглөөнийхөө ундыг уугаад ахтайгаа хамт цэцэрлэгтээ явна хэмээн аргадахад Билэгсайхан, Тамжидын гараас хөтлөн гарахад

Гаадан ард нь мушийн инээвхийлсээр хоцров. “За ашгүй гэрийн даамалын ааш засрав бололтой. Нээрээ л энэ хоёр хүүхдийг өстөн дайсан болголтой нь биш. Тэр эх нь энэ хүүг ирж автал өдий биз. Хөөрхөн гэдэг нь ирээд уучлал гуйж гэнэ. Ард нь өнөө эмээ нь байгаа л даа. Багш хүн өөр юм. Хөөрхийгөө би бас загнаад юу ч билээ. Үгүй ер хоёр, гурван зуун цэрэг зааж залаад болоод байдагсан. Энэ хоёр нөхөр намайг сөхрөөхнө шив дээ” гэхчилэн бодож суусан Гаадан Саруулын биеийг асуухаар утсаа гаргаж ирэв. -Эмээ та өвөөг загначихсан уу гэх Билэгсайханы үг хаалганы завсраар сонсдоно. “Дүрсгүй хар золигыг дээ. Чамайг” -Байна уу. -Байна. байна Гаадан гэгч хүн ярьж байна. Танай эрчимт эмчилгээнд байгаа Саруул ухаан ороогүй байна. Тархиндаа хүнд гэмтэл авч гавлын яс нь цөмөрсөн болохоор зүрх нь зогсчих гээд байна. шаардлагатай эмчилгээ хийгдэж байна. -Раднаа эмч өөрөө эмчилж байна уу. -Тэгэлгүй яах вэ? -Баярлалаа. Гаадан ажилдаа явахаар гарч явахдаа үүдэндээ хоёр Билэгсайханыг хөтөлсөн Тамжидтай таарав. -Ийм эрт явах юмуу. -Эмнэлэгээр дайраад ажилдаа очьё! Наад хоёрт арай эртдэх юм бишүү. -Би оройтох гээд байнаа. -Өвөө баяртай Гаадан, Ягааны хүү Билэгсайханы өмнө бөхийн сууж

-Ингэхэд мундаг жаал минь өвөөгөө уучлаач! Өвөө нь чамд өглөө муухай үг хэлсэндээ уучлал гуйж байна. -Өвөө би дахиж дүүгээ зодохгүй. Таныг уучиллаа. -Их сайн байна. за эр, улс байна. бие биенээ уулчилж тэврэлдье! -Үгүй нэг асуудал байна. та өглөө эмээг минь загнаж уйлуулсан. Эмээгээс минь уучлал гуйвал тэврэлдэж болно. -Тэгэлгүй яах билээ. Эрхэм хатагтай эмээ танаас уучлал гуйя! Намайг уучлаарай! -Тэгвэл эмээ бас манай өвөөгөөс уучлал гуйх ёстой! -Ёстой зөв. Өвөө та намайг уучлаарай! Өглөө наран туниа муутай ч үүдний шатанд шиэиртэн бууна. Гаадан, Тамжид хоёр биесээ халуун дулаанаар харж инээвхийлнэ. -Бид явлаа. Хүүхдүүдээ өвөөдөө баяртай гэж хэлээрэй. -Баяртай өвөө. -За мундаг эрс минь хоорондоо болон хэн нэгэнтэй муудаж болохгүй. -Ойлголоо. Гаадан эхнэрийнхээ машиныг хөдлөн явахад араас нь хөдлөв. ..-Нөхөр хурандаа таньтай эхнэр чинь уулзах гээд байна. -Юу. Манай эхнэр ирээ юу. Би хуралтай байдаг. Хурал тартал хүлээлгэхээс биш. -Тун яаралтай уулзах хэрэгтэй гэж байна. -Би өөрөө очьё! Гаадан хуралын удирдлагыгштабын даргадаа шилжүүлээд гарав. Тамжид нилээд сандрангуй байлаа. -Өвгөн минь. Өнөө хүү бас болохгүй байгаа бололтой. -Яасан гэнэ. Бие нь зүгээр үү.

-Өглөө нэг хүн ярьж байна. Нийгмийн ажилтан нь гэнэ. Хүүг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж шинжлүүлэх хэргтэй гэнэ. -Яачихаад байгаа юм болоо. -Сэтгэцэд нь өөрчлөлт орсон бололтой. Муу хүү минь. . Энэ бүхнийг давж гарч чадахгүй нь бололтой. Тамжид мөрөө чичрүүлэн нүдээ дарав. -Чи одоо ингээд юмны учир олоогүй байж усан нүдлээд унах юм. -Тэгэхгүй яах юм бэ? Ганц үрийнхээ мууг үзэх гэж өдий боллоо гэжүү дээ. Би хүү өөдөө явлаа. -Битгий тэгээд өөрийнхөөрөө зүтгээд бай чи. Би өөрөө маргааш явна. Хоёрын хоёр нялх хүүхэд ард чинь байгааг битгий мартаарай! Тамжид ихэд гунигтай сүүрс алдаад урам муутай эргэхэд Гаадан ихэд өрөвдөв. “Болохгүй. Хүү иймээ тиймээ хачин болчихсон байвал энэ маань тэсэхнгүй шүү дээ хөөрхий. Одоо яая гэх вэ? Хүүгийн минь муу үйлийн хариу энд, тэндгүй үргэлжилж байна даа. Төдийгөсс өдийн хүртэл би жаргалыг жаргалаар нь хүлээж авч байсан. Одоо зовлонг шууд утгаар хүлээж авахаас өөр яалтай билээ. Ямар жаргалыг бол авна. Зовлонг бол авахгүй гээд хэн нэгэнтэй зарга үүсгэх боломжтой биш. Муу хүү минь цор ганц үр минь ийм их зовлонг үүрч дуусгах тавилантай юм байж дээ” Гаадан хүнд бодолд түүртэхгүй санаатай цэх шулуун алхсаар буцан оров. -Нөхөр хурандаа АТС дээр танвтай

ярих дуудлага ирлээ. -Хобо. -Гүйцэтгэе! -Байна уу.Хурандаа Гаадан сонсч байна. -Гэмтлийн эмнэлэгээс саруулын эмч Раднаа ярьж байна. -Эмчээ. Манай охин яаж байна даа. Горьдлого байна уу. -Би таньд их таагүй мэдээ сонсгох нь: Би боломжийн хирээр бүх эмчилгээ хийлээ. Данч -Нөхөр эмч та яах гэж олон оршил яриад байна вэ? Шууд хэл. Саруул амьд уу. -Амьд нь ч амьд. Гэхдээ найдлагхгүй. -Хугацаа нь -Уучлаарай. Та биеэ барьж бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Гавлын яс гүн цөмөрч тархины үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ийм үед ямарч багажны тусламжтай зүрх арав хоногоос илүү ажиллахгүй. -Раднаа эмчээ. Та надад тусла лдаа. Энэ гэмтлийг эмчлэх улс орныг хэлж өгөөч! -Тархины үйл ажиллагааг нөхөн сэргээх энэ хүнд мэс ажилбарыг Бээжинд хэдэн удаа хийж амжилтанд хүрсэн байдаг. Гол нь гэмищтлээсээ шалтгаална шүү дээ. -Эмчээ та надад туслаач! Бүх зардлыг би даая! Та хорин дөрвөн цагын дотор миний бэрийн оношоор эмчилгээ хийгдэх эсэхийг Бээжингийн тэр эмнэлэгтээ холбогдон хариулт аваад өгөөч! -Одоогоор манай эмнэлэг ажлын ямарч холбоо, Бээжингийн Ардын их эмнэлэгтэй байхгүй. -Гэсэнч та

Монголдоо номер нэг эмч шүү дээ. -Би яамныхаа Гадаад харилцааны хэлтсийн даргатай холбогдоод таньд хариуг өгье! -Би тань уруу хэдэн цагын дараа холбогдох вэ? -Би өөрөө тань уруу залгая даа. -Баярлалаа эмчээ та хичнээн тус болохыг бодоорой! -Тэгэлгүй яах вэ? Гаадан тэвчиж сууж чадалгүй холхиж эхлэв. “Яах вэ? Ямарч найдлагагүй болох нь энэ үү. Урьд холбоо харилцаагүй байсан Бээжингийн эмнэлэгээс өнөөдөр хариу ирнэ гэдэг ч гонж биз дээ. Ямар их зовлон нүүрлэх нь энэ вэ? Ай миний хүү. Миний хүү. Ямар их зовлон бэ?” Гаадан тэввэрлэхийн аргагүй зовнин зүрх сэтгэлдээ ёолж байлаа. -Нөхөр хурандаа байлдагч Ням таньтай уулзах зөвшөөрөл хүсч байна. гаадан цочирдон зогтусав. “За юу гэж хэлдэг билээ. Арайхийж биесээ олсон ганц эгчийг нь тэсэхгүй нь гээд хэлэлтэй нь биш. Хоёрхон өдрийн дараа халагдах гэж байдаг. Яах билээ. Би энэ хүүд юу гэж хэлэх вэ?” Гаадан өөртөө тарчлан байсан ч түүнээ мэдэгдэхгүйг хичээн -Оруул гэж зандрав. -Нөхөр хурандаа байлдагч Ням таньтай .. Цонхны өмнө ханайн зогсч байсан Гаадан маш хурдан эргэж-Суу нөхөр байлдагч хэмээн ууртай юм шиг зандрав. Ням түүнийг мэлрэн харах

нүдэнд нь гүн цөхрөл харагдана. “Иш чааваас энэ хүүгийн байж байгааг” -За нөхөр байлдагч халагдах гээд яарч догдолж байна уу. Ингэхэд бид чинь худ ураг улс байна даа. Хамт хооллоё доо. -Нөхөр хурандаа үнэнийг хэлэхэд халагдах өдрийг тэсч ядан хүлээж байна. Эгчдээ хамгийн түрээн очно. Сахина асрана. Эдгээд гарахаар нь байнга хамт байна. -Яг тэгнэ дээ нөхөр байлдагч. Та эгчдээ түшиг болох ёстой. -Эгчийг одоо хүртэл ухаан орохгүй байна гэхээр улам түгшээд.. бас айгаад.. ээж шиг. -Аяа байлдагч минь та ямар эвгүй муухай юм бодно вэ? Тийм муу билэггүй юм битгий боддоо. -Хурандаа өнөөдөр эгчээс минь сураг байна уу. -Би.. Би.. юу л даа. Дөнгөж сая би эмчлэгч эмчтэй нь ярилаа. Тэр Раднаа эмч чинь хүний гавъяат эмч тунч мундаг хүн байхгүй юу. Эгчийг чинь эмчилж орхино та харж байгаарай. Юмыг яаж мэдэх вэ? Манай Монголоос дээгүүр Анагаах Ухааны ололттой улс орон байх юм бол эгчийг чинь тийш нь явуулж эмчлүүлнэ. Залуу хүн эрүүл байх нь чухал. -Гэхдээ хурандаа миний эгчид тийм зардал мөнгө олдох боловуу. -Та юун дэмий юманд зовно вэ? Саруул миний бэр

гэдгийг та битгий мартаарай! Бас эгчийг чинь миний эхнэр тийм шийд гарах юм бол авч явна. Нямын нүдэнд баяр гэрэлтэн инээмсэглээд ирэв. -За нөхөр байлдагч халагдаад ямар ажил хийх гэж байна вэ? -Нэг гайгүйхэн шиг газар засварчин хийнэ дээ. -Та цэргийн албанд улирч ахлагч цолтой алба хаавал яасан юм бэ? -Тэгж болох юм уу хурандаа. Давай хүсэлтээ бичээд ир. Би таныг Яаманд уламжлаад өгье! Май энэ цаас.. ..Утас нь огцом дуугарахад тамжид ухасхийн шүүрч авав. -Яасан бэ? Өвгөөн. Ямар нэг сураг байна уу хүүгээс.. -Хүү яах вэ? Хүү зүгээр –Харин чи маргааш Бээжин нисэхэд бэлтгэ. -Юу. Яах гэж тэр вэ? -За Тамжид минь. Хатуужил тэсвэртэй байдаг юм шүү. Хүү яах вэ? Би эргэж тойрно зохицуулна. Харин бэр. Энэ оёзоороо энэ эмнэлэгт байх юм бол ердөө арав хоногоос хэтрэхгүй гэнэ. Бээжин авч явахас өөр аргагүй. Харинч Раднаа эмч хөөцөлдөж байж эмчилгээ хоёр улсын зөвшилцөөнөөр хийгдэх болсон гэнэ. -Тэгэхээр би.. -Яг зөв. Раднаа эмч хамт явна. Харьж бэтгэлээ хий. Ажлаа зохицуул. -Хүүхдүүдээ.. -Асрагч эхэд нь даатга. Тэдэнтэй би хамт байна. болно.. …Охиноо ирчихээд хажууд нь сууж байна гэж зүүдлээд сэрсэн Балбар

сайхан зүүдэндээ хоргодон дахиад унтчих санаатай нүдээ анин хэсэг хэвтэв. Нэг үе замарч архидаж явснаа бодвол Гаадангын өвч өгсөн ганц өрөө байраа боломжийн тохижуулаад авсандаа олзуурна. “Ямар сайхан зүүд гээч вэ? Дахиад нэг зүүдлэхсэн. Муу охинтойгоо зүүдэндээ дахиад улзахсан. Мөнхжин эх нь юм байна. бас ч гэж зайлуул. Овоо буян хийсэн нь үнэн бололтой. Охин минь сайханаараа харагдаж байна. миний охин сайн төрөлд төрж дээ хөөрхий минь. Ганц сайхан охиныг минь гаадангын хар золиг. Ингэж ч миний голыг харлуулах гэж дээ. Очиж, очиж ганц найзын минь хүү миний голомтыг харлуулахдаа яах вэ? Дээ “ өнөөх цөхрөл, өнөөх гомдол харуусал хоолой өөд нь тунархад орон дээрээ өндийж суугаад нэг тамхи асаан утааг нь шуналтай гэгч нь ёоров. “Ер нь болъё доо байз. Гаадангын тэр муу хүүд одоо гомдож, өмрөхөө болъё! Муу эцэгтэй нь өчнөөн жил үерхэж, нөхөрлөлөө, Гаадангын хүү надад мууг хийснээс Гаадан минь надад мууг хийсэн биш дээ. Гаадан минь миний хамгийн хүнд үед надтай хамт байна даа хөөрхий минь. Миний голомтыг самарсан тэр хүүд өширхөж, үзэн ядлаа гээд миний охин босоод ирэх ч биш дээ.” Уужран ийн бодож суусан Балбарын утас дуугарахад үл ялиг янцаглан утсаа авав. -Нөхөр хурандаа хүнсний агаалахад гал гарсныг мэдэгдье!

Ангийн жижүүр ахмад Дорж -Илтгэ ахмадаа. Хүний амь зүгээр үү. Та ямар арга хэмжээ авсан вэ? -Нөхөр хурандаа , хүнсний агуулгад гал гарсан. Хүний амь эрсдээгүй. Гал команд дуудаж харъяа Цагдаагын байгуулагад мэдэгдэнэ. Тушаал хүлээж байна. Нөхөр хурандаа. -Бүх бие бүрэлдэхүүнд бэлэн байдал зарла. Надад машин явуул. Хамгаалалтанд байгаа агуулахад яагаад гал гардаг билээ. Балбар тархиа гашилган бодсоор хувцаслаж эхлэв. Цаг үүрийн 04 цаг болж байлаа. Балбарыг ажил дээрээ очиход ангийн бие бүрэлдэхүүн бэлэн жагссан байлаа. -Нөхөр хурандаад нийт бие бүрэлдэхүүн бэлэн. Штабын дарга дэд хурандаа Бумбаяр. Үүрийн жаврыг зүсэн залуу дэд хурандаагын дуу тасхийж байлаа. -Болно. Сул зогс. Ар талын орлогч, хүнсний албаны дарга, хүнсний нягтлан бодогч, хүнсний нярав намайг дага. Бас штабын дарга та өөрөө. Бусад орлогчид, албадын дарга нар миний өрөөнд. Үлдэх бие бүрэлдэхүүн тус тусын байранд үүрэг гүйцэтгэ. Тушаал биелүүл. Нөхөд офицер дайчид. -Мэдлээ. Гүйцэтгэе! Нөхөр хурандаа. -Болно. Тар -За нөхөд дарга нараа юу болж

байгаа нь энэ вэ? Дөрвөн талдаа харуултай. Харуул, хоёр хоёр цагаар солилцдог батлан хамгаалагдсан онцгой бүсэд яагаад гал гарах болов. Нөхөр штабын даргаа би таниас тайлбар шаардаж байна. -Нөхөр хурандаа галын байцаагчийн дүгнэлт арайхан гаргаагүй байна. Цагдаагын нөхдүүд зохих шалгалт хийж байна. Оройн 18 цагт намайг постууд эргэж явахад бүх ажиллагаа хэвийн байсан. Өнөөдрийн ангийн жижүүр энд хариуцлага хүлээх ёстой. -Дэд хурандаа таны байр суурь энэ үү. -Яг тийм нөхөр хурандаа. -Ойлгомжтой. Ар талын орлогчоо. Нөхөр дэд хурандаа та юу гэхсэн бол. -Миний буруу нөхөр дэд хурандаа. Би хүнсний төв агуулахаар сүүлийн дөрвөн өдөр очсонгүй. Энэ миний дутагдал уг нь манай нөхөд. Манай албаны бүх бие бүрэлдэхүүн хариуцлага алдаж байгаагүй. -Нөхөр дэд хурандаа өөрийнхөө хүмүүсийг дэндүү хайцаалж байгаа бусуу. Танайхан хариуцлага алдахаар барахгүй. Төв агуулахаа шатаачихлаа шүү дээ. -тиймээ нөхөр хурандаа энэ миний буруу.албаны дарга ахмад Дүнгэрийн ээж нас бараад. -Би мэдэж байна. нөхөр дэд хурандаа.

Дүнгэр эзгүй байсан. Тэгэхээр.. -Миний буруу. Би хариуцлага алдсан нөхөр хурандаа. Ар талын орлогч дэд хурандаа Сампилын махлаг хацрыг даган хөлс чийхрана. -Нөхөр Сампил. Дэд хурандаа та өөрийн хүмүүстэйгээ ажиллаж хүнсний төв агуулахад байсан бүх бараа материалын тооцоог гаргаад орхиоч! Мөн бараа хариуцагчаасаа тодорхойлолт гаргуулаад аваад ирэрэй! -Мэдлээ. Гүйцэтгэе! -Явж болно. -Нөхөр хурандаа таньтай галын байцаагч уулзах гээд байна. баэс цагдаагынхан.. -Оруул -Мэдлээ. Хавтас, бичиг баримт барьсан хэдэн хүн орж ирээд суух зөвшөөрөл хүсэв. -Нөхөр хурандаа. Галын мөрдөх тасгын дэслэгч Өнөрбат би танай ангид гарсан галын талаар мөрдөн шинжлээд уг галын гаралт зориуд хэн нэгний хийсэн үйлдэл гэж тогтоон эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч ахмад Дашболд шилжүүлэн өгч байгааг илтгэе! Галын шинжээчийн тодорхойлолт энэ байна. -Зааг. Тийм байдаг байж. Манай төв агуулахад гарсан галын ослыг та хэн нэг этгээдийн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байна

уу. -Тиймээ нөхөр хурандаа. Цахилгааны шугамаас болоогүй. Цахилгааны шугам маш сайн байсан. Шатсан агуулахын дотор дөрвөн талаас нь дөрвөн ширхэг төмөр хувин олдсон. Энэ бол нотлох баримт хувингуудын дотор шатсан байхыг бодоход хэн нэгэн дотор нь шатах, дэлбэрэх бодис хийж зориуд гал тавьсан гэсэн дүгнэлт гаргасан. -Дэслэгч минь галын осол шөнийн 03 цагт гарсан байна шүү. Энэ үед бүх хөдөлгөөн зогссон байдаг. -Гэхдээ тэнд харуул байгаа шүү дээ. Тэр нөхөр мэдэх ёстой. -За яах вэ? Тэр харуулын байлдагч мэддэг юм байж. Харсан юм байж. Түлхүүр тэдэнд байхгүы шүүдээ. Дэслэгч та агуулахын дотор талаас гал гарсан гэж хэллээ шүү дээ. -Түүнийг эрүүгийн мөрдөн байцаагч шалгах ёстой. Миний хийх ажил дууссан гэх мөртлөө дэслэгч Өнөрбат босоод гараад явчихав. Балбар цагдаагын ахмадыг гайхашран харж -Тэгэхээр ахмад таны ажил үлдэж байх шив дээ. Үнэнийг олоход амжилт хүсье! Нөхөр ахмад. -Баярлалаа. Нөхөр хурандаа. Асуудлыг тодруулах, сэжигтэй шийдлийг олоход надад танай хүмүүсийн тус хэрэгтэй байна. Нэгэнт гал түймэртэй тэмцэх газрын ажилтан мөрдөн байцаагч танай байгууллагад гарсан галын

ослыг Эрүүгийн шинжтэй гэж үзсэн тул мөрдөн шалгах нь миний үүрэг болоод байна. -Ойлгож байна нөхөр ахмадаа би таньд ямар дэмжлэг үзүүлэхийг хэлнэ үү. -Хүмүүстэй уулзах өрөө хэрэгтэй байна. -Бололгүй яах вэ? Нөхөр дэд хурандаа Бумбаяр. -Би нөхөр хурандаа тушаал хүлээж байна. -Цагдаагын ахмад ажил явуулах байр, шаардлагатай албан хаагчтай уулзах зөвшөөрөл олго. -Мэдлээ. Нөхөр хурандаа. Ихэд цовоо цолгин байх штабын даргаа гайхан харсан Балбар тэр залуугын илрэх зальжин байдлыг олж харах шиг болов. ”хохь чинь дээ Муу хөгшин төгцөг минь. Эндээс зайлах цаг чинь одоо нэг болсон бий. Байлдагч Дүгэрт энэ гавъяаных нь төлөө орон нутгын чөлөөгөөр шагнах юм шүү. Одоо Товуу генералд илтгэл бичих минь үлдлээ. За ингээд суудлын бөглөөс Балбарыг тойрон хүрээлэгч нартай нь хөөгөөд явуулчихсан байхад Со дарга маань трж таарна. Дургүй хүргэсэн олон новшийг цааш нь харуулна даа. Миний буруу гээд л үхэн алдаад байсан Сампилын байж байгааг. Бурууг нь хүлээгээд тэр шоронд нь хатаана даа чамайг “гэхчилэн заналхийлэн бодсон Бумбаяр дэд сайдад илтгэл бичихээр шамдан байлаа. Балбар ихээхэн

шаналан асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээж байлаа. Ширээн дээрхи телефон утас нь тачигнан дуугарахад тээршаан харснаа утсаа авав. -Юу болоод байнаа. Танай анги. Хүн зүгээр биз. -Хүн зүгээр. Чи яг цагаа олж ярилаа Гаадан. Би яахаа мэдэхгүй сууж байна. Манай хүнсний Төв агуулахад гал гарсан. Шөнийн 03 цагт . тэнд харуулын цэргээс өөр хэн байх билээ. Гэтэл галын байцаагч Өнөрбат гэгч нөхөр Эрүүгийн шинжтэй гэж үзээд одоо Эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч манай дээр одоо ажиллаж байна. Ер нь тэгээд юм эвгүйтвэл нярав, нягтлан, албан дарга, ар талын орлогч, ангийн жижүүр, түүний туслах, үүрэг гүйцэтгэж байсан харуулын дарга. Харуулд гарсан байлдагч нар гээд баахан хүнээ шоронд явуулах болчихоод яахаа мэдэхгүй сууж байна. -Тун тоогүй юм болж. Чиний штабын дарга хаана байна вэ? -Байж л байна. түүн шиг баярлаж догдолсон хүн алга. -Тэр ойлгомжтой. Одоо Товуу нууц илтгэл бичиж байгаа биз. Ингэхэд чи жанжин штабт илтгэл хийсэн биз. -Хийсэн. Оперативын эргүүл ирээд ажиллаж байна. -Бодит хохиролоо гаргаж чадсан уу. -Хорин сая давчихаад байна. Нягтлан бодогч нар тооцоо гаргаж байга.. -За найз минь ямарч байсан ул сад учруулсан хохиролоо арилгана гэж хэлдэг юм шүү. Мэдээж

өглөө чам дээр Яамны санхүүгийн шалгалт, хянан шалгахын, жанжин штабын гээд шил дараалсан шалгал очино. Төсөвт учруулсан хохиролоо төлнө гээд сууж байдаг юм шүү. Мэдээж чи хариуцлага алдсан. Хатуухан лантуу буух нь ойлгомжтой. Шалгалт ирэхээс өмнө орлогч нар, албадын дарга нартайгаа уулзаж ам нэгтэй байхыгбодоорой! Тэр Бумбаяраас болгоомжлоно шүү. Товуу генерал, Со хурандаа нарын тоглоом хатуухан эхэлж байгааг ойлгоорой! Чи чаднаа. Тэсвэртэй ухаалаг шийдэл гаргана шүү. -Би яах вэ? Энэ суудлыг хэн дуртай нь авна биз. Харин хэдэн хүнээ шоронд хийчихгүй юмсан. Би хэн нэгэн гал тавьсан гэдэгтээ эвлэрч чадахгүй байна. Мэдээж тийм юм болоогүй. Тэр нөхөр баахан хийсвэр дүгнэлт хийчихлээ. Чамд мөнгийг нь төлж чадаагүй ганц өрөө байраа зарахаас -Харин тэгж тэнэгдэхгүй шүү. Балбар минь. Чи бодит хохиролоо яг үнэнээр нь гаргуулаад орхи. Санхүүдээ маш яаралтай хяналт тавиад орхи. Яг хэдий хэрийн вман дэр унах нь вэ? Танайд чинь барилга, байшин юм хум бий биз дээ. -Чи мэднэ шүүдээ. Бүгд төсөвт суулгагдсан хөрөнгө. -Өөрсдийн хүчээр юм хийх хэрэгтэй ш дээ.

-Харин тиймээ найз минь. -За чи ингэ. Танай олон албан хаагч хүнд байдалд ороод байна. Олон хүний хувь заяаг хамгаалж би чамд тусланаа. Ямар нэгэн юм болбол шууд хэлээрэй! Чи одоо эсэргүүцэл бич! -Юу гэж. . -Галын ослын дүгнэлт хурдан гарахгүй. Хийсвэр байна. тэр дэслэгчийг хэн гэсэн билээ. -Өнөрбат утас тасарч Гаадан гэнэт ярьсан шигээ гэнэт утсаа таслаад алга болов. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Алдар уужим саруул өрөөнийхөө хоймроос үүд хүртэл нуруугаа үүрэн алхана. “Архинаас холдоод ажил нь зүгшрээд овоо болж байсан юмсан. Балбар хурандаа манай хүндийг үүрсэн шилдэг хурандаа нарын нэг. Галын осол. Шөнийн 03 цаг. Штабын дарга тэр нөхрийг дэмждэг алдаа болсон юм. Боловуу даа. Ямартайч сайдад илтгэе! Дэлсэгч генерал Алдар өрөөнөөсөө гарч туслахдаа ойр зуурын ажлын үүрэг өгөөд урт хонгилоор алхан Сайдын өрөөнд зөвшөөрөл ч авалгүй орж авчихав. Сайдын өрөөнд дэд сайд Товуу ямар нэгийг улайран тайлбарлаж сууснаа Алдарыг харан биеэ даймчин хойш болж тал засан инээвхийлснээ гар дахь цаасаа хавтсан дотроо лавхан гэгч нь нууж хийхийг жанжин штабын дарга анзаарав. -За жанжин штабын дарга ороод ирлээ. Их сайн хэрэг. Суугаач нөхөр

дэслэгч генерал. Сайд түүнтэй ихэд найрсаг харьцаж байлаа. -Баярлалаа. Сайдаа урьд шөнийн нэг таагүй зүйлийг таньд илтгэн танилцуулахаар дэслэгч генерал би ирлээ. -Тиймээ. Би наад асуудлыг чинь гадарлаж байна. Нөгөө анхаарал татсан Барилгын цэргийн -р нэгтгэл үү. Гал гарч хорь гаруй сая төгрөгний хохирол учирсан гэх мэдээг сая дэд сайд илтгэлээ. Ажил унгасан тэр нөхрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс өөр аргагүй боллоо. Жанжин штабын даргаа. -За тийм байж. Дэд сайдаа энэ талаар та бодит мэдээлэлийг хаанаас авав. Та дугаар нэгтгэл дээр өөрөө очоо юу. Товуу эг магхийгээд явчихыг сайд анзаарч дотроо ихэд аягүйцэв. “Хм энэ нөхөр ер нь юу хийгээд байнаа. Энэ нөхрийн аманд багтаж энэ Алдарт нэг хийлгэх гээд байнаа даа янз нь Алдар юу ч хийхээс сийхгүй. Засгийн газрын хуралдаан, Ерөнхий сайдад илтгэл бичихээс ч буцахгүй улаан хэнхэг амьтан. Ийм аюултай амьтны гарт орж уулын буга ч үгүй унасан бух ч үгүй гэгчийн үлгэр болох вийдээ.” Сайд ихэд болгоомжилж буйг яамны эрх баригчид хэн хэн нь анзаарч байлаа. -Юу.. Нөхөр Бумбаяр. Штабын дарга. -Дэд хурандаа Бумбаяр дугаар нэгтгэлийн штабын дарга томилогдоод

удаагүй байгаа нөхөр. Тэр нөхөр юм болбол таньд ханддаг болж дээ нөхөр дэслэгч генерал. Дөнгөж сая ангийн захирагч нь надад илтгэж байна. тэгээд бие дүрэмд заасан ёсоор сайдад танилцуулахаар ирж байгаа нь энэ. Тэр Бумбаяр нөхөр уг нь нададп хамааралтай. Жанжин штабын томилгоотой нөхөрсөн. -Тийм л дээ. Жанжин штабын даргаа. Тэр нөхөр бас надад хамаарч болно ш дээ. Би энэ яамны.. -Тиймээ. Та энэ яамны дэд сайд. Би мэдэж байна. жанчивыг тушаал бууруулан арга хэмжээ авагдахад Бумбаярыг та санал оруулж би дэмжиж дугаар нэгтгэлийн штабын даргар томилсон. Энэ нөхөр дэд сайд таны найз Со хурандаагын ойрын төрлийн хүн. Би Монгол Улсын Зэвсэгт хүчинд үнэнч байх тангараг өргөсөн цэрэг хүн. Тушаал, тушаалаараа, зарчим зарчмын дагуу явагдахыг, явуулахыг хичээдэг хүсдэг нэгэн. -Та нар танил тал, аваа өгөөнд хөл нийлээд байгаа бол болиорой! Би Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албыг хашч байгаа Монгол Улсын Засгын Газрын гишүүн Яамны эрх барих албан тушаалтны хувьд зүй бус байдалтай эвлэлдэн зохицохгүй. Улс орон

эдийн засгаар хямарсан энэ хүнд үед яамны төсвийн нилээдхэн хөрөнгийг ганцхан цагын дотор хийсгэж, ажлын хариуцлага алдсан дугаар нэгтгэлийн нөлөө бүхий удирдлагад арга хэмжээ авна. Бүр буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Захирагч нь бодит хохиролыг нарийн тооцоо гаргаж учруулсан хохиролоо төлнө гэж итлгэж байна лээ. Нөхцөл байдал, цаг үеийн орчин нь ийм юм чинь төсвийн хохиролыг төлөх ёстой. Жанжин штабаас дугаар нэгтгэлд хийх шалгалтын ажлын хэсэг томилсон. Томилгоо нь энэ сайдаа –Харин цэргийн прокурын газрын шалгах хэсэг, цагдаагын мөрдөх хэсгийн ажлын дүгнэлт гарч шүүх хэн хэнд гэм буруутайг тогтоох хүртэл би ангийн удирдлагыг өөрчлөхгүй. Бас галын ослын дүгнэлтийг хийсвэр байна дахин хийлгэж нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэхийг хүссэн Балбар хурандаагын хүсэлтийг харгалзан үзэх хэрэгтэй байна. балбар хурандааг өөгшүүлж өмөөрөх хувийн сонирхол надад үгүй, түүнийг өшигчиж, өнхрүүлэх занал өшил байхгүйг хэлэх байна. За Барилгын Цэргийн дугаар нэгтгэлийн талаар миний санал энэ. Надаас тодруулах зүйл байна. уу сайдаа.

-Таниас тодруулах зүйл чюу байх вэ? Та ажлаа арван хуруу шигээ мэддэг. Харин Барилгын цэргийн дугаар нэгтгэлийн цомхотгол ажлыг та яаж хүлээж авч байна вэ? Энэ талаар таны ажил.. -Тэр бол шууд дэд сайдын ижил. Машин техник, өмч хөрөнгө, орон байр хамгийн ихтэй армийн томоохон анги нэгтгэл. Энэ анги нэгтгэлд дөрвөн зуугаад бие бүрэлдэхүүн байгаагийн хоёр зуун наян нь байлдагч, нэг зуун хориод ахлагч, офицерууд үүрэг гүйцэтгэж байна. Улс орны эдийн засаг талаас нь авч үзвэл хорь орчим хувийн цомхотгол оруулах боломж бий. Үүрэгт ажлаас нь явуулахдаа ахлагч, офицер нарт төрийн зүгээс нэг удаагын тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөрдөстэй дүрэмт хувцаснаас өөр өмсөх хувцасгүй цэргийн эрс шүү дээ. Тэд нар чинь. Би тэднийгээ хайрлаж, хүндэтгэдэг юм. Чин сэтгэлээсээ ярьж буй генералыг сайд толгой дохин зөвшөөрч байлаа. -Таны хэлж байгаа үнэн шүү. Бид бодолцох ёстой жанжин штабын даргаа. Таньтай ярилцах сайхан байна. бас нэг зүйл тодруулъя! -Африкийн улс орнуудад явуулж байгаа манай энхийг сахиулах армийн командлагчаар таны томилсон офицерын талаар.. -Аа. Манай

Жанчивуу.. Та тушаал буурч арга хэмжээ авагдсан болохоор нь тэгж байна уу.. -Манай армийн командлагч манай шилдэг офицер байх сётой. Гэтэл та арга хэмжээтэй нөхрийг.. -Сайдаа. Тэр нөхрийг би шилдэг болохоор нь бас өшөө шилдэг болгохын тулд арга хэмжээ авсан юм. Тэр манай шилдэг сайн хурандаа нарын нэг Балбарын гарт базагдан тэгшрэн. Цэргийн эрдэм боловсролд нэвтэрсэн шилдэг залуу офицер. -Би арга хэмжээтэй болохоор нь тэгээд байна л даа. Дэлхийн улс орнуудын хэмжээнд яригдах асуудал болохоор.. -Тэр тусмаа Монгол цэргийн сүр жавхаа золбоог илтгэх чадамгай офицеруудын нэг бол Жанчив. Тэр чадна. Тэр нөхөр ажлын хариуцлага алдахын халтайг мэдэрсэн. Тиймээс дахин хариуцлага алдахгүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…