Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “12-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “12-р хэсэг”

2 минут уншина
0
0
789

-Их тайжтан. Энэ нутаг эзгүйрчээ. Манай Гүл шар отгынхон уруу уулгалан дайрч эзэн зайсан таны эцэг Шагжихай эрх хөвүүний амийг авч одсон заяаханы удам Омболын отог улсын хөнөөгдсөн нь энэ.

-Бурхан зүг оройдоо. Тэр юуны эмгин оршлом. -Омбол тайжийн бага эх Тойн Гүүш Рэгсэлийн хатан Рэгзэд гэгч. -Ялсан дайчдын урмыг сэргээн олон морины сүүлэнд чиргүүлийн амийг нь ав. -Жа. Эзэн их тайжтан

өргөөндөө морилж басган эмсээр алжаалаа тайлна уу. -Хаанахын басгад билээ. -Олзны үзэсгэлэнт эмс. Эзэн тайжийн өргөө гэр “Хар мөрөн”-ийн эрэг дагуу шивээлэн барьсан их суурины голд дүнхийн

том ордны өмнө морьтнууд давхилдан очиход их дааман хаалга онгойн ордны харуул цэрэг тайж түр хар эрх хөвүүн хэмээгчийг тосон буулгаж, жолоог нь авав. Энэ бол Гүл шар омгын авгачуудын ноёнтон

тосгон”. -Их тайжтан дунд өргөөнд морилно уу. -Миний хатадыг амрааж, олзны эмсийг авчир. –Жа -Тойн Гүүш Рэгсэлийн хатан Рэгсэд гэгчийг яасан. -Олзны эмстэй хамт байна. -Миний тушаалыг яагаад

зөрчив. Олон морины сүүлэнд чиргүүл гэсэн яалаа. -Таны эгч ахай гүнж Дулам хатны тушаалаар авчирсан. -Ахайтныг дууд. Гүр хар эрх хөвүүн тайжийн өмнө түүний эгч Дулам алга хавсран ирж сөгдөн суун тусав. -Тайж дүү өршөөн болгоо. Бид ингэж болохгүй цусан барилдалгат улс шүү дээ. Өндөр дээдсийн удам эцэг нэгт Гүл шар удамын Заяа, Заяахан удмын хүмүүс шүү дээ. Эцэг дээдсийн сүнс шаналж байна. дарь эхийн хувилгаан Шагжихай эрх хатны үрс шүү дээ. Хатан эгч Рэгсэдийн амийг өршөө. Охид басгадыг өрөвдөж үз дүү минь. -Хэрхэвч үгүй. Заяаханы удамынхан өөрсдөө Омбол гүүш өөрөө миний эцгийн амийг авч одсон. Дааганы амь хөнөөж их дайллагын мах бэлд. -Ээ дүү минь дээ. Хувилгаан Эрх хатан ижийн сүнс чамайг татаасай билээ. Их нүглийг үйлдлээ дээ чи. -Хамаагүй тэд өөрсдөө өдсөн. Би хариу барьсан. Хувилгаан эрх дагина гэж ямар юмаа

солиорно вэ? Чи. Би төрийг захирч байна. гүр харын баруун мөрөн дээр үүлэн нөмрөгт нэгэн сууж байгааг Дүүрэн олж харав. -Хөөе малуудаа. Рэгзэд хатныг авчир. Хэдэн цэргийн хүмүүс Гүүш тойн Омбалын эхийг авчран сөхрөн суулгав. Хатны буурал үс сэгсийж нүд нь улаанаар эргэлдэн занал зүхлийн гал бадран Гүр харын зүг цусаар нулимж-эрлэгийн арван найман тамд очоосой билээ чи. Миний болон миний үр хүүхдийн цус нэгэн цагт чамайг живүүлээсэй билээ. -мархай баатар сэлэмний ирээр наад эмийнхээ толгойг цавчин ал. Хатан эхийн толгой өнхөрсөөр Гүрхарын олобгны өмнө ойчиж хоёр нүд нь анивчин ус, цусан нулимс урсгав. -Энэ толгойг ерин алдын нүх ухаж бул. -Жа. Их тайжтан Рэгзэд хатны охин “Номундарийг яах вэ? -Нааш нь авчтр .. -Их тайжтан намайг өршөө. -Чи хэдэн настай билээ. -Их тайжтан өршөө.би арван есөн настай. -Чи хэний хатан бэ? -Гүүш

Гомбодоо гүний бага хатан. Хэвлийд буй үрийг минь бодож амь өршөө тайжтан. Алтан тагшнаас арз балган ууж, балмад нүдээр охиныг тачаадан харж суух Гүрхард Дүүрэн ихээхэнэ дургүй нь хүрч зэвүүцэв., -Тавьтын даамал Базарыг дууд. -Их тайжтан таны дуудснаар тавьтын даамал Базар ирлээ. Зарлиг болгооно уу. -Энэ эмийг тавин цэргийн хэрэгцээнд ав. Хүүрийг нь нохойд хаяж өг. -Гялайлаа дээд тайжтан -За гайгүйээ. Миний амь басганыг надад авчир. Дүрс, хөдлөл, чимээ алга болж Дүүрэн, онгон сахиустай хамт байгаагаа мэдрэв. -Гүрхар тайж бол чиний гурав дахь төрөл юм. -Би түүнийг үзэн ядаж байна. ижий минь та баруун мөрөн дээр минь суугаад байгаа хирнээ намайг тэр нүглээс салгахгүй яавдаа. -Хөвүүн минь дээ. Зарим үед хүний хар нүгэл бурханд биш нүгэлд хөтлөгддөг юм. Дүрстийн орны өөр нэг амьдрал чиний дөрөв дэхь төрлийг харуулна. Чи түрүү төрлийнхөө нүглээр чийгийн улаан өт, анч нохой, зэрэг амьтаны төрөлд шийтгэлээр төрсөн. Дээд төрөлт хүний дөрөв дэхь үеийн чинь төрөл 19-р зууны сүүлчээр тохиосон юм. Бас л их гэрэл цэлсхийн асав.

Их Оросын Сант-Петербург хотын зүүн дүүрэг. Том хэрмэн хашаа. Алтан оройт сүмийн ганжир алсаас гялалзан харагдана. Энэ бол буриадын “Алтан Дацан” хамба лам Пахлашкин тэргүүн олбогт залран олон хувраг ном хурж байна. Хонх, дамар тачигнаж, ариун үнэртэнэ. -Бодь явдалд орохуйг туурвисан Буй тэр хамаг буянаар минь Булт хамаг амьтан бүхэн ч Бөдийн дээд явдалд ороосой. Алимад тэд бас орчлонг төгстөл Аливаа амгалангаас хэзээ ч үл буураг Асар ханьцашгүй, тасралтгүй үргэлжлэх Амгалан нирваанд амьтан бүгд хүрээсэй. Амгалан орштугай. Эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд амьтны өчүүхэн хорхой шавьжийг хүртэл хүлцэн тэвч шавь нараа. -Жа буян орштугай. Дацангын амьдрал хэвийн үргэлжилж, буяны номд шамдах гурван давхар олбогт тухалсан Пахлашкин тэргүүн хамбын өмнө далуу хувраг гүйн ирж еөгдөнө. -Багштан өршөөн болгоо. Цөвүүн цагын самуун дугдуугчид Дацангын үүд балбаж, буун дуун сонсдож байна. Тэд дээрэмчид бололтой. -Эй шавь минь бүү ай. Бурхан биднийг хүрээлж байна. Хамаг амьтны тусын тулд тэр башир зальхай хүмүүсийг баярлуул. Манай Дацангаас

авах гэснээ авна биз. -Багштан болгоо. Гэсгүй ламтан тэдэнтэй уулзаж байхыг бид харсан. Та гэсгүй ламтанг гэсгээгээч ! -Хамаг амьтны тусын тулд тэднийг үлдээ. Шавь минь хаалгаа нээ. Зочдыг оруул. -Жа. Багштан сунтаг хайрла. Амь авахын цагт намайг бүү мартаарай. -Шавь минь чиний илтгэл, сүсэгийг Лха тэнгэр харна биз. Дацан дотор буун, дуун нүргэлж Пахлашкин ламтан олбог дээрээ огтхөдөлгөөнгүй суусан хэвээр амь нь гарав. Баруун гартаа эрхээ барьсан хэвээр зүүн гартаа самуун этгээдүүдийн нүглийг наманчилсаар хорвоог орхив. Олбогных нь доохно хайртай шавь залуу хувраг хэвтэнэ. Гэрэл бүдгэрч Дүүрэн, онгон сахиусны сүүрс алдахыг соносв. -Дээд ижий минь юунд гэмгүй буянтны амийг хөнөөнө вэ? -Хөвүүн минь чиний дээд заяат хүн төрлийн дөрөв дэхь төрөл бол Паклашкин хамба. -Гэмгүй хамбын амийг .. -Пахлашкин хамба буян их үйлдсэн ч урьд төрөл тайж Эрх хөвүүн Гүрхарын үйлдсэн үйлийн үрээр ийн жанч хальсан юм. Дүрстийн орны өөр нэг амьдрал чиний дөрөв дэхь төрөл. Хэрлэн мөрөн дөлгөөнхөн мяралзана. Улаат залаат малгай ар уруугаа унжуулсан дөч эргэм насны эр Бавуу. Төмөр дугуйт морин тэргэнд багавтар ачаа ачин зүтгүүлж, түүний эхнэр Дэжидмаа цөөвтөр хонь,

арваад үхэр туун унасан морин давчуулан байн байн эргэн харах бөгөөд үхэр малаар чөрхөлсөн дөрвөн дугуйт морин тэрэгний нэгэн дээр долоо орчим насны жаалхүү сэргэлэн хар нүдээр орчныг харж инээвхийлнэ. -Ааваа голоо өгсч яваарай. Уруудаж болохгүй. Тэнд муу санаатай хүн таарна. -Пээ. Миний бяцхан хөвүүн. Хайртай ганц эрдэнэ болсон үр минь хашаагүй хүний дэргэд ингэж ярьж болдоггүй юм. Ижий Дарь эхийн сүнс өршөө. Цонгоолын Заяа тайжийн үр удам ингэж зовох гэж. Гайтай улаан хувьсгал. Ай дээд эцэг өвгөд миньбиднийгээ ийм зовлонд унагах гэж цахар хошуунаасаа зугатав гэж үү дээ. Ганц охин дүү минь Гэндэн нагацынаа ирсэн байх ёстойсон. Яасан ехе хол газар гээш вэ? -Энхэр чи юун олон долоог үглэв чи. “Хөвчийн жонон вангын” хошуунд толгой хорогдохдоо тайван амар байв” л даа. Улаан засаг Монголд эзэрхийллээ. Ганц хүү минэ яах л гэж мэргэн төрөв дөө. Бурханд гомдолтой. -Нүгэл гэмээ. Дээд Ижийн Буян заяа бидэднд ирж хүү минь дээдийн ухаанд боловсорч. Бид чинэ Дарь эхийн бүрэлбаат Жагжихай эрх хатны үр сад. -Гайхуулах юмаа олж донгосооч. Гайтуулах гэж ганц үрийг чинь

эрж хайна. Ихнар чи ингэж донгосох юм бол шууд буун дуун пүн. -Ёр гэм. Ямар бузар амлана гээч вэ? Чи. -Дуугаа тат гэм дээ. Хар л даа. Онон мөрний бэлчэр. Гэндэн Нагацынхны хот айл харагдаж эхэллээ. -Ашгүй гэм. Нагац ахай ганц хүүг минь нуух биз. Оройн наран Уулсын цаагуур шургах үес бэсрэгхэн нүүдэл Гэндэн хэмээх Чита нутгаас ирсэн өндөр хөх өвгөний гадаа ирж золголдон уулзав. -Баавай маргааш чийчаан ирж таныг аваад явна. -Баавайгаар нь шинэ улаантан яав л гэж. -Тэд таныг буудна. -Нүгэл гэмээ. Ямар олиггүй амтай улаан зулбагас гэж вэ? -Тэгж байг! Яалт ч үгүй Пахлашкин хамбын тэмдэгтэй хөвүүн байна лээ. -Бурхан зүг оройдоо. Буянтан дээдсийн сүнс амар амгалан морилготун. Тэр оройноос эхлээд “хөвчийн жонон вангын” хошуу нутагт байсан шиг Хэрлэн-Ононы сав нутгын ард олон Ар Буриудаас ирсэн мэргэн жаалыг сураглан ирж мэргэлүүлж эхлэв. Бавуу, Дэжидмаа хоср айдсаа дарж ядан хоног өдрийг өнгөөрнө. Хүүгийн хэлснээр Гэндэн баавайг дотоодын хамгаалахын ногоон малгайтнууд хоморголон баривчилж “Өндөрхаанаас” холгүй газар буудан хороов. Гэндэн Баавай арваад

настай охин Дуламцог машины бараанаар мэргэн жаалыг хөтөлж гүйн гуу жалганд очиж нуугдсаар нэгэн жилийн улирал өнгөрөв. 1938 оны намрын сүүлч сарын нэгэн шөнийг Дүүрэн цээжиндээ хадгалж суув. -Ижий би тараг ууя! Хамгийн сүүлчийн удаа энэ тарагыг уугаад Гэндэн баавайн араас явахаас. -Нүгэл гэм. Битгий ёр дууд хүү минь. -Цөвүүн цагын зэвүүн хүмүүс намайг хороохдоо ижий, аавыг минь үлдээхгүй нь дээ. Ганцхан Дуламцог үлдэх нь дээ. Хүү гунигтайхан санаа алдахад Дэжидмаа ихэд балмагдан эр нөхрөө харав. -Миний хүү. Чи тэгж хэлж байна уу. -Тиймээ ааваа. Бид Дуламцогт байгаа юмаа өгөх хэрэгтэй. Бавуу ихэд шаналсан хирнээ шийдэмгийгээр авдраа онгичин нижгээд алт, мөнгөн эдлэл, шүтээн бурханаа Дуламцогт охинд өгөөд духан дээр үнэрлэв. Шөнө Дундын хирд хот айлынхныг машины дуун сэрээж, хотны ноход шуугиулсаар чинестууд трж Гэндэнгийнд оров. -Сайхан намаржиж байна уу. -Тавтай тарган намаржиж байнаа. Дарга нар цай уугты. Хоол хийе. -Хэрэггүй. Би Монгол Улсын Дотоодыг Хамгаалах Газрын дарга Хүрлэ гэдэг хүн. Иргэн Гэндэн та Монгол Улсын харъяат мөн үү. -Жа би өчүүхэн молхи

хүн билээ. -Та ёс жудагтай хариулна шүү. Энэ хувьсгал ялсан шинэ Монгол улс. Бүдүүлэг харгис засгын үеийн бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй шүү. -Жа. Би Монгол Улсын Харъяат иргэн болохоор аймгийн Яаманд өргөдлөө өргөн барьсан. -За за. Монгол Улсын дархан хилийг зөрчсөн гэмт хэргийг та үйлдсэн. -Жа тиймээ. Боол би буруутай. -Өө. За за боол, моол гээд жинхэнэ пийдаал этгээд байна даа.. -Өршөөж болгоо түшмэл минь. Ганц хүү минь. Дэжидмаа хоолой чичрүүлэн гуйхад Хүрлээ хөмсгөө зангидан бяцхан хүүг харж харц нь зөөлрөн инээмсэглэн –Аа нөгөө мэргэн хүү юу. Сэргэлэн хүү байна. сургуульд сурах хэрэгтэй . яах вэ? Хүүг чинь бодож та нарыг ялаас өршөөе! Аймгийн яаманд өгсөн өргөдлийг чинь харж үзье. Улаанбаатр хотод хүүг чинь сургуульд оруулна. Та хоёр хамт явна биз дээ гэхэд Дэжидмаа баярлан шинэ дээлээ гарган өмсөв. Товуу адуунд өмсдөг тэрмэн дээлээ хэдэрч бяцхан хүү хамгийн хайртай хантаазаа өмсөв. Тэднийг машины тэвшин дээр гарахад Дуламцог охин уйлж Гэндэн нагацынх нь эхнэр тарган шар эмэгтэй сүү өргөсөр хоцров. Машины дөрвөн өнцөгт буу барьсан цэрэг хувцастай залуус сууцгана. Хүйтэн исалхи дээл нэвт үлээж шөнийн тэнгэрт долоог бурхан од

уйтайхан тогтож өнгө муутай ёлтгор саран уйтгартай мэлтийнэ. -Ээжээ. Энэ ноён биднийг хуурч байгаа юм. -Үгүй байлгүй дээ хүү минь -Тийм бишээ. Одоохон нэг өндөр уулын энгэрт гурвуулаа хамт буудуулна. Эхлээд би дараа нь аав, тэгээд ээж та. -Нүгэл гэм дээ хүү минь. Ижий Дарь эхийн сүнс биднийгээ өршөөж, хамгаалдагч болоосой. -Ижий Дарь-Эхэд хамдаа очино. -Бурхан минь. -Дуугаа татаарай. Муусайн эсэргүүн пийдалууд минь. Та муусайн эсэргүүнүүдээр манай хувьсгалч улс дутахгүй хүүгийн амьсгалах, Товуугын хүндээр сүүрс алдах, Дэжидмаагийн уйлахыг даран-Шивээ хиагтыг авахад Шилэн дэнлүү хэрэггүй Шийдээд ирсэн гамингуудыг Ширмэн бөмбөгөөр сөнөөлөө хэмээн цэргүүд дуулалдав. Машин гэнэт зогч Хүрлээ дарга ташаан дахь буугаа тэмтчин бууж ирэв. -Буугаад. Наад эсэргүүнүүдээ алдаж орхив. -Мэдлээ. Уруул хэдхэн сөрөвгөр үстэй хүүхдээрээ нүүрэнд нь хилэн тодорсон залуу бууныхаа бөгсөр Дэжидмаагын элэг үрүү хүчтэй ёворч-Буу хэмээхэд амьсгалж чадахгүй болсон эмэгтэй элгээ тэврэн өнхөрч унав. -Алив миний хүү буугаарай!

Уг нь та нар удам гарал нэгтэй монгол элэгтэн бололтой. Бас эхээс төрсөн баймаар юм. Энэ чинь эх хүн шүү дээ. -Сургаал айлдахаа боль дийдаал минь эцсийн удаа эх орны минь салхиар амьсгал. Гурван цэрэг машины тэвшин дээрээс ухаан балартсан Дэжидмааг өргөн газарт дипхийтэл шидэв. -Хүн байтлаа араатан юм даа та нар. -Зүгээрээ ааваа. Би энэ алуурчдыг өрөвдөж байна. гэсэн ч ээжийг минь яргалсны хариуг эдгээр залуус маргааш эдлэх биз. Тэдгээр хүмүүс нүгэлдээ хөтлөгдөн Сансарын төөрөгт бирдын амьтны зовлонг амсана. Ияана даа хөөрхийс. -Яана гэнээ муу зулбагас. Нохойн гөлөг. Бас хараана гэнээ. Чам шиг муу пийдал хувьсгалт төрийн гэсгээлийг ингээд эдэл. Хойд насандаа тэр бурхандаа очоорой чи. Май .. Буун дуун шөнийн тэнгэрийг цочоон нүргэлж –Ээжээ ээ гэж хашгирсан хүү сарвалзан ойчиж гүн жалга уруу өнхрөн унав. -аан муусайн ноход. Та нарын хувьсгалбяцхан хүүхэдийг хөнөөхөд байдаг юмуу. За яах вэ? Та нар тамд. -Хуцваа. Чи “Ах хүү тамдаа өөрөө морил.. буун дуу хоёрдахоь удаагаа нүргэлж Товуу газар тэврэн унаж жалга уруу өнхрөн

хүүгийнхээ цогцсыг тэврэн хөшив. -Миний хүү. Миний хүү.. Та нар хүүг минь яаж орхив. –хүүг минь өгөөд орхив. -Ха ха ха. Санаа зоволтгүй хатагтай. Сэгнийчихээд бас чөтгөр шиг муухай амьтан байж бурхан төрүүлсөн Дарь эх болох гэж өөрийгөө өргөмжлөөд. За за явж үз. Тэднийхээ араас .. Буун дуун гуравдахиа нүргэлж Дэжидмаа гараа алдлан унаж мөн ил жалгын уруу өнхрөн нөхөр хүү хоёртоо очиж наалдав. Тэнгэр хуйсагнан зөөлөн бороо дусагнах нь хүртэл мэдрэгдэхэд Дүүрэн эмгэнэн уйлж байгаагаа яахин мэдэх билээ. -Хөвүүн минь энэ мэргэн жаал бол чиний дээд заяат тав удаагын төрөл чинь. Чи шүү дээ. Цөвүүн цагын нүгэлт хүмүүс буян үр тарих тэнгэрийн зараал чамайг хөнөөж орхисонюм. -Харамсатай байна. тэр жаахан хүү ямар гэмтэй юм бэ? Бас гэм зэмгүй эцэг, эхийг нь.. -Чиний урьд төрөл бол эхийн хэвлийд гэгээрэн төрсөн хутагт байсан юм. Гэхдээ.. -Дээд ижий минь гэхдээ гээд юу гэж.. Яагаад .. -Чиний дээд төрөл тайж Гүрхар эрх хөвгүүний отгын тэргүүн ноён байхдаа удам нэгтнээ хөнөөсөн үйлийн үр. -Дээд ижий минь аймаар юмаа. Миний

энэ удаагын тарчлаан тэр Гүрхараас үлдсэн нүгэлүү. -Түүний үлдэгдэл.. -Би их харамсч шаналж байна. би дахиад хүн алж нүгэл үйлдлээ. -Үгүй ээ. Тийм биш. -Би хүн алчихсан шүү дээ. Дээд ижий минь “ Дүрстийн орноор” дахиад явъя л даа. Би өөрийн нүглийг дахиад харъя! -Тэр цаг одоо биш. Хөвүүн минь чи “Сансарын хүрдэнд” нэвтэрч чаддаг боллоо. Дүрсгүйн орныг бас тун удахгүй мэдэрнэ. Тэнгэр, асур, хүн, адгуус, бирд, тамыг харах чадварт шамд. Зүтгэл, тэсвэрийг даван туулах хүчийг би чамд өгнө. Хошууч Батсайхан хяналтын дэлгэц харан сууснаа сандлаа шажигнатал хойш налж суниагаад-Энэ нөхөр чинь яачихаад суугаад байгаа юм бол доо. Амьдрал ахуй ар гэрээ бодож бйагаа байхдаа зайлуул. Нойр нь хүрэхгүй байгаа вм байна. ахлагч та очоод унт гээд унтуулчихаад ир дээ. Гэхэд нилээд махлаг хирнээ хөдөлгөөн хурдантай хянагч эр хурдан шалмаг алхлан гарав. Төд удалгүй хонгил хүнд хөлийн түчигнээн үүсч мөнөөгч хянагчийн нүд нь духан дээрээ гарчих шахам томорч тзхэлзтэл амьсгаадан орж ирэхэд хошууч огло үсрэн босов. -Хошуучаа_ Хошууч. Цааана чинь .. цаана чинь болохоо болилоо. Тэр.. Тэр юу яачихаж -Юу. Та тодорхой яриад өгөөч! Яачихсан гээд байгаа

юм гэх мөртлөө хянах самбарт Дүүрэнгийн өрөөг томруулан харахад хянагч эр амьсгаагаа дарж ядан махлаг бүдүүн долоовор хуруугаараа чичигнүүлэн дэлгэц өөд заагаад –Тэр.. Тэр үхчихэж гэж бувтнахад огло үсрэн гарч гүйв. Дүүрэнгийн царай цус юүлэгдчихсэн бололтой цонхийн цайж цээжиндээ хоёр алгаа хавсран завилж суусан чигтээ хөшиж орхисныг хараад хошуучийн дотор палхийгээд явчихав. Тэрбээр салгалж, чичирхийлсэн гараар түүний нүүр гар, биеийг барихад цэл хүйтэн байлаа. “За баларлаа. Нэг сайхан залууг ингээд алдчихлаа. Өнөө муу новшоос айгаад зүрх нь зогсчих шиг боллоо. Эмчид үзүүлэх минь яалаа. Анги байгууллагын удирдлагад мэдэгдэх минь яалаа. Хайран далуу. Хажууд нь байх минь яалаа” Батсайхан жигтэйхэн их харамсаар горьдлын мөрт ялтан залуугын элгэн тушаа чихээ аваачин наагаад хирдхийн цочив. Залуугын цээжин бие цэл хүйтэн байх бөгөөд эл хуль оргин чимээгүйрч судасных нь цохилт, зүрхнийх нь цохилт зогссон байлаа. Харамсахын хажуугаар –За хүн амины хэрэг гарлаа” гэх түгшүүр бас төрнө. -За ямартай ч та хажууд нь харж бай! Би даргад илтгэж хожимдсон гэлээ эмч дуудъя!

Батсайхан албан өрөөндөө орж ирэхэд Үүрийн 04 цаг болж байлаа. Дарга нарынхаа хэнтэй ч холбогдож чадсангүй бүгд утсаа хаасан байв. Аргагүй биз дээ. Гучин минутын өмнө тайваныг илтгэж байсан юм чинь. Үүр цайх гэж байхад чинь тайвшраад унталгүй яах билээ. Түүнийг удирдах газрын жижүүр үрүү илтгэхээр залгаж байхад нь хянагч эр пип пидхийн харайлгасаар орж ирэхэд хошууч дахиад л дотор нь палхийгээд явчихав. Түүний нүд хянагч уруугаа асуунгуй бачуурсан байртай харна. -Даргаа нөгөөх чинь амьд байна. хошууичйн зүрх хүчтэй гэгч нь цохилж гарав. -Юу н. Нээрээ юу. Та чинь одоо яагаад байгаа юм бэ? Хүн айлгаад байх юм. Нэг болохоор үхчихсэн гээд, нэг болохоор амьд гээд л хэмээн өөрөө очоогүй юм шиг хэлээд ухасхийн гарч гүйв. Түүнийг Дүүрэн жигтэйхэн тайван харсаар угтахад хошууч өөрийн мэдэлгүй түүний өмнө өвдөглөн сууж, гараас нь шүүрч аван-Дүүрэн чи зүгээр үү. Зүрх чинь өвдөөд байна уу. Орой айсан тиймээ. Битгий ай. Би чамайг хамгаална. Бид чамайг хамгаална. Төр чамайг хамгаалж байгаа шүү дээ. –Сэтгэлийн тэнхээтэй байж энэ бүгдийг давна шүү. Давдаг л юм. Хошууч нь

одоохон эмч дуудаад орхиё! Эм авчруулъя за юу. Халуун цай уухуу. Асуух юу байх билээ. Одоохон яваад ирье гээд сэтгэлийн догдлолоо барьж дийлэлгүй өгүүлээд нүдэнд нь нулимс хуралдахад жишүү харан түүнийгээ бушуухан арчив… …-Бурхан минь энэ чинь хэн бэ? Хэнийг тэврээд ирэх чинь энэ вэ? Шөнийн тэн хагас өнгөрчихсөн хойно энгэртээ жаахан хүү тэврэн орж ирсэн Гааданг хараад Тамжид цочих шиг болон дуун алдав. -ЧШ чимээгүй элгэнд минь наалдаад унтаад өгчихөж. Унтаг. Унтаг. Хөөрхий хэмээгээд Гаадан бяцхан хүүгийн хэдэн сэрэвгэр үстэй толгойг энхрийлэн үнсээд амралтын өрөө үрүүгээ алхахад үйлгэртэн харсан Тамжид араас нь дагалдав. -Юу болоо вэ? Өвгөөн. Энэ хүү хэний хүүхэд вм бэ? Гаадан хариу үг хэлсэнгүй. Тошм өргөн орон дээр хүүг энхрийлэн хэвтүүлээд зөөлөн сэвсгэр хөнжлөөр хучин хэсэг шуухитнаснаа мөн л духан дээр нь энхрийлэн үнэрлэв. Тамжидын нүд сониучирхон мөн л духан дээр нь энхрийлэн үнэрлэв. Тамжидын нүд сониучирхан гялалзана. -өвгөөн хэн юм бэ? Хэний хүүхэд юм бэ? Гаадан хүнд чийрэг аграа эхнэрийнхээ мөрөн дээр пидхийтэл тавиад урт гэгчийн сүүрс алдаад

гэарч явснаа төд удалгүй зургийн том цомог барин ирээд юунд ч юм бэ? Амьсгаадан сууснаа хүүгийнхээ багын зургыг гарган мэлрэн ширтэж хэсэг зуур бодолд автан суув. Тамжид ихэд тэсвэр алдан нөхрийнхөө хөдөлгөөн бүрийг нүд чавчилгүй харна. -За. Чи хар. Энэ хоёр адилхан байгаа биз. Гаадан ухасхийн босч Дүүрэнгийн багын зургыг Тамжид булаачих гэж байгаа юм шиг чанга атган босч унтаж буй хүүгийн нүүрний хажууд аваачин барив. Дүүрэнгийн доод уруул дээр үл мэдэг харагддаг жижиг хүрэн мэнгэ бяцхан хүүгийн урул дээр харагдахыг Тамжид олж үзээд хирдхийн цочин хүүгийн нүүрийг мэлрэн ширтэв. Дух хөмсөг, уруулнь яалт ч үгүй ганц хүүг нь өвчин төрсөн мэт адилхан байлаа. -Үгүй энэ чинь тэгээд.. Энэ чинь тэгээд.. Хэн… хаанаас. -Бидний ач хүү. Адилхан байгаа биз аавтайгаа .чш.. Чи ч одоо юун чанга ярьдаг юм бэ? Хүүхэд сэрээчих гээд. Гаадан хүүг их л өмчлөх мэтэхнэрээ зөөлөн зандрахад Тамжидын нүдээр нулимс мэлтэсхийн дүүрэн өөрийн эрхгүй суун тусав. -Чи хаанаас олж ирэв. Царай нь хөхрөөд даарсан шинжтэй. -энэ хүү зовж явна. Манай энэ нэг толгой нь эргэсэн хүү гэж.. Бидэнд хэлж танилцуулдаг ч юм

байхгүй. Энд, тэндгүй хүүхэд зовоогоод -Гаадан.. Гаадан өвгөн минь чи энэ хүүг асрамжийн газраас олоод ирэв үү. -Үгүй. Энэ хүү тогтсон амьдралтай. Ээж нь өмгөөлөгч хүн. Түрүүчийнх шиг хүүхдээ авчирч хаяад зугатаах хүн биш. Хүү минь энэ хүүгийн эхэд их хайртай байсан юм гэнэ. -Бурхан тэнгэр минь юу болоод баынаа. Дахиад нэг ач хүү. Ай харламар гэж.. Миний хүү хэдэн хүний амьдралаар тоглож орхих нь энэ вэ? -Тийм ч байж болно. Үгүй ч байж мэднэ. Хаа очиж миний хүү хүн жудаг сайтай. Бас хүүхэмсэг эр биш. -Өвгөн минь хүүгээ өмөөрөх чинь зөв. Гэхдээ үнэн байдалтай эвлэрч үз. Эцэг эх бид биеийг нь төрүүлэхээс оюун бодлыг нь төрүүлнэ гэдзэг худлаа юм. Бидний өмнө ганц хүү минь хоёр бэр, хоёр ач хүү үлдээчихсэн байх юм. -+Ямартай ч энэ хүүг Билэгсайхан гэдэг эцэг нь тийм нэр өгсөн байхыг бодоход миний хүүгийн хүлээж хүссэн хүү мөн бололтой. -Бурхан минь яана даа. Хоёулаа Билэгсайхан байдаг нь энэ хүүгийн эх. -Тамжид минь гай зовлон биднийг тойрохгүй байна даа. Манай бэр энэ хүүгийн ээж амьдрах үгүй нь мэдэгдэхгүй гэмтлийн эмнэлэгийн сэхээнд очсон. Чухамдаа бидний, энэ хүүгийн аз мэдсэн хэрэг болоод байна. -Ямар их га вэ? Бурхан минь яах ёстойг хэлээд өгдөг ч болоосой. Тамжид зүрх

сэтгэлдээ ёолон байсан ч түүнээ нөхөртөө мэдэгдэхгүйг хичээн бяцхан хүүгийн духыг үнэрлэн үнсэв. -Үүр цайх дөхөж байна. чи минь унтаж үз. Өглөө болтол жаахан нойр аваад эмнэлэг үрүү очихоос. -Энэ хүүг яах билээ. -Яах юу байх билээ. Билэгсайхан цэцэрлэгтээ явна биз. Энэ хоёр чинь цэцэрлэгт бүр нэг ангид явдаг. Ай хөөрхий хувь зохиол ингэж нэгтгэдэг юм байна даа. Хувь тавилан гэж. -хэлэх ч юм биш. Тийм ш дээ нээрээ. Энэ хүү нүдэнд тусаад байсан юм даанч. Тэгээд хүүгийн ээж чамтай уулзсан юмуу хаашаа юм бэ? Ер нь чи яаж мэдсэн юм бэ? -Хүүгийн найз Сүрэнхүү надад анх хэлсэн. Хүүгийн амнаас анх би бас Саруул гэж сонсч байсан шүү. -Энэ хоёр хүүгийн нас чацуу байдаг. Ягааныг хүү минь их зоддог байсан гэсэн. Ийм учиртай юм байу дээ. -Задарсан муу золиг. -Гэхдээ бид Ягааны хүүг орхиж болохгүй. Тийм биз дээ өвгөөн. -Тэгээд яагаа вэ? Хэн түүнийг орхих гэсэн юм бэ? За унтах минь. -Чи хаана унтах юм бэ? -Юу. Хаана унтах вэ? Гэж. Ач хүүгээ өвөртлөөд. Хүү шөнө айж цочно. Ээжээсээ холдож үзээгүй амьтан. -Эвийдээ. Бурхан өршөөг. Тамжид өрөөндөө орон Билэгсайханы дээрээс гөлрөн ширтэв. Хэдхэн мөчийн өмнө Гаадангын гарт байсан хүүгийнхээ зургыг гарган гүн нойрт умбах бяцхан

хүүгийн нүүрэнд ойртуулан харахад хүүгээс нь өөрч юм шиг. Нөгөө хүүгийн доод уруулын дор байх мэнгэ л лав энэ хүүд байхгүй байлаа. Тамжид толгой сэгсрэн хэнгэнэтэл сүүрс алдаад-Энэ муу нялх амьтны буруу гэж юу байхсан билээ. Хайрланаа хүү минь эмээ нь чамайг. Аавчинь чамайг минь хэдийгээр хүсээгүй ч чамайгаа бид хохироохгүй өвөө чинь бас гадуурхах санаатай гайгүй байлгүй. Хажууд нь эмээ нь байна. эвий, эвий миний үр унт, унт хэмээн ганцаараа ярина. Гаадан өглөө сэргээд цаг харвал 06 цаг болж байлаа. Эмнэлэг явдаг юмуу хэмээн ухасхийн бостол Билэгтсайхан хүү сэрж нүдээ нухалснаа орон дээрээ босон суув. -Өвөөгийн хүү унтахгүй яагаа вэ? -Өвөө би ээжийгээ санаад байна. ийн ийн. Би ээждээ очье! -Миний хүү.Эр хүн чинь уйлдаггүй юмаа. Алив өвөө нь тэврэе! Билэгсайханг хүзүүгээр нь тэвэрч нулимсанд норсон нүүрээ цээжинд нь наахад Гаадан өөрийн эрхгүй сүүрс алдан хүүг лавшруулан тэврэе! -Миний хүү жүүс уух уу. -Ээж надыг босоход сүү өгдөг юм. -Өө тиймүү. Хоёулаа сүү ууя. Гаадан хөл нь хөнгөрч бяцхан хүүгийн аясаар бөмбөрч байгаагаа өөрөө үл мэднэ. Гаадантай хөтөлцөн явсан Билэгсайхан энэ тэрийг сонирхон

явсаар нэг юманд сатааран зогтусахад гайхан харав. Нөгөө Билэгсайханы өрөөгөө дүүрсэн тоглоомнууд бяцхан хүүгийн анхаарлыг татсаныг гэнэт ойлгосон Гаадан ач хүүгээ зөөлөн түлхэж -За миний хүү тоглоод байгаарай! Өвөө нь өшөө ихийг авч өгнө гэхэд Билэгсайхан тоглоом уруу гүйн очиж нэг зааныг шүүрэн авав. -Хараач хөөе! Эр хүн дээ хө. Заан шиг хүчирхэг мөрилөө даруухан дөлгөөн амьтан байхгүй шүү дээгэж ганцаараа ярьж явсан Гаадангын өмнөөс Тамжид гараад ирэв. -Амарч чадавуу даа хө. Наад нүд, нүүр чинь бэлцийгээд унтаж чадсан юмуу ер. -Амарлаа. Амарлаа. Харин чи яасан эрт босоо вэ? -Босолгүй яах вэ? Өнөө бэрийн эмчилгээнд анхаарал тавилгүй болохгүй. -Тэгэхээс биш яах билээ. Би ч болохноо очье! Хөвгүүдийг цэцэрлэгт хүргэж өгөөд. -Тэгж үз хө. Нөгөө гээдэн толгойт унтаж байна уу. Сахилгагүй чөтгөр хүүхэд цохичихвий. Сайн харж байгаарай! -Яах чинь энэ билээ. Дандаа хүүг адлар юм. Чөтгөр энэ тэр гээд. Миний хүү юу гэж айлын хүүхэд хүүхэд зоддог юм бэ? -Айлын хүүхэд болохдоо яадаг юм бэ? Ганц хүүгийнхээ хүүхдийг одоо байтлаа ад үзэхнэ үү. -Хар өглөөгүүр хэрүүл гуйгаад байх юм. Гаадан минь чи одоо. Чи өөрөө л энэ муу өнчирч ганцаардсан нялх амьтныг адлаад

байгаа биз дээ. Адилхан л ганц хүүгийн чинь хүүхэд байхдаа. -За за болъё! Нэг нь өвчин зовлонтой ядаж байхад чинь. Алив чи нэг сайхан цай чанаад орхиоч. Өнөөдөр ч ажил буцалсан завгүй өдөр болох нь дээ. Өвлийн бэлтгэл ажил эхлэд. Захирагчийн нэрэмжит шалгалт явуулна. Нийт бие бүрэлдэхүүнд. -Хаа, хаагүй тийм байна даа. Өвлийн бэлтгэл энэ тэр гээд. За өвгөн минь сууж бай. Би одоохон өглөөний цай бэлдээд орхиё! Намрын сүүчийн цонхигорнаран цонхны цаанаас ургах үес Гаадан, Тамжид хоёр тавлаж суугаад цайлав. -Энэ бэрийг нэг гайгүйхэн шиг наашилбал хүүг нь аваад муу хүүгээ эргэж очиноо. Надаас илүү чамд их эрх золиг байгаа юм. Тэгээд чи гадагш яваад ойрд очоогүй цаад хүү чинь чамайг санаж үхэх дөхөж байгаа биз. Сүүлийн үес нөхрийнх нь амнаас гарах үг болгон хүүгийнхээ тухай болсныг гэнэт ойлгосон Тамжид нөхрөө өрөвдөнгүй харж, өмнө нь тос хайлмагтсан шарсан тахиа тавих зуураа –хүү дээрээ хамт очицгооёо. Хоёр хүүг нь хамт аваад очье гэхэд Гаадан нэгийг санавуу гэлтэй түрхэн зуур бодлогошроод хариу хэлсэнгүй. -Чи сүүлийн үед дандаа тахиа шараад байх юм. Миний ядрах ч хир байгаа шувууны махаар монгол хүн хоолшдог л юм байхдаа. Би л лав чадахгүй юм. Зүгээр сайхан тарган хавирга шарчихгүй. -Өглөө махан хоол хүнддэнэ. Нас

чинь хэд болж байгаа биз дээ. Зөв хооллож сурах хэрэгтэй. -Ойлголоо. Нөхөр даамал. -Маяглаад байлгүй халуун дээр нь ид. Би хүүхдүүдийн хоол зэхэх минь. -Тэр залуу эрс бас надаас өөр хоол зооглох уу. -Тиймээ. -Мундаг эрс юм. Гаадан аман дахиа залгих үес хүүхдийн чарлан уйлах сонсдон Гаадан, Тамжид хоёр зэрэг ухасхийн гүйцгээв. Тоглоомын өрөөнд Саруулын хүү Билэгсайхан түрүүлгээ харан ойчиж, нөгөө Билэгсайхан түүний хуруу дээр бяцхан хөлөөрөө өшигчин байлаа. -Чи муу узайл. Манайхаас энэ чинь миний тоглоом за юу. -Үгүй ер галзуурсан муу золиг вэ? Холд гэм чи. Хүүхдийн нуруу ууц уруу өшиглөөд яаж байгаа шидэл вэ? Гаадан ихэд уурсан зандарч Билэгсайханы цамцны мөрнөөс базан атгаж хүүг сарвалзуулан Тамжид уруу түлхэж орхив. -Эмээ ёо, ёо. Тэр намайг зодоод байна. -Тайвшир хүү минь. Тайвшир. Эмээ нь хажууд нь байна. гаадан газарт уйлан хэвтээ Билэгсайханыг өргөн тэвэрч –За битгий уйл. Хүүг минь зодож гэнэ. Хойноос ирээд хот минийх гэгчээр бүр галзуурах нь шив дээ. Муу шидэл чинь. Дахиад чи хүүхэд зодоод үзээрэй! Хонгыг чинь хуйлаад өгнөө гэж загнаад гараад явчихав. Гаадангын хэлсэн үгэнд

уур нь дүрэлзээд явчихсан Тамжид Билэгсайханыг хөтлөн араас нь дагаж –Чи ер нь юу гээд байгаа юм бэ? Хоёр адилхан хүүхдийг алагчлахдаа яадаг юм бэ? Бага байхад аль цохилдож, зодолдохыг тэр гэдэг юм бэ? -Нэгийгээ хайрлах сэтгэлгүй, хамаг юм эзэрхийлээд хар нялхаасаа ингэж харгислаад задарсан муу тархыг тас алгадвал таарна. -Үгүй ер тэгээд үзээрэй л дээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг газар бас байдаг юм шүү. -Одоо байтлаа намайг шүүхдэхнэ үү. Хм. Чи мөн наад хүүхэддээ их сайн хүмүүжил олгож байна даа. Энэ үг Тамжидын зүрхийг базаж царай нь хөрзийгөөд явчихав. -Явъя миний хүү өрөөндөө оръё! Тамжид холлойг нь хатуулдан нухлах нулимсыг хүчлэн цааш нь залгиад Билэгсайханыг хөтлөн эргэв. -Хүүе Тамжид

хүлээж бай чи наанаа нөхөр минь. -Надад чамтай ярих юм алга. Чи тэр тушаадаг цэргүүддээ тушаа. -За чи битгий олон юм яриад бай. Сонсч бай намайг. Өнөөдрөөс эхлээд наад нөхрөө хоёр давхарт битгий гарга. Хамаг юм үймүүлж сандаачаад хүүхэд зодоод. Ямар хэрэг байна. вэ? Энд Билэгсайхан бид хоёр амьдрана. Тэр доод давхартаа та хоёр амьдрана биз.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *