Нүүр Өгүүллэг “ДАЛАВЧТАЙ БОЛ НИСЭХСЭН” өгүүллэг “4-р хэсэг”

“ДАЛАВЧТАЙ БОЛ НИСЭХСЭН” өгүүллэг “4-р хэсэг”

9 секунд уншина
0
0
307

Энэ олон жил хүсэн явсан мөрөөдөл нь яг одоо л биелэлээ оллоо гэсэн одоо өөрөө татгалзахаа хэлэх гэж буйдаа Од өөрөө ч итгэн ядна. Гэхдээл түүнд одоо сонголт гэж үгүй. Ээжээсээ тэр явдлыг сонссны

дараа Од хөөрхий аавынхаа гомдолтой үхэл, ээжийнхээ олон жилийн гомдол цөхрөлийг заавал тайлна хэмээн хатуу шийдэж өөртөө амласан билээ…. Од анх найруулагч болон Энхболдтой уулзсан

өрөөнийхөө хаалганы гадаа ирэн зогслоо. Тогшихынхоо өмнөхөн гүнзгий том амьсгаа аваад хаалгаа тогшлоо… Хаалгийг яг л өмнөх шигээ Энхболд онгойлголоо. Нөгөө л нэг инээмсэглэл. Одын зүрх

дахиад л маш хүчтэй цохилон нүүр нь улайж эхлэх нь тэр.. -Өө, Сайн уу Одоо за ор ор хэмээн Энхболд мишээн Одыг дотогш орууллаа. Найруулагч, Энхболд болон Од гээд яг л өмнөх шигээ өрөөн дотор тэр 3

л байлаа.Найруулагч түрүүлэн ам нээн -За Од, зохиолоо уншиж дуусгав уу? Хэр санагдаж байна хэмээн асуулаа. Од зохиолоо бараг эхний 3 хоногтоо л уншаад дуусгачихсан гэж хэлж болно…. Одыг

өөрөө түрүүлж ам нээх гэж байтал Энхболд хажуунаас нь: -Өө,Од уншаад дуусгахаар барахуу өөрийнхөө дүрийн бэлтгэлээ ч бүр хийсэн шүүдээ хэмээн инээн хэллээ. Дахиж энэ 2 хүмүүст худлаа найдлага төрүүлж мөн худлаа дүр эсгэхийг хүсээгүй учир Од шууд л шийдэнгүй гэгч нь ам нээн -Юу,,, юуны түрүүнд, намайг үнэхээр уучлаарай. Би хэтэрхий яаруу шийдвэр гаргачихжээ…. би төгсөх анги учраас шалгалт хичээлээс өөр зүйл алга байхад кинонд тоглоно гээд бодчихсон…. би тоглохоос татгалзаж байна.. Намайг үнэхээр үнэхээр уучлаарай эртхэн хэлэх ёстой байсан юм… надаас болж дэмий л та бүхэн цагаа алдлаа хэмээн хэлэх нь тэр Энхболд найруулагч хоёрын царай нь хоёулаа хувьсайж нэг л итгэж өгөхгүй нүдээр Одыг

ширтлээ…. -Заза би ингээд явья даа… намайг үнэхээр уучлаарай… хэмээн Од нүдэндээ нулимс дуслуулан баяртай ч гэж хэлэлгүй хаалгаар гаран гүйн одлоо… Өглөө л утсаар ярихад Одын байгаа байдал хоолой гээд л нэг л биш байсныг Энхболд анзаарсан… Гэтэл сая бүр тэгтлээ хүсэж байсан кинондоо тоглохоо болино гэдгийн сонсоод чихэндээ ч итгэсэнгүй…. Ямар нэгэн зүйл буруу болсныг зөнгөөрөө мэдэж байсан тул Одын араас бас л гүйн гаран одлоо. Нулимс нь хацрыг нь даган урсан гүйх Одыг Энхболд араас нь татан шууд л биендээ наан тэврэх нь тэр.. Од ч тэр халуун дулаан тэврэлтийг эсэргүүцсэнгүй…. Одыг машиндаа суулган хаашаа явмаар байгааг нь

асуухад хүнгүй газар очмоор байна гэж хэлсэн учир хотоос зайдуу нэгэн газар машинаа зогсоолоо. Од ч Энхболдоос юугаа ч нуусангүй өнгөрсөн хоногуудад юу болсон талаар бүгдийг нь хэллээ… Тийм ч сайн танихгүй нийтдээ ердөө гуравхан удаа л уулзаж байж яагаад энэ хүн ингэж их нөмөр нөөлөгтэй түшигтэй халуун дулаахан санагдаад байгааг Од өөрөө ч ойлгоогүй. Гэсэн ч хүнд ярьсан болоод ч тэрүү Одын сэтгэл жаахан ч гэсэн онгойлоо…. Одын гэр бүлийн бараг л кино шиг гэмээр түүхийг сонссон Энхболд Одыг бүр ч ихээр хайрлан татагдаж ийм хэцүү үед нь би хажуудан байж туслах ёстой хэмээн бодож байлаа. Мөн Одыг яагаад ийм шийдвэр гаргасныг нь ч ойлгож байв… Бие биен лүүгээ харах харц, бие биентэйгээ харилцах яриа

бараг л бүх зүйл нь тэднийг бие биендээ ухаангүй дурлаж буйг нь илтгэж байлаа… Цаг ч орой болж Энхболд Одыг гэрт нь хүргэн ирлээ. Яг Одыг машинаас буух гэж байхад Энхболд зориглон хэлэх нь тэр… -Од оо, чамд нэг зүйл хэлэх гээд? хэмээн их л сандарсан хоолойгоор хэллээ. -За? -Нөгөө чамд одоо сонсоход жоохон сонин санагдаж магадгүй лдээ гэхдээ би цаг алдахыг хүсээгүй учир хэлж байгаа юм шүү. Би… би чамайг анх шалгаруулалтын өдрөөс харснаасаа хойш дурласан… Чамтай уулзах болгонд, ярих болгонд, чиний нүд рүү эгцлэн харах болгонд зүрх яг л амаар гарах гэж буй аятай цохилдог хэмээн зоригтой гэгч нь хэлэх нь тэр… Хэдий өнөөдөр мөрөөдлөөсөө

татгалзаж хэцүү шийдвэр гаргасан ч Энхболдийн хэлсэн үгийг сонсоод үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай мэдрэмж авах нь тэр…. Яг л энэ үгийг хүлээж байсан уу гэлтэй. Би ч гэсэн би ч гэсэн чамд сайн гэж хэлмээр байсан боловч эмэгтэй хүний бардам зан нь Одыг зулгайж юу ч хэлж зүрхэлсэнгүй. Түүнийг нь ч мэдсэн юм шиг Энхболд үргэлжлүүлэн.. -Би чамаас хариулт нэхэхгүй ээ.. Заза би ямар ч байсан өөрийнхөө хэлье гэснийг хэллээ. Аан бас чи кинондоо тоглож чадахгүй гээд надаас ч тэр найруулагчаас ч тэр санаа зовж эмээх хэрэггүй ээ.. Би найруулагчид ойлгуулаад хэлчихнэ. Бас би чамайг ямар ч шийдвэр гаргасан дэмжинээ хэмээгээд Одын хацар дээр зөөлхөн гэгч нь үнслээ… Од ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй нүүрэндээ томхон инээмсэглэл гаргаад “Өнөөдөрт баярлалаа” хэмээгээд машинаас нь буулаа. Од охины хувьд өглөө яг л хар дарсан

дарсан зүүд шиг эхэлсэн өдөр нь одоо харин гайхамшигтай зүүдээр солигдлоо. Од гэртээ дуу аялан ихэд л баяртай орж ирж байгааг нь харсан Долгор ч гэсэн охиноо баяртай байгааг нь хараад өөрөө ч гэсэн баярлалаа. Тэрээр дотроо “Хөөрхий охин минь.. би гэж хүн энэ олон жил үргэлж л өөрийгөө бодон охиныгоо юу хүсэж юу бодож явдаг гэдгийг нь ч мэдэхгүй….. Ерөөсөө охиныгоо дуудан юу хүссэнээ хий гэж хэлнээ байз…. Хань минь чамайгаа ойлгоно гэж найдаж байгаа шүү хэмээн бодлоо… Ээжийнхээ бодлыг уншсан уу гэлтэй Од өөрөө эхэлж ээж дээрээ ирж хэлэх юм байна хэмээв. -Ээжээ, 2 сар ч хүрэхгүй хугацааны дараа элсэлтийн шалгалт маань боллоо. Охин нь хичээлээ тараад номын сар эдрт суугаад жоохон оройтох байх шүү за хэмээн хэллээ. -Миний охион…. ээжийгээ уучлаарай, ээж нь дахиж охиныгоо хүчлэхгүй ээ. Миний охин юу хүснэ түүнийгээ хий. Ээж нь жүжигчин

болно гэдгийг чинь зөвшөөрөж байна аа. Ээжийн охин мундаг юм чинь чаднаа гэж Долгор охиндоо хэллээ. -Үгүй ээ ээжээ… 3 хоногийн өмнө тэр явдлыг сонссоны дараа охин нь бодлоо эрс тэрс өөрчилсөн. Охин нь үнэн зөвийг тогтоож аав шиг минь харамсалтай өнгөрсөн тийм хүмүүс зөндөө байгаа. Би тэр хүмүүсийн ч гэсэн гомдлыг тайлж шударга үнэн нийгмийг босгохыг хүсэж байна. Охин нь хуулийн сургуульд орноо. Миний ганц хүсэж буй зүйл тэр л байна. хэмээн хэллээ. Охиноосоо ийм хариулт хүлээгээгүй Долгор шууд л нулимс нь хацрыг нь даган бөмбөрөн охиноо тэврэн Од Долгор 2 нэг хэсэг л уйлан гарлаа… Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрч элсэлтийн шалгалтын өдөр нь болж Од охин угийн онц сурлагатай ангидаа гэлтгүй сургуульдаа дээгүүрт бичигддэг байсан учир шалгалтандаа ч хамгийн дээд оноогоор тэнцэж хуулийн сургуулийг ядах юмгүйгээр авч чадлаа. Өнгөрсөн 2 сарын хугацаанд ч Энхболд Од 2 бараг бие

биенээсээ салаагүй гэж хэлж болно. Энхболд ч өөрөө их сургуулын төгсөх сурагч, мөн хажуугаар нь ажил хийдэг ч яаж ийж байгаад Одод цаг зав заавал гаргана, Од ч их хичээл давтлагийн хажуугаар Энхболдтой заавал уулздаг байсан билээ. Хэн хэн нь бие биендээ бүр илүү их гүн дурласаар. Тэр 2 өнөөдөр Одын сургуульдаа тэнцсэн баярыг хамтдаа тэмдэглэн оройн хоол идэж буй нь энэ билээ. Од одоо болтол Энхболдод сайн уу үгүй юу гэсэн хариултаа хэлээгүй. Угаасаа хэн ч харсан тэр хоёрыг бие биендээ ухаангүй дурласныг ойлгож чадна лдаа. Гэхдээл Од Энхболдод хариугаа шалгалтандаа тэнцвэл, тэнцсэн өдрөө хэлнэ хэмээн амлажээ. Од гүнзгий амьсгаа аваад -Яг үнэнийг хэлэхэд би ч гэсэн таныг анх хараад дурласан. Тэр үедээ хэлье гэсэн ч зориг хүрээгүй лдээ. Тийм ээ би ч гэсэн танд сайн хэмээн

хаанаас нь гарсан зориг юм бүү мэд шууд л хэлж орхих нь тэр… Энэ л үгийг өнгөрсөн 2 сарын турш хүлээсэн Энхболд үгээр хэлэхийн аргагүй жаргалтай болж юу ч хэлэхээ мэдсэнгүй. Дэмий л инээхээс өөр юу ч хийсэнгүй… Тэгээд л яг энэ өдрөөс хойш дурлалт 2 маань албан ёсоор үерхэж эхэллээ гэж… Энхболд бол айлын ганц хүү бөгөөд гэр бүл нь нилээн чинээлэг. Аав Хуягаа нь улсын дээд шүүгч бөгөөд ээж Сарнай нь хувиараа бизнес эрхэлдэг. Баян айлын ганц хүү атлаа тэрэнд огтоосоо онгироо сагсуу баярхуу зан байхгүй харин ч аав ээжээсээ 9-р ангиасаа хойш огт хэрэглээний мөнгөө авахаа больж өөрөө бие даан ажил хийн өөрийгөа болгосоор ирсэн билээ. Аль бага байхын л янз бүрийн шүлэг өгүүллэг зохиож, сүүлдээ тэр хобби нь зохиол болтлоо хөгжсөн билээ. Тийм ч учраас кино зохиолч найруулагчийн мэргэжлийг сонгон сая их сургуулиа төгссөн билээ. Аав ээж нь ч үүнийг нь дэмжсэн. Тэрээр их сургуулиа төгсчихөөд

Канад руу явж үргэлжлүүлэн 2.3 жил сурах төлөвлөгөөтэй байсан ч Одтой уулзсанаасаа хойш эргэлзэх болсон.. бараг л гадаадад үргэлжлүүлэхээ болих гэж байгаа. Аав ээждээ энэ тухайгаа хараахан хэлээгүй байгаа билээ. Чинээлэг гэр бүлийн ганц хүү, нуруулаг , царайлаг болохоор нь Энхболдийн араас охидууд ч ёстой гүйхээрээ нэг юм болдог. Энхболд өмнө нь нэг л охинтой үерхэж байсан бөгөөд үерхсэн ч гэждээ.. аав ээжийнхээ шахалтаар л үерхсэн. Тэр охинийг нь Зол гэдэг бөгөөд бас л нилээн чинээлэг айлын охин. Доороо нэг эрэгтэй дүүтэй мөн аав нь бас л нэр хүндтэй улсын шүүгч бөгөөд Энхболдийн аавтай гэр бүлийн найзууд гэж хэлж болно. Зол Энхболдоос 2 оор дүү бөгөөд өмгөөлөгч мэргэжлээр суралцдаг. Тэрээр багаасаа л Энхболдод сэтгэлтэй байсан бөгөөд арай л гэж аав ээжийгээ ятган байж Энхболдтой үерхсэн гэж хэлж болно. Харин саяхнаас Энхболд нэг охинтой яваад байгааг нь мэдсэн тэрээр удахгүй больчих байлгүүдээ хэмээн ихэд л харсан ч удалгүй харилцаа нь гүн болохыг нь мэдсэн

билээ. Энхболд л гэхээр юугаа ч өгөхөөс буцдаггүй тэрээр дурлалт залуутай нь хамт яваад байгаа тэр охинийг бодохоос хамаг уур нь буцлана. Од Энхболд хоёрыг дурлалдаа шатан аз жаргалтай байх хажуугаар Зол яаж тэр хоёрыг салгаж Энхболдийг өөрийнхөө болгохыг бодон сууж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *