Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “6-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “6-р хэсэг”

35 секунд уншина
0
1
244

Прокурорын нэг нөхөр тун ч их тус боллоо хурандаа. Энэ мөнгийг би шууд аваачиж өгнө. Гаадан түүний мөрөн дээр гараа найрсагаар тавиад – Миний хувьд надад та их тус боллоо өмгөөлөгчөө. Харин

таны цаана хэн байх нь надад падгүй. Хүүгийн амь өршөөгдлөө тэгээд л болох нь тэр. Харин та миний хувьд хэзээд ачлалт хүн шүү дээ. Ямар нэгэн хэрэг гарвал миний чадлын хэмжээнд шууд над уруу яриарай

хэмээн ихэд элгэмсэнэ. Гаадан эхнэрийнхээ мөрөөр зөөлөн тэвэрсээр машиндаа оров. Тэд хамтдаа байж хүүгийнх нь амь нас өршөөгдөх арван хоёр цагыг хүлээв. Бяцхан хөвгүүн Билэгсайхан асрагч эхийнхээ

гар дээр сарвалзана. Цагын хүрд маш аажимхан урагшилж байлаа. – Эхнээр ингэж гудамжинд хүлээж байснаас “Баян” орвол яасан юм бэ? – Чухамчиг тэр нь дээр байлгүй яах вэ? орох оронгүй юм шиг гадаа

зогсоод яах вэ? “Өгөөмөр нуунай” очсон ч болж байна. Хүүдээ зориулан барьсан зочид буудлаа онцолсон эхнэрийнхээ үгэнд орсон Гаадан тийш давхив. Бяцхан ач хүү Билэгсайханыг асрагч эхтэй нь

хамт тусгай өрөөнд оруулсан хоёр тэдний хувьд онцгой чухал ач холбогдолтой арван хоёр цагыг хүлээзнэн хүлээлгийн том танхимд суусаар байлаа. – Эхнээр хорин минут үлдлээ шүү. Ихэд нууц юм хэлэх шиг Гаадан шивнэх аж. – Тэглээ хө. Одоо арван минут үлдлээ. Бурхан минь яг хэлсэнээр болох байгаа. Би айгаад байна юу дуулах бол гэхээс… Эцэст нь хувь заяаны өмнө өвдөг сөгдөн ойчсон Тамжид бөмбөгнөтөл чичирч гарав. Эхнэрээ ханхар цээжиндээ наан тэвэрч салгалан чичирхийлэх Гааданг буудлын менежер залуу гайхан харна. “Энэ баячуудын ямар ааш хөдлөөд салж чадахгүй тэврэлдээд унав” гэх шиг тэднийг байн байн сэм сэмхэн ажна. – Өвгөөн яг арван хоёр цаг боллоо. Нөгөө өмгөөлөгч… – Миний хөгшин “Ганц” уруу залгачих. – Чи залгачих л даа. Би айгаад байна. Асуудал хэвээрээ гэвэл яах юм бэ? Би айж байна. – За за би залгахаас. Гаадан маш удаанаар утсаа гаргаж, зүрхшээх мэт чичирхийлсээр өмгөөлөгчийн өгсөн хорих төвийн жижүүрийн утсанд залгав. Ярьж байлаа. Арван хоёр цаг арван таван минутанд дахин залгахад залуухан эрэгтэй хүний ширүүн дуун

харилцуурт цууриатаад явчихав. – Хорих төв сонсч байна. – Танайд Гаадангын Дүүрэн гээч хүн байгаа юу? Цаас эргүүлэх сонсдон хэсэг түчигнэснээ түрүүчийн дуун болгоомжлонгуй аястай болж ирэв. – Та хэрэгтний юу нь вэ? – Би аав нь байнаа. Гаадан гээч хүн ярьж байна. Юу сонсох бол гэж сэтгэл нь цалгилсан тэрээр баахан хулчийсхийн байлаа. – Тэгэхээр та өөрийнхөө бичиг баримттай манай жижүүр дээр ирж хүүгийнхээ тухай бодит мэдээллийг авч болно. Утас тасарч Гаадангын царай цонхийн цайв. “Новш гэж. Арай миний хүү байхгүй болчихсон юм биш байгаа. Байгаа бол ингэж нууцлах ёсгүй.” Тэр шазуур зуун ганихран бодоод эхнэрийнхээ гараас угз татан босгов. Нөхрийнхөө байдлаас муу юм болсныг гадарласан Тамжидын царай цусгүй юм шиг цонхийн цайж нүдээр нь нулимс сульдаа асгарч гарахад – Явъя гэж захирсан Гаадан шал хотолзуулан алхаж үүд чиглэхэд яах учраа олохоо байсан Тамжид араас нь дагалдав. Ус балгасан юм шиг хүрлийж барайсан Гаадангаас Тамжид юу ч асууж чадсангүй. – Орцгооё! Хорих газрын үүдэнд ирчихээд Гаадан мөн ганц

үгээр эхнэрээ захиран дотогшоо оров. – Аа та өөрөө Гаадан гуай юмуу? – Энэ хүн миний эхнэр Тамжид. Дүүрэнгийн төрсөн ээж .нь. – Бид нууцыг чандлан хадгалах үүрэгтэй. Дүүрэнгийн амь өршөөгдсөн. Одоо гяндлагдана ш дээ. Маргааш уулзалтын өдөр ирж уулзаж болно. Дүүрэн зургаан сард нэг удаа эргэлт уулзалт авах эрхтэй. Таван жилийн гяндан. Хорин жилийн онцгой шүү дээ. – Баярлалаа гэж хэлэхээс өөр үг тэр хоёрт олдсонгүй. Хүүгийн амь хэлтэрсэнч түүний толгойд маш хүнд ял буусан байлаа. Хүүгийн төлөө зовинох сэтгэл, урсах нулимс барагддаггүй хорвоо юмсанж… … Үүлэн цэнхэр хэвнэг нөмөрсөн онгон сахиус шөнө дундын хирд татан сэрээхэд далдын их хүчинд хуу татагдсан Дүүрэн өндийн сууж байлаа. -Сэр. Хүү минь сэр. Цаана чинь хараалын тэнгэр хооллох гэж байна. Чи ингэж унтаж байж болохгүй. Энэ удаа Дүүрэнд онгон сахиусны өөдөөс сөргөх хүч чадалгүй болсон мэт түүний хэлэхийг дуулгавартай нь аргагүй чагнана. Тусгаарлаах өрөөний таазаар дүүрэн харын тэнгэрийн хүчит онгодууд тогтоцгоон түүнийг ажиглана. – Битгий ай. Хөвүүн минь. Одоо чамд ирсэн хараалын хар хүч хооллогдох болно. Дүүрэн анх удаа

онгоныг чагнан орчноо толгой өргөн ажиглав. Үүлэн цэнхэр нөмрөгтэй үсэн буурал эмгэн дээд таазнаа тогтсон байхыг тэр ажиглав. – ижий минь та хэн бэ? Аварч өршөө. – Хөвүүн минь. Намайг танихгүй байна уу? Би байнаа. Эмгэн ижий чинь байна. Одоо санаа зоволтгүй ээ. Би чиний дотор оршин тогтох болно. Дүүрэнгийн хоёр мөр чичигнэн мэгшин уйлж гарав. – Уйл. Сайн уйл. Ариусах хэрэгтэй. Дүүрэн урьдын адил тэр үл мэдэгдэх хүчтэй арцалдан хэрэлдэх чадвараа алдсан байлаа. – Одоо тун ч удахгүй хараалын тэнгэр золгүй нэгнээр хооллох болно. – Миний цаг иржээ хэмээн гунихран бодсон Дүүрэн өөрийнхөө биеийг хөнгөрөн байгаад гайхна. Орчинд анир чимээгүй. Шөнийн тэн аль хэдийн болсон бололтой. Орой тэр гуравт ямар нэгэн тариа хийсэн тул нөгөө хоёр нь сэрэхээргүй бат бөх нойрсоно. Харин Дүүрэнгийн нойр аль хэдийн хулжсан байлаа. Дүүрэн унтах санаатай нүдээ аниад ч нэмэргүй тул таазанд тогтох үүлэн цэнхэр нөмрөгтэй үсэн буурал эмгэнийг харсаар… Тахтай гутлын чимээ түчигнэлдэн ойртож үүдэнд ирэн түлхүүр цоож

харшилдахад Дүүрэнгийн дотор палхийгээд явчихав. “За одоо ингээд дуусдаг байж” өөртөө шивнэх төдий уруул өмөлзүүлсэн Дүүрэн хаалга онгойж, бүүдгэр гэрлийн дор бууны онгойсон ам харлаж, жадны үзүүр сэрийн харагдахад дотор нь муухайраад явчихав. Тусгай хар өмсгөлтэй хэдэн хүмүүс орж ирэн Дүүрэнгийн хажууд хэвтэх Доогийг хэдэн талаас нь өргөн аваад явчихав. Хаалга хаагдан цоож, түлхүүр харшин хөлийн чимээ холдоход энэ орчлонгоос үүрд явж буй тэр эрийг өрөвдөн Дүүрэн мэгшин уйлав. -Хөөрхий хөвүүн минь. Чи минь ингэж зовох гэж. Уйлж болохгүй. Өнөөх эмгэний дуун дахиад чихэн дээр гарахад дургүйцэн уурлахыг хүссэн ч чадахгүй байлаа. Хэн нэгэн аялгуулан дуулах шиг болоход Дүүрэн босон харайв. Бие нь хөнгөрөн дотоод сэтгэл нь тайвшран байгаад тэрээр гайхаад ч барахгүй байлаа. Ямар нэгэн тайвшрал түүнийг эзэмдсээр үүрийн тунгалаг цагаан гэгээтэй золгов. Түүнтэй адил хэмжээ сонссон түүний үе насны залуу түүнийг гөлрөн харж удаан суухад Дүүрэнд хэлэх үг олдсонгүй. Үс сахлаа хусаагүй удсан тэр залуугын уруул өмөлзөн хацрыг нь даган халуун нулимс сад тавина. – Хөөрхий минь. Доогий ах ямар өрөвдмөөр юм бэ? Чи мэдсэн үү? Би мэдсэнгүй. Түүнийг аваад явчихаж. Хөөрхий

муу ах маань өдийд зовж шаналах зовлонгүй нөгөө ертөнцөд оччихсон байгаа. Нэг бодлын амарч юмуу хэмээн арга нь барагдсан бололтой цөхрөн үглэнэ. Дүүрэн түүний өөдөөс мөрөө хавчихаас хэтэрсэнгүй. – Үхсэн муу нохойн баас. Хурдхан шиг гүйцэтгүүлээд Доогий ах шиг амрах юмсан. Энэ новшийн орчлонд хэнд, юунд нь хорогддог юм бэ? Хоргодох юм ёстой түй ч байхгүй сэтгэл нь ихэд хямарсан залуу хэнд ч юм бэ? ийн агсрав. – Чамд хайртай бүсгүй байгаа юу? – Үгүй дээ би ямарч гичийг хайрлаж яваагүй юм. Залуугын хэлсэн үгэнд түүний дотор зарайгаад явчихав. “Одоо яая гэх вэ? хүссэн ч хүсээгүй ч би энэ замыг энэ хүмүүсийг сонгож дээ. Дүүрэн минь” хэмээн анх удаа харамсан бодов. – Аав ээж чинь байгаа юу? – Байгаа. Аав энэ орчлонгын хаа нэгтээ архиа гудраад тэнэж яваа биз. Ээж маань амьдралаа залгуулах гээд өл залгуулах ямар нэг боломж хайгаад, аавыг битгий ирээсэй гэж залбираад л… – Яаж байгаа юм болоо? – Яах вэ? дээ. архичин аав маань ирэхээр архины мөнгө нэхээд муу ээжийг минь зодож тамлана шүү дээ. – Хэцүү юм байна. Дүүрэн залууг өрөвдөн чимээгүйхэн харсаар суулаа. – Аа чамд харин найз хүүхэн бий юу? – Байгаа. Тэр маань одоо миний хүүхдийг төрүүлсэн

байх учиртай. – Чамайг эргэж ирэх үү? Дүүрэн толгойгоо сэгсрэнгээ Саруулыг бодон сэтгэл нь ихэд догдлов. Залуу түүнийг харан баясах мэт инээвхийлж – Тэгдэг юм. Тэгдэг юм. Муусайн хүүхнүүд энд орохоор наашаа зүглэхгүй. Одоо чамайг мартчихсан нэг юмтай банзалдаад явж байгаа. “Миний Саруул тийм хүн биш” гэж хашгирмаар ч Дүүрэн энэ залуутай маргахыг хүссэнгүй. – Хөөе хамаа чамд ээж аав байгаа юу? – Байгаа. Байгаа. – Ээж чинь харин чамайг хоншоортой эргэж ирдэг юм билээ. Аав чинь архи залах уу? – Үгүй дээ. – Хамаа чи нээрэн тэр хүүхнийг чадын хонхорт нуличихсан юм уу? – Мэдэхгүй ээ. Дүүрэн түүний өөдөөс мэлрэн ширтсэнээ ханхийтэл санаа алдав. – Аа пи… гэж. Би бас адилхан түүнийг алсанаа санадаггүй юм даа. “Нээрэн би Оюунзулыг алсан гэж үү” гэх бодол түүний толгойд анх удаа эргэлдэж тэрбээр өмнөө суух залууг гайхашран харна. – Яг юу болсон юм бэ? Чи санах юмуу? – Түүнийг нулих нь нулисан. Харин нухсан гэж итгэдэггүй юм. тэр үед би Бага-нуураас /хорихоос/ гараад удаагүй байсан юм. Танхайгаар чангад зургаан жил суугаад гарсан юм. надтай хамт миний гал хам байсан гахай Дарьсүрэнтэй би урьд орой нь

таараад шөнөжин халуурна биз дээ. Мань гахай ч яах вэ? Надаас жилийн өмнө суллагдсан юм чинь манийгаа дайлаад их цулцгар явнаа хулгайч чинь. Тэр хоёр айл дэлбэлчихсэн байсан юм билээ. Уг нь бас дэлбээчин нөхөр байгаа юм. Үүрээр хоёулаа хүүхэндээд дараа нь хэдэн сэгсрээчин охидтой нэгдэж гайгүй юмнуудыг сэгсрээд овоо цулайсан даа. Миний өвөрт нэг мэдэхэд гурван сая төгрөг орчихсон байсан. Тэгээд би такси барьж очин ээждээ нөгөө мөнгөө өгөхөд ээж минь сөхөрч суучихаад нүүрээ даран уйлж байсан юм. Дүү нар гайхаж хараад л. Ээжийн минь туранхай хэдэн хурууны завсраар нойтон оргин нулимс асгараад л – Бурхан минь. Миний хүү хулгай хийгээд ирэв үү? Ямар үйлтэй юм бэ? Миний хүү миний өөдгүйгээс хулгай хийчихэж. Битгий битгий дахиад битгий хулгай хийж үз. Гуйя ээж нь гэж үглээд байхаар нь миний уур хүрч шавар байшингийнхаа нугасыг салж унатал хаалгаа саваад гарч гахай Дарьсүрэнгийнд ирсэн. Тэднийд хоёр залуу архи уугаад сууж байсан. Би замдаа авсан “Хар Чингисээ” гарган тэдний өмнө тавьж хэрэг зориг нэгдсэн. Тэр залуус гахай Дарьсүрэнгийн бүлгийн залуус байсан. Ингээд бид хөлийн чимээ татарсан үүрийн дөрвөн цагт анд мордож захын урд талын

орон сууцнуудад очсон. Тэд урьд төлөвлөсөн айлын хаалгыг төвөггүй онгойлгож намайг эхлээд оруулсан. Тэр айлын том өрөөнд намайг ороход том өргөн орны урд уруу өтгөн шаргал үс нь намиран унжсан залуухан хүүхэн буруу хараад хүүхэд тэврээд унтаж байсан. Манай хэд авч очсон машиндаа тоносон юмсаа зөөн ачиж байхад хөдөлгөөнт эргүүлийнхэн ирж бид үйлдэл дээрээ баригдсан. Би болоогүй ээ энэ үед хүүхнийг оронд нь дээш харуулан дээр нь дөнгөж гарч байтал гэрэл мэлсхийтэл асаад л – Босоод ир. Амрыг эрье тэгээд л гүйцээ дээ. – Тэгээд тэр хүүхнийг чи хүчиндээгүй юм байна ш дээ. Яахаараа… – Ойлгомжтой ш дээ хамаа. Нөгөө хэд өмнө нь хүүхнийг, хүүхэдтэй нь гүйцээчихгүй юу даа. – Тэгээд чамд ямар хамаатай юм бэ? – Хоёр хүний амь байгаа биз дээ. Хурууны хээ, үрийн шингэн минийх болж таараад… – Ямар хачин юм бэ? Чи тэр талийгаачтай бэлгийн харьцаанд ороогүй юм байгаа биз дээ. – Уг нь бол үгүй. Би тэр хүүхний дээр гарсан нь үнэн. Харин тэр амьд байгаагүй юм шиг санагддаг. Байцаалтанд зарим үед хүүхний хоолойг шахчихсан юм боловуу гэж боддог байсан. Ямартай ч гахай Дарьсүрэн намайг энэ хэрэг дээр

унагаачихаж чадсан юм. – Тэд нар өөрсдөө… – Дээрмийн хэрэг. *Үйлдэл *дээрээ баригдсан хохиролгүй. Таван жил арав хоног. Жирийн дэглэмд. За яах вэ. Амь хэлтэрдэг юм бол хэзээ нэгэн цагт Дарьсүрэнд би үзүүлээд өгнөө.Харин одоо би Оогийдоо хайртай. -Оогий гэж хэн юм бэ. -Миний шувууны хайраа. -Чи таних юм уу. -Яаж таних билээ дээ.Шувуудсаар байгаад түүнд хайртай болчихсон. Ямар сайхан хүүхэн гэж чи санана. Үхэл хүлээсэн энэ хэцүү үед Оогийгын захиа надад хань болдог юм.Тэр бол энэ орчлонд үнэнч цорын ганц эмэгтэй.Тэр гайхалтай эмэгтэй. Би амь хэлтэрдэг юм бол Оогийнхоо төлөө амьдарна. -Ерөнхийлөгч чамайг уучлах байх гэж бодож байна.Тэр хоёр ийн хүүрнэлдсээр их үд болохыг анзаарсангүй. Хонгилд хөлийн чимээ гарч ойртсоор тэдний үүдэнд ирж цоож харшихад тэр хоёр цочирдон өөд өөдөөсөө харцгаав. -Одоо байчихаад гэгээн цагаан өдөр аваачиж буудахна уу.Залуугын бувтнан үглэх сонсдоно.Хаалга онгойн дүрэмт хувцастай хэд,хэдэн залуус үүдэнд зогсоно. -Дүүрэн. ..Гаадан..Дүүрэн овгоо хэлээд хана уруу эргэн буруу харан суухад гинж харжигнана. -Гараад ир. Дүүрээн…Өөрийнхөө юмыг ав. -Хамаа чи өршөөгдчихөж..Чиний амь хэлтэрч ..Мөнөөх

залуугын хоолой зангиран өөрөө өршөөгдсөн мэт баярлан нулимс асгаруулахад түүнийг хачин их өрөвдсөн Дүүрэнгийн дотор манараад явчихав.Залуу гав гинжтэйгээ дэгдсээр түүний юмыг авч Дүүрэнд өгөх зуураа алганд нь халуун оргиулсан нэгэн зүйлийг атгуулж –Хамаа миний Оогийд дамжуулаарай.Намайг амьд байна гэж хэлээрэй.хэмээн уйлагнаж,нулимсаа гүдхийтэл дотогш нь залгив. Дүүрэнгийн хоолой өөд гашуун оргиж үлдэж хоцорсон зовлонт нөхрөө туйлын ихээр өрөвдөн хоргодох аж. -Чи заавал амь хэлтэрнээ. Чи сайхан сэтгэлтэй. Оогийтойгоо сайхан амьдарна. -Баяртай хамаа.Цоглог байгаарай. Тэд нойт оргиулан байж нулимстай нүүрээ наалдуулан хоромхон зуур салах ёс гүйцэтгэн, нулимстай нүдээр биёсээ харан холдоцгоов.Хаалга хаагдан төмөр харшиж, Дүүрэнгийн зовлонт нөхөр цоожлогдов. -Хөлийнх нь тушааг тайлчих. Гавыг нь ав.Амь өршөөгдсөн хүн арай илүү хөдөлгөөн хийхгүй биз.Энээ удаа халуун чөлөөтэйеэ гадагшилж нулимс болон урсч байгааг Дүүрэн бүүр, түүрхэн мэдрэв. Арьсыг нь сэглэж, холгож,яршиж, цус шүүрсэн гараас нь гав мултарч хөл нь чөлөөтэй болоход тэр амьд үлдсэндээ хязгааргүй баярлав.-Ээжээ, ааваа хүү нь амьд үлдчихлээ.Сөхөрч суусан Дүүрэн өөраа үл мэдэн ийнхүү

хашгирч байлаа.Утсан чинээ улаан амь ямар их үнэтэй байдгыг Дүүрэн анх ийнхүү мэдрэв. -За амь хэлтэрсэн азтай эр минь камер уруугаа алхаад марш.Наад нөхрөө Гянданд шар Барсаа дээр хийчих. Ачлага ирэхээр тэгээд ачигдана биз…. …-Со хурандаагын дуу байх шиг.яръя гээд байна гэсээр Тамжидыг утас авчрахад бие тавиран жигтэйхэн сайхан унтчихсан байсан Гаадан нойроо харамласан аятай цаг уруу хяламхийв.Оройн хорин гурван цаг болж байлаа. -Байна уу. Гаадан сонсч байна. -Өө хө унтаж байсан юм уу.Тийм байх ч гэж бодсон юмаа.Инжнерийн хэлтсийн Со байна. -Амрыг эрье.Хурандаа. Найз минь ямар орой ярьж байх юм. Ямар нэгэн юм болоо юу.Ингэхэд манайхан хэл ам татлаагүй биз. -Алба ажил аль ,аль талдаа тайванг илтгэе. Нөхөр найзаа. Харин анд нөхдийн хувьд сэтгэл баахан чилээд тэгээд л ярьж байна даа .Тав тухыг чинь алдагдуулсанд уучлаарай. Юунд ч юм бэ. Гаадан эвгүйцээд явчихав. -Юу болоо вэ. Чи надад шууд хэлчихээч хө. -Аан нэг их сүртэй юм бишээ.Балбарын талаар..Асуудал ямарч байсан та хоёр салшгүй найзууд.Эрхүүгийн тэнгэр гэрчлэх биз.Цаадахь чинь *Хөх талстад *шал согтуу хоёр янхан хүүхнээс бүр

салдаггүй. Нөгөө муухай аашит Мөнхжин бас эзгүй.Ирэхэд нь мань эр аягүй бол бэлгийн замын халдварт өвчин авчихсан байвал эвгүй юм болноо доо. -Хм. Тэр л дутаж гэнэ. Үнэнийг хэлэхэд бидний хооронд ямар хүнд хэцүү нөхцөл байдал үүссэнийг чи мэдэж байгаа шүү дээ. Би түүний төлөө зовоогүй биш бүр маш их зовж байна.Харин намайг очихоор байдал бүр дордохыг чи ойлгож байгаа ш дээ.Чи нэг аргалаад дагуулаад гарчихаач дээ. -Мэдээж шүү дээ.Авч гарах гэж зөндөө гуйлаа, аргадлаа. Аашилж, зандарч үзлээ.Ер үг авахгүй юм . Би ганцхан Гаадангын үгэнд орно гэж орилоод болохгүй юм. Тэгээд чам уруу ярьж байна. -За тийм бол би очъё доо. Очъё.. Миний үйл энэ юм байгаа.Ярьсанд баярлалаа. Энгийн хувцас өмссөн Гааданг машины түлхүүр барин гарахаар үүдэнд очиход өмнө нь Тамжид хаан зогсоод –Битгий яв. Балбарыг цаадуул чинь аргалах биз.Чи тэнд очоод дэмий юм болно.Аягүй бол юм ууна дэмий дэмий. Битгий яваач..Гаадан эхнэрийнхээ мөрөөр зөөлөн тэвэрч мяндаслаг хүрэн үсэн дээр нь зөөлөн үнсээд машины түлхүүрээ өргөн харуулж –Хөөе чи энийг харж байна уу.Би жолоо барьж явна тэгэхээр сауудалгүй гэсэн үг..Миний хэлсэн үгэндээ хүрдгийг чи мэдэж байгаа ш дээ. За өвгөн нь явчихаад

ирье. Цаад Балбарыг чинь ингээд орхиж болохгүй ээ хө. Ямарч байсан тэр миний хамгийн үнэнч найз минь шүү дээ.Согтуу найзаа олоод ирье.Удахгүй…Тамжид үг дуугарч чадалгүй нөхрийнхөө араас харсаар хоцров..Гаадан төв замаар давхисаар Хөх Талстын өмнөх талбайд машинаа тавин дотогш оров.Бүүдгэр гэрлийн дор хүзүү цээжин бие нь нүцгэн гуя хонго нь гялалзсан хоёр хүүхний дунд махлаг биеэ займчин бүжиглэх аядах Балбарыг хармагц Гаадангын уур дүрэлзээд явчихав. Үгүй ер энүүнд энэ л дутаж гэнэ..Энэ биеэр нь дүүрэн зовлон буцалж байвч цэргийн хурандаа хүн ингэж байж болох уу.Төр харж байхад чинь яадаг муу тэнэг вэ.Гаадан шууд алхсаар Балбарт дөхөж очив. Харь газрын чарлаа хөгжим уйлагнах шиг гиншигнэж,гуниг хөглөнө. Харваас хажууд нь баян чинээлэг эрхэм ирээд тэднийг ширүүн нүдээр харж зогсоход олзонд амташсан Ягаан бэлхүүсээ ганхуулан ,бөгсөө тонтогнуулан бүжиглэсээр ойртон ирэхэд Гаадан түүний чихэн дэхь ээмэг, хүзүүн дэхь зүүлт, хуруун дахь бөгжийг харан мэлрэн зогтусав.Яалт ч үгүй эдгээр зүйлс түүний хувьд ихэд танил эд зүйлс байлаа.Мөн дөө яг мөн.. Арваад жилийн өмнө энэ

гоёлыг би нилээд үнэ цохин байж Тамжиддаа авч өгч байсан даа. Очир алмаазан шигтгээтэй цагаан алт..Тамжид энэ гоёлдоо их хайртайсан зарна гэж байхгүй. Яаж энэ янханд очсон юм бол доо…За яах вэ байдлыг ажиглая.Өөртөөгөө ийн ярьсан Гаадан ширээний ард тухлан суув. -Оройн мэнд..Эрхэмээ Юу хүснэ та тааллаараа бол..Энэ ялдамхан бүсгүйг Эрка гэдэг юм.Халуун цус огшсон янаг халуухан тачаалтай хүүхэн. Хүсэх юм бол би өөрөө таньд үйлчилж ,жаргаасан ч болно…Намайг…Бүсгүйг цааш ярих завдал өгөлгүй тэнтэр тунтар алхалсаар ирсэн Балбар түүний нарийхан бэлхүүсээр агдлан тэвэрч уруул дээрээс нь шуналтай гэгч үнсэх аж..Гаадан дүрэлзээд ирсэн уураа хүчлэн барьж.тэдний үнсэлт дуусахыг хүлээн суув. Балбар жаахан халаад ирэхээрээ хүүхэмсэг болчихдог ийм үед нь яагаад ч нэмэргүй байдгыг тэр сайн мэднэ.Балай золиг.балиар хар хог..Муухай гэдэг нь..Гаадан найзыгаа харж уурлан түүнэээ мэдэгдэхгүйг хичээн өөр тийшээ харж суув. -Яасан бэ. Хонгор минь юунд уйтгарлаа вэ.Би чамайг сэргээгээд өгье. Өнөөх Эрка хэмээх жижигхэн хүүхэн Гааданг дайлах аядана. -Өөе.Би өөрт чинь таалагдахгүй байна уу. Тайвшруулаад өгье л дөө хонгор минь Яасан Яааныг л хараад байх юм. Эзэнтэй байгааг нь харж байна уу.Дараа нь солилцож болно ш дээ. Цаад нөхөр чинь хоншоортой. Ягаанд шөнө болгон зуун доллар өгдөг юм.Эрка хэмээх

хүүхэн атаархсан бололтой яриа хөврүүлэхэд Гаадан агдасхийн цочив. -Юу гэнээ. Чи сая хэн гэвээ.энэ хүүхнийг.. -Ягаан гэдэг юм.Яах гэж байгаа юм бэ. Сурсан эрдмээ гайхуулан хөхөвчөө сөхөн харуулах залуухан хүүхнийг тэр чигт нь цааш түлхэж орхисон Гаадан, Балбарыг хүзүүдэн өвөр дээр нь хагас нүцгэн суусан Ягааныг ганцхан угз татан өмнөө авчрав. -Хүүе. Яагаад байгаа юм бэ? аштайхан байгаарай. Өвгөн минь! Миний гар урт шүү. Цагдаа нар миний халаасанд явдаг юм шүү. Шар сэмжилсэн төгцөг минь. -Аанхаан..Тиймүү. Төгцөг ямар байдгыг мэдэх үү чи? Ичгүүргүй новшоо. Май чи . Чи ийм новшийн амьтан байсан юиуу. Гаадангын хүнд гар нүүр үрүү нь тасхийн бууж – Аллаа гэх хахирган дуугаар орилон доош тонгойсон хүүхний ил задгай цээжинд хөдөрсөн нимгэн даашинзны энгэрээс базаж авсан Гаадан түүнийг хүчтэй татан босгож ирэв. -Аллаа ш дээ намайг.. цагдаа дуудаач. -Дууд чи. Харин ч бүр сайн биз.. Цагдаа халаасалдагч гэх шиг. Нялх хүүхдээ хаячихаад ингэж заваарч завхарч явдаг арчаагүй новш юм даа чи. Аль тэр эхнэрийн минь гоёлыг… Ихээхэн зэвүүцсэн Гаадан түүнийг дахин цааш нь түлхэхэд Ягаан сандал дээр бөмбөрөөд уначихав. – Яаж байнаа чи?

Эмэгтэй хүнтэй яасан бүдүүлэг харгис харьцдаг юм бэ? Ингэж болохгүй ихэд согтож хоёр хөл дээрээ тогтож чадахгүй дэнжигнэх Балбарыг ойртон ирэхэд Гаадангын нүүр өөд халуун огшоод ирэх нь тэр. – Дуу чи. Гааданг ихэд ууртай хахирган дуугаар хашгирахад Балбар согтуу ухаандаа ихэд цочирдон түүнийг дүйнгэ нүдээр үүлгэртэн харав. Хэв журам сахиулагч хоёр цагдаа аль хэдийн Гаадангын дэргэд ирчихсэн архи уугаагүй хирнээ ихэд хилэнтэй байгаа түүний өмнө хоёр хуруугаа гозойлгон ёслов. Гаадан жаахан сэхээ авч хүү шиг нь залуухан хоёр цагдаа залууг харан энгэрээ ухаж бичиг баримтаа гарган үзүүлэв. “Төрийг хүндэтгэх ёстой. Тэр бас энэ залуус шиг төрийн үүрэг гүйцэтгэгч билээ” Залуус Гаадангын үнэмлэх, бичиг баримтыг үзэн буцааж өгөхдөө царайд нь хүндэтгэлтэй инээмсэглэл тодрон гараа өргөн ёслов. – Уучлаарай! Гаадан хурандаа. Энд гарсан үйлчлүүлэгчдийг цочирдуулсан зөрчлийг бид таслан зогсоож, шийдвэрлэх, хяналт тавих үүрэгтэй юм. – Тэгэлгүй яах вэ? Ойлнож байна залуусаа. Хувийн асуудал юм. Энэ хүүхэн манайхны хүүхэд байгаа юм. Энд байгааг нь хараад уур хүрчихлээ. Анхаарал татсан асуудал үүссэнд уучлал хүсье! Цагдаа залуусын амнаас – Гаадан хурандаа гэсэн нэрийг сонссон

Ягааны бүхий биеийн цус царцчихсан юм аятай зэвий даан хамаг бие нь чичрээд ирэв. – Алив явъя! Ямар хэрэг байна вэ? Гаадан, Балбарын мөр үрүү зөөлөн нударч татан босгоход мэлрэн суусан эр согтуу ухаандаа найзынхаа ууртай царайнаас халган доош ширтсээр даган гарав. – Гаадан чи намайг яагаад мөрджө мөшгөөд, дагаад байгаа юм бэ? Би дүүрсэн хүн шүү. Амьд салгалж яваадаа харамсч байна. Энэ үнэн шүү. Одоо надад энэ амьдралаас шунах юм юу ч алга. – Үгүй дээ. Балбараа. Тийм биш. Чи буруу ойлгож байна. Одоо би чамаас алхам холдохгүй. Энэ бас үнэн шүү. – Чамд бол өөр байдаг байх. Наад зах нь чиний хүү амьд үлдэх болсон. Харин надад бол тийм биш. Гэхдээ тэнэг минь. Гаадан найз минь чи тэнэг хүн шүү дээ. Тиймээ би чамайг бодож чиний хүү тэр өгөр Дүүрэнг өөртөө уучилсан. Ямар хэрэг байна даа. Тэр хүү миний өвөр дээр, өврийг минь норгож тоглож өссөн шүү дээ. Гаадан Балбарт юм хэлж чадахгүй байлаа. – Чи ер нь бодоорой! Ямар насанд яаж яваа чинь энэ билээ. Янхан хүүхнүүдтэй. Арай дэндүү юм. – Чи юундаа уурладаг юм бэ? Миний явдал чамд ямар хамаатай юм. – Хамаатай. Хамаатайгын цаагуур хамаатай. – Яалаа гэж зүгээр байсан хүүхэн зоддог юм бэ? Харгис, танхай, балмад амьтан. Гэтэл тэр

хүүхэн чинь намайг жаргаадаг. Надад хэрэгтэй хүн байгаа юм. Бид хоёрын явдал чамд ямар хамаатай юм бэ? – Хамаатйа. Хамаатай гэж байна. – Би чамд гомдож зэвүү минь хүрч байна. – Тэгэх тусам чинь би чамайг дагах болно. – Жаргах замд минь саад болсон өөдгүй амьтан минь. Балбар Гаадан уруу нэг агсармаар болж ирсэнээ уйлж, тэгснээ төд удалгүй тайвшрав болотой цээжээ ганхуулан дуу гиншин аялагчуу аядана. – Тэр хүүхэн чинь тэгээд чамд юу ярих вэ? Нөхөр хүүхдийнхээ талаар.. – Аа манай Ягаан уу? Нөхөр нь нас барчихсан юм зайлуул. – Муу ёрын хар өлөгчин. – Юу муу ёрын гэж. Тэр минь зовсон амьтан. Бид хоёр адилхан зовж яваа юм хөөрхий. – Үгүй мөн солиорох юмаа. Тэгээд тэр хүүхдээ юу гэх юм бэ? Нөхөр нь яах вэ? тийм байдаг байж. – Хүүхэдгүй юм гэсээн. – Ёрын худалч хар шулам. – Чи одоо яагаад байгаа юм бэ? Гаадан минь би хэзээ ч чиний амьдралд оролцдоггүй. Харин чи болохоор… Гомдож тунирхан үглэх Балбарыг Гаадан өрөвдөж явлаа. Энэ үед Батлан Хамгаалах Яамны Инженерийн хэлтсийн нэгэн удирдах албан тушаалтан хурандаа Со, Яамны Дэд Сайдад ховын өргөдөл бичиж байлаа. Орлогч Сайд Дэслэгч Генерал Товуу танаа: Дотоодын Цэргийн … дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Балбар нь армийн ахлах тушаалтны нэр хүндийг унагаж,

өдөр дараалан архидан согтуурч, эмс охидын биеийг үнэлэн захирагч хүний нэр төрийг гутамшигтайгаар унаган өөрийнхөө эрх ашгыг нэгдүгээрт тавин анги нэгтгэлийн ажлыг унагаж байна… гэсэн утгатай өргөдлийг хэд дахин бичиж бэлэн болгов. Инженерийн хэлтсиийн даргаар хурандаа Молом томилогдсоноос хойш Со-н эдлэх эрх буурсаар байх тул Со ийнхүү ирээдүйн ажлаа төлөвлөн нүхээ малтаж байлаа. Орлогч Сайд Дэслэгч Генерал Товууд ихээхэн найдлага тавьж байлаа. Өглөө ажил уруугаа гарахын өмнө Со Балбарын утсанд залгаад хариу авч чадсангүй. Иймээс Балбарын туслах уруу залгавал авч байлаа. – Балбар хурандаатай яриулаадахь! – Хурандаа ажилдаа ирээгүй байна. утас тасарч Со инээмсэглэн ажилдаа явахаар цүнхээ шүүрэв. Дэд сайдын туслах түүнийг нэг хүлээлгэлгүй сайдын өрөөнд орохыг урив.Ленинградын Цэргийн академи хамт төгссөн өндөр ханхар биетэй генарал Товуу оюутан ахуй цагын андаа найрсагаар угтан авав. -Амрыг эрье генералаа. -Амрыг эрье..Алив суугаач..За тэгээд ажил сайн уу.Со найз минь..Бидэнд тавтай хэдэн үг солих ч зав

олдохгүй юм даа. -Хэлээд юухэв. Арайхийн зориглож байж орлргч сайдад бараалхаж байна. -За золигтоод байлгүй хэлэх юмаа хэл..хэл.. Найз нь найз нөхдөө бол харин цаг ямагт дэмжихийг хичээдэг шүү. -Итгэж, найдаж байнаа хө. Найз нь энүүхэндээ гэхэд нэг юм толгойлмоор байна. -Тиймүү.. Уг нь чиний ажиллаж байгаа мест гайгүй ш дээ.Суудал өндөр.Инженер, саперын нилээд хэдэн хороод таньд хамаарагддаг. Таньд уг нь ашигтай юм бишүү. -Үнэнийг хэлэхэд генерал минь Моломтой би таарахгүй байна. -Молом дэндүү улаан шугамын нөхөр. Ингэхэд чи цаадахыгаа тонгойлгочихож чадахгүй юу.Тухайлбал хурандаа Гаадангын хороонд байлдааны машин зарах гэж байна ш гэх шиг.Хурандаа Донидын хороонд бууны хэрэг гарсан.Ер нь танай хэлтэст юм, юм үүрлэсэн шүү. Давай нотлоод гаргаад ир. Тэгсэн цагт Молом биш та инженерийн хэлтсийн толгойд сууна гэсэн үг биз дээ аан..гэх Товуу нэг сумаар хоёр туулай бууднагэж үг байдаг хор шар ихтэй Со муу юманд гаршсан товарищ үүний гараар Моломыг унагачихаад оронд нь дэмжиж гаргаж ирсэн чих зөөлөн энэ

нөхрийг удирдаж нэг хэлтэс дээр ч гэлээ өөрийн ноёрхлыг ,өөрийн дураар тогтоож болох юм гэхчилэн бодож суулаа. -За даа дэд сайд минь би Моломоор нэг оролдоод яах вэ. гэж бодох юм.Инженерийн цэрэг гэдэг бас хүнд алба. Харин дотоодын Цэргийн дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Балбар гэж нэг архинд живсэн хүн байнаа. Аль, аль талаа бодсон ч ажил унагаж, архитай ханьссан тэр нөхрийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэхэд биднийг хэн сэрдэх юм бэ. Би үүнийг – санал оруулах гэсэн юм. Энэ түүний талаархи мэдээлэл.Мэдээж та мэдээллийн нууцыг чандлан хадгалах биз дээ гээд өмнөх ширээн дээр нь хэдэн хуудас цаас тавив. -Зааг..Тэгэхээр нөхөр минь та өндөр хирнээ зөөлөн боорцогт санаархсан байх шив дээ.Энэ нэгэн бодлын зөв байж болох.Бас нөгөө талаар эргэх юм бол урвуугаараа хөнтөрч мэдэх юм. Яг үнэндээ Балбар хурандаа яаманд нөлөө ихтэй шүү.Гэхдээ би бодъё.Эгзэгтэй цаг үеийг битгий алдаарай. -Балбар нөлөөтөй нь нөлөөтөэй, Энэ үнэн. Өндрөөс унах бас хэцүү хирнээ амархан. -Ингэхэд үнэхээр энэ суудал таныг тэгтлээ их татаад байгаа хэрэг үү. -Тиймээ.энэ удаа би надад миний найз Товуу генерал туслах байх гэж их найдаж байгаа шүү.Би хүний ач тусыг мартдаггүй хүн. Ач тус

болсон хүнээ ихээр баярлуулахыг хичээдэг. -Ойлгомжтой. Их зоригтой ярьж байхыг бодоход энэ ажил таны санаанд багтаж, та надад итгэж байгааг ойлгож байна.Цааш нь ярь.. ярь..Би таныг сонсч байна. -Тэгэхээр нэгдүгээрт таньд хамгийн сүүлчийн загварын хоёр зуугаад морины хүчтэй , мөн төдий чинээ хурдтай Японд үйлдвэрлэсэн Жип машин таалагдах байх.Гуч орчим сая төгрөгний үнэтэй юм билээ.Чингэсийн төрийн Батлан хамгаалахын дэд сайд хүний хөлөглөх унаа тийм байхад хэн ч гайхахгүй. Бас агаар ус сайтай *Шадивлангын * аман дахь хоёр давхар зуслангын Хаус таньд хэрэгтэй байх нь мэдээж.Чансаатай эд зүйлс эзнийхээ зэрэг дэвийг илтгэх нь лавтай,Товуу хурууныхаа өндгөөр ширээ бөмбөрдөн хэсэг суув.Болж байна..Жил шахам энэ суудал дээр суугаад гялтайх юм олж

хараагүй юмсан.Харин энэ удаа харах нь байтугай хазах нь байна ш дээ.Болж л байна.Дэд сайдын энэ суудал бас эвгүйгээ хөдөлбөл булгиж унагаахыг үгүйсгэхийн аргагүй.Товуу бодолхийлэн удтал суугаад эцэст нь шийдэв бололтой Со—г тогтон ширтэж- Таньд амжилт хүсье.Би ойлголоо. Эргээд холбогдъё. Хэн хэнийгээ бүрэн дүүрэн ойлгосон хоёр гар барилцан салав.Дэд сайд ширээнийхээ ард суун илтгэл бичиж гарав….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *