Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “10-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “10-р хэсэг”

1 минут уншина
0
0
293

-Байна уу. Гаадангын дуу ууртай сонсдож байлаа. -Хаана байгаагаа шууд хэл “Энэ золигын нөгөөх зан нь хөдөлчихөж юм болбол уурлаад хөгширч байгаа юм байхдаа. Найз маань хэрэгтэй цагт ярилаа. Ууртай

ч гэсэн надад ганц үнэнч хүн дээ хөөрхий. Даанч хүү нь миний ганц охиныг “өнөөх гомдол хоолой өөд нь цоролзовч Балбар түүнтэй дуртай гэгч нь ярив. -Найз нь балраад. Тувт архидаад. -Гавъяа

байгуулж дээ чи. Тэгээд яасан бэ? -Эрүүлжүүлэхээс гараад үүдэнд нь байна. -Хм Ажил өөдөө яваач! Чиний штабын даргыг өөрчилчихлөө энэ удаагын аянга чам дээр бас буух байсан. Жанжин штабын дарга

чамайг авч үлдсэн бололтой. Тэр хурандаа чиний золионд гарчихлаа. Хайран залуу. Ямар хэрэг байна вэ? Мэдлэг боловсролтой тэр сайхан залуу. Бателион заихрагчаар явж байна. Чамаас болж байгаа юм.

Балбарт, Гаадангын загнах юу ч биш байлаа. Гар нийлж ажилладаг удирдах арга ажиллагаатай, цэргийн эрдэмд боловсорсон шилдэг штабын даргаа тушаал бууруулж, цолыг нь хасуулаад явуулна гэхээс

түүний гол харлаж байлаа. -Үнэн юмуу. -Би чамд худлаа хэлдэг байсан удаа бий юу. -Гаадан би ямар ч мөнгөгүй, бас утас минь нэгжгүй болчихоод байна. Чи намайг ирээд авчих тэгэх үү. Гуйя найз нь -Хцс. Надад зав алга. Ажил уруугаа алхаад марш. Утас тасарч, Балбар цээж үрүүгээ цохиод авахаас аргагүй болов. Одоо яая гэх вэ? Алхахаас биш. Энэ нөхөр ирэхгүй нь ойлгомжтой. Балбар гутлынхаа хоншоороор чулуу өшиглөн автобусны буудал чиглэв. -Хөөш нөхөөр. Хурдан суу. Автобусны мөнгөгүй байж бас автобусны буудал уруу дөхнө гэнэ. Зальтай гэдэг нь. Арми чамайг ийм арчаагүй занд сургаагүй шүү. Гаадан, Мөнхжингөөс дутахгүй үглэж, загнасаар хаалга нээж өгөв. -За хүү минь ороод ир. Юу болоод байнаа. -Хурандаа. Ажлаа өгөх гээд байна 256-р хороонд Бателионы захирагчаар очих тушаал авлаа. -Бас хошууч цолтой. Тиймүү. Харамсалтай байна. Дэд хурандаа . Хурандаа нь чиний өмнө буруутай. Үнэнийг хэлэхэд уучил гэсэн үг миний

амнаас гарахгүй байна. Ээ юу гэх билээ. Чиний оронд намайг буулгаж хамаагүй дэслэгч цол өгөөд хил үрүү шидчихгүй дээ. Үгүй бол бүр халчихгүй. Их харамсч байна. Энэ үнэн шүү. -Тэр бүтэхгүй ээ хурандаа. Эх орны хил дээр архи уудаг хүн тэнцэхгүй. Тэнд зөвхөн шилдгүүд байдаг. Гэсэн ч эх орон таньд итгэж байна. Үнэндээ нөхөр хурандаа би таньд түшиг болж чадсангүй. Намайг уучлаарай! Таньтай хамт ажиллаж байхад сайхан байсан. Та надад аав шиг минь нөмөртэй байсан. Таван жилийн дараа дахиад дэд хурандаа болчихоод тань дээр хүрээд ирнэ. Явахыг зөвшөөрнө үү нөхөр хурандаа. -Байз гэм дээ. Томоогүй хүүхэд шиг хүн сандруулаад байх юм. Тэгээд эхнэр хүүхдээ яах билээ дээ. Жанчив минь. Байр, орон сууц… -Санаа зоволтгүй ээ даргаа. Ямар нүүдлийн амьдралаар амьдарч үзээгүй биш. Долгор маань хоёр хүүхэдтэйгээ хотод. Би яах вэ? Ирж очоод болно биз. Мото буудлагын хэдэн хөрслөг эрчүүдтэйгээ үзэж тараад. Бас хийморьлиг сайхан шүү. Тиймээ хурандаа. Таны

штабын даргаар дэд хурандаа Бумбаяр томилогдсон. -За тэр яах вэ? Чи л байхгүйгээс хойш. Би их харамсч байна. Тэгээд жанжин штаб ажил солилцуулчихсан уу. -Тэгсэн. Балбарт санаа алдахаас өөр арга олдсонгүй. -Адаглаж чамайг гаргаж өгөх хэрэгтэй. -Одоо амжихгүй. Дараа Жанчив цэх шулуун алхалсаар энэгшиж дассан хурандаагынхаа өмнө ирж номхон зогсоход түүний халуун амьсгаа Балбарын нүүрэнд мэдрэгдэж нүдийг нь хоромхон зуур ус бүрхээд авав. Түүний мөрөн дээрхи хоёр том таван хошууны нэг нь алга болсон харагдана. -Хүү минь дээ. Би чамайгаа. Балбарын хоолой чичигнэн өргөн тэвхэр цээжиндээ өмнөө зогсох ханхар залууг халуун дотноор тэврэв. Хурандаагын нүднээс асгарсан усан бөмбөлөг Жанчивын цэрэг хувцасны ар уруу сувдран бөмбөрнө. -За миний дарга сайн ажиллаад сайхан амьдрана шүү. Хамт ажиллаж байх хугацаандта миний сайн дарга, сайн эцэг байсан шүү. Баярлалаа

нөхөр хурандаа . Таньд амжилт хүсье! “Иш чааваас надаас болж, муу архичин усан толгойгоос болж цолоо хасуулж, албан тушаал буурч байж инээж байдаг. Намайг хайрлаж, хүндэлж байдаг. Чухамдаа ийм сайхан эрсээрээ би, байтугай эх орон бахархалгүй яадаг юм бэ? Миний сайн байгаа царайг. Муу өгөр хар нохой. Чамд дахиад ийм сайхан штабын дарга олдоно гэж үү. Их маяглаад байсан даа чи. Хамгийн дотно сайн хүндээ гай болоод. Хэмээн Балбар өөрийгөө зүхэж зогслоо. Тэр хоёр хэсэгхэн зуур чимээгүй зогсоцгоов. Жанчив мөн догдолж байгаа бололтой нүд нь чийгтээд ирэхэд хурандаагаас хөндийрч-явахыг зөвшөөрнө үү. Нөхөр хурандаа гээд нүдээ нууж буруу харав. -Яв даа хүү минь. Биеэ бодож яваарай! Хүү минь миний сэтгэл дахиад л хов хоосон болчихлоо. Болдогсон бол чамайгаа явуулмааргүй байна. Балбар сөөнгөтсөн хоолойгоор үгээ зөөж бувтнаад хүнд гараа Жанчивын мөрөн дээр энхрий дотно тавиад эцэг ёсоор духан дээр нь үнсэв. -Миний дарга сэтгэлээ барьдаг юм шүү. Та охингүй болсон ч таны хөвгүүд энэ казаримд дүүрэн байгааг бүү мартаарай! Архи

битгий уугаарай! Жанчивын дотночилон шивнэсэн үгс халуу дүүгүүлнэ. -Ойлголоо хүү минь. Гэнэт Балбар өөрийнхөө сул дорой байгааг мэдрэн цэгцрэн зогсов. -Нөхөр хурандаа явахыг зөвшөөрнө үү. -Амжилт хүсье! Нөхөр хошууч. Шинэ томилгоот ажилд алхаад марш. Хурандаагын хийморьлиг дуун урьдын адил тасалгаанд царгихад Жанчив хөнгөн сүүрс алдаад хаалга зөөлөн хаан гарав. Сэтгэл нь хачин их хорогдох аж. -Нөхөр хурандаад дэд хурандаа Бумбаяр штабын даргаар томилогдон ирснийг илтгэе. -Болно. Суугаач дэд хурандаа. Балбар шинэ штабын даргынхаа орчхыг тэмтэчсэн зальхай нүдийг ширтэн ийн сулхан дуугарахдаа “За энэ нөхөр мэдэхгүй. Өөрөө анхаарал тавихгүй бол ажил явуулж дөнгөхгүй нь бололтой” гэж өөртөө үглэв. Цонхны цаана намрын хүйтэн бороо шившиж түүнийг гөлрөн ширтсэн Балбар хачин их ганцаардаж байгаагаа мэдрэв. “Архи уух юмсан” гэх өнөөх гашуун бодол толгойд нь торолзоход –Болохгүй гэж дохиолох мэт утас нь дуугарав. Гаадан байлаа. -Яасан штабын даргаа явуулчихсан уу. -Тэгсэн -Хм завхарсан юм. Ямар сайн байх

билээ. Тэр сайн сайхан залуугын амьдралд толбо сууогачих юм даа чи. Ойр дотныхоо хүнд гай болоод ямар хэрэг байна. Наад хар усаа одоо болиоч. Гаадан түүнийг загнаад байгаа ч түүнд загнуулах Балбарт сайхан санагдав. -Ойлголоодоо. Чи намайг сайн загна. Загна. Түүнийг ийн бувтнахад Гаадангын дуу зөөлрөөд ирэв. -Гаадан чи надад мөнгө зээлээч! Яах гэж, юу бодож ингэж хэлснийхээ учрыг Балбар олж ядна.3 -Уухай. Мөнгөөр яах нь вэ? Ахиухан архи уух нь уу. -За чи битгий балайраад бай! Дандаа архи ууж байна гэж юу байдаг юм вэ? -Үгүй ер овоош дээ. Чи тэгээд архи уудаггүй юм байж. Чи чинь амьдралаас уйдчихсан амьдралд дургүй хүн. Тэгэхээр миний найз мөнгөөр яадаг байнаа. Аа тийм саналаа. Чи чинь сүүлийн үед хүүхэнд дурлаад байх болсон. Хүүхэн авахна уу. -За чи битгий золигтоод бай! Хүн найзаа гаад ярьж байхад чинь яршиг зүгээр. -Яах гэсэн юм бэ? -Байр авах гэсэн юм. Өөртөө товхийсэн ганц өрөө байртай болмоор байна. Алийн болгон буудлаар явах вэ? Тэгээд… -Тийм баймаар юм даа. Маргааш хоёулаа”Өнөр” хотхоноор явах уу. -Арай хол юм. Хотын төвд хуучин нь хамаагүй засч тордоод авчихна. -Бурхан минь чи минь одоо нэг нүдээ

нээж. За боллоо доо хөө. Юу хийж байна даа. -Цонхоор бороо орохыг хараад…Жанчивыгаа бодоод. -Жанчив чамаас болсон ч гэлээ. Залуу хүнднэг санамж сургамж аваг. Цаадахь чинь чадалтай. Шижигнэж яваад тун ч удахгүй чи бид хоёрыг хол хаясан хурандаа гараад ирнэ. -Ерөөлөөр бологдоо найз минь. Миний штабын дарга жинхэнэ эр хүн дээ. Түүний сэтгэл зовиуртай байгааг мэдсэн Гаадан түүнийг өрөвдөж байлаа. -Чи манайд ирэх юмуу. -Яах гэж -Ганц юм цааш нь харуулах уу. -Тамжид ирсэн юмуу. -Ирээгүй. Билэгсайхан бид хоёр гэр харж байна. -Би архи уухгүй ээ. Одоо уухгүй. Сайхан штабын даргынхаа амьдралаар тоглочихлоо. Хайран залуу. Амьдралд гомдох вий гэж санаазовж байна. -Жанчив тийм хүн биш шүү. Зүлгэх тусам өнгө ордог эрдэнийн чулуу гэсэн үг. Харилцуурт Балбарын хүндээр амьсгаадах сонсогдоно.. ..Сүрэнхүүгийн толгойноос Дүүрэнг эргэж очих бодол салахгүй тул дэм авахаар Батхүү уруу өдөржин залгаад түүнтэй холбогдож чадсангүй. Эцэст нь ихээхэн цухалдсан тэр бээр Батхүүгийн ажил дээр давхиж очив. -Анд минь чи чинь юу болчихоод намайг эргүүлдээд байдаг болов доо. Миний хүйс солигдчихоогүй

байлтай. -Чиний хүйс солигдсон ч би чамайг сонирхохгүй. Харин нэг зүйлийг асууя! Би Дүүрэн уруу маргааш очино. Чи хамт явах уу. Таних хүн байвал ярьж өгөөч! -Би Дүүрэнтэй ямар нэгэн байдлаар холбогдмооргүй байна. Өөдгүй амьтан. Түүнд санаа тавьсан миний сэтгэл багадаагүй. -Гэсэн ч бид багын найзууд биз дээ. -Тийм учраас би түүний эхэд бас хүүд нь дэндүү их тусалсан. -Би ердөө ойлгохгүй юм. Бидний дундаас хамгийн хүүхэмсэг нь чи байлтай. Гэтэл манай Дүүрэнд хоёрын хоёр хүүхэд, хоёр хүүхэнд байх юм. -Чи мэдэхгүй байна. Дүүрэн нинжин сэтгэлгүй амьтан. Үгүй ингээд чи сая юу хэлэвээ. Бас ямар хүүхэд хүүхэн хаана байна. гэж. -Чи энэ талаар юу ч мэдэхгүй юу. -Тиймээ мэдэхгүй болоод чамаас асууж байна. -Би Саруулыг мэднэ. Саруул бол Дүүрэнгийн хайртай хүүхэн. Тэд хамтамьдарч байгаагаа Дүүрэн надад ярьдаг байсан. Харин яаж байгаад Ягаантай холбогддог байнаа. Манай ангийн Болд болохоор Ягаан бид хоёрыг бэлгийн харьцаатай байсан гээд байх юм. Та нар ийм замбараагүй байхдаа яах вэ? Дээ. Заримдаа дургүй хүрэх юм.

-Болдоо та хоёр яахаараа өнгөрсөн баларсан юм сөхөж миний улыг шагайдаг юм хэмээн Батхүү дүрэлзэн уурсаад байгаад Сүрэнхүү ихэд гайхав. -Чи чинь одоо яахаараа уурлаад байгаа юм бэ? Дүүрэнгийн аавынд байгаа тэр жаал хүү Дүүрэнгийн төрсөн хүү мөн юмуу. Цаад Ягаан чинь юу л хийгээд байна даа. Батхүү чихээ хүртэл цлайн хөх гал дүрэлзсэн хорслын нүдээр ширтэн буйг ажигласан Сүрэнхүүгийн нуруу уруу хүйт даагаад ирэв. -Чи тэгээд надтай хамт явах юмуу үгүй юу. -Чадахгүй гэдгээ би чамд хэлээд байна ш дээ. Харин тэр Саруулын хаана ажилдагыг надад хэлээд орхи. -Чи түүгээр яах гэсэн юм бэ? -Надад хэрэгтэй болоод асууж байна. Бтхүүгийн хоолойгоор дүүрсэн хараалын үгс, нүдээр нь гадагшлах үзэн ядалтыг харсан Сүрэнхүү ихэд эвгүйцэн гарч одов. Энэ үед Саруул цэргийн дугаар ангид албан хаагч цэрэг Ням гэгчийг эргэн очив. “Дүү минь мөн ч бай биш ч бай тэр цэргийг эргэж очъё! Над шиг ганцаардсан амьтан байгаа биз” хэмээх бодол түүнийг Нямын алба хааж буй цэргийн ангид авчрав. -Байлдагч Ням эргэлтийн байранд. Холбооны тоног төхөөрөмжөөр өвч зэвэглэсэн байлдааны том машин засч байсан Нямын тохойноос

урагш тэр чигтээ хар тос болсон байлаа. -Байлдагч Ням сонсч байна уу. Эргэлтэнд. -Би очихгүй ээ. -Яагаад -Миний эцэг ирж байгаа биз. Би түүнтэй уулзахгүй. -Байлдагчаа та явж бай. Байлдагч Ням биеэ бэлдээд эргэлтийн байранд очино. Дэслэгч Эрдэнэ ярианд гэнэт оролцоход небаль цэрэг ёслоод буцан гүйв. -Нөхөр дэслэгч би эргэлтэнд гарахгүй. Та хүртэл намайг ойлгохгүй юм. -Тушаал би?лүүл нөхөр байлдагч эргэлтийн байр уруу гүйгээд. Дэслэгчийн команд тасхийхэд гарынхаа тосыг шударсан Ням тушаал биелүүлэхээс өөр аргагүй болов. Гаднаас гүйн орэ ирсэн Нямыг харцагц Саруулын зүрхний цохиолт өндөрсөөд явчихав.”Бурхан минь энэ чинь. Энэ чинь миний хүү байна ш дээ. Миний хүү” Уруул нь өмөлзөн нүдээр нь ус мэлтэгнэсэн залуу дэгжин бүсгүйг Ням анзаарсангүй бололтой өрөөг харцаараа нэгжин хайнгадуу зогсоно. Саруул дуугарч чадсаншүй. Хоолой өөд нь гашуун нулимс хатуулдана. Тасалгаан доторхийг нэгжин харсан Ням буцан гарах хаалга чиглэхэд Саруул жигтэйхэн сандарч –Нямаа гэж цахиртан хашгирав. Нэг л танил дуу шиг. Ням хөдөлгөөнгүй зогч хэсэг хугацаанд гайхашрав. -Нямаа. Дүү минь. Эгч нь байнаа. Нямын хамаг

биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг болж хамаг бие нь салсхийгээд явчихав. “Юу билээ. Дуу нь танил юм. Эгч минь мөн гэжүү. Үгүй байхаа биш байх. Тийм аз тохиохгүй биз. Дуу нь мөн байна. шүү дээ. Эргэж харж болохгүй. Аягүй бол биш байгаа. Дахиад л биш байвал яана” Эгч биш өөр хүн байвал яана гэхээс хачин их айсанНям эргэж харахаас халшран дороо зогссоор байв.Хоёр чихээр нь халуу дүүгж юм сонсохоо болин нүд нь бүрэлзээд ирэв. -Ням минь. Дүү минь дээ. Эгч нь байна шүү дээ. Эгч нь байна. Анхилуун үнэртний тансаг үнэр сэнхийн бүлээн амьсгаа түүнд ойртон ирэхэд жигтэйхэн их балмагдсан Ням нүдээ аньчихав. Халуу төөнүүлсэн жижигхэн гар түүний ажилд боргошсон том гарыг энхрийлэн атгаж, халуун бүлээн уруул хацар дээр нь энхрийлэн үнэрлэв. -Миний дүү ямар том сайхан эр болоо вэ? Ням нүдээ нээн өмнөө зогсох эгчийнхээ зөөлөн дулаан царайг олж үзэв. Түүний өмнө жигтэйхэн танил хоёр нүд мэлтэгнэн байлаа. “Тийм байна. Мийни эгч мөн байна. “Ням өөртөө ихэд итгэлтэйгэр зөөлөн шивнэв. -Нааш ир. Миний дүү. Эгч нь тэврэе! Гэнэт ээжийнх нь үнэр үнэртэх шиг болон сэтгэл нь ихээхэн

нялхарсан Ням эгчийнхээ ангир цээжийг түшин мэлмэрүүлж өчнөөн жил өнчирч ганцаардсан сэтгэлийн гансрал ийнхүү тайлагдав. -Эгчээ бид уулзлаа. Маш их гомдол ерлүүлсэн хоёр уруул нь эвлэж ядан арайхийн шивнэсэн Нямын хоёр хацрыг дагаж нулимс зам татуулан урсана. -Амьд мэнд байсандаа бурханд талархах дүү минь. Чамайгаа ямар их санасан гээч. Бас ахыгаа. Уулзаж байна гэж маш олон шөнө зүүдэлсэн. Цахиртан байж хоолой зангируулан хэллэн Саруул туулж өнгөрүүлсэн золгүй амьдралаа дурсан биеэ барих яадвараа алдан мэгшин уйлав. -Эцэст нь хэлэхэд амьд байх сайхан юмаа дүү минь. Амьдрал дуусдаггүй юм байна. Бүтэн өдрийн турш дүүтэйгээ халуун яриа өрнүүлээд буцахдаа Саруул эхээс дахин төрөх шиг өөрчлөгдөн асар их эрч хүчийг олсноо мэдрэх шиг болон намрын саарал салхийг цээж дүүрэн амьсгалав. Амьд явах золтой. Амьдрал үргэлжилж байгааг залуу бүсгүй мэдрэн Дүүрэнг бодон өөртөө анх удаа инээмсэглэв. -Манай Дүүрэн хүн алах хүн биш. Би сайн мэдэж байна. Та амьдралд дэндүү эрт бууж өгөөд байгаа юм бишүү. Үнэнийг олоход хараагаа чиглүүл гэх Дүүрэнгийн найзын хэлсэн үгс бодогдоход нойр нь хулжсан Саруул халадаа нөмрөн босч цүнхээ онгочин

Сүрэнхүүгийн нэрийн хуудсыг гаргаж харахгүй байгаа аятай нүдэндээ ойртуулан уншив. Намдагын Сүрэнхүү Монгол Улсын Их сургууль. Нийгмийн Ухааны факултет. Докрантур, 9911….. гэсэн жижигхэн хуупас гарыг нь халуу төөнүүллээ. Цаг шөнийн 01 болж байсан тул бүсгүй зөөлөн санаа алдав. Өдийд тэр хүн нойрч байгаа ойлгомжтой. Тэр шөнийг цурамхийлгүй өнгөрөөсөн Саруул цонхоор мэлтийн шургах Үүрийн шаргал гэгээг ядрангуй нүдээр ширтэнэ. -Байна уу. Бие Саруул байна. Сүрэнхүү түүний ярихыг хүлээж байсан мэт их уриалгахан байна. -За сайн уу. Ажил сайн биз дээ. Хүү нь том болж байна уу. -Бид хоср сайн. Юу лдаа. Таньтай уулздаг юм уу гээд. -Тэгэлгүй яах вэ? Бис бас таньтай уулзах гээд . Хэд хоногийн өмнө Пүүрэнтэй очиж уулзаад ирсэн лдээ би. -Тэр сайн байна уу. -Жаахан ядарсан харин бие нь сайн байна лээ. Хүү, та хоёрыгоо асуугаад … Саруулын хоёр чих шуугин нэг л их халуун бүлээн орчин нүүр өөд нь төөнөөд явчихав. -Нөхөр хурандаа таньтай Сүрэнхүү гэдэг хүн уулзах гээд байна. оруулах уу. -Оруул. Ингэж хэлчихээд сандлаа налан гэдийсэн Гаадан “За байз ямар Сүрэнхүү байдаг билээ. Нэг

байлдагчийн ар гэр юм байгаа биз” хэмээн хайнгадуухан бодов. -Сайн байна уу. Гаадан ахаа. Гаадан цочих шиг болж толгой өргөн, үүдэнд зогсох өндөр чилгэр эрийг олж үзэв. “хэн билээ. Нэг их таньдаг царай. Өө нээрэн тийм. Хүүгийн найз Сүрэнхүү шив дээ. Багад нь би Сүүлэнхүү гэж өхөөрддөгсөн. Том эр болжээ. Бас гүзээлэх шинжтэй” Гаадангын нүүрэнд баяр тунаран өөрийн мэдэлгүй өндийгөөд ирэв. -Үгүй энэ чинь одоо манай Сүрэнхүү юу дээ. За сайн уу хүү минь. Шууд хүүгийнх нь бага нас нүднийх нь өмнүүр жирэлзэн нүд нь нойтогнон хачин их баярлах аж. -Таны бие сайн уу Ахаа. Та сайхан хэвээрээ байнаа. Ойрд уулзсангүй уучлаарай! Тамжид эгчийн бие сайн биз дээ. -Бид сайн байгаа хүү минь. Тамжид эгч нь Европын орнуудаар яваад ирээд хэдхэн хонож байна. За хүү минь тэгээд гялалзаад байна уу. Эхнэр хүүхэдтэй болсон гэсэн байхаа. Гаадан хүүгээ бодон гунигт автана. Сүрэнхүүг харан хүүгээ ихэд санаж байгаагаа мэдрэв. -Тэгсээн ахаа. Би Дүүрэнг эргээд ирлээ. -Юу. Хүү чи найзыгаа эргээд ирлээ гэв үү. -Тэгсээн. Манайд сурдаг нэг оюутны ахын тусламжтайгаар. Бас бэрх хатуу хяналттай газар байдаг юм байна. -Тэр ч тэгэлгүй яах вэ? Тэгээд цаадахь чинь сайн уу. Сайн байна лээ. Гэхдээ Гаадан ахаа. Би

таньтай нэг зүйлийг ярилцах гэж ирлээ. Хэргийн талаар мэдэх юм алга. Харин танайд байгаа тэр жаалхүү таны ач хүү биш бололтой. -Юу … Гаадангын амьсгаа өндөрсөн түүний нүүрэнд тулан очив. -Тэгээд. Цаадахь чинь өөрөө тэгж байна уу … -Тиймээ. Хүүгийн төрсөн эх Ягаантай сэтгэлийн, биеийн ямарч холбоогүй гээд ихэд цухалзсан хүн байна. -Тэгээд ямар учиртай юм. Болж байнаа. Тэр Ягааны хүүхдийг манай ач хүү гэж Батхүү та хоёр танилцуулсан юм биш үү. -Ягаан манай ангийнх. Тэр, Батхүү тэгж хэлж үнэмшүүлсэн байдаг юм. -Энэ талаар Батхүү юу гэх юм бэ? Мөн ч хачин юм болж байх шив дээ. -Үнэнийг хэлэхэд Батхүү бид хоёр үзэл бодол нийлэхээ больсон -За яах вэ? Эр улсын хооронд хүсээгүй хагаралт ирдэгийг би бас ойлгож, мэдэрч яваа хүн. Ерөнхийдөө миний таамаг батлагдлаа. Харин хүү минь чамд баярлалаа. Хараа байтал Гаадангын царай хөхөрч хэзээ мөдгүй шуурах гэж буй тэнгэрийн өнгөөр барайхад Сүрэнхүү баахан сүрдэж хэлэхүү болих уу хэмээн дотоод сэтгэлдээ шаналж суув. -Хүү минь чиний надад хэлэх юм дуусаагүй байх шиг харагдаад байна. Энд миний хүүгийн амьдрал, хувь заяа яригдаж учир юу ч битгий

нуугаарай! Тэр золгүй хүү … миний хүү шүү дээ. Өөр хэнийх ч биш миний хүү шүү дээ. Гаадан уяралтай гэгч нь ийн өгүүлээд дээш харан адар ширтэхэд шанааг нь даган бөмбөрсөн бөмбөлөг усан зам татуулан урсав. Гаадан маш их хямарч байгааг Сүрэнхүү харж хэн нэгэнд уурсах мэт хөмхийгөө зуун гараа тас зангидаж “Олно доо олох болно. Миний найз хүн алах ёсгүй. Ягаан яагаад хүүхдээ эднийд өгөх болов. Яагаад Үүний цаана хэн нэгэн атгаг хорон санаатан байх ёстой” хэмээн бодож үрийнхээ төлөө шаналж буй эцгийн санчигнаасаа эхлэн бууралтаж буй сүрлэг тэргүүнийг ширтэж суув. Тэр өөрөө ч бас хямран бухимдах аж. -Хэл. Ахаасаа битгий юм нуугаарай! Би мэдэх ёстой. -Гаадан ахаа. Манай Дүүрэнгийн хайртай бүсгүй төрсөн хүү хоёр нь байгаа. Сүрэнхүүгийн хэлсэн эл үг түүнийг огло харайн босгоход хүргэв. -Юу. Юу гэчихвээ чи. Миний хүүгийн . . . -Тиймээ. Дүүрэнгийн хайртай бүсгүй хүү хоёр байгаа. -Үгүй тэгээд хэн юм бэ? Хэлээд өгөөч дээ. Хаана байна вэ? Гаадан ямарч тамир тэнхээгүй болсон хоёр гараа арайхийн хөдөлгөж догдолж хөөрсөн бус арга тасарсан цөхрөлт харцаар Сүрэнхүүг харав. -Саруул гээд эмэгтэй бий.

Хууль зүйн нэг товчоонд өмгөөлөгч хйидэг юм билээ. Хүү Билэгсайхан нь дөрвөн настай. -Байз. Байз. Хүүхээ. Саруул гэнээ. Саруул гэнээ. Билэгсайхан яасан танил нэр вэ? Би хаана сонслоо. Гаадан босч өрөөндөө хойш урагш хөлхөж гарав. -За хүү минь. Ах нь ойлголоо. Нэг ийм юм болох боловуу гэж бодож байсан юм. Хүү минь ах нь чамаас нэг юм гуйя! За миний дүү Тамжид эгчдээ энэ талаар юу ч ярьж болохгүй шүү. Билэгсайханыг хүүгийн хүүхэд биш гэж дуулах юм бол цаад эгч чинь тэсэхгүй. Тэр хүүд дэндүү их хайртай. Амьдралын энэ гашуун тоглоомыг дааж чадахгүй хэмээн шивнэж халуун төөнүүлэн байж Сүрэнхүүгийн мөрөн дээр гараа найрсан тавьж хүндээр сүүрс алдав. -Ойлголоо ахаа. Энэ талаар би ам хатуу бая! Ба снэг юм хэлэх гэсэн юм. Гэхдээ би найзыгаа тийм хэрэг хйичихсин гэж төсөөлж бодож чадахгүй байна. Би хуульч биш. Энд нэг но байна. Гаадан хирдхийн цочиж залуугын мөрөн дээрээс гараа татан авч. -Чи… Чи тэгж бодож байна уу гэж аяархан шивнэв. -Энэ бодол зөвхөн минийх. Гэхдээ би хуульч биш боловч зүгээр суухгүй. За баяртай. Биеэ бодоорой ахаа. Би таньтай дахин холбогдоно. Эрс шийдэмгий хэлээд

гараад явчихсан залуугын үг Гаадангын тархин дундуур татаад авах шиг болгов. “Нээрээн миний хүү хийгээгүй хэрэг дээр арай. За үгүй байдгүй хууль үйлчилж байхад чинь. Бурхан минь нээрэн. За болъё. болъё! Өөрийгөө зовоохын нэмэр! Гаадан галзуурсан мэт ганцаараа ярин сууснаа гэнэт дух руугаа алгадаад авав. “Үгүй нөгөө хүүхэн, хүү хоёр арай биш байгаадаа Дүүрэнгийн Билэгсайхан гэж байсан. Ээж нь Саруул гэж байсан санагдах юм. Үгүй юм болов уу! Гаадангын амьсгаа маш ихээр хурдсан ухасхийн босч гадуур цамцаа шүүрээд туслахаа дуудав. -Нөхөр хурандаа таны дуудсанаар -Хурдалж үзээрэй! Миний жолоочийг дууд. Машин бэлд. -Мэдлээ гүйцэтгэе! -Нөхөр хурандаа машин бэлэн боллоо. -За ашгүй. Маш их яарч адгасан хурандааг туслах нь гайхаж үүлгэртэн харсаар хоцров. -За хүү минь давхиад байгаарай! Хүүгийн цэцэрлэг үрүү. Машин хүүхдийн цэцэрлэгт хүрэх үес Гаадангын утас дуугарахад тэрбээр төвөгшөөн харвал штабын дарга нь ярьж байлаа. -Байна. -Нөхөр хурандаа. Арван долоон цагт жанжин штаб дээр бэлэн бай гэсэн дуудлага ирлээ. -Чөтгөр гэж. Цаг хэд болж байна вэ? -Арван долоон цагт арван минут дутуу байна. -За

яах вэ? Тушаал бол тушаал. Хувийн асуудлаа хойш нь тавихаас. Маргааш гэж өдөр бий. Яам уруу эргээд… -Ихээхэн давчдан буй хурандааг гайхан харсан жолооч эсрэг урсгал уруу эргэв. … Саруул, Сүрэнхүүтэй уулзчихаад ихээхэн гунигт автав. Хүү нь ядарсан бололтой унтаад өгөв. “Хөөрхий дөө. Дүүрэн маань тийм ч сайнгүй байгаа бололтой. Тэнд бусад хорих ангиудаас бүрч хэцүү байгаа нь ойлгомжтой. Дүүрэн минь тэр хэргийг хийгээгүй байвал яах вэ? Би хүүгээ алуурчны хүүхэд гэж хэлүүлэхгүй тулд сүүдэрт нуугдаж байна. Миний хүүгийн нэг, миний хайртай хүн хилс хэргээр цаазын тавцанд очсон бол яана. Үнэндээ аймшигтай юм. Гэтэл би юу хийж чадах билээ.” Одоо би юу ч хийж чадахгүй. Саяхан мандал өмгөөлөгч ярьж “манай хүнд хариуцагдсан гэмт үйлдэлтэй яг адил хүн амины гэмт хэрэг гарлаа гэсэн” Ийм бодол төрөхөд Саруул давхийн цочив. Ямарч байсан гомдлын мөрт эрэл хийх нь чухал хэн нэгэн бусармаг юмны үйлдэл дээр тэр минь унасан юм биш байгаа. Түүний бодлыг сайшаах мэт баруун нүдний дээд зовхи нь хэдэнтээ татахад Саруул ихэд

билэгшээв. Нэгэн шөнийг бас л нойргшүй шахам өнгөрөөсөн Саруул хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд Улсын мөрдөн байцаах газрын хүн амины гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч хамт сурч байсан найз. Чинбаттай очиж уулзав. -Хүүе ямар сонин хүн бэ? За ангийн охин минь сууж хайрла. Ямар хэргээр морилж явна. “Би чинь одоо үүнд юу гэж хэлэх билээ” Саруул зүрх сэтгэлдээ давчдан гомдлоор дүүрч нүднийх нь харц сүүмийгээд явчихав. -Би чамаас тусламж хүсч явна даа. Чи Дүүрэн гэгчид холбогдох хүн амины хэргийн үйлдлийг мэдэх билүү. -Аа тийм. Цааз аваад уучлагдсан нөхөр. Бас аймшигтай хэрэг шүү. Саруул биеэ арайхийн эзэмдэв. -Харин тийм. Тийм үйлдэлтэй хэрэг түүнээс хойш дахин давтагдсан болов уу. Надад хэрэг болоод. Би.. – Саяхан гарсан. Анагаахын оюутан охиныг нөхөөсөн үйлдэл яг тийм. Бас ноднин нэг итиймэрхүү хэрэг гарсан байсан. -Гэмт хэрэгтэн баригдсан уу. -Үгүй. -Тэдгээр хэргийг танайх мөрдсөн үү. -Тэгэлгүй яах вэ? Гэмт хэрэгтэнгийг эрэн сурвалжилж байгаа. -Чи надад хохирогч нарын хаяг, нийгмийн байдлыг, хохиросон нөхцөл

үхэлд хүргэсэн байдлыг тодруулаад өгч болох уу. -Бололгүй яах вэ? Баярлалаа. Тэр найрсгаар хөгжилдөн салцгаав. Утсаа дуугарч буйг эхлээд Саруул анзаарсангүй. Сүрэнхүү байлаа. -Саруулаа өнөө орой чи завтай юу. -Уучлаарай Саруулаа би чамайг эвгүй байдалд оруулах ч юмуу. Сэтгэлийн чинь шархыг сэдрээх гээгүйг ойлгоорой. Гэхдээ чамд хэрэг болж магадгүй гэж бодоод.. -Тэгээд яах гэснээ хэлээч.. -Тэр орой. Золгүй явдал болсон орой. Дүүрэнтэй хамт байсан бидний нэг найзтай уулзах уу. Саруулын толгойд нэг юм торхийгээд явчихав. -Чи хамт байх юмуу. -Тэгэлгүй яах вэ? -Тэгвэл хорин нэгэн цагт манайд хүрээд ирвэл сайн байна. Хүүг минь харах хүнгүй учир надад өөр боломж үгүйг ойлгоорой! -Ойлгож байнаа. Орой уулзъя! Баяртай. Утас тасарснаа төд удалгүй дахиад дуугарав. Ах Ням-Очир нь ярьж байлаа. Саруул дүүтэйгээ уулзсаны дараа ахтайгаа уулзсан бөгөөд аавтайгаа уулзах уулзалтыг хойшлуулж бйалаа. -Та хочр зүгээр үү. Ахынх нь тус нэмэр хэрэгтэй бол хэлээрэй! -Баярлалаа ахаа. Би ажил ихтэй байна. Хоёулаа дараагын долоо хоногоос дүү дээрээ хамт очъё! -Тэгье. Утас

дахин тасарч Саруул өөрийн мэдэлгүй инээвхийлсээр ажил уруугаа очихоор хөлсний тэргэнд гар өргөв. Батхүү их ууртай байлаа. Сүрэнхүүг өдөржин дагасан тэрбээр түүнийг Гаадангын ажил дээр очиж дараа нь Саруултай нэг изоогийн газарт удтал ярилцан суухыг үзэж багтартлаа уурлав. -Чи чинь юу болчихоод буруу хараад хэвтчих вэ? Хоол, унп идэхгүй юм уу. -Ажил ихтэй байхад чинь битгий анхаарал сарниулаад байгаач. -Юм болбол уурлах юм. Чиний учрыг ерөөсөө олохоо болилоо. Эцсийн эцэст би чамайг энэ гэрт албадаагүй шүү. Дургүй бол явна биз. Харин ч миний эцгийн буянд ажил төрөл, албан тушаалаар хахаж байгаа байх шүү. Батхүү эхнэртэй хариу хэлсэнгүй. “үгүй ер дан эцгээрээ түрий барина. Гайгүй ээ чиний эцгийн цаг мөдхөн дуусна. Тэр үед харин миний цаг ноёрхоно. Тэр цагт чи миний үгээр биш харцаар хөдлөх болноо. Муу өлөгчин минь” Эхнэртэй хорсон бодсон Батхүү өөрт нь болон хүү Төмөрзаанд нь гай нүүрлүүлж буй Саруул түүний хүү хоёрыг яахаа бодсоор байлаа. Дүүрэнгийн хүүг яавч Гааданд мэдэгдэж болохгүй. Гай тарьж мэдэх

новш хүүхдийг нь төрүүлсэн тэр өлөгчин. Бас Сүрэнхүү нэг их хөв зөөж гүйж гэнэ. Гайгүй ээ чамайг би тун удахгүй болгоод өгнө. Тэр цагт миний хэн болохыг үзээрэй чи. Дүүрэнгийн хүүхдийг гаргасан тэр өлөгчин амьд байх ёсгүй. Дараа нь золгүй гөлөгийг нь гудамжинд төөрүүлж орхино. Намайг хойт эцгийн хатуу нударганы дор зовж явахад Дүүрэн чи дэндүү жаргаж байлуу. Түүний чинь хариу. Чиний бүх юм минийх болж чиний хүү гудамжинд очих цаг болсоон. Хорвоо гэж ийм байдаг юм. “гэхчилэн түүний цээжинд өш хорслоор буцалж буйг хэн мэдэх билээ. -ээж чинь ярих гээд байх шиг байна. Эхнэр нь тун ч ёозгүй хөндий хүйтэн харьцах нь түүний зүрх сэтгэлийг уламч мөс шиг хүйтрүүлж байлаа. -Яасан бэ? Ээжээ. Та бас юу гэж хэл ам татлаад байгаа юм бэ? -Хүү минь. Маргааш чамтай танилцахаар хөдөөнөөс хүн ирнэ. -Маргааш орой ирээрэй! -Хэн юм бэ? Тэр чинь. -Ирээд мэдээрэй! Хөөе чамд ээждээ илүүчлэх хэдэн төгрөг байна уу. Хүн амьтан хөдөө гадаанаас ирэх гээд мөнгөний хэрэг гараад байна. Амьтан хүний аманд багтаж хоосон нойтон царайлмааргүй байх юм.

-Ажил ихтэй ядраад байхад битгий элдвийн юм үглээд бай. -Би өглөө очимз. -Тэгж үзээрэй хүү минь. “Энэ ээж одоо сүүлийн үед байнга яншиж мөнгө нэхэх боллоо. Яршигтай ч гэсэн миний ээжхэн нэгний өмнө гуйлгачин царайлах ёсгүй. Хатуу чанга гэлээч хойт эцгээс үлдсэн юм бий бас ч гэж зайлуул. За яах вэ? Бас ч гэж чамлалтгүй хорвоо дээр тоос хөдөлгөж яваа миний цус судсаар нь гүйсэн ганц хүүгээ хөрөнгөний хаан болгох нь миний эхний зорилт. Тэр өлөгчингүй хийх хэрэгтэй. Харин яаж “Цонхны цаана яралзах шөнийн тэнгэрийн одод хүртэл түүнд яршигтай санагдан дотоод бодлыг нь харуулах шиг бодогдоно. Орой гэртээ хүн урьсан болохоор жаал, жуул юм авахаар Саруул ажлаасаа эртхэн гарч аажимхан алхав. Тэрбээр мөн л дүүрэн түүний хэргийн талаар бодсоор явлаа. Гэнэт хүмүүс орилолдон хашгираад явчихад тэрбээр цочин эргэж хараад нүд нь томроод ирэв. Замын хажуугын хашлага зад дайран тулж ирсэн жип машин цардмал зам чихартал хаазлан түүний өмнө хүүе гэхийн завдгүй тулаад ирэх нь тэр. -Бурхан минь. Саруул юу болсоныг мэдэж чадсангүй. Нэг хатуу зүйл түншээд авах шиг болоод ухаан балартан унав.. .. Ажлын цаг дуусах болоогүй байсан ч Гаадан яарсаар байлаа. Билэгсайхан нэртэйгээр жаахан хүү, түүний ээж залуухан бүсгүй хоёр

толгойд нь өдөржин салахгзй эргэлдэнэ. “Даанч тэр охин намайг хараад уурлаад байсан юм. Магадгүй миний хүү түүнийг гомдоосон болохоор. Гомдоосон л доо. Гомдоосон байж таарна. Хүн олны амьдралыг зохицуулагч тэр далдын хүчин Тамжид бид хоёрт ганц хүү сайн, сайхан хүү өгсөн хирнээ.. За за болкё. Одоо байтлаа энэ хатуу заяа төөрөгийг хэн нэгэнд тохож буруутгахна уу. Өнөөдөр ажил тармагц тэр хоёртоо уулзана. Ганц хүүгийн минь цус тэнд тэр хүүд байхад. Орхиж болохгүй. Манай хүү гэж мөн тэнэг хүн юм даа. Тэр охиныг дагуулаад гэртээ аваад ирэх нь яавдаа. Сайн хүүхэд юм даа тэр хүүхэн. Хүүгийн чинь хүүхэд гээд хүрээд ирвэл ирэх байсан. Өөрийн

амьдралыг өөртөө үүрч явна даа зайлуул. Гэтэл ямар зорилготой ч юм билээ. Тэр Ягаан .. Одоо тэгээд энэ Билэгсайханыг яах вэ? Эх нь эргэж ирэхээсээ өнгөрсөн. Асрамжинд аваачаад өгчихүү. Тамжид хүүд маш их дассан. Хүү ч бас… гэсэн ч, хэнийх нь мэдэгдэхгүй тэр нялх амьтны буруу гэж юу байх билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *