
Маргааш нь Од хичээлдээ ч явсангүй. Ээждээ өөрийгөө ханиад хүрчихсэн байна гэж хэлээд өрөөндөө ороод хаалгаа түгжээд өдөржингөө гарч ирэхгүй байгаа нь Долгорын санааг нь зовооно. Эх
хүний зөн совингоороо охинд нь ямар нэгэн юм тохиолдсоныг мэдэж байсан бөгөөд ээжтэйгээ ярилц гэхэд нь Од санааг нь зовооно гэж бодоод зүгээрээ, бие жоохон өвдөөд гэхээс өөр зүйл юу ч хэлээгүй…
Хэдий атаа жөтөө хорон санаатай ч хүн л болсон хойно Зол ч гэсэн хичээлдээ явж чадахгүй тавгүйрхэнэ. Гэхдээ л түүнд одоо сонголт гэж үгүй. Хэтэрхий орой байсан учир Одоос янз бүрийн юм асууж
хэрэлдэхийг Энхболд хүсээгүй учир Одыг би чамд хайргүй гэхэд нь зүгээр явуулчихсан. Харин өнөөдөр сургууль дээр нь очоод ярилцья гэж бодоод бараг л 2 цаг сургуулийнх нь гадаа хүлээсэн ч гарж
ирээгүй. Гэнэт нэг хүн цонхыг нь тогших чимээгээр Энхболд цочоод цонхоо онгойлготол -Од зүгээр юм болов уу? Багшаас өвдсөн гэж сонссон, өөрөө найз банди нь биз дээ? Бас энд юу хийж яваан? хэмээн

Төгөлдөр шууд асуух нь тэр. -Юу? Өвдсөөн? Юу нь юу нь өвдсөн юм? Ноцтой юм уу хэмээн өөрөөс нь асуусан асуултыг Энхболд өөрөө асуугаад унах нь тэр -Үгүй ээ би өөрөөс чинь л асуугаад байхад хэмээн Төгөлдөрийг үгээ хэлж дуусгаагүй байхад Энхболд яван орхилоо. Од ер нь хичээл эхэлснээс хойш огт хичээлээсээ чөлөө авч үзээгүй. Хэдий өвдсөн байсан ч өвчин намдаах эм уугаад хичээлдээ анхаархаар гүрийдэг гэдгийг нь Төгөлдөр сайн мэднэ. Харин өнөөдөр өвдсөн болохоор ирээгүй гэдгийн сонсоод нилээн хүнд өвдөж дээ янз нь хэмээн бодоод найз залуугийнх нь машиныг харангуутаа шууд л очсон нь энэ билээ. Харин нөгөөх нь юу ч мэдэхгүй байгааг харсан Төгөлдөр нэг л хачин мэдрэмж төрнө…. Энхболд хамаг л хурдаараа
Одын гэрийн гадаа давхин ирээд орцных нь гадаа ирэхэд код нэхэх нь тэр. Энхболд ууг нь Одын гэрийнх нь гадаа зөндөө л хүргэж өгч байсан ч ганц удаа гэр лүү нь орж үзээгүй удахгүй ээжтэй нь ирж танилцах гэж байсан ч ийм юм болсон нь харамсалтай. Дэмий л буцаж машиндаа ороод Од руу байн байн залгана. Эхлээд ерөөсөө авахгүй байсан ч харин сүүлдээ авах нь тэр. Нөгөө нэг галтай цогтой Одын хоолойн бүр цаана орчихсон “байна уу?” хэмээн зөөлхөн дуугаар хэлэх нь тэр. -Байна уу? Од оо, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Ямар их санаа зовов оо? Бие нь өвдсөн гэсэн яг юу нь өвдсөн юм бэ? -Чи ямар ядаргаатай хүн бэ? Ууг нь авахгүй гэж бодож байсан ч утас эвдэртэл залгаад салахгүй байхаар чинь авсан юм битгий буруугаар ойлгоорой.
Одоо зүгээр явчих намайг ганцааранг минь орхичих тэгэх үү? Би өчигдөр тодорхой хэлээгүй билүү хайртай хүнтэй гэж??? Намайг тайван байлга хэмээн Од орилон хэлэх нь тэр. Энхболд юу хэлэхээ мэдэхгүй дэмийл Яагаад? гэж амандаа бувтнана. -Би чамд итгэхгүй байна Од оо, чи яавч гэнэт ингэх хүн биш. Юу болсон юм бэ? Надад ярилцаач дээ. -Надад үнэхээр хайртай л юм бол намайг явуул. Тайван байлгаад өг хэмээн Од Энхболдийг юу гэж хэлэхийг нь ч сонсохгүйгээр утсаа таслан орхилоо. Утсаа тасалвуу үгүй юу шууд л хоёр нүднээс нь гунигийн нулимс бөмбөрөн асгарна. Үүнээс хойш ч 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч Энхболд Од хоёрын хэн нь ч бие биентэйгээ холбоо барьсангүй Харин Одыг нэг л сонин, найз банди тайгаач харьцахгүй байсныг Төгөлдөр анзааран Одын араас гүйн, халамжлах гэж
оролдоно. Энэ нь ч Одыг жоохон ч гэсэн сатааруулна. Өнгөрсөн хоногуудад Од луу Энхболд ганц ч залгаагүй ч сургуулиасаа гарах болгонд Энхболдийн машин нь байж гэртээ бас ирэх болгонд машин нь гэрийнхэн гадаа байна. Энхболдийг угаасаа ингэнэ гэдгийг нь ч мэдэж байсан Од нээх их анзаарсан дүр эсгэн харахгүй явж өнгөрнө. Харин нэг өдөр сургуулиа тараад явж байтал араас нь Төгөлдөр тэврэн авах нь тэр. Шууд л эсэргүүцсэн Од Төгөлдөрийг түлхээд -Яагаад байгаа юм бэ? хэмээн уцаарлангуй хэлэв. -Би чиний нүднээс хараад л юу буруу болсныг мэднэ. Чи найз залуугаасаа салж байгаа тийм биз? Бас найз залуу чинь дандаал сургууль тарахад байж байдаг. Би чамд туслая. Чи шинэ найз залуутай болсон гээл хэлчих. Тэр чинь би болоод өгье. Тэгвэл дахиад ингээд сургуулийн гадаа ирээд чамд
ядаргаа болоод байхгүй штээ хэмээх нь тэр. Эхлээд Одод энэ бүгд нь ямар ч утгагүй тэнэг санагдаж байсан ч бодоод байсан чинь энэ арга л Энхболдийг явуулж магадгүй хэмээн бодол төрөх нь тэр… Маргааш нь болж хичээл тарах үеэр Энхболдийн машин яг л хэвэндээ байж байх нь тэр. Үүнийг ч мэдсэн Од анзаараагүй юм шиг дүр эсгээд явж байтал Төгөлдөр гүйн ирээд гараас нь хөтлөлөө. Од Төгөлдөрийн саналыг зөвшөөрсөн бөгөөд хэдий хэцүү байсан ч Төгөлдөртэй хос болж тоглох жүжигээ эхлэлээ. Одыг залгавал авахгүй гэдгийг нь мэдсэн Энхболд юу хийхээ мэдэхгүй дэмийл гэрийнх, сургуулийнх нь гадаа зогсон түүнийгээ ширтэнэ. Харин өнөөдөр нэг бандитай жигтэйхэн дотно хөтлөлцчихсөн явж байхыг нь хараад шоконд орлоо. Одыг хайртай хүнтэй болсон гэдэгт нь огт итгээгүй харин өнөөдөр ингээд харсан
чинь тэр нь үнэн байсан ч юм шиг… Хайртай охиныг нь хөтлөөд явж байгаа Төгөлдөрийг Энхболд хараад машинаасаа буугаад очоод зодчихмоор санагдсан ч хэсэг хүлээхээр шийдэж гэр хүртэл нь дагав. Төгөлдөр Од хоёр Одын гэрийн гадаа ирээд юу хийхээ олж ядна. Хэн ч харсан хосууд байхад яагаад Энхболдийг дагасныг ойлгохгүй байлаа. Одын тэвчээр алдагдаж Төгөлдөр лүү ноцтой харцаар ширтээд “битгий гайхаарай” хэмээн аяархан хэлээд өлмийгөө өргөөд Төгөлдөрийн уруул дээр үнслээ. Төгөлдөр ч зөрүүлэн үнсэхэд тэвчээр нь алдагдсан Энхболд хамаг хурдаараа машинаас буун Төгөлдөрийг шанаадан авав. Од орилоод Энхболдийг түлхэж унагаагаад -Чи яагаад байгаа юм бэ? Яагаад намайг дагаад байгаа юм бэ? хэмээн орилов. -Тэгэхээр үнэн байжээ? Өөр хүнд сайн гэдэг чинь тийм ээ Од оо? Яи яаж яаж??? Цохиулсан Төгөлдөр газраас босон ирээд -Чи миний найз
охиноос хол бай хэмээн Одын гарийг атгаад орц руу нь зүглэв. Энхболд шоконд орсон хэвээр зогссоор гомдлын нулимсаар “Яагаад”? хэмээн зөөлхөн уйлна. Одыг өөр хүнд сэтгэлтэй гэдэгт нь бүрэн итгэсэн Энхболд дахиж огт Одыг дагасангүй. Аль хэдийн хоёр долоо хоног өнгөрчээ. Мэдээж Од түүний толгойноос ганц хором ч гарахгүй….. Энэ үеэр нь Зол хоёр ч удаа түүн дээр ирээд амжив. Найзын хувиар зөвлөгөө өгье гэж ирээд л ирнэ. Энэ нь ч Энхболдийг жоохон ч гэсэн сатааруулна. Од ч гэсэн өдөр хоногийг арай ядан өнгөрөөнө. Бүх зүйл тэрэнд утгагүй санагдаж байлаа. Мэдээж ийм үед түүнд Төгөлдөр л наашаа цаашаа гүйн сэтгэлийн засах гэж оролдоно. Нэг орой Энхболд орондоо хэвтэж байгаад нэг гүнзгий амьсгаа аваад том өрөө лүүгээ шийдэмгий гэгч нь алхалаа. Сарнай Хуягаа хоёр ч хүүгээ нөгөө охиноосоо салсаныг нь сонссон бөгөөд өмнө нь ерөөсөө
хүүгээ ингэж гунигт автаж байгааг хараагүй бөгөөд санаа нь зовницгооно. -Аав,Ээж хэмээн Энхболд их л чанга дуугаар хэллээ. -Айн миний хүү хэмээн Сарнай түрүүлэн хэллээ. -Би Канад аль болох хурдан явмаар байна. Хурдан явуулаад өгөөч хэмээх нь тэр. Сарнай Хуягаа хоёр бие биелүүгээ томоохон хараад гайхав.. Тэр хоногоос ердөө 8 хан хоногийн дараа Энхболд Канад руу явахаар болов. Хамгийн гайхалтай нь Зол ч гэсэг хамт явахаар болсон байлаа. Угаасаа Америкд очоод ганцаардахаа мэдэж байсан тул Золыг хамт явья гэхэд Энхболд нээх их дургүйцээгүй. Онгоцны буудал дээр Энхболд, Золын

гэр бүлийнхэн тэр хоёрыг гарган өгч байлаа. Энхболд “баяртай хайрт минь” хэмээн дотроо зөөлөн шивнэн онгоцон дотроо орон суулаа. Хоёр талд хоёр зүрх бие биенээ санан зовж байхад Зол л бүх төлөвлөгөө нь бүтсэнд итгэн ядан хайртай хүнтэйгээ хамт гадаад руу явж байгаа нь бүр ч итгэмээргүй санагдана…Ихэд л баяр баясгалантай тэрээр Энхболдийн мөрийг зөөлөн дэрлэн түүний хажууд сууна….