Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “8-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “8-р хэсэг”

14 секунд уншина
0
0
292

-Хм.. Балбарыг ямар ажиллагаатай хурандаа гэдгийг би мэднэ.. Төрийн нарийн бичиг дээр тушаал төлөвлөгдсөн ч гэх шиг..Манай яаманд өөр тогтолцоо үүсээд байнаа даа. Би уг нь албан хаагчдаа мэддэг юм…

Төрийн нарийн бичиг дээр ямар тушаал гарсан юм бэ..Арай Балбарыг Африкт энхийг сахиулахаар явуулж байгаа юм биш биз..Яагаад Жанжин штабын ажил шүүрч аваад байгаа юм бэ.. Би тайлбар

шаардаж байна вэ..Тэгээд ч дотоодын цэргийн дугаар нэгтгэл дээр хийсэн санхүүгийн шалгалтын дүн бас гараагүй байна.Энд дэд сайд Товуу,хурандаа Со нарын дунд албан тушаалын наймаа явагдсаныг би

олж тогтоосон.. Таныг бас мэдээсэй гэж хүсч байна..Сайд толгой өргөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаа түгшингүй ажиглан хараад босоод ирэх нь тэр.. -Жанжин штабын даргаа..Албан тушаалын

наймаа явагдлаа гэж та хэллээ..Би ойлгосонгүй..Хэн хэнд юу наймаалж орхио вэ… -Харамсалтай байна сайдаа..Таны нүдний өмнө болоод өнгөрлөө ш дээ. Тухайлбал ..Балбарын оронд хэн захирагч

болох вэ.. -Инжнерийн хэлтсийн .. -Хурандаа Со…. -Хэн санал оруулсан бэ.. Дэд сайд дэслэгч генерал Товуу.. -За тэр..Би үүнийг л таньд хэлээд байгаа юм ш дээ..Дэслэгч генерал Товуу яамны санхүү эдийн засаг хариуцсан дэд сайд..Удирдах ахлах офицерийн томилгоонд би гарын үсэг зурах ёстой..Би хурандаа Со—н нэрийг дэвшүүлээгүй..Хурандаа Балбарыг огцруулах санал оруулаагүй..Энэ бүгд надаас нууцаар хийгдэж сайдын тушаал гарсан байна..Би энэ талаар өөрийн эрх, үүргийн талаар энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулах болно..Сайдын махлаг хүрэн нүүр барайгаад ирэх нь тэр..*Энэ нөхөр чинь харин цусгүй алах нөхөр шив дээ..айхтар гар сунгадаг хүн байх нь..арайхийн суусан суудлыг минь алга урвуулахын төдийд байхгүй болгох нь шив дээ..Энэ Дашжав, Товуу хоёроос ганц боллоо.Товуу Дашжавыг шургахгүй юу..Наадахь нь төрийн нарийн бичиг гэж томорч миний тархийг угаагаад..За даа хийтэй гишгэсэн ганц алхамыг анддаггүй газар байна..Анзааргатай явахгүй бол ёстой араараа цэвэр тавиулах нь..Ерөөс энэ чөтгөрийг айхтар гэлцдэг үнэн

юм байна..Алсаа харж хөдлөх хэрэгтэй энэ нөхөр нэг юм мэдээд байна..Тэгээд ч ажил унагаасан авилгал авсан нөхдүүдийг төрийн энэ чухал албанд хий хадгалаад хэрэггүй..Хийж чаддаг нь хийх ёстой..Сайд дотроо бодолхийлэн Алдарын үгийг сонсч суулаа. -Жанжин штабын даргаа Ноцтой хуйвалдаан болж байгаа бололтой.. Би тушаалаа түдгэлзүүлэн дахин хянаж үзье.. Таны саналыг бас сонслоо.. Та энэ талаар илтгэл бичээд ирээч… -Хүний амьдралд зовлон гачигдал тохиолдоно шүү дээ…Сайдаа үнэнийг хэлэхэд Балбар хурандаагын ганц охин нас барснаас хойш санаа сэтгэлээр унаж, архинд дурлах нь дурлаад байгаа юмаа..Үүнийг нь өмөөрч бас болохгүй..Гэхдээ энэ хурандаа манай албанд гучин жил үнэнчээр зүтгэсэн шилдэг хурандаа нарын нэг маань шүү дээ..Түүний энэ байдлыг овжин ашигласан Инжнерийн цэргийн Со хурандаа дэд сайд Товууд машин. Зуслангын хаус бэлэглэж энэ байдлыг үүсгээд байгааг манай зарим нэг шударга хүмүүс нотлоод байгаа юм л даа.. Би Монгол цэргийн тангараг зөрчиж авилгал өгөлцөж, авалцсан нөхдүүдийг авилгалтай тэмцэх газар өгөх саналтай байна..Та дэд сайдаа яахыг би харж байна..Харин Со хурандаад би арга хэмжээ авна..Би тнаьд илтгэл

бичихгүй ээ…Би Балбарыг огцруулах санал оруулахгүй.. Тэр үүрэгт ажлаа сайн хийж чадна.. Өөр зүйлгүй явахыг зөвшөөрнө үү..Сайд Жанжин штабын даргыг толгой дохин зөвшөөрөхөөс өөрийг хийж чадалгүй толгой дохин өндөлзөв….. …-Нөхөр хурандаа таньтай Жанжин штабын дарга ярих гэж байна..Холбоочин эмэгтэйн цээл дууг сонссон Балбарын нүүрээр хөлс дааварлаад ирэх нь тэр..Балбарыг босч номхон зогсоход Гаадан зэрэгцэн номхон зогсов.. -Оноон..Оноон..Жанжин штабын даргатай манай даргыг холбоорой.. –Байна..байна..Дэслэгч генерал Алдар сонсч байна.. -Нөхөр дэслэгч генерал хурандаа Балбар тушаал хүлээж байна.. -Нөхөр хурандаа.сайхан мэдээрэй..Дугаар нэгтгэлийн ажил унагаж болохгүйг анхааруулъя..Ажлаа үргэлжлүүлэн хий.. Таньд жанжин штаб итгэж байгаа.. -Монгол Улсын төлөө зүтгэе.. -Их сайн байна.. Хурандаа минь урьдын адил зүтгээ байгаарай.. -Баярлалаа нөхөр дэслэгч генерал.. -Хурандаа та сайхан мэдээрэй..Нэгэн эхүүн муухай амттай ундаанд та дурлаад байгаа гэсэн шүү. Балбар сандарсандаа нүүр нь час улаан болов. – Нөхөр дэслэгч генерал… би … би Балбарыг ийн ээрэгнэхэд – Өө олигтойхон байгаач гэх мөртлөө Гаадан хажуугаас нь ёвроод авав. – Үгүй чи байзаач дээ. Жанжин штабын дарга ярьж байхад чинь. – За нөхөр хурандаа тэгэхээр энэ бүгд үнэн байхнээ. Наад муу зуршлаа

орхино шүү. Сайхан мэдээрэй! – Баярлалаа нөхөр дэслэгч генерал. – Гүйцэтгэ! – Мэдлээ гүйцэтгэе! Утас тасармагц Балбарын махлаг бие чичирхийлэн өөртөө мэгшин уйлж байлаа. Гаадангын том гар чичирхийлсээр түүний мөрөн дээр зөөлөн буухад Балбарын махлаг гар салгалан тэр гарыг зөөлөн атгав. – Гаадан найз минь. Цорын ганц найз минь гэж зүрх сэтгэл нь шивнэвч энэ үг түүний уруулыг давсангүй. – Гаадаан. Чи аан гээч. Жанжин штабын дарга намайг ажлаа хий гэнээ. – Одоо нэг бодолтой байж үз Балбар минь. – Гаадан их өлсч байх чинь. – Хоёулаа явж хооллоё! Одоо чи их няхуур байх хэрэгтэй шүү. – Гаадан би энэ албанаас урваж чадахгүй юм шиг байнаа. Харин эхнэрээсээ бол чадсан шүү. – Харин чи эхнэртэй их үнэнч юм бишүү. Хоёр чемоданаас өөр хувцасгүй үлдчихээд . – Чамд баярлалаа. Чи миний цорын ганц найз. Гэхдээ би чамтай цуг байж чадахгүй болчихоод байна. Би чамтай явж хооллохоо болилоо. Өнөөх хагацал нь бодогдож Балбар Гаадангаас дайжиж эхлэв. Гаадан түүнийг шамдуулсангүй. – Ингэхэд чам дээр ойрын үед шалгалт ирнэ. – Яагаад? Юуны ? манайд баримтын шалгалт ирээд явчихсан шүү дээ. – Тийм тусмаа. Сайн бэлд. Санхүүгийн даргаа, ар талын орлогчоо дуудаж хувьчилан уулз. Ярилц. Үг яриагаа нийлүүл. Юу ч ирсэн,

шалгасан бэлэн бай. Товуу ингээд орхихгүй гэдгийг сайн санаарай. Мөн албадын дарга нараа сайн шахаад, штабын даргадаа үүрэг өгөөд дотооддоо захирагчийн шалгалт явуул. Одоо хооллочихоод тушаалаа төлөвлө гэчихээд Гаадан юу ч болоогүй юм шиг гарсан ч дотоод сэтгэлдээ маш их гунигтай байв. “Яавдаа хүү минь. Өтлөх насанд аавыгаа ганц найзаас минь ингэж зааглах ч гэж.” Хэмээн хүүдээ гоморхож явлаа. Гаадан үдийн хоолонд оролгүй давхисаар фото зургийн нэгэн томоохон төвд очиж Со хурандаа, Товуу генерал хоёрын машины түлхүүр авч өгөлцөж байгаа зураг, Товууд өгсөн машины хуучин дугаар, тэдний замын цагдаагын газраас гараад машины номер сольж байгаа зураг, Шадивлан өгсөөд нилээд яваад нэгэн зуслангын гоёмсог харш, эдлэн газарт хамт очиж байгааг буулгасан дүрсийг гар утаснаасаа буулгуулж томоор хэдэн ширхэг угаалгаж аваад ажил уруугаа давхив. “Би ингэж баримтжуулахгүй бол Балбар зүгээр суугаад идүүлж орхино” хэмээн бодож байлаа. Гааданг Балбарт туслах санаатай өдрийн ихэнхийг өнгөрөөчихөөд ажил дээрээ очиход хороон жижүүр ахмад илтгэл хийн эргэлтийн байранд зодоон гарсаныг мэдэгдэв. – Та нар чинь ер нь юугаа хийгээд, юу харж байдаг нөхдүүд вэ? Тэр хүн зоддог мондийг нааш нь аваад ир. Хаана байна вэ? тэр Ням. Байлдагч Ням, Болдын эргэлтэн дээр орж эргэлтийн хүн

зодсон хэрэг зөрчил гаргасан тул бателион захирагч нь сахилгын шийтгэл оноосон байлаа. Уйлж нулимсандаа нүүр нь халтартсан Нямыг хороон жижүүрийн туслах дэслэгч дагуулсаар орж ирэв. Хурандаад ёсолж ч чадахгүй уйлаад доош суух байлдагчийг Гаадан харж толгой сэгсэрч суулаа. “Муу улаан барамыг дээ чамайг. Ямар гавьяа байгуулчихаад уйлж байгаа бол доо туучий чинь. Дандаа нэг хэл ам татална гээч” гэж бодсон хурандаа ухасхийн босч шурхийтэл бүсээ тайлахыг харж мэгдэн сандарч байлаа. – Яасан ёс журамаа уландаа гишгэсэн байлдагч гэж ийм байдаг юм бэ? Монголын цэргийн нэг хурандаа энд суугаад нэг дэслэгч тэнд зогсч байхад огтхон ч тоохгүй уйлаад байдаг. Яасан танхай байлдагч вэ? чи. Зүгээр л нэг нөхөртөө айлгасан хүүхэн шиг хэнгэнэтэл уйлаад. Яасан муухай юм бэ? Яагаад ёр дуудаад байгаа юм чи? Хурандаа яах ийхийн зуурдгүй Нямын бөгс үрүү хэд шавхуурдаад авахад ингэнэ гэж санаагүй залуу огло үсрэн босч, цээжийг .нь баглаж байсан сэтгэлийн бөглөөс нь оргүй алга болох нь тэр. – Нөхөр хурандаа. Миний буруу. Байлдагч Ням бүх буруугаа хүлээж байна. – Харж байна уу? Нөхөр дэслэгч энэ байлдагчийг. Одоо нэг цэрэг эрийн шинжиндээ орлоо гээч! – Нөхөр

хурандаа. Миний буруу цэрэг Нямын буруу. – За за их бурууг үйлдсэн байлдагч бололтой. Дэслэгч та гарч байхгүй юу! Би энэ залууг сонсъё! – Мэдлээ нөхөр хурандаа. Дэслэгчийг ёслон гарахад Нямын царай хачин гунигтай болон өөрчлөгдөв. Нүдээр нь нулимс мэлтэгнэн дүүрэхэд Гааданд хүү нь бодогдож дотор нь хачин их давчдаад ирэв. “Энэ хүүгийн байж байгааг. Өнөөдөр би энэ муу өнчин амьтныг ороолгож, нулимсыг нь үзэж байдаг. Гэтэл миний хүү бас хэн нэгний өмнө ингэж байгаа байх даа” хачин их гуниг түүний зүрхийг базлан байв. – Хүү минь. Яаснаа хурандаадаа ярь. Наашаа суу. Энэ уснаас жаахан уучих. Дотор чинь онгойно. Хоёр эр хүн байна. Бие биенээ ойлгох байх гэж найдая. Чи одоо яагаад л ингээд хэл ам татлаад тэр Болдыг зовоогоод байдаг юм бэ? дээ. Аан? – Нөхөр хурандаа аав маань эхнэрийнхээ хамт Болдыг эргэж ирсэн юм. Би зүгээр л аавыгаа харах гэж очсон чинь аав намайг харахгүй нүүр буруулаад Болдын өмнө аманд нь орчих гээд бөмбөгнөөд, Болд аавыг харж шазвалзан уурлаад байхаар аминдаа аавыг өмөөрч ойртож очсон. Адлуулан, адлуулан хүний өмнө алга дэлгэх аавд уур хүрч гомдох шиг болсон. – Тэгээд яасан бэ? – Би тэдэнд ойртож очоод аавыг нүүр буруулаад байхаар нь зориуд – Ааваа гэж чанга дуудсан. Амандаа дүүрэн юм чихчихсэн

байсан Болд – Хүү чинь дуудаад байгаа юм биш үү гэж аавыг зандарсан. Аав аргагүйн эрхэнд намайг харж толгой дохиод – Энд байгаа юмуу гэсэн. Миний хоолой зангираад юм ярьж болохгүй тул би зүгээр толгой дохисон. Юм хэлж чадахгүй намайг адласан харцаар харсан аавын эхнэр Болдын идээд орхисон хоолыг жижиг тавганд хийж над уруу түлхэхэд нь би түүнийг авч тэр авгайн нүүр үрүү шидчихсэн. Дараа нь аавынхаа… Аав өөрөө миний элэг үрүү хүчтэй цохисон юм. Тэр дандаа эхнэрээ өмөөрч байдаг. – Харамсалтай байна. Та аавыгаа яачихсан юм бэ? – Өрөөсөн нүд үрүү нь. .. Би аавынхаа өрөөсөн нүд үрүү нь цохичихсон. Гааданд хэлэх үг олдсонгүй. Энэ өнцгөөс харахад байлдагч Ням бүх юманд буруутай. Харин түүний цаана нь хүүгээ хаяад явсан эцэг, хойд эх хоёрын буруу гэдгийг ойлгож байлаа. – Нөхөр байлдагч машин засч сурч байна уу? – Сурч байгаа нөхөр хурандаа. – Байлдагч Ням би таньд итгэж байна. Явж болно. Хурандааг арга хэмжээг цуцалсанд Ням гайхсаар гарлаа. – Нөхөр дэслэгч эхнэртэйгээ учраа ололцож чадсан уу? “Манай өнөөхийг хэлж байна. утга учиргүй хардалт. Арай ч дээ ичмээр юм” хоромхон зуур Эрдэнэ ийн бодоод нүүр нь улайгаад ирэв. – Ойлголцсоон. Нөхөр хурандаа. – Эх орон таныг хэрэгцээтэй цагтаа дуудна. Эх орноо хайрлах түүний төлөө зүтгэх таны үүрэг. Гэхдээ эхнэрээ бас гомдоож болохгүй

шүү. Бас хүүхдүүд. – Ойлголоо. Нөхөр хурандаа. – Байлдагч Нямыг дэслэгч таны хяналтанд өгч байна. Та түүний халамжлан хүмүүжүүлэгч боллоо. – Мэдлээ. Нөхөр хурандаа. Гэхдээ байлдагч Ням сахилгад сууж байгаа. – Түүний сахилгын шийтгэл цуцлагдсан. Түүнийг сайн засварчин болгоно шүү. – Мэдлээ. Нөхөр хурандаа. – Нөхөр дэслэгч анги байгууллагаас хүсэх зүйл байна уу? Амьдрал ямар байна вэ? – Зүгээрээ нөхөр хурандаа. Хүсэх зүйлгүй. – Сайн байна. Явж болно. Дэслэгч Эрдэнэтэй зөрөөд ар талын орлогч дэд хурандаа Сэвжид орж ирэв. – Суу. Дэд хурандаа. Ажил бүтэв үү? Ганц хоёр байр салгаж чадав уу? – Дэд сайд тун гар чангатай байлаа. Гэхдээ чамлалтгүй ээ. Анги нэгтгэлийн онцлог энэ тэр гэсээр хоёр байр салгаад орхисон шүү. Сэтгэл хангалуун инээвхийлэн ярьж, хөлсөө шудрах орлогчоо Гаадан инээмсэглэн харж өмнө нь ус аягалан барив. – За харин дарга минь энэ чинь хэрэгтэй. Ам хатаад … Сэвжид шил аягатай усыг залгилна. – Нөхөр хурандаа. Тэгээд хоёр байраа хэнд өгөх билээ? Манйа ар талынхан ч байргүй нөхөд хэд хэд байгаа ш дээ. – Нөхөр дэд хурандаа. Та бас өөрийнхөндөө хаалгадах санаатай юу? Та ноднин намайг молгидсоор байгаад бас нэг байр авчихсан шүү. Энэ жил таньд өгөхгүй. – Миний хувцас албаны дарга эхнэрээ дагуулаад

айлын өрөө хэсч яваа шүү дээ. Хурандаа минь. – Та давуу эрхээ битгий ашиглаад бай! Таны тэр ахмадынх арай ч хүүхдийн дуу сонсоогүй байна. Хүүхдээ тэврээд хөтлөөд айл хэсч яваа залуучуудаа бодъё л доо. Гаадан нилээд бодлогшрон орлогчоо харан явах зуураа зэвсэгт хүчинд гуч гаруй жил зүтгээд айлын хашаанд барьсан таван ханат гэрээс өөр хогшилгүй нас аль хэдийн тавь нилээд гарсан хирнээ орон байрны тухай огтхон ч дурсдаггүй Сэвжидийг өрөвдөн харж байлаа. – За орлогч минь. Сэрүүцсэн бол явж ажлаа хий дээ. Амжилттай явж ирсэнд баярлалаа. Харин нөхөр дэд хурандаа та жаахан гар татаад байгаа юм биш биз? Намар болж байна. Цаад хэдэн хүүхдүүд чинь /цэргүүдийг хэлж байна/ ядарч хийрхэж байгаа байх. Махны чанар чинь муу байгаа харагдах юм. – Дарга минь. Төсөв гэж нэг аюултай юм байна. Тэгээд бас… – Орлогч минь та бид хоёр хэдэн хүүхдээ хооллоод байхаар нилээд хэдэн малтай биз дээ? – Хөөх дарга минь. Та чинь энэ халуун намраар арайхийж таргалуулсан хэдэн малаа нядал гэх нь шив дээ. Тоо нь нилээд хэд ч иддэг ам олон болохоор хэдэн мал маань удахгүй дуусна шүү дээ. – За за ойлголоо орлогч минь. Дэд хурандаа та

насаа ахих тусам улам харамч болоод байгааг мэдэж байна. Замаараа штабын даргаа дуудчих даа. – Мэдлээ нөхөр хурандаа. Ажилдаа ясны үнэнч Сэвжидийг Гаадан таалан харсаар хоцров. – Орох уу? Нөхөр хурандаа. – Ороод ир штабын даргаа. Дэд хурандаа Даш махлаг том биеэрээ ширээ голлон суув. – За. Амжилттай цаад Сэвжид чинь Товуу генералаас хоёр байр зөвшөөрүүлчихэж. – Ашгүй дээ. Хурандаа. Байр хүссэн өргөдлөөс их юм алга. За дарга минь. Танаас би ганц юм аминчлан гуйя! Та манай Эрдэнийг нэг бодчихоорой! Үүрийн гэгээнээс үдшийн харанхуй нөмөртөл засварын хашаан дотор тостой зууралддаг нөхөр. Эхнэр нь ааштай гэж жигтэйхэн. Бас болоогүй ээ. Хоёр хүүхэдтэй. – Хм ингээд та нар өөрсдийнхөө хүнийг зүтгүүлээд байдаг. Гэтэл цаад нөхдөөс чинь доор амьдралтай олон нялх нойтон хүүхэдтэй хүмүүс зөндөөн байна. Сэвжид бас хувцас албаныхаа даргыг… Ер нь чи орлогч нарыг нааш нь дуудаад орхиоч! – Мэдлээ нөхөр хурандаа. Гэхдээ та манай дэслэгчийг нэг бодоорой! Ажилдаа сайн. Дөрвөн орлогч нь дөрвөн талд нь сууж найман хүний нэрэн дээр ярилцаж гарав. – Ингэхэд нөхөр хурандаа. Манай албанаас сүүлийн дөрвөн жилд ганц байр олдсонгүй. Манайд дөчөөд бие бүрэлдэхүүн ажиллаж байна шүү дээ. Та ганц байр манайд өгчих л дөө. Техникийн

орлогч Ваанчиг бүгдийг царайчлан дуугаа намсган аргадангуй хэлэхэд штабын дарга Даш – Ваанчиг дэд хурандаа та яасан учир ойлгодоггүй хүн бэ? Би танай дэслэгч Эрдэнийн нэрийг дэвшүүлээд байна ш дээ. Эсвэл Эрдэнийг чинь хасаад таны саналыг сонсох уу? – УУчилж үз. Нөхөр штабын даргаа. Та манай засвар ротын дэслэгчийг хэлээд байсныг мэдсэнгүй. Дарга нар минь би чухамдаа тэр нөхрийг л толгой хоргодох оронтой болгох гэсэн юм. Манай Эрдэнэ ажилдаа сайн. Бага насны хоёр жаалтай. Эхнэр нь гэж бас… – За Ваанчиг дэд хурандаа минь больж үз. Битгий туйлшраад бай. Манай хувцас албаны Эрдэнэхүү ахмад арав гаруй жил ажилласан. Хүүхдийн тоо гэвэл танай Эрдэнийхээс илүү. Эхнэрийн хувьд ярих юм бол… – Маргаад хэрэггүй дээ. Сэвжид даргаа. Танай ахмад шинэхэн машиндаа эхнэр хүүхдээ суулгаад давхиж явна. Байр байхгүй ч ахуй амьдрал нь тийм муу биш. Хурандаа минь энэ удаа манайхыг яалт ч үгүй харж үзэх хэрэгтэй шүү. Санхүүгийнхэн гээд юм л бол цаг наргүй шахна. Хэдэн ня-бо няравууд маань бүгд айлын өрөөнд толгой хоргодож байна. санхүүгийн орлогч Пунцагмааг махлаг биеэ ганхуулан нилээд

хүчтэй дуугарахад Гаадан “Бас аргагүй ээ. Эд маань бүгд ажиллагсдаа бодож байна. Дэндүү халуун сэтгэлтэй улс. Даанч хоёрхон байр байдаг. Ямартай ч Сэвжиддээ нэгийг нь өгье дөө. Армид гуч гаруй жил зодоглосон. Тушаал хүлээж ийш тийш цөлөгдсөөр таван ханатай гэрээс өөр юу ч байхгүй. Таван хүүхэд нь бүгд хань бүлтэй болсон ч эцгийндээ толгой хоргодоод хэцүүхэн байдалтайгаа мэдэхгүй өөрийгөө бүр таг мартчихаад Эрдэнэхүүд байр өг гээд нүүрээ улайлгаад хэрэлдээд сууж байдаг. Ач зээ нь нэмэгдээд үнэн хэрэг дээрээ эхнэрээ ч олигтой тавтай тэврээд хэвтэж чадахгүй байж ингээд сууж байдаг тэнэг монди. Төр мянган өдөр тэжээж нэг өдөр хэрэглэнэ гэдэг. Харин би Сэвжидийг сүүлийн хорин жил өөрийнхөө тушаалаар төрд зүтгүүлсэн дээ хөөрхий минь. Ховдын хил дээрээс нар салхи үнэртүүлсэн шижигнэсэн ахмад манай бателионд ирж байсан. Энэ суудалд би хир удах билээ. Төрд өчнөөн жил зүтгэчихээд солиод өмсөх хувцасгүй шахам суугаа энийгээ нэг тогой хоргодох юмтай болгох нь зөв. Бас ч гэж төрийн буян тэжээдэг юм. Нийгэм ийм байхад хоёр байр өгдөг нь ч их юм. Төр түшсэн амьдрал аяндаа өөдлөөд ирдэг юм. Офицерууд өөрсдөө бас амьдралдаа ч тэр ажилдаа ч тэр өсч дэвжиг.

Эмнэлэг албаны дарга өвчтэй байгаа. Хорин жил мөрдөс зүүж цэргийн эмнэлэгт амьдралаа зориулсан Нансал эмч зайлуул нөхөр нь нас барж дөрвөн өнчин хүүхдээ тэжээх гэж ядаж яваа бүсгүй хүн. Түүнийг энэ удаа харж үзэлгүй горьгүй” хэмээн бат нот бодож сууснаа суудлаа шажигнуулан налж шад падхийтэл хуруугаа атгалан – Алив штабын наад найман хүнийхээ нэрийг ахиад нэг хэлээд орхи. Та нар чинь ер нь яачихаад байгаа юм. Одоо байтлаа миний өрөөнд хэрэлдэх нь үү? Сайхан мэдээрэй нөхдүүд! Хэмээн дуугаа өндөрсгөхөд нөгөөдүүл чимээгүй болж царайд нь гэмшингүй байдал үзэгдэнэ. Байр хүссэн хүмүүсээс аргагүй гачигдалтай гэж үлдсэн найман хүний дотор Нансал эмчийн нэр алга байлаа. – Нөхөд. Замбараагүй байдалд бүр дасан зохицчихсон байх шив дээ. Аан. Та нар цэргийн амьдралд хал дол үзэж, халуун хүйтнийг давж хүндийг нуруундаа үүрч ахлах тушаалд очсон шилдэг офицерууд. Та нарын санал болгоод байгаа энэ найман офицер амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуучууд. Залуусаа дэмжиж байгаа та нарын сэтгэлд баярлаж байна. Гэтэл

нийгмийн амьдрал хүнд хэцүү байгааг ойлгож үз. Орлогч нар минь. Армид гуч гаруй жил чин сэтгэлээсээ зүтгэчихээд таван ханатай гэрээс өөр эд хогшилгүй , таван хошуутай хувцаснаас өөр солиод өмсөх хувцасгүй тав зургаан хүүхэд нь том болчихсон бүгд нэг гэрт амьдарч байгаа хүн ч манайд байна. Эр нөхөр нь нас барж өнчин хоцорсон дөрвөн хүүхдээ хөтлөөд гэр хороололд шуудайны нүүрс аваад зогсч байгаа өрх толгойлсон эмэгтэй ч манайд хэд хэд байна. Тэдэнд машин нүүрс авчих мөнгө байхгүй байна ш дээ. Авдаг хэд нь хоол хувцаснаас илүү гарахгүй. Цэргийн амьдрал хатууг та нар туулж яваа эрчүүд залуусаа хатуужилд сурга. Ажилд нь эзэн болго. Тэр хирээр амьдрал нь бас өснө. Хатуужиж, хичээж босгосон амьдрал амттай байдаг гэдгийг мэдрүүл. Санхүүгийн даргаа цалингын зээлийг нь сайн олго. Бага багаар боломжоор нь эргүүлж суутга. Амины жижигхэн байшин барих нөхцлийг нь бүрдүүлж өг. Би нэг гадны хүмүүнлэгийн байгууллагын төслийг өөрийн анги дээр хэрэгжүүлэх санал тавьсан. Арваас арван таван жилийн хугацаатай орон сууцжуулах төсөл

байгаа юм. Нааштай хариу ирнэ гэдэгт найдаж байна. Та нарын санал оруулсан найман офицерт байр олгох боломжгүйг мэдэгдье! – Өө. Нөхөр хурандаа манай… – Ямарч манай байхгүй. Нөхөр дэд хурандаа. Сэвжид та тушаалд захирагдах ёстой цэрэг хүн шүү. Та өнөөдөр миний өмнөөс хоёр дахин шалтгаан тайлбар тоочлоо. Тушаал биелүүл нөхөр дэд хурандаа. – Тушаал биелүүлэхэд бэлэн. Нөхөр хурандаа. – Нууцын дарга та? – Ахмад Бадам тушаал хүлээж байна. – Сайн байна. нөхөр ахмад тушаал төлөвлө! – Ардын Армийн …р хорооны даргын тушаал. Дугаар 42 Улаанбаатар хот ` Орон сууц олгох тухай: Зэвсэгт хүчний анги байгууллагад гучин зургаан жил завсаргүй дараалан ажилласан тус ангийн ар талын орлогч дэд хурандаа Миеэхүүгийн Сэвжид, зэвсэгт хүчний эмнэлэгийн албанд хорин жил дараалан ажилласан өрх толгойлсон эмэгтэй ахмад Намнангын Нансал нарт хоёр өрөө байр олгосугай. Хороон захирагч хурандаа Гаадан. -Нөхөр хурандаа та чинь яаж байнаа? Би ямар таниас байр хүссэн биш. Би чинь таван ханатай гэртэй хүн шүү. Ахмад Эрдэнэхүүд гэр байхгүй. – Нөхөр дэд хурандаа.

Таныг баярлахгүй гэдгийг би мэдэж байсан юм. Та жаахан ирваадуу хүн болохоор төрөөс өгч байгаа хайр хишгийг мэдэхгүй баярлахгүй байх шив дээ. Би таньд аль түрүүнд тушаал өгсөн байхаа. Нөхөр дэд хурандаа та өнөөдөр миний тушаалыг гурван удаа зөрчлөө. Тушаал зөрчсөн энэ дэд хурандаадаа ямар арга хэмжээ авах гэж байна даа? Нөхөр штабын даргаа. – Нөхөр хурандаа. Та маш зөв шийдлээ. Баярлалаа даргаа. Манай энэ дэд хурандаа таван ханатай гэртэй, их баян хүн л дээ. Одоо тэгээд хурандаа таны тушаалаар хоёр өрөө байртай болсон юм чинь манай хорооны тэргүүн баян дэд хурандаа боллоо. Тэгэхээр шинэ баян цээж өвчтэй гэгчээр энэ хүн их цээж хаяж байна. Би энэ офицерт арга хэмжээ авнаа. Харин арга хэмжээг байрны найр хүртэл хойшлуулахаас. Наана нь арга хэмжээ авчихвал намайг лав байрны найранд урихгүй бололтой. Офицерууд инээлдэж, Сэвжид хөлсөө шудран түнтэгнэсээр Гаадангын өмнө ирэв. Нүдэнд нь нойтон гялалзана. – Баярлалаа. Нөхөр хурандаа. – Баяр хүргэе. Нөхөр дэд хурандаа. Та байр авах гавьяатай хүн. Захирагч нь сайн мэдэж байна. Сэвжидийн махлаг хацрыг даган нулимс мэлтэгнэн урсч – Монгол

Улсын төлөө зүтгэе гэж бувтнахад офицерууд дахиад хөхрөлдөв. – Алив тэр Нансал ахмадыг нааш нь дуудаач!… … Тамжид оюутан солилцох гэрээний дагуу Европын орнуудаар явах ажилтай тул Билэгсайханыг асрагч эхийнх нь халамжинд орхиод явсан тул Гаадан гэр үрүүгээ хирэндээ яарч байлаа. Замдаа хүүхдийн тоглоомын дэлгүүрээр орж өөрөө явах хөдөлгүүртэй хүүхэд суугаад тоглох багтаамжтай өнгө үзэмж сайтай тоглоомон машин авав. Гааданг очиход бяцхан Билэгсайхан унтлагын өрөөний нэг буланд гунитай гэгч нь сууж байлаа. -Хүүе Билэгсайхан миний хүү чинь яасан томоотой сууж байх юм бэ? Эр хүн чинь ингэж урвайж болохгүй ш дээ. алив нааш ир. Өвөө нь чамд гоё машин аваад ирлээ. За миний хүү машиндаа суугаад давхиад бай. Гааданд хөтлөгдсөн жаал хүүгийн нүдэнд баярын гэгээ татсан ч тун их гонсгор харагдана. – Өвөө эмээ хаачсан юм бэ? – Өө чи эмээгээ санаад байгаа юмуу? – Тийм. – Эмээ нь удахгүй хүрээд ирнэ за юу. – За. – Энэ хараа. Ингээд суучих. Энэ машин чинь ингээд явдаг байхгүй юу. Машин өрөөн дотуур явж эхлэхэд хүү инээж байлаа. – Оройн хоол юу бэлдэх вэ? – Оройн хоол хийгээд юу хийх вэ. Чи харьж

амар. Би өөрөө хүүтэйгээ хоол хийгээд идчихэнэ. Гаадан хоол хийж байхдаа шоронд байгаа хүүгээ бодсоор байлаа.бас явахынхаа өмнө эхнэрийнх нь хэлсэн үг бодогдоно. “Гаадан минь би хэд хоног явахаас аргагүй нь. Ажил гэж зөндөөн. Хэдэн оюутан гадны сургуульд суралцуулж бас манайх гадаадын оюутан авчрах хэрэгтэй байна. Чадвал хүүгээ нэг эргэхийг бодоорой! Энэ байгаа хэдийг хүүдээ зориулахгүй бол өөр хэнд зоиулах билээ. Хүүгийн найз Батхүү их сайн залуу. Түүнтэй холбоо бариад хэдэн юм гар дээр нь тавиад хүүгээ эргэхийг бодоорой! – Нээрэн дэлдэн Батхүү сайхан офицер болсон байдаг шүү. Үгүй тэгээд түүний гар дээр юм тавина гэдэг чинь юу гэсэн үг вэ? – Битгий зөрөөд бай! өвгөн минь. Тэгэхгүй бол ажил бүтэхгүй байлгүй. – Найз гэдэг ч арай өөр байдаг байхаа. Түүнтэй түүнгүй би өөрөө дөнгөх биз. – За чи яадаг ч байсан хүүгээ эргэдэг юм шүү. – Тушаал ёсоор гүйцэтгэе! Хатагтай. – Овоодоо. Ингээд үгэнд ороод байдаг бол. Тэгээд Билэгсайханг сайн харж асарч байгаарай. Битгий загнаж айлгаад байгаарай. Зүрх муутай болчихно. – Одооноос энэ золигыг эр хүний хүмүүжлээр хүмүүжүүлээд өгнөө. Эхнэр нь өөрийг

нь цаашлуулж байгааг ойлгох сөхөөгүй ач хүүгээ өмөөрдөг зангаараа хэрэлдэх гэж үгээ хурцлаад ирэхэд тэрбээр чимээгүй болов. Ерөөс сүүлийн үед юм болбол хэрэлдэх гээд байдаг болсон эхнэрээ Гаадан гайхаад барахгүй байлаа. Тамжид, Гаадан хоёрын дунд хэрүүл байдаггүй байсан болохоор эхнэрийнх нь энэ байдал түүний гайхшийг барна”. Маргааш өглөө нь есдүгээр сарын нэгэн тул Гаадан ач хүүгээ Монголд суугаа элчингүүдийн хүүхдүүд явдаг “Олон Улсын хүүхдийн цэцэрлэгт” өгөхөөр өглөө эрт гарав. – Өвөө би цэцэрлэгт явахгүй. Эмээгээ иртэл гэртээ томоотой байж байя. – Тэгдэггүй юм миний хүү. Ирээдүйн хурандаа цэцэрлэгт явах ёстой. Аав чинь бас хурандаа болох байсан юм. – Аав бас хурандаа юмуу? Хүүгээ дурсах бүртээ Гаадангын зүрхээр ёгхийн хатгуулна… … – Ээжээ би цэцэрлэгт явахгүй. -Болдоггүй юмаа миний хүү. Аавыгаа иртэл цэцэрлэгт явах ёстой. – Аав хаачсан юм бэ? – Аав нь хол газраас ирнэ. – Хоёулаа аавтайгаа очоод уулзъя. – Болохгүй дээ хүү минь. Хүүгээ аавынхаа тухай дурсах бүр Саруулын зүрхээр чим чим хатгуулна. Гаадан, Саруул хоёр хэн хэнийхээ яриаг сонсон зогсоцгооно. Багш гарч ирэн бага ангийн хүүхдүүдийн нэрс дуудна. – Дүүрэнгийн Билэгсайхан – Байна. Байна. Билэгсайхан энд байна. Гаадан ачийгаа хөтлөн очив. – Уучлаарай багшаа. Та Дүүрэнгийн Билэгсайхан гэсэн үү? Миний хүүг

бас Дүүрэнгийн Билэгсайхан гэдэг юм. Гаадан бүхий биеэрээ эргэн бүсгүйг харав. Хувцас хунар, царай зүс төлөв сайхан залуухан бүсгүй инээмсэглэн зогсоно. Бүсгүйн гарт хөтлөгдөн зогсоо том дүрлэгэр алаг нүдтэй дугариг цагаан царайтай жаал хүү Гаадангын нүдэнд шууд унаад ирэх нь тэр. Санаа дагаад ч тэрүү тэр жаал хүүтэй нь адилхан ч юм шиг. Гаадан нөгөө тийш эргэн өөрийнх нь гарт хөтлөгдсөн жаал хүүг харав. Бас адилхан. Хүүтэй нь жигтэйхэн адилхан харагдана. – Тиймээ. Тийм тайвширцгаа. Хоёр Билэгсайхан байгаа. Хоёулаа Дүүрэн овогтой юм. Сонин учрал байна. – Нэг Билэгсайханы ээж нь Саруул. Нөгөө нь ээжгүй. Эмээ өвөөтэйгөө амьдардаг гэнэ. Өвөө нь Гаадан. Эмээ нь Тамжид. – Дүүрэнгийн Билэгсайхан ээж нь Саруул энэ манай хүү. – Их сайн хүүхэд байна. За ангидаа ороорой. Ээжийгээ дагаж уйлахгүй биз дээ? – Багш даа оч миний хүү. – Баяртай ээжээ. Таньдаа хайртай шүү. – Баяртай хүү минь. Ээж нь бас хүүдээ хайртай. – Ээжээ би таньд дэлхийгээс том хайртай. Гаадан залуу бүсгүй хүү хоёрыг инээмсэглэн харж эхнэрийнхээ залуу үеийг харах шиг болов. – За нөгөө Билэгсайхан ангидаа ороорой. – Миний хүүг дуудаж байна. Багшдаа очоорой хүү минь. – Өвөө би үлдэхгүй. Эмээд хэлнэ. Ийн ийн Саруул хүүг инээмсэглэн харж толгойг нь зөөлөн илбэв. – За бид хоёр

ингэж хөглөх гээд байсан юм аа. Эмээ нь эрхлүүлчихсэн юм. – За зүгээр дээ. Эхэндээ ингэдэг юм. Билэгсайханы аав хаана ажилладаг юм? – Юу? Гаадан хариулж чадахгүй хэсэг гацав. – Юу. Тийм л дээ. Цэргийн хүн… Ажил ихтэй гэрийн бараа харах завгүй. Тэгээд … – За. За ойлголоо. Гаадан гуай. Та өөрөө хаана юу хийдэг вэ? – Би Зэвсэгт Хүчний …р хорооны захирагч хурандаа Гаадан гэдэг хүн. Саруулын урт сормуус дэрвэсхийн Гааданг хоромхон зуур мэлрэн ширтэв. – Энэ чинь одоо юу болоод байнаа. Энэ чинь одоо юу болоод байнаа. Бүсгүй амандаа ийн дахин дахин шивнэж уруул нь өмөлзөн царай нь цонхийн цайгаад ирэв. Бурхан минь Дүүрэн хүүтэй байсан хэрэг үү? Бас эхнэртэй байсан байх нь.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *