Home Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “3-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “3-р хэсэг”

4 second read
0
0
460

Байна уу? – Та Дүүрэнгийн ээж Тамжид эгч үү? – Тиймээ би байна. Сайн байна уу? Би уг нь… Би уг нь… Дүүрэнгийн эхнэр нь байх ёстой байсан хүн нь байнаа. Намайг Ягаан гэдэг. Утасны цаана хүндээр сүүрс алдах

сонсдоно. -За би ойлголоо. Өөрийн чинь талаар хүүгийн найзуудаас сонссоон. Уулзаж байгаад тухтай ярилцья даа. Охин минь. Хүү нь сайн уу? – Тэр тархины даралттай. Толгой нь их өвддөг. -Одоо хэдэн настай

юм бэ? Ягаан нилээд сандарч түгдчив. “За байз Дүүрэн чинь хэзээ шоронд орсон гэдэг билээ? Би жирэмсэн хоцорсон байх ёстой шүү дээ. Нэг их зөрөхгүй юм байна.” – Одоо нэг ой зургаан сартай. – Хөөрхий

дөө. Утас тасарч Тамжид гүнзгий санаа алдахуйяа хоёр нүдийг нь нулимс бүрхэж, хацрыг нь дагаад садран урсав. ”Юу болоод байна даа. Заяа тавилан гээч даажигнаж хандаггүй бололтой.” Ягаан,

Дүүрэнгийн ээж Тамжидтай уулзахаар товлосон цаг дөхмөгц том толины өмнө тухлан сууна. Бяцхан Төмөрзаан ээжийнхээ цүнхний гялгар цалгар юмаар оролдоно. Хүүд Төмөрзаан гэж түүний нуувар

эцэг Батхүү нэр өгчээ. “Их ёс төртэй айл юм гэсэн. Даруухан хувцаслах ёстой. Алийн болгон айлын өрөө хөлслөн өдөр хоногыг хуруу хумсаа хуулах шахам өнгөрөөх билээ. Хуан намайг хараад үхтэлээ дурлаж байсан. Тэр Макаод том Казинотой юм гэсэн. Хуантай суухад Төмөрзаан саад болоод байсан юм. Энэ хүүгээр миний хүн хийнэ гэдэг бардаггүй ажлын нэг бололтой. Цочимхойг нь яана. Юм болбол цочно. Цочоод хөхрөнө. Тэгээд татахыг нь яана. Арайхийж хамаг амьдралаа золиослон байж хүн хийчихдэг. Унаж татдаг солиу гажуу хүн болчихвол яах вэ? Тэр айл авбал өгч орхиё. Дороос унасан үр минь болохоор өрөвдөөд байх юм бас. Яалтай ч билээ. Энэ Батхүү ер нь юу хийж байгаа бол доо. Ядаж байхад Батхүүтэй дэндүү адилхан. Батхүүгийн хүүхэд юм чинь яаж Дүүрэнтэй адилхан байх билээ.

Хүүтэй нь огтхон ч төсгүй энэ бие султай хүүхдийг тэр айл авна гэжүү? За яах вэ? Ямарч байсан очъё. Хүүгийн хувь заяа түших ч юм билүү хэн мэдлээ.” Ягаан толины өмнө нүүр нүдээ будангаа ийн бодож суув. Гадаах хаалганы хонх тачигнаж байрны эзэнтэй хэдэн үг солиод Ягааны байгаа өрөөнд орж ирсэн хүн Батхүү байлаа. Батхүүг хараад Төмөрзаан босч ээжийнхээ араар орж нуугдав. -Яадаг золиг вэ? Намайг хараад зугтаах юм. Наадах чинь ер нь миний хүүхэд мөн юмуу даа? – Үзүүлж, харуулж шалгадаг, шинжилдэг газраар нь явж болно ш дээ. – Тоглосон юмаа. Тоглосон юм. минийх гэдэг нь энэ золигийн нүүрэн дээр бичээтэй байгаа юм чинь. Би та хоёрыг хүргээд өгье. Цаг дөхөж байна. Чи битгий нэг их будаж шунхдаад бай! Тамжид эгч өөрөө их төлөвхөн хүн шүү. Тэднийх их ёс заншилтай айл шүү. – За яршиг цаашаа. Тийм сүрхий юм бол өөрийнхөө хүүг яагаад тийм болгочихсон юм. Нээрэн Дүүрэн тийм юм хийчихсэн юм байх даа? – Мэдэхгүй. Гэхдээ Дүүрэн ямарч байсан цаазын ялаас мултарч

чадахгүй. Харин тэднийх хүүг асрамжиндаа авах юм бол санаа зовоох юмгүй боллоо гэсэн үг. Харин чи сайн жүжиглэх хэрэгтэй шүү. – Би айгаад байх юм. Төмкаг хүүгийнхээ хүүхдийг биш гээд мэдчихвэл яах юм бэ? – Битгий тэнэгтээд бай! Хүүхдийнхээ хувь заяаг бодоод олигтойхон шиг байх хэрэгтэй. Дүүрэн та хоёр чинь надаас өмнө баахан үсрээ биз дээ? – Чамд ер нь мэдэхгүй юм гэж байна уу? Дүүрэн бид хоёр удаагүй ш дээ. – Би гайхаад байх юм. Бусдаас нь олоогүй байж заавал надаас хүүхэд олохдоо яадаг байнаа. Эцэг эх хоёр нь өөрийг нь өөрсдөөсөө ходуулах гэж байгааг зөн совингоороо мэдсэн мэт Төмөрзаан хүү бяцхан хэдэн хуруугаараа оролдон цонхны доор гунигтай гэгч нь шал ширтэн сууж байлаа. – Явцгаая! Тэд замдаа юу ч ярилцсангүй. Төмөрзаан хүү эхийнхээ өвөр дээр томоотой гэгч нь сууж замын хажуудахыг ширтэнэ. “Бас хэцүү юмаа. Муу хүүгээ яаж танихгүй айлд орхидог билээ” эх нь юм хойно Ягаанаа хүүгээ өрөвдөн нүдээр нь нулимс мэлтэгнэнэ. “Гаадан хурандаа хүүг авчихаасай

билээ. Хүүгийн ирээдүйд хэрэгтэй. Хэрэв авахгүй гэх юм бол энэ шулам намайг амар заяа үзүүлэхгүй дээ. Хэрэв Эрка мэдвэл тэгээд будаа. Хадам аав нэг нүдээр ч харахгүй. Уг нь Төмөрзаан миний анхны үр минь юмсан. Даанч хүлээн зөвшөөрч болохгүй нь. Яах вэ? аав нь арай дээгүүр албан тушаалд хүрч авдаг хэд маань нэмэгдвэл алс нь хүүгээ харж үзэлгүй яах вэ? Ер нь манай Эркагаас миний хүүхэд гарах юм болов уу? Хүүхэд гаргана гэхээс үстэй толгой нь арзайх мэт бөөн уур болно. Өнгө үзэмжээрээ энэ Ягааны хаана нь ч хүрэхгүй. Тиймдээ тэр анхныхаа нөхрөөс салсан юм байгаа биз. хоёр хүүхэд нь надад бүр даслаа даа. Яах вэ? Эркагын буянд тохилог орон сууц, унах унаа, гайгүй ажилтай болоод авлаа. Эркагын цаана Цагдаагын Ерөнхий Газрын эрх баригчдын нэг хурандаа эцэг нь надад хэрэгтэй. Энэ Ягаан яах вэ? дээ. Макаод очоод янхан болно. Ойлгомжтой. Уг нь сайхан хүүхэн. Муу юманд өртчих вий дээ. бид хоёр цусаар холбогдсон улс. Энэ тэгээд бас муугаа мэдэхгүй буруу юм руу зүтгээд байх юм. Үүнтэй

амраглаж байхад би их жаргалтай байсан шиг санагдах юм. Энүүнд эр хүнийг татах бас нэг увидас байгаа юм шиг” Батхүү урьдах толиндоо харж үл мэдэг мушийсхийн жолоогоо зална. – За бид Гаадан хурандаагын гадаа ирлээ дээ. Орон сууц энэ тэр гэж аймшгийн тансаг байгаа биз? Хүүгээ тэврээд буу даа хө. Тэднийг Тамжид хүлээж байлаа. Зочныхоо том цэлгэр тасалгаанд том ширээ зассан байлаа. Гаднаас орж ирэгсдийг харсан Тамжидын нүд бяцхан хүү дээр туссанаа ус бүрхээд ирэв. – Алив энэ том хүнийг нэг үнсээд орхиё. Сууцгаа хүүхдүүдээ. Овоодоо Батхүү минь баярлалаа хүү минь. Энэ хоёрыг минь аваад ирдэг. Тамжид юу юугүй цахилаад ирсэн нулимсаа нуусхийн долоовор хуруугаараа арчаад орхив. – Тамжид эгч минь бие тань зүгээр үү? Энүүнд баярлах юу байх билээ? Дүүрэн, Сүрэнхүү бид гурав яаж үерхэж, нөхөрлөж өслөө дөө. Харин бидэнд чин сэтгэлээсээ ханддаг байсан таны халуун сэтгэлийг би мартдаггүй шүү. Энэ Ягаан манай ангийн охин та таньж байна уу? – Та нар том болцгоогоод танигдахаа больж дээ.тамжидын зөөлөн харц Ягаан дээр зөөлөн

тусахад Ягаан хирдхийн сандрав. – Охин минь та хоёр минь яаж шуу амьдарч байна даа? Энэ үг их хатуу юм шиг санагдахад хаа хамаагүй энэ хүний өмнө зовлон тоочих болсондоо өөртөө дургүйцсэн Ягаан “чамаас болж байгаа юм ”гэсэн шиг Батхүүг муухай хараад үл мэдэг сүүрс алдав. Харин Батхүү хөмхийгөө тас зууж өмнөөс нь муухай харан толгой дохиход “ Юу ч болсон яадаг юм. араа өөрөө даана биз” гэж бодсон Ягаан доош харан ярьж гарав. – Үгүй мөн томоогүй хүүхдүүдээ. Учир байдлаа хэлэхгүй ийм хөөрхөн амьтныг өдий болтол нууж явдаг. – Бид хоёрт ханилж нийлэх бодол байгаагүй ч нэг мэдэхэд хүүхэдтэй болчихсон байсан. – Юу гэсэн үг вэ? Амьдралд ингэж хандаж болдоггүй юм. – Тийм бололтой. Харин энэ бүхний гэсгээл одоо надад ирж байна. Хүүхэд нь тархины хүнд өвчтэй. Нөхөр болох хүн нь шоронд. Бүр цааз сонсчихсон. Ёстой галзуурч үхмээр. Гэтэл би хүн шүү дээ. Би бас амьдрах хэрэтэй байна. Эгч минь энэ хүүхэд үнэндээ надад гай болж байна. Ягаан, Батхүүд гаргасан уураа ийнхүү Тамжидад гарган бачуурч нулимс дуслуулна. – Бурхан минь. Ингэж ярьж болдоггүй юм охин минь. Ямарч бэрхшээлтэй тулгарсан хүн үр

хүүхдээ адалж болдоггүй юм. Охин минь ингэтлээ цөхрөх хэрэггүй. Бид чамд туслалгүй яах билээ. Тамжидын хоолой өөрийн эрхгүй зангирах аж. “Арга ч үгүй биз дээ хөөрхий. Энэ охин бүр цөхөрч гүйцэж. Миний хүү ойр дотныхондоо гай тарьсан хүн болсон нь даанч харамсмаар.” Тамжид хүүгээ бодон ганихрах аж. Харин Ягаанд Тамжидын хэлсэн “бид чамд туслалгүй яах вэ” гэсэн үгс хангалттай байлаа. “Батхүү үнэн хэлжээ. Энэ авгай өөрөө гарт гүйгээд ороод ирлээ. Энэ айл баян айл байсан нь бидний аз боллоо. ингэж бууж өгч байгаа дээр нь гартаа лавхан атгаад авдаг хэрэг. Жүжиг, жүжиглэх хэрэгтэй. Нөхөр болох хүндээ хайртай, халамжтай, бас хартай эмэгтэйн дүр гаргах хэрэгтэй. Гөлийчихөөд хүний хөдөлгөөн бүрийг хараад суугаад байхаар гараад зайлаад өгдөг болоосой новш чинь” Батхүг харж дургүйцсэн дотоод бодлоосоо өөртөө итгэх итгэлийг олж авсан Ягаан – Батхүү чи гарч байгаач! Олон дахин уулзаж чадах биш. Түүний үгнээс нэг ойлголт авсан Батхүү хурдан гараад явчихав. – Охин минь ярь. Ярь. Би сонсч байна. – Ер нь та нэрт сурган хүмүүжүүлэгч багш хүн байж

хүүгээ ямар хүмүүжлээр хүмүүжүүлсэн юм бэ? Би Дүүрэнгийн хүүхдийг тээсэндээ үнэхээр харамсч байна. Очиж, очиж жирэмсэн эмэгтэйг хүчирхийлээд амийг нь хөнөөсөн байхдаа яах вэ? дээ. Бодохоос гомдоод, дургүй хүрээд заримдаа бас… өрөвдөөд байх юм. “үнэн вм хэлж байна. сонсоход хэдий хэцүү ч үнэн юм яриад байна. Нээрээ тийм байгаа даа. Энэ охин бүр зовж гүйцэж.” Тамжид толгойгоо бөхийлгөн Ягааны үгийг сонсч байлаа. – Гэтэл би жирэмсэлж, хүүхдээ төрүүлээд сургуулиасаа хүртэл гарчихсан байгаа ш дээ. – Охин минь битгий зов доо. Би хүссэн сургуульд чинь оруулаад өгье! Хүүдээ бүү зов. Чамайг хүсэх юм бол би өсгөөд өгье! Ягааны хоолой өөд баяр огшиж байлаа. “Ашгүй энэ авгай хүүг гар дээрээ авах нь” – Монголд би цаашид амьдарч чадахгүй ээ. Сэтгүүлч нар хүртэл алуурчны эхнэр гээд ярилцлага авах гээд намайг зовоогоод байна. Та ойлгож байна уу? Та хэдийгээр түүний эх ч гэсэн нэр хүндтэй хүн болохоор чинь таныг оролдохгүй байна. Харин ганц өнчин дүүтэй,

ядарч яваа намайг бол өөр. Захын хүн намайг дээрэлхэж, доромжлоод байх юм. “Хөөрхий минь ёстой тийм байгаа байх даа. Энэ охин зовж бас цөхөрч гүйцэж. Ийм залуу насыг ингэж цөхрөөж болохгүй. Үгүй ер би бас ингэтлээ уймарч цөхөрдөг нь юу билээ. Хүнд хүн илүүдэхгүй. Миний хүү ямар байдалтай байгаа билээ. Чухамдаа өвгөн бид хоёрын залуу халуун нас мэдлэгээ хүчээ зориулсан төр маань миний ганц хүүгийн амийг өршөөгөө ч билүү, үгүй билүү? Энэ нялх амьтан миний хүүгийн үр. Аминаас тасарсан амь. Цуснаас үлдсэн цус. Юунд цухалдах билээ. Энэ нялх үрийг хүн хийчих насны хишиг бурхан хайрлах биз. Энэ охиныг зовоох хэрэггүй. Охин өөрийнхөөрөө амьдраг. Миний хүү энэ охиныг зовлонд унагаж, харин өөр нэгэн жаргаах цаг бас ирэх биз.” Тамжид хүүгээс үлдсэн бяцхан үрийг өөрийн асрамжиндаа авах, Ягаанд туслахаар бат нот бодчихсон байлаа. – Би чинь өнчин хүн шүү дээ ижий минь. Хүүгээ таньд үлдээх хэцүү байна. Гэхдээ надад их хэцүү байгааг та … – Тэгэлгүй яах билээ. Хүүдээ битгий зовоорой! Манай хаалга чиний өмнө үргэлж дэлгээтэй.

Завтай үедээ ирж уулзаж, учирч яв охин минь. Хүүхэд эхийгээ санаж бэтгэрдэг юм шүү. Хүссэн үедээ хүүтэйгээ уулзаж бай! – Хэд хоног эргэж тойрч байя даа би. Хүүгээ та нарт дассан үед Япон явах ажлаа хөөцөлдье! – Охин минь явах энэ тэрдээ бүү зов. Японд сурах юмуу? Сургалтын төвүүд тэнд бий шүү. – Баярлалаа. Би суралцах боломжгүй. Харин ажиллана. – Ажилласан ч туслах найдлагатай хүмүүс бий. Зардал мөнгөнд зовох хэрэггүй бид туслана. Нөхөртэйгээ би бас ярина. – Баярлалаа. Таньд их баярлалаа. Ягаан, Гаадангынд хүүгээ орхин гарч ирээд нэг сүрхий сүүрс алдан хүүгийнхээ уйлах дууг сонсон зүрхээр нь ёгхийтэл хатгуулав. – Яасан? Шууд аваад хоцров уу? Тамжид эгч өөрөө нэрт сэтгэл зүйч, нэрд гарсан сайн багш. Хүүг асрамжиндаа авахыг хүссэн бол тэгээд болох нь тэр. Бидний хүү их азтай юмаа. – За мэдэхгүй дээ Батхүү минь. Чиний үгэнд орж юу хийж байгаагаа ч мэдэх юм алга. Ганц айх юм Дүүрэн амь хэлтэрчихвэл яана. Гэж бодож байна. – Дүүрэн амь хэлтрэх нь өнгөрсөөн. Ийм хэрэг задрахгүй. Бас уучлал үздэггүй юм. Ер нь чи юундаа маяглаад байгаа юм. Дүүрэнгээс

асуусан ч яадаг юм. Чамтай унтсан нь үнэн юм чинь. Түүний хүүхэд байж болно ш дээ. – За дуугүй байгаад өг дөө. Батхүү минь. Би хүүгээ хачин их өрөвдлөө. – Санаа зоволтгүй ээ хө. Энэ айлыг би сайн мэднэ. Чамд өөр юу ярьж байна вэ? – Би япон явна гэсэн. Мэдээж би Макао уруу Хуан уруу явна шүү дээ. Тэгсэн Японд сур. Ажлын түнш хүмүүс бий. Сургалтын төлбөрийг нь даана. Ажилласан ч болно. Зардал энэ тэр, ажил олоход тусална гэж байна. – Чи Япон явчихаач! Ийм боломж гарч байхад. Макаод чамайг сайн юм угтахгүй шүү нээрэн шүү. – Тэрийгээ би мэдье! – За. За өөрийнхөөрөө бол. Харин чи жаахан хямарсан байна. Би чамайг тайвшруулж өнөө шөнө хамт хоноё тэгэх үү? – Лай. Лай чамаас дахиад жирэмсэлчихвэл яах юм бэ? – За маяглаач дээ чи. Ганц шөнийг надад зориулж болохгүй юу? Үнэхээр Батхүү түүнийг гуйсан харцаар харж байгааг Ягаан мэдрэв. “Новш чинь ингээд нойтон хамуу шиг наалдчихдаг юм. Эхнэрээсээ салж чадахгүй. Тэгсэн хирнээ намайг… хүүхдийг нь хүртэл гаргалаа. Тэгээд байхад энэ

намайг юугаараа гийгүүлсэн юм бэ? Адаглаж чамаас ганц хоёр сая төгрөг салгах болно доо” хэмээн эгдүүцэн бодно. – За яах вэ? Хаа хамаагүй хүнд нялх үрээ даалгаж болдог юм байна. Намайг ийм байдалд оруулж, амьдын хагацал үзүүлчихээд чи харин юу ч болоогүй юм шиг яваад байх юм. – Чи ер нь Ягаан надаас юу хүсээд байгаа юм бэ? – Би чиний амьдралыг урвуулаад хаячихвал хаячих байсаан. Гэвч тэгээгүй. Энэ буруу ч юм шиг. Эцсийн эцэст би төрсөн үрээ ч хайрлаагүй байж чамайг хайрлаад яах юм бэ? Намайг өөртөө хайртай гэж битгий андуураарай! Батхүү минь. – Чи намайг одоо сүрдүүлээд байгаа юмуу. Хаашаа юм бэ? Чи харин битгий андуураад байгаарай! Ингэлээ гээд би чамаас айх юмуу хаашаа юм. – Өө за за дураараа бол. Би эхнэртэй чинь уулзаад андуурсан үгүйгээ мэдрүүлээд орхиё л доо! Битгий гомдоорой! Уур нь дүрэлзээд ирсэн Батхүү зам чөлөөлөн машинаа зогсоогоод Ягааны гарыг шүүрэн авав. Царай нь минчийн улайжээ. – Чи. Чи юу хүсээд байгаа муу янхан бэ? – Наад гар тавиач! Янхан чиний хүүхдийг төрүүлсэнд өөртөө гомд! Яах гэж чи… – Юу

хүсээд байгаагаа хэл гэсэн шүү чамайг … -Чиний гэр бүлийг сүйтгэхийг… Хүүгийнхээ төлөө миний хийж чадах юм энэ. – Муу хорон гийчий ална шүү чамайг… – Намайг алаад чи яадаг юм бэ? Үрийнхээ өмнө нүгэл үйлдэж, Дүүрэнгийн араас очно биз! – Түй. Сайхан царай шигээ дотор сэтгэл чинь ямар аймаар юм бэ? – Новш минь эхнэртээ мэдэгдэхгүй байхыг хүсвэл таван саяыг өг! Намайг хурдан явуулбал чамд хэрэгтэй байх шүү! – За яах вэ? Чинийхээр болог! Харин чамд хүний ёсоор хандаж ёстой болохгүй гулам юм даа чи. Уг нь би чамд хайртай шүү дээ. батхүү цөхрөлтэй нь аргагүй шүдээ зуун хашгичин машин хөдлөхөд Ягааны инээмсэглэсэн сайхан царай өмнөх толинд харагдана… … – Гаадан хурандаа цэрэг Нямын хэвтэж буй тасалгаанд ороход баруун гараа гипсдүүлсэн байлдагч Ням гозосхийн босч номхон зогсов. -Нөхөр хурандаа. – Зүгээр. Зүгээр. Сахилгагүй золиг минь ёслох хэрэггүй. Зүгээр чөлөөт цагаараа хурандаа нь чамайг эргэж яваа нь энэ. За байлдагч гар эдгэж байна уу? – Эдгэрч байгаа. – Их сайн байна. Хүү минь. Энэ сайхан залуу насыг чинь хайрлаж явах хэрэгтэй шүү дээ. май. Чихэр, жимс, хоол тамхи байгаа байх. Нямын

царай гэрэлтээд ирэхийг хурандаа ажиглаж байлаа. Хорооны захирагч хурандаа нь түүнийг эргэж ирдэг. Бүр дарга офицеруудын өвдгийг чичрээдэг Гаадан хурандаа өөрөө эргэж ирдэг. Гаадан хурандаа шүү. Цэрэг Нямын хоолой өөд халуун төөнөж цээж нь хөнгөрөөд ирэх нь тэр. Нямтай хамт нэг палатанд хэвтүүлж эмчлүүлж байсан өөр өөр ангийн гурван байлдагч хурандаагын бараанаар гараад алга болчихсон байв. – За хүү минь гар чинь эдгэрч байгаа нь сайн даа. Ар гэрт чинь мэдэгдсэн. Ах чинь тэгж байгаад нэг ирнэ гэсэн шүү. Дарга нар чинь ирсэн үү? Ням зүүн гараараа түнжин толгойгоо илэн толгой сэгсрэв. – За тэгээд чи нэг зүйлийг ойлгож үз! Залуу насаар аархаж болдоггүй юм хүү минь! Залуу нас гэдэг хоромхон зуур дуусчихдаг юм. Хүний гоё хувцсыг гуйж өмсөөд буцаагаад өгчих мэт нэг мэдэхэд дуусаад наад нүүр царай чинь үрчлээнд ноолуулж, бяр тэнхээ чинь хариад ирдэг юм даа. Чи харж байгаа биз дээ? Болдын ганц цохилтонд наад гар чинь хугарчихаж байгаа биз дээ. Амь нас гэдэг чинь их хэврэгхэн эд шүү дээ. бие биенээ хайрлах хэрэгтэй. – Ойлголоо

хурандаа. Болд юу болсон бэ? – Хм. Юу болсон бэ? гэнэ шүү. Нэг нөхрийнхөө гарыг хайрлахгүй цохиж байгаа хүн шийтгүүлэлгүй яадаг юм бэ? сахилгат сууж байгаа. Бас Цэргийн Прокурорт шилжүүлсэн. Эх орноо батлан хамгаалах ариун тангараг өргөчихөөд нэг нөхрөө гэмтээж байдаг. Хурандааг харсаар байтал Нямын царай улайгаад ирэв. – Хурандаа минй буруу байсан юмаа. – Юу тиймүү. Яагаад таны буруу байсан юм бэ? – “Сүхбаатар”ын танхимд би зөвшөөрөлгүй ороод түүний зурж байсан зураг уруу гуаш цацчихсан юм. – Та ямар аймаар нүнжиггүй аашлаа вэ? байлдагчаа. Уг нь би таныг их сэргэлэн авхаалжтай, сайн байлдагч гэж боддог шүү. Хөөрхий тэгвэл Болдод нэг их буруу бас алга. Гэхдээ нөхрөө атаатан дайсан шиг үзэж өсөрхөж цохидог буруу шүү дээ. Би түүнийг арай олон хоног сахилгад шийтгэж дээ. – Хурандаа би түүнийг эхэлж өдсөн юмаа. – Тийм юмуу? Та түүнийг яагаад тэгээд гоочлоод байдаг юм бэ? дээ. Хэл. Хэл. Хоёулаа эр улс шиг ярилцъя! – Нөхөр хурандаа та түүнийг адаглаж прокурорт битгий өгөөч! Миний буруу байсан юм. Уг нь би сахилгад суух ёстой. – Тэгэлгүй яах вэ? Та сайн байна. Өөрийнхөө

бурууг ойлгож байна. Нөхрийнхөө уран бүтээлийг сүйтгэсэн таньд би хорь хоногын сахилгын арга хэмжээ авсан. – Нөхөр хурандаа. Надад хорь биш гуч хоногын арга хэмжээ авчих. Би таньд үнэнээ хэлье! – За. Ярь. Ярь байлдагч минь. Та бид хоёр хоёулханаа байна. Бид чинь эрчүүд шүү дээ. Нууц хэвээрээ үлдэнэ. – Намайг жаахан байхад ах эгч, аав ээж, бид тавуулаа их сайхан амьдарч байсныг би мэднэ. Харин аав маань ээжээс салаад Болдын ээжтэй суучихсан юм. Ээж маань сэтгэл санаагаар унаад, хүнд өвчин тусаад нас барчихсан. Ах минь намайг хөтлөөд хамаатан, саднаараа хоноглож явсаар бид хүн болцгоосон юм. Миний ах их уран хүн. Харин амвдралын гачигдалтай байдлаасболоод сургуульд сурч чадаагүй хирнээ намайг дунд сургууль төгсгөсөн. Аав одоо байдагч ах бид хоёрыг тоодоггүй юм. Харин шинэ эхнэрийнхээ дагавар хүү Болдыг Дүрслэх Урлагын дээд сургуульд оруулсан юм. нэг бодлын Болд миний аавыг, миний аз жаргалыг надаас булаасан юм. Тэгээд миний уур хүрээд байдаг байсан юм.

Харин одоо бодоод байхаар би аавдаа хайртай юм шиг байнаа. Яагаад ч юм бэ? Болдын өмнө буруутай юм шиг санагдаад байна. Ер нь бол Болдын буруу гэж юу байх вэ? дээ. Тэр их гоё зураг зурж байсан. Үгийн солиогүй зураг уруу нь гуаш цацчихсан юмдаг. – Байлдагчаа та эр хүн шүү дээ. Амьдрал гэдэг нэгэн хэвийн үргэлжилдэг тогтонги зүйл биш. Аав чинь таньд хайртай хэвээрээ байгаа. Би яг мэдэж байна. Эр хүний нэг тэнэг зан бол амьдралаасаа урвах. Аав тань та нарын өмнө буруутай. Харин Болд энд буруугүй шүү дээ. Гэхдээ та эр хүн. Эр хүн амьдралын өмнө сөхөрдөггүй юм. Амьдралыг байлдан дагуулагч байдагт л би бахархдаг. Хараач та бас тийм байна. Ах чинь бол бүр гайхамшигтай. Дүүгээ өдий зэрэгт хүргээд. Та ч гэсэн дээ эх орноо батлан хамгаалаад зогсч байдаг. Аавыгаа уучилж үзээ хүү минь! – Хамгийн зэвүүн нь аав Болдыг эргэж ирчихээд намайг дууддаггүй юм. – Таныг энд байгааг мэдэхгүй байж болно шүү дээ. – Намайг харуулын үүрэг гүйцэтгэж байхад харсан л даа. Мэдээж тэгээд Болд намайг

хэлсэн юм байгаа биз. – Эр хүн бас уучилж чаддаг байх ёстой. Тэднийг орхиод эр хүн шиг байж үз дээ. Байлдагч минь. Ингэхэд та бас эгчтэй гэсэн байхаа? – Миний эгч ээжийг өнгөрсөний дараа аав дээр очсон. Гэсэн ч хойд ээжтэй тааралгүй тэнээд алга болчихсон гэдэг. Эгч маань одоо байвал хорин зургаатай залуу сайхан хүүхэн байх ёстой. Ингээд бодохоор би аавыгаа яаж хайрлах юм бэ? – Сэтгэлийн хат, энэрэнгүй үзэл хэрэгтэй шүү байлдагч минь. Эгч чинь амьд байж болно шүү дээ. – Тийм байгаад тэгээд бид уулздаг бол сайхан л байна даа. – Амьдралд итгэх итгэл хэрэгтэй хүү минь. Эгчтэйгээ уулзана гээд итгэчих. Амьдрал бас сайхан. Ер нь цаашид Болдыг дүү минь гээд бодчихсон байхад бас буруудах юм байхгүй шүү. Сайхан сэтгэл дандаа ялалт байгуулдаг гэж манай эхнэр дандаа ярьдаг юм. Эхнэр маань сэтгэл зүйч хүн дээ. – Сайхан юмаа хурандаа. Тань шиг аавтай хүү их сайхан жаргалтай байдаг байх даа. Байлдагч залуугын энэ үг хурандаагын

дагз уруу хүнд юмаар түншээд авах шиг болгох нь тэр. “Иш чаавас гэж энэ хүү ингэж бодож байдаг. Харин миний хүү тэнд амьдын тамд тарчилж байгаа шүү дээ” Хурандаагын царай барайхыг харсан байлдагч буруу юм хэлчихэв бололтой гэж айн чимээгүй болов. Тэд хэсэг чимээгүй сууцгаав. – Эгчийг чинь тэгээд хэн гэдэг юм бэ? чимээгүйг эвдэн хурандаа ийн сөөнгөтөн асуув. – Саруул гэдэг юм. Би одоо эгчийгээ харвал бараг танихгүй байхаа. – Учир нь олдох байхаа. Чи хө цаашид ямар мэргэжилтэй болмоор байна? – Би мэргэжилгүй ээ. Дунд сургуулийн наймдугаар анги төгссөнөөс цаашгүй. Уг нь жолооч болбол сайхан санагддаг. – Зааг. Харин тэр чинь боддог бодол шүү. За байлдагчаа биеэ сайн эмчлүүлнэ шүү! Энэ бол тушаал. – Гүйцэтгэе! Нөхөр хурандаа. Хурандаагын нүсэр алхаа холдон замхарахад Ням орон дээрээ нүүрээ даран хэсэг суув. Баярласнаас зүрх нь хүчтэй гэгч

нь цохилно. “Манай хурандаа ямар сайхан хүн бэ? хурандааг намайг эргэж ирнэ чинээ санасангүй. Барааг нь хараад айж зугатдаг болохоос ингэж нүүр тулж ярилцаж үзсэн биш.” – Хөөх чи мөн зайтай эрээ. Энэ чинь танай захирагч Гаадан хурандаа мөн биз дээ. – Тэгэлгүй яах вэ? мундаг хүн ш дээ. – Та хоёр ямар их буу халаваа? – Аа хурандаа бид хоёрт ярих юм их гардаг юм. Би байна ш дээ. Саперын хорооны нүүрийг олон удаа тахалж байлаа даа. Гаадан хурандаа надаас ажил төрлийн талаар юм асуугаад салдаггүй юм. – Хөөх чи ч том гарын нөхөр юм даа. Хороон захирагч чинь чамаас юу асуух вэ? – За даа ажил мэргэжлийн талаар зөвлөгөөрхүү юм л асууна даа. – Чи чинь тэгэхээр саперын нарийн мэргэжлийн хүн үү? – Алба хааж буй аавын хүүгийн цээжинд юу ч байж болно биз дээ. Аан? За тэр яах вэ?Та гурав наашаа суу. Май энэ юмнаас ид! Хурандаа авчирсан юм. Хурандаа харин зуу авчраагүй байна. Яршиг гэж бодоо биз. – Ямар зуу? – Өө дүү минь дээ.

Чи мөн хүүхдээрээ байна даа. Шинэков минь зуу гэдэг чинь зуун грамм архи гэсэн үг. Манай Гаадан хурандаа дажгүй эр дээ. Жинхэнэ мужик. Бид хоёр нэг халахаараа салахаа мэдэхгүй. – Яа яа. Чи ч том юмаа. Би нэг ийм болох юмсан. – Ах нь сайхан сайхан хүмүүстэй их найзалнаа. Нөгөө нэг “Үлгэр эхлэх намуун үдшийн Үүлгэр сарны доор саналаа чамайгаа” гээд дуулдаг Туяа гээд дуучин байдаг даа? -За тийм. Тэр чинь хилийн цэргийн дуучин байхаа? – Тэр чинь надад дурлачихаад бөөн шаналгаа болов. Эмэгтэй хүн чинь би чамд хайртай гээд уйлаад байх чинь бас хэцүү юм билээ. Туяа уг нь сайхан хүүхэн. Даанч надаас хэдэн насаар ах. – Сэтгэл байвал хэдэн насаар ах нь ямар хамаатай юм бэ? Би бол тийм алдартай сайхан дуучин хүүхнийг шууд эхнэрээ болгоно. – Дүү минь. Дүү минь чи аргагүй жул байна. Хайр сэтгэлийг чи ойлгож мэдэх арай болоогүй байна даа. Сайхантай нь явж, сайнтай нь ханил гэдэг юм шүү дээ. – Чи тэгээд хүүхэн таарвал явалдаад байх хэрэг үү? – Тэгэлгүй яадаг юм. За за ямар их юм

шалгаадаг юм. Хүүхний үнэр ч мэдрээгүй шахам байж. Том юм яриад. Хоолоцгооё! Ням хамт эмнэлэгт хэвтэж байгаа нөхөддөө томрон баахан худлаа яриад хооллож гарав… … – За өвгөн минь их сонинтой. Шалавхан хоолоо идээд орхи! Эхнэр нь сандарсан ч юм шиг, яарсан ч юм шиг нэг хачин угтахад Гаадангын дотор сэрхийгээд явчихав. “Энэ маань нэг л хачин байх чинь хүүгээс муу юм сонсоогүй байгаа даа” гэх бодол өөрийн эрхгүй төрнө. -Тамжид минь ямар нэг таагүй юм сонссон бол шууд хэлээд орхи! Хоолноос өмнө сонссон нь дээр. Хүүгийн талааруу… – Үгүй ээ. Тайван хоолочих. Сэрээтэр өмгөөлөгч ярьсан. Танилцуулаагүй хүлээгдэж байгаа бололтой. – За даа хө. Муу хүү миньзовж буй бололтой. Урьд нэг ганц хүүтэй эмгэн байж л дээ. Хүү нь Мухулай жанжны цэрэгт алс холын оронд дайтахаар явж эх нь ганц хүүдээ орой болгон хоолыг нь аягалж, өглөөд цайныхаа дээжийг

аягалж тавин баруун хөхөөрөө далласаар хүүгээ алс холын дайны талбараас эсэн мэнд буцаан авчирсан гэдэг. Эхийн зөн совин гэж байдаг. Чи энийг нэг саначихаарай! – Тэгэлгүй яах вэ? дээ. Би хүүгээ тийм юм хийсэн гэхэд нэг л итгэхгүй юм. – Уг нь төр түмэн нүдтэй гэдэгсэн. Ангийн захирагч нь өнөөдөр надаас асууж байна лээ. Хэлэх үг олдохгүй юм. Хоол бага хийгээрэй хө. – Хоолоо сайн ид! Тэгж байж эрч хүчийг авна шүү хө. – Заримдаа хоолойгоор хоол давахгүй юм. тамжид нөхрийнхөө өмнө хоол цай зэхэж тавиад үг дуугүй гараад явчихав. – Өвгөөн чи энийг хардаа. Том эр байгаа биз? Бидний ач хүү. Гаадангын өмнө бяцхан Төмөрзаан зогсч тоглоомон бамбаруушаа элгэндээ наана. – Үгүй Тамжид минь чи. Аваад ирээ юу? Тэгээд мөн юм биз дээ? Өөрийнхөөрөө зүтгэх юмаа даа чи! – Хэнээс төрсөн байх нь хамаагүй. Миний хүүгийн хүүхэд. Хөөрхөн байгаа биз? – Ээ дээ. Мэдэхгүй дээ. Гаадан бяцхан хүүг өөртөө татан үнссэн ч сэтгэл гь

хөдөлсөнгүй. Хүү харь хөндий мэт холын санагдах аж. – Хөөрхөн хүү байгаа биз? Аавтайгаа адилхан гэдэг нь. Эхнэрийнх нь энэ үг Гаадангын хурдан занг хөдөлгөчихөв. – Битгий худлаа хэл гэм. Огтхон ч төсгүй юм байна даг. – Адилхан. Эцэгтэйгээ байтугай бүр чамтай адилхан гээч! – Хө ер. Бүр байтлаа миний хүүхэд гэчихээч чи! – Байтлаа адлахнуу? Ийм хөөрхөн амьтан ирж байхад чинь. Хөхөлзөөд муухай гэдэг нь. Нааш ир. Миний хүү эмээдээ ир. Өөлхий минь, өөлхий минь Тамжидыг хүүг энхрийлэн тэвэрсээр цаашаа ороход Гаадан тйим гэж хэлэхийн аргагүй цухалдаад явчихав. “Ямарч юмны учир мэдэхгүй байж надад өгчих гээд усан нүдэлсэн дээ энэ хар ангарай чинь. Манай энэ нөхөрт учир их бий.” Уур нь хүрээд байсан тул Гаадан ухсахийн босч хөргөгч уудлан том шилтэй шар айраг авч хэд хүчтэй залгилав. – Тамжидаа чи чинь таван үг солихгүй зугтааж байгаа юм шиг хүүхэд хөтөлж гүйгээд тавьтиргүй гэдэг нь. – Чи өөрөө уурлаж хүүхэд айлгах

гээд байгаа биз дээ. – Наад хүүхдийг чинь тэгээд хэн гэдэг юм бэ? – Миний хүүг Төмөрзаан гэдэг юм. – Хө ер. Төмөрзаан байхдаа ч яах билээ дээ. Нэрийг нь соль! – Өөрөө мэдээч дээ хө. – Надаас зугтаагаад нүүр буруулаад байж гэнэ. Өөр мөртэй муу золиг вэ? – Тэгэлгүй яах вэ? дээ. Чамайг танихгүй юм чинь. – Тэгээд чамайг таньдаг байсан юмуу? За за чи л ядрахгүй юм бол хамаа алга. Нэг юм уумаар санагдаад явчихлаа. Мөнхжин явчихсан боловуу? – Яах гэсэн юм бэ? Балбаррыг битгий дуудаарай! Яршиг зүгээр хүүхэд хөлсчихнө. Гаадан юм дуугарсангүй. Том шилтэй архи барьсаар зочны цэлгэр өрөөнөө оров. Хүүгээ бодохоос дотоод сэтгэлд нь гашуу оргин гашуун ундааныг хөнтөрсөөр байлаа. Байлдагч Нямын хэлсэн үгс бодогдоно. “Тань шиг аавтай бол ямар их жаргалтай байх бол” хүний нүдэнд тэгж харагдаж

байгаа. “Харин миний хүү зовж байгаа. Миний хүү зовж байгаа шүү дээ. Хүү минь хүний амь хөнөөчихөөд зовж байгаа. Миний хүү аав болчихсон байдаг. Яаж байгаа юм бэ? миний хүү. Хөөрхөн хүүтэй болчихсон хирнээ тийм юм хийж байдаг. Тэнэг хүү” эцэст нь Гаадан согтон өөрөө өөртөө ч юмуу хүүдээ ч юмуу агсарч гарав. Тэрбээр сэтгэлийн шуурганд маш ихээр өртсөөр байгаагаа үл мэдэн уусаар байлаа. Гаадан нэг ухаан орохнээ буйдан налан унтаж байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…