Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “5-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “5-р хэсэг”

41 секунд уншина
0
0
341

Яадаг муу новш вэ? Муу гуйранч чинь. Хохь чинь шүү. Хамаг юм асгаад хаячихлаа. Хивсэн дээгүүр мөлхөн унасан ээмэг, бөгжийг цуглуулж улайран байгаа Ягааныг харж анх удаагаа зэвүүцэх шиг

болсон Тамжид “Хүүхдээ ясан муухай хараадаг юм бэ? Авир муутай гэдэг нь. Яах вэ? дээ хүүхэд зүггүй нь хөдлөөд асгаа биз. Цуглуулаад авна биз. бас ааш авир муутай бололтой” хэмээн бодож ач хүү

Билэгсайханаа дотроо өмөөрч байлаа. Тамжидын хохилзон байгааг үл тоосон Ягаан түүний үнэт гоёлуудыг түүж аван гарахдаа – Баяртай хэмээн ёсын төдий хэлээд яаран гарав. – Миний хүү буруутан болох

шахлаа. Сүртэй юм зүгээр. Эмээгийнх нь юм ээжид нь очиж байхад тэгж болдоггүй юм. Миний хүү эмээгийнхээ юмыг харамласан юмуу хэмээн Тамжид бяцхан хүүг энхрийлэн бөөцийлөх аж. Лха тэнгэрийн

зараал хоёр хар тэнгэр энэ үед Гаадангын том өрөөнд залран Дээд тэнгэрийн эрхшээлээр газрын судастай залгагдан байлаа. Дүүрэнгийн ой ухаанд тухлан эзэлсэн онгон сүнс ёолон байж Дээд хүчинд зуучлан

гуйсны хүчинд тэнгэрийн хүслийг хүлээн аваагүй түүний дээр буусан үхлийн гэсгээл Дүүрэнгээс зайлсан учир шийтгэлийн салхи Гаадангын хойморт исгэрэн байгааг юунаа мэдэх бидээ. Ягааныг гарсаны дараа Лха тэнгэрийн хар хүчинд эзлэгдсэн жаал хүү Гаадан хурандаад Кувейтийн нэг цэргийн ноёны бэлэглэсэн мөнгөн бүсийг авъя хэмээн бяцхан гараа өхөөрдмөөр можийлгон дахин дахин Тамжидаас гуйхад тэрээр татгалзаж чадалгүй нөхрийнхөө нандигнан дээдэлдэг мөнгөн бүсийг хүүд аваад өгчихөв. Хүү ихэд баярлан мөнгөн бүсийг чирэн гүйж, барьж үзэн хацартаа наан, шүдээрээ хэмлэн ноцолдсоор бүсний дээд талд чимэг болгон тогтоосон том мөнгөн товрууг унагааж орхихыг Тамжид анзаарсангүй. Ажлаасаа овоо эрт гарсан Гаадан харшийнхаа үүдэнд ирмэгц Балбарынх өөд нүд гүйлгэн хараад гүнзгий сүүрс алдаж “Эднийд хүн алга бололтой. Мөнхжин

эзгүй. Энэ Балбар гэрийн бараа харахаа болилоо. Яадагшуу ч юм билээ дээ. Ганц охиноосоо хагацчихаад амьдаараа хатаж байна даа найз минь. Миний найз даанч сайхан сэтгэлтэй хүнсэн. Үгүй тэгээд миний хүү баййдаг нь ч юучив дээ. Даанч дээ миний хүү яаж байгаа юм бэ? Биднийгээ ийм зовлонд унагачихдаг. Ийм юм ч хийх гэж дээ үр минь” хэмээн цөхрөн бодоод гэртээ орж ирэв. – Өө өвгөн минь ирэв үү? Дөнгөж хоол хийгээд гаргаж байсан юм. Хирээрээ найр тавин угтах эхнэрийнхээ усан хүрээ татан мэлмэлзэж байгаа нойтон нүдийг хараад Гаадан дахиад гүнзгий сүүрс алдав. “Энэ маань ямар их зовж байна даа. Юм болбол уйлж усан нүдлээд. Аргадаж, царайчлаад ,зовоод, гутраад байгаа хирнээ зовоогүй, гутраагүй юм шиг царайлаад эх хүний сэтгэл гэдэг үнэхээр агуу юм даа” ийнхүү эхнэрээ хязгааргүй их хайрласан Гаадан эхнэрийнхээ хайр шингээсэн нүдэн дээр нь энхрийлэн үнсэв. Хэзээ л бол хэзээ асгарахад бэлэн үүлшин байсан

нулимс асгарч гарах нь тэр. Гаадан эхнарийнхээ цагаан сор сууж яваа тэргүүнийг том алгаараа зөөлөн илбээд – За уйлбал уйл даа хө. Дотроо онгойтол нэг сайхан уйлчих хэмээн аргадаж цээжиндээ халуун төөнүүлэн тэврэв. Уйлах гуниглах эхнэрээ харах тусам өөрийнх нь хамар өөд бас гашуун огшоод ирэв. “Мөнч хэцүүдэж байна даа бид хоёр. Бид хоёрын хүү ер нь тийм юм хийсэн нь үнэн гэж үү” Гаадан аанайхан хүүгээ зүрх сэтгэлдээ бас өмөөрсөөр байх аж. – За хө хоолоо ид дээ. – Тэгье дээ. Чи минь овоо уужирч чадавуу даа? – Тэгэх шиг боллоо. – За ашгүй дээ. Аль болохоор тайван байхыг хичээ! Наад зүрх мүрх чинь сүйд болно шүү! Өнөө хүү хаачаа вэ? тэд хоолныхоо өрөөнд их эв найртай орцгоов. Тамжид сайхан хоол хийсэн байлаа. – Ажил чинь сайн биз? – Ойрд хэл ам таталсан юм алга. Баяраас өмнө марш тактикийн тэмцээнтэй. Манайхан бэлдэцгээж байна. Танай ажил сайн биз? – Хичээл тарсан болохоор засварын ажил хийгдэж байна даа. – Элсэлтийн шалгалт дууссануу? – Эхлээч үгүй байна. – Ашгүй дээ. Чойжин хурандаагын нэг охин конкурсдэх юм гэсэн. – Манайд уу? –

Тийм гэнээ. Чамд хэлээрэй гэсэн шүү! – Хир сурлагатай хүүхэд юм бол? Юуны ангид гэнэ вэ? – Гадаад харилцааны ангид гэсэн байх шүү. – Шалгалтаа өгчихөг! Тэгээд ярилцъя! Хүүхдийн төвшинг эхлээд харъя! Билэгсайхан тэр хоёрын байгаа өрөөнд орж хоолны том ширээн доогуур мөлхсөөр хөл нүцгэн углааш өмссөн Гаадангын хөлийн махлаг хурууг хазаад орхив. – Хэцгий гэм. Яаж байгаа золиг вэ? гэсээр учиргүй цочин давхийсэн Гаадан сандрахдаа хөлөө татаж авах гээд хүүгийн нүүр өөд өшиглөчихөв. Хэдий зөөлөн хүрсэн ч хүүгийн нүүр өвдөж чарлан уйлахад Тамжид яарч сандчин ширээн дороос хүүг гарган тэвэрч авав. Хүүгийн хамраас цус гарсан байлаа. – Яаж байгаа чинь энэ вэ? Нүүр амнаас нь цус гаргаад… – Золиг чинь хөлийн хуруу хазаж гэнэ. Бүр нэг увайгүй золиг. Хулгайч шиг ширээн доогуур мөлхөж ирдэг нь юучив. – Хө ер. Тэглээ гээд өшиглөхдөө яадаг юм бэ? хүүхэд хөлийн хуруу хазаа л биз. Цочоод байхдаа ч яадаг юм сүртэй гэдэг нь. Нүүр өөд нь өшиглөөд байхдаа яадаг юм харгис гэдэг нь. – Үгүй ер. Их донгосох нь шив дээ. Би харгисдаа яачихаа вэ? – Харгис биш байтлаа нялх хүүхэд өшиглөдөг юмуу? – Гайгүй байлгүй. Өшиглөх

гэж өшиглөсөн юм уу ямар? – За хэн мэдлээ. Ямар зорилгоор өшиглөсөнг чинь яаж мэддэг юм бэ? Нааш ир миний хүү. Шүдээ угаа! Муухай хөл хазаад… – Надаас бузартах гээд байгаа биз? Үгээ олж хэлээрэй чи! – За за чимээгүй битгий хэрүүл өдөөд бай! Урьд өмнө хэзээ ч ингэж байгаагүй Тамжид энэ орой Билэгсайханыг өмөөрөн үг хэлээ хурцлан улалзаад байх тул Гаадан хэлээ хазан том өрөө үрүүгээ ороод цочин дуу алдав. Гаадангын билэгшээн дээдэлдэг Кувейтийн цэргийн эрх баригчдын нэг бэлэглэсэн мөнгөн бүс газарт хэвтэж дээд талын гурван том мөнгөн товрууны нэг уначихсан тал нь хивсний доор хэвтэж байх нь тэр. “Тэр гэм. Зүггүй муу хар шаарыг тас алгадаад орхиё би одоохон. Энэ Тамжидын хийж байгаа ажил. Дандаа хүүхэд буруу эрхлүүлнэ. Үгүй ер хоёр ойтой ингэж байгаа нөхөр хорь хүрэхээр яах юм болж байна. Чамай муу хүүг тэгж толгой дээрээ гаргадаг хүн биш шүү би” хэмээн ихээхэн уурсаад ирэв. Энэ үед Лха тэнгэрийн зараал шийтгэлийн хар салхи улам ширүүсэн Гаадангын нүд, нүүрийг илбэн байлаа. – Хөөе Тамжидаа наашаа ороод ир та хоёр!

– Хүүхэд унтуулж байнаа. Яах гээд байгаа юм бэ? – Хө ер. Яах гээд байгаа юм гэнээ? Яасан ч яадаг юм бэ? Яасан задарсан муу турсага вэ? Зад алгадаад өгье би наадахыг чинь. Бүр толгой дээр гарч гүйцэж гэнэ. Тэгэх байлгүй та хоёр. – Бид хоёр яачихаа вэ? энэ муу хуруун чинээ хүүхдийг чи юундаа ад үзээ вэ? – Юуны чинь ад үзэх. Орж ирээд харахгүй юу чи энэ бүсийг.. – Ганц удаа хүүхэд тоглоо л биз юун сүртэй юм чи. – Юу гээд хуцаад байгаа юм чи? Хүүхэд тоглоход зориулагдсан хүүхдийн тоглоом юмуу? Жаахан зах замбараатай байгаарай та нар! Ороод ир чи! Энэ бүс эвдчихсэн байна. Хайран бүс. Тамжид хүүг тэврэн орж ирсэнээ бүсний унасан товрууг харж хирдхийн цочив. – Яасан. Уначихаж уу? – Юуны чинь уначихаж уу? Хайран юм. хүний хэрэгтэй юм хүүхдэд авч өгөөд. – За за битгий үглээд бай! Би төлөөд өгчихөе! Тамжидын энэ зэвүүн үг Гаадангын зэвүүг тэр чигт нь хүргэх нь тэр. – Аа тийм. Чи ямар их баян хүн бэ? Баян хүн гуай та энэ бүсийг төлөх чадвартай ч таны тэр хөрөнгө энэ бэлгийн хаана нь ч хүрэхгүй. Энэ бүсэнд төрийн хайр хүндлэл шингэсэн юм ойлговуу чи. – за чиний тэр төр юу гийгүүлээ вэ? Ганц хүүгийн чинь толгойг авах биз. – Чи ингэж буруу хүмүүжүүлж, буруу юманд өөгшүүлээд байгаа юм чинь

төр хилэгнэлгүй яадаг юм бэ? Дандаа хүүхэд буруу эрхлүүлнэ. Ер нь чамаас болж байгаа юм. Ийм эхтэй юм чинь тэр хүү тийм юм хийхээс яах вэ? Гаадангын энэ үг Тамжидын толгой уруу хүнд юмаар түншээд авах шиг болгон юу ч дуугарч чадахгүй болтлоо балмагдсан тэр нүдээ даран тонгойсоор гараад явчихав. Буруу юм хэлсэн Гаадан өөртөө гэмшин чимээгүй болж мөнөөх бүсээ барьсаар мэлрэн суув. Хар салхи түүний дотоод сэтгэлийг эзэмдэн хөгжин байлаа. “Энэ хүүхэд ер нь миний хүүгийн хүүхэд мөн гэж үү? Манай энэ эхнэр юмны учрыг олоогүй байж энэ хүүхдийг авчихдаг дэмий юм боллоо доо. Энэ золиг нэг зүтгэхээрээ санасандаа хүрч байж дуусдаг. Надаас нуугаад юу хийж байгаа бол улаан хувхай чинь. Лав тэр хүүхэнд байр авч өгсөн. Өөр юу өгсөн бол доо. Сухай чинь. За тэр явах зардал бол ойлгомжтой. Хүү амьд байна. Төр түшээд амьд үлддэг юм бол бас учиртай. Бид хоёрын эд хөрөнгө алсдаа хүүд хэрэгтэй. Ер нь тэр хүүхэнтэй би өөрөө уулзъя байз. Манай энэ нөхөр нэг туйлшрахаараа бас хэцүү. Одоо ер нь болсон юм шиг санагдах юм. Манайх хүүгийнхээ хүүхдийг авлаа. Мөн ч байсан биш ч байсан дүүрсэн хэрэг. Надаас ингэж өмөөрч

байгаа Тамжид энэ хүүхдээс салах нь өнгөрсөн. Яс юман дээрээ хүүгээ ингэж өмөөрч байсан нь үгүй. Ер нь бол хүүгээ эрхлүүлэх дуртай хүн. Энэ хүүхдийг бид газардуулахгүй хүн хийж дөнгөнө биз. Хүүхдийг нь авлаа. Байр авч өглөө. Бас явах зардал энэ тэр. Тэр хүүхний манайхаас юм дуусах болоогүй гэж үү? ” Гаадангын уур хүрч бачуурсан байлаа. Тэрбээр хөргөгчнөөс архи авч хугас шилийг нь уучихаад унтлагын өрөөндөө орвол бяцхан Билэгсайхан унтаж, Тамжид жигтэйхэн уйлчихсан суух аж. “Үгүй юм болбол усан нүдлэнэ. Ганц хатуу үг дааж сураагүй. Дэндүү танхил жаргалтай байсны хар гай. Юмны учир олоогүй байж дандаа өөрийнхөөрөө зүтгэнэ. Чиний энэ дэндүү зөөлөн уян зан юунд хүргэх бол доо. Нулимсаараа хүн айлгах санаатай. Уйлна л биз. Аргадах ч үгүй чамайг” өөртөө уурлан бачимдсан Гаадан шкаф онгойлгон зөөлөн сэвсгэр хөнжлөөс нэгийг шүүрч өөр өрөө үрүү явав. Амьдрал нь нэг л өөдгүй өнгөгүй юм шиг санагдах тул Гаадан давчдан байлаа. – Нөхөр хурандаа таны тушааснаар байлдагч Болдыг авчирлаа. Бателион захирагч хошууч Шарав. – Болно суу хошуучаа! – Мэдлээ! – Цаад байлдагчийн чинь сэтгэл санаа ямар байх шиг байна

вэ? Гуч хоногын сахилгын арга хэмжээ авчихсан уу? – Тиймээ. Арга хэмжээ авагдсан. Байлдагч гаргасан зөрчилдөө шаналж өөртөө дүгнэлт хийж байгаа. – Тиймүү? Өөрөө тэгж байна уу? Гаадан салхи сийгүүлэн ийн асууснаа “Та худлаа хэлж түүнийг өмөөрөөд байгаа юм биш биз” гэх шиг хошуучийг тогтоон ажихад Шаравын харц өөрийн эрхгүй дальдчаад ирэв. – Яг тийм нөхөр хурандаа. Үнэнийг хэлэхэд байлдагч Болд өсөх ирээдүйтэй авьяаслаг дайчин. – Аан хаа. Тиймүү? Та тэгж бодож байна уу хошуучаа. Зөв дөө удирдагч хүн өөрийн байлдагчаа зөв таньж, түүнийг эх орны өмнө түвшин хүмүүжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл Болд авьяаслаг сайн залуу. Харин та бид хоёр түүнийг би-гээр өвчлүүлэхгүй ирээдүй өөд нь чиглүүлэх ёстой. – Ойлголоо. Мэдлээ нөхөр хурандаа. – Зөв дүгнэлт хийх хэрэгтэй шүү. Ингэхэд хошуучаа та байлдагч Нямыг эмнэлэгт эргэж очсон уу? Хошууч Шарав хүзүүгээ илээд орхив. “За баларсан шүү. Энэ хурандаа хэлсэн үгэндээ заавал хүрэхийг яана. Нээрээ тэр новшийг эргээгүй юм байна ш дээ. Зэвүүн муу гоожуур байгаа юм даа. Тэр новшоос болж хоёр удаа донгодуулж хорин хувь цалингаа хасуулсан. Тэр гайгаас нэг

салах юмсан” Шаравын таагүй бодлыг мэдсэн мэт хурандаагын дуу тасхийгээд явчихав. – Нөхөр хошууч. Та тушаал биелүүлээгүй юм шив дээ. Та яагаад надад хариулахгүй байна вэ? – Нөхөр хурандаа. Тиймээ би тушаал биелүүлээгүй. – Яагаад? та намайг эсэргүүцээд байгаа хэрэг үү? – Үгүй нөхөр хурандаа. Намайг яахаа та мэд. Манай ар гэрт асуудал гарсан. Тэгээд үнэнийг хэлэхэд мартчихсан байна. – Үнэнийг хэлэхэд та түүнийг эргэх лургүй байсныг би мэднээ. Гэхдээ энэ хорооны захирагч таньд тушаасан. Гаадан гэдэг хувь хүн биш. Монгол Ардын Армийн нэг хурандаа таньд тушааж байна. Эх орон таньд тушааж байгааг үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа байнга санаж яв! Хошуучаа. – Мэдлээ. – Хошууч та бателионыхоо байлдагчдын эцэг нь гэдгээ бас сайн санаж өөртөө хариуцлага болго! Эцэг хүн хүүхдүүдээ муучилж ялгаварлах ёсгүйг та нэг бодчихоорой! За амжилт хүсье! Явж ажлаа хий дээ. Ар гэрт чинь асуудал байвал надад хэлээрэй! Би бас таны эцэг шүү дээ хошууч минь. – Баярлалаа. Нөхөр хурандаа. Харсаар байтал Шаравын царайд гэрэл татаад явчихыг хурандаа харж суулаа. – Байлдагч Болдыг оруулаад ир! Бага зэрэг турж царай нь цонхийсон

Болд орж ирээд багагүй түгшсэн байдалтай сандарсхийн ёслов. – Нөхөр хурандаа. Байлдагч Болд таны дуудсанаар… – Болно. Суу байлдагчаа. За бие нь сайн биз. Жаахан ядравуу? Гэхдээ зүгээрээ эр хүн өөрийн гаргасан үйлдэлдээ хариуцлага хүлээж сурсан цагт эр хүн болдог юм. Та бас сүрхий уурласан байсан шүү. Уур биеийг зовооноо гэж. Ойлгож байна уу? Нөхөр байлдагч. Байлдагч Болд ухасхийн босч ёслов. – Ойлгосон нөхөр хурандаа. – Их сайн байна байлдагчаа суу. Би таныг уураа захирч сурна гэдэгт итгэж байгаа шүү. – Баярлалаа. Нөхөр хурандаа би чадна. – Их сайн байна байлдагчаа. Одоо Амарсанаа жанжинг ахиад зурна биз дээ? – Хурандаа би дахиж Амарсанаа жанжинг зурахгүй ээ. – Яагаад тэр билээ? Өөлдийн тэр домогт цэргийн жанжин Чинванг таныг их гоё зурсан гээд дарга нар тань магтаад байсан. – Би Амарсанаа ванг хоёр дахин зурсан. Хоёуланд нь саад болоод байдаг юм. Манай эмээгийн өвөг дээдэс тэр хүнийг их шүтдэг. Эмээ намайг тэр хүнийг битгий зур алдас болно гээд байсан. Тийм юм шиг байна. – Байлдагч та ямар шашин шүтдэг вэ? – Шүтдэггүй. –

Тиймүү? Эмээ чинь аль нутгынх билээ? – Ховд аймгийн Булган сумынх – Байлдагч та аавдаа хайртай юу? – Би аавдаа их хайртай. Даанч аав минь намайг жаахан байхад өнгөрчихсөн. – Харамсалтай байна. Байлдагчаа. Би таныг аавтай гэж боддог шүү! – Тэр бол миний хойд эцэг. Зүгээр ээжийн нөхөр. Надад хамааралгүй. – Ингэхэд байлдагчаа хойд эцэг чинь таньд их хайртай юм шиг санагддаг шүү. Болд зүгээр л толгой дохиход нүдээр нь нулимс цийлэгнээд ирэв. – За байлдагчаа. Таньд найдаж байна. та зургаа үргэлжлүүлж зураарай! Танай “Сүхбаатар”ын танхимд Амарсанаа жанжны амьд юм шиг хөрөг нэмэгдвэл их сайхан санж. Хурандаа нь байлдагч таны зурах авьяасыг ихэд үнэлдэг шүү. Та зурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би таны улаан фэн дээ. Болд нүдээ ойр ойрхон анивчин нүүр нь ягааран улайраад ирэхэд “Мөнч хүүхдээрээ байна даа. Хөөрхий минь” гэж бодсон Гаадан тэр хүүгийн гарыг чанга атгаад гаргав. Хаалга тогших сонсдон эмэгтэй хүний шингэн дуун сонсдон орох зөвшөөрөл хүсэхэд Гаадан төвөгшөөх мэт хаалга өөд толгой өргөн харав. -Сайн байна уу даргаа. Би дэслэгч Эрдэнийн эхнэр байна. Таньтай уулзах гэж ..ганган

хувцасласан залуу эмэгтэй өмнө нь урт оосортой цүнх савчин зогсоно. -Суу. Хүүхээ. Суугаад тайван ярь.. Сандал өнцөгдөн суусан хүүхний царай барсхийн юу, юугүй нулимс асгаруулж гарахад Гаадан хирдхийн цочин дэслэгч Эрдэнийн гэр бүлд муу зүйл тохиолдлоо хэмээн баахан сандрав. -Энэ Эрдэнэ сүүлийн гурван өдөр дараалан гэртээ харьсангүй.Өөр хүүхэн шуухантай болсон бол үнэнээ хэлээд зайлдаг юм байгаа биз.. -Хцс.. Ердөө энэ үү. Би муу юм боллоо гэж айлаа шүү. Гаадан хүүхнийг зэмлэх мэт ийн хэлээд мушийн инээмсэглэгчүү аядаж, дотроо уур нь хүрэх шиг болов..Маягтай золиг чинь үхэл, хагацал үзсэн юм шиг нус нулимс болохдоо яах вэ дээ. Дэндүү танхил гэдэг нь.. Би бол бүр сараар, жилээр хүртэл хаяад явж байсандаа Тамжидыгаа…хэмээн бодоод өөрийгөө захирч бүсгүйн зүг анхаарлаа хандуулав. -За тэгэхлээр та… ярь..ярь.. Манай дэслэгч яагаад байна гэнээ. -Эрдэнэ гэрийн бараа харахгүй, хоёр хүүхдээ ч яаж хүн болж байна. Бид гурвыг хоолтой байнауу үгүй юу..гэж мэдэх юм алга. Хэдэн өдрөөр алга болж, болж ирчихээд үг сүггүй хам хум хооллочихоод буруу хараад унтаад өгдөг. Цалингаа харин өгнөө. Би

ямар таны цалинтай нь суусан биш..Амралтын өдөр баяр наадам болсон ч ажилтай гээд хонуут, өнжүүт алга болчихно. Би ингэж амьдарч чадахгүй. Тэсэхгүй нь салмаар байна. Эрдэнэ яалт ч үгүй.нэг хүүхэнтэй яваад байна.Тэр нь танай энд ажилладаг байх.. -Би итгэхгүй байна. Уг нь манай дэслэгч тийм хүн биш дээ.Дүү минь чи нэг юмыг ойлго..Тэр ажилдаа бүр зүрх сэтгэлээсээ орчихдог хүн дээ. -Та хүртэл түүнийг ингэж давруулдаг юм байна. Би түүнээс салнаа. -Тэр бол таны асуудал…Тэгээд ч манай байгууллага Иргэний шүүх биш. Танай гэр бүлийн асуудал та хоёрын асуудал..Харин хаа ч гэж хоёр хүүхдээ хүний царай харуулахгүй аваад явчих хүн дээ Манай Эрдэнэ..Тэгээд бас сайхан ч эр хүн..Сайн ч залуу.Харин ойрд ажил ихтэй байгаа байх..Залуус та нар бие, биенээ ойлгох хэрэгтэй.. -Цэрэг дагахаар ,тэрэг дага гэж аргагүй үнэн үг юм. Цэрэгтэй сууж амьдарлын хүндийг үүрч явах ч гэж.. -Чи залуу байна. Гоо үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байна.Чамайг ойлгож байнаа. Харин миний эхнэр энэ амьдралаар гучин жил амьдарсан.Одоо ч амьдарч байна. Ингэхэд та миний эхнэртэй танилцаж болно ш дээ.Эмэгтэйчүүд та нарт ярих яриа бас

байж таарна. -Та намайг ойлгохыг ч хүсэхгүй байна. Миний нуруун дээр амьдрал маань үүрэгдэж,явдаг, би завгүй бас золгүй эмэгтэй хүн.. -Харин нөхрийн чинь нуруун дээр эх орон нь үүрэгдэж явдаг юм..Эр цэрэг үгүй бол эх орон хоосроно. Гээд нэг сайхан шүлэг байдаг даа.Миний бодоход та эр цэргийн эхнэр гэдгээрээ бахархаж явдаг байх л даа. -Хм.. Та надаар тоглоод байнаа даа.. -Яалаа гэж дээ бэр минь.. Та нар залуу байна. Энэ сайхан залуу насаа хайрлаж, биесээ хайрлаж.бас ойлголцох хэрэгтэй ш дээ. -Би ойлгоод амьдралаа болгоод явж байхад Эрдэнэд амьдрах хүсэл алга байна ш дээ.Эцэст нь хүүхэн нилээд зөөлөрч ирэв. -Үгүй дээ. Эрдэнэ таньд, хүүхдүүддээ хайртай байдаг нь бүр нүүрэн дээр нь илт байдаг юм. Тэр гэр үрүүгээ яарахыг нь яана. -Гэр үрүүгээ бишээ.Өөр хүүхэн үрүү яардаг байх. Хурандаа зүгээр л толгой сэгсрэн инээмсэглэв. -Тэр залуу тийм гаж ёс суртахуунтай хүн биш. Би дэслэгчдээ итгэж байна.Бас түүнийг ажил ихтэй байгааг нь мэдэж байна. Таньд ч хэцүү байгааг ойлгож байна.Амьдрал хүнд хэцүү юм шиг санагдах үе зөндөөн санагддаг. Харин түүний ард дандаа амтлаг жаргал тохиодог юм Тэр дундаа цэргийн амьдрал.цаг

хугацаа тушаал захирамж гээд хатуу хэцүү байдаг юм даа дүү минь. Би дэслэгч Эрдэнэтэй ярилцана.Албан хаагчдынхаа хувийн амьдралд дэмжлэг үзүүлэхийг хичээж л байна.Та ч бас хичээж үзээрэй. Хүүхэн тайвшран инээвхийлсээр уучлал хүсээд гарахад Гаадан толгой сэгсрэн хоцров. Утас нь дуугарах аж. -Байна уу. -Гаадан хурандаа би өмгөөлөгч Сэрээтэр байна. -За сонин ихтэй биз дээ хө. Нааштай сураг чимээ юу байна даа хө…Түүний дуу сөөнгөтөн бүхий биеэрээ найган буйгаа анзаарах ч чадвар мөхөс байгаагаа Гаадан мэдрэхгүй байлаа. -Хурандаа.. та сонс доо..Би Прокурорын нэг нөхөртэй ярилцлаа. Жаахан нааштай юм сонслоо.Хэрэг Ерөнхийлөгчийн тамгын газар очсон байна. Гаадангын амьсгаа дээрдэн шөнө уйлж суусан Тамжид харагдах шиг болохуйяа нүүрнийх нь арьс таталдаад и рэв. -Тэгэхээр.. тэгэхээр..Асуудал шийдэгдэх эцсийн мөч дөхлөө гэсэн үг үү…Миний зүгээс шаардагдах зүйл юу байна вэ. Шууд хэл хө. – Та энэ долоо хоногт дөчин сая төгрөг гаргаж чадах уу. -Болж байна. Юу хө..Сэрээтэрээ миний хүүгийн амь хэлтэрдэг юм бол..чамд би гар татахгүй шүү.Энэ

бол чи бид хоёрын хоорондох жич асуудал. -Хурандаа би лавтайяа итгэж байна. Тэр нөлөө бүхий хүн. Дүүрэн уучлагдах болно. -Хэн минь..хэн..баярлалаа дүү минь. Мөнгө хэзээ авах вэ. Өнөөдөр ч болно шүү. -Өглөө арван цагт бэлэн байвал сайн байна. -Болж байна…Утас тасарч зөөлөвчтэй том сандлаа арагш налан ойчсон Гаадан долоовор хуруугаараа нулимсаа арчив. Эвий дээ муу хүү минь цор ганцхан үр минь..Амь хэлтэрвэл боллоо доо.Дүүрэн хүү минь Аав нь хүүдээ амь шигээ хайртай шүү.Халуун нулимс хацар даган урсч Гаадангын бүхий бие чичирч байлаа.Уужимхан өрөөний тааз ширтэн элий балай юм шиг хэвтсэн Гаадан нулимсаа шудран арчаад салгалсан гараараа утсаа авч эхнэр үрүүгээ залгав.Түүний хатуу үгэнд гомдсон Тамжид дуу муутай байлаа. -Аа өвгөн нь байнаа. Та хоёр юу хийж байна даа. -Хүнд ад болохгүйг хичээгээд жижиг өрөөнд сууцгааж байна. Үгүй ер ингээд хэрүүл өдөөд унадаг юм.Хүн сайхан мэдээ сонсгох гэж байхад чинь….Гаадан эхнэртэй дургүйлхэн бодсоноо ил гаргалгүй – Хөөе хөгшөөн..Чи сонсч бай даа. Хүүгийн өмгөөлөгч ярьсан.Нааштай гэнэ шүү хэмээн хөөр болон үгүлэв.. -Ээ ашгүй Төрийн сүлд өршөөж миний хүүг….Чи хаана байна вэ.Гэртээ ирэхгүй юмуу өвгөөн. -Ямарч байсан

нааштай гэнэ хө.Туслах хүн олдсон. Одоогоор яг уучилчихсан юм алга гэхдээ их итгэлтэй байгаа. Тэр хүн мөнгө нэхсэн. Мөнгө нэхнэ гэдэг чинь болгож, бүтээж чадах хүний хийдэл шүү дээ. -Ашгүй дээ ашгүй.. Жааханч гэсэн цээж онгойлоо.Би сайхан хоол хийгээд байж байя. Чи минь хурдан хүрээд и р. Эхнэрийнх нь хоолой үл мэдэг зангирсан ч баяр хөөртөй цангинаж буйг анзаарсан Гаадангын нүдийг дахиад нулимс бүрхээд авав. Үгүй ер би хэдийнээс ингэж уйлдаг болвоо. Хөгширч байна даа. Хөгширч байна. Тэр эхнэрээ ихээхэн өрөвдөж байлаа. -Надад бас жаахан ажил байна. Түүнийгээ амжуулаад очъё .. -Хурдан ирээрэй Гаадан минь. -Тэгэлгүй яах вэ…утас тасарч Гаадан ширээнийхээ нүдийг онгойлгон сүүлийн үес баахан дурлах болсон шотланд вискинээс уух гэснээ больж цааш нь түлхэж орхив. Аа золиг болъё. Зорилгогүй архи уух сүйрэхийн шинж..Хүү амьд үлдэх горьдлого гарч байхад чинь энэ хар усаар юу хийх вэ.Амьдрал үргэлжилж байна. Амьдраад байдаг хэргээ. Гаадан ганцаараа ярин сурсан зангаараа утсаа шүүрч Балбарын утсанд залгаснаа гэнэт нэгийг бодон утсаа шидэж орхив.* Аа золиг болмор..Нээрээ миний хүү ганц найзын минь

охиныг…Би ямар нүүрэээрээ Балбарт миний хүү уучлагдлаа гэж хэлж чадах билээ дээ.Гаадан гэх бодол цээж мэрмэгц дахин хүүдээ гомдох гомдол үерлэж,хамрын уг уруу нь шархираад явчихав.Тайвшрах хэрэгтэй. Тайвширч чадах ёстой тэгж байж энэ бүх хүсээгүй зовлонгын цаана гарах ёстой. Хувь тавилан яалаа гэж Балбар бид хоёрыг ингэж шийтгэнэ вэ. Ганц татчихдаг ч юм билүү..Үгүй ээ хэрэггүй л бол хэрэггүй * Хэн нэгэн түүнд архи өгчих гээд байгаа юм шиг тэр ширээнээсээ яаран холдов.* Хүү минь амьд байвал учиртайсан гэх өөр нэг бодол түүний цээжийг бас маажина..Эл золгүй бодлуудаа хүчлэн орхисон Гаадан штабын даргаа дагуулан анги байгууллагаа шалгахаар гадагшлав.Захирагч дарга нарыг дэслэгч Эрдэнийн ажиллаж буй авто батеолоны засварын газар очиход хэдэн жилийн турш сул зогссоноос мараалын элэгдэлд орсон Холбооны том төхөөрөмж суурилуулсан бүхээгтэй том машины дороос хоёр гар нь тохойгоо хүртэл нил тос болсон дэслэгч Эрдэнэ гарч ирээд гараа арчих юм хайн сандрав. -Хурандаа нөгөө засвараас гаргах ёстой арван таван машины засварыг дэслэгч Эрдэнэ ахлан ажиллаж байна. Штабын дарга дэд хурандаа Дашийн илтгэлийг сонсон толгой дохисон Гаадан толгойгоо гэлжийлгэн дэслэгч Эрдэнийг ажиглав.Ямар нэгэн бурууг өөрөөс хайх мэт цоргин ширтэх хурандаагын харцнаас дэслэгч Эрдэнэ ширвээтэн сандарч байгаа нь и лт.. -Нөхөр дэслэгч та гэртээ харихүгй хэд хонож байна даа. Илтгэ..

-Нөхөр хурандаа дэслэгч би сүүлийн гурав хоног гэртээ хариагүй байна. -Дэслэгч та өнөөдөр гэртээ хариарай. Амрах хэрэгтэй шүү.Энэ бол тушаал -Мэдлээ гүйцэтгэе. -Нөхөр дэслэгч таны мэдэлд хэдэн байлдагч байна .. -Таван ахлагч, есөн байлдагч ажиллаж байна. -Дан мэргэжлийн хүмүүс үү.. -Яг тийм нөхөр хурандаа. Засварчин жолооч мэргэжилтэй хүмүс ажиллаж байна. -Дэслэгч та өөрийн засварын багт байлдагч Нямыг нэмж ав Тэр байлдагчийг сайн сургаж, мэргэшүүлнэ шүү. -Мэдлээ гүйцэтгэе.Нөхөр хурандаа байлдагч Ням тэгэхлээр -Танай ротод, таны мэдэлд.. -Ойлголоо. Гаадан тушаалаа өгчихөөд үг дуугүй буцан алхахад штабын дарга нь дагалдав. Тийм байх ёстой ажилдаа сэтгэлээ шингээсэн эр хүнийг хүүхнүүд ойлгох биш. Бас хардах санаатай. Солиорсон золиг. Энүүндээ хайртайдаа хардаж үхэх гэж байхгүй юу.* Цардмал зам дээр хурандаагын гутлын чимээ түчигнэж, байлдагч нар номхон зогсч өнгөрүүлнэ.Ёслон зогсох байлдагч нарын нүүрнээс хүү нь харагдах шиг болохуйяа хурандаагын нүд чийгтэнэ. Тамжид ,Гаадан хоёр хүүгээ дээд хэмжээ авсан зургаан сарын туршид өнөөдрийнх шиг цайлсан нь үгүй билээ.Залуугынх нь гоо үзэмж алдагдаагүй шахам гунхах Тамжидын царай туяаран ягаарна. Сахилгагүй хүү Билэгсайханыг өвөр дээрээ

суулгасан Гаадан тэр жаалхан амьтнаас хүүгийнхээ үнэрийг олоод үнэрлэчих санаатай зулай дээрээс нь хэд дахин үнэрлэв.Нээрээ ч хүүгийнх нь багын үнэр үнэртэх шиг болоход Гаадан нэг их баярлав. Оройн улаан наран тэдний цонхон дээр саатах мэт удаан тогтоход тэд ихэд бэлэгшээн байлаа… …Энэ үед Улсын Ерөнхийлөгч Дүүрэнд холбогдох хэргийг хянан үзээд түүний амийг уучлах зарлиг буулгасныг сонссон Сэрээтэр өмгөөлөгч магнай тэнийн баярлав. Тэрбээр эхнэр Дагийгынхаа ажил дээр бөөн амьсгаа давхин очив. -Яасан би ингээд гарах гэж байлаа.Бөөн амьсгаа байх чинь ямар нэг баяртай юм болоо юу.. – Тэглээ хө. Миний өмгөөлөлд байсан дээд хэмжээ авсан залуугын амь өршөөгдлөө. -Бурхан минь чиний нэр хүндийн асуудал байх даа. Тийм алуурчин уучлагдаж байгаа нь харамсалтай. -Тэрний амьд үхсэн нь хэнд юуны хамаатай юм вэ. Надад хэдэн төгрөг ирж байвал тэгээд л боллоо. -Ар гэр нь чамд тэгээд мөнгө өгөх юм уу. -Өгнөө. Бас жичдээ ч шагнал өгнө. Хэдийг өгнө гэж чи санаж байна вэ. Дөчин сая дуулж байна уу чи..Бага мөнгө биш шүү. Ирэх долоо хоногт хоёулаа Англи явах ажлаа хөөцөлдье! – Чи яасан зоримог байх юм бэ? Ерөнхийлөгч тэр залууг уучлахгүй бол яана. Бөөн

асуудал үүсэх юм биш үү? – Уучилчихсан. Би чамд хэлсэн биз дээ. Би баттай эх сурвалжаас баттай мэдээлэл аваад ,залуугын эцэг үрүү ярьсан юм. -Тэр хүн чинь худлаа ярьсан бол яана.. -Миний сайн танилд Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхүүдийн нэг хэлсэн байна лээ. Би одоо чиний дэргэд яриад орхиё. Сэрээтэр утсаа гарган Гаадангын утсанд залгав. -Хурандаа өглөө хоёулаа хаана уулзах вэ. Өглөөний арван цагт мөнгө бэлэн байх юм бол үдийн арван хоёр цагт таны хүүгийн амь өршөөгдөх болно гэхчилэн яриад утсаа тасалсан Сэрээтэр, Дагийг хараад инээмсэглэн өөрийн ид хавийг гайхуулна. -Миний хань эр хүний арван гурван мэхийг сайн хийжээ. Дөчин сая төгрөг бага мөнгө биш. Чангахан атгаад зөв зарах хэрэгтэй. -Тэр чиний мэдэлд очно ш дээ.Харин чамаас ганц хүсэх зүйл бол чи надад сайн байх.бас надаас битгий салаарай гуйх юм энэ. Би чамд хайртай ш дээ.Хайрт минь. Дөч нилээд гарч царайных нь арьс унжиж буй нөхрөө Дагий тогтоон ажив. Үнэнийг хэлэхэд гуч хүрээгүй Дагийд ,Сэрээтэр хөгшдөж байгаа нь ойлгомжтой байлаа. Гэсэн ч мөнгө бол мөнгө.Дөчин сая төгрөг бага мөнгө биш ч их мөнгө биш.. Гэхдээ яах

вэ.Сэрээтэрийн хувьд сул олдсон олз.Ерөнхийлөгч Дүүрэнгийн амь насыг өршөөх болсныг танилаасаа баттай мэдсэн Сэрээтэр нөхцөл байдлыг овжин ашиглаж асуудлыг өөрт хэрэгтэйгээр эргүүлэх нь энэ.Хүүгийн амь үлдэж байвал цаана нь хэн байх нь сонин биш.гэх Гаадангын үг түүнийг хэсэгтээ хооллоход хүрчээ.Тэр өглөө болзсон газраа Гаадан хурандаа эхнэрийнхээ хамт хүрэлцэн ирж тохиролцооны мөнгийг өгч өмгөөлөгчийн өмнө хорин мянган доллар тавьснаар асуудал нэгмөсөн шийдэгдэв. -Таньд баярлалаа.өмгөөлөгчөө. Их тус боллоо гэх хурандаагын ганган цагаан эхнэрийн том алаг нүдээр ус мэлтэсхийн дүүрч ирэв. – Зүгээр дээ.

Зүгээр. Ийм үед эх хүний сэтгэл ямар байхыг би ойлгож байна. Та үдийн арван хоёр цаг өнгөрөөгөөд урьдчилан хорих төв үрүү яриарай. Таны хүү дээдийн тусгаарлан хорих өрөөнөөс гарсан байна. Таньд эрүүл энхийг хүсье хэмээн нахилзах Сэрээтэрийг эхнэр, нөхөр хоёр ихэд хүндэтгэж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *