Home Өгүүллэг “ДАЛАВЧТАЙ БОЛ НИСЭХСЭН” өгүүллэг “5-р хэсэг”

“ДАЛАВЧТАЙ БОЛ НИСЭХСЭН” өгүүллэг “5-р хэсэг”

18 second read
0
0
432

Саяхан л Энхболд их сургуулиа төгсөж, Од элсэлтийнхээ шалгалтыг амжилттай өгч одоо л нэг зун эхэлж хоёр хос д маань хамтдаа өнгөрүүлэх цаг ирлээ гэсэн чинь цаг хугацаа гэдэг чинь харвасан сум

шиг л өнгөрсөөр 9 сар хаяанд ирлээ. Мэдээж өнгөрсөн хугацаанд Од Энхболд 2 маань бараг л бие биенээсээ хагацаагүй үргэлжид л хамт байж цагийг их зугаатай аз жаргалтай өнгөрөөсөн. Дурлалт хоёр

маань хэн хэн нь урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их аз жаргалыг бие биенээсээ мэдрэнэ. Энхболд төлөвлөгөөгөөр бол 7 сард Канад явах байсан ч тэрээр аав ээждээ яг бүр ч явахаа больсон гэдгээ

хэлэхгүйгээр 12 сар хүртэл нэг кинон дээр ажиллахаар болсон тэгээд явах асуудлаа ярилцая хэмээн аргалсан билээ. Мэдээж Одод явах гэж байсан талаараа юу ч хэлээгүй. Энхболдийн аав ээж ер нь Энхболдийг

ингэ тэг гэж хүчилдэггүй байгаагаар нь хүлээж авч юу хүссэнээ хий гэдэг тийм л төрлийн хүмүүс. Тийм ч учраас Энхболд ингэж хүмүүжилтэй болон өссөн. Энхболд цаг алдахыг хүссэнгүй аав ээждээ

Одыг аль болох хурдан танилцуулахыг л хүсэж байлаа. Одод энэ тухайгаа хэлэхэд Од арай бэлэн болоогүй байнаа хэмээсэн. Яг одоо л танилцуулахгүй бол Одыг алдах ч юм шиг сонин мэдрэмж үе үе Энхболдод төрөх нь хачирхалтай. Харин энэ үеэр охиныгоо ойрын хэдэн саруудад ихэд л баяртай аз жаргалтай байнга л инээж явдаг болсныг харсан Долгор ч эх хүний совингоороо “найз залуутай болждээ янз нь.. сайн л хүү байгаасай.. цаг нь болохоор танилцуулан байгаа” хэмээн бодон сууна. Харин энэ аз жаргалтай хүмүүсийн дунд ганцхан хүн л уураа барьж ядна. Мэдээж тэр хүн бол Зол. Чинээлэг айлын охин болоод ч тэр үү мөнгө төгрөг цацан байж Одын талаарх

хэдэн мэдээлэл цуглуулав. Одын зургийг гартаа бариад их л заналтай харцаар хараж буй тэрээр дотроо “Чи удахгүй буруу хүнээр оролдсноо мэднээ” хэмээн бодлоо. Нэг л мэдэхэд 10 сар дундаа орж өвлийн сарууд эхэллээ. Энхболд ч нэг зохиол дээр ажилан, Од ч сургуульдаа явж эхлээд үе үе аавдаа тохиолдсон явдлыг бодохоор зүрх нь шимшрэн бүр их хичээлдээ шамдан зүтгэнэ. Хоёр хосын маань уулзах цаг ч багассаар… гэвч бие биедээ улам их дурлана хайрлах нь сайхан.. Өнөөдөр Од бусад өдрүүдийг бодвол жоохон орой тардаг учир Энхболд сургууль дээр нь ирж авах гэж буй нь энэ билээ. Одыг хүлээгээд машиндаа сууж байтал машиных нь хаалгийг хэн нэгэн тогшлоо. Од л байхдаа хэмээгээд хаалгийн онгойлготол нэг л таньдаг царай… Зол

байлаа. “Өө нээрээ тийштээ Зол ч гэсэн энэ сургуульд сурдаг штээ” хэмээн Энхболд бодон амжлаа. -За сайн уу? Ямар удаан уулзаагүй юм бэ? Би ч чамтай зөндөө уулзье гэдэг чи л зугтаагаад ингэж нэг таарах гэж, за одоо чамайг явуулахгүй ээ, хамт хоолонд орье өлсөөд байна хэхэ хэмээн нөгөө зальтай инээмсэглэлээрээ Зол инээн хэлэв. Одыг хүрээд ирэх үүдээ хэмээн Энхболд их л зовно. Буруу ойлголт өгөх вий хэмээн айж байлаа. -Зол оо, уучлаарай би яаруу явж байгаа машинаас буучих гүй юу хэмээн шийдэнгүй гэгч нь хэллээ.. Угаасаа иймэрхүү хариу авахаа мэдэж байсан Зол -Заа, яарвал дарна гэдэг биздээ? -Би өөр хүнтэй..,,, найз охинтойгоо явж байгаа би тэрэнд буруу ойлголт төрүүлмээргүй байна лдаа чамайг ойлгоно гэж найдаж байна шүү.

Энхболдийн амнаас найз охинтойгоо гэдэг үгийг сонсоод Золын хамаг уур нь буцлаж байсан ч тайвшрахыг хичээгээд.. -Аан, хоёулаа салаад 8 сар болж байна тэ… чи ч хурдан найз охин олжээ.. заза тэр ч яахав тэгвэл гурвуулаа л хоолонд орий. Багийн найз маань гээл хэлчихгүй угаасаал багийн найзууд юм чинь хэмээн инээлээ. Энхболдийг үг хэлж амжаагүй байтал машины хаалга онгойн Од ирэх нь тэр… Урд талын суудал дээр Золыг суусан байхыг хараад Од хэсэг л гайхан зогслоо. Зол түрүүлээд ам нээн ⁃ Өө сайн уу? Чи манай Энхболдийн яриад байсан энд сурдаг хуурай дүү нь үү?? хэмээх пал хийтэл нь асуух нь тэр.. Хуурай дүү?? хэмээн Од дотроо гайхан бодоод Энхболд рүү ууртай нүдээр харахад нөгөөх нь толгой дохилоо. Угаасаа Золыг зальтай

гэдгийг нь Энхболд мэдэх тул Одод тэгж хэлсэнд нь нэг ч их гайхсангүй сүүлд нь л тайлбарлая хэмээн боджээ. -Тийн хэмээн Од зөөлхөн дуугаар хэллээ. -За тэгвэл миний дүү ард суучих гурвуулаа хоол идье хэмээн Зол хэлэх нь тэр…. Од угаасаа төрөлхийн тайван дөлгөөхөн зантай болоод ч тэр үү нэг ч их уур нь хүрсэнгүй ард талын суудал дээр нь суулаа. Ууг нь Одыг уурлуулж энэ хоёрыг хэрэлдүүлэх санаатай байсан чинь харин ч юу ч болоогүй юм шиг зүгээр суучихаар нь Золын уур нь бүр ч их хүрэн шар нь гозойв. Хайртай охиныг нь үл хүндэтгээд байгааг харсан Энхболд ч гэсэн уур нь хүрж -Золоо чи одоо явчих тэгэх үү? Чамд би энэ охин миний хуурай дүү биш хайртай охин гэж хэлээ биздээ! Одоохон буу хэмээн ууртайгаар хэллээ. Золоо ч олон юм ярьсангүй шууд буугаад араас нь заналтай гэгч нь харан үлдлээ. Энхболд Одод Золоотой холбоотой бүхий л

зүйлсийг бүгдийг нь ярилаа. Од ч ойлгож гэрлүүгээ орлоо. Гэртээ орчихоод хэсэг бодлогширсон сууж байснаа гэнэт л утсаа аван Энхболд руу залгалаа. -Байна уу? хэмээн Энхболд шууд л утсаа авав. -Аан байна байна… Хайр нь харин нэг юм асуух гээд…. Асуух гээд ч гэждээ хэлэх гээд. -За тэг тэг хайраа. -Хайр нь чамд аав ээжтэй чинь уулзахаа жоохон байзная гэсэн дээ.. Гэхдээ би бодоод удахгүй уулзье гэж шийдлээ хэмээв. Аль болох хурдан л аав ээжтэйгээ танилцуулмаар байсан Энхболд бөөн баяр болж, аав ээждээ өнөөдөр хэлээд аль болох хурдан уулзуулнаа хэмээн Одод хэллээ. Одын гэнэт яагаад ч юм ингэж шийдсэн шалтгаан нь шууд Золтой хамаатай. Учир нь өнөөдөр Золын харцнаас нь Энхболдод сэтгэлтэй гэдгийг нь Од ойлгосон. Хайртай хүнээ харамласандаа ч тэр үү өөр хүнд алдчихвий

дээ гэж айсандаа тэр ч үү Од аль болох хурдан аав ээжтэйн уулзмаар санагдсан нь энэ билээ. Гэртээ Энхболд их л баяр хөөртэй орж ирээд аав ээж рүүгээ хувцсаа ч сольж амжаагүй байхдаа шууд очоод -Аав ээж, хүү нь найз охинтой болсон тэгээд та хоёртойгоо аль болох хурдан танилцуулмаар байна. Хэзээ завтай вэ та хоёр хэмээн ихэд л баяртай хөөрөнгүй асуулаа. Хүүгээ өмнө нь хэзээ ч ийм баяртай хөөрөлтэй байхыг нь харж байгаагүй Сарнай Хуягаа хоёр ч хөөрөн нөгөөдөр хоёулаа завтай хэмээгээд уулзах цагаа төлөвлөлөө. Муу хүн минь том болж байна даа…. Хүүгийн минь сэтгэлийг ингэж их хөөргөсөн ямар охин байгаа юм бол доо хэмээн Сарнай Хуягаа хоёр хоёул ярилцан амжлаа. Од энэ л өдөр юу юутайгаас илүү маш их сандарна… Ээждээ ч найз залуутай болсноо хэлээд бас аав ээжтэй нь

өнөөдөр уулзах гэж байгаагаа хэлсэн. Долгор ч гэсэн охиныхоо өмнөөс маш их догдлон хоёул аль өглөөний 7 цагаас авахуулаад л Одод хувцас сонгож нүүр амын янзлан бэлдсэн. Энхболд Одыг 16.00 цагт гэрээс нь ирж авнаа хэмээн тэр хоёр тохирцгоосон билээ. 16.00 цаг ч болж Энхболд Одын гэрийн гадаа ирэн гэрийнхээ зүг Одтой хамт хөдөллөө. -Хайраа, би ямар харагдаж байна хэмээн Од ихэд л сандарсан хоолойгоор Энхболдоос асуулаа. -Миний хайраа ямар их асуудаг юм бэ? Хөөрхөн байна бүр дэндүү хөөрхөн байна гэж Энхболд өхөөрдсөн харцаар Одыг харан хэллээ. -Зүгээр л аймар сандраад байх юм аа. -Заза хайраа манай аав ээж 2 ямар аймар гэмт хэрэгтэнгүүд бишдээ юундаа сандардаг юм.. миний хайр ийм хөөрхөн юм чинь тэр хоёрт шууд л таалагданаа за хэмээн Энхболд Одын хацар дээр зөөлөн үнсэн хэллээ.

Нэг л мэдэхэд тэр хоёр Энхболдийн гэрийн гадаа ирлээ. Энхболд аав ээжийгээ ямар ажил хийдгийг л хэлснээс өөр зүйл Одод хэлээгүй. Гэтэл өнөөдөр гэрийнхэн гадаа ирсэн чинь нүхтэд байрлах маш том хаустай зүгээр ч баян биш үнэхээр баян айл байхыг нь Од хараад гайхан хоцорлоо. Энхболд хонхоо даран нэг ч удалгүй байж байтал Сарнай хаалгийг онгойлголоо. Сарнай одоо 50 дөхөж яваа гэхэд бараг л 30 тай эмэгтэй шиг харагдаж байгаа нь Одыг гайхшруулан авлаа. -Сайн байна уу? За алив орцгоо хүүхдүүд минь хэмээн Сарнай ихэд л эелдэг хоолойгоор тэр хоёрыг дотогш орууллаа. Гэрлүү нь дотогш ороход Одод яг л хааны ордон ийм байдаг байхдаа хэмээн бодлыг түрүүлнэ. Энхболд зөвхөн аав ээжтэйгээ амьдардаг гэхэд итгэмээргүй том юм хэмээн Од бас л дотроо бодно. Онцгойлон зассан ширээн дээр

Энхболд, Од, Сарнай, Хуягаа 4 хооллон сууна. Од эхлээд жоохон бишүүрхээд нүд рүү нь ч эгцлэн харж чадахгүй байсан бол жоохон цаг явсны дараа тэр 2 той нээлттэй ярилцан суулаа. Сарнай Хуягаа 2 дотроо хэрсүү ухаалаг охин байна хэмээн хоёул бодох нь сайхан. Баян айлын хүмүүс болохоор Од яагаад ч юм Энхболдийн аав ээжийг шалгуур өндөртэй, аймар хүмүүс байх гэж төсөөлж бодож байсан. Гэвч яг үнэндээ түүний бодсоноос эсрэгээрээ байсан нь гайхалтай…. Тэднийг хоорондоо ярилцан сууж байтал гэнэт хаалганы хонх дуугарах нь тэр… хэн байдаг байнаа хэмээн Сарнай гайхан бодоод хаалга руу зүглэн явлаа. Хаалгаа онгойлготол Зол болон түүний аав Баатар хоёр зогсож байх нь тэр… Ерөнхийдөө Золоо Энхболд хоёрыг уулзахаа больсноос хойш тэдний гэр бүл дахиж уулзалдаагүй. Харин өнөөдөр тэр ярьж хэлэх ч үгүй тэр тусмаа хүүгийнхээ найз охинтой анх уулзаж буй өдөр ирдэг нь Сарнайд тийм ч таатай санагдсангүй.

Тэглээ гээд ямар та нар яв гэлтэй биш хэмээн Сарнай бодоод -Хүүе! Энэ чинь яасан сонин хүмүүс вэ! За зогсоод яахав орцгоо! хэмээн өнөөл эелдэг найланхай зангаараа Сарнай тэднийг дотогш орууллаа. Золоо үнэндээл өнөөдөр Одыг тэднийд ирсэн гэдгийг мэдээгүй. Ёстой л нэг хувь тавилаг гэдэг шиг энд таарсандаа мэл гайхан хоцров. Хэдэн сарын өмнө аав ээжээсээ гуйн байж Энхболдтой үерхчихээд салсныхаа дараа бас л нийлүүлээд өгөөч гэж зөндөө гуйсан. Харин саяхнаас Энхболдийг Одтой байгааг мэдсэнээсээ хойш бараг л өдөр болгон тасралтгүй тэднийх рүү явья, та хоёр аав ээж хоёрыг нь ятгаад өгөлдөө хэмээн дувтан үгэлдэг болсон. Золын ээжийг Сэрчмаа гэдэг бөгөөд даруухан дөлгөөхөн зантай нэгэн. Харин аав Баатар нь улсын нилээд алдартай шүүгч бөгөөд зан ааш нь Сэрчмаагаас тэс ондоо.

Золоогийн энэ их атаархуу хорон зан нь ааваас нь өвлөгдсөг гэхэд болно. Гэнэт хаалга тогшихоор нь Энхболд Од хоёр хоёул хэн юм болоо хэмээн гайхан хүлээн суутал Зол байх нь тэр… Хоёулаа л мэл гайхан хоёр биен лүүгээ ширтэн харлаа. Зол Баатар 2 ширээн дээр суугаад Баатар түрүүлж ам нээн -Зол өнгөрсөн долоо хоногт Сингапур явчихаад ирсэн. Тэгэхдээ Энхболдийн дуртай жигнэмэгийг аваад ирсэн байна лээ. Өнөөдөр харин танайд аваачиж өгнө гэхээр нь би бас дагаад ирлээ та хэдтэй ойрд уулзаагүй юм чинь харин та нарыг зочинтой байгаа гэж мэдсэнгүй хэмээн Од руу ихэд л ширүүн нүдээр харан хэллээ. Баатарыг үгээ хэлж дуусав уу үгүй юу Зол гартаа байсан ууттай юмыг Энхболдийн зүг өглөө… Энхболд гэнэт л Одын гараас атгаад -Заза аав ээж бид 2 явлаа. Орой болсон байна Одыгоо эртхэн

хүргэж өгье хэмээгээд Зол Баатар хоёрт баярлалаа ч гэж хэлэхгүйгээр гаран одлоо. Золын нүдэнд нь нулимс цийлэгнэн дотроо “Би заавал заавал Энхболдийг өөрийн болгоно доо” хэмээн бодон амжилаа. -Хайраа, ааь ээж хоёр хэр санагдав хэмээн Энхболд чимээгүй байдлыг эвдэн Одоос асуулаа. -Үнэндээ л сайхан хүмүүс байна лээ шүү. Ерөөсөө өмнө нь уулзаж байгаагүй хэрнээ цаанаа л нэг дотно… хайр нь үнэхээр их баяртай байна хэмээн өнөө л нэг хөөрхөн инээмсэглэлээрээ Энхболдийг ширтэн хэллээ. -Саяны явдлыг уучлаарай хайраа.. Зол л чи бид хоёрыг эвгүй байдалд оруулах гээд ингээд байх шиг байна

хэмээн Энхболд ихэд л санаа зовсон янзтай хэлэхэд нь Од -Зүгээрээ хайраа, доромжлуулах тусам долоон бурхан шиг гялалзана гэдэг биздээ? Хоёулаа бүр ч илүү хамтдаа сайхан байж атаархтал нь амьдарцгаая. -Хэхэ.. хөөрхөнштээ чамдаа зөндөө их хайртай шүү. -Би бүр илүү их хайртай хэмээн хоёр хос маань ихэд л халуун дулаан аз жаргалтай яриа хоорондоо өрнүүлнэ. Гэвч хэн хэн нь хагацал салалт ойрхрн байгааг мэдсэнгүй ээ гэж…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…