
Заза нэг бол маргааш хэлэх үү? Нэг бол бүүр болих уу? хэмээн есөн шидийн бодол Одын толгойд эргэлдэн нэг л мэдэхэд том өрөөний буйдан дээр ээжийнхээ хажууд суучихсан байлаа. Долгор гартаа
барьсан цайгаа ширээн дээр тавиад -За охин минь ээждээ тайлбарланадаа… Юу болоод байна? хэмээн уурсангүй асуухад Од- -Ээжээ нэгт өнөөдрийн намайг хүргэж өгсөн хүн миний найз баньд
бүр найз ч биш тийм болохоор буруу ойлголт авах шаардлагагүй. Бас надад өнөөдөр танд хэлэх маш чухал зүйл байна. -За энэ чинь одоо юу тэр вэ? -Би би нөгөө мэргэжлээ сонгосон… Одоо угаасаа төгсөх анги юм
чинь…. Долгор гайхсан нүдээр охиноо ажаад -Үгүй ээ юун сонгох гэж вэ миний охион. Хоёулаа чамайг бараг төрхөөс чинь авхуулаал ярьсандаа хуульч болноо гээд. Ээжээсээ ийм хариулт хүлээгээгүй Од
яагаад ч юм нүдэнд нулимс бүлтэгнэн ирэх нь тэр.. -Үгүй ээ ээжээ та ойлгохгүй байна хэмээн уйлан эхлэх нь тэр… Байдал биш болсныг ойлгосон Долгор нүд нь томрон дуугаа чангасгаад -Юу? Би юу

ойлгохгүй байна гэж??? -Би……….Би жүжигчин болно би заавал жүжигчин болно. Ээжээ охины чинь ганц мөрөөдөл танаас гуйя хэмээн сэтгэл шулуудан шууд хэлээд гарлаа. -Юу гэнээ? Үгүй ээ энэ чинь би буруу сонсоогүй биздээ чи аль эсхүл ээжээрээ нэг л даажигнаад байна уу? Од оо охин минь, тоглоом тоотой нь дээр шүү. -Ээжээ би огт тоглоогүй таныг ийм болохоор чинь би олон жил нууж бэлэн болсон цагтаа , өөрийгөө батлаж чадах цагтаа харуулна гэж бодож байсан юм. Өнөөдөр охин нь чадсан, кинонд тоглохоор болсон. Яахав туслах дүр лдээ гэхдээл над шиг туршлагагүй сурагч хүн ийм
дүрийг авсан байна гэдэг чинь маш том амжилт бас намайг үнэхээр авьяас байна гэж найруулагч нь хэлсэн хэмээн уйлсан ч гэсэн ээжээсээ найдлага ирж буй баясгалантай харцаар харан хэллээ… Үгээ сайн дуусгаж амжаагүй байхад нь Долгор гэнэт нь л маш чангаар -ДУУ ЧИ!!!!! Чи яасан том толгойтой, ухаан муутай хүүхэд вэ Одоо! Би чамайг өсгөж хүмүүжүүлэх гэж бүхийл зүйлээ зориулсан. Хариуд нь чи!!!!! Тэнгэрээс эцэг чинь харан гомдож байгаа байхдаа! Даанчдээ чи! -Ээжээ битгий ингэлдээ охиноо ойлголдоо хүн дуртай зүйлээл хийж сайхан байна шүүдээ! -Юун кино, юун жүжигчин. Наад бодлоо авч хаядаа охин минь чамтай өөр ярих юм байхгүй эртхэн явж унт хэмээн
Долгор буйдангаасаа босон өөрийнхөө өрөөний зүг эгц алхалаа. Мэдээж ээжийгээ эхлээд эсэргүүцэхийг мэдэж байсан ч арай ч ингэж эрс тэрс эсэргүүцэн орилж чарлана гэж огт бодоогүй Од нулимс дүүрэн нүдээр бөмбөлзөнө сууна. Оройны 21.00 цагийн үед орондоо элдвийг бодон маргааш эрт хичээлтэй ч унтаж чадахгүй Од охин хөрвөлзөн санаа алдана. Гэтэл гэнэтхэн утас нь дуугарч түүнд мэссэж хэн нэгнээс ирэх нь тэр. Нээх сүртэй юм бодсонгүй энэ оройн цагаар хэн байдаг байнаа хэмээн бодосхийн утсаа шалгатал танихгүй дугаараас ‘Сайн уу? Унтах гэж байна уу? Чамтай танилцсандаа үнэхээр баяртай байгаа шүү, заза сайхан амраарай’ гэх мэссэж ирсэн байх нь тэр. Од гайхан ямар ч эргэлзээгүй шууд л ‘Хэн бэ?’ хэмээн мэссэж явууллаа. ‘Өө,нээрээ
чи миний дугаарыг мэдэхгүй штээ. Энхболд байнаа. Яагаав нөгөө киноны… Яг л нөгөө мэдрэмж….. Ээжтэйгээ маргасан асуудал нь нэг талаараа Одод туслаж Энхболдыг бодохоо болихд нь тусалж байсан гэтэл одоо дахиад л тэр их догдлол, сандрал. ‘Ааан,, Миний дугаарыг яаж мэдсэн юм бол? ‘Өө уучлаарай, чиний анкетэн дээр чинь байсан болохоор л …. эхлээд асуух ёстой байж’ ‘Зүгээрээ…… Аан нээрээ өнөөдөр хүргэж өгсөнд зөндөө их баярласан шүү…’ ‘Хүргүүлсэнд харин чамд л баярлалаа хихи’ Яагаад ч түрүүхэн ээжээсээ айсан байсан тогтворгүй сэтгэл санаа нулимстай нүд бүр мөсөн арилж нүд дүүрэн инээд догдлолоор солигдсон одлоо. Мэдээж Энхболдоос болж л тэр шүүдээ… Машин дотор тэр 2 янз бүрийн юм ярьсан ч нэг л тухгүй бие биенээсээ илээсэн ичсэн байсан, аан харин гэвч мэссэжээр хавийн
юмийг хоорондоо ярилцаж бүхэл бүтэн үүрийн 3.4 цаг хүртэл шөнөжингөө бичилцэцгээн хонолоо. Од бүр өнөөдөр болсон мэргэжлийн талаарх ээжтэйгээ маргасан асуудлаа хүртэл хэлээд амжсан. Энхболдоос ирэх хариу нь ч Одыг тайвшруулж аз жаргалтай болгон улам ихээр түүнийг Энхболд руу татаж байлаа…. Нөгөө талд Энхболд ч мөн адил дурлалдаа шатсаар. Одыг хүргэж өгчихөөд гэртээ ирээд бүхэл бүтэн 3 цаг утасныхаа дэлгэц рүү харан мэссэж бичих үү? Яах уу? гэж шаналан бодон суусан. Харин гэнэт л хаанаас гараад ирсэн зориг уу гэлтэй илгээх товчийг дарчихсан нь гайхалтай…. Одыг хариу хурдан хурдан бичиж олон зүйлийг хамтдаа ярилцаж байгаа нь түүнийг улам жаргалтай болгоно….. Маргааш өглөө нь бүх юм урьд
адил хэвээр. Ээжийгээ нилээн ууртай надтай юм ярихгүй байхдаа гэсэн айдсаар Од охин сэрэн галтогоо руугаа чимээгүй ороход ээж нь цайг нь бэлдэн зүв зүгээр инээгээд -Өө миний охин сэрчихсэн уу за хурдан цайгаа уу. Өнөөдөр хичээл дээрээ чухал шалгалттай гэсэн биздээ өнөөдөр охиноо ээж нь хүргэж өгье гэх нь тэр….. Ээж өөрөө түрүүлж буулт хийх хүн бишдээ?. хэмээн гайхан мөн нэг зэрэг ээжийнх нь уур гарсанд баярлан Од охин ээжийгээ араас нь тэврээд -За ээжээ, би шалгалтаа сайн өгнөө… Баярлалаа таньдаа хэмээгээд баяртайхан гэгч нь өглөөний цайгаа ууцгаалаа. Машин дотор Долгор Од 2 өчигдрийн асуудлын талаар огт ам нээгээгүй ч яг Одын
сургуулийн гадаа ирээд Долгор гэнэтхэн ам нээхэн тэр.. -Миний охион… -Айн ээж? -Ээж нь чиний насан дээр байж үзээгүй биш байсан угаасаа их тогтворгүй байдаг нас.. Юу хүсэж мөрөөдөж байгаагүй мэдэхээ хийх ёстой нэг зүйл нь эцэг эхийнхээ хүссэнээс эсрэгээр нь хийх. Ээж нь чамайг багаас чинь өдөр шөнөгүй л хуульч бол гээд залхаасан байж магадгүй… Гэхдээ миний охин заавал хуульч болох ёстой. Жүжигчний мэргэжил чамд огт зохихгүй. Чи хичнээн онц сурлагатай хүүхэд билээ бас тэр мэргэжил ямар ч ирээдүйгүй ээ охин минь… Яахав сонирхолоороо сүүлд нь тэгээд болох биз дээ. Ээж нь чамд бодох 7 хоног өгөе. 2 хан сарын дараа л гэхэд элсэлтийн шалгалт нь чинь боллоо. Миний охин ухаантай байж цаг битгий алдаарай
хэмээх нь тэр.. Одод ээжийнхээ урдаас хэлэх өч төчнөөн зүйл байсан ч яг ингээд ирсэн таг гацаж орхилоо. Өнөө л нулимс нь нүдэнд нь бөлцийн юу ч дуугарсангүй машинаас гаран одлоо… Юу юугүй 7 хоног ч өнгөрч Од охин ч хүсэл мөрөөдлөө хаясангүй зохиолоо ээжээсээ нуун шамдан уншиж бараг л бүгдэнг нь цээжлээд дуусчихсан гэж хэлэхэд болно. Ээжээсээ нуун хөгжим чангаар асаагаад өрөөндөө дүрийнхээ хэсгийн сайтар бэлдэх нь түүнийг мөрөөдөлдөө ямар их хайртай болохыг харуулж байх шиг…. Долгор Од 2ийн хэн нь ч энэ асуудлын талаар 7 хоног ам цухуйлгаагүй ч өнөөдөр бодох хугацааных нь хамгийн сүүлийн өдөр… Од ээжийнхээ хэлсэн л бол яг биелүүлдэг занг мэдэх учир өнөөдөр надаас дахиад л асууна хэмээн мэдэн сандралтайгаар өдрийг өнгөрүүлнэ. Мөн энэ 7 хоног өдөр алгассанггүй
цаг тутамд л Энхболдтой харилцан бичилцэн догдлоонтой өнгөрөөнө. Энхболдтой ярилцан бичилчихэд яагаад ч юм цаг харвасан сум шиг өнгөрч яг л өөр ертөнцөд байгаа юм шиг нэг тийм амгалан мэдрэмж Од охин мэдэрдэг. Энэ нь л түүнийг гүн дурласан гэдгийг илтгэнэм….. Гэвч энэ 2 ийн хэн ч уулзья гэдгийг зүрхлэн асуусангүй…. мөн хоёул хоёул 3 хоногийн дараах тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ….Учир нь тэр өдөр уншилтын өдрүүд дуусч бараг л зураг авалтанд орон Энхболд Од 2 уулзах боломж гарна……. Яг л бодсоноор болов уу гэлтэй Долгор Одыг дуудан ярилцая хэмээх нь тэр. Одын зүрх яг л амаар нь гарах уу гэлтэй маш хүчтэй цохилно… -За.. миний охин шийдвэрээ гаргасан уу? Ээж нь охиноо мэднээ.. миний охин ухаантай дахиж цаг алдах шаардлагагүй тийм биз? ⁃ Тийм ээ ээж таны зөв би дахиж би цаг алдмааргүй байна. Би би би…. би жүжигчин болноо ээжээ юу ч миний
бодлыг өөрчлөхгүй… ⁃ Өөө заза…….. юу ч ярихавдээ охин минь…. ⁃ Би ер нь ойлгохгүй байна ээжээ та яагаад намайг тэгтлээ хуульч болгох гээд байгаа юм бэ? Цалин гэвэл тийм ч их биш монголд юу л байна илүүдэлтэй хуульч нар байна? Та ер нь яагаад ингээд байгаа юм бэ? хэмээн олон жил дотроо хадгалсан бодлоо гэнэт уудлан хэлэхэн тэр.. ⁃ Чи үнэхээр мэдмээр байна уу? хэмээн ширүүн харцаар Долгор охин луугаа харлаа…. мөн тэрээр үргэлжлүүлэн ⁃ Ээж нь ууг нь үүнийг чамд ярихгүй хэмээн их л хичээж ер нь ярихгүй гэж бодож байсан юм лдаа… чамд сэтгэлийн зовлон л нэмэгдэх байх гэж бодсон… гэвч чи ингээд энэ хэвээрээ бол энэ миний сүүлийн арга байх….. Тэгэхээр би чамд аавыг чинь өвчнөөр гэнэт өнгөрсөн гэж хэлсэн байхаа? Уучлаарай миний охион тэр бүгд худлаа байсан… ⁃ Айн???? хэмээн Од охин үнэхээр л нөгөө шоконд орох нь тэр… Аав нь төрөлхийн зүрхний өвчтэй тэгээд төрөхөөс нь өмнөхөн гэнэт зүрх нь хаагдан нас барсан
гэж өдий хүртэл тэр бодон ирсэн. Гэвч гэнэт л аав нь өөр шалтгаанаар нас барсан гэдгийг сонсоод юу юунаас илүү тэгээд жинхэнэ шалтгаан нь юу байсныг олж мэдэхийг хүснэ… Долгор үргэлжлүүлэн ярьсаар -Аав чинь яг өнгөрөхөөсөө 3 аад сарын өмнө нь нэг ихээхэн ноцтой чухал хэрэг дээр ажилахаар томилогдсон юм. Ёстой л нэг өдөрт хүн дор хаяж 8 цаг унтах ёстой байтал аав чинь хамгийн ихдээл 4 цаг унтдаг байсан нь санагдаж байна… Өдөр шөнөгүй хавтаст хэргээ ухаастай… Аав чинь угаасаа ямар надад ажилынхаа юмны нарийн шийрийн зүйлийг ярьдаг байсан биш зах цухаас нь л санахад тэр хэрэг нь ерөнхийдөө хүн амьны хэрэг байсан гэсэн, ямар ч гэмгүй хүнийг буруутнаар барьчихсан, аан тэгээд жинхэнэ гэмт хэрэгтэн нь тодорхой байсан ч ямар ч ул мөр нотлох баримтаа үлдээгээгүй аан бас
нилээн том албан тушаалтай хөрөнгөтэй хүн байна гээд аав чинь туслахдаа ярьж байхыг нь ээж нь сонсож байснаа санаж байна. Тэгээд яг өнгөрөхөөсөө 14өөд хоногийн өмнөх нь гэртээ ирдэг цагаасаа нилээн эрт бас нилээн баяр хөөртэй гэх чинь орж ирж билээ. Би ч гайхсан хүн яасан ийснийг нь асуусан чинь ажиллаж байгаа энэ хэргийнх нь зангилаа нь бараг л гарж байгаа, нотлох баримт олчихсон одоо он гаргаад шүүх хурал төлөвлөхөөр болсон гээд л үгүйээ мөн баяртай байсандаа гээд л үгээ дуусгаж амжилгүй Долгор нүдэнд нь гунигийн нулимс цийлэгнэн бөмбөгнүүлж эхэллээ. Од ээжийгээ барагийн юманд уйлдаггүй гэж мэдэх бөгөөд бараг л уйлж байсныг тоотой харж байсан гэхэд болно. Одоо ингээд уйлаад суугааг
харсан Одын өөрийнх нь нүднээс нь ч гэсэн нулимс урсан ээжийгээ тэврэн тайвшруулахыг хичээж байлаа. Долгор үргэлжлүүлэн ⁃ Яг өдрөөсөө 5,6 аад хоногийн дараа аав чинь гэртээ гүй ээ мөн даарчихсан, хамраас нь цух гарчихсан бараг л зодуулчихсан 12 сарын дундуур байсан болоод ч тэр үү хөлдөж үхэх гэж байгаа аятай хүн орж ирсэн. Юу болсныг нь асуутал түрүүвчийг нь гадаа хэдэн нөхдүүд дээрэмдэхээ шахаад нилээд олуулаа байсан болохоор барьж чадсангүй явуулчихлаа маргааш л учрын олохоос гээд өнгөрч байсан юм.. За тэгээд л чамайг төрөхөөс нэг хоногийн өмнө аав чинь өнгөрч ээж нь аавд нь баяртай гэж ч хэлж чадалгүй явуулсан. Эхний хэдэн хоног нь ээж нь ёстой мэдрэл муутай хүн шиг л болчихсон юу болоод байгааг
ойлгоогүй харин гэнэт л шүүхээс аавыг чинь согтууруулах ундаа хэрэглээд шонгийн мод мөргөөд үхчихсэн гэсэн хариу гараад ирсэн…. Ээж нь аавыг хэн хүнээс илүү сайн мэднэ.. аав нь үнэхээр шударга сайн хүн байсан тэр ч занд нь татагдан суусан тийм байтал согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь хэний ч итгэхээргүй зүйл байсан. Ээж нь тэгээд л ер нь гадны ямар нэгэн нөлөө байгаа гэдгийг нь таамаглаж эхэлсэн юм. Гадны нөлөөтэй гэдгийг бүр илт тод болгосон зүйл нь гэвэл аавын ганц итгэж найддаг, дотно туслах нь ээжд нь ингэж хэлсэн юм ⁃ Долгор эгчээ, дарга өөд болохоосоо өмнө сүрдлэгэнд ороод байна ажиллаж байгаа хэргийх нь жинхэнэ эзэн нь араас нь мөрдөөд бид хоёрын арай ядан олсон нотлох баримт бичгийн
ардаас нь авах гээд байна гээд байсан намайг санаа нь зовчихно гээд дарга зах цухаас л хэлсэн хэмээн тэр туслах нь нулимс дуслуулсан хэлж байсан юм яг тэгээд шүүх хурал дээр туслахыг нь гэрчээр орношүү хэлсэн бүх зүйлээ яриарай гээд л байж байтал гэнэтхэн л би юу ч мэдэхгүй гэсээр байгаад амьдардаг газраасаа авгай хүүхэдтэйгээ нүүгээд явчихсан хожим сонсохнээ Дархан луу л нүүсэн юмшиг байна лээ. Бодвол нөгөө нэг хүн нь л бас сүрдүүлж янз бүр болгосон байхдаа гэж ээж нь боддог юм ууг нь их үнэнч сайн хүү байсан юм… Гэхдээ ээж нь тэрнийг нээх их буруутгаад байдаггүй ээ. Яадаж л ээжид нь аавын чинь үхэлийн гэмт хэрэгтнийг мэдүүлсэн шүүдээ… Харин ээжийнх нь тэр үед яс махандаа шингэтэл ойлгосон зүйл гэвэл одоо уйлаад миний нөхөр гадны нөлөөтэй үхсэн гэвэл хэн ч тоохгүй шал хэрэггүй цаг
гарзсан хэрэг болохыг ойлгосон явдал юм… Тэрний оронд ээж нь аавд нь амлаж ганц охиноо заавал хуулын хүн болгож өөрөөр нь чинийхээ үхэлийн гэмт хэрэгтнийг яллаж чинийхээ гомдлыг тайлна гэсэн зүйл байсан… хэмээн уйлан хайлганан байж арай ядан үгээ дуусгалаа. Болсон явдлыг бүгдэнг сонссон Од үнэхээрийн их шоконд орж дэндүү харамсалтай үхсэн аавыгаа бодон өрөвдөж энэ олон жил тэр их шаналалыг өөрөөс нь нууж ирсэн ээжийгээ өрөвдөн нулимс нь гол горхи шиг асгарна… Арай ядан Долгор тайвширан нулимсаа арчаад ⁃ За охин минь….ээж нь чамд хэлнэ гэснээ хэллээ. Миний охин харин одоо сонголтоо өөрөө хийдээ. Одоо ээж нь чамайг юу ч гэсэн хорьж цагдахгүй ээ. хэмээгээд охиныхоо духан дээр зөөлхөн үнсээд өрөө лүүгээ унтхаар зүглэн одлоо………. 3 хоногийн дараа…… Өглөө хичээлдээ бодлошигрон алхаж буй Одыг түүнийг утасныхан дуугарах
дуу бондосхийхэн цочоолоо. Залгаж буй дугаарыг харвал ‘Энхболд’ гэсэн бичигтэй дугаар байв. Өнгөрсөн 3 хоног Одын хувьд үнэхээр их бодлогширсон хүнд хэцүү хоногууд болон өнгөрсөн… Тиймдээ ч Энхболдоос маш олон мэссэж ирсэн ч тэр хариу огтоосоо ч бичээгүй. Харин одоо тэсвэр нь алдаад Энхболд залгаж буй бололтой…. Авах уу яах уу хэмээн бодсоор гэнэт л шийдэмгийгээр авах товчин дээр нь зоригтой гэгчин Од дарлаа.. -Байна уу? -Өө байн байнуу? Од оо чи мөн үү?? Чи зүгээр үү? Сүүлд мэссэж уншчихаад огт юм бичихгүй байсан бие нь зүгээр үү? Санаа зовоод залгачихлаа уучлаарай хэмээн Энхболд их л санаа зовсон түгшсэн байдалтай хэллээ. -Аан би би би нөгөө хичээл шалгалт гээд жоохон завгүй байсан юм аа уучлаарай -аан заза ашгүйдээ хэхэ бүр санаа зовоод…. Хичээл нь тэгээд сайнуу? -Сайн. -Нээрээ өнөөдөр уншлагийн чинь цаг дуусаж байгаа тиймээ чи хэдээс
тарах вэ? Би сургууль дээрээс чинь очоод авах уу? Тэгээд хоёулаа оффис руу хамт яваад найруулагчтай уулзья -Зүгээрээ би өөрөө явчихна хэмээн нэг л хөндий хүйтэн хоолойгоор Од хэллээ. Энхболдийг үгээ ч дуусгаж амжаагүй байхад Од утсаа таслан амжлаа… Зүгээр л нэг түүрхээн зуурын шохоорхол байх гэж бодон итгэж байсан ч тийм биш бололтой… Дахиад л хоолойг нь сонссон чинь Одод төрсөн нөгөө ёр бусын мэдрэмж яг л хэвээрээ… Өнөө л асар их

догдлол… Хичээлээ тараад л шууд такси барин найруулагч болон Энхболд 2той уулзахаар Од охин өмнө нь очиж уулзсан газрынхаа зүг хөдлөлөө. Яг л хаалганыхан гадаа ирээд бас л их айдас сандрал… Өмнө нь ирэхэд түүнд айдсаасаа илүү догдлол нь их байсан шүүдээ… Харин одоо айдас… Яагаад гэвэл тэр өдөр кинонд тоглохоо болин гэдэг мэдээгээ хэлэхээр ирсэн билээ…….