Нүүр Өгүүллэг “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “2-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “2-р хэсэг”

4 секунд уншина
0
1
502

Тэгээд. Ихэд тайван байх гээд ч Гаадан чадалгүй хоолой нь чичирхийлэв. – Тэр охин ажил сургуульгүй юм гэнэ. Олон хүүхэдтэй ядарсан айлын том охин юм байна. Хүү сууж барих юм ч болоогүй юм

байх. Гэхдээ тэр охиноос хүүгитйн минь хүүхэд төрсөн. – Хм. Завхарсан юм. саваагүй хар золиг. Энэ хүү ер нь ямар юмаа дууриасан хар золиг вэ? Гаадан өөрийни эрхгүй уурсан тачигнаад эхлэв. – Одоо уурлаж

бухимдаад яах вэ? өвгөн минь. – Мөн чи хүртэл намайг дарамталж номчирхоод байхад чинь би уурлалгүй яадаг юм бэ? Сургууль ном ч үгүй юмтай юу болоод хүзүү толгойгоороо хэлхэлддэг байнаа? – Тэр

хүүхэд миний хүүтэй их адилхан гэнээ. Эхнэрийнх нь дуу цаанаа нэг баясгалантай юм шиг сонсдоход Гаадан түүнийг аягүйцэн харав. – Мөөн. Адилхан мадилхан ч гэх шиг. Чи бас яах гээ вэ? – Хүүхэд ямар

буруутай юм бэ? өвгөн минь. – За Тамжид минь чи нэг аятайхан намбатай байж үзээрэй! Хүүгийн хүүхэд мөн ч юмуу? Биш ч юм уу? Юмны учир олдоогүй байхад битгий уруул дэвсч гүйгээд яршиг удаад

байгаарай! Ямар олигтой юм байв гэж. – Юу гэж тэгж улайм цайм худлаа ярих вэ? дээ. Тэр хүүхдийн судсаар чиний цус гүйж байгааг ойлгооч! – Чамайг ингэнэ гэдгийг мэдээд цаад хүүхэн чинь хэлж байхгүй юу. Одооны энэ охид хүүхнүүд аюултай. – Аюултай байтлаасаа хүүхдийг нь тэврээд үлдэв гэж дээ тэр охин. – Чи ер нь юмны буруу зөв, үнэн худлыг олоогүй байж яах гэж ингэж туйлширч байдаг юм бэ? хүн ядраад зовж байхад чинь яах гээд элдэв шалдавын хов зөөж надад улам зовлон болоод байгаа юм бэ? Дандаа нэг гай болж байх юм гэх мөртлөө Гаадан ухасхийн босч өмнөө тавьсан суман ширээг дайрч унагаах нь халаг гараад явчихав. Рестораны зохион байгуулагч менежер орж ирэхэд Тамжид ойр зуурын ажлын зааварчилгаа өгсөн болоод гуниж, гомдож, хүндэрсэн сэтгэлээ арайхийн хүчлэн бариад

цүнхээ шүүрэн гарав. Аль болохоор Балбарынханд харгадахгүйг хичээн үүдний зогсоол дээр машинаа тавьчихаад эргэтэл Балбарын эхнэр Мөнхжингийн дуу чихэн дээр нь тасхийгээд явчихад Тамжид навтасхийн сөхрөн суун тусаад явчихав. Дотоодын цэргийн нэгэн том анги нэгтгэлийн захирагч хурандаа Балбар бол Тамжидын нөхөр Гаадан хурандаагын хамгийн дотны найз. Дэслэгчийн мөрдсөөс хурандаа хүртэл Батлан хамгаалах үйлсэд мөр зэрэгцэн зүтгэхдээ дотны андын харьцаандаа ганц муу үгийн зэв оруулаагүй хоёрын эхнэрүүд болох Мөнхжин эмч, Тамжид хоёр бас л ихэд дотносон гэр бүлийн найзууд болсоор гучаад жилийг ардаа орхижээ. Гай газар дороос гэгчээр Гаадангын ганц хүү Дүүрэн, Балбарын охин Оюунзулыг харгис хэрцгийгээр хөнөөж энэ хоёр айлын голомт харлан гуйваад байгаа нь энэ. Хоёр хурандаа анд нөхдийн ёсоор айлсан буухаар тохиролцон өнгө үзэмж, үнэ өртгөөрөө харсан хэний ч атааг

хөдөлгөхөөр орон сууцны гоёмсог хоёр давхар харш таван жилийн өмнө өөд өөдөөсөө харан бариулсан нь өнөөдөр хэн хэндээ ийн дарамт, сэтгэлийн асар их зовлон, шаналал авчрахыг тухайн үедээ яахин мэдэх билээ. – Өө золиг надаас цоччиховуу? Гэмт хүн гилбэлзэнэ гэж аргагүй оносон үг юм даа. Надаас нуугдаж, зугатаж явахаар нүүр нүүрээ харалцаад учир байдлаа хүний ёсоор ярилцаач. Тамжид би буруутай гэх шиг Мөнхжинг гуйж, аргадсан, уучлал энэрэл хүссэн харцаар арга тасрангуй харав. – Талийгаачийн алтан саванд хоёр жилийнх нь ойн дээр их буян үйлд гэж гарсан. Тэгэхээс ч биш яах вэ? Ээ хайран үр минь. Тэр муухайалуурчны гарт тэгж тарчилж үхсэн юм чинь. Ээ хайран үр минь. Цусан мөртэй алуурчин улаан голыг нь гогдох гэж байгааг яахин мэдэх билээ дээ миний охин. Бузрын муу алуурчин долоон уулын цаагуур дов шороон доогуур ороосой билээ. Сонсошгүй аймшигтайгаар ганц үрийг нь хараан загнах Мөнхжингийн амнсса урсах үгсийг сонсоод Тамжид өөрийн эрхгүй

гуйвлаад ирэв. – Үгүй ер миний сайхан үрийг чиний алуурчин хүү хөнөөчихөөд байхад юу ч болоогүй юм шиг дээгүүр хараад жаргалтай гэгч нь явна гэнээ. Муу бузар эм минь. Чи алуурчинг төрүүлсэн муу ягчис. Яах ийхийн зуурдгүй хүний халуун амьсгаа нүүр өөд нь ойртон улаан нүүр өөд ньт нулимсан Мөнхжин, Тамжидын мөрийг нь бүрхсэн хүрэн үснээс гараараа хэдэнтээ орооож дугтчиж гарав. Тамжидад юм дуугарах тэнхээ, түүний өмнөөс эсэргүүцэх хүч байсангүй. – Чи чинь яаж байнаа. Боль гэм. Яаж байгаа чинь энэ вэ? Ингэлээ гээд юу өөрчлөгдөх юм бэ? Мөнхжин минь сэтгэлээ барьж үз! Гуйя! Балбар махлаг биеэ бүхэлд нь доргиулан түхэлзтэл амьсгаадсаар эхнэрээ барьж аван аргадаж учирлан түүний махлаг гарт туг, тугаар атгагдсан Тамжидын үсийг арайхийн салгав. Нулимс бүрхсэн нүдээр тэднийг арга тасарсан байдлаар харсан Тамжид гантиг чулуу чамирхан шигтгэж хийсэн довжоон дээрээ суунтусан ойчоод өгөв.

Эхнэрээ арайхийн чирч гулдран холдсон Балбар хурандаа харшийнхаа үүдэнд очоод бүхий л биеэрээ эргэн Тамжидыг нэг сүрхий хараад цааш оров. Гэрийн үйлчлэгч нь ирж түүнийг түшин босгоход Тамжид хуурай мэгшиж явлаа. – Тайвширч үз. Хүйтэн юм уухуу? Би зүрхний эм аваад ирэх үү? Тамжидын үе насны гэрийн үйлчлэгч махлаг эхнэр гайхаш тасарсан харцаар эзэгтэйг ширтэн юу хэлэхээ мэдэхгүй түгдчинэ. “Зайлуул даа. Энэ Жавзан намайг дагаад зовж гүйцлээ. Энэ бол миний зовлон. Өөр хэний ч зовлон биш. Тэсэх ёстой. Тэсч үлдэж байж үлдсэн амьдралаа аварна. Хүүд минь бурхан амьдрах тавилан заяах ч юм билүү. Миний хүү үнэхээр аймшигтай муухай юм хийжээ. Миний хүүг бурхан амьд үлдээхгүй байсан ч гомдох юм алга. Миний хүүүгийн буруу шүү дээ. гомдож болохгүй. Гомдож болохгүй ээ Тамжидаа. Мөнхжингийн зөв. Ганц охиныг нь сүйтгэчихсэн юм чинь Мөнхжингийн зөв шүү дээ. Үнэхээр би

алуурчин хүү төрүүлсэн золгүй эх. Намайг яавал ч яаг. Хамаа алга ” Тамжид өөрийн бодолдоо бачууран уйлж суулаа. Гэрийн үйлчлэгч Жавзан хэн нэгэнтэй хэдэн үг сольж байгаа нь сонсдоход Тамжид биеэ янзлах аядан хэдэн мөчийн өмнө дугтчин зулгаалгасан үсээ хэвд нь оруулах санаатай салгалсан гараараа илбэхчүү аядан сууж байлаа. Нилээд амьсгаадсан Балбар орж ирээд буйдан дээр суун бас л юу хэлэхээ олж ядах мэт түгдчин Тамжидыг зориггүйхэн харж суув. Тамжид түүний өмнө уйлахгүйг хичээж буй бололтой шазав татав хийнэ. “Энүүний буруу гэж юу байх билээ. Гаадан бас надаас халгаж зовж халшраад байгаа бололтой. Энэ хоёр миний охиныг ал гэж хүүдээ хэлээгүй нь лавтай. Ай халаг ийм ч юм болох гэж. Бид дөрөв ийм л үйлтэй улс байж дээ. муу охиныхоо мууг үзчихээд ингэж ч суух гэж дээ. Эдний хүү тэр нөхөр ч гэсэн дээ. Зовж байгаа биз. Яахаараа ийм уян зөөлөн ээжээс төрсөн хүү тийм харгис аллага үйлдэж ганц охиныг минь хөнөөдөг байнаа. Хайран охин минь. Харамсаад

ханашгүй ганц үр минь.” Балбар мөн бодолдоо хөтлөгдөн гомдол цөхрөл тунаруулж хамар өөдөө шархирч ирэхэд гүн сүүрс алдав. Ямар нэгэн юм хэлж найзынхаа эхнэр Тамжидыг тайвшруулах хэрэгтэйг Балбар мэдэж хүсч байлаа. “Ингэж зовж тарчилж байхад нь золгүй хүүхдүүдийн тухай ярьж болохгүй шүү.” Балбар өөрийгөө ийн хүчлэв. Эрхүүгийн Цэргийн Их сургуульд Балбар, Гаадан хоёрыг сурч байхад ирээдүйн сэтгэл зүйч энэ буриад охинд Гаадан унан тусан дурласнаас эдний гүн бат нөхөрлөл эхэлснийг Балбар гэнэт дурсан санав. Үнэндээ Тамжид тэр үед Эрхүүд гайхагдсан сайхан охин байж билээ. – Тамжидаа. Эрхүүд бид мөн сайхан байжээ тиймээ хө? Хэзээ ч хөгшрөхгүй үүрд залуугаараа байх юм шиг. Их халуун дотноор хэлэх гээд чадаагүй Балбар биеэ хүчилсэн нь хэнд ч анзаарагдам тээр цаанаас сөөнгөтөн бувтнав. Энэ юу хэлчихэв гэх шиг Тамжид түүнийг гайхан харав. – Юу гэнээ? – Эрхүү. Эрхүүд бид их сайхан байсан тиймээ? Гүн цөхрөлийнх нь өмнүүр залуу нас нь урсаад өнгөрөх шиг болоход Тамжид нэг амьсгаа авахтай болов. – Тиймээ. Сайхан байж. –

Гаадан ирээгүй байна уу? – Ажил ихтэй гэсэн. – Цаадахийг чинь тариа хийгээд унтуулчихлаа. Ойрд зүрх нь өвдөөд. – Аргагүй дээ хөөрхий. Би түүнийг ойлгож байна. – Чи ч бас биеэ сайн бодоорой хө. Тамжид, Балбарыг аргадангуй харав. Залуу насанд Балбарын зүрхийг бас булгилуулж явсан түүний мэлмэрсэн том алаг нүд чийгтэн дүүрэх аж. – Балбар минь би юу хэлэхээ яаж уучлал гуйхаа мэдэхгүй байна. Гаадан ч мөн адил. Тэр надаас ч дор байгаа. Ямарч байсан бид хоёр тийм хүү төрүүлсэн нүгэлтэй улс. Хүний эх юм хойно би хүүгээ өмөөрч, өрөвдөөд байх юм. – Чиний буруу бишээ Тамжид минь. Бид бас л тэгнэ байх. Цаадах чинь /эхнэрээ хэлж байна/ Утай, Гүмбүм явж буян үйлдэх санаатай. – Өө тийм ш дээ. Гаадан энэ мөнгийг буянд нэмэрлээрэй гэсэн юм. Тамжид нэг өрөө үрүү орж Гаадангын бэлдэж тавьсан хоёх сая төгрөгийг багадаж бас Мөнхжингийн уурыг хүргэх байх гэж бодон дээр нь гурван сая төгрөг нэмээд Балбарт авчирч өгөв. Балбарыг гарч явахад гаднаас Гаадан орж ирээд хоёр андын харц

тулгараад хэн хэн нь мэгдэн зогсов. “Царай нь барайгаад ууртай байх шиг. Ганц үрээ хүнд хөнөөлгөчихсөн амьтан ийм ч байхаас биш яах билээ. Сайн байна уу гэвэл тавлаж байна уу гээд дүрэлзээд унана биз. Дуугүйхэн шиг байхаас биш. Даанч дээ миний хүү. Аавыгаа ингэж ганц хүүгийнхээ нүүрийг харах эрхгүй болгох гэж ” хүүдээ гоморхон, найзаасаа халгаж бэргсэн Гааданг хажуугаар нь зөрөн дотогш ороход Балбарын хоолой өөд гомдол үерлээд явчихав. “Үгүй ер. Юундаа ярвалзаж тамшилздаг байнаа. Үүний хүү миний голомтыг сүйрүүлсэн болохоос би үүнд ямар гэм хийсэн юм бэ? Нэг их шилбэлзэж гэнэ. Үрээсээ хагацаж зовж явахад хүү нь охиныг минь хөнөөчихөөд байхад юу ч болоогүй юм шиг дээгүүр хараад өнгөрч гэнэ. Гэтэл би Гааданг найзаа гэж хайрлан хүндэтгэж эхнэрээсээ хүртэл өмөөрч худлаа үнэн ярьж явдаг. ” Балбар, Гааданд хачин их гомдон хамаг бие нь сулбайгаад явчихав. Уур нь хүрээд ч байх шиг. Эхнэр нь унтлагынхаа

өрөөнд цаашаа харан хэвтэж байлаа. – За яав? Гаадангынх мөнгө өгөв үү? Балбар цаашаа харан хэвтэж байгаа эхнэр өөдөө дургүйцэн харав. – Өглөө. Май. – Хөөх. Таван сая төгрөг байна. Овоо ш дээ. Тамжидыг жаал айлгаад орхисон маань онож. За байз одоохон тооцоод орхиё! Оршуулганд арван таван сая. Дөчин ес хоногт таван сая. Жилийн ойгоор таван сая. Одоо таван сая. Эднийхээс нийт хорин таван сая төгрөг “Хан хөхий” зах нь хоёр тэрбум. Овоо юм салгалаа. Бас болоогүй ээ. Эд мөнгө байтугай хайран сайхан охиноо сүйтгүүлчихээд байхад. Одоо тэр ресторан “Таны хүсэл” дэлгүүрийг нь авсан ч яадаг юм бэ? Гаадан чамайг бодвол сүйхээтэй эрээ. За би маргаашнаас явах ажилдаа шамданаа. Замдаа охиндоо буян үйлдүүлж суварга босгуулна. – Мөнхжин минь. Охиндоо буян бодож байгаа бол Гаадангынхаас дахин юу ч битгий аваарай! Мөнхжин нүдээ том болгон нөхөр өөдөө харав. – Хө ер. Яаж байгаа нь тэр вэ? Тамжид чамайг ятгаа юу? Муу буриад гийчий тэгж байж мөчөө тас цохиулах

нь дутаж гэнэ. – Иш Мөнхжин минь харин чамаас би айх боллоо. Охиноо хиртэй хэдэн төгрөгнөөс худалдсан юм шиг сэтгэл эвгүйцээд байна. Охины амь хөнөөсөн тэр нүгэлтнийг яахыг төр мэдэг. Хажууд нь чи битгий элдвийн юм нэхээд бай! – Амийг амиар солино. Миний ганц охин амь нассраа хохирч бид үр хүүхдээрээ хохирчихоод байгаа нь энэ баян айлын эд хөрөнгөнөөс авахдаа авч таарна.Чи найз нөхөд гээд нэхэж чаддаггүй юм бол би авнаа. – Чамайг боль гэж би хэлж байна шүү. Дивизээ командалж буй аятай Балбарын дуу тасхийгээд явчихад Мөнхжин чимээгүй болов. … … – Өвгөөн ярья гэж байна. Хороон жижүүр чинь гэнэ. -Юу бас яагаад ажил удаад байгаа нөхөр вэ? унтууцсан хирнээ хирдхийн зовох шиг болсон Гаадан яаран утсаа авав. – Байна. хурандаа Гаадан сонсч байна. – Нөхөр хурандаа. Илтгэхийг зөвшөөрнө үү? Хороон жижүүр ахмад Даян. – Болно. Илтгэ. – Нөхөр хурандаа. Хоёр дугаар бателионы байлдагч Болд, байлдагч

Нямын гарыг хуга цохичихсон байна. Зөрчил гаргасан байлдагч Болдод сахилгын арга хэмжээ авлаа. Байлдагч Нямыг хорооны эмнэлэгт хэвтүүлж эмнэлэгийн тусламж үзүүллээ. Цэргийн Прокурорт байдлыг илтгэхүү? Ахмад Даян. – Нөхөр ахмад таньд юуны өмнө арга хэмжээ авна. – Мэдлээ. – Та ажлын хариуцлага алдсанаас нэг байлдагчийн эрүүл мэндийг хохироож, нэг байлдагчийг хуулийн хариуцлага хүлээлгэх болж. Харамсалтай биш үү? Хайран залуусыг хайрлах хэрэгтэй ш дээ! – Яг тийм. Нөхөр хурандаа. – Тушаал биелүүл. Нөхөр ахмадаа. Хоёрдугаар бателионы дарга, улс төрийн орлогч, зөрчил гарган танхайрч, эрүүл мэндээ хохироосон байлдагчдын салаан захирагч, орлогч улс төрийн орлогчийг дууд! Байлдагч Нямыг цэргийн төв эмнэлэгт хүргэ! Гүйцэтгэ! – Гүйцэтгэе. Нөхөр хурандаа. – Миний жолоочийг явуул! – Мэдлээ. Нөхөр хурандаа. – Сахилгагүй золигнууд. Нэгнийхээ гарыг гэмтээж. Би яваад ирье. – Оройтох байх даа. Одоо шөнийн нойл цаг болж байна. машин иртэл би аяга шөл

буцалгаад орхих уу? – Төвөг цаашаа. Гэрийн үйлчлэгч хонож байгаа юу? – Хонож байгаа. Чи зоволтгүй. – Би ирэхгүй байх. Тэр сахилгагүй дарга цэргүүдийг болгоод өгнөө муусайн цуснуудыг. Харин чи нойрны эм ч болохноо уугаад унтахыг бодоорой! – Тэгье дээ хө. Гааданг гарсаны дараа нойр нь хулжсан Тамжид мөнөөхөн цонхны өмнө очиж Бурханд залбирч хүүгээ даатгахаар суудлаа зэхэв. Бурхан гэж байж л таараа. Тэр үрийнхээ төлөө шаналсан эхийг сонсоно гэж найдъя! Бас тэр хөөрхий охинд сайн төрөл олго хэмээн зүрх сэтгэл нь шивнэнэ. Гаадан ААн дугаар нэгтгэл дээр очиход хороон жижүүр ахмад Даян гүйн ирж өсгий хавсран ёслов. Гаадангын нүдний харц ширүүсэн ёслон зогсоо залуугын мөр үрүү зөөлөн ёвроод шууд өрөө үрүүгээ алхав. “ Хурандаа ууртай байна. одооч хатуухан юм амсахвий ” гэлцэн дуудагдаж ирсэн хэд ар араасаа дагалдан захирагчийн өрөөний

үүдэнд очив. – Ороод ир! Чи нөхөөр . Хариуцлагагүй шаар. Шаварт унасан шарын эзэн гэгчээр үүрэг гүйцэтгэж байсан хороон жижүүр ахмад хүүхэд аятай толгой илбэн орж явчихав. Өмнө нь өсгий хавсран номхон зогсох ахмадын айж гэмшсэн царайг харан өөртөө үл мэдэг мишилзсэн Гаадан – Золиг минь юу болсныг илтгээд орхи! – Нөхөр хурандаад… – За зүгээр наашаа суугаад яриад орхи! Хариуцлагагүй золиг минь. – Орой хорин цагын үед байлдагч Болд “Сүхбаатарын” танхимд Чинван Амарсанаагын хөргийг зурж байхад нь байлдагч Ням гаднаас орж ирсэн байсан. – Уухайс. Болд чинь нөгөө танхим шинэчилж тохижуулсан баййлдагч байхаа? – Тийм. Шинэ цэрэг. – Санаж байна. Санаж байна. Авьяастай хүү байсан. Завханых байхаа? – Тийм. – Ням чинь нөгөө сахилгагүй золиг. Хэдэн сарын өмнө казармд охин оруулж ирж хэл ам татлаад байсан золиг мөн байхаа? – Одоо

халагдах юм. – Тэр гэм. Бас нэг хал цэргийн дэграм хийх дүр эсгээд аан? – Яг тэгсэн хурандаа. Болдын зурж байсан Амарсанаа жанжны толгойн хэсгийг гуаш цацаж нилд нь баллачихсан байна лээ. – Тэгдэг сухай байгаа юм. Яаж байгаа золиг вэ? Хорлонтой гэдэг нь. Тэгээд нөгөө Болд нь уурлаад цохиж орхио биз? Харламарууд. Цаад дарга нарыг нь нааш нь оруулаад орхи! Хоёрдугаар бателионы захирагч, улс төрийн орлогч, рот, салааны захирагчид орж ирэн хурандаагын өмнө ёслов. – Болно сууцгаа! Нөхөр хошууч яагаад ажил удаад байна? Танай бателионоос танай нэг байлдагч нэгнийхээ гарыг хуга цохичихсон байх юм. нэг нь эмнэлэгт хүргэгдэж, нөгөө нь гэмт хэрэгтний ширээнд суух хэрэг үйлдсэн байх юм. байлдагч Болдын эцэг эх авьяас билэгтэй хүүгээ эх орноо хамгаал гээд явуулсан. Гэтэл бид хүүг нь гэмт хэрэгтэн болгоод шоронд илгээхүү? Эрүүл саруул сайхан хүүгээ Нямын эцэг эх, эх орноо хамгаал гээд явуулсан. Гэтэл бид эрэмдэг болгоод буцаах уу? Дайчдын дунд явуулах сургалт хүмүүжлийн ажил яагаад нойлтоод байна вэ?

Улс төрийн орлогч нараан Эрхэм захирагчдаа. Та нар цалин авах гэж ажиллаж байгаа бол мөрдөсөө авч наад ширээн дээрээ тавиад зайлж үз. Эх орны төлөө үүрэг гүйцэтгэж байгаа бол ажилдаа зүрх сэтгэлээ өгсөн бол ажлаа сайжруул хэмээн тачигнаж гарав. Бателион захирагч хошууч Шарав нилээд сандарч тэвдсэнээс шанааг нь даган хөлс нь дааварлана. – Нөхөр хурандаа. Үг хэлэхийг зөвшөөрнө үү? – Чи ажил хийдүүлээд яваад байсан. Эцсийн уршиг юу болж байгаа харж байна уу? Одоо яая гэх вэ? Чиний саналыг сонсоё! – Хурандаа үнэхээр хэцүү юм болж байна. Болд их авьяаслаг байлдагч. Одоо цэргийн прокурорт мэдэгдвэл хэцүүхэн юм болох гээд байна. Харин Няи сахилгагүй, танхай нөхөр. Асуудал Нямаас болж үүссэн. Тэгэхээр энэ миний санал л даа хурандаа. Нямтай уулзаж ярилцаад прокурорт мэдэгдэлгүй өнгөрчихвөл яасан юм бэ? Бас сахилга зөрчил гарсан гээд хорооны үзүүлэлтэд ч муугаар нөлөөлнө. Энэ асуудлыг би зохицуулахыг зөвшөөрнө үү? – Уухай. Ингэдэг юм уу? Нөхөр хошууч таньд би арга хэмжээ авна. – Мэдлээ. – Зүй нь та Нямыг золиослож, авьяаслаг зураач Болдыг аврах төлөвлөгөө зохиож байх шив дээ? За яах вэ? Аль аль

талаа бодоод тэгээд хаацайлаад өнгөрдөг юм байж. Хошууч таны танхай байлдагч Болд хүн зодож болдог юм байна. Би зураг зурах авьяастай. Дарга нар намайг хамгаалдаг гэж омогшино. Томроно. Сэтгэл санаа нь өтөлж, өөрийгөө дөвийлгөн бээж гүйцэнэ. Энэ хамгийн аюултай. Ер нь тэгээд шинэ цэрэг “Сүхбаатар”-ын танхимд ахлах байлдагчийнхаа гарыг хуга цохиж байдаг. Юманд ах зах гэж байдаг юм. Ямар даварсан танхай золиг вэ? Тэр яасан их ууртай нөхөр вэ? Чиний тэр уур хилэнг төр номхруулаад өгөх бий вий. Тушаал биелүүл! Нөхөр хошуучаа. Байлдагч Болдын талаар цэргийн прокурорт илтгэл бичиж надад авчир! Байлдагч Болдод гуч хоногын сахилгын арга хэмжээ ав! Гүйцэтгэ! Нөхөр хошууч. – Мэдлээ. Гүйцэтгэе! – Байлдагч Нямын ар гэртээ холбоо барьж болсон явдлыг хэл. Нямаас байлдагч Болдод гомдолтой эсэхийг бичгээр гаргуулж прокурорт танилцуул! – Хурандаа. Байлдагч Ням өнчин юм билээ. Нямыг эргэж ирдэг нэг ах нь байдаг. – Тэр ахад нь мэдэгд. Та нар тэр байлдагчтай огт ажиллаагүй байна. хайрлаж, хамгаалах эцэг эхгүй, хөөрхий тэр залуу өөрийгөө өмөөрч баахан түрэмгий эзэрхий зантай

болчихсон юм шиг. Магадгүй тэр хүүхдийн өссөн орчин түүнийг тийм болгосон ч юм билүү? Хэдийгээр энэ асуудалд Ням буруу авир гаргаж, нөхрийнхөө уран бүтээлийг баллаж сохолж тэнэг юм шиг авирласан ч та нөхдийн өмөөрөөд байгаа Болд уур шазууртай байна. тэр уур омгийг нь дараад өг. Тэр цагт хошууч минь таны байлдагч жинхэнэ эр хүн болно. Эр хүн, эр хүнээ хайрлах ёстой. Нөхрөө уучлах нинжин сэтгэлгүйгээр эр хүн энэ хорвоог зүдэрч туулна шүү. Тэр Болдод ойлгуул! – Мэдлээ. – Нямыг жаахан хайрлаад орхи. Залуу сайхан насных нь тулгуур чухал эрхтэн хугарчихаад байна. Таны хүүд тийм байдал тохиолдвол та яах вэ? Та бид хоёр бол байлдагч Нямын эцэг нь байх ёстой. Сахилгагүй ч гэсэн эцэг хүн хүүгээ хаяж чадах уу? Та нар тэр Нямыг сахилгагүй танхай гээд жаахан адлаад байдаг бололтой. Дандаа нүд үзүүрлэж, чичлээд байхаар чинь цаад золиг чинь улам гөжөөд байж болох юм. жаахан хайрлаад итгэл хүлээлгээд орхи! Тэгээд Нямын байдлыг надад илтгэхийг холбогдох дарга нарт нь тушааж байна. бусад дайчдад ч мөн адил. Байлдагч нарын дунд

зохиож буй сургалт хүмүүжлийн ажил их муу байгааг анхаар. Явж ажлаа хийцгээ. Тушаал биелүүл. Нөхөд офицерууд. – Мэдлээ гүйцэтгэе! Нөхөр хурандаа. Офицеруудыг өрөөнөөс гарсаны дараа Гаадан сандлынхаа түшлэгийг налан хойш гэдийж пэлцийн хавагнасан нүүрээ гараараа даран хэсэг суув. “Сахилгагүй золигнууд. За яах вэ? залуу нас даа. Тэгж байдаг хойно. Харин энэ удаа арай дэндэж байна. нэгнийхээ яс үсийг хуга цохиод уур омог ихэсч, хүний мөс чанар жаахан муудаа юу даа. Эр цэргийн энэ казарм дотор таван зуун байлдагч, хоёр зуугаад офицер ахлагч нарыг зааж зураад болоод байхад төрсөн ганц хүү минь тийм болчих юм даа. Уг нь миний хүү ч хичээл сурлагандаа сайн, ээж аавынхаа үгнээс гардаггүй их уян зөөлөн хүүсэн. Даанч яаваа даа хайртай үр минь. Дүүрэн хүү минь. Аав нь чамайг сургаж чадаагүй байсан хирнээ бусдыг захирч тушаахаасаа хүртэл санаа зовоод байх болж. Миний хүүгийн заяа тавилан тийм байж. Миний хүү амьд үлдэхийг хичээдэг юм шүү.” Дотоод сэтгэлийг нь ямар нэгэн мэрэгч амьтан хэмлэх адил Гаадан хүүгээ бодон дотоод сэтгэлээ урж суулаа. – Орж болох уу? Нөхөр хурандаа. Хурандаа толгой өргөн харвал нууцын дарга ахмад Төгөлдөр

зогсч байсан тул тэрээр ширээгээ голлон ханхайн суув. – За. – Нөхөр хурандаа. Нууцын дарга ахмад Төгөлдөр таны дуудсанаар ирлээ. – Тушаал төлөвлө! Нөхөр ахмад – Мэдлээ. Гүйцэтгэе! – Хорооны жижүүрийн үүрэгт ажил гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга цалгар хандаж хариуцлага алдан хоёрдугаар бателионы “Сүхбаатар”-ын танхимд байлдагч Болд, Ням нар танхайран зодолдож, байлдагч Болд, байлдагч Нямын баруун гарыг хуга цохин эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж ноцтой зөрчил гаргах боломж бүрдүүлсэн техник албаны дарга ахмад Даян, жижүүрийн туслах засвар ротын захирагч дэслэг Хуяг нарт Хорооны нийт бие бүрэлдэхүүний өмнө донгодож сануулах арга хэмжээ авахыг штабын дарга дэд хурандаа Дашид үүрэг болгосугай! Дугаар хорооны захирагч хурандаа Гаадан. – Мэдлээ. – Цааш нь байлдагч нарын зан харилцааны доголдол зөрчлийг арилгах ажил хангалтгүй явуулсан. Хоёрдугаар бателионы захирагч хошууч Шаравт сануулах арга хэмжээ авахыг штабын дэд дарга хурандаа Дашид үүрэг болгосугай.! – Мэдлээ. – Цааш нь тушаал төлөвлө.

“Сүхбаатар”-ын танхимд ноцтой зөрчил гарган байлдагч Нямын баруун гарыг хуга цохисон байлдагч Болдод гуч хоногын сахилгын арга хэмжээ авахыг бателион захирагч хошууч Шаравт үүрэг болго.! – Мэдлээ. Гүйцэтгэе! – Цааш нь хоёрдугаар бателионы “Сүхбаатар”-ын танхимд Амарсанаа вангын зургыг зурж байсан байлдагч Болдод дээрэнгүй хандаж, зурж байсан зураг уруу нь гуаш цацан бусдын уран бүтээлийг муухай болгож, хохирол учруулан сэтгэл санааг нь цочруулж, урлан уруу зөвшөөрөлгүй орон зөрчил гаргасан байлдагч Нямд хорь хоногын сахилгын арга хэмжээ авч, Нямын хувийн хүмүүжилд нөлөө үзүүлэхийг Бателион захирагч хошууч Шарав, улс төрийн орлогч хошууч Шаарий нарт үүрэг болгосугай ! Миний энэ тушаалыг хорооны нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуул! Хороон захирагч хурандаа Гаадан гэсэн тушаалыг ахмад Төгөлдөр хүлээн авав. – Нөхөр ахмад тушаал биелүүл! – Мэдлээ. Гүйцэтгэе! Ахмадтай зөрөн халуун хоол цай том царан дээр барьсан тогооч эмэгтэй орж ирэв. – Чи өнөөдөр ээлжтэй байна уу? – Тиймээ хурандаа. Таньд хоол

цай авчирлаа.ъ – Нааш нь тавьчих. Баярлалаа тогооч минь. Цэргүүдийн хоолны чанар сайн биз? Зун болж байна. Мах, ногоо чинь муудчих вий. Сайн үзэж шалгаж авч бай! Бусаддаа мөн хэлнэ биз. хариуцлагатай ажиллана шүү нөхөөр! – Ойлголоо. Даргаа. – Чи хө. Дахиад хоёр хоол цай аваад ирээч. Төдөлгүй тогооч дахин хоол цай авчирч уур савсуулан хурандаагын өмнөх ширээн дээр тавив. – Чи замаараа хороон жижүүрээ, туслахаа дагуулаад ороод ир гээд хэлээд орхиоч! – За. Удалгүй хонгилд хөлийн чимээ гарч Даян, Хуяг нар айсан байртай орж ирээд ёслов. – За наашаа суугаад. Наад хоолоо идэж үз. Хоёр золиг минь. Шарав хүмүүсээ аваад явчихсан уу? – Тэд явчихсан. – Офицер болох амархан залуус минь. Харин хүнтэй ажиллана гэдэг амаргүй шүү. Нэг байлдагчийнхаа гарыг хугалчихаад сууж байдаг ямар хэрэг байна. Та хоёрт би арга хэмжээ авсан. Харин одоо хоолло. Цаад хэдэн байлдагч чинь эцэг, эхийнхээ өврөөс дөнгөж гарсан ид эмзэг насандаа яваа хүүхдээрээ амьтад шүү дээ. Гэрээ санана. Бас болоогүй ээ хүүхэн мөрөөднө. Санана. Хардана. Зоригтой чадалтай эр

хүн болох гэж нас нь хатгана. Ёстой нөгөө галзуу барын аманд гараа хийх гэж аархдаг нас шүү дээ. Цаадуулын чинь. – Ойлголоо. Нөхөр хурандаа. – За сайхан хооллоцгоо. Энэ байдлаараа бол та хоёр өнөө орой ам уруугаа хоол хийгээгүй биз. – Үнэнийг хэлэхэд их цочирдож сандарсаан хурандаа. – Хариуцлага. Алхам тутамд хариуцлага хэрэгтэй хүүхдүүд минь. Хурандаа нь та нарыг сайн ажиллаж буйг чинь мэдэж байна. Ажилдаа эзэн бол. Хуяг чи тамхи татдаг билүү? Манай Даян ч яах вэ? тамхины дэд мастер. Тамхигүй бол энэ тамхинаас татаарай! Хурандаагын энгийн найрсаг байдалд баярласан офицерууд тайван ажиллаж хооллоод гарахад үүрийн цагаан гэгээ тусч байлаа. .. …- Байна уу? Ягаанаа, Батхүүг залгахад жигтэйхэн баярлах аж. – Ягаан чи хаана байна? – Гэртээ байна. – Ашгүй гэртээ тогтоо юу? Би чамайг хэн нэгний өвөрт жаргаж хэвтээ гэж саналаа. – Битгий доромжлоод байгаарай! Би хүүг чинь аваачаад үүдэнд чинь орхичихно шүү. – Ягаан чи тэгж байгаад их хоролмаадах юмаа. Миний гэр бүлтэйг мэдсээр байж. Би чамд харин тустай явсан байх шүү. – Тэглээ гээд яах

юм бэ? Надад бас их хэцүү байна ш дээ. Би Макао уруу явмаар байна. – Тэгээд яваач! – Хүүхдийг чинь яах юм бэ? Чи дэндүү муухай хүн юмаа. Чиний хүүхэд шүү дээ. – Чамд надаас дээрдэх юм юу байгаа юм бэ? – Би амьдармаар байна . Батхүү. – Амьдраач тэгээд. Чамайг хэн битгий амьдар гэсэн юм бэ? тэр хоёр хэсэг зуур хэрэлдэв. – Хөөе Ягаан. Чи битгий урдаас яр яр гээд хэрэлдээд байгаач! Би чамд чухал юм хэлэх гэж байна. Сүрэнхүү бид хоёр өчигдөр Дүүрэнгийн ээжтэй уулзаад… – Ямар Дүүрэн? – Одоо танихаа больж гэнэ. Яагаа вэ? манай ангийн Дүүрэн. – Тиймүү? Хөөрхий Дүүрэн. Гэхдээ аймаар юм. Тэр амьд үлдэж чадах боловуу? – Үгүй биз. Удахгүй байхаа. – Аймаар юм бэ? өрөвдчихлөө. – Хөөе чи чинь нэг Дүүрэнтэй явалдаж, унтаж хэвтсэн биз дээ? – Чи одоо юу яриад байгаа юм бэ? хүүхдээ арай Дүүрэнгийнх гэх гээд байгаа юм биш биз? – За юу гэж дээ. Юм болбол хэрэлдэх гээд байх юм. Энэ санал чамд ч надад ч хүүхдэд бүр хэрэгтэй. – Юу гэх гээд байгаа юм бэ? – Чи сонс доо. Би жинхэнэ утгаар нь хийсэн хайраа. Би Сүрэнхүүд хүүг Дүүрэнгийн хүүхэд гэж итгүүлээд хамт очоод Тамжид эгчид хэлчихсэн. Яадаг юм бэ? Дүүрэн ямар гарч ирэх юм биш. Дүүрэн,

Гаадан хурандаагын ганц хүү. Тэгэхээр тэднийх баян айл. Ганц хүүгээсээ үлдсэн хүүхдийг ёстой торгонд боож, тосонд хөрвүүлж өсгөнө. Ач хүүг нь төрүүлсэн чамд ч хувь хүртээнэ шүү. Нүнжигтэй айл шүү. – Тэгдэг бол нээрээ ямар гоё вэ? шинжилгээ хийлгэнэ энээ тэрээ гэвэл яах вэ? – Тийм боломж хаана байх юм. Дээд хэмжээ авчихаад үхлээ хүлээж байгаа хүүгийнхээ цусыг авахуулах уу? Чи жаахан эрүүл ухаанаар бодооч! Тэгээд ч Дүүрэнгийн ээж Тамжид эгч тэгж явах хүн биш. Дүүрэн удахгүй чадын хонхорт очиж, чи бид хоёрын хүү Гаадан хурандаагын хөлгүй их хөрөнгөнд эзэн сууна. Мэдэж байна уу? чи. Уг нь чи хүүгээ тэднийд өгчихөөд тэдний халамжинд юугаар ч дутахгүй амьдарвал сайнсан. Чи Макаод очоод янхан болно ш дээ ойлгомжтой. – Батхүү битгий доромжлоод

байгаарай! Би тэнд Хуантай сууж тансаг сайхан амьдарна. Чи одоо яагаад байгаа юм бэ? Өөрөө эхнэртэй байж намайг хардаад байгаа юмуу хаашаа юм бэ? – За. За битгий их юм бод. Одоо болсон хойно чамайг хардаж яадаг юм бэ? харин би хүүхдээ бодож байна. Энэ утас уруу ярь. Тамжид эгч байгаа шүү.Чамд хэрэгтэй гол нь хүүхэд. Батхүү уурласан бололтой утсаа тасалчихад Ягаанаад түүний хэлсэн сайхан санагдаад явчихав. “ Би тэнд Хуантай сууж тансаг сайхан амьдарна. Чи одоо яагаад байгаа юм бэ? Өөрөө эхнэртэй байж намайг хардаад байгаа юмуу хаашаа юм бэ? – За. За битгий их юм бод. Одоо болсон хойно чамайг хардаж яадаг юм бэ? харин би хүүхдээ бодож байна. Энэ утас уруу ярь. Тамжид эгч байгаа шүү.Чамд хэрэгтэй гол нь хүүхэд. Батхүү уурласан бололтой утсаа тасалчихад Ягаанаад түүний хэлсэн

сайхан санагдаад явчихав. “Нээрэн Дүүрэнгийнх баян айл ш дээ. Дүүрэн үхчих юм чинь яриад үзье. За Дүүрэн мэдсэн ч яадаг юм. надтай унтаж байсан нь үнэн юм чинь. Тиймдээ тулах юм бол муу шоронгийн хадаасыг зад гүтгэнэ ш дээ. Баян айлын хөрөнгөн дээр тарвалзах бэр нь юм бишүү би.” Ягаанаа ганцаараа ярин инээмсэглэсээр утсаа авч Тамжидын утсанд залгав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *