Home Uncategorized “ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “1-р хэсэг”

“ЗАМБУУЛИН ДУУСАХ БОЛООГҮЙ” роман “1-р хэсэг”

44 second read
0
0
768

Дүүрэнг хэн нэгэн угзчин сэрээх шиг болохуйяа тэрбээр учиргүй цочин өндийн суув. Тэртээ дээрхи жижиг сараалжин цонхоор үүрийн гэгээ бүдэг бадаг сүүмэлзэнэ. Дүүрэн маш их цочирдсоноос жигтэйхэн

амьсгаадаж, зүрх нь хүчтэй гэгч нь лүг, лүгхийтэл ойр, ойрхон цохилно. Залуу чичигнэн салгалах зүрхээ дарах санаатай баруун гараа өргөтөл гар хөлийг нь холбож гинжилсэн хүйтэн төмөр гинж

харжигнан түүнээс улам аягүйцэн хамаг биенийх нь хүйтэн хөлс цутгачихав. Толгой нь хүчтэй лугшин хатгуулахад чийг , өмхий үнэртсэн бүгчим өрөөний дээд тааз эргэлдэх шиг болохуйяа арга нь

барагдан дээш харан ойчиж хэдэн хором ажин, түжин хэвтэв. Гүйцэтгэх хугацаань тун ч дөхсөн хөгшин залуу хоёр эр хажууд нь эвгүй зүүд зүүдлэн байгаа бололтой эвгүй яраглан унтана.Үхлээ

хүлээсэн хүний зүүд ямар олигтой байв гэж бодон хоёр нөхрөө өрөвдсөн Дүүрэнгийн хоолой хар аяндаа зангирах аж. ,Одоо нэгэнт ийм болсон юм чинь новш гэж хүний энэ орчлонд хоргодоод яах юм

вэ. Новш юмаа новш юм. Түй жинхэнэ нүглийн орчлон юм даа. Бүх юм нь хуурамч. Хорвоогийн амьдрал ийм ахар богино байх юм гэж даанч бодсонгүй. Муу аав, ээж хоёр минь яасан их шаналж байгаа бол. Больё. Больё одоо тэднийг бодохоо больё.Одоо болсон хойно би зовж шаналлаа гээд юуг өөрчилж чадах юм бэ? Ерөөсөө энэ зөв зовлонг дуусгах юмсан Зовлонг дуусгана гэдэг чинь би өөрөө дуусна гэсэн үг Тэрбээр солиорсон аятай ийн үглэн хэвтэхэд хоёр шанааг нь дагаад халуун нулимс цөхрөл дагуулан сад тавина. “ Бурхан минь. Хурдхан үхчих юмсан. Үхээд харагдах бараагүй болоод өгье л дөө би” Дүүрэн энэ тавиландаа маш их цөхөрч хэн нэгэнд багтартлаа гомдоод байлаа.

Баруун мөрөн дээр нь халуун мэдрэгдэж хэн нэгэн түүнийг эхэд халамжилангуй нөхөрсгөөр алгадах шиг болохуйяа төвөгшөөсөн. Дүүрэн хурдан гэгч нь нүдээ аньчихав.”Новш юмаа новш юм гэж өнөөх чөтгөр, Чухамдаа намайг нааш нь дагуулж ирсэн чөтгөр шулам хөгшин ороолон ингэж залхааж байхаар далд ороод өгдөг ч болоосой үнэндээ залхах юм. Зайлаад өгдөг ч болоосой” нүгэнд үл харагдах далд нэгэн хүчийг дүүрэн аль муухай үгээр адлан бодох аж. Энэ үед гэрэл цацарсан хөх магнаг өмсгөлтэй онгон сахиус түүний дотоод бодлыг мэдрэн тэргүүн дээр нь инээмсэглэн зогсоно.-Хөвүүн минь. Хайртай хөвүүн минь. Залхан болдоггүй юм.Чамайг ойлгож байна.Энэ бол дээд тэнгэрийн хүсэл. -Үхсэний чинь тэнгэрийн хүсэл. Далд ороод өгдөг

болоосой шулам минь чи. –Хөвүүн минь би чамтай үргэлж хамт байх болно.Чи бид хоёр нэг бие шүү.Чи миний дотор хорогдох учиртай юм. – Чухамчиг чам шиг бугтай нөхөцсөн учраас би ингэж зовж байгаа юм. Хараал идээсэй билээ чи. Хурдан үхэж чамаас нэг салах юмсан. -Тийм юм болохгүй. Чи үхэхгүй. -Хм.Чи мөн хуцаж байнаа. Би тун ч удахгүй алуулах гэж байхад чинь. Битгий худлаа хуцаад бай. -Чи алуулахгүй ээ. -Би мэдэж байна. Дөрөв хоногын дараа мичид голлох үеэр чиний өмнөөс нэг нь энэ орчлонг орхино. -Чи арай төрийн хуулийг өөрчлөх юм биш биз. Битгий тэгж залж үзээрэй. Тэнгэрийн хүч их шүү.Түүний тушаалыг хэн ч өөрчилж чадахгүй . -Бах чинь ханаж байх шив дээ. Ороолон минь чамаас гуйя. Чи намайг зүгээр хурдхан алуулж орхи. Чамаас гуйя. -Болохгүй тэнгэрийн тушаалыг хэнч зөрчиж чаддаггүй юм. -Чи муу өөдгүй шулам муу босоо ороолон

бах чинь ханаж байх шив дээ.Миний гараар нүгэл үйлдүүлж, хүний цусанд хутгуулсан нүгэлтэн чи шүү дээ.Чи тэг гэсэн биз дээ.Би түүнийг…Тэр сайхан бүсгүйг..алчи хсан юм чинь би бас үхэх ёстой за юу? -Тэр сайхан бүсгүй тийм тавилантай юм шүү дээ. -Зайл чи муу өөдгүй шулам. Үхээд ч хамаагүй чамаас холдох минь. -Хөвүүн минь чи надаас хэзээ ч салахгүй. Цөхөрч багтарч гүйцсэн Дүүрэн цурхиран уухилж гарахад –Хөөе сэрээчээ. Сухай чинь солиороод нойр сэргээчих юм. Энэ солиотой юманд цааз өгдөг нь ч юу вэ? дээ хэмээн сахал үсэндээ баригдсан ширүүн харцат хичээл эр төвөгшөөнгүй үглээд гинжээ харжигнуулан цааш эргэн хэвтэв. -Ах хүү яагаад байнаа. Ёох гэж арайхийж нэг унтах шүү аядаж байхад чинь хойр сэргээчих юм. Ганц амь хуваахуу? -Тэгье энэ хулгайчийн солио нь хөдөлчихөж. Нөгөө есөн шидийнхээ юмыг донгосоод.. сэрээж орхидог байна шүү

энэ ер яана даа. -Наад новш чинь хийсэн үйлдлээсээ айгаад .. солиорчихсон юм шиг байна лээ.Бас аймаар шүү.Нүд нь эргэлдээд цагаан хөөс сахруулаад .. Таныг орж ирэхээс өмнө нэг шөнө яасан гээч хэн нэгэнтэй хэрэлдээд бүр зодолдоод байгаа бололтой хий юм самардаж цохиод байсныг нь яана. -Одоо яая гэх вэ дээ. Адилхан эр улс үхлээ хүлээж байж нэгийгээ зовоож дарамтлаад байлтай нь биш. Тэрнээс биш зүгээр яршиг хар Гамбаад энэ мэтийн нусан жур юу юм вэ? Ганц няслахад хангалттай. -Ах та уучлагдана гэж бодож байна уу. -Үгүй ээ хамаа. Ах хүү чинь нахисан амьтай ш дээ. Угнь энэ дээд хэмжээг урьд нь хоёр ч сонч хоёуланд нь мултарч чадсан юм . Харин энэ удаад үгүй юм шиг санагдаад байгаа юм. Яадаг ч юм вэ? Сүүлчийн удаа наранд биеэ ганцхан удаа ээгээд дуусах юмсан гэж бодох юм. -Надад бол уучлагдах юм шиг санагдаад байх юм. -За дүү аз мэдсэн хэрэг ямарч байсан сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй байдаг юм даа. Үхлийг хүсэх хэн байх билээ. -Яагаад хүн алчихсанаа би мэддэггүй юм

даа. -Одоо тэрийг битгий ярь. Энэ хулгайч унтчих шиг боллоо. Зайлуул даа. Хамаг хөлс нь асгарчихаж.Бас л зовж байгаа эр хүн дээ. За тэгээд бид гурвын хэн азгүй нь түрүүлэх байх даа. Тэд гинжээ харжигнуулан тал тамхиа татацгаан нэг хэсэгтээ чимээгүй сууцгаав… …Нүд нь бөлцийн хавдаж улайсан Тамжид хар дарсан зүүднээсээ арай хийн сэрж цагаа харвал өглөөний таван цаг болж байлаа. Хүүгийнх нь хамаг бие цусанд будагдчихсан гүйж орж ирээд өөрийнхөө аяганд ус хийгээд ууж байна гэж зүүдэлсэн Тамжид ихэд эвгүйцэн алс тэнгэрийн хаяанаас гэгээрэн сүүмэлзэх Үүрийн гэгээг харан нулимсаа урсган зогсов. -Бурхан минь ганц хүүг минь аварч өршөө. Бие нь цус болчихсон байхдаа яах вэ дээ. Арай муу хүүг минь урьд шөнө…Муу ёр байгаа даа. Ээ бүү үзэгд. Дандаа муу юм бодох боллоо. Заяагүй амьтан чинь. Цор ганц үрийнхээ мууг үзчихээд муу зөнд хөтлөгдөөд ёр

дуудахдаа яах вэ дээ. Түй..түй ..Муу зүүд зүүдэлчихээд,муу зөнд хөтлөгдөж ёр дуудахдаа яах вэ дээ. Муу зүүд арилаг. Тамжид ийнхүү шившиж Бурханд залбирсаар байлаа. Огт шүтлэггүй хүн бол үнэндээ Тамжид билээ. Харин ганц хүүгээ хуулийн дээд хэмжээ цаазаар авах ял шийтгүүлснээс хойш чөлөө гарах бүрт Бурханд хүүгээ даатган залбирах болжээ. Ямартай ч Бурхан гэж байж л таараа. Муу хүү минь ядаж сайн төрөлд төрөг.Өмөөрөх юм алга. Миний хүү хүн алчихсан. Залбирах тусам хүүгээ бодох тусам Там жидын хоолой зангирч нулимс нь асгарна. Тамжид чичирч салгалсан гараараа цонхны салхивч нээхэд зуны тунгалаг агаар өрөөнд урсан орж ирэв. Тамжид шил аяганд ус хийж уугаад жаал уужирч усанд орохоор ариун цэврийн өрөө зүглэв.. ,Бурхан минь аварч өршөө. Ганц хүүг минь зүгээр байгаа даа. Амьд мэнд байлгаж хайрла., Том ваннаар дүүргэсэн хөөсөн дунд хэвтэж байхдаа ч Тамжид том алаг нүдэндээ нулимс мэлтрүүлэн байж амандаа ийн залбирсаар байлаа. Гааданг сэрээд

харахад эхнэр нь аль хэдийн боссон бололтой алга байлаа.,Хм энэ Тамжид бас унтаж чадаагүй бололтой хир ч биз дээ.хөөрхий. Муу хүүгээ хэрэг төвөгт орсноос хойш сэтгэлээр их унаж байгаа юм.Эм хүний ухаан богино .Үс урт гэж үнэн юмдаа. Бүх юм өнгөрлөө гэж бодон уйлж гутраад байх юм. За яая гэх вэ? Тэгэж байхаас биш. Цаг дөнгөж зургаа болж байна. Энэ нөхөр нэг өрөөнд уйлж суугаа бололтой. Хэлээд үг авах биш. Нулимс ямар ажил бүтээгээд өгчих ч биш золиг юмаа. Миний хүү арай ч тийм юм хийх хүү биш дээ.Тэгээд очиж очиж Балбар хурандаагийн охин байхдаа ч яах вэ? Дээ гомдмоор юм. Дэндүү танхи өсгөсний гай юмдаа.Нэгэнт ийм юм болчихсон юм хойно муу хүүдээ гомдоод ч яах вэ? Яалт ч үгүй ганц үр минь юм хойно авна даа муу хүүгээ авч л таараа. Эр хүний арван гурван мэхээ хийнэ. Очоод шууд сайдтай уулзъя. Сайдыг Ерөнхийлөгчийн хуулийн

зөвлөхтөй яриулаад. Хариуг нь авах юм шүү., Чингис уулын өвөр дэхь , жуулчны амралтаа зүгээр өгч орхихоос. Хүүгийн минь амь үлдэх юм бол би бусдыг зохицуулж чадна. Мөнгө байна. Тэгээд болно. Өмгөөлөгч гэж нэг ямарч хэрэггүй мөнгөний шунал уруу нь ярихаас. , Гаадан ихэд төвөгшөөн утсаа авч өмгөөлөгч Сэрээтэр үрүү залгав. -Уучлаарай таны залгасан дугаар хариу өгөхгүй байна. Та түр хүлээгээд дахин залгана уу. Гаадан утсаа ууртай гэгч нь шидээд – Өө нойрны хар тулам аягүй бол миний өгсөн мөнгөөр урьд шөнөжин наргисан даа. хэмээн Сэрээтэр өмгөөлөгчийг загнаад мөн л орондоо тавлан хэвтэх чадвараа алдан ухасхийн босов. Тавин насыг нилээд давсан түүний тэгш чийрэг бие нь өнгө төрхөө алдаагүй гучин настан адил жавхалзана. Ванны том алчуур нөмөрсөн эхнэрээ харсан Гаадан үл мэдэг мишилзэн –Усанд ороо юу .Зөв дөө. Жаал тайвшраа биз. Орондоо ороод хэвтэж үз. Цаг яагаач үгүй байхад хаяад босоод явчих юм гэсээр эхнэрээ тэвэрч тэргүүн дээр нь үнэрлээд цаад өрөө үрүүгээ оров. Тамжид ч нилээд

тайвшраад ирэв. Тэрбээр гэрийн нимгэн халад нөмрөнгөө тухлаг өргөн ор уруугаа харж үл мэдэг сүүрс алдаад цай чанахаар гал зуух уруу оров. -Үгүй чи чинь хэвт гээд байхад чинь. Яачихдаг байнаа. Гаадан том шилтэй барьсаар эхнэрийнхээ араас оронгоо ийн хэлэв. Тэрбээр архиа ширээн дээр чимээтэй гэгч нь тавиад цаанаа нэг сэтгэлийн зовиуртай гүнзгий санаа алдав.Тавин нас шүргэж яваа ч биеийнхээ гоо сайхныг алдаагүй Тамжид нөхрөө аймсан хараад –Өвгөн минь хар өглөөгүүр архи дарсаар яах нь вэ? Өнөөдөр ажлаас их юм байхгүй биз дээ. Хүн амьтантай уулзах ёстой шүү дээ. Би хүүгээ зүүдлээд унтаж чадсангүй гэлээ. -Ойлгож байнаа Тамжид минь. Чамайгаа ойлголгүй яах билээ. Надад ч бас хэцүү байна ш дээ би хүүгээ санаад бас хүүдээ харамсаад … Сэтгэл өвдөөд байх юмаа хө. Ямар сайндаа архиар голоо зогоох билээ. -Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Наад архи чинь чамайг тайвшруулж бас ажил

амьдрал өөрчилж чадах биш дээ. Харин ч бүр эсрэгээр хүн амьтны дургүй хүргэх биз. -Уг нь чамтай жаргаж жаахан жаргах гэсэн юм. Хари н чи босч зугатаад болох биш, -Юу ч гэх билээ дээ Гаадан минь ганц үр чинь тэнд зовж байхад,чи бид хоёр энд хэлэх ч юм биш. Яаж чиний сэтгэлд тийм юм ордог байнаа. -Ха ха за за Тамжид минь би ч бас арай өвгөн болчихоогүй байна.Бүх юманд битгий хүүгээр шалтаглаж зовлон болгоод бай. Зовлон жаргал хосолсон орчлон. Цаг эрт байна. Үйлчлэгч ирээгүй байхад ийм эрт чи цай чанаад яадаг байнаа.Гаадан архинаас хундагалан хэд дараалан хөнтөрчихөөд эхнэрээ тэврэн унтлагын өрөөнөө орж, ор хөнжлийн жаргалд мансууран хэсэг дугхийв. -Бос өвгөөн Сэрээтэр өмгөөлөгч ярих гээд байна. -Байна уу. За яасан бэ? Тиймүү. Миний санаанд ниицэхгүй байна. Өмгөөлөгчөө. Та . Би хүүгийнхээ хийсэн хэргийг мэдэж байна. Тиймээс ч таньд мөнгө хангалттай өгч байгаа. Уг нь та дээд Шүүхэд хийж чадна гээгүй бол би зохицуулж чадах байсан юм. Ойлгож байна уу энэ бол тоглоом биш.Өмгөөлөгчөө Дүүрэн бол миний цорын ганц

хүү. Надад миний хүүгийн амь хэрэгтэй байна. Бусдыг би зохицуулна. Ядаж та өнөөдөр хүүд эргэлт оруулж биеийн байдлыг нь мэдээд орхи. Эхийг нь авч явна шүү. Утсаар ярихдаа хуйсганан уурлаж эхэлсэн Гаадан ажилдаа явахаар ширэн хавтсаа шүүрэв. -За Тамжид минь ингэсгээд тэр Сэрээтэр ирнэ биз. Хүүгээ нэг эргээд ир. Тэр тэнэг хүү чинь сэтгэл санаагаар унаж үхэж байгаа биз.Битгий сулбайж, унжийгаад бай.эр хүн шиг золбоотой цог хийморьтой бай гэж хэл. Үхсэн муу Балбар гучин жил нөхөрлөчихөөд гомдол нэхээд байхдаа яах вэ дээ?Тэр шуналын хүүдий Мөнхжинд энэ хоёр сая төгрөгийг өгчихөөрөй. -Иш Гаадан минь Балбар, Мөнхжин хоёрын буруу гэж юу байх билээ дээ.Тэр хоёр маань сайхан охиноосоо салчихлаа шүү дээ. Чаавас гэж дээ Миний хүү очиж очиж тоглож өсчихөөд Оюунзулыгаа хөнөөж орхидог. Ийм л их үйл лайтай улс юм байхдаа бид. Тамжид юм ярьж чадахгүй уйлаад унахад Гаадан бүр ч их уурсав. -Өө үхсэн хойшоо. Юм болбол усан нүдлээд. Наад царай зүсээ хараач. Ямар юмандаа уйлдаг юм вэ? Арчаагүй гэдэг нь Балбарын тэр охин ч гэсэн

дээ. Шарвалзсан аальгүй золиг. Миний хүү хи р барагтай юманд тэгэх хүн биш. Дургүйг нь хүргээ биз. -Юу гэсэн үг вэ? Амь насаа алдсан хөөрхий тэр охины буруу зөвийг одоо яриад яах вэ? -Чи чинь одоо юу болчихоод хүүгээ муулаад унав.Чамд хэрэггүй юм бол цаазаар авхуулахгүй юу тэгээд. -Муу ёр байгаа даа Гаадан минь Нар ургаж байхад чинь уур уцаар болоод байх юм. -Ер нь чи хүүгээ гэж боддог юм бол битгий тэр Балбарынд толгой бөхийлгөж ороод бай. Гаадан ууртай хахир дуугаар эхнэрээ захирамжлаад гарч одоход жолооч нь машинаа асаан хөдлөв. Гаадан Батлан Хамгаалахын нэгэн том анги нэгтгэлийн захирагчийн алба хашдаг ажээ. Харин энэ өдөр Гаадан хурандаа ажил уруугаа явсангүй шууд яаман дээрээ ирж сайдын туслахтай уулзав. -Сайд хуралтай байна. Гэсэн ч Гаадан хуралдаан тартал хүлээсээр сайдтай уулзаж чадав. -За Гаадан хурандаа минь харамсалтай байна. Би таньд тусалъя гэж үнэхээр их бодлоо. Гэхдээ бодоод, бодоод бодын

шийр дөрөв гэгч болчихоод сууж байна даа.Хурандаа. Уг нь Найдан бид хоёр яалт ч үгүй нэг ангийн хоёр. Бас нилээд дотно найзууд. Гэсэн ч цаадахь чинь шийрэгнээд бүтэмж ер нь алга. Би таныг хий горьдоогоод яах билээ. Найдлагагүй юм шиг байна. Таньд ямар нэг боломж олдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.Та сэтгэл санаагаар гутрахгүй байхыг хичээгээрэй. Та бол манай шилдэг хурандаа нарын нэг шүү дээ. Сайдын дүлэгнэж ядан байж хэлсэн үгс чухамдаа Гаадангын тархин дундуур татаад авах шиг болов. “За өнгөрч дээ. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх татгалзана гэдэг тэгээд өнгөрлөө гэсэн үг. Муу хүү минь одоо яана даа.” Гаадан хараа байтал сэтгэл санаагаар унаж байсан ч түүнээ мэдэгдэхгүйг хичээн сайдтай хэд гурван албаны чанартай үг солиод гарчээ.Хурандааг гарч ирэхэд машинаа асаасан жолооч хурандаагын баргар царайг харж “За даа өнөөдөр ч халуухан өдөр болох нь дээ” гэж дотроо бодоод хаазан

дээрээ гишгэв. – За чи аль болохоор түгжрээгүй замаар явахыг хичээнэ шүү. гэхээс өөрийг Гаадан хэлсэнгүй. Бас хаашаа явахыг ч хэлээгүй учир жолооч цэргийн дугаар хороон дээр ирэв. -Нууцын даргыг над дээр дууд. -Гүйцэтгэе Нөхөр хурандаа. Гаадан туслахдаа мөн юм дуугарсангүй. “Гүйцэтгэе гэнээ. Гүйцэтгэе гэнээ. Гүйцэтгэ. Цагаа болохоор энэ үг энэ тушаал ямар эвгүй сонсдоно вэ? Гүйцэтгэ энэ үгийг би мөн олон сонсч, бас олон биелүүлсэн дээ. Би өөрөө энэ үгийг доод тушаалынхандаа хэлж мөн ч олон удаа гүйцэтгүүлсэн дээ. Энэ үг одоо миний ганц хүү дээр биелвэл яах билээ. Тэгвэл Тамжид бид хоёр хүүгүй болно. Ээ хөөрхий үгүй гэх газаргүй болчихоод байна даа. Би Монголын төрд гучин жил алба хашихдаа ийм арчаагүй байдалд орно гэж зүүдлээч үгүй явж дээ”. Гааданд үнэндээ газар хатуу, тэнгэр хол болчихоод яах учраа олохгүй шаналж байлаа. Нууцын дарга ахмадыг орж ирэхэд Гаадан мэнэрсэн улаан царайлчихаад гөлрөн суух ажээ. -Нөхөр хурандаад таны дуудсанаар ахмад Төгөлдөр ирлээ. -Суу ахмадаа. -Мэдлээ. -Ахмадаа манай дайчдын дотор улсын

прокурор,дээд шүүхэд эцэг , эх нь ажилладаг хүний хүүхэд байна уу. -Нөхөр хурандаа дайчдын хувийн хэргээс шүүлт хийхийг зөвшөөрнө үү. -Гүйцэтгэ. -Мэдлээ нөхөр хурандаа явахыг зөвшөөрнө үү. -Явж болно. Энэ бол хамгийн арчаагүй хүний хийх ажил гэдгийг Гаадан мэдэж байсан ч тэр нууцын даргаа хүлээн суусаар байлаа. Тийм хүн алга гэсэн хариу ирнэ гэдгийг мэдсээр хирнээ үхтэл үр харам гэгч эцгийн сэтгэлээр Гаадан хүлээсээр байв. -Нөхөр хурандаа машин эвдрэл хэмхрэлгүй явахад бэлэн. -За ахлагч минь давхиад байгаарай. “Баян ресторан” уруу. Жолооч машинаа асаан шууд хөдлөхдөө, Өнөөдөр гэрийн бараа харах ч өнгөрөв бололтой. Хурандаа ресторандаа морилох нь. Баахан томчууд ирнэ биз гэх бодол хөврүүлж явав. “Өнөө Тамжид хүүтэйгээ уулзаад бөөн нулимс суугаа биз. Түүнийг харахаас халшраад байх юм. Муу хүүгээ өрөвдөж сэтгэл өвдөөд болох биш. Тамжид минь хүүгээ эцсийн удаа харж, үнсээд

ирсэн ч юмуу хэн мэдлээ. Уунаа. өнөөдөр энэ гашуун зовлонг ууя. Хорвоог ,өнөө муу зовлонт хүүгээ марттал архидаад нам унаад өгье.Уг нь бол Балбар хоёулаа нэг сайн уух юмсан. Манай Балбар мөн ч түшигтэй сайн эр дээ. Даанч .. даанч миний хүү .. түүний охинийг хөнөөчихсөн. Даанч дээ миний очиж, очиж Балбарын үрийг байхдаа яах вэ дээ. Энэ хоёр хүүхдийн хийдлээс болж Балбар бид хоёр өстөн дайсан болох ч гэж дээ. Би гэдэг золгүй амьтан хүүгээ алдаад зогсоогүй энэ орчлонгийн хамгийн сайн найз нөхрөө алдчихлаа ай хайран .. дэндүү хайран найз минь байсан даа. Цусаар урс гэж энэ ахлагчийг зовоогоод яах вэ? явуулчихаад цөмийг мартан ууж, нам унаад өгье.,,Тусгай өрөөндөө ороод унаад өгье,,Гаадан амьдралын өмнө сөхөрч байгаагаа өөрөөч мэдэхгүй бууж өгсөөр байлаа. -Хурандаа би хүлээж байя. Жолоочийг ийн хэлэхэд Гаадан энэ юу хэлчихэв гэх шиг эргэн харснаа-Аа тийм л дээ нээрэн. Ахлагч та явж бай. Эртхэн харьж амар. Хурандаа нь шөнөжин сууна. Хувийн ажил их.гэчихээд дотоод сэтгэлийн хямралаа барьж илтгэх мэт том, том алхалсаар хувийн эзэмшилийн томоохон ресторан уруугаа орчихов.,, …Хүүтэйгээ уулзаж

ирчихээд ихэд хямран байсан Тамжидын нүднээс гайхалтай нь ганц дусал нулимс гарсангүй. Хөл, гарынх нь шуу төмөр гинжинд холгогдон цус шүүрч арьс нь зулгарч цонхийтэл турсанаас том алаг нүднээс бусад нь танигдахгүй шахам болсон хүү нь өмнө нь дэгэн, дэгсээр гарч ирэхэд Тамжидын зүрхнээс өм татаад авчих шиг хэд хүчтэй хатгуулхад нүд харанхуйлан өөрийн эрхгүй гуйвлаад явчихад золгүй эх арайхийн биеэ эзэмдэн барив. -Миний хүү. Миний хүү . Хонгорхон үр минь. Хайртай хүү минь. Алив. Алив ээж нь хүүгээ үнсье. Эхийн гар өөрийн эрхгүй салгалан бүхий л бие нь чичирхийлж байлаа.Харин хүү нь эхийгээ хүйтэн хөндий харан хад мод шиг хөшин зогсох аж. -Алив миний хүү суучих. Ээж нь одоохон .ээж нь хүүдээ хоол аманд нь хийгээд өгье. Эвий дээ ээжийн үр ингэж ч ..за за яах вэ ээждээ харагдаж байгаа нь их юм. Уйлан мэгших ээжийгээ жигтэйхэн өрөвдсөн Дүүрэн дотоод сэтгэлдээ мөнөөхөн өөрийнхөө нэрлэдгээр буг шулам буюу онгон сахиустайгаа хэрэлдэж суулаа.,Бах чинь ханав уу .муу ороолон минь .Чиний бах ханаж дуусалгүй бас миний ээжийн

нулимсаар хооллож байх шивдээ. Болдогсон бол чамайг л алахсан. -Тэгдэггүй юм хүү минь. Тэнгэр эцэг хилэгнэнэ. Ээжийгээ хайрла. Яагаад ч юм вэ? Дүүрэн онгон сахиусыг үзэн ядаад байгаа хирнээ түүнд захирагдах нь сонин.Энэ үед ээж нь Дүүрэнгийн хөрч хүйтрэн шөрмөс нь татсан хоёр хөлийг гэдсэндээ наан бүлээцүүлээд сууж байлаа. -Миний хүүгийн хөл даарчихсан байна ээж нь дулаацуулаад өгье. Дүүрэнгийн хүйтэрч хуйсганаад байсан том алаг нүдээр нулимс бороошин дүүрч нүүр нь таталдаад ирэв. -Бурхан минь аварч өршөө. Тамжид мөнөөх залбиралын үгсээ шившээд байлаа. -Миний хүү аяга шөл уучих. Дүүрэн үг л хэлбэл уйлчих гээд байсан тул хахаж цацан байж,ээжийнхээ гарын сайхан шөлийг уучихаад усан хулгана болтлоо хөлрөөд ирэв.,иш миний хүү ингэж ядарч зүдрэх гэж. Яадагч билээ дээ. Бурхан минь. , -Миний хүү цай уучих.,Иш ээж минь. Миний ээж ямар их шаналж зовох нь вэ?. Шанааных нь яс товойж турчихсан байна. Ээж, аав хоёрыгоо ийм их зовлонд унагах ч гэж дээ.Ингэхэд би ээжийнхээ гараас эцсийн удаа хоол, цай идэж, ууж байгаа юм биш биз.,гэсэн түгшүүрт бодол төрөхөд Дүүрэн өмнөхөөсөө шуналтай гэгч

нь ууж, идэж гарав. Эцсийн удаа ээжтэйгээ уулзаж байвал яана гэсэн айдас төрөвч залуугын дотоод сэтгэлийг эзэмдсэн онгон сахиус тэр аймшигт бодлыг нь сарниаж байлаа. -Ээжээ, аав юу гэж байна вэ? -Миний хүү эр хүн шиг хиймортой, цог золбоотой яваарай. Аав нь чадах бүхнээ хийнэ гэж хэлүүлсэн шүү. -Нэг их ажил удаад яах вэ?Ер нь бол бодит байдалтай эвлэрсэн нь дээр шүү.Хүү нь хүний нүүр харах эрхгүй болсон хүн гэдгийг ойлгоорой ээжээ. Бас хүүгээ уучлаарай. Та хоёртой хайртай шүү… Хүүгийнх нь том нүдээр нулимс мэлтэгнэн дүүрч гарыг нь гавалж, хөлийг нь тушсан төмөр гинж харжигнан дэгсээр хоцрохыг харж хүйт даасан хатуу шоронд хүүгээ цоожлуулаад буцаж явахдаа Тамжид усаар биш цусаар уйлж явлаа.Тэр шөнө Тамжидын нойр хүрсэнгүй.Шөнөжин нөхрөө хүлээн цонхон дээр зогсохдоо хүүгээ бодон бурханд залбирч -Дүүрэн минь ижийдээ ир. Миний хүү өө ээждээ ир хэмээн баруун хөхөөрөө даллан үүр цайлгахад баруун хөх нь цочрон суганых нь булчирхай цочсон байлаа. … Шөнөжин нойргүй хонож нүүр нь пэмбийн хавдсан

Тамжидыг ажил дээрээ очиход сургуулийн жижүүр дөч эргэм насны эрээс өөр хүн ирээгүй тул Тамжид цагаа харвал өглөөний зургаан цаг гучин минут болж байлаа. Тамжид өөрийн үүсгэн байгуулсан “Гүн мэдлэг” Хууль Зүй, Олон Улсын Менежментийн Их Сургуулийн ерөнхий захирал тул захиралаа ийм эрт ирсэнд жижүүр нилээд бантаж сандраад байлаа. – Ренчин. Ажил сайн уу? Амьдрал чинь хэвийн сайн биз дээ? – Бүх юм хэвийн сайн байнаа захиралаа. – Эхний багш, оюутнууд хэдэн цагт ирж байна? – Долоо гээд ирт байгаа. Жилийн эцсийн төгсөлтийн гээд шалгалтууд эхэлж байгаа болохоор оюутнууд эрт ирдэг юм. хамгийн түрүүн Батаа доктор ирдэг юм. – Сайн байна. тамжид өөрийг хэлсэнгүй тэргүүнээ гудайлгасаар ажлынхаа өрөөнд орж ирэв. Утас нь дуугарч байна. нөхөр нь ярьж байлаа. – Чи хаана байна вэ? – Ажил дээрээ дөнгөж ирж байна. – Чи жолоо бариад байгаа юм уу? – Өөр би яахсан билээ. Энэ орчлонд цор ганцаараа үлдсэн хүн шиг шөнөжин цонхны өмнө зогсч хүүгээ бодож хонолоо. – Аан. За хө. Тиймээ тийм. Би чамайг тэгсэн байх гэж бодоод залгаж байна. харин би шөнөжин архидаад… – Тийм үү? Хэнтэй архидаа вэ? –

Ганцаараа. Ганцаараа архи уугаад болж байгаа бүхнийг мартах гээд… – Тэгээд мартаж чадаа юу? – Үгүй юм байнаа хө. Хүүгээ хүн хэзээ ч мартаж чаддаггүй юм байна. Харин ч бүр гутарч бачуураад өөртөө агсам тавьж хонолоо. – Тэгнэ шүү дээ. Өглөө бас уурлаад байсан. Болохгүй шүү дээ. Би бас хүүгээ дуудаад баруун хөхөөрөө даллаад байсан чинь баруун суганы булчирхай цоччихож. – Ээ харлаа. Ээ харла. Одоо тэгээд зүгээр үү? Эм уусан уу? – Үгүй дээ тэгсгээд зүгээр болно биз. – Тамжидаа би өлсөөд байна. хоёулаа хооллох юм биш үү? – Хооллох хэрэгтэй. Ажил бүтэмжгүй сэтгэл санаа хямарсан ийм үед сайн хооллох хэрэгтэй өвгөн минь. – Ингэхэд чи ажил бүтэмжгүй байгааг яаж мэдсэн юм бэ? – Чиний байдлаас. – За тийм дээ. Чи минь сэтгэл зүйч хойно. Тэгээд хооллох уу? Хоёулаа. – Үдээс нааш амжихгүй болчихоод байна. Би ажил дээрээ ирчихсэн байна шүү дээ. – За шургаад уначихав зээ. Утас тасарч сэтгэл нь хөнгөрөөд явчихсан

Тамжид үл мэдэг инээвхийлэв. Ажлын том хүрэн дэвтрээ нээв. – Захиралаа таны хэвлэл. – Өө баярлалаа. Насаа минь ойр сонин харсангүй. Өдөр тутмын нэгэн сонин нээгээд Тамжидын нүүр цусгүй мэт цайгаад ирэв. “Алуурчинд хуулийн дээд хэмжээ цаазаар авах ял оноов. Алуурчин Дүүрэн Батлан Хамгаалахын нэгэн урьдаа барьдаг нөлөө бүхий хурандаа Гаадангын хүү ажээ. Алуурчингын ээж Гаадан хурандаагын эхнэр Тамжид хатагтай “Гүн мэдлэг” хууль зүй олон улсын менежментийн дээд сургуулийн захиралаар ажилладаг. Сэтгэл зүйч мэргэжилтэй Тамжид хатагтай төрүүлсэн ганц хүүгээ хүн алах хатуу цэвдэг сэтгэлтэн болгож хүмүүжүүлсэн нь хачирхалтай ” гэх мэтчилэн бичээд хүүгийнх нь гар нь гавтай, хөл нь тушаатай зургыг томоор нийтэлсэн, хүүгийнх нь том алаг нүд гуниг цөхрөлөөр дүүрэн харагдана. Хүүгийнхээ зурагтай сонинг элгэндээ тэвэрсэн Тамжид ширээгээ түшин уйлж суулаа. Хаалга тогших сонсдоход Тамжид яарч сандчин сонингоо нууж, нулимсаа арчаад – За хэмээн сулхан

дуугарав. Хүү Дүүрэнгийнх нь дотны найз Сүрэнхүү, Батхүү нар орж ирэв. – Сайн байна уу? Тамжид эгчээ. – Сайн. Сайн байцгаана уу? Ямар сонин хүүхдүүд вэ? Алив наашаа сууцгаа. – Эгчээ та Дүүрэн дээр очоо юу? Тамжид хүүгийнхээ найз залуусыг үнсээд хажууд нь суухдаа цахилж ирсэн нулимсаа долоовор хууруугаараа арчив. – Тэглээ хүүхдүүд минь. Эгч нь найз дээр нь очоод ирлээ. Миний хүү их ядарчихсан байна. тамжид хоёр залууг тэврэн нулимсаа барьж дийлэлгүй мэгшин уйлахад залуус нүдээ даран тонгойв. Батхүү Цагдаагийн Академи төгсөөд хотын нэгэн цагдаагийн газар мөрдөн байцаагчаар ажилладаг. Сүрэнхүү МУИС төгсөөд тэндээ багшилж байгаа аж. Гаадан хурандаа ганц хүүдээ мэргэжлээ өвлүүлэхээр Дүүрэнг Цэргийн Их Сургуульд суралцуулж, Дүүрэн хотын нэгэн цэргийн ангид бателионы захирагчаар ажилладаг байжээ. Тамжид хүүгийнхээ найзуудтай нилээд ярилцаж тайвшраад нөгөө сониноо гаргаж үзүүлэв. Тэр сонин найзуудад нь ч бас байлаа. – Тамжид эгчээ

байдал нэгэнт ийм боллоо. Бид одоо Дүүрэнгийнхээ төлөө ёстой юу чаддагаа хийцгээн тус дэмтэй явцгаая! Бид таньтай Ягаанааг танилцуулах гэсэн юм. – Ягаанаа гэж хэн билээ хүүхдүүд минь? – Та Ягаанааг танихгүй л дээ. Ягаанаад манай Дүүрэнгийн хүү нь байдаг юм. – Юу? Манай хүүгийн, Дүүрэнгийн хүү нь тэгээд байдаг хэрэг үү? Тамжидын нүдээр нулимс мэлтэгнэн дүүрээд ирэх нь тэр. – Иш. Миний хүү мөн хачин хүүхэд шүү. Тэр талаар юу ч ярьдаггүй юм. гуч хүрэх гэж байгаа эр хүнд чинь үерхэл нөхөрлөл, хайр дурлал байлгүй яах вэ?дээ. Бүр тэр талаар асууж шалгаагаад байхад юм хэлдэггүй байсныг яана. – Гэхдээ Дүүрэн маань Ягаанаатай ханилах суух талаар бодоогүй байсан юм билээ. Харин Ягаанаас гарсан хүүхэд түүнийх юм гэсэн шүү. Тэд ийнхүү ярилцаад салахдаа Тамжид хүүгийнхээ хүүхдийг төрүүлсэн Ягаанаа гэгч бүсгүйн утас хаягыг авсан байлаа. – Үгүй чи чинь яасан их хүлээлгэдэг юм бэ? Би бүр их хүлээж цөхөөд унтаж байлаа. Гаадан эхнэрээ ихэд хүлээсэн байртай зузаан буйдан дээр

хажуулдан хэвтэж байлаа. – Би ажил ихтэй байлаа. Харин чи ажилдаа яваагүй юмуу? – Ажил хийх хүсэл алга. – Хийх хэрэгтэй. Амьдралаас залхлаа гээд чи бид хоёр амьдралыг буцааж хэвд нь оруулж чадах биш. Гаадан эхнэрээ тийм ч таатай биш харж – Тэгээд номчирхоод унадаг юм. Чамайг ядарсан байх гээд хорхог бэлдүүлчихсэн. Чи битгий өөрөө жолоо бариад яваад бай. Ийм үед хэрэггүй. – Санаа зоволтгүй ээ өвгөн минь. Би өвдөж болохгүй, үхэж бүр болохгүй гэдгээ өнөөдөр их сайн мэдэрлээ. Гаадан хурандаа үл мэдэг санаа алдан цаанаа нэг гутраад байгаа эхнэрээ гайхашран харж – Яагаа вэ? Ямар нэг юм болоо юу? Хэмээн түгшингүй асуув. – Юм юм болж байнаа. За эхлээд ямартай ч хооллоцгооё! Тамжид хүчлэн байж хорхогны шөл ууж, жаахан мах идэнгээ мөнөөхөн Ягаанаа хэмээх эмэгтэй, царай зүсийг нь хараагүй ачийнхаа тухай бодож суув. “Тэдэнтэй уулзах ёстой. Ямартай ч миний

хүүгийн хүүхэд, үр удам маань тэр бүсгүйд байгаа юм байна. туслах ёстой! ” – Гаадан минь жаахан хатуу юм балгавал балга л даа. – Чи яагаа вэ? нэг хачин байх чинь бие чинь зүгээр үү? – Би маш сайн байна. Хүү ч бас сайн байсан. Нэгэнт дайраад ирсэн тавилангын өмнө бид сөгдөж гутраад ч яах билээ. – Муу хүүгийнхээ амийг нь аваад үлдвэл учиртайсан. Би өчигдөр сайдтай уулзлаа. Сайд тусалж чадахгүйгээ шууд хэлж байна. – Тэгээд архи уусан хэрэг үү? – Тиймээ. Гаадан эхнэрээ гайхан харав. Хүүгээ хэрэгт орсон цагаас хойш усан нүдэлдэг эхнэр нь одоо хахь өөр хүн болчихсон юм шиг өмнө нь сургаал айлдаж суух. “Сэтгэл судлаач” мэргэжил нь одоо үйлчилж байгаа нь энэ юм байх даа” Гаадан эхнэрийнхээ талаар өөртөө ийн

дүгнэлт хийж суув. – Алив чи нэг тодорхойхон яриад орхиоч! Яачихаад юу болчихоод байгаа юм? – Энэ сонинг унш. Бидний талаар биччихэж. Эхнэрийнх нь өнгө төрхөө алдаагүй ягаан уруул хэн нэгэнд гомдох шиг өмөлзөөд орхихыг Гаадан анзаарав. – Алив. Сонинг уншаад нүүр нь мэнэрээд явчихсан Гаадан юм дуугарч чадахгүй нэг хэсэгтээ гөлрөн суув. – Энэ хэвлэлийнхнийг чөтгөр аваасай билээ. Биднийг шиншлээд орхиж. – Сэтгүүлчдийн хийх ажил нь энэ юм даа. Үнэний өмнө одоо яах ч арга алга. – Энэ хүүгээс ганц болж байна даа. Яаж хүний нүүр хардаг билээ. – Юу ч болоогүй юм шиг бай өвгөн минь. – Ёстой нэг биеийг нь төрүүлсэнээс ухааныг нь төрүүлээгүй гэж энэ дээ. – Төөрөг

заяа нь мэдэж дээ. Хөөрхий хүү минь. Тэр хоёр зэрэг шахам цахилаад ирсэн нулимсаа арчин тонгойв. – Хүүгийн хүү нь бас байна гэнэ. – Юу? чи бас ямар юм хаанаас сонсоо вэ? – Хүүгийн найзууд ирээд. Тэр бүсгүй, хүү хоёрын тухай хэллээ. Гаадан тухлаг буйдан налан өрөөний тааз ширтэн мэлрэн суув.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…