Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “7-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “7-р хэсэг”

1 минут уншина
0
0
241

…Балбар тэр өдөр ажилдаа Толгой нь заадсаараасалчих мэт янгинан өвдөнө.Зараа залгичихсан аятай дотор нь зарайна. Энэ удаа аймшигтай шартчихсан тэрбээр толгойгоо өндийлгөж чадахгүй дотор

нь муухайрахад нүдээ анин хэсэг зуур хэвтэв.Хаалга торхийн онгойж , хурдан шалмаг алхаатай хүн яах ийхийн зуурдгүй ороод ирэв. -Яасан.. Шартчихаад босч чадахгүй байгаа биз дээ.Болиоч чи одоо ..Архинд

толгойгоо мэдүүлж ингэж явахын хэрэг юу билээ.Гаадангын ууртай хэлсэн эдгээр үгсийг сонсоод Балбар өөрийн эрхгүй өндийн босч ирэв. -Аан чи ажилдаа яваагүй юмуу. -Юуны чинь ажилдаа яваагүй юмуу

гэж чамайг ийм байхад би яаж явах юм бэ. -Намайг бодоод хэрэггүй ээ би дүүрсэн хүн. -Өө тиймүү. Ердөө энэ үү.Амьдралд ингэж өөрийгөө адлахын хэрэг байгаа юмуу. Чи зорилгогүй архиддаг байсан одоо бүр

зорилгогүй янханддаг болоо шив дээ. -Гаадан чи намайг зүгээр л орхичих. Одоо би хэний төлөө амьдрах юм бэ. Юу ч боллоо гэсэн надад алдах юм алга. -Надад хандаж энэ бүгдийг хэлээд байгааг чинь ойлгож

байна. Гэхдээ ингэж болохгүй ээ хө.Чи Мөнхжинг яа гэх гээд байгаа юм бэ. -Мөнхжин энд ирэхгүй ээ.Би сайн мэдэж байна.Энэ орчлонд би цор ганцаарахнаа золгүй эр хүн. Хүйт дааж зэвэрсэн энэ хөндий байшинд орь ганцаараа толгойгоо салаавчилж тааз ширтэн хэвтэх тийм амар байдаг гэж чи бодож байна уу.Үгүй тийм биш.Одоо надад архинаас өөр юу хэрэгтэй юм. Юу ч хэрэггүй байхгүй юу.Амьдралд цөхөрч залхсан түүнд хэлэх үг Гааданд олдсонгүй. -Гэхдээ чи бас ингэж болохгүй шүү дээ. Ажил төрөл чинь болохоо болилоо. -Үхсэн хойноо.Ажил төрөл , алдар нэр хэнд хэрэгтэй юм бэ.Үнэнийг хэлэхэд алд биеэ үгүйсгэх цаг ирнэ гэж бодоогүй явж дээ би. -Би чамайг ойлгож байнаа Балбар минь, найз минь би чиний нүдэнд урьдын

Гаадан найз чинь биш,жигшил зэвүүцэл төрүүлсэн Гаадан болчихоод зогсч байгаагаа ойлгож, мэдэрч байна.Би үүнийг хүссэн гэж үү.Би бас жаргаад байгаа гэж үү.Чи намайг яасан ч чиний дур. Харин би чамайг ийм үед чинь орхиж чадахгүй. Чи уг нь намайг мэдмээрсэн дээ. -Гаадан би чамайг мэдэхгүй бол өөр хэнийг мэдэх билээ дээ.Харин одоо би чамаас зугатаж байгаа шиг, чи бас надаас зугатах хэрэгтэй. -Чи надаас зугатаасан ч би чиний араас өсгий даран хөөцөлдөх болно.Миний ганц хүүгийн амь өршөөгддөг нэг талын дэмий юм боллоо.Балбарын дуу сөөнгөтөн ,хоолой нь хэрчигнээд ирэх нь тэр.. -Гаадаан чи ингэж болохгүй шүү. Чи хүүгээ үгүйсгэх юмуу үзэн ядаж болохгүй.Тэр бол чиний хүү. Ядаж энэ муухай орчлонд чи минь сэтгэл дүүрэн яв.Би чиний хүүг тэгж их үзэн ядаж байхад чи хүүгээ битгий зүх.. -Ажилдаа явах юм бишүү хурандаа… -Чи надтай битгий албарх.

Би өөрийн асуудлаа зохицуулах эрч хүчтэй байна. Царай нь мэнэрэн барайсан Гааданг гарч одоход Балбар өмнөх ширээн дээрээ байсан шил аягыг шүүрэн авч хага үсэртэл хананд цохив. Дараа нь хос дэрнүүд нэг нэгээрээ үүд үрүү шидэгдэж хамгийн сүүлд жижиг мебель ширээ өшиглөгдөн ойчив… ..-Новшоо чи утсаа авахгүй хаагуур салгалаад байгаа янхан бэ.. Батхүүг утасны цаанаас ихэд ууртай хашгичихад Ягаан давхийн цочиж, зүүн нүднийх нь доод зовхи хэдэнтээ таталдаад орхив.. -Чи хөөе. Юундаа уурлаж,хашгичаад байгаа юм бэ.Би чамд гай болсон юм байхгүй байх шүү.Харин чи миний амьдралд гай чирээд байгаа байх шүү.Эцэггүй хүүхэд, ядуу амьдрал энэ бүгдээс би залхаж баина. Дээр нь Гаадан хурандаа намайг мөрдөөд байгаа.Ягааныг яриагаа дуусгаагүй байхад Батхүү чихэн дээр нь хэн ч сонссон дотор зарсхиймээр муухай хашгираад орхив. -Ёоё. чи чинь

солиороод байгаа юмуу муухай хашгираад байх чинь.Сүрдүүлээд байгаа юмуу хаашаа юм.Одоо надад алдах юм юу ч байхгүй. Чиний хохь болох байх шүү.Намайг битгий басаарай. -Хэн чамайг бассан юм бэ.Чи тэр Макао уруугаа хурдан тонилоод өгөөч. Цаана чинь Дүүрэнгийн амь хэлтэрчихээд байна. -Юу. Ягаан дагжин чичирч гарав.,Одоо яах вэ.Даанч аав нь намайг мөрдөөд байсан юм.Дүүрэнтэй уулзааад цаадахь нь тэр миний хүүхэд биш гээд хэлчихэж дээ. Одоо яах вэ. Тэд миний хүүг яах бол.. Хүүг минь яасан бол.. Нэгэнт хүүгийнхээ хүүхдийг биш гээд мэдчихсэн тэр айхтар улс одоо миний хүүг гэртээ байлгана гэж байхгүй. Надад өгсөн үнэт гоёлууд, байр, мөнгөө эргээд нэхэх болно. Тэгэхээр би өнөөдрийн дотор зайлаад өгөх хэрэгтэй боллоо.Тэгээд хүүгээ яах билээ. Миний хүү ёстой аз муутай үр юм даа.За дүүрчээ дүүрч…Үнэхээр аз муутай хүүхэд юм.Нэрт сэтгэл

зүйч нэр хүндтэй дээд сургуулийн багш хүн арай ч нялх хүүхэд гудамжинд хаячихгүй биз..Адаглаж асрамжийн газар бараадуулна.биз.Хүүгийн заяа мэдсэн хэрэг.Энэ муу Батхүүгээс хэдэн төгрөг салгаад зайлах минь.Ягаан хормын төдийд өөртөө ашигтай хувилбарыг толгойдоо боловсруулав. -Одоо тэгэхлээр… -Одоо тэгэхлээр чи зайлах хэрэгтэй байна.Гаадан хурандаа чамайг хэдэн хэсэг хуваах биз.*Байз..байз..Энэ муу новш чинь арай Гаадантай хуйвалдаж намайг зайлуулах гээд байгаа юм биш биз.Би энд байх нь энүүнд халгаатай ш дээ.Энэ адгын наад зах нь эхнэрийнхээ өмнө нэр цэвэр үлдэж хадам эцгээ дөрөөлөн албан тушаал ахих шанс хүлээж байгаа. Ягааны толгойд ийн бодол эргэлдэнэ. -Батхүү чи намайг эндээс зайлуулахыг яасан их хүсэх юм бэ?..За яах вэ?Би зайлж болно. Харин чи надад хэлсэн мөнгөө өг..Чи намайг гар хоосон хүний нутагт явуулах

хуншгүй зан өвөрлөөд байгаа юм биш биз.Түй энэ новшийн боддог нь мөнгө Хүний урманд хүүхдээ бодохгүй шүү.Батхүү дотроо уурлан давчдаж байлаа. -Ягаан чи сонс. Хүүхдийн талаархи асуудал сөхөгдөхөөс өмнө чи арилаад өгөөч би чамаас гуйя. -Тэр чиний хүүхэд…Тэгэх санааг чи өөрөө гаргасан.Чиний яриаг би дуу хураагуурт биччихсэн. Тийм болохоор хонгор минь чи өөрөө араа даагаараай. Өөр асуудал байхгүй.Харин одоо надад мөнгө.. -Шулам минь.. Тэр мөнгийг чинь аваачиж өгье. Өнөөдөртөө амжиж Монголоос зайлахгүй бол хүзүүг чинь хуга мушгина шүү.Утас тасарч басч гэж тэвдэж эвгүйрхсэн Ягаан юуны түрүүн Тамжидын өгсөн үнэт эдлэл дүүрэн жижиг хайрцагыг шүүрэн авав. Батхүү яарч адган Тамжид уруу залгав. *Байдлыг мэдэх хэрэгтэй гэж *тэр бодож байлаа. -Тамжид эгчээ би их баяртай байна найзын минь гээд дуу нь цахиртаад явчихсан Батхүүд Тамжид жигтэйхэн баярлав.Хөөрхий дөө. Аргагүй л дээ яалт ч үгүй хүүгийн минь багын найз юм чинь аргагүй шүү дээ.Ингэхээс ч биш

яах билээ .сайн хүү дээ. Манай Батхүү.Тамжид ихэд уяран байлаа. -Таны бие сайн биз дээ. – Сайн.. Ингэхэд танайхан болон ажил чинь сайн биз.. -Өө сайн..сайн эгчээ… Билэгсайхан том болж байна уу. -Том болж байгаа шүү. Ээжийгээ санах нь багасаад…Аавынхаа багынхыг бодвол арай сахилгагүй. Өвөөгийнхөө юмыг бусниулаад.. -Үнэнийг хэлэхэд Тамжид эгчээ Ягаан бид нар нэг ангийнх ч гэлээ би түүнийг сайн мэддэггүй юм. Манай ангийнхан жаахан явдалтай шуналтай гээд жиг жуг гэлцэх юм..Ямарч байсан найзын минь хүүхдийг төрүүлсэн болохоор үнэнийг таньд хэлсэн юм шүү дээ.Та надад битгий муу юм санаарай.Яг үнэнийг хэлэхэд би найзыгаа амьд үлдэнэ гэдэгт итгэл бараг алдарсан байсан болохоор түүнээс үлдсэн хүүхдийг нь аваад хүн хийлгэчихье гэж бодсон юм. -Баярлалаа.хүү минь..Эгч нь чамд маш их баярласан шүү. Одооч баярлаж байна.Энэ хүүг сайн хүн болгож өсгөх надад үлдээд байна.Миний хүүгийн амь хэлтэрсэнч дааж давшгүй хүнд ял түүний нуруунд үүрээтэй байна.Эргээд гэртээ ирэхэд нь хорь гарчихсан том эр хүн эцгээ угтана шүү дээ.Баярлалаа хүү минь. -Эгч минь энүүхэндээ гэхэд хүний дотор хүн орчихсон

биш..Ягаан ер нь хөнгөмсөг бүсгүй. Түүнийг шалавхан явуулсан дээр..Хожмын нэгэн өдөр би чиний эх гээд хүүхдийн сэтгэл урвуулаад байж мэдэх нөхөр.Яаж яваад манай Дүүрэн түүнтэй дотносчихдог байнаа. – Харин тийм шүү.Нээрэн хожмын нэг өдөр хүүхэд булаалдаад байх юм биш байгаа. -Билэгсайханыг Дүүрэнгийн нэр дээр болгочихсон юм байгаа биз дээ. -Үгүй шүү дээ яг хэвээрээ байгаа. -Энэ болохгүй шүү эгчээ.би таньд тусалъя. -За тэгж үз хүү минь..Уг нь хүүгээ эцгийнх нь нэр дээр болгочихвол… -Би чаднаа .Надад туслах хүн бий…Харин тэр Ягаан бас нэг асуудал үүсгээд байх юм..Миний дургүй хүрээд байнаа.Үнэндээ ядарч, буруудаж яваа найзыгаа өрөвдөхдөө өмнөөс нь туслах юм. тэр хүүхэнд… -Үгүй тэгээд тэр Ягаан яагаа вэ. -Гэмт хэргийн чанартай нэг асуудалд оролцоод ,хоригдох дээрээ тулаад .. -Юу одоо яадаг билээ тэгээд.. Би очих уу. -Хэрэггүй ээ та түүнтэй орооцолдоод дэмий байхаа.Тэр өөдгүй хүүхэн таван сая төгрөгний торгууль дээр унасан..Тэрийг нь олж өгчихөөд тэр Япон уруу явуулчихвал хаана,хаанаа өлзийтэй байхсан..Би бүр ичиж үхэх гээд байх юм…Найзыгаа бодоод л… -Үгүй тэгээд Батхүү миний дүү хүрээд ирээч…Эгч нь тэр мөнгийг өгөөд цаадахийг чинь гаргаж

авахыг бодъё доо..Ийм үед нь туслалгүй яах билээ. -За тэгье дээ.Таныг ингэж олон дахин зовоомооргүй байна л даа.Энэ сүүлчийнх гэж найдъя.Та ер нь Дүүрэнтэй уулзсан уу.Энэ хоёрын талаар ярив уу… -Билэгсайханыг гэртээ авчирсан гэсэн чинь Дүүрэн зөгдөөн их баярласан..Харин Ягааны талаар хэлэх гэсэн чинь амжилгүй уулзалтын цаг дуусчихсан.. *Иш чаавас шал дэмий юманд зовох юм даа би..Ер юуч болоогүй байхад…зовоод яах вэ? Билэгсайхан бол миний анхны үр минь..Баян хурандаагын хөлгүй их хөрөнгөн дээр хайртай ач хүү нь болон өсч өндийх азтай үр дээ миний хүү.Хорин таван жилийн дараа Дүүрэн шоронгоос гараад иртэл зай ч байна лай ч байна..Одоо энэ Янханг эхний удаа зайлуулах хэрэгтэй..Дараа нь Дүүрэнг…Халхын төр түүний амийг өршөөсөн байхад..харин Халхын шорон түүнийг залгиж болно..Болгоё гэвэл болохгүй юм гэж үгүй..Тамжид авгай уруу ярьсан маань харин сайн боллоо.Аз хүү байвал ёоз хүүгээр цохино гэж хүү баян айлын голомтыг өвлөх нь гарцаагүй..Тэр цагт Гаадангын хөрөнгө миний гарт орлоо гэсэн үг..ийнхүү Батхүү нэг сумаар хоёр туулай буудахын үлгэрийг

хэрэгжүүлэв.. ….Нойтон юм хоолой давахгүй хатуулдаж өдөржин Балбарыг бодон шаналсан Гаадан ууртайхан гэртээ ирвэл зочны том цэлгэр өрөөгөөр дүүрэн цаас хөглөрч цонхоор урсан орж ирэх сэвшээ салхинаа үл мэдэг хийсэх аж..Түүнийг харсан Гаадангын нүд томроод ирэв.. Түүний ажлын гол, гол асуудлаа тэмдэглэдэг том хүрэн дэвтрийн хавтас босгоны өмнө хэвтэнэ..Өнөөх Билэгсайхан золигын хийдэл гэж Гаадан бараг хашгирав.. -Хөөе Тамжидаа энэ хүүхдээ харж байхад яадаг байнаа.ээ хайран дэвтэр…Гаадангын хоолой өөд хараалын муу үгс дүүлж, уруулыг нв даван гадагшлав… -Хөөе Тамжидаа..байна уу энэ гэрт амьд амьтан байна уу.Хүүхдээ харахад яадаг үлийнүүд вэ? Цусаар урс…хайран дэвтэр…тэрээр бөхийн бөөн уур цухлын хамт урагдсан дэвтрийнхээ хуудсуудыг түүж эхлэв..Хар лха нар Гаадангын хойгуур, урдуур хөшилдөн хүйтэн салхи үлээнэ.. -Юу болоо вэ..Яахаараа ингэж уурлана вэ…Хүүхэд айлгаад байх юм… -Чи энэ гэрт юу хийж байдаг юм бэ..Энэ хар.. миний ажлын тэмдэглэлийн дэвтэр…наад золиг чинь ураад хаячихсан байна.. -Өө

чаавас..Би ямар ур гэсэн биш дээ.Тийм л хэрэгтэй юм бол яах гэж хүүхдийн гар хүрэх газар тавьдаг юм бэ?.. Ажлын чинь юм ажил дээрээ байвал барж… -Өө за за энэ гэрт миний юм байж болохгүй юу..Чи ер нь юу гэх гээд байгаа юм бэ?.. -Хар нялхаараа эцэг,эхээсээ амьдын хагацал үзсэн хуруун чинээхэн амьтныг ад үзээд байх юм.. Юм болбол… арай ч дээ.. -Хм… Үхсэн хойшоо наад золиг чинь эхийгээ дууриавал..хэзээ ч олигтой хүн болохгүй чи харж байгаарай…Тэр муу хүүхэн шуу юм янхан юм байхчивлээ. -Чи нүдээрээ үзэж, чихээрээ сонсоогүй байж тэр муу охиныг адлаад яах нв вэ… Хүүгээс болж нүүр хийх газар олдохгүй зовж яваа амьтныг… -Үгээ олж хуцаараа чи..Чиний тэр хайртай бэр чиний гоёлыг гялтайх болгондоо зүүчихээд эрээлж, цээрлэх ч юмгүй бааранд хөгшин эрийн бөгс тэвэрчихсэн сууж байсандаг…Тамжид *Батхүүгийн хэлсэн ортой боллоо.Хүүгийн минь сайн найз..тэр хүү яалаа гэж худлаа хэлэх билээ..гэж бодсонч үргэлж эз дийлж уураар бүхнийгшийдэх гээд байдаг Гааданд бууж өгөхийг хүссэнгүй.. -За чи Ягааны тэгж байхыг нь харчихаа юу..хэмээн шилбэлзэх эхнэртээ Гаадан бүр ч уурсаад явчихав.. -Харалгүй яадаг

юм..Балбартай хүртэл…Гаадан гэнэт үг алдсанаа мэдэн хэлээ хазав..Цусаар урс гэж..Миний ганц найз хүртэл түүнтэй,,Муу найзыгаа үүнд муулалтай биш..Гаадан гэнэт дуугаа хураан чимээгүй болоход Тамжид урьд өмнө хэзээч тэгж хэрэгт дурлаж байгаагүйгээр хэрэгт дурлан өмнө нь ирээд зогсч бүрч уурыг нь хүргэв.. -Балбар Ягааныг яаж мэддэг юм бэ..Чи сая тэгж хэлээ биз дээ Эсвэл таньдаг айлынх нь хүхэд гэнэ үү.Үхсэний чинь хүүхэд бол..Манай энэ ер нь жаахан юмтайдаг шүү*..Гаадан өөртөө уурсч хэсэг хэвтснээ байн байн шалгаах эхнэрээсээ төвөгшөөн буруу харж хэвтэв..Ашгүй Тамжид нэмж юм шалгаасангүй тул хэсэг зүйрмэглэв.Нойрон дунд нь машин сигналдах шиг болоход цочин давхийн сэрвэл Билэгсайхан тоглоомон машин дээрээ суун машиныхаа сигналыг учир зүггүй дуугаргаж байлаа. -Яадаг муу золиг вэ.чи чинь нойр сэрээчихлээ байна.Машинаа аваад гар гэж зандарахад бяцхан хүү айсан бололтой тожигнон гүйсээр гарахад Гаадан нэг их өрөвдөх шиг болж үл мэдэг мушийв.Тун удалгүй дахиад машины сигнал дуугарахад Гаадан өрөөсөн нүдээ нээн сэмхэн

харвал Билэгсайхан өлмий дээрээ гишгэлэн сэмхэн орж ирээд машиныхаа сигналыг дуугаргачихаад буцан гүйж гараад дахин гэтэн орж ирэх аж..Тэгээд хаалганы цаана биеэ халхлан Гааданг харан ход, ход гэж тэрүүхэндээ хөхрөхийг харж Гаадан инээд алдав. -Сахилгагүй золигыг дээ чамайг..хэдийгээр уур нь хүрч байсанч Гаадан нүдээ анин хэвтсээр байлаа. Хүүхдийн амьсгаа ойртон шуухитнасаар баруун хацар уруу нь шол хийтэл алгадахад тэрбээр ихэд цочин ухасхийв.. -Аа цус гэж..Алив Тамжидаа би энэ гэрт байж болох уу..үгүй юу алив та надад хэлээд өгөөч.. -Бас яаж орхив доо. Чи чинь одоо яагаад ингэж уурлаж, бухимдаад байдаг юм дээ өвгөн минь унд цайгаа ууж үз дээ. -Наад золиг чинь одоо байтлаа зодож байна.. -Иш чи минь юун сүртэй юм бэ дээ.. За бос ..Хоол бэлэн болчихлоо. -Чи дандаа хүүхэд буруу эрхлүүлэх хүн юмаа..Бүх юм чамаас болж байгаа юм..Чухамдаа Гаадангын амнаас үе, үе гардаг энэ үг Тамжидыг байж суухын аргагүй гомдоодог тул тэр хоёр баахан хэрэлдэв..Хар лха нар цонхны өмнүүр

хөлхөлдөн харуй бүрийгийн хар хэрүүлийг улам хөгжөөнө… …Балбар тэр нэгэн өдрөөс хойш Гаадантай уулзсангүй.Тэр хоёр хэдийгээр салшгүй сайн найзууд байсанч ганц охиных нь амийг тасалсан адгын нүгэлт тэр хүний төрсөн эцгийн нүүр өөд хараад дотносон сууж төвдөхгүй байлаа.Эл хул оргисон хоёр давхар байшин хүйт даах тул Балбарын арга барагдан хөргөгч дүүрэн ярайх архинаас хамгийн том шилтэйг нь шүүрч шил аяганд хийн тэр чигт нь хөнтөрч орхив..Хамаг биеийнх нь хар хөлс асгарч биень тавираад ирэх аж..Тэрбээр телевиз үзэхийг бас хүссэнгүй..Гал зуух уруугаа орохоос залхуурч хажуудаа тавьсан халуун тогоогоо залган мах чанаж идьюү гэснээ залхууран талх хиам шүүрэн авав..Цэргийн их сургуулийг Эрхүүд дүүргэж дэслэгчийн мөрдөсийг Жанжин Штабын даргаас гардаж гялалзаж явсан залуу насаа дурсан ,гүнзгий санаа алдав..Тос даан шаргалтсан тэр намрын тариа хураалтанд ротоо хариуцан Угтаалын сангийн аж ахуйд ажиллаж байхдаа Анагаахын дээдийн төгсөх курсын оюутан Мөнхжин хэмээх махлаг цагаан бүсгүйтэй танилцан гал голомтоо асаажээ.Мөнхжин ажиллаж байгаад сургуульд орсон болохоор хамт

яваа оюутнуудаасаа байтугай Балбараас эгчмэд..Балбартай танилцсанаас хойш салахгүй зууралдсан Мөнхжингийн хүсэлтээр анх хадмын босго алхаснаа дурссан тэрбээр дотор халаагч шилтэйгээс дахин нэг аягыг хөнтрөв. -Уугаад бай..Уугаад бай..Чи наиайг ууж дуусахаас өөрөөр чи намайг яаж ч чадахгүй. Гэх шиг хатуу сархад ходоод дотрыг халуу төөнүүлнэ.Нүднийн өмнүүр залуу насны амьдрал нь жирэлзэн өнгөрнө.. -Ор..ор.. Манайх айл шиг л айл..гэсээр жиг жиг инээсэн Мөнхжин үзэмжит уруулаа шилэмдэн байж уруул дээрээс нь шовхийтэл үнсээд авахад Балбар ихэд цочирдон ийш, тийш сандчин ажиглаад хүнгүйд инээвхийлэв..Тэднийх *Хөдөлмөр *Кинотеатрын хажуугын саарал таван давхар байрны голын орцны хоёр давхарт амьдардаг амьдардаг байв..Түүний ээж гэж намхан махлаг хөгшин хоол цай өмнө нь өрж дайлна..Дэрсхэн гурван жаал гаднаас гүйлдэн орж ирэхэд хөгшин тэднийг хөөж гаргав.. Тэд Мөнхжинг аниа ,эгч гэж дуудна..Мөнхжин тэдгээр хүүхдүүийг манай ахын хүүхдүүд гэж танилцуулж байсныг одоо бодохоос Балбарын гол харлана.Яг үнэндээ өөрөөөс төрсөн гурван хүүхдийнхээ эцгээс салсан

Мөнхжин, Балбартай суухын тулд төрсөн хүүхдүүдээ нуун ханилсныг Балбар дотны найз Гаадандаа хүртэл хэлэлгүй нуусан билээ.Балбар, Мөнхжин хоёрыг ханилан суугаад гурван жил болсны дараа Оюунзул төрсөн билээ.Оюунзулыг төрснөөс хойш Балбар бүхнийг Мөнхжингийн хүсэлд нийцүүлэх болжээ.Утас нь дуугарахад Балбар хайхрамжгүйхэн харвал Гонконгоос Мөнхжингийн том охин ярьж байлаа. -Байнаа… -Ахаа бие чинь зүгээр үү.Бид таньд зовоод.. -Надад зовох юм байхгүй ээ.Би энд жаргаж байна. -Ээж таньтай ярих гээд байна л даа. -Тэгээд ярина биз.. -Байна уу өвгөөн -Их сайн байна..Харин хатагтай та сайн морилж явна уу.. -Юу балайраад байгаа юм чи.Архи уугаад байгаа юм уу. -Би ёстой архинд умбаж байна…Харин чи… -Сав л хийвэл хар ус гудраад ..хар биенийхээ жаргалыг хөөгөөд байна уу.Тийм л хүн дээ.чи..Тэгэхэд би энд охиныхоо хойноос буян хийгээд мөнгө хүрэхгүй байна. Чи Гаадангынхаас мөнгө аваад маргааш нааш нь шилжүүл..Тэдний алуурчин хүү цааш харсан уу.Болж муу хүүрнүүд… -Чи эмч хүн байж их муухай үгтэй юм даа. Тэгээд чи наашаа ирэхгүй юмуу. -Энд Амгалангын бие муу байна. Нэгийг нь

хүний гарт алуулчихаад нөгөөг нь хүний газар орхилтой нь биш.. -Нөхөр нь байгаа биз дээ. -Хм тэр нөхөр намайг орлож чадах уу..чи мөн хүний санаатай хүн шүү. -Сая дуунь эрүүл л сонсогдож байсан даг. -Далдыг хардаг далай лам болоо юу чи..Хөөе чи тэгээд Гаадангынхаас мөнгө авч наашаа явуулахна уу, үгүй юу.. -Чадахгүй..чадахгүй..Гаадангынхаас битгий мөнгө нэхээд бай.. -Яагаад.. Надад мөнгөний хэрэг их байна шүү дээ. -Чи ер нь битгий ингэж худлаа яриад бай..Чиний наашаа ирэхгүй гэдгийг би мэдэж байна.Надад чам шиг шунал алга. Одоо надад юу ч хэрэггүй..Надад ганцхан архи хэрэгтэй..Чи энэ орон байшингаа ирж ав..Тэгээд хоёулаа бүрмөсөн салъя.. -Чи чинь одоо тоглоод байгаа юмуу хаашаа юм бэ? Хэн чамаас сална гээ вэ. -Би салнаа.Би чамаас салах гэж байна.Энэ орон байшингаа ирж авахгүй бол би архинаас өгөөд уучихна шүү.Балбарыг ийм юм хэлнэ чинээ санаагүй Мөнхжин магнай хагартлаа баярлаж байлаа.Ихээхэн согтож эхэлсэн Балбар – Энэ хөндий байшингаар юу хийх юм..Хайртай ганц охиноо алдчихаад

хэдий болтол ингэж суух юм бэ? Одоо надад хэн ч, юу ч хэрэггүй. Энэ муу өгөр байшингаас одоохон арилаад өгье…Гаадангынхныг ч харахгүй амар юм.хэмээн ганцаараа ярин духалзана. Өдөр хоног өнгөрсөөр арваад хонотол Мөнхжингийн том охин ирж хэдэн жилийн өмнө шилдэг загвараар бариулсан Балбарын хоёр давхар *Хаусыг* хоёр зуун саяд хямдхан гэгч нь зарчихаад явахад хоёр чемодан барьсан үйлт эр машиныхаа арын суудал уруу чёмоданаа шидээд машинаа асаан хөдлөв..Нуруун дээрээс нь хүнд ачаа авагдсан мэт хөнгөрч Балбар зүрх сэтгэлийнхээ эрчилсэн их гунигыг барьж тогтоох мэт –Хамаагүй гэж үүдэн хоёр шүдээрээ салхи сийгүүлэн хэлээд урьдах толиндоо нүүрээ харан инээвхийлэх аядав.. -Нөхөх хурандаа дэслэгч генерал Товуу манай анги уруу гарсан мэдээ авлаа.. -Тиймүү..Дэд сайд өөрөө ирэхийг бодоход манай анги яаманд анхаарал татсан бололтой. Нөхөр хочууч ангийн ажиллагаа хэвийн үү.Бүх бие бүрэлдэхүүн бэлэн байдалд.. -Мэдлээ гүйцэтгэе. Нөхөр хурандаа. – Чамд энэ мэдээг хэн хэлэв? -Хурандаа Гаадан.. -Ойлгомжтой тэгэхлээр Товуу генерал ирэх нь тодорхой.. Штабын дарга орлогч нар, бүх албадын дарга нарыг

миний өрөөнд дууд.. -Явж болно..Балбар ширээнийхээ араас босон цонхны өмнө очоод нуруугаа үүрэн ханхайн зогсов..Дэд сайд ирэхийн сургаар байлдагчаас эхлээд дэд хурандаагын мөрдөстөй бүх бие бүрэлдэхүүн талбай дээр эгнэн зогссон байлаа. Хурандаагын өрөөнд бүх орлогчид, албадын дарга нар орж ирж үүрэг, даалгавар авах боломжгүй байлаа..Бүх юм маш тулгуу болж өнгөрөв.. Дотуур утас тачигнан үүдний харуулаас дэд сайдын машин ирснийг илтгэхэд Балбар малгайгаа өмсөн үүд чиглэв. Сүүлийн хорь гаруй хоног дараалан архидснаас хоёр нүд нь улайн доод зовхи нь бэлцийн хавагнаж унжсан харагдана.Хаа очиж ясны цэвэрч хүн тул дүрэмт хувцас нь бүртийх тоосгүй , ширхэг хуниасгүй байлаа. *За дэд сайдтан. гэнэт ороод ирдэг. Үнэртэж нэг балрах вий дээ. байгаа юм байгаагаараа..Ажил хэвийн үргэлжилж байна.Миний дөрвөн орлогчийн нуруун дээр сүүлийн хэдэн сарын ачаа үүрэгдлээ байна.. Гаадангын уурладагч бас аргагүй юм. Ер нь энэ хар уснаас холдохыг бодно байгаа. *гэж хэсэгхэн зуур Балбар бодоод орхив..Манай дарга согтуу юмуу, архи үнэртүүлж балрахвий гэх айдас хуралдаад байж

ядан байсан штабын дарга дэд хурандаа шалмаг, эрэмгий алхан айсуй хурандаагынхаа өмнөөс гүйн ирж духныхаа хөлсийг шударснаа сэтгэлийн хөдлөлөөсөө болж дүрэм зөрчиж буйгаа гэнэт мэдрэн эргэж дуу нь тасхийн цангинаад явчихав.. -Хороо ноомхон.. —Нөхөр Хурандаад : Нийт бие бүрэлдэхүүн бэлэн жагссаныг илтгэе. Штабын дарга дэд хурандаа Жанчив.. -Болно… Нөхөр дайчид сайн байцгаана уу..Өөрийнх нь дуун урьдын адил цангинаад явчихад Балбар өөртөө урамшин нүд нь чийгтээд ирэв..Наран сөрөг офицеруудын малгайны саравч гялалзаж, уламч өнгө нэмнэ.Ай сайхан эрс..Сайхан залуус шүү миний дайчид*.Дэд сайдын машин шил толио гялбуулсаар ангийн штабын гурван давхар тоосгсн байшингын өмнө ирж зогсов.. -Хороо ноомхон. Нөхөр дэслэгч генералд..Дотоодын цэргийн дугаар хорооны нийт бие бүрэлдэхүүн бэлэн зогссоныг илтгэе….Хороон захирагч хурандаа Балбар…Дэд сайд хариу ёслоод талбай голлон нийт бие бүрэлдэхүүний өмнө очин хөлөө бага зэрэг алцайн зогсох нь эвгүй харагдана. -Нөхөр дайчид сайн байцгаана уу.. -Нөхөр дэслэгч генералын амрыг эрье.. -Болно.. Товуу генерал байлдагч, офицер нэг

бүрийн нүүрийг ширтэн хэсэг яваад штаб уруу оров..Дэд сайд асуусан асуултандаа хариулт авалгүй үг мушгиад байгаа нь Балбарын дургүйг ихээхэн хүргэв..Сүүлийн хэдэн сарын турш ажил дээрээ бараг ирээгүй Балбар сайдын асуултанд түг тагхийн дүлэгнэж асуултанд ихэвчилэн штабын дарга Жанчив хариулж байлаа. Балбар зуны тэнгэрт одод бүжиглэсэн харанхуйгаар ангийн хашаанаас гарсан хойноо нэг гүнзгий сүүрс алдаж – Аль буудалд шөнийг өнгөрөөх билээ гэж өөртөө эгүүлэв..Өнөөдрийн дэд сайдын гэнэтийн шалгалтанд муу үнэлгээ авсанаа тэр сайтар ойлгож байлаа. Утас нь дуугарахад жигтэйхэн ханьсаад явчихсан Балбар яарч сандчин утсаа шүүрч авав..Тэр маш их ганцаардаж байгаагаа мэдэрч байлаа. Гаадан байв.. -За яасан.. Өнөөдрийн шалгалт хир өнгөрөв дөө. -Тун муу..Дэд сайд их ширүүн байлаа. Муу үнэлгээ л авлаа даа. -Хм..Чи хаана байна.. Хаашаа явж байгаа юм бэ?.. -Гэр үрүүгээ..Өөр хаашаа байх билээ дээ.. -Битгий худлаа яриад байгаараа чи.. Би чиний ард явж байна даг.Замаа чөлөөлөөд зогс.. -Яах гэсэн юм бэ..Би гэр үрүүгээ яарч явахад чинь.. -Чамд гэр байхгүй шүү дээ. -Чи намайг эрлэгийн илч шиг дагаж байх

шив дээ. -Олон юм ярилгүй зогсохгүй бол би араас чинь мөргөж орхино шүү. *Хм.. яаж ч мэдэх нөхөр* гэж ганцаараа ярисан Балбар зам чөлөөлөн зогсов..,, ..Сайд ажил ихтэй байна гэх шалтгаар Балбарыг хүлээн авч уулзсангүйг мэдсэн Гаадан яамны үүдэнд машин дотроо найзыгаа хүлээж байлаа.Балбарын хүнд махлаг бие баахан шуугдсаныг харж тэр найзыгаа өрөвдөнө.Балбар түүнийг анзааралгүй машин уруугаа явж өнгөрөхөд –Балбаар гэж Гаадан дуудав.. Балбар түүнийг сая олж харав.. -Яасан хө чи хэзээ ирээ вэ. гэсээр Балбарыг орж ирэхэд Гаадан инээмсэглэх гээд чадсангүй.. Гаадангын нүүрний арьс шазав татавхийн татаж байлаа. -Чи жолоочгүй яваа юмуу. -Үгүй надад чиний ингэж явааг хэн нэгэнтэй хамт хармааргүй байна. -Одоо яая гэх вэ дээ хө..Хааны алба халгаатай, эзний алба ээлжтэй..Үнэнийг хэлэхэд нэг талаар амарч юм шиг..Би ч одоо эрх чөлөөтөй хүн боллоо доо.Мөнхжин бүр явчихсан..Одоо арми намайг чөлөөлж байх шив дээ. Би өөрөө буруутай юмаа хө..Чи битгий дүрэлзээд бай л даа .. -Харин энэ байдал чинь миний уурыг хүргэж байна..Төрийн нарийн бичиг юу гэж байна..чамд ямар нэгэн юм хэлэвүү.. -Миний нүүр өөд ч харахгүй

байна лээ.. Халгаад байна уу даа гэж бодлоо. Тушаал гарчихсан юм шиг байна лээ. -За миний найз..ажил дээрээ очоод байж бай..за юу..Харин стограмм ууж болохгүй шүү..ойлговуу..Би ингэсхийгээд араас чинь очино.. -Чи яах гээд байнаа.Надаас болж амьтан хүнтэй муудаад хэл аманд орж болохгүй шүү.Амь биш заяа биш энэ ажлыг нь зүгээр өгч орхиё.. -Чи ажил дээрээ очоод байж бай. Би Жанжин штабын дарга дээр орчихоод араас чинь очъё..Балбар чи хурандаа хүн шүү. Доод албан тушаалтныхаа өмнө сул дорой харагдаж огтхон ч болохгүй ..Май замдаа шүдээ угаа.Шарлачихсан байна муухай гэдэг нь..Наад тамхиа багасгаач..Хаалга тапхийн хаагдаж,шалмаг бардам алхлан одох журмын нөхрийнхөө араас Балбар хэсэгхэн харж зогсов.. Нүдээр нь чийг даана.Дэндүү сайн нөхөр минь дээ..Даанч бидний аз дутахад түүний хүү, миний охиныг..дэндүү хайран үерхэл нөхөрлөл минь… ….-Нөхөр дэслэгч генералд ..уулзахыг зөвшөөрнө үү Хурандаа Гаадан..Өргөн урт ширээний ард суусан дэслэгч генерал Алдар Гааданг толгой өргөн ажиглав..Армийн нилээд хүндхэн ачааг нуруундаа

үүрэгч нэгэн шилдэг хурандаа түүний өмнө цэх зогсч байлаа. -Суу..Нөхөр хурандаа.Та жаахан бухимдалтай байна уу даа..Суугаад тайван ярь..Би таныг сонсч байна..Танай хорооны ажил сайн байгааг би мэдэж байгаа. -Баярлалаа нөхөр дэслэгч генерал..Би таньтай өөр асуудлаар уулзах гэсэн юм.. -Аяа яа хурандаа..Таны цөс жаахан хөөрсөн бололтой..Царай чинь их баргар байна та ярь..ярь би сонсч байна..Таньд зөвшөөрөл олгосон шүү дээ..Та чухам юуны талаар.. -Тиймээ би бодохдоо таны нүдний өмнө арчаагүй эхнэрийн хор найруулагдаж байна гэж хэлэх гэсэн юм.. -Нөхөр хурандаа та хэнд хамааралтай хор найрагдаж байгаа талаар товчхон тодорхой яриад өгвөл зүгээрсэн.. -Тиймээ нөхөр даргаа ..би бас ажлаа өгөх, алдаа гаргаж байгаагаа мэдэж байна.. Гэхдээ би харамсахгүй.. -Та хэн нэгэнд гомдоод байх шиг.. -Би Монгол Улсын батлан хамгаалах үйлсэд мөр зэрэгцэн зүтгэсэн нөхрийнхөө өмнөөс ярих эрхтэй гэж бодож байна..Жанжин штабын даргаа би хурандаа Балбарын талаар ярьж байна..Түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах тушаал таньд мэдэгдэлгүй гарч байгаа..Инжнерийн хэлтсийн хурандаа Со түүний оронд захирагчаар томилогдож байгаа тухай..цаашилбал манай армид

албан тушаалын наймаа чөлөөтөй хийгдэж хурандаа Со зуслангын Хаус,үнэтэй машинаар дээрхи тушаалыг дэд сайд Товуугаасавч байгаа талаар л ярьж байна даа..Жанжин штабын дарга дэслэгч генерал Алдарын хөмсөг нумарч Гааданг харан босч ирэв…. ..Нарийнхан улаан хүрэн хивс дэвссэн урт хонгилоор аажуухан алхсаар ирсэн дэслэгч генерал Алдар сайдын өрөөний үүдэнд ирж зөвшөөрөл авалгүй шуудхан яваад орчихов..Сайдын өрөөнд гадны хүнгүй байгаад Алдар баярлах шиг болов.. -Өө та суугаач.. Жанжин штабын даргаа..Сайд түүнийг гайхан харсаар ийн найр тавив… -Сайдаа..Таньтай ярилцах нэг асуудал гараад..Дотоодын цэргийн .дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Балбарыг үүрэгт ажлаас нь ямар шалтгаанаар өөрчилснийг

би мэдмээр байна..Хурандаа Балбарын талаар яагаад надад мэдэгдээгүй юм бэ? Балбар хурандаа манай шилдэг хурандаа нарын нэг.Би энэ талаар тайлбар шаардаж байна.. -Хэн гэнээ..Балбар хурандаа гэнээ.. Аа тийм ..Дэд сайдыг ажил шалгаж очиход согтуу байсан..Өөрөөр хэлбэл сайдын шалгалтанд унасан нөхөр л дөө..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *