Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “4-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “4-р хэсэг”

3 секунд уншина
0
0
255

Үгүй энэ Тамжид чинь яачихдаг байнаа. Намайг суугаагаар нь унтуулаад орхичихсон байдаг. Түүнийг согтсон үед эхнэр нь хэзээ ч ийн орхидоггүй байв. Гаадан энд тэнд тэнтэр тунтар гишгэчсээр

унтлагын өрөөндөө орвол эхнэр нь мөнөөх Төмрзаан хүүг энхрийлэн тэвэрч жаргалтай гэгч нь унтаж байв. Ач хүү ирж өвөө адлагдах цаг ирж. Гаадан ийн бувтнаад эхнэрийнхээ хажуугаар гулган орвол

Тамжид сэрж – Чи чинь яаж байнаа. Архи үнэртүүлээд шүд амаа угаахгүй хүүхэд унтаж байхад чинь хэмээн зэмлэв. Гааданд мөн л хэлэх үг олдсонгүйбосч угаалгын өрөө чиглэв. “Миний хүүгийн хүүхэд

мөн гэж үү?” гэсэн мөнөөх таагүй бодол толгойд нь эргэлдэнэ. Хоног өдрүүд өнгөрч Билэгсайхан нэртэй болсон Төмөрзаан хүү Тамжидад ихэд өөриймсөн дотноссон ч Гааданг хармагц юмны араар орж

нуугдах юмуу түүнээс цахалж зугтана. Гаадан яаж ч өөрийгөө албадаад хүүд дотносч чадахгүй байлаа…. … Балбарэхнэрийнхээ эзгүйд тогтвор алдан гэртээ тогтох нь багасч шөнө дүл болтол ажил

дээрээ суудаг болов. Нар шиг сайхан хайртай ганц охин нь харамсалтайгаар бусдын гарт амь үрэгдэж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийн үнэнийг Балбар өөрийн биеэр үзэж мэдэрч байлаа. Хонгор залуу наснаасаа эхлэн үерхэж нөхөрлөсөн дотны ганц найз Гаадангынх нь хүү түүний ганц охиныг хөнөөсөнд Балбар харамсаад барахгүй байлаа. Очиж, очиж Гаадангын хүү шүү. Бусад цагтсан бол хагацал зовлон үзсэн энэ хүнд үед түүний найз Гаадан хажууд нь ханхайж суухсан. Охин үрээсээ хагацахын хажуугаар эр нөхрөөс хагацна гэдэг эр хүнд бас амаргүй аж. Хагацах ч гэж дээ. Балбарын хувьд Гааданг тэгтэл үзэн ядаагүй болж буй нөхцөл байдаолд Гаадангын буруу гэж юу байх вэ? Харин Гаадан өөрөө дуугаа хураан Балбараас дөлөөд байгаад дургүй нь хүрнэ. Охиныг нь хөнөөчихсөн түүний хүү Дүүрэнг, Балбар эцэг эхийнх нь үгүйд үүрч

дүүрч явсан нь олонтаа. Талийгаач охиныг нь бас Гаадан, Тамжид хоёр харж асарсан удаа цөөнгүй. “Манай хүүхдүүдийн хувьд сэтгэлийн холбоо лавтай байгаагүй юмдаг. Ер нь яасан гэж Дүүрэн миний муу охиныг…Хэлэх ч юм биш. Ингэж ийм гашуун зовлон үзэх гэж би Гаадантай гучин жил нөхөрлөсөн юм гэж үү? Манай Мөнхжин бас арай дэндүү юм. Яршиг цаашаа зүгээр гурав, дөрвөн сар гадагшаа яваад жаахан сэтгэл санаагаа сэргээгээд ирэг. Үглэж уймраад горьгүй юм. Хир ч байгаа даа хөөрхий. Сайхан охиноо алдчихсан эх хүн өөр яалтай ч билээ ” өчнөөн олн бодол тархинд нь эргэлдэн хоёр чих нь шуугина. Хаалга зөөлөн тогших сонсдоно. -За – Нөхөр хурандаа таньтай ярья гээд байна. – Холбочих. – Байна уу? Харилцуурт Гаадангын хөлчүү дуун сөөнгөтөн сонсогдоно. – Аа. Би байна. Чи ажил дээрээ байгаа юмуу? Гаадангын дууг сонсох сайхан ч мөнөөх гомдол зүрхийг нь базалж өөрийн эрхгүй гуниг төрүүлэх аж. – Тийм байна. Харин чи… – Гэртээ хө. Гэртээ байна. Нэг өрөөнийхөө үүдийг хааж, гэрлийг нь унтраачихаад архидаж байна. Танайх харанхуй тэгээд… –

Мөнхжин эзгүй юм чинь би хариад ч яах юм билээ дээ. – За тийм ч байхаа даа хө. Би бас… би хүн юм болохоор чамд зовмог аядаад… – Өдий болсон хойно надад зовоод яах вэ? – Чамд тийм байгаа байх л даа. Чиний хувьд би одоо өстөн дайсан шиг санагдаад байгаа байх. Тийм үү? – Чи ч одоо согтчихоод агсраад байгаа юмуу хаашаа юм бэ? – Гэхдээ би хүн шүү Балбараа. Би хүн. Чамд хандах миний сэтгэлд огтхон ч өөрчлөлт орохгүй. – Гаадан минь чамайг ойлгож байна. Одоо унтаж үз. Би ажил ихтэй байна. – Үхсэн шөнийн хоёр цаг болж байхад ямар юмных нь ажил байдаг юм. Миний үгийг сонсох дургүй байгааг чинь мэдлээ. За яах вэ? энэ там болсон амьдралыг тараагаад өгье л дөө би. Балбар хирдхийн цочих шиг болов. Гаадан хурдан зантай. Бодож санаснаа шууд ил цагаахан хэлчихнэ. Ууртай догшин юм шиг хирнээ ихэд уян зөөлөн нэгэн. Сэтгэл санаа нь цочирдсон үедээ баахан агсам зантай. Ил цагаахан алиа хошин зантай түүнийг шохоорхох хүүхэн олон ч Гаадан Тамжидаасаа өөр нэгнийг халамжлах дургүй. Харин Балбарын хувьд бол өөр. Таалагдсан хүүхнээ хэд харц тулгаран

харахад хүүхнүүд түүнд татагддаг. Ор хөнжлийн асуудлаас болж үүсдэг Балбар Мөнхжин хоёрын хэрүүлийг Гаадан үзэн ядаж, Балбарыг загнаж эр нөхрөө эрээн алаг болтол хумсаараа сийччихдэг Мөнхжинд зэвүүцнэ. Заримдаа нөгөөх огцом зангаараа найзыгаа өмөөрч Мөнхжинд нүүрээ маажуулах удаа гарна. Гоморхсон ч юм шиг, сэтгэлээр ихэд унасан ч юм шиг бас агсраад байгаа Гааданг Балбар гэнэт өрөвдөх шиг болов. “За даа. Ганц хүү нь дээд хэмжээ сонсчихоод тарчилж байхад энэ маань хир ч юм байгаа. Миний охины хойноос хүртэл шаналж байгаа биз. сэтгэл санаагаар унаж гансарч яваад бас нэг гай хөөд учирчих вий дээ. Нэг ингээд ирэхээрээ юу ч хийхээс сийхгүй золиг. Гучин жил үерхэж, нөхөрлөсөн найз минь юм даа. Бид хоёр ёстой зүү орох зайгүй үерхсэн билээ” Балбар Гаадан хоёр сэтгэлдээ хэн хэнийгээ дээдлэн байлаа. – За за би одоо ингээд гарлаа. Чи хүлээж байна уу даа? – Би архи бэлдээд хүлээж байя! Балбараа хоёулаа ахранхуйд гэрэл асаахгүй бас юу ч ярихгүй хоёр

биенээ түшч суугаад ууна шүү за юу. – Би одоо яваад очьё. Утас тасарч Балбар бага зэрэг амьсгаадаж гадуур хувцсаа өмсөв. – Чшш. Миний найз. Шууд цаад өрөө үрүүгээ ор. Хаалга онгойлгож өгөнгөө Гаадан Балбарын махлаг шуунаас дэмнэн шивэгнэв. – Тамжид унтаж байна уу? Балбар мөн шивнэж гутлаа тайлан өлмий дээрээ гишгэлэн хойд өрөө үрүү гэтэв. Цонхоор туссан сарны гэрэлд зузаан хивсэн дээр хоёр анд өөд өөдөөсөө харан сууж өмнөх хундагатайг хоослов. – Чи юм идэх үү? Би тахиа аваад ирэх үү? – Хэрэггүй. Ердөө л хоёулаа ууя. – Бүр мал болтлоо ууя. – Тэгье дээ. Бас юм ярихгүй гэсэн биз дээ. Тэр хоёр өмнөх шилтэйг том болор хундаганд хийн дараа дараалан хэд хөнтрөв. Гааадан согтон ганхаж эхлэв. – Дахиад уухуу? – Хийгээд бай. Хийгээд бай. Юу ч бодогдохгүй болтол ууцгаая. – Гаадаан зэрэгцэж суугаад архидах сайхан байна шүү. – Хоёр жил уулзсангүй. Гаадангын хоолой чичигнэн сааралтахад Балбар хурдхан гэгч архинаас хөнтрөв. – Юм ярих гэхээр ингээд байдаг байхгүй юу. Зүгээр уугаад бай. Тэр хоёр

уралдах мэт бас яарах адил учир зүггүй архинаас залгилцгааж хоосорсон шилнүүд хивсэн дээгүүр бөмбөрөв. Балбар согтож эхлэх нь тэр. – Үхсэн муу лагай минь чи юундаа ингэж гудраад байгаа юм бэ? Чиний хүү миний охиныг алчихаад байхад… Би гэртээ ч орж чадахгүй байна за юу. Үрээ алдахын зовлонг чи мэдэхгүй ш дээ мэдэхгүй. Ийн ийн … – Өө муу өөдгүй амьтан чинь хэдэн хундага сувс даахгүй агсраад эхлэх чинь. Би чамайг битгий юм ярь гээ биз дээ. – Мэдэхгүй ээ. Чи мэдэхгүй. Үрээ алдахын зовлонг чи мэдэхгүй шүү дээ. өөдгүй амьтан минь. – Чи тэгээд өөдтэй амьтан юмуу? Адилхан өөдгүй амьтан байж. – Тиймээ би өөдгүй амьтан. Балбар тээр дороос хуурай мэгшээд эхлэх нь тэр. – Тиймээ би хамгийн өөдгүй новш. Хайртай ганц охиноо хамгаалж чадаагүй золгүй эцэг. Тэрбээр сөхрөн суугаад хацраа даган урсах нойтон нулимсаа арчих сөхөөгүй бүхий биеэрээ ганхан мэгшсээр. Согтуу ухаан нь хүртэл түүнийг тарчлаан байж суухын аргагүй цөхрөөж буй андынхаа өмнө Гаадан мөлхөн очив. Тэр босоод биеэ эзэмдээд явах чадвараа алдтал согтсон байлаа. Гааданд салгалсан гараа чичирхийлж буйг анхаарах сөхөө байсангүй. Гараа

салгалуулсан чигээрээ Балбарын нүүрэнд хүрч түүний нойтон нулимсыг алгаараа арчив. – Чи мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. Би хамгийн золгүй хүн шүү дээ. – Миний хүү бас байхгүй болно. – Халаг гэж бид хүүхдүүдгүй боллоо. Ээ чаавас гэж. Яасан гэж энэ билээ дээ. тэр хоёр тэврэлдэн эр биеэ доргиулан байж их дуугаар орилолдон эр хар нулимсыг юүлж гарав. Нойрон дунд нь хүн хашгиралдах шиг болохуйяа Тамжид цочин сэрэв. Бяцхан Билэгсйахан хүү хажууд нь царай нь улай бутарчихсан булбарай царайдаа инээд тодруулчихсан унтаж байхыг харж Тамжид инээвхйилэв. Хүн уйлаад ч байх шиг. Тэр чимээг Тамжид чих тавин сонсов. Яалт ч үгүй хөлчүү эрсийн хэнгэнэтэл уйлах сонсдоход дотор нь палхийгээд явчихсан тэр унталгын нимгэн хувцастай чигээр гүйж гарав. Түүний өмнө ихэд согтсон Гаадан, Балыар хоёр толгойгоо нийлүүлэн цээжээрээ тэврэлдээд харамсалтай гэгч нь хэнгэнэтэл уйлж байлаа. Доторхи нь хоослогдсон архины тав зургаан шил хивсэн дээр бөөрөөрөө

харуулдан хэвтэнэ. Хүний хорвоогийн хамгийн гашуун зовлонг ууж, түүндээ уусч согтсон хоёрыг мэгдэн харж, үүлгэртэн зогссон Тамжидын хоёр нүдийг мөнөөхөн зовлонгын усан нулимс бүрхээд ирэх нь тэр…. … – Охин минь хүү чинь халуураад болох биш. Бөөлжиж гүйлгээд болох биш. Эмээ нь арга ядахдаа халууны эм уулгаж, хоросоль найруулж өгсөн шүү гэсээр хажуу айлын тусч сайхан сэтгэлт эмгэнийг хэлэхэд Саруулын дотор харанхуйлаад явчихав. “Яаж ийгээд хүүгээ хүн хийгээд авчих юмсан. Миний хүү ойрд яагаад өвдөөд байдаг болчихов доо. Бурхан минь яадагч байсан амьдрах ёстой бид хоёр. Бурхандаа найдаж итгэе. Өөр хэндээ хандаж тус дэм хүсэх билээ. Өнчин хүн хэцүү юм.” Саруул хүүгээ тэвэрсээр хаалгаа түлхүүрдэн орохдоо өөрийн эрхгүй мэлмэрээд ирсэн нулимсаа хүчлэн цааш нь залгив. Хүүгийнхээ толгойг барьж үзвэл халуунтай байлаа. Халуунтай, бие нь шаналгаатай байгаа болохоор хүү юм идсэнгүй эхийнхээ цээжинд .наалдан уйлагнах аж. -Миний хүү яагаад байгаа

юм бэ? Миний хүү сайн хүн болох ёстой. Заавал сайн хүн болох ёстой. Саруул хүүтэйгээ нэг их ярьмаар санагдсан ч дөнгөж хоёх ой өнгөрч буй хүү нь эхийнхээ хоёр хөхний хооронд нүүрээ наан уйлагнана. – Пээ ямар аймаар юм бэ? Ганцаараа байх ямар хэцүүг ойлгож байна уу? Дүүрэн минь. Сүүлийн үес зүрх сэтгэлийг нь өвтгөн нухалдаг болчихоод байгаа энэ нэр түүний аманд байн байн орох болсонд Саруул бас бэлэгшээнэ. Өрөөний голд байх “Эзэн Чингис Хаан”ы морь унасан том хөргийг урласан нэгэн залуу зураачийн том зургийн жаазлан байрлуулсан байх бөгөөд хажууд нь Дүүрэнгийн оны шилдэг залуу офицерээр шалгарч жанжин тугны өмнө авахуулсан зураг харагдана. Оройн турш уйлагнасан хүүгээ тайвшран унтаад өгмөгц Саруул оройн хоол зэхэхээр гал зуух уруугаа оров. Дүүрэнгийн нулимсаар дүүрсэн том алаг нүд харагдах шиг болохуйяа Саруул нэг сүрхий сүүрс алдав. Хамгийн сүүлд түүнтэй уулзсанаа бодохоор зүрхээр нь ширхийн хатгуулах аж. – Би хамгийн өөдгүй, хамгийн муу, хамгийн золгүй хүн юм шиг байнаа хайрт минь. Чи минь сайн хүнтэй

сууж хүүгээ сайн хүн болгоорой! Дүүрэнг хараад Саруул цурхиртал уйлж билээ. – Яг тэгсэн юмуу? Яг үнэн юмуу? Үгүй ээ би итгэхгүй байна. Дүүрэн минь. Дүүрэн төмөр гинж харжигнуулан ойртсоор уйлж буй Саруулын толгойг илэх гээд гинжинд татагдан дороо зогтусав. – Битгий уйлаач дээ. Намайг бүр мартчих. Саруул мөн уйлсаар… – Мартах тийм амархан байдаг юмуу? Яг тэгсэн юмуу? Чи… Чи үнэхээр буруутай юмуу? – Би ойлгож байнаа. Чамайгаа. Би…. Би буруутай юм шиг байна лээ. Намайг сэрэхэд хутга миний гарт байж байсан. Тэгэхээр тэр хүн би вм шиг байна лээ. – Арай ч дээ. Чи өөрийгөө мэдрэх чадвараа тэгтлээ алдлаа гэж үү? – Тийм юм шиг байна лээ. Дүүрэн энэ үгийг хэлэхдээ ихэд гомдсон хүүхэд аятай өмөлзөж байсан бөгөөд тэрээр өөр юм ярьж чадахгүй байсан нь бодогдоно. – Саруулаа… Тэр хоёр хамгийн чухал нандин зүйлээ ярьж амжихгүй байсаар уулзалт дуусч ширүүн дүр төрхтэй хүмүүс Дүүрэнг нь цааш туун одож Саруулд зөвхөн хүмүүсийн хатуу ултай гутлын

чимээ, төмөртэй харшилдан сонсодсоор холдох нь тэр. Энэ цаг үеэс эхлээд Саруул бяцхан хүүтэйгээ хоёул амьдрах гэж шүд зуун зүтгэж эхлэв. Амьдралдаа хамгийн золгүй хүн гэж байдаг бол Саруул чухамдаа өөрийгөө тийм нэгэн гэж бат нот бодно. Дээрээ нэг ахтай доороо нэг дүүтэй айлын дунд охин болон төрж аав, ээжтэй, ахтай, дүүтэй элэг бүтэн амьдарч байсан бага нас нь түүнд бүүр түүрхэн бодогдоно. Аав нь эхнэр хүүхдүүдээ орхин явж, ээж нь нас барж нар харласан өдрүүд түүний амьдралд тохиосноос хойш Саруул хамгийн золгүй хүний тоонд өөрийгөө тооцох болжээ. Саруулын ээжийг өнгөрмөгц аав нь түүнийг өөр дээрээ, хойд ээжийнх нь гар дээр авч ах дүү хоёрыг нь ээжийнх нь хамаатнуудын гар дээр орхисноос хойш тэрээр нэг эхийн хэвлийгээс цуварч төрсөн ах дүү хоёрынхоо бүлээн нүүрийг дахиж харалгүй өдийг хүрчээ. Хойд ээжийн хатуу харгис араншингаас зугатсан охиныг цүнхээ үүрчихээд вагоноор тэнэж явахад нь цагдаагын ажилтан эмэгтэй таарч “Хүүхэд асрах” төвд өгснөөр Саруулын хувьд бас нэгэн амьдрал эхэлсэн ч тэнд хоёр дахь ээжтэйгээ охин таарчээ. Ханилсан хань, төрсөн ганц хүүгээ авто

ослоор үхэлд булаалгаж сэтгэл санааны хүнд хямралд өртсөн Намжил гэгч өмгөөлөгч эмэгтэй хоёрдугаар ангид сурч байсан есөн настай охиныг үрчлэн авч Саруул дахиад эхийн хайрыг үзэн аз жаргалтай амьдарсан нь бас бий. Намжил өмгөөлөгч үрчилсэн охиноо сургалт сайтай хувийн дунд сургуульд суралцуулж улмаар хууль эрх зүйн “Их Товчоо” дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр сургаж эхлэв. Гэхдээ энэ жаргал удаан үргэлжилсэнгүй. Охин ээжтэй хүний жаргалаар арван нэгэн жил амьдраад сайхан сэтгэлт өргөсөн ээжээсээ хагацах нь тэр. Оюутны гурван жилийг өнгөрүүлсэн түүнд өргөсөн эхийнх нь ах дүүс сайн, муу янз бүрээр хандсан ч талийгаач Намжилын төрсөн дүү Болдхуяг ах дүүсийнхээ өнчин охинд хандсан сайн, муу бүхий хандлагыг тас цохин талийгаачийн гурван байрыг Саруулын нэрэн дээр болгож, охиныг дээд сургуулиа төгстөл нь өөрийн халамжиндаа авав. Болдхуягын тус дэмээр Саруул дээд сургуулиа дүүргэж магистр хамгаалах үедээ Дүүрэнтэй танилцан дотносож үерхээр нэг мэдэхэд Билэгсайхан хүүгээ гэдсэндээ тээсэн байлаа. Дүүрэн цэргийн их

сургуулиа дүүргэж хотоос холгүйхэн нэгэн ардын армийн ангид ротын захирагчаар ажиллан ирж очсоор байлаа. Дүүрэн аавыгаа армийн нэгэн хурандаа Гаадан гэж хүн байдаг гэж ярина. Ээжийгээ ярихдаа том алаг нүд аягандаа зөөлөн гэгч нь эргэлдэн ихэд дотно нялхамсуу өнгөөр ярих нь ээждээ ихэд хайртайг илтгэнэ. Тэр хоёр бие биедээ хайртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг атлаа яагаад я юм бэ ханилан суух талаар үл ярилцана. Талийгаач өргөмөл эхийнх нь дүү Болдхуягын хүчин чармайлтаар “Эрх зүйч энд” Хууль Зүйн товчоондт ажилд орж нэрд гарч яваа өмгөөлөгч Дорлигжавын багт хамтран ажилладаг болов. Эр нөхөргүй ганц бие эмэгтэй хүүхэд төрүүлэн өсгөх хэцүү байсан ч түүний хайртай хүн хүүгийнх нь төрсөн эцэг хүн амины тэр тусмаа жирэмсэн эмэгтэй хүн хүчирхийлж онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн нь түүний талаар хуульчдын жигшин ярилцах, түүний хэргийн талаар бичсэн сонинг гар дамжуулан унших зэрэг залуу бүсгүйд хамгийн хэцүү байлаа. Алуурчин хэмээн нийгэмд жигшигдэж байгаа тэр хүн бол бүсгүйн

хайртай хүн нь. “Чиний аав алуурчин байсан” гэж Саруул хэзээ нэгэн цагт хүүдээ хэлэхүү? За яах вэ? нуугаад өнгөрч болно. Энэ орчлонд нууц зүйл гэж байна гэжүү? Хэн нэг нь хэзээ нэгэн цагт түүний хүүд үнэнийг хэлэх цаг ирнэ. “Би ер нь хамгийн азгүй золгүй хүн” Саруул хааяа ийн дуун алдах нь бий. Дүүрэнг өмгөөлөхөөс өмгөөлөгч нар татгалзаж байсан нь Саруулд бас том цохилт болж байлаа. Хэн ч гэсэн түүнийг жигшиж цээрлэмээр муухай хэрэг үйлдсэн ч гэлээ Саруул түүнийг үзэн ядаж чадсангүй. Үнэнийг хэлэхэд түүнийг тэр хайрласаар байв. Маргааш хүүгээ эмнэлэгт үзүүлэх нэгдүгээр асуудал байсан тул Саруул, Дорлигжав өмгөөлөгч үрүү залгав. – Байнга уу? Түүний дуу уцаартай юм шиг хөндий хүйтэн сонсдоно. – Дорлигжав ахаа би Саруул байна. Залуу сайхан хүүхний эелдэг дуунд Дорлигжавын уцаартай дуун эелдэг зөөлөн болж хувирав. – Өө манай

залуу авхай. За яасан бэ? хө. Ганцаараа уйдаж байна уу? Ийн. Ха. Ха. – Уйдах ч юу байх вэ? дээ. Хүү маань өвдчихөж. Би маргааш хүүгээ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна. – Тийм байлгүй дээ. Чамайг ярихаар үнэнийг хэлэхэд багагүй гайхаад. Хэ. Хэ энэ орой болсон хойно арай намайг хүсэмжлээгүй байлтай гэж бодлоо. – Ах минь би тоглохтой манатай байна. Хүү маань… – За. За би ойлголоо. Тийм бол хүүгээ үзүүл дээ хө. Утас тасарч Саруул уртаар сүүрс алдав. Нас нь дөч гарч яваа ч охид, бүсгүйчүүдийн хөх, өгзөг базаж, тоглоом шоглоомоор тэвэрч үнсэх зэргээр тавьтиргүй аашлагч Дорлижавт дургүй нь хүрэх шиг болов. Тун удалгүй Саруулын утас дахиад дуугарав. Мөнөөх Дорлигжав ярьж байлаа. – Байна уу? -Байна. Байна. Хүү чинь унтчихсан уу? Ер нь яагаад байгаа юм бэ? түүний дуу аргадангуй сонсдоход Саруул баярлаад явчихав. “Болоош дээ хөөрхий минь. Наанаа тийм ч цаанаа цагаан цайлган тусархуу хүн шиг байгаа юмаа. Миний хүүг асууж байдаг” Ерөөс хүүг нь магтсан, хайрласан хүнд Саруул жигтэйхэн баярладаг билээ. – Баярлалаа. Миний хүү унтаж

байна. Халуун нь овоо намдчихсан. – Ашгүй. Ашгүй маргааш эмчид үзүүл. Хөөе ингэхэд хүүгийн чинь эцэг хаана байдаг юм бэ? Арай ийм сайхан хүүхнээс салдаг тэнэг толгой биш баймаар. Саруулын толгой манараад явчих нь тэр. – Үгүй дээ. Тэр удахгүй ирнэ. – Тийм байлгүй дээ. Сурдаг юмуу? Ажилладаг юмуу? Хаана байгаа юм бэ? – Тиймээ сурдаг. Англид. – Зааг. Ойлгомжтой гэсээр тэр хэрэгт дуртай хүн ашгүй утсаа таслав. Түүнд худлаа хэлсэндээ гутарсан Саруул шанаагаа тулан сууна. Худлаа хэлэхээс өөрөөр яалтай билээ. Ямар миний нөхөр болох хүн алуурчин болчихоод байгаа Дүүрэн гэлтэй нь биш. Ер нь Саруул тун их ганцаардаж байгаагаа мэдрэн юу юугүй гялтайж ирсэн нулимсаа арчив. Дүүрэнд жирэмсэн болсноо хэлсэн өвлийн тэр нэгэн оройг Саруул мартаж чадахгүй байлаа. Дүүрэн тэгэхэд Саруулын гараас татан босгож – Явъя. Одоо явъя. Манайд очъё! Манай аав, ээжтэй танилц гэж хүчлэн байж билээ. – Харанхуй шөнө очихгүй ээ. Юманд ёс төр гэж нэг юм байдаг юм. Өчнөөн цаг хугацаа өнгөрчихөөд

байхад очоогүй байж би жирэмсэн болчихлоо гээд харанхуй шөнө очихдоо яах билээ дээ. Би ичиж байна. Бас айж байна хэмээн Саруулыг татгалзахад Дүүрэн түүнийг аргадан тэвэрч энхрийлэн үнсч учирлан гуйсаар дараагын амралтын өдөр хадмындаа очихоор тогтов. – Хоёулаа хуримаа хийе! Хүүгээ гарахаас өмнө. Би хүү гарна гэж бодоод байгаа. Би хүүгээ эрдэмтэй хүн болгоноо. Түүнд Билэгсайхан гэж нэр өгнө. Манай аавын удамд тийм нэртэй нэг номч өвгөн байсан юм гэдэг. Аав маань анхны ачдаа Билэгсайхан гэж нэр өгнө гээд хөөрч өгнө шүү дээ. Аавын найз Балбар гэж нэг сайхан ах байдаг юм. Балбар ах бас хурандаа. Тэднийх нэг охинтой. Их хөөрхөн охин. Одоо бүсгүй болсон. Сайхан бүсгүй. Түүнийг Оюунзул гэдэг юм. Биднийг багад ээж, аавууд маань суулгана барина гээд балайрцгаана. Харин бид өөр, өөр сонголт хийсэн юм. Миний сонголт бол чи. Ер нь чи сонс. Мэдэж ав.

Чамаас өмнө би нэг бүсгүйг шохоорхож явсан. Түүнийг Ягаан гэдэг юм. Бас чам шиг сайхан бүсгүй. Гэхдээ тэр миний хань болох, миний хүүхдийг төрүүлэх эмэгтэй биш юм билээ. Чи бол миний хүсч мөрөөдөж явсан тэр хүн мөн. Аав болж буйдаа баярласан Дүүрэн амтлаг хоол хийн хундага архи тогтоон хирэндээ баяраа тэмдэглэв. Дүүрэнгийн ханхар цээжинд жаргаж эрхэлж, эрхлүүлж байсан тэр шөнө Саруулд үргэлж бодогдоно. – За миний хайр унтаарай! Хайр нь чамайгаа бас хүүгээ бүүвэйлнэ. За чи минь нүдээ аниад хэвтэж бай! Өргөсөн ээжээс нь өөр хэн ч хүрдэггүй байсан төгөлдөр хуурын аялгуу төдхөн тасалгаанд дуурсаад явчихад Саруул өндийн суугаад ажиглав. Намуухан уяхан тансаг сайхан аялгууг Дүүрэн тун чадмаг тоглож байлаа. – Хөөх чи ёстой мундаг юмаа. Ямар гоё хөгжим тоглодог юм бэ? Саруул өөрийн эрхгүй бахдан дуун алдахад Дүүрэнгийн эмэгтэй хүнийх шиг том алаг нүд энхрийлэл дүүрэн мэлмэрч түүнийг инээмсэглэн хараад – Чи хайраа. Ямар хөгжмийг мэдэж байна уу? Урагын гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин Чулууг гуайн удирдсан цомнол, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн ари.

Хайртай хүнээ алсын алсаас ирэхийг хүлээн үзэсгэлэнт гол, өндөр уулыг давуулан хүлээн хайрлаж буй амраг бүсгүйг хүлээлтийг харуулсан дуулал. Маргааш би чамд “Гурван тамирын уянга” харин нөгөөдөр алдарт Бетховены 2р симфоноос тоглож өгнө. Хүүгээ хөгжмөөр бүүвэйлсээр байтал хүү магадгүй Бетховен шиг алдарт авьяастан төрөн гарахыг хэн мэдлээ. Хөгжим ойлгодог хүнээс хэзээ ч хорон муу санаа гардаггүй юм. Саруул, Дүүрэнг хөгжмийн боловсролтойг анх ингэж мэдэж билээ. – Гоё байна уу? Хайраа. чамайг бүүвэйлнэ гэсэн чинь бүр сэргээд босоод ирлээ. Эсвэл би муу хөгжимдөж байна уу? – Хаанаас даа. Хамгийн шилдэг нь чи. Саруул тэгэхэд Дүүрэнг хөгжим тоглохоо больчихвий гэж дуу алдав. – Энэ хөгжмийг чамдаа зориулж байгаа миний сэтгэлийн бэлэг шүү. Би чамд хайртай. Үргэлжлэх амьдрал дундаас чи миний хайрыг олж харах болноо. – Дүүрэн хайраа чи урд нь хэн нэгэнд зориулж ингэж хөгжимдөж байсан уу? – Баяраар аав ээждээ зориулж хөгжимдөнө. Бас Оюунзулд зориулж хөгжим тоглоно. Яагаад ч юм бэ? тэр үед Саруулд Оюунзулаас Дүүрэнг харамлах шиг хачин бодол төрж байв. –

Тухайлбал Оюунзулд зориулж ямар хөгжим тоглох вэ? – Чи санаж байна уу? Аз жаргалын эрэлчин гээд дуурь. Түүний Хумбагын ари. Хүүхдийн эх оронч их хөөрхөн дуурь шүү. Хурмаст хөх тэнгэр минь Хур бороогоо оруулаач гээд ган болж газар дэлхий хатаж, хүн зон хатаж үхэхийн аюулд учраад байхад хүүхдүүд хур бороо гуйхаар аз жаргалын эрэлд явдаг хэсэг. -Оюунзулд энэ хөгжим таалагддаг байсан уу? – Таалагддаг байсан байх. Тэр сандал дээр суучихаад туранхай хоёр гараа өвдөг дээрээ тавьчихаад ямарч хөдөлгөөнгүй суун чагнадаг байсан юм. Одоо цаадахь чинь газрын мэргэжилтэн болчихсон. Бас ээж болох гэж байгаа. – Та хоёрын хэн хэн нь нэгэндээ хайртай байгаагүй гэж үү? – За үгүй дээ. Бид хоёр ёстой нялх багын найзууд. Аав ээжүүд маань бас гэр бүлийн найзууд. Цаадахь чинь намайг нөхөртэйгээ танилцуулна гээд яриад байсан. Хуримнаас өмнө дөрвүүлээ нэг уулзанаа. – Би дуртай байна. – За одоо миний хайр сонсч бай! Энэ бол “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай хатан баруун түмнийг номхтгоод буцах замдаа хоёр ихэр хүү төрүүлэн Өнөболд вангаас төрийн тамгаа авч, төрөө төвхнүүлэн гавьяа байгуулаад

буцаж ирэхэд нь Сато сайд угтаж ирэн Их хаан бага хатан таалсан учрыг мэдүүлдэг жаахан гунигтай хирнээ эх орон эзэнт төрөө магтан дээдэлсэн хэсэг. Бас түгшүүртэй ч юм шиг. Ер нь дээр үеийн хааны хатад эрх мэдэл аз жаргалтай юм шиг хирнээ эмэгтэй хүний хувьд гунигтай хязгаарлагдмал хүмүүс байсан мэт. Эмэгтэй чүүд та нарыг хайрлаж явахгүй бол болохгүй шүү дээ. дэндүү үзэмжтэй саран тээр дээр мандан гийсэн тэр жаргалтай шөнийг Саруул огтхон ч мартаж чаддаггүй юм. Дүүрэн маш авьяаслаг хөгжим тоглохоос гадна “Орчин үеийн цэрэг стератегийн зорилт” гэсэн нэг сэдэвт эрдмийн ажил хамгаалах гэж махран зүтгэж хажуугаар Монголын Их Хаадын цадигыг дараалан уншиж ах Хувилайдаа хөнөөгсөн Хан хөвгүүн Ариргбөхийн тухай харамсан халаглан ярьдаг байлаа. Саруулын Хувьд Дүүрэнгийн тухай бодох бүр улам хайрлах сэтгэл нь давамгайлж түүнтэй хамт байсан цаг үеэс хар юм өчүүхэн ч үл олдоно. – Юу билээ байз! Хөөрхий минь. Хөгжим ойлгодог хүнээс хар муу бодол төрдөггүй гэж ярьдагсан. Гарсан л байгаа юм даа. Гарах гарахдаа өнөө нялх багын найз гээд нандигнаад байсан Оюунзулыгаа

хөнөөчихдөг. Ээ бурхан минь. Энэ үнэн гэж үү? Үнэмшмээргүй юм. Тэгж ярьж байсан тийм хүн, тийм аймшигтай хэрэг үйлдэнэ гэж үү? Үгүй л баймаар юм. Худлаа байгаасай! Үгүй дээ харамсалтай нь үнэн. Түүний хүн алсныг хуулийн хүрээнд нотолчихсон шүү дээ. Өнгөрч. өнгөрчээ. өнгөрч бүх юм өнгөрч. Солиорсон мэт ганцаараа ярьсан Саруул ширээгээ тэгнэн ойчиж хэсэг зуур эхэр татан уйлав. Яг тэрхэн зуур хяссан юм шиг тэнгэрийн саран хүртэл тэдний цонхоор туяагаа тусгахгүй таг харанхуй байлаа. Дэндүү жаргалтай байхад тийм их гэгээгээ түгээгээд байсан хирнээ тэсгэл алдсан ийм үед өчүүхэн гэгээ тусгахгүй байхдаа яадаг байнаа хэмээн тэнгэрийн сартай хүртэл тэмцэлдвэл цөхрөл бачимдал цээж дэлдэвч газрын өчүүхэн хүн Саруул тэнгэртэй хэрхэн тэрсэлдэх билээ. Саруул маш их ганцаардаж байгаагаа мэдэрч байлаа… … Гаадангын гоёмсог харшийн өмнө ирж зогссон хөлсний машинаас буусан Ягааныг нээллттэй цонхоор харж байсан Тамжид яаран үүдгий гонх уруу чиглэв. Бяцхан Билэгсайхан хажууд нь точигнотол гүйнэ. -За сайн байцгаана уу? Та нар минь гэсээр Ягаан хүүгээ тэврэн үнсэхэд Билэгсайхан эхээсээ ихэд гэрэвшин Тамжидын араар оров. – Хүүе! Миний хүү чинь ээжээсээ зугатаад яагаа

вэ? – Гэрэвшээ биз дээ охин минь. Хүүхэд тэгдэг юм. За охин минь суу! Цай хоол хийчихээд хүлээж байлаа. – Ээж минь таньд баярлалаа. Таны хүчинд өнчин дүү нараа дулаан тохилог байртай болголоо. Би ирэх долоо хоногт явах гэж байгаа. – Овоо доо бичиг баримт чинь бүтээ юу? – Бүтэж байгаа. Сониноос би өчигдөр Дүүрэнтэй уулзах санаатай зөндөө хөөцөлдлөө. – Ашгүй дээ. Охин минь. Цаадахтайгаа уг нь нэг уулзчихвал их баярлах байх даа. Миний хүү. – Би бас тэгж бодоод. Нилээд хэдэн хүний гар хүндрүүлээд ч нэмэр болсонгүй. Гэр бүлийн баталгаагүй хууль ёсны эхнэр нь биш гээд хавьтуулсангүй. – Хэцүү юм даа. Миний хүү уг нь тийм юм хийх хүү даанч бишсэн. – Сүүлийн үед Дүүрэнгийн ааш зан их хувирсан л даа. Сав л хийвэл намайг барьж зодно. Чамаас гарах хүүхдийг ингээд ална гээд хүүхдийн тоглоомноос бамбарууш шүүрч шалан дээр хаяад дэвсэлж гишгэчиж байсан гээд боддоо та! – Муу ёр байгаа даа. Юу шүглэхээр тийм болчихдог байнаа? – Намайг Дүүрэн их зовоож байсан даа. Манай найзууд бүгд мэднэ. Би аргаа барахдаа таньтай уулзая гэж гуйхаар – Миний ээжтэй уулздаг юм бол ална шүү гэж шууд хэлдэг байсан. Дүүрэнтэй өнгөрүүлсэн нэг жил шахмын хугацаанд миний нүүр дандаа хөх няц явдаг байсан даа. Нулимс гялтагнуулан ярих Ягааныг Тамжид ихээхэн өрөвдөж байлаа. –

Миний охин явах зардалдаа санаа зовох хэрэггүй шүү. Ээж нь бэлдчихсэн. Явахаасаа өмнө аавтайгаа нэг уулзаарай. Би өвгөнд хэлчихсэн. – Тэгье. Тэгье ээж минь таньд их баярлалаа. Буг наймайг тийм нөхөртэй учруулж аймшиигт зовлонд хөтөлсөн ч бурхан намайг тань шиг ээжтэй болгосонд их баярлаж байгаа шүү. Ингээд бодохоор Дүүрэнд гомдож явдаг ч гэлээ бас баярламаар. Миний хүү азтай юмаа. Юм буруугаар эргэж Дүүрэнд муу юм тохиолдоход би таны охин шүү. Намайг охиноо гэж бодоорой! Би таны охин чинь байх болноо. – Ээш. Охин минь чи бид хоёр мөн үйлтэй хоёроо. Тамжид Ягааны үгэнд уяран хоолой өөд зангирсан зовлонгын нулимсаа хүчлэн байж цааш нь залгиад Ягааныг тэврэн үнсэнэ. “Сайхан охин. Сайн ч хүүхэд. Миний хүү хүний охин үрийг ингэж зовоож байдаг. Гэтэл энэ охины надад гаргаж байгаа сэтгэлийг… Ямарч ухаантай. Яасан ч тэвчээртэй охин бэ? дээ. намайг өргөж ачилна гэдгээ хэллээ шүү дээ. Хөөрхий минь.” Тамжид баярласан сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс дуслуулан байлаа. – Миний эжж битгий уйл! Хямарч болохгүй шүү. Та

одоо хүүгээсээ үлдсэн хүүгийн төлөө, миний төлөө амьдрах амьд байх хэрэгтэй шүү. – Ойлгож байнааа охин минь. Ээж нь хүүдээ харамсаад барахгүй байна. Хайран ч хүү минь. – Тэгэлгүй яах вэ? ээж минь. Би ч Дүүрэндээ хайртай. Хэзээ ч түүнийгээ мартаж чадахгүй! Даанч энэ заваан нийгэм… Ер нь Монголд төрсөндөө харамсч байна. – Тэгдэггүй юм охин минь. Сайхан Монгол орондоо төрсөндөө харин ч баярлах хэрэгтэй шүү охин минь. Энэ тавилан бол чи бид хоёрын үйлийн үр. – Хайран ч хань минь. Дүүрэнгийн минь амийг өршөөчихөөсэй билээ. Ганц хүсэх юм тэр байна. – Хэлээд юу гэх вэ? төрийн минь сүлд өршөөгөөсэй билээ. Ер нь тэгээд төр мэднэ бизээ. Өршөөхгүй байсан ч төрд гомдох эрхгүй хүмүүс дээ бид. Уярал хайрын сайхан үгээр Тамжидын зүрх сэтгэлийг уярааж чадсан Ягаан түүнд улам таалагдсаар байлаа. – Ээж нь ач хүүдээ хүүхэд асрагч авсан. Анагаахын Дунд сургууль төгссөн бага эмч хүүхэн. Одоо энэ хүүг эрүүл энх, эрдэм мэдлэгтэй хүн болгох надад үлдэж байх шиг. – Би нэг юманд гайхах юм ээжээ. Тань шиг сайхан ээжээс төрсөн хүү тийм аймаар юм хийх гэж. – Бурханы шийтгэл юм шиг байнаа охин минь. Иш чаавас гэж би хүүгээ одоо ч хайрлаж, дотроо өмөөрөөд байх юм. – Яг яс юман дээрээ би бас

тань шиг түүнийг өмөөрөөд, хайрлаад байдаг юм. – Эмэгтэй хүн ийм л үйлтэй байдаг юм ш дээ охин минь. Ягааны хэлсэн үг бүхэн зүрхийг нь чичээд авах шиг болох тул Тамжид үгээр хэлэхийн аргагүй шаналан тарчилж байлаа. – За ээжээ би ингээд явъя даа. Таны бие зүгээр биз? – Зүгээр дээ охин минь. Надад ердөө ч зовох юм байхгүй. Харин хүү чинь санасан байхаа даа хөөрхий. Ганц шөнө өвөртөлж унтаж элгийг нь дэвтээгээд явахгүй юмуу? – Яах юм бэ? ээж минь. Орхиод явахаас хойш. Эртхэн таньд дасч боргошиж байг! – За өөрөө мэд дээ охин минь. Энэ хайрцагтайг ав! – Юу юм бэ? ээжээ. – Миний гоёлын эд эдлэл байгаа юм. Нөхөр минь намайг аль болох үнэт зүйлээр гоёж байлаа. Одоо надад хэрэггүй ээ. Эрдэнээс илүү сайхан хүүгээ тийм болгочихоод эд зүйлээр би юу хийх юм бэ? Харин охин минь эдгээр үнэт зүйлс хэзээ нэгэн цагт чамд очих байж. Тэгээд ч би чамайг охиноо гэж бодож байна. Чи залуу сайхан эмэгтэй. Алт амины

үнэтэй гэдэг. Гэсэн ч битгий муу юм бодоорой! Миний хүү чамд жаргал өгч чадаагүй. Харийн газар чих хоосон явах дэмий. Эдэлж хэрэглэ охин минь. Хоолой зангируулан чин сэтгэлээ дундлах эхийн үг Ягааны чихний хажуугаар урсч гоёмсог хайрцагтайг задалж үзэхийг чухалчлав. Өөрийн эрхгүй чих нь шуугиж хоёр гар нь салгалаад ирэхүйеэ Ягаан – Хөөх ямар гоё юм бэ? хэмээн дуу алдав. “Алт, монет, очир алмаз, индранил, болор, сувд ямар гоё юм бэ? би ингээд баяжлаа гэж үү дээ? Үнэхээр нүнжигтэй лут хүн юмаа. Оо ёо ёо. Одоо надтай хэн зүйрцэх юм бэ? Хамгийн баян хатагтай. Би хамгийн царайлаг эмэгтэй ” Ягаан дотоод сэтгэлдээ дуун алдан өндөлзөнө. Гоёлын эд зүйлийг хараад Ягааны нүдэнд маналзаад өнгөрөх шуналын очийг

Тамжид харж чадсангүй. Сэтгэл санааны ихээхэн цохилтонд өртсөн түүнд түүнийг анзаарах сэхээ ч байсангүй. Харин бяцхан Билэгсайхан эх үрүүгээ гүйн хүрч хайрцагтайг гараараа цохин унагаачихаад буцаад гүйн Тамжидын өрөөсөн бөөрөнд очиж наалдан сэмхэн эхийгээ ажиглаад доош тугдайн нуугдав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *