
Өглөөний мандах нарнаар Од сэрээд түүний хажууд Энхболд гүн нойрондоо автан унтаж байгааг хараад түүнд яг л зүүд шиг санагдана. Түүнийгээ хараад л хэвтээд баймаар. Чимээгүй гэгч нь түрүүлэн
босоод эргэн тойрноо ажин харав. Энхболдийн хүрэм нь доор унчихсан байх бөгөөд чимээгүйхэн эвтэйхэн аваад өлгөх гэтэл дотроос нь нэг юм унах нь тэр… Юу юм болдоо хэмээн аваад хартал
жирэмсний тест…. 2 зураастай……. Одын дээрээс тэнгэр нураад ирсэн юм шиг л аймшигтай мэдрэмж төрж энэ шалтгаан нь л Монголд ирж, сүйн ёслол хийх гэж байсныг нь Од ойлгох шиг боллоо. Хоромхон
зуурын аз жаргал нь түүнд гуниг зовлон болон солигдлоо. Нүдэнд нь шууд л нулимс цийлэгнэн ирж хувцасаа чимээгүйхэн аван өрөөнөөс Од гаран одлоо. Өнгөрсөн 4 жил ингэж сайн амараагүйгээрээ амарсан
Энхболд Одыг гарч явахыг харин юу ч мэдсэнгүй унтан хоцорлоо гэж… Од гэртээ ирэхэд орцныхон үүдэн дээр Төгөлдөр хүлээж байх нь тэр… -Од оо, хаана байж байгаад ирсэн юм бэ хэмээн Төгөлдөр тайван гэгч

нь асуув. -Би..би ядраад байна дараа ярилцья гэртээ орлоо хэмээн явах гэтэл Төгөлдөр гараас нь атгаад -Зүгээрээ, чи хэлэх шаардлага байхгүй… хоёулаа харин энэ явдлын тухай дахиж ерөөсөө ярихгүй ирээдүйгээ бодож амьдарья хэмээн юу ч болоогүй юм шиг инээн хэллээ. Од ч юу ч хэлсэнгүй шууд л гэр лүү яван одлоо. Мэдээж Төгөлдөр түүнийг Энхболдтой байсан гэдгийг нь мэдэж байсан ч түүндээ хэтэрхий хайртай болохоороо юу ч болоогүй юм шиг байгаа билээ… Энхболдийг сэрэхэд Од ч байхгүй байхаар нь гайхаад ирэх байлгүүдээ хэмээн хүлээтэл хэн ч байдаггүй… Тэсгэл алдсан Энхболд босон хувцсаа өмсөх гэтэл ширээн дээр Золын өгсөн тест байх нь тэр… Одыг тэгээд л явсан байх нь гэдгийг нь Энхболд ойлгох шиг л боллоо.
Энхболд Тэрэлжээс хөдлөн явахдаа зөндөө олон зүйлийг эргэцүүлэн бодно… Одод одоо хүртэл зөндөө хайртай,,, Од ч өөрт нь хайртай гэдэг нь тодорхой байсан….. Гэхдээ тэр Золыг ингээд орхиж чадахгүй… мэдээж хүүхдээсээ болоод.. Одоо Од дээр очоод ч ямар нэмэр байхав дээ миний царайг дахиж харахыг хүсэхгүй байгаа байх хэмээн бодоод Зол руу явахаар машинаа зүглүүллээ…. Хаалгаа нүдэх гэтэл хаалга нь угийн цоожлогдоогүй байх нь тэр.. Яг л Энхболдийг хүлээж байсан уу гэлтэй.. Гэр лүүгээ ортол энд тэндгүй хагарч эвдэрсэн эд зүйл.. Зол л уурандаа ийм юм хийсэн нь тодорхой байв. Том өрөөндөө ортол Зол буйдан дээрээ шигдээд хэвтчихсэн Энхболдийг харав уу гүй юу шууд өндийн босоод -Чи хаана юу хийж яваад ирж байгаа юм бэ?????????
хэмээв орилон гарав. Өмнө нь Золыг ийм байдалтай байхыг ерөөсөө харж байгаагүй Энхболд ч жоохон сандран -Уучлаарай Зол оо, надад үнэндээ хэлэх үг алга… -Чи, нээрээ даанчдээ яаж надад ингэж хандаж чадаж байна аа би чиний хүүхдийг чинь гэдсэндээ чирж байгаа чамд чиний хүүхдээс илүү тэр хүүхэн чинь чухал байна уу хэмээн үргэлжлүүлэн орлин гарлаа. Энхболд юм хэлвэл улам л хэрүүл болохыг мэдсэн учраас гараа угаахаар нойлын өрөө лүүгээ зүглэлээ. Нойлын өрөө лүүгээ ортол бас л замбараагүй байдал.. Гэхдээ хамгийн их Энхболдийг гайхшруулсан зүйл нь энд тэндгүй дамсагний цаас хөглөрсөн байв… Арай ч үгүй байлгүүдээ хэмээв хогын савын нээтэл нилээн саяхан хэрэглэсэн дамсагнууд….. Гайхсан Энхболд шууд л
гаран Золоос асуутал нөгөөх нь эхлээд юугаа хэлэхээ мэдэхгүй байсан ч гэнэт л шийдсэн хоолойгоор -Яадаг юм. Надад чамайг өөр тогтоох арга байгаагүй юм…Одоо яасан бүр нөгөө хүүхэн лүүгээ явах замыг чинь нээчихсэн үү хэмээн орилон гарлаа… Энхболд арай ч итгэн ядан ой нь гутан гэрээ орхин хаашаа ч юм бүү мэд яван одлоо. Төлөвлөсөн бүх юм нь төлөвлөөгөөр болж байхад гэнэт л сүйрчихсэн Зол дэмийл орилон хавь ойрын юмаа шидлэн уйлан хэдэн шил ч юм бүү мэд баахан архи л ууж сууна… Од маргааш нь ч Төгөлдөр лүү залгаад уулзья хэмээсэн билээ. Хоёулаа нэгэн кофе шопний газар орж ирчихсэн суулаа. Төгөлдөр түрүүлэн ам нээн -Яасан миний хайр ядарч байна гээд байсан гайгүй юу? -Аанхан, надад чамд өнөөдөр хэлэх зүйл байна хэмээн Од их л нухацтай хэллээ.. -за? -Би чамайг хуурсан… Чи ч
тэрийг мэдэж байгаа… би дахиж чиний энэ сайхан сэтгэлийг ингэж гомдоомооргүй байна… намайг үнэхээр уучлаарай.. хоёулаа гээд Одыг үгээ дуусгаж амжаагүй байхад Төгөлдөр -Үгүй ээ… гуйя битгий үгээ дуусга.. би би зүгээрээ зүгээр битгий хэмээн бараг л уйлах нуу аятай хэллээ. Одын нүдэнд ч нулимс цийлэгнээд -Хоёулаа салья хэмээн Төгөлдөрийн сонсохыг хүсээгүй тэр л үгийг хэлэн орхилоо… Төгөлдөр ч баахан эсэргүүцэн тэр хоёр удаан ярилцан суусны эцэст Төгөлдөр нэг юм зөвшөөрч нэг газар ч ажилладаг учраас ирээдүйд найзууд байна гэдгээ бие биедээ амлан сүүлийн удаа бие биенийгээ үнслээ…… Энхболд ч Одтой холбогдох гэж нилээн үзсэн ч чадаагүй… Монголд ч байхаар Золтой уулзах гээд байгаа ч учраас хэдэн сарын хугацаатай Канад улсыг дахин зорьлоо…… Энхболдийг ч явсан гэдгийг Зол сонсоод л бүр л их шаналж архинд толгой нь живж эхлэлээ……. 3
сарын дараа Ердөө хэдхэн сарын дараа л Зол эрс өөрчлөгдөж гудамжинд хоноглодог болж хэн ч харсан нөгөө нэг Зол байхаа нэгэнт больсон байлаа… Зөвхөн өдрийнхөө нэг шил архины төлөө л амьдарна…. Аав ээж нь ч үхтлээ араас нь гүйн татаж гаргах гэж хичээсэн ч амжилт огт үл олно… Аргаа барсан ээж Сэрчмаа лам бөөгөөр явсаар байгаад нэг найзаасаа аягүй мундаг үзэж хардаг өвгөн бий хэмээн сонсоод очоод охиныхоо талаар болсон бүгдийг хэлтэл -Их санаа муутай атаа жөтөөтэй хүүхэд байна…. хийсэн гэм нүгэл нь л өөр дээр нь хүрээд ирж… яг л бүтэх гэж байсан хоёр хувь заяаг хоёр тийш нь салгачихаж… ганц арга бол тэр муу зүйл хийсэн хүн дээрээ очоод бүх үнэнийг хэлж чин сэтгэлээсээ уучлалт гуйлга… Тэгснийхээ дараа над дээр ирээрэй би засал ном хийнэ хэмээн хэлэв.. Сэрчмаа д ч эхлээд сонин санагдсан ч ямартай ч охиндоо хэлж үзье хэмээн бодоод барс
зах руу Зол дээр очих гээд зүглэлээ… Зол харин өнөөдөр овоо эрүүл ундааны сав түүж явж байхдаа ээжтэйгээ тааралдах нь тэр. Гэнэт ичсэн бололтой нүүр амаа бууруулан зогсон байтал Сэрчмаа шууд тэврэн аваад -Охин минь дээ охин минь…. гуйя ээжтэйгээ гэртээ харья л даа ээж нь чамаасаа гуйя хэмээн уйлан хэлтэл Зол ч даган нулимс урсгаад толгой дохин тэр 2 гэрийнхээ зүг хөдлөлөө… Гэртээ орж ирээд усанд орчихоод Зол том өрөөнд суугаа ээж лүүгээ зүглэн очлоо.. -Өө,миний охин… ээж нь чамд хэлэх нэг зүйл байна хэмээн Сэрчмаа хэлээд өнөөдрийн өвгөний талаарх хэлсэн бүхийл зүйлийг ярин орхилоо….. Яриаг нь сонссон Зол ямар сайн мэддэг хүн бэ хэмээн дотроо бодон амжаад шууд л нулимс урсан ээждээ “Тийм хүн байгаа ээжээ.. би аль болох хурдан очиж уулзнаа” хэмээн нулимсаа тэвчсэнгүй өрөө лүүгээ гүйн орлоо…. Зол Одтой яаж холбогдох учраа олохгүй явсаар байгаад Төгөлдөр гэнэт санаанд нь орж тэрнээс утсын
асуусан ч Төгөлдөр өгсөнгүй. Харин Төгөлдөртэй уулзах гээд ажлынхан гадаа ирчихсэн байхад гэнэт Одтой таарчих нь тэр… Зол түрүүлэн ам нээн -Сайн уу? хэмээн сандарсан өнгө янзтай хэллээ. -Сайна уу? хэмээн Од зөөлхөн хэлээд зөрөөд явах гэтэл Зол -Би чамтай ярилцмаар байна хэмээхэд -Надад өөртэй чинь уулзаж ярих юм байхгүй гэдэж бодож байна хэмээхэд -Гуйя… хэмээн Золыг гуйсан янзтай хэлэхэд Од гайхан чимээгүй толгой дохин тэр 2 явлаа… Нэг газар орж ирэн суугаад хоёулаа юу гэж ярихаа мэдэхгүй байх зуур Зол түрүүлэн ам нээн -Энхболд бид хоёр салсан. Чи сонссон л биздээ хэмээтэл гайхсан Од -Юу?? Үгүй ээ тэгээд та хоёрын хүүхэд хэмээн асуутал Зол инээгээд -Миний Энхболдийг авч үлдэх жүжиг байсан гэхүүдээ,, мэдээж жүжиг юм чинь баригдсан хэмээн тоосон шинжгүй
хэлэхэд нь Од гайхан хоцорлоо.. Зол үргэлжлүүлэн -Би хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байна…. Чи анх Энхболдийнд очоод аав ээжтэй нь танилцах гэж байсан өдрөө санаж байна уу??? -Тийм хэмээн Од гайхсан янзаар хэлэхэд -Тэр үед би аавтайгаа бас очиж байсан…. тэгээд тэрний дараа аав бид хоёр гэртээ ирэхэд аав намайг өрөөндөө дуудан оруулаад нэг зүйлийг хэлсэн юм…. 4 жилийн өмнөх тэр өдөр….. Баатар инээд алдаад -Наад охины чинь аавыг Ялалт гэдэг байсан юм. Хөөрхий амьтан оролдох ёсгүй юмаараа оролдож байгаад үхчихсэн юм… Аав нь тээр нэг жил нэг хэрэг дээр гадны нөлөөтэй нь илт байсан ч гадны нөлөөгүй гээд гаргачихсан юм. Тэгээд ер нь зөндөө их мөнгө авч өнөөдөр чиний хангалуун амьдарч буй шалтгаан чинь энэ.. Харин бүх
зүйл болж байхад тэр нэг гайтай цагдаа араас мөшгөөд бараг л шүүгчийн буруу гэдэг баримт олчихсон.. Мэдээж аав нь юу гэж зүгээр байх билээ. Цааш нь харуулчихсан.. Хамгийн гоё нь юу гээч аав нь тэр хүний хэргийг өөрөө шүүн бас л гадны нөлөөгүй гэж гаргасан хэмээн ичихгүй инээгээд ярив….. Зол зүгээр л шоконд орон юу гэхээ мэдсэнгүй… Баатар үргэлжлүүлэн -Тэгэхээр миний охин ингэ аав нь чамд хуурамч материал бэлдэж өгнө.. Ялалтын хэргийг би биш Энхболдийн аав Хуягааг шүүсэн болго. Тэгвэл тэр охин чинь дайсныхаа хүүтэй суухгүй нь лавтай хэмээсэн билээ… Аавынхаа ярьсан бүгдийн Зол Одод нэг нэгэнгүй ярин орхилоо. Нэг л мэдэхэд Одын доор Зол сөгдөн уучлалт ирж байлаа. Од Золыг үсдэн зодох ёстой бол ингээд суугаад уйлж байгааг нь хараад Одод өрөвдөх сэтгэл төрж
буй нь гайхамшигтай…. Тэрээр аавыгаа бодон юу юунаас илүү өрөвдөн сэтгэл нь урагдаж байлаа… Тэр орой нь Од гэртээ ирээд уйлахаа зогсоон “Одоо таныхаа гомдолыг тайлах цаг, ааваа жоохон л хүлээгээрэй” хэмээн Од шийдэнгүй гэгч нь хэллээ… Энэ өдрөөс хойш ч 2 сар гаруйн хугацаа өнгөрч Од нэг өдөрч амрахгүй энэ хэргийг дахин сэргээхийн тулд өдөр шөнөгүй гүйснээр сэргээх зөвшөөрлийг авч чадлаа……. Шүүх хуралын өдөр…. -Довдон овогтой Баатар нь өөрийн эрх мэдэлийг ашиглан хэргийг хүчингүй болгож тэрээр ч зогсохгүй хүн санаатайгаар алсан нь тогтоогдсон бөгөөд 30 жилийн хорих ялаар шийтгэсүйгээ хэмээн шүүх хурлаас хэлэв.. Сэрчмаа Зол хоёр уйлалдан хэдий хорон санаатай муу хүн ч аав нөхөр нь учраас яаж ч чадах билээ.. Долгор Од хоёр харин аавынхаа гомдлыг сая л тэг тайлав уу
гэлтэй баярын нулимс хоёулаа асгаруулан бие биенийгээ тэврэн уйлалдана…. Өнгөрсөн хоёр сарын турш дэндүү завгүй ажиллаж Одод Энхболдийг бодох ч сөхөө байгаагүй… Харин өнөөдөр тэр ажлынхаа ард гарсныхаа дараа түүний амьдралд зөвхөн Энхболд л үгүйлэгдэж байгааг мэдрэлээ… Ажлын газраа Од түр үлдээд Долгор түрүүлэн гарсан билээ. Од яг л ажлынхаа газраасаа гаран явах гэж байтал Золтой таарав.. Од түрүүлэн ам нээн -Чи зүгээр үү? -Тийм ээ зүгээр.. би зүгээр л энд чамд баяртай гэж хэлэх гэж ирсэн юм.. Юуны түрүүнд намайг юм болгонд уучлаарай… Хоёулаа дахиад уулзахгүй байх.. Би ээжтэйгээ урт хугацаагаар гадаад явах гэж байгаа. Сайн сууж байгаарай хэмээн нулимс дуслуулан хэлэв. Одын нүдэнд ч нулимс цийлэгнэн Золыг явах гэж байтал шууд тэврэн -Сайн яваарай хэмээн
өөрөө түрүүлж явлаа…… Гэр лүүгээ зөөлхөн зөөлхөн алхан явах Од ганцхан хүнийг л бодоостой…. Гэтэл тэр хүн нь Одын урд дүрээрээ байж байх нь тэр… Одоо бүр солиорж байна уу даа хэмээн бодоод нүдээ аниад дахиад хартал яах аргагүй Энхболд…түүн рүү улам ойртон ирэх нь тэр….. Түүн рүү улам ойртоод юу ч хэлсэнгүй Одыг Энхболд тэврэн авлаа… Түүний чихэнд зөөлхөнөөр “Одоо хоёулаа хэзээ ч салахгүй” хэмээн Энхболд шивнэлээ.. Тиймээ Зол Энхболдод бүгдийг хэлж Энхболд хамгийн эхний нислэгээр л Монгол руу нисэж гэртээ ч оролгүй Одтой уулзахаар ирсэн нь энэ билээ… Ердөө энэ
явдлаас хойш 6 сарын дотор энэ хоёр маань нэг гэрт орж хуримаа ч хийн амжилаа… мэдээж хоёул хоёулаа үнэхээр их аз жаргалтай…. Нэг өдөр Энхболд гэртээ нилээн дуу шуу болсон орж ирэхэд Од гайхан юу болсныг нь асуухад -За хайраа чиний минь мөрөөдөл биеллээдээ. Хайр нь нэг кинон дээр ажиллаж буй гэсэндээ тэгэхээр миний хайр гол дүр дээр нь тоглох болсон гэх нь тэр…. Од чихэндээ ч итгэсэнгүй… Тэр оройжингоо л дурлалт хоёр маань бөөн баяр болцлгоолоо… Нэг л мэдэхэд кино ч хийгдэж нээлт нь ч боллоо. Нээлтээсээ ядарчихсан

хоёр ирчихээд Од нэг жижигхэн бэлэгний хайрцагтай зүйл Энхболдод өгөв… Энхболд бэлэг л юм байхдаа хэмээн нээтэл нүдэндээ ч итгэсэнгүй… Хоёр зураастай тест байх нь тэр….. Хоёулангийнх нь нүднээс баярын нулимс урсан бие биенийгээ тэврэн үнсэлээ… Амьдрал сайхаан…. Төгсөв.