Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “9-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “9-р хэсэг”

1 минут уншина
0
1
345

Ахаа та Гаадан хурандаа мөн үү? Ихээхэн давчдаад биеэ барих чадвараа алдсан Саруул өөрийн эрхгүй түүнээс асуучихсан байлаа. – Тиймээ би Гаадан байна. Та яасан бэ? Манай цэргийн ар гэр биш биз?

Саруулд хэлэх үг олдсонгүй тул шулуухан толгой дохичихов. – Өө тиймүү? Хэний ар гэр билээ? Түрүүчийн аваргын эцэг үү? Саруул юу ч хэлэлгүй урт оосортой цүнхээ савлан өсгийтэй гутлаар шал товшлон

эргэж гүйхийг Гаадан гайхан харсаар хоцров. – Хөгшин залуу гэж ялгах юмгүй энэ хүүхнүүдийн ааштай ууртайг яанаа. Үгүй ер юундаа уурладаг золиг вэ? Зөв зүгээр байж байгаад учиргүй уурлаж гэнэ.

Хөндлөнгийн харь танихгүй тэр бүсгүйн гэнэтийн уур цухалд гайхсан Гаадан өөртөө үглэсээр машин өөдөө дөхөхөд жолооч нь машинаа асаав. .. … Би Дүүрэнд ямар их хайртай билээ дээ. Одоо хирнээ түүнийг

хүн алчихсан гэхэд итгэхгүй байна. Гэтэл эр хүн гэдэг үнэхээр итгэж боломгүй байдаг юм байна. Миний хүүгийн үеийн хүүтэй байсан хирнээ над уруу гүйгээд. Миний сэтгэл зүрхээр тоглоод байсан хэрэг

үү? Арай ч дээ итгэмгүй юм. Даанч намайг аав, ээжтэйгээ танилцуулах гэж яардаггүй байсан юм. Ийм учиртай байж. Гаадан хурандаа мөн байна. Армид ганцхан Гаадан гэгч нэртэй хүндтэй том хурандаа байдаг юм гэсэн. Хүүтэйгээ адилхан юм байна. Түүний хүүгийн эх хаана байдаг юм бол. Дүүрэнг хэрэгт орохоор хаяад явчихсан юм боловуу? Магад ч үгүй айхтар хүүхнүүд өөрийгөө боддог болсон цаг. Ер нь тэр нь ч зөв юм байна. Нэг бол хүүгийн эх гадаадад сурдаг байх. Гэтэл Гаадан гуай хүүг ээжгүй гэсэн. Арай нас барчихсан юм биш байгаа даа. Бурхан минь үгүй байлгүй дээ. Энэ Дүүрэн ямар муухай хүн бэ? өөрийнхөө хүүд Билэгсайхан гэж нэр өгчихөөд миний хүү бас тийм нэр өгнө гээд байдаг нь. Намайг доромжилж байгаа юм байх даа. Зэвүүн амьтан. Түүний хүү лимузин хөлөглөөд жаргалтай гэдэг нь давхиж явахад миний хүү… За яах вэ? хүү минь эрүүл саруул өсч

өндийвөл болваа барж. Хэнээс ч юу ч гуйхгүй. Хүүгийнхээ оюуны мэдлэгт байгаа бүхнээ зориулна. Хүү минь надад байна шүү дээ. Амьдрах хэрэгтэй. Нүднийхээ аягыг дүүрэн мэлмэрэх нулимсаа арчингаа Саруул, Дүүрэн болон түүний хүүг бодон хачин их гомдон хямарч байв. “Үгүй ер. Тэр хүүгийн эрхийг яана. Баячууд аргагүй шүү дээ. Бүхнийг мөнгөөр цохино. Яалт ч үгүй Дүүрэн намайг хуурч байсан юм байна. Тэр нялх амьтны буруу гэж юу байх билээ. Хар нялхаас үхсэн амьдын хагацал үзсэн амьтан ч юм билүү? Арай эх нь… Тэгээд хүүг эмээ, өвөө нь асрамжиндаа авсан байж болно ш дээ. Дүүрэнг би хүн алчихсан гэж үнэмшдэггүй. Энэ ёозоороо бол түүний хэлдэг, ярьдаг худлаа болж таарахнээ. Больё. Больё. Би Дүүрэнг үзье. Хүүгээ бодож амьдаръя. Түүнийг эргэж очихоо ч больё. Сэтгэл санаа үймрэхийн нэмэр ”. Цагдаагын газар хоёр хүний байцаалтанд оролцсон Саруулд энэ өдөр ажиллах хүсэл сонирхол алга болж

Дүүрэнгийн тухай бодож шаналан өдрийг арайхийн өнгөрүүлэв. Тэрбээр өөрийг нь хуурч хайр сэтгэлээр нь тоглож байсан Дүүрэнд гомдож бас нөгөөтэйгүүр түүнийг өрөвдөөд байгаагаа өөрөө анзаарах сөхөө байсангүй. Энэ өдөр яавдаа гэмээр Дүүрэн бодлоос нь огт салахгүй түүнийг улам шаналгаж байлаа. “Уг нь хөөрхий минь манай Дүүрэн цагаан цайлган сэтгэлтэй уян зөөлөн хүнсэн. Хүн алах хүн биш дээ… Их хүүхэмсэг хүн байсныг нь би мэдсэнгүй. Байз. Байз тэр Оюунзулыг их ярьдаг байсан. Багын найз гэж магтаад. Түүндээ бас хайртай ч юм уу нууц явдалтай байгаад хэн нэгэнтэй хардаад арай… Еэ бурхан минь өөдгүй новш. Архи уучихаад… Архи уучихсан хүн… өөрийн мэдрэлээ алдчихаад…яадаг ч юм билээ. Хуульч нар арай ч бас хүнийг ямарч бүрэлдэхүүнгүй ёс зүйгүй юман дээр хилс унагана гэж байхгүй. Харла гэж. Миний заяа яахаараа ийм… өөрийн эрхгүй уйлан мэгшээд явчихсан Саруул ванныхаа өрөөнд орон жаал уйлав.” Үгүй ер. Ерөөсөө больё. Намайг хүн гэж бодолгүй хайр сэтгэл хамаг нандин

бүхнээр минь тоглочихсон түүнийг би эргэж очоод байхдаа яадаг юм бэ. Саруул ухасхийн босч том өрөөндөө гүйж орон Дүүрэнг эргэж очихоор зэхэж тавьсан бэсрэг чемоданы бариулаас угз татан тэнийлгэж дотор нь нямбайлан хийсэн хувцаснуудыг авч үүд үрүү шидэв. -Ээж. Ээжээ та яагаад миний аавын цамжийг жидээд байгаа юм? хүүгийнхээ зэмлэнгүй дуунаар Саруул сандран ухасхийн босч хүүгээ харав. Бяцхан Билэгсайхан эцгийнхээ цамцыг элгэндээ наан ээжийгээ нүдээ дүрлийлгэн харж байлаа. – Хүү минь бидэнд аав хэрэггүй. – Миний аав. Би аавдаа очно. Хүү эцгийнхээ цамцыг улам чанга тэврэн түүний өмнө хөдөлгөөнгүй зогсох аж. – Наад цамцаа энд тавь. Гаргаж шатаана. Чамд хэрэггүй. Саруул өөрөө ч мэдэлгүй хүүдээ хатуурхав. – Надын аавын цамж. Хүү нь хол байгаа эцгийнхээ талд бат нот зогсч байгааг Саруул олж үзэв. Билэгсайхан эхийнхээ үгэнд орохгүй байлаа. – Иш хүү минь чи бас намайг зовоосон хүн болох нь уу даа. Саруул бяцхан хүүдээ хүртэл гомдох шиг болж мэгшин уйлав. Хүү нь тожигнон алхаж өмнө нь ирээд амьсгаа нь ойртон бяцхан хоёр

гараараа нулимсыг нь арчиж өгөв. Саруул овоо тайвширч Дүүрэнгийн хувцсыг эвхэн буцааж далд хийв. “Ямарч байсан хүүгийн минь эцэг юм даа хөөрхий минь. Одоо болсон хойно би түүнийг зовоогоод ч яах билээ дээ. Тэртээ тэргүй тэр зовж байгаа хүн” – Миний хүү хоолоо идчих. Хүү нь бодлогшроон дөмбийж суугааг хараад хирдхийн цочсон Саруул ийн аргадав. – Би хоол идэхгүй. – Яагаад? – Миний авв хаана байгаа юм бэ? Саруулын зүрхээр ширхийн хатгуулж үүлгэртсэн харцаар хүүгээ гөлрөн харж уруул нь өмөлзөв. Ийнхүү ээж хүү хоёр салхи хуйсганасан намрын нэгэн оройг уйтайхан өнгөрүүлж эртхэн орондоо орж унтахаар хэвтэцгээв. Хүү гь Бас ямар нэг юманд гоморхож, туниад байгаа бололтой буруу харж хэвтээд тэр чигтээ унтаад өгөв. Саруулыг утасны хонх нойрноос нь сэрээв. Бие нь амарч нэг их унтчихсан юм шиг байсан ч ердөө гучаад минут унтчихсан байлаа. Энэ орой болсон хойно хэн ярьж байдаг билээ. – Байна уу? – Байна. Байна. Дагий эгч нь. Талийгаач эхийнх нь ойрын хамаатангын эмэгтэй ярьж байлаа. – Сайн байна уу? Эгчээ. Танайхан сайн уу? – Сайн.

Сайн дүү минь. Та хоёр минь сайн уу? Билэгсайхан том болж байна уу? Миний дүүгийн ажил сайн уу? Эгч нь нэг сураг гаргаад… – Ямар сураг вэ? эгчээ. – Сэрээтэр ах чинь нэг хэрэг өмгөөлөөд. Өмгөөлөлд байгаа хүнийх нь удирдсан цэргийн ангид Ням гэдэг цэрэг байна гэх юм. Тэр Ням гэдэг байлдагчийн ахыг нь Очир гэдэг хүн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэх юм. Саруулын амьсгаа ихсээд ирэв. – Тиймүү? Эгчээ манай хоёр биш байгаа даа. Миний дүүг Ням ахыг минь Ням- Очир юм шүү дээ. – Тэр Нямын овог Дагва гэнэ. – Биш юм болов уу даа. Аавыг маань Дагва-жав гэдэг юм. Ах, аав хоёрын нэр зөрөөд байна. – Болдхуяг ах намайг чамтай хамт тэр цэрэгтэй очоод уулз гээд байна. – Харин ээ биш бол… – Биш бол биш л байна биз. Өнчин өрөөсөн бас нэг элэг нь эмтэрсэн цэргийн хүүхдэд жаахан юм бэлдээд очиход юуны буруу байх билээ. – Харин л дээ. Манай хэд биш бололтой. Гэхдээ яах вэ? Дараагын долоо хоногоос хамт очъё. Баярлалаа эгчээ. Аз байгаад дүү минь байвал мөн сайхнаа. Өөрийн эрхгүй Саруулын хоолой зангираад байлаа. – Эгч нь дараагын сард

Англи уруу гарах гэж байгаа. – Өө тиймүү? Та тэнд удах юмуу? – Болж өгвөл тэндээ шингэнэ. Гэрийн үйлчлэгч хийсэн ч яадаг юм бэ? – Сэрээтэр ах яах юм бэ? – Тэр яах вэ? ажлаа хийгээд үлдэнэ биз. Эгч нь алийн болгон нас үе мултарсан хүнтэй насыг барах билээ. Ямарч байсан ээж дүү хоёроо толгой хоргодох ганц өрөө байртай болгосон. Хотын зах ч гэлээ байр нь тохилог юм. – Ашгүй дээ. Тэр хоёр дараа уулзахаар тохиролцон утас тасрав. Нэгэн үе ээжийн нь өнгөрсөний дараа талийгаач өргөмөл эхийнх нь ойрын хамаатан Дагий байрыг нь авах гэж бөөн хэл ам үүсгэхэд Болдхуяг ах нь Саруулын талд хөдөлшгүй зогсч байрыг нь Саруулын нэр дээр болгож өгснөөс хойш өнөөдөр анх удаа ярьж байгаа нь энэ. Сэрээтэр өмгөөлөгчийн Гаадангаас арга саам хэрэглэн салгасан мөнгөөр Дагий хөлжиж байгааг Саруул яахин мэдэх билээ. Тэр шөнө Саруул огтхонч цурамхийж чадсангүй. Төөрөлдөж одсон ах дүү хоёроо, гомдоож зугтсан аавыгаа бас Дүүрэнг бодсоор дэрээ норгосон нулимстай ханьсаж хонов… …Ягаанаас төвөггүйхэн салсандаа сэтгэл амсхийвч Батхүү төрсөн хүү Төмөрзаанаа бодон шаналсаар байв. “Новш гэж

Дүүрэн амь хэлтэрчихдэг. Муу хулгайчийг мөнгөөр цохичихлоо доо. Эцэг эхийгээ очихлоор Ягааны хүүхэд миний хүүхэд биш гээд хэлчихнэ дээ. Тэгээд муу хүү минь асрамжинд ойлгомжтой болох гээд байна. Дүрдээ итгэсэн тэнэг баячууд хүүг минь Дүүрэнгээр овоглож Билэгсайхан гээд улсын бүртгэлд оруулчихсан. Учиртай бас. Энэ бүртгэл байсан цагт нэг хэсэгтээ барина. Батхүү хүүгээ баян хурандаагынд уг нь бат араанд нь хийсэн л юмсан. Болгоно доо. Болгоно. Болохгүй юм гэж байхгүй. Дүүрэнг амьд байлгах хоногынх нь тоог дуусгах болно. Гянданд дарваан Санжаа гэгч луугар гар бий. Түүнийг ял шалгуулахаар авчирч мөрдөнд хэсэг зуур амраагаад зам шалгахаар авч яван хэдэн удаа сайхан наргиулж хүүхэндүүлээд чинээнд нь тултал шургаад явуулсан байхад миний найз Дүүрэнгийн улаан суга уруу төвөггүйхэн хатгаж дөнгөх вий. Эрка надад хүүхэд төрүүлж өгөх нь өнгөрсөн. Хадам аавын татаасаар онцгой хэргийн мөрдөгч боллоо. Одоо хальт гишгэж Эркаг гомдоох юм бол албан тушаал алдар нэр цөм будаа. Тиймээс муу хүүгээ өөд нь татаж их хөрөнгөний эзэн болгох хэрэгтэй. Хүү минь Төмөрзаан минь миний

цус чиний судсаар гүйж байгаа шүү” гэхчилэн бодсоор гөлрөн суусан Батхүү гэнэт ухасхийн гянданд ял эдэлж буй ялтан Санжаад холбогдох хэрэг зохион илтгэл бичиж эхлэв. Зөвшөөрөл ч авалгүй Сүрэнхүүг орж ирэхэд Батхүү юунаас ч юм бэ цочиж бөндгөсхийв. Сүрэнхүү хиргүй цагаахан инээвхийлж -Аяа. Яа ахмад гялалзаж байх шив дээ. Цол ахих тусам миний найз зүрх муутай болоо юу даа? Цохиж ухасхийгээд… – Нэг аюултай гэмт хэргийн талаар бодож байтал… – За тэр яах вэ? Чиний ажлын онцлог. Дүүрэнгээс сураг байна уу? – Амь хэлтэрсэн ч гяндлуулсан хүн ямар байх нь ойлгомжтой. Хэцүүхэн байгаа байх. – Чи одоо болтол уулзаагүй байгаа хэрэг үү? – Тиймээ би уулзаж чадсангүй. Бидэнд чинь хэцүү шүү дээ. Ялтантай хувийн харьцаа тогтоолоо энэ тэр гээд… – Яалт ч үгүй багын найзууд биз дээ? түүний хийсэн хэрэгт нь хүнийх нь хувьд, найзын хувьд уулзмаар байна. – Дэмий. Дэмий миний Дүүрэнгийн төлөө хийсэн юм багадаагүй. Хүүхдийг нь хүртэл эцэг, эхэд нь олж өглөө. Муу эх нь одоо тэр хүүхдээр голоо зогоож байгаа. – Тэр хүүхэд нь тэгээд төрсөн хүүхэд нь мөн юм уу? – Мөн байлгүй яадаг юм бэ? Дүүрэн угаасаа хүүхэмсэг эр.

Гаадан хурандаа бүр хүүг шинжлүүлсэн байх чинь билээ. – Тийм байж. Чи гавьяа байгуулж. Харин хамт гарч хоолонд орох уу? – Найз нь ажил ихтэй байна. Дараа болъё. – За. За ойлгомжтой. Ер нь бол чи их өөрчлөгдөж. Сүрэнхүү шулуухан гараад явчихад – Түй энэ одоо бас юу ч билээ. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр яршиг байна. Харин ч гэж муусайн юмнууд намайг шиншээд, шиншээд намайг олж долоохыг чинь харах юм хуна. Энэ одоо юу болчихоод намайг шиншээд унав. Арай Дүүрэнд сайн хүн болж түүгий эцгийн хөрөнгөнд шунахайраад байгаа юм биш биз. Батхүү багын найз Сүрэнхүүг адлан тааруухан бодол өвөрлөсөөр өндийх үед Сүрэнхүү, Саруулын ажил уруу очихоор шийдчихсэн машинаа асааж байлаа. – Уучлаарай өмгөөлөгч Саруул гэж та мөн үү? Төлөв сайхан залуухан бүсгүй түүнийг инээмсэглэн харахад нүдэнд нь гүн гуниг сүүмэсхийн өнгөрөхийг Сүрэнхүү ажиглав. – Тиймээ. Би Саруул байна. – Танилцъя. Намайг Сүрэнхүү гэдэг. Таньтай уулзах чухал хэрэг байна. – Таньд өмгөөлөл хэрэгтэй юу? – Үгүй дээ. Хувийн асуудал. Та надад ердөө

хорин минут зарцуулаач. Сүрэнхүүд юу ч хариулаагүй Саруул цүнхээ аван босов. – Энд суухад тайван байдаг юм. Та юу захиалах вэ? Би үдийн хоолонд орж амжаагүй яваа юмсан. Та мөн адил бололтой. Танайхан ажилд дарагдсан шинжтэй сууцгааж харагдсан. – Үнэндээ ажил ихтэй байгаа. Тэд хамт хооллоод Саруул Сүрэнхүүг асуусан байртай харав. – Тиймээ таны гайхах зөв. Би Дүүрэнгийн багын найз. Саруулын царай хувьсхийн цайж хөмхийгөө зуух нь ажиглагдана. – Тэгэхээр Дүүрэн таныг над уруу явуулаа юу? – Үгүй дээ. Тэр нэгэн гайтай золгүй явдлаас хойш би түүнийг олж хараагүй. Үнэнийг хэлэхэд түүнийг хуулийн гэсгээл үзэх байх гэж айж харамсч байсан юм. – Тэгээд таны надтай уулзах шалтгаан юу юм бэ? Найзын чинь амь хэлтэрсэн болохоор одоо та тайвшраа биз дээ. – Харин таны хувьд ямар байх юм бэ? Уг нь би таныг миний найзын мөхөж, мөлхөж байгаа энэ үед ганц түшиг болох үнэнч хүн нь байх гэж бодсон юмсан. – Түүнд түшиг болох эхнэр нь байгаа юм бишүү? – Амьдралд зөндөө их ээдрээ байдаг шүү дээ. Одоо түүний аавынд байгаа хүүгийн эхийг та

хэлээд байгаа бололтой. Тэр тийм хүн бишээ. – Тэд салчихсан юм уу? – Үгүй. Тэр эмэгтэйг хэзээ ч миний найз хүлээн зөвшөөрч байгаагүйг би сайн мэдэж байна. – Гэхдээ тэдний дунд хүүхэд байгаа шүү дээ. Тэр хүүхдийг нь Дүүрэнгийн эцэг, эх нь хүлээн зөвшөөрчихөөд асрамжиндаа авчихсан байгаа шүү дээ. – Үүний учир олдох цаг ирнэ. Тэр бүсгүйг Ягаан гэдэг юм. Хүүхдээ хаячихаад явах гэж байсныг нь манай нэг найз мэдээд Дүүрэнгийн ээжид хэлж, хүүгээ дээд хэмжээ авна гэж бодож байсан эх нь тэр хүүхдийг авсан юм. – Би тэдний амьдралд оролцохыг хүсэхгүй байна. – Та оролцох ёстой. – Яагаад миний хувьд… -Таны хувьд зайлшгүй оролцох шалтгаан байгаа. Тэр бол таны хүү. Тэгээд ч Дүүрэн таньд маш их хайртай байсан. -Тэр хүүхэмсэг өөдгүй новш миний хүүд хэрэггүй. Надтай хамт амьдарч байхад нь түрүүчийнх нь эхнэр төрчихсөн байсан. Тэр хүүхдийн хувь заяг огтхон ч бодоогүй. Тэр зөвхөн зугаа цэнгэл хөөцөлдөж байсан. -Үгүй ч байж бас болно шүү дээ. -Та тэгээд намайг яа гээд байгаа юм бэ? -Сайн бод! Та хуульч хүний хувьд миний найзын хайртай хүний

хувьд түүний хувь заяанд яагаад санаа тавихгүй хувиа хичээсэн хий хоосон хардалтаар бүхнийг харлуулаад байгаа юм бэ? -Таныг намайг сүрдүүлж байгааг би харж байна. -Та амьдралд дэндүү эрт бууж өгч байгаа юм биш үү. -Би таныхаар бол яах ёстой гэж. -Үнэнийг олоход… хараагаа чиглүүл. -Хууль үнэнийг тогтоож, Дүүрэн хийсэн хэрэгтэй шийтгүүлж байгаа шүү дээ. -Би итгэхгүй ээ. Энэ миний нэрийн хуудас. Хэрэг болбол залгана биз. Сүрэнхүү оволзож ирсэн амьсгаагаа нэг мөсөн гаргаж орхиод бүсгүйн өмнө жижиг хуудас тавиад баяртай ч гэлгүй эргэж алхав. Хүдэр чийрэг залуу эрийн араас бодлогоширон бадриун чийрэг алхааг харсаар хоцорсон Саруул хацар даган урссан халуун нулимсаа гарынхаа араар шудран арчаад гүнзгий амьсгаа аван өндийв… …Турж цонхийсон хүүгээ харсан Гаадангын зүрхээр ширхийн хатгуулж хэдэн хэсэг хуваагдахна уу гэлтэй цээж нь оволзоод ирэх нь тэр. -Ааваа.. сайн..байна уу. Багынх шигээ уруул өмөлзүүлэн ойртох хүү нь инээх гээд инээж чадалгүй царай үрчигнэн нулимс үерлүүлэхэд Гаадан ганхалзан хана түшээд хэсэгхэн дотроо цурхирав. -Алив миний хүү. Аавын хүү чинь гялалзаж байх шив дээ.

Тэрбээр хүүгийнхээ хацрыг энхрийлэн үнсч, үеийг нь гялтайтал хусчихсан түнжин толгойг нь энхрийлэн илбэв. -Ээж минь сайн уу. “Хараач гэм. Хүү ээжийгээ саначихаж. Аргагүй дээ. Ээжийгээ санахгүй бол өөр хэнийг санах билээ” -Ээж нь Европ уруу яваад нилээд хэд хонож байна. Оюутан солилцох юм байхаа. -Хүүгээ өршөөгөөрэй! Ааваа хүү нь их юм ярих байдалтай байсан ч тэр бүгдийгээ ярьж чадахгүй багтраад байгааг ажсан Гаадан хүүгээсээ асуух гэсэн зарим зүйлээ болив. -Билэгсайхан том эр болж байгаа шүү цэцэрлэгт явж бйагаа. Орос, Англи хэл сурах юм байхаа. Манай ач хүү ч за мөн сахилгагүй нь дэндсэн нөхөр гарсан шүү дээ. Хүүгийнх нь бодлогоширч, гунихарсан царайд гэгээ татан инээхийг харах Гааданд сайхан байлаа. -Ааваа Саруулын бие сайн уу. Тэр та нарт хүүгээ өгчихсөн гэж үү дээ. -Ямар Саруул. -Билэгсайханы ээж миний хайртай бүсгүй. Гаадан амаа ангайсан чигтээ гөлөрч нүд нь духан дээрээ гарчихна уу гэлтэй томроод ирэв. -Чи.. хүү минь сая юу гэчихэв ээ. Билэгсайханы ээжийг хэн гэвээ. -Та чинь одоо хүртэл түүний нэрийг

мэддэггүй юмуу. Саруул шүү дээ. -Тэр ягаан чинь тэгээд хэн юм бэ? -Ямар Ягаан надад тийм эмэгтэй энэ насанд ч байгаагүй дэг. -Юу. Ямар юмаа яриад байгаа юм бэ? Хүү минь ямар нэгэн Ягаанд чиний хүү үлдсэн байна ш дээ. Хүсээгүй бэлгийн хавьтал ийм аюултай байдаг юм. Одоо яая гэх вэ? Тэр нялх амьтныг яалтай ч билээ. Дотор нь бүлх залгичихсан юм шиг заралзах Дүүрэн согтуу юм шиг гуйвчсаар туугдан төмөр хаалга харшуулан далд ороход зовлонт эцгийн сэтгэл эзгүйрэн хүйтэрч хажуугын хүн цочмоор ханхийтэл санаа алдан хэдэн насаар хөгширсөн юм шиг хөл нь гуйвчин гадагшлав. -Явахуу Даргаа. Хүү тань сайн байна уу. -Сайн байнаа. Яв даа хүү минь. Давхиад байгаарай! Суудлаа нуцигнатал падхийн хүндээр суун тусч хүрлийн барайх хурандааг харсан жолооч машинаа асаан ухасхийн давхив.”Сайн явахад садаа мундахгүй гэж ийм сайхан даргын минь ганц хүүд ийм аюул учирдаг нь. Ганц хүүгээ байтугай жирийн нэг цэргийн төлөө яаж санаа тавьдаг билээ дээ хурандаа минь. Өвчин зовлон гэдэггүй өлчир чийрэг хүнсэн. Царай нь барлайж харлаад нэг биш. Даралт энэ тэр нь ихдэж сүйд болох вий дээ. Тэгвэл ч ёстой

нөхөж болшгүй гарз гэж тэр дээ “Жолооч нь байн байн нүүр үрүү нь ширтэн хурдаа хасч буйг анхаарах сөхөө Гааданд байсангүй. “Ягаан зальтай хүүхэн. Миний хүүтэй ганц нэг энгэр зөрчихөөд түүгээрээ далимдуулж гаргасан хүүхдээ манайд өгчихөөд зайлсан юм биш байгаа. Манай энэ Тамжид уу. Юмны учир олоогүй байж эвий гэж уруул дэвсэн алга тосоод ямар хэрэг байнаа. Одоо яаж ч тайлбарласан ямарч үнэн тогтоогдсон манай Тамжид энэ хүүгээс салах нь өнгөрсөн. Тамжид байтугай би ч энэ хүүд дасч хайрлаад болохгүй байгаа юм чинь. Хүүхдийг гайгүйхэн халамжийн төвд асрамжинд өгч болох ч бас өөр газар өсгөсөн ч болохгүй гэх юм ч алга. Гэхдээ хүнд, хүн илүүдэх биш дээ. Энэ муу нялх амьтныг эхээс нь авч хоцорчихоод одоо энд, тэнд эзэнгүй орхиод юу хийх вэ? Зайлуул нялх амьтан энэ талаар Тамжидад одоогоор хэлээд юу хийх вэ? Аягүй бол хэдэн өдрийн хэрүүл өрнөнө биз. Энэ хүү одоо яахаараа ийм болчихдог байнаа. Үүний цаана бас нэг хүүхэн байнаа даа янз нь. Тэр хүүхэнд нь бас нэг хүүхэд байгаа бололтой. Үгүй ер яана даа. Ямар юмаа дууриасан золиг болохоороо ийм байдаг байнаа. Лав л бид хоёрт тийм зан байхгүй

юмсан. Жинхэнэ ачийг минь төрүүлж өсгөх гэж ядаж яваа тэр хүүхнийг олж уулзах хэрэгтэй. Тэр хүүхний нэрийг хэн гэчих вээ. Саруул гэвүү дээ. Олох хэрэгтэй. Олох болно. Нүдээ анин зүүрмэглэх хурандаа дотоод сэтгэлдээ ганц хүүгээ бодон шаналж явлаа. -Хурандаа шууд танай гэр үрүү явах уу. -За байз. Ачийн цэцэрлэг арай тараагүй байна. Хоёулаа хүүхдийн их дэлгүүрээр нэг шудраад гарах уу даа. Ач хүүдээ нөгөө эвлүүлдэг элдэв янзын тоглоомноос хэдийг авч өгье! Сэтгэхүй нь хөгжихөд хэрэгтэй биз. Гааданг цэцэрлэгийн гадаа очиход нөгөөх ааш муутай сайхан бүсгүй хүүгээ хөтлөөд гарч ирүүтээ түүнийг хармагц хөмхийгөө хазлан хажуугаар нь хуй салхи шиг өнгөрөн одоход “Энэ мөн ааш муутай золиг шүү. Энүүнтэй ханилсан хүн яаж зовох бол” хэмээн Гаадан аягүйцэн бодов. -Хүүхээ .Билэгсайханыг авъя! -Уучлаарай та түр хүлээж байгаарай! Одоохон. Уйлж, нүд нь улайсан Билэгсайханыг багш нь хөтөлж авчрав. -Сайн байна уу. Бид хоёр жаахан эвгүй юм таньд дуулгах нь байна даа. -За яаж орхив. Иш чааваас бөлцийтлөө уйлаад яаж орхив. Миний хүү өвөөдөө ир. -Танай

хүүхэд хоёр хүүхдийн хуруу тас хазах дөхлөө. -Юу. Одоо тэгээд яах билээ. Тэр хүүхдүүд зүгээр үү. Би эмнэлэгийн тусламж үзүүлье! Эм тариа юу хэрэгтэй байна. Манай энэ монди сахилгагүй, сахилгагүй. Тэгдэг муу золиг байгаа юм. -Эцэг эхчүүд нь бөөн гомдол -Тэгэлгүй яах вэ? Тэр хүүхдүүдийн хуруу хэцүү байна. Ах нь уулзья! Хаяг энэ тэрийг нь өгөөч -Нэг нь ч яах вэ? Монгол хүүхэд эцэг эх нь ойлгосон. Нөгөө нь польш элчин консулийн ажилтаны хүүхэд . Би ажилгүй болж магадгүй болчихоод байна. -Еэ харла гэж.Одоо яах вэ? Ах нь тэр хүнтэй уулзаж уучлал гуйя! -Ямар ч байсан маргааш уулзацгаая! Бас нэг хэцүү хэрэг тарьсан. -Юу энэ золиг бас яаж орхисон вэ? -Сургалтын кабинетийн хоёр компьютерийн нүүрний экраны шилийг хага цохичихсон. -Ердөө одоохон шинийг авчруулаад тавиулчихье! Ямар маркын ямар компьютерийг нь бичээд орхи. Яг ижлийг авчраад тавиад өгье! -Таньд их ажил удаж бйана даа. -Зүгээр. Зүгээр, Үр хүүхдээс илүү эрхэм юм гэж юу байх билээ. Санаа зовох юм ердөө байхгүй. Гаадан Билэгсайханыг нэг тоншоод авах гэснээ нүдээ хавдтал

уйлсан хүүг өрөвдөөд чадсангүй хий дэмий цээжиндээ тарчилж байлаа. Нүдэнд нь гүн цөхөрсөн хүү нь харагдана. -Өвөөгийн хүү дахин битгий хүүхэд хазаарай за юу. -За -Энэ тэр юм уруу юм шидэж болдоггүй юм ойлговуу. -Тийм -Өвөө нь хүүдээ гоё тоглоом авсан. Хариад тоглоорлй за юу. -За. Өвөө би нөгөө Билэгсайханыг шанаадчихсан. -Тэр гэм. Болдоггүй юм гээд байхад чинь. Бяцхан хүүтэй ярьж суусан Гаадан Билэгсайхан гэснээ өөртөө дуу алдаад авчихав.”Нээрээн тэр хүү чинь Дүүрэнгийн Билэгсайхан ш дээ” ээж нь хэн гэлээ байз. Эхийх нь нэрийг асуух хэрэгтэй юм. Тэр шөнө Гаадан нөгөө Билэгсайханыг, тэр хүүгийн эх өөрийг нь хараад уурладаг залуу бүсгүйг, өвөрт нь хөөрхөн гэгч нь нойрсох жаал хүүг, шоронд тарчилж хэвтээ ганц хүүгээ бодон цурамхийлгүй хонов… …-За тэгээд бие чинь сайн биз дээ. Шоронгийн муу гар хулгайч юундаа ажрах вэ? дээ тийм үү. -Халхын шоронд хангай Базар шиг, тушаатай шоронд тоорой Банди шиг босоо хулгайчтай ингэж яриад юу хийх вэ? Та ч одоо ахмад

цол шаачихаад том байна шүү. Надад юу тохох гээд байна. Хаашдаа шоронд насыг барахаас хойш нэмэх юм байвал нэмж л байна биз. -Чамайг хэд хоног мөрдөнд амраангаа нэг асуудлыг шийдэх гээд харин чамд ял нэмэхгүй ээ. Чамд юу хэрэгтэй байна. -Чанартайхан шингэн ундаа. Чармай нүцгэн хүүхэн. Хэдэн төгрөг хулгайчид өөр юу хэрэгтэй юм вэ? -Чамлахааргүй хангаж өгнө. Хариуд нь чи -Шууд хэл. Дарваан Санжаа. Данайж суугаад гүйцээж орхино. -Танай гянданд байгаа нэг нөхрийг чимээгүйхэн хэнд ч мэдэгдэлгүй хатгачих хэрэг байна. -Би хулгайч болохоос алуурчин биш. Гэхдээ яах вэ? Ярь л даа Тэр хулгайч чинь тэгээд хэн юм вэ? -Гаадангийн Дүүрэн. -Амь хэлтэрсэн хулгайч ш дээ. Тийм хулгайчийг дархалдаг бичигдээгүй хууль манай шоронд байдаг юм. -Тэр ямар хамаатай юм вэ? Чи хэнд ч мэдэгдэхгүй нухаж орхиоч дээ. -Ямар учиртай юм бэ? Тэр хулгайч чинь тэгээд ямар ханштай юм. Хоёрын хооронд юманд гараа цусдахгүй шүү би. -Тодорхой Хоёр сая төгрөг -Дүйлээ. -Сайн байна. Чиний өвөрт би

сайхан хүүхэн хийж өгнөө. -Одоо хэрэгтэй байна ш дээ. -Миний өрөөнд эвгүй бишүү. -Та чинь өөрөө зам шалгалтаар явна гэсэн биз дээ. Харин нөгөө нөхрийг чадын хонхорт илгээх боломжийг бүрдүүлж өгөөрэй! Гяндан бол гяндан ойлгоно биз дээ. Манайд Саша гэдэг жинхэнэ найраатай нөхөр бийг дотроо нэг бодчихоорой! -Одоо хоёулаа замаараа сайхан хоолонд орчихье! Юу хэрэгтэйг чинь авч өгье! Өнөө шөнөдөө чи өөрийгөө болго. Банди энэ тэр чамд байж байгаа ш дээ. Маргааш чамайг зам шалгалтаар авна. -Хөөе! Гайгүй шиг хүүхэн олоорой! Дох авчихвий. -Маяглаад байгаарай чи. Батхүү гянданд ял эдэлж буй Санжаа хэмээх ялтанг ял шалгахаар авчран ийнхүү нууц төлөвлөгөө боловсруулав. Өдөржин Батхүү уруу залгасан Сүрэнхүү түүний утас хаалттай байсан тул ажил дээр нь очтол хоёр гарыг нь гавалсан Санжааг хөтөлсөн тэр өмнөөс нь гараад ирэв. -Өө чи гарч яваа юм уу. Би чамтай уулзах гээд болдоггүй. -Харж байна уу. Би гяндлуулсан ялтантай ял шалгах гээд гарч байна. -тийм үү Тэгээд энэ хүн чинь тэндээс ирсэн юм уу. -Тиймээ тийм. Анд минь чи ямар хэрэгт дуртай болчихоо вэ? -За нөхөр минь танай тэнд байгаа манай Дүүрэн

сайн уу. -Өө тэр нөхөр сайн байгаа. -Май хө тамхи аваад татчихаарай! Сүрэнхүү Санжаагийн гарт арван мянган төгрөг атгуулахад – ингэж болохгүй ш дээ гэж Батхүү уурлав. -Биеэ бодоод хурдан гараарай! Нөхөр минь. Манай Дүүрэнд мэнд хүргээрэй. Дүүрэн, энэ Батхүү бид гурав чинь багын найзууд байхгүй юу. Аврага том биетэй хоригдол эр бүхий биеэ гайхуулан эргэж Батхүүгийн нүүр өөд хараад маанагдуу царайгаар марсайн инээж –Тийм юмуу. Өө хог гэж. Даанч санаанд орсонгүй. Манай энэ байцаагч мөн алдаг гараа. Ха ха би бүр гайхаад байна хэмээн тачигнатал инээхэд палхийтэл цочин сандарсан Батхүү Дарваан Санжаагын араас пидхийтэл нударч -яваач ээ. Хурдал битгий маяглаад бай гэж зандрав. -Батхүү чи надтай уулзах юм уу Үгүй юу. -Хоёулаа маргааш уулзъя! -За тэгэхээс дээ. Ярих чухал юм байна. Батхүү толгой дохиод үг дуугүй цагдаагын машин руу оров.. … Балбар шанаагаа тулан бодлогошроно. Цонхны цаана, хувингаар асгах мэт шаагин буух намрын усан бороо газрын хөрс руу биш түүний дотоод

сэтгэл үрүү нэвчин орох мэт бие нь хүйт оргино. “Бороо яах вэ? Орж л байг! Агаар цэвэршиж, газар дэлхий угаагдана. Ай халаг гэж. Миний зүрх сэтгэл ингэж нэг ариусдаг болоосой. Наснб хань минь юм даа. Хөөрхий муу Мөнхжин бас бодогдоод байдаг боллоо. Сайхан охиноосоо хагацсан эх хүн яаж тайван байх билээ дээ. Би мөн хагацал зовлон үзсэн муу ханьдаа арай хатуурхаад байсан бололтой. Даанч шуналтай хар, хор ихтэйдээ тэр маань. Ганц хар толгойгоо бодоод ингээд сууж байдаг нэг бодлын амар юмуу даа. Мөнхжинтэй намайг холбож байсан хүн бол миний муу охин шүү дээ. Даанч хар нялхаараа хорвоог бас аавыгаа орхиж өнчрүүллээ дээ” Балбар охиноо бодох тусам тэсч чадалгүй махлаг биеэ доргиулан мэгшиж эхлэв. Гадаа шаагин орох бороо лугаа том, том нулимс хацрыг нь дагаад урсана. “Яасан ч яадаг юм бэ? Архи, архи уугаад унтах минь.”Архи ууя! ууж, яваад үхье! Ганц охиноо алдчихаад байж хэндээ гэж сайн сайхан амьдралд тэмүүлдэг юм бэ? Үхсэн хойшоо.” Тэрбээр ухасхийн босч хөргөгч үрүү ухасхийснээ больж, диван дээр лагхийн сууж тусав.Урьд шөнийг эрүүжүүлэх байранд өнгөрөөсөн тэр ийнхүү гунигт автан суугаа ажээ. -Хүүе! Юу вэ? Энэ чинь миний дарга Балбар хурандаа юу

даа. Алив гараад ир хурандаа юу болоод та минь ингэж . ингэж явах хүн бишсэн. Хэдэн жилийн өмнө Балбарын ангид алба хаасан цэрэг нь цагдаагийн ахмад болчихсон харамслын нүдээр түүнийг харж зогссон нь бодогдон Балбарын хамаг бие заралдаад явчих нь тэр. -Суугаач хурандаа. Бие чинь эвгүй байна уу. Би таньд гоймон дараад өгье. Таны царай бүр хэрэг алга. Муу цэрэг нь энэ албанд ингээд. Балбарын уруудаж, буруудаж явааг мэдэхгүй ахмад өөрийнхөө ажил албыг танилцуулан эрүүлжүүлэгдэж ирсэн цэргийн захирагчийгаа өөрийнхөө хэрээр хүндлэн хөл болов. -Сайн байна. Хүү минь сайн байна.Чи сайхан офицер болж. Харин чи наад гоймонгоор яах гээд байгаа юм бэ? -Шартчихаад байхад албадаад идчихээр дотор засдаг юм. Мөн сайхан болж дээ хурандаа. -Тийм үү За тэгвэл яах вэ? Чи их туршлагатай болжээ. Нөхөр ахмад та уугаад байна уу. Ахмад толгойгоо маажин гилбэлзэхэд “Үгүй өөрөө архины тулам болчихоод бусдыг” гэж Балбар өөрийгөө зэмлэв. Балбарыг архинд орчихоод байгааг зүүдлээч үгүй ахмад өөрийнхөө хирээр түүнийг халамжлана. -Хурандаа та яаж яваад манайхантай таарчихаваа. Жолоочгүй явсан

юмуу Балбар зүгээр толгой дохиод өндөлзөв. -Хэдэн юм таараад. Тэгээд… -Гэхдээ осолтой шүү хурандаа. Таны цэргүүд монголоор дүүрэн байгаа. Надаас бусад нь таныг ийм байдалтай бүү хараасай! “Зөв дөө үнэн үгхэрэгтэй цагт хэлдэг сайн хүний шинж. Тиймээ миний цэргүүд яав ч муу хүн болох ёсгүй” Балбар өөрөөрөө цэргүүдээрээ бахархаж нэг үзэв. “Хм чи байж байгаагаа хараач! Чи өөрөө ийм байж, бусдыг сургаж хүмүүжүүлэх гэж юу бйадаг юм бэ?” Хэн нэгэн түүний чихэнд шивнэх шиг болоход Балбар цочих шиг болов. -Хурандаа нь одоо яах хэрэгтэй вэ? Хүн дуудуахуу гэж асуухдаа “Хүн авчир гэвэл өнөөх Гааданг дуудна” гэж бодов. -Хэрэггүй би таныг

хүргээд өгье! Танайх хуучиндаа юу. -Тийм. Үгүй. За чи. Нөхөр ахмад тэгж цаг алдаад хэрэггүй. Би гараад машинаа дуудчихна. Миний утас. -Энд байна. Цагдаагын газраас гарахдаа Балбар цэрэгтээ –Баярлалаа гэж хэлээгүйдээ өөртөө харамсав. Утсанд нь нэгж байсангүй. Түрүүвчтэй мөнгөө хаана ч хаясан юм бэ? Бүү мэд. Ийш тийш харан өөртөө бухимдаж зогстол ашгүй утас нь дуугарав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *