Home Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “11-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “11-р хэсэг”

1 min read
0
1
931

-Нөхөр хурандаа байлдагч Нямд гачигдлын чөлөө олгох зөвшөөрөл хүсч байна. Дэслэгч Эрдэнэ -Юу гэнээ. Дэслэгчээ Ням яаж орхив. Өнөө ахынх нь бие муудаа юу эсвэл аав нь -Үгүй нөхөр хурандаа. Түүний

төрсөн эгч Саруул гэдэг хүн машины аваарьт орчихоод гэмтлийн эмнэлэгт ухаангүй байгаа гэнэ. “Хм бас нэг Саруул. Монголоор нэг Саруул амьдарч байгаа хойно яалтай билээ. Хөөрхий энэ муу хүүгээс

гай тойрохгүй юм. Үгүй тэр эгч нь эдгэрээсэй билээ дээ” хоромхон зуур Гаадан бодолд автав. -Хурандаа би байлдагч Нямд далан хоёр цагын чөлөө санал болгож байна. -За. Тиймээ тийм. Нямд чөлөө олго.

Шаардлагатай бол чөлөөг сунгана биз. Зайуул тэр эгч нь ашгүй олдоо юу. -Хэдхэн хоногын өмнө түүнийг эргэж ирсэн юм. -Ашгүй дээ. Залуу хүн эдгээсэй билээ дээ. Ямар сайн байх вэ? Гай зовлонг хүсэх юу байх

вэ? Нямыг явуул даа дэслэгчээ -Мэдлээ гүйцэтгэе! -Нөхөр дэслэгч цаад золтгтоо сайн захиж хэлээрэй! Хямарч цөхрөөд элдэв, шалдав юманд орооцолдчихвы. -Ойлголоо -Нөхөр хурандаа төв штаб дээр гурав

хоногын цугларалтанд бэлэн бай гэсэн тушаал ирлээ. -Мэдлээ. Маргааш уу. -Тиймээ. Гаадан унтууцаж эхлэв. “Үгүй ер насаараа шахам энэ албанд зүтгэхэд урьд өмнө ийм зав чөлөөгүй цаг үе байсан гэжүү. Гэтэл би ач хүүгээ олж уулзах хэрэгтэй байдаг. Ширээнээ байх бичиг цаасыг бухимдуухан эмхэлж байхдаа тэр утсаа дуугарсныг мэдэж юунд ч юм яарч сандчин шүүрч авав. -байна уу. -Сүрэнхүү байна. Гаадан ахаа. Би таньд нэг золгүй юм дуулгах болчихлоо. Уучлаарай. -Юу. Ямар золгүй юм. Миний хүү юу. Дүүрэн зүгээр үү. Гаадан ихэд сандчин голынхоо дуугаар хашгирч байгаагаа өөрөө ч мэдэхгүй байв. -Дүүрэн.. Дүүрэн зүгээр байгаа байхаа.. гэхдээ. Саруул өчигдөр орой осолд орчихлоо. -Тэгээд.. Тэгээд.. яаж байна вэ? Хаана байна вэ? Амьд уу? -Ухаан орохгүй байнаа. Тархиндаа хүнд гэмтэл авсан. -Хүүхэд. Хүүхэд яасан бэ? Билэгсайхан хаана байна вэ? Гаадангын хамаг биений хар хөлс цутгаад ирэх нь тэр. -Саруулын хамаатны айлд

байгаа гэнэ. -Иш чааваас. Би одоо очлоо. Утас ширээн дээр чимээтэй гэгч нь шидэгдэж Гаадан салгалж чичирхийлсэн гараар савхин бээлийгээ шүүрэн авав. -Нөхөр хурандаа. Жанжин штабын дарга таныг дуудаж байна. -Ай чөтгөр авмар. Холбоод орхи. Генералтай намайг.. Штабын даргыг дууд. -Мэдлээ гүйцэтгэе! Жанжин штабын дарга дэслэгч генерал Алдараас гачигдлын чөлөө авсан Гаадан штабын даргаа цугларалтанд явуулахаар ажлаа зохицуулав. Гэмтэлийн эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний нэгэн орон дээр зүрхний цохилт нь тасалдан амьсгал нь зогсчих гэж сандарган байгаа Саруулын дэргэд Гааданг хүрч очиход нүдээ бөлцийж хавдтал уйлсан цэрэг Ням түүнийг гайхан харсаар угтав. -Нөхөр хурандаа би эгчийгээ сахиж байна. Эгч минь ухаан орохгүй их муудаж байна. Гаадан юу ч хэлж чадахгүй дэмий л түүнийг

тайвшруулах санаатай мөрөн дээр нь зөөлөн алгадаад өөрийн бэр болох Саруулыг нүдээрээ хайв. Сүрэнхүү түүнд дөхөн ирж толгой нь битүү боолттой нэгний дэргэд хөтлөн аваачихад цэрэг Ням дагалдав. -Манай хурандаа сайн хүн шүү. Эгчид минь санаа нь зовоод хүрээд ирж” Цэрэг ням ингэж бодон даргадаа жигтэйхэн их байрлав. -Яаж байна вэ? -Цус их алдсан. Тархиндаа хүнд гэмтэл авсан. Цус сэлбэж байна. Даралт нь унаж зүрхний хэм алдагдаад байна. -Ямар эмчилгээ хийж байна вэ? Бас ямар эмчилгээ дутагдалтай байна вэ? Юу хэрэгтэй байна. Ямар эмчилгээ шаардлагатай байна вэ? Бүгдийг яаралтай хийгээч! Эмчилгээний зардалд санаа зовох юмгүй. Тооцоог би хийнэ. Харин энэ охиныг ямарч үнэнээр хамаагүй босгоод өгөөч би гуйж байна. эмчээ. -Та өвчтөний юу нь билээ. -Би хадам аав нь. Цэрэг Нямын нүд духан дээрээ гарчих шахам томорсоор Гааданг мэлрэн

ширтэв. Гаадан өөрийн танил хэд хэдэн сайн гэгдэх эмч үрүү ярьж тусламж хүсээд ханан тушаа тавьсан сандлын нэгэн дээр лагхийн суун тусав. “Ийм гай гэж бас байдагаа. Юу болоод байгааг ойлгох нь чухал. Эхлээд охиныг аврах хэрэгтэй” хүрэл царайлан бодлогошрон дэнслэх Гаадангын гараас нэгэн зөөлөн халуун юм атгаад авах шиг болохуйяа тэрээр толгой өргөн харав. Хоёр хөөрхөн хацар нь нулимсанд халтартсан жаал хүү түүнийг аргадсан зөөлөн харцаар ажиглан зогсоно. Уруул нь өмөлзөн нимгэн цамц төдийхөн өмссөн тэр хүү даарч царай нь зэвхий саарал болсон харагдана. Гаадан өөрөө ч мэдэхгүй инээмсэглэх аядав. Гэнэт тэрээр өмнөө зогсох бяцхан хүүгээс хүүгийнхээ цогтойяа тормолзох сэргэлэн алаг нүдийг, балчир ахуй цагыг нь олж харах шиг болоод сэтгэл нь торхийн нялхарч зүрх нь хүчтэй гэгч нь дэлсэх нь мэдрэгдэв. “Ээ хорвоо минь. Балчирхан үр минь. Чамайгаа өнчрөөчихгүй юмсан” нэг их уярал хоолой өөд нь цоролзож, төдөлгүй гуниг цөхрөл болон өөрчлөгдөхийг тэр мэдрэв.

Гаадан хүүгийн бяцхан можгор гарыг том алгандаа энхрийлэн атгав. -Өвөөгийн хүү. Даарчихсан байна шүү дээ. Цэл мөс. Алив. Өвөөгийнхөө цамцанд орчих. Хүү түүнээс огт цэрвэсэнгүй. Халуун амьсгаа төөнүүлэн байж энгэрт нь асан цээжинд нь наалдахад Гаадан хүүгийн нялх балчир тэргүүн дээр хайрлан байж энхрийлэн удаан гэгч нь үнэрлэв. Хэдэн том нулимс хүрээ татуулан хүүгийн сөрөвгөр үсэн дээр гялтганана. Саруулын ах Ням-Очир хүүг авах гэж дуудсан ч Билэгсайхан түүнд очсонгүй. Сүрэнхүү, Саруулын ах дүүст нэг зүйл ийг шивнэн тайлбарлахад тэд Гааданг хүндлэнгүй нүдээр харах аж, эмчилгээ хэдийн үргэлжилсэн ч Саруул ухаан орсонгүй тул хүн бүхний цээж түгшүүрт баригдана. Ямартаа ч тэвэрт нь нойрсох бяцхан ачаа тэвэрсэн Гадан гадагш гарч ойролцоох хүүхдийн барааны дэлгүүрээс хувцас авч хүүд өмсүүлэн хооллож амжив. ..Оройн наран бүүдийн зэгэл саарал гэгээ орчныг сүлж чадахгүйг мэдрэн бүрэнхий ноёрхох үес Батхүү ээжийнх өөдөө Дамбадаржаа өгсч явлаа. “Балган гэж нэг новш. Зүрх нь үхчихсэн шаар гүйцээж чадаагүй байдаг. Новш. Өөдгүй муу хулгайч. Түүнийг гэж хэн мэдэх юм бэ? Шоронд ял эдэлж

байгаа түүнийг хэн сэжиглэх юм бэ? Хясч байхгүй юу. Ямарч байсан машинаа нуучихсан. Тэр новшийн амыг барих ажиллагаа явагдсан. Түүнийг Дарваан Санжаагын гарт ердөө маргааш хийчихнэ. Хүн алчихаад гяндлуулж байгаа хирнээ нэг муу хүүхнийг нам дайрчихаж чаддаггүй. Хөгийн хулгайч байна ш дээ. Новшийг шоронд нь илгээж хатуухан дарамт амсуулахаас. Өчигдөрийн зам шалгалт амжилттай болоогүй ч бас чамлалтгүй. Аз болж Дүүрэнгийн хүүхдийг гаргасан тэр гичий үхчих ч юм билүү. Одоо хүртэл ухаан орохгүй байгааг бодоход бас чамлалтгүй ” Хорлолт хар бодолдоо багтаравуу гэлтэй тэр ээжийнхээ гадаа очоод хаалгаа нээн хэд хүчтэй амьсгалав. -Өө миний хүү хүрээд ирэв үү. Золгоорой хүү минь. Ээж нь хайлсан тугалга шиг мэлтэгнэн сайхан аашилж том ширээ эзэгнэн гололсон тарган шар хүнтэй толгой дахин мэндлэхэд нас намба тогтож харваас хөрөнгө чинээтэйг илчлэх тэр хүн ихэд найрсаг байдлаар түүнийг тосон босч хоёр хацрыг нь энхрийлэн үнэрлээд нэг гүнзгий сүүрс алдав. Урьд өмнө нь бараа зүсийг нь хараагүй ээжийнхээ нутгын зочинг Батхүү

найрсан, өөдөөс нь харж суув. -Хүү том болжээ. Их холоос дуу алдах мэт цээжнийхээ гүнээс өгүүлэн лужир эрийн гарын хуруунууд чичирхийлж, цагаан сор аль хэдийн суусан халимаг үсээ санаашран илбэнэ. -Миний хүү юу. Сайхан хүү болсон байгаа биз. Бид хоёр сайн эцгийн буянд өдий зэрэгтэй явна. Миний хү хуулийн сургууль төгсөөд хуульч болсон шүү. Мөрдөн байцаах газарт ажилладаг юм. Ээжийнх нь дуу залуугынх шигээ цангинаж, бүр нэг ялж дийлсэн хүний өнгө аястай бйагааг Батхүү гэнэт анхаарав. Энэ хүн миний бага байхыг мэддэг хүн бололтой. -Миний хүү хоолоо ид. Айраг уу. Ээж нь ч тэр, нөгөө хүн ч тэр гэнэт дуугаа хураан хэдэн хором чив чимээгүй нам гүм сууцгаав. Шинэхэн махны хурц үнэр галын өрөөнөөс цоргино. -Миний хүү хонох юм уу. -Өглөө эрт ажилтай. Ингэсхийгээд явна. Захиж хэлэх юм байна. уу. Ээжээ. -Захих юм байхгүй. Гурвуулахнаа ярих аминчхан яриа байна хүүминь. Цаад хоёр дүүг чинь ирэхээс өмнө хойд эцгийнх нь хүүхдүүд түүний хоср дүү хоёулаа: эрэгтэй бөгөөд оюутнууд ажээ.

-Ярь ярь. Би сонсч байна. “Энэ ах хүүд миний туслалцаа хэрэг болж дээ. Тэгээд ээжийг шургаж, намайг ашиглах ухаантай юм байхдаа. Бүтэн үхэр, хонины мах поошиг дүүрэн айраг ачаад ирэхийг бодоход овоо цулгар гар бололтой. Гар дээр тавих зоос мэднэ дээ. Ашигтай бол атгаж чаддаг аавын хүү би.” Чиэмээгүйн дунд Батхүү ийхүү олз эрэлхийлэн бодолхийлнэ. Ээж нь их доороос сүүрс алдах аж. -Миний хүү өө. Ээж нь хүүгээсээ нууж явсан юмаа. Энэ хүн бол энэ Дамиран бол чиний төрсөн аав чинь шүүдээ. Хүү минь. Танилц. Батхүү ухасхийн босч мэгдэн зогсов. -Ээж. Ээж та чинь юу яриад байгаа юм бэ? Би аавгүй. Миний төрсөг аав намайг бага байхад нас барсан гээ биз дээ. -Тиймээ хүү минь ээж нь тэгж хэлсэн. Худлаа хэлсэн юм. Тэгэхээс ч өөр аргагүй хүнд хэцүү үед бид хоср амьдарч байсан шүү дээ. Гэхдээ хүү минь энэ хүн чиний эцэг. Амьд мэнд, тарган цатгалан байж байна. Батхүүгийн хоёр чих шуугин нүүр өөд нь халуун төөнөөд ирэв. Хойд эцгийнх нь хүнд хэцүү дарамт, цэрэг суран бүсний гол таслам хүнд цохилт, үзэн ядсан чанга хашгираан, ээжийнхээ гараас зүүгдэн амь тэмцэн зугатаж явсан зовлонт бага нас нь нүднийх нь өмнүүр

жирэлзэн харагдах шиг болж хачин их гомдол, цөхрөл цээж өөд нь огшиж эхлэв. Ус авч, эсвэл мод хөрөөдөөд, нэг бол нүүрс зөөж даарч бээрэн орж ирэхэд нь хойт аав нь өөрийнхөө хоёр хүүг шинэ хувцасаар хулдаж амттанаар бялхааж Батхүүгийн зүрхийг ихүйтэн төмрөөр хайрах шиг үзнэ ядах үе зөндөөн. Хойт эцгийн хүйтэн догшин харцнаас нуугдан голомтны зүүн талд бохирон сууж, ээжийнхээ хийж өгсөн хар цай, маслотай талхыг идэж суухдаа дүү нараа үзэн ядсан харцаар шөвөгдөн харж -Хэзээ нэгэн цагт би та нараас гоё тоглож илүү хувцас өмсөнө дөө гэж өөртөө хэлж хоолойдоо зангирсан нулимсыг хүчээр цааш нь залгидаг байжээ. Нэг эхийн хэвлээс цуварч төрсөн хоёр дүүгээ хойд эцгээ үзэн ядаж, ганцхан ээжийгээ хайрладаг байсан Батхүүгийн зөн одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Хүүхэд насны энэ гадуурхагдаж ганцаардсан хүнд үед түүний ганц гэрэл гэгээт дурсамж бол түүний найз Дүүрэн, Сүрэнхүү хоёр. Хойт эцэгтээ нуруугаа шархалтал зодуулчихаад босч чадахгүй үед нь түүнийг анхааран сувилж гэртээ

хонуулж гоё тоглоомоор тоглож амттанаар дайлдаг байсан Дүүрэнгээ хүртэл тэр эцэст нь үзэн яддаг болсон. Дэндүү жаргалтай тэр хүүгийн Батхүүд үзүүлсэн халамж эсрэгээр бодогдон гайхуулаад байгаа юм шиг санагдан зэвүүг нь хүргэнэ. Хурдхан том болохосн. Яаж ийгээд баөян болохсон. Тэгээд том дарга болно. Том болох тусам түүнийганцхан өөрийгөө бодох зан давамгайлж бусдыг үзэн ядах болжээ. -Миний хүү өө. Батхүү. Аав нь байнаа. Хүү минь. Ард нь Дамирангийн сөөнгөтсөн дуу гарахад Батхүүгийн ар нуруугаар хүйт орних шиг болж хамаг бие нь жихүүцэв. -Одоо болсон хойно. Та яах гэж ирсэн юм бэ? Та хамгийниөөдгүй аав. Намайг яаж зовсныг мэдэх үү.. Мминий хүү өө. Ингэж болдоггүй юм. Аавыгаа уучилчих. Ээж нь ч мөн. -Та бас өөдгүй ээж. Та нар намайг.. Батхүүгийн хоолой тагжран хоёр хөл нь өөрийн эрхгүй суун тусав. Ээж, аав хосртоо гомдох гомдол цалгилавч бас хаяад гараад явчихаж чадахгүй байлаа. Дамиран духныхаа арьсыг хуулаад хаячихна уу гэлтэй хамбан дээлнийхээ нударгаар духаа шудран арчаад Батхүүгийн өмнө сөхрөн сууж учир зовлонгоо тоочин

гарав. Тэнгэрт үй түмэн одод хэдийн түгсэн өвлийн эхэн сарын тэр шөнийн одод шиг Батхүүгийн сэтгэл үелзэн байлаа. Машиндаа ороод жолоогоо дэрлэн хэсэг эхэр татан уйлаад жаахан дотор нь онгойв. Дамиран хэмээх хөдөөхи эрийг иүзэн ядмаар ч бас өрөвдөх ч шиг. Яалт ч үгүй түүний төрсөн эцэг нь түүнийг аргадан, уучлал гуйж, үнсэн аргадсан нь бас сайхан санагдана. Төрсөн эцгийн үнсэлт хамаг биеэр нь түгэх шиг сэтгэлд нь халуун төөнүүлнэ. -Би хэзээ ч хүүгээ ганцаардуулахгүй. Би тийм арчаагүй аав болохгүй. Миний хүү бүхнийг иөмнөө сөхрүүлсэн хаан суудалт хүн болох ёстой. Тэр хөлгүй их хөрөнгөний эзэн болно. Тэр бол Гаадангын хөрөнгө. Хэлтсийн даргын суудалд сууж харандуугын мөрдөс мөрөн дээр минь ургах үес Эрка надад хэрэггүй. Тэр намайг одоо яаж дээрэлхэж байна. би түүнийг яг тийм байдалд оруулж насаараа зарцлах болно. Би хүн болгоноос намайг басамжилсных нь хариуг авна. Хадам эцэг хорвоогийн жамаар хагдарч, харин би дэлгэрнэ. Намайг хагдрах үед

миний хүүгийн Төмөрзааны үе эхэлнэ. Тэр солиорсон мэт ганцаараа чанга, чанга ярьсаар хотод орж ирэв. -миний хүү амарч чадавуу даа. Цаад эцэг чинь зайлуул даралт нь ихсээд урьд шөнө унтаж чадсангүй. -Тэгээд. Та түүнийг хөөгөөд явуулаач! Одоо болсон хойно эргэж суух гээгүй юм бол яах гээд гэртээ байлгаад байгаа юм бэ? -Цөг гэм. Солиоровуу чи. Наад уур уцаар чинь дэндлээ. Арай дэндүү аашлах юм. -Намайг яаж зовж хүн болсныг та мэднэ. Энэ зэрэгтэй яваа минь их юм шүү. -За тийм дээ. Минийхүүгийн зөв. Гэхдээ миний хүү аавдаа бүү хатуурх. Муу эцэг чинь зовж яваа юм байна. Хөөрхий минь. -Яачихсан юм бэ? Тэгээд -Зайлуул. Энэ эхнэрээс нь төрсөн ганц охин нь ор сураггүй алга болоод гурван жил гаруй бараг дөрвөн жил орчим болж байгаа юм. Гэнэ. Чиний дүү шүү дээ ойлго хүүминь. -Юу. Хаанаас алга болчихсон гэнэ. -их сургуулийн нэгдүгээр курсээс алга болчихсон гэнэ. -Тэгээд цагдаад мэдэгдсэн юм уу. -Сураагүй газар, мэдэгдэхгүй цагдаа, үзүүлээгүй лам үгүй гэнэ. -За за ойлголоо. Өчнөөн жил алга болчихоод, гэнэт гарч ирж саймшираад байсан юм. Өөрөө зовоод аргаа барахдаа нааш ирж. Хөөгөөд явуул наад новшоо. -Хүүе хүү минь

тэгдэггүй юм шүү дээ. -Та бас надад бүү гай болоод бай. Би ганцхан таныг хайрлаад байхад.. Батхүүгийн хоолой зангиран утсаа тасалж “Үгүй ?р. аав над дээр аавын ёсоор ирээгүй юм байна. хүүгээ гэж бодож ирээгүй юм байна. ээж хүртэл түүнтэй нэгдээд. Ээ муу хуурамч орчлоон” Ийнхүү Батхүү өдрийн турш цээжиндээ архирч явлаа. -Хүү минь. Маргааш эцэг чинь буцна. Ингэж болдоггүй юм. Ямарч байсан тэр хүн чиний эцэг шүү дээ. Ээж нь утасдаж гуйх тул Батхүү эцэгтэйгээ уулзахаар очив. Энэ хэдхэн хоногт Дамирангын нүдний тал бөхөж, харваас сүр сүлд нь уначихаад цөхөрсөн байгаа нь өрөвдмөөр харагдана.” Зовж байгаа юм байхдаа. Арга ч үгүй юм даа” гэж Батхүү анх удаа түүнийг өрөвдөн бодов. -Та буцахна уу. -Маргаашнаас буцъя даа. Өнөө хөгшин, хэдэн мал хэцүүдлээ. Бас хүйтний ам наашиллаа. -Тийм байхаа. Таньд өөр хүүхэд бий юу. -үгүй ээ. Муу охин минь алга болоод бараг дөрвөн жил болохно нь. Амьд мэнд явдаг бол сургыг нь ч болохноо сонсох юмсан даа хүү минь. Уг нь та нар нэг эцгийн. За энэ

яах вэ. Хүүминь чиний надад гомдох зөв. Чи намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч чамайг хүссэн хүсээгүй ч би чамаар голоо зогоон явах болно. Чи бол миний хүү. Чамайг зовоосон нүгэлт хүн бол бас би. Миний хүү төрийн алба хашиж сайн сайхан яваад аав нь бахархаж байна. биеэ бодож яваарай! Батхүүгийн зүрхээр ширхийн хатгуулж, өөрийн эрхгүй сүүрс алдав. -Тэгээд охины чинь нэр хэн юм бэ? Зураг нь таньд байна уу. Дамиран өврөө ухан том хүрэн түрээвч гаргаж ирээд завсраас нь нэг зураг гарган хүүгийнхээ өмнө тавив. -Дүү чинь. Нэр нь Онон. Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны нэгдүгээр курст сурч байгаад алга болсон. Одоо амьд мэнд байвал хоирн хоёр настай. Батхүү дүүгийнхээ зургыг нүднийхээ өмнө аваачин удаан гэгч нь харав. Том алаг нүдтэй, өтгөн хөмсөгтэй нимгэн цагаан царайдаа зохицсон ягаан уруултай царайлаг сайхан охин өмнөөс нь инээмсэглэн ширтэнэ. Баихүү гэнэт харамсан гар нь салгалаад ирэв.” Энэ чинь миний дүү шүү дээ. Ийм сайхан охин миний дүү байдаг нь. Ямар сайхан юм бэ? “Гэнэт түүний нүүрний арьс шадав татав хийн татганаад ирэв.” Дүү минь хаана байнаа. Хэн

нэг нь түүнийг..” Тэр салгалсан гартаа зургыг лавшруулан атгаж эцэг өөдөө мэгдэн харав. -Хэзээ .. Хэзээ Онон алга болсон юм бэ? Энэ их хугацаа өнгөрч байхад урьд нь надад хэлүэхгүй яасан юм бэ? Та Батхүү, Дамиранг гарнаж, өгчихөөд хэдэн өдрийн турш бодлогошрон царай дарав. Эцэг нэгт эмэгтэй дүүгийнх нь тухай бодол толгойноос нь үл гарна.. ..Дарваан Санжээ мөрдөнгөөс ирснээс хойш түвт Дүүрэнг ажиглан байлаа. Ар гэрт нь болж буй амьдралынхаа тухай тодорохой сураг Сүрэнхүүгээс сонссон Дүүрэн хэдэн өдрийн турш багтран байв. Онгон сахиус түүнтэй хамт байгаа учир түүний дотоодз сэтгэл өдрөөс өдөрт амирлингуйд автах тул ар гэрийн талаархи санаа зоволт нь тэгсхийгээд намдав. Онгон сахиус түүнийг эзэмдэн түүний дотор оршин тогтносоор байх юм. Намар оройтож,сараалжин цонхоор хүйтэн салхи сийгсэн нэг ишөнө онгон сахиус түүнийг нойрноос татан сэрээв. Тэрбээр нүдээ нээн харвал чийг үнэртсэн бяцхан өрөөний адар дүүрэн үүлэн цэнхэр хэвнэг нөмөрсөн дарь эхүүдсаатан тогтсон байхыг олж харав. -Хөвүүн минь сөгдөн өчил гуйсугай. Тэнгэрийн Дарь эхэс морилж байна. -Ивээл хайрла. Бурхан дарь эх минь. Уруул өмөлзүүлэн байж Дүүрэн өөрөө мэдэлгүй шивнэн хоёр

шанааг нь даган нулимс садран урсав. -Цөвүүн цагын зэвүүн хүмүүний нүгэл их. Бүү цөхөр. Гүтгэлэг, доромжлолыг хүлцэн тэвч. Түүний цаана урьд насны үйл үүрэгддэг юм. Яахын аргагүй хэн нэгэнтэй дүнгэр дүнгэр ярилцах түүний дуу хоолойг сонсон чухам юу яриад байгааг мэдчих санаатай том амаа тэр чигт нь ангайн талбай томтой чихээ хүйтэн хананд наасанэ Санжаа ханцуйндаа хийсэн хурц чинжаал хутгаа барилан зогсоно. “Одоо нэг ганцхан бүлэлтээр зйүл дуусгана. Муу ялтанд хоёр сая төгрөг бага юм биш юухан байх вэ? Энэ зэргийн муу хадаасыг дор нь үнэртэх шиг болон дотор нь зарайсан ч өөртөө ихэд эрэмшинэ. -Бурхан чөтгөр хоёр зэрэгцэн оршдог тавилан. Үүдэн дээр байгаа алибадад бууж өгч болохгүй. Хөвүүн чи зовж байна даа. Гэсэн ч бүү шантар.. -Тиймээ. Дээд эжий минь би үнэхээр зовж байна. гэхдээ бас энэ зовлогщнгоос зугатах эрхгүй хүн гэдгээ би ойлгож байна. Уг нь .. бол.. би. Уг нь.. бол бол би. -Хэл. Хэл -Би нүгэлт хүн мөнөөсөө мөн. Би ингэж тарчилж зовохдоо таарсан новш. Өөдгүй амьтан. -Цөхрөлт энэ бодол олонтоо давтагдснаас албины хүч нэмэгдэж үүдэн дээр чинь отон зогсоно шүү дээ. Энэ үг Дарваан

Санжаад тодоос тод сонсогдонхүйтэн хаалганд чихээ өвдтөл наав. -Яах вэ? Яах вэ? Би бас үхсэн чгомдох юм алга. –Цөхрөл зөвхөн сүйрэл дагуулдаг юм. -Би цөхрөхгүй гээд яах юм бэ? -Дээд заяат хүн болж төрсөндөө баярла. Гяндангын хавчиг өрөөн дотроос эмэгтэй хүний тод цээлхэн дуун сонссон Дарваан Санжаа бөгсөөрөө хүйтэн шалан дээр суун туссанаа хоёр алгаа хооронд нь үрчин босон ухасхийв. Торр хийн шалан дээр төмөр чимээтэй гэгч нь унах сонсдоход цочин давхийж, царай нь хувиран орчноо хулгай нүдээр харснаа бүдэг гэрэлд гялалзах үхлийн эзэн болох хутгыг хурдхан авчбакаль гутлынхаа түрийд нуув. “За бас алдаг гараа. Хүүхэн өрөөндөө оруулаад ирсэн байдаг. Муусайн баячууд. Баян лаларууд ингэдэг л байхгүй юу. Яс юман дээрээ өөрсдөө ингэж мөнгөний боол болчихоод манийгаа.. Амжихгүй байлгүй дээ. Яг гарддаг байна шүү. Азын шооны нүх ингээд нээгддэг байхгүы юу. Яс Батсайханыг жинхэнэ улаан шугамынх гэдэг хаана байна вэ? Яг харагдаач! Хүүхэн оруулчихсан байдаг. Дүүрэнгээс овоо хэдэн бор юм тоншсон байгаа даа. Мэдэж, ядах юм ердөө ч алга. Ер нь ингэхэд шууд шааж ороод Дүүрэнгийн хоолойд хутга тулгаад хүүхнийг эдлэх үү. Нэг

их сургаалү айлдсан гичий байна. үзнээ чамайг. Эр хүн бодолтой байх хэрэгтэй. Яарах хэрэггүй ээ. Санжаа минь яс Батсайханыг эхлээдхийж авах нь зөв. Хууль зөрчсөн түүнийг өмнөө сөхрхүүлж өмнөөс хэлэх үггүй болгоод хүслээ биелүүлэхийн цагт арьсаа хамгаалах гэж арчаагүйдсэн түүнээс хүүхнийг авч өвөртөлж болно.” Ийнхүү арга сүвэгчлэн толгойд нь бодол эргэлдэхэд түүний зүүн мөрөн дээр хэн нэгэн хүндээр дарах шиг болоход бас л цочин арагш харсан Санжаа –ямар хулгайч нь мөрөн дээр дарах билээдээ. Би солиорох нь шив дээ гэж үглэн зүй бус үйлдлээр нь дарамталж өөрийнхөө өмнө жижүүрийн бүрэлдэхүүнийг гартаа хийхээр харуулын ээлжийн дарга Батсайхан уруу таахагнан алхав. -Эй чааваас даа. Дээд ижий минь ингэж тарчилж хэвтээ би ч мөн дээд заяат хүн мөндөө. Надад баярлах жаргал байна гэж та бодож байна уу. -Дээд жаргал, сэтгэлийн амирлингуйд оршдог юм шүү дээ. Хүн та нарын ойлгодог жаргал, зовлон үүнээс өөрөө өөр. -Оюунзулыг .. бодохоос өөрийгөө хэзээ ч өрөөж, уучлахгүй ээ би. -Тэр охины амь чамд үүрэгдэсн үйл бишээ.

-Юу. Яагаад. Би түүнийг .. алчихсан нүгэлтэн шүү дээ. -Хөвүүн чамд өөр үүрэгдсэн ачаа бий. Одоо хоёулаа жаахан саадыг өнгөрүүлээд явна. -Хаашаа. Үхэл үрүү юу. Харин би түүнээс татгалзахгүй шүү. -Үгүй ээ. Чи хүмүүсийн дунд “үр” тарих ёстой. -Үрээ. Би тариаланч болох гэжүү. Дээд ижий минь энэн насандаа би үр тарьж ногоо ургуулж чадна гэж үү. -Хөвүүн чи хүмүүсийн оюунд буяны үр тарих болно. -Дээд ижий минь би тэгж мөрөөдье! Дараа төрөл гэж байдаг бол.. Дүүрэнг дахин ам нээх завдал өгөлгүй олон хөлийн чимээ пижигнэн ойртож жижиг өрөөний хаалга онгойн жадны үзүүр сэрийн. Бууны ам түүнийг чиглэн харлан онгойж ойртон –гараад ир ялтаан. Гараа ардаа аваад хана уруу хараад зогс хэмээн чихэн дээр нь төмөр харших шиг хангинаад явчихав. Дүүрэн ээлжийн ахлагчийн хэлснээр хоёр гараа ар дагзандаа аваачин хана уруу харан зогсоход хэн нэгний шогшрон халагдах, бас нэгний адлан хорсолтой хөхрөх, гингэнэн уйлах сонсдох шиг болж бие нь жихүүцэв. Бяцхан өрөөнд харуулынхан нэгжлэгхийн хамамг юмыг нь урвуулан онгичиж, сараалжин цонх, хүйтэн ханыг хүртэл балбан жаал сүрийг үзүүлснээ гараад явцгаав. Ээлжийн ахлагч Батсайхан хэмээх дунд насны хошууч түүнийг тийм ч таагүй биш нүдээр харж –Та ганцаараа ярьсан уу гэхэд түүнтэй ярихыг хүсээгүй

Дүүрэн толгой сэгсрэв. -Ойлгомжтой. Одоо унтаарай! Хэдэн цаг болж байгааг мэдэж байгаа биз гээд эргэхдээ “Энэ нөхрийн талаар янз бүрийн юм сонсогддог. Мөрдөнд байхын ганцаараа ярьж, солиордог гээд байсан. Дээд хэмжээ сонсч, амь хэлтэрч юм юм л үзэж буруутаж, уруудаж яваа эр хүн. Төр хийсэн хэрэгт нь ял оноосон. Дээд хэмжээ хэлтэрснийг бодоход бас харах юм хэрэгт нь байгаа бололтой. Уг нь сайхан залуу. Бас болоогүй цэргийн шинжлэх ухаанаар нэг сэдэвт эрдмийн зэрэг горилж байсан нөхөр. Харамсалтай байна. цэргийн нэг лут хурандаагын хүн гэж байгаа. Ээж нь бас сайхан хүн. Манай сургуульд хүртэл”сэтгэл зүйн” хийчээл орж байсан Тамжид багш. Хүү нь ийм болчихдог хачин юм даа. Энэ залуугын сэтгэцэд өөрчлөлт орж байж болох юм. Эсвэл хууччуудын нэг хорлонт шургуу яваад байж болох юм. Ямарч байсан энэ нөхрийг ойр ойрхон эргэж байх нь зөв юм.”хошууч ийн бодоод ажлын байрандаа орон өрөөг тойруулан харснаа –Та яагаад худлаа яриад байгаа юм бэ? Хөдөлгөөн хаачихсан байхад унтахгүй яагаад тэр Дүүрэнг очиж шиншилж дотоод дүрэм зөрчин бидэнд ажил удаад бйна вэ? Бидний ажил багадаагүй. Ялтан минь аштайхан байгаарай. Ямар санаа зорилгоор худлаа яриад байгаагаа үнэн зөвөөр нь хэл гэж зандрав. -Хачин юм даа. Яалт ч үгүй

эмэгтэй хүн дуугараад байсан юм. Уучлаарай хошуучаа. Би энэ цэхэрээрээ. -Хэн ч байгаагүйг сая та бас хараа биз дээ. Яах гэж үймүүлээд байгаа юм бэ? Ер нь та яах гэж Дүүрэнгийн өрөөнд очсон юм. -Зүгээр юм асуух гэж. Санжаагын царай үл мэдэг улайсхийснээ буцаад хэвийн байдалдаа орж хүйтрэн гөлийхийг адрга олж үзэв. -Гараа ардаа аваад буруу хараад зогс. Гарыг нь гавла. Нэгжлэг хий. Хэрэг бишдэж байгааг ойлгосон Санжаа ухасхийн тонгойж гутлын түрүү үрүү гараа явуулахад энэ мэт үйлийг өчнөөн үзсэн махлаг хянагчийн гар гяласхийн Санжаа баруун гараа даран өнхөрч шалан дээр чинжаал хутга хангинан унав. -Санаа зорилго нь энэ байж наад ялтаны чинь гавлаад .. сахилгат хий. -Мэдлээ. -Муу новшнуудаа төрийн бөөснүүд, хувцасны голуудаа. Та нар намайг гавладаг нь яаж байгаа юм бэ? Миний эрхийг зөрчих эрхгүй шүү та нар ойлгож байна уу. Энэ савнаас гардаг юм бол. -Хн. Яана гэж. Үйлдлээ давтах уу. Ташуур аваад ир. Төрийн бөөс, яадгыг мэднэ биз дээ. Түрүүний бөөснөөс арай дээгүүр байдгыг нэг саначихаарай! -Түй. Чи муу. Чи муу түрүүний бөөс гэж хүн доромжилсон шүү гэрчтэй. За яах вэ? Чи

намайг битгий басаарай. Миний зоволгыг зулгаа л даа. Чи сураагүй биш. Зодвол зовлого байна. Албал амь байна. Алив эхлээч чи. Муу шоронгын манаач минь. -Олон юм хуцаад байлгүй суу. Чамтай хэрэлдэхэд үг хайран. Завч алга. Би чиний гаргасан зөрчилд хуулинд заасны дагуу арга хэмжээ авч байна. -Үхсэн. Чиний тэр хууль чинь гууль болсон мэдэвүү. Надад үйлдэл нэмээд ял нэмүүлж цаазлуул л даа. Алдах юмгүй хулгайч шүү бий. Тэр муу солиотой галзуугын үүдэнд очсон нь миний буруу биз. Чи түүнээс мөнгө авсан чинь тодорхой байна. -Харанхуй шөнө хөдөлгөөн зогсчихсон байхад хутга түрүүлчихээд бусдын амь уруу гэтэж явдаг чинь чиний зөв үү. Үгүй биз дээ. Чи үүнийг санамсаргүй хийх хүн биш. Сайн мэдэх нэгэн биз дээ. Батсайханы хурц хар нүд түүнийг цоо ширтэн ийн өгүүлэхэд Санжаад хэлэх үг олдоогүй тул өөр тийш харав. “ Ингээд хайр, итгэл даадаггүй улс. Нэгийг хөнөөж амь нас хохироож нэг хэсэг улсыг хагацалд тарчлаачихаад бас нэг үрүү. Бүр өөр шигээ зовж яваа нэг үрүүгээ. Арайч дээ. Хэлэх үг алга” хошууч Батсайхан сахилгын өрөөнд холхих Санжааг харан цухалдан сууснаа гэнэт хөмсөгөө

зангиданбосоод холхиж эхлэв. “Энэ Санжаа саяхан ял шалгуулаад мөрдөн яваад ирсэн. Ял нь нэмэгдээгүй. Бас хасагдаагүй. Нэг учир байна даа. Энэ нөхөр олон удаагын давтан үйлдэлтэй нөхөр. Урьд нь зүгээр байсан яагаад дүүрэнг эргүүлээд байна. Бандиа болгох гэж үү. Дүүрэн сайхан залуу. Гэхдээ түүний том алаг нүд урт сормуусыг эс тооцвол жинхэнэ эр хүн. Хутга түрийлж явахыг бодоход түүнийг сүрдүүлэх гэсэн бололтой. Магадгүй аминд нь хүрэхийг хэн мэдлээ. Дүүрэнгийн цаана хэн нэгний шургуу, өс хонзон байна уу. Түүний хэрэг их ээдрээтэй онц хүнд харгис үйлдэлтэй. Маш сайн анхаарал таваих хэрэгтэй болох нь. Манайхны хэн нэг Санжаатай холбоотой болох нь. Амрах цаг болж хөдөлгөөн зогсчихсон байхад түүний үүдийг онгорхой орхидог. Бас Дүүрэнгийн жигүүрийн тогыг тасалснаас хяналтанд орж ирээгүй. Халаасанд ньбайсан түлхүүр Дүүрэнгийн өрөөний цоожинд таарч байгаа зэрэг нь нилээд их бэлтгэлтэй зохион байгуулсан шинж ажиглагдаж байна. маргааш төлөөлөгч нарт илтгэл тодорохойлолт гаргах нь зөв” хэмээх бодол орж ирэв. -За хөвүүн минь. Нүгэлт хүмүүний зүй бусын явдалд бүү сатаар. Намайг дага. -Яг

хаачих юм бэ? -Чиний дотор би оршсоон. Одоо хоёулаа “Сансар дахь Дүрстийн орноор” явна. Дүүрэн завилан сууж амьсгал аван гаргаж байгаагаа үл мэдрэн жингүүдэж хөөрөх мэт сонин мэдрэмжинд автав. Нүдэнд нь их гэрэл цацран аажим аажмаар нэгэн зүг үрүү хөвж явах шиг болно. “Тэнгэр, асур, хүн, адгуус, бирд, тамын зэрэг зургаан төрлийн амьтад “сансарын хүрдэнд” эргэлдэн амьдардаг. Дүрстийн орон хоёр хэсэгтэй. Дотоод хэсгийн амьтад, г_адаад зүйлээс бүтсэн жаргалд татагддаггүй дотоод бясалгалын жаргалыг тодорхой хэмжээнд мэдэрдэг юм. Хөвүүн чи дотоод жаргалаа эдлэх эрхээ оллоо. Нэгэнт бодит ертөнцийг мэдрэхээ больсон ч дүүрэн онгон сахиусны айлдварыг мэдэрч, сонсч байгаа нь гайхмаар.. Дөлгөөн урсгалт нэгэн их гол хажууханд нь мэлмэрэн урсана. Чихэнд нь голын урсах чимээ, шувуудын жиргээ, ноход хуцах, хүн малын шуугиан сонсдон тэр их амьдралын дүр төрх нүднийх нь өмнүүр үргэлжлэн харагдана. Дүүрэн зөвхөн дотоод мэдрэхүйгээрээ онгон сахиустай харьцаж байлаа. -Бурхан ижий минь энэ юу вэ? -Энэ бол Сансарын төөрөг дэхь Дүрстийн орон түүн доторхи амьдрал. Хөвүүн чиний өвөг дээдэс. -Их

эрт дээр үе юмуу даа. -Тэгэлгүй яах вэ? Их монгол Улсын сүйрлийн өмнөх жилүүд. Цахарын Лигдэн хутагт хааны бутралын үе. 1696 он. -Бурхан минь. Та бас байсан хэрэг үү. -Байсаан байсан. Дарь эхийн бүрэлваат Шагжихай эрх хатан би манж Хятадын дарлалаас зугатан өөрийн нэг зуун тавин албатаа дагуулаад Баатар цагаан хаант Орос уруу дүрвэж яваа нь энэ. -Яагаад. -Хутагт их хаан Лигдэн дээдэс насан хальж их төр мөхсөн үе шүү дээ. Хөвүүн минь. -Харамсмаар юм. -Харамсаад ханашгүй. Чи ийн харагтье. Улаан халзтай өргөөнд ор. Өндөр ханхар биетэй, зүс царай тунгалаг отго жинс бүхий улаан залаат малгайтай торго магнагаар хувцасласан нэгний өмнө шодон буурал гэзгээ сураар зангидан боосон цагаан санчигт өвгөн тэргүүнээ бөхийлгэн зодуулж байхыг хараад зэвүүцэл төрөх шиг болов. -Ямар дээрэнгүй амьтан бэ? Ноён хүн юмуу даа. -Тийм гайхах хэрэггүй. Зон олныг өмнөө сөхрүүлсэн отгын ноён энэ хүн бол чиний нэг төрөл. Дээд заяат ноён Алтан Убайш гэгч. -Хачин юм. Хачин юм. Гэрийн хойморийн олбогт залрах нэгний үүлэн цэнхэр нөмрөг танил юм шиг.

-Тэгэлгүй яах билээ. Ноён Алтан Убайш чиний эх Дарь эхийн бүрэлбаат Шажихай эрх хатан би. Гэнэт ноход гаслан буун дуу гарч улаан тоос болон Алтан Убайш гэгчийн өмнө сөгдөн мөргөсөн олон хирдхийн айцгааж их дуу чимээн дэгдэхийг дүүрэн олж харав. -Дээд ижий минь энэ чинь бас ву вэ? -Ай гай зовлон хөвүүн минь. Гурван зуун гаран жилийн урдтээ манай удам өвгөд дээдэс чину өөрийгөө урд Монгол нутагтаа амгалан тайван амьдран сууж байтерань гэнхэ хари дайсанууд довтлон орж хот үй олон айлаарань алж хядан талаа байна. ганцхан нэг өвгөн хоёр ач хөвүүнээ орто мориндоо идүүрэн тэрэ дайсанууд хойноосоо намнаж ерээ. Тыгээд өвгөн нэг голд тулж ерээд тэр голыг морьеороо тамлуулж цаад эрэг дээр нь гарахада дайсны тависан самнууд хоёр гурваараа морины нь хондлойд шааж байсан. Тэр дайснууд нь манж хитадууд байсан. Ингээд манайхинаас хоёрхон хүүгэд амьд амь гарч манай авгачууд овгийн Цонтоолын дээдэс Заяа, Заяахан омог үүсээ хэвтээ. -Ай юутай гай вэ? Дээд ижий та бас төрөл арилжсануу. -Тийм. Ум мааны бад ми хумпад. Дүрстийн орноор цааш нь аялая! Бас их гэрэл цэлсхийж их цаст уулийн оройд хоёр бараан шувуу зэрэг сууснаа өндөр аван элэн халин ниснэ. Хөх тэнгэрийн

орноор чөлөөтэй нисэх хоср бараан шувуу мал бүрхсэн хот айлын гадаа ирж дөрвөлжин байшингын орой дээр сууна. Хоорондоо хүний хэлээр ярилцах аж. -Ижий минь энэ айлынхан ямар их зовно вэ? -Хөөрхий хүний маьдрал шүү дээ. Хитад Манжид өөрийн урд сайхан нутагаа алдаад зовж яваа удам угсаа минь. Харахаас зүрх шимшрэн байна. оросын их баатар цагаан хааны ивээлд орсон ч зовсоор байх юм. Өнөөдөр Шажихай эрх хөвүүн дайтаж яваад амиа алдлаа. Тэр энэ отгын тэргүүн зайсан байсан юм. -Ижий минь хоёулаа тэнгэр хэдрэн ингээд нилээд байх юмуу. -Үгүй л дээ хөвүүн минь. Би чамайгаа ямар их хайрланам бэ? Лха таван тэнгэрийн эрхшээл надад бууж миний сүнс бурханы оронд дархлагдсан ч хөвүүн минь чи хүний дэлхийд зараалаар одох боломзээ. Шажихай эрх хөвүүний оронд чи омог угсаагаа удирдсан их тайж болох ёстой. Ай хөвүүн минь чи нүглээс зайлж чадна гэж үү.. -Ижий минь энэ шувуу чинь тэгээд би болж байна уу. -Чиний хоёр дахь төрөл чинь энэ чи хөх тэнгэрийн эрхшээлд гучин жил надтай хамт амьдарсан юм. Одоо гуравдахь төрлөө хар даа.

Аймаар юм. Хүмүүний хийсэн бүхий л буян, нүгэл Сансарын оронд хадгалагдаж үлддэг юм. Чухам энэ нүглийн үрийн эцэс одоо чамайг шоронд суулгаж байгаа юм. Сайн хар. Дүрстийн орны хамгийн зүрх түгшээсэн амьдрал. Дүүрэн хүний амьдралаас алслагдан алс ертөнцийн нэгэнтээ уусан шингэсээр байлаа. Олон морьдын туурай тачигнан эмэгтэй хүний аймсан хашгирах сонсдоно. Эргэн тойрон амь нь гарсан хажуулдан, дээш харан, түрүүлгээ харан унасан хүмүүсийн хүүрээр дүүрсэн шаргал тал байх бөгөөд үс нь сэгсийсэн нэгэн эмгэн үсээ үгтээн уйлж байх ажээ. Морьдын туурай тачигнан уухайлах баг цэргийн тэргүүнд эмээл дээрээ хазгай суусан отго жинст улаан малгайт залаат нэгэн омог сүрийг үзүүлнэ. Хажууд нь шар туг барьсан өлчир эр морины хурдаар дэргүүлнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…