Нүүр Өгүүллэг “ДАЛАВЧТАЙ БОЛ НИСЭХСЭН” өгүүллэг “2-р хэсэг”

“ДАЛАВЧТАЙ БОЛ НИСЭХСЭН” өгүүллэг “2-р хэсэг”

14 секунд уншина
0
0
420

Догдлол,сандрал,айдас нь нэгэн зэрэг давхацан Од охин гүйсээр зорьсон газрынхаа гадаа ирлээ. Хаалгийн нээхээсээ өмнө гүнзгий гэгч нь нэг амьсгаа аваад өөртөө итгэлтэй гэгч нь хөл тавин дотогш орлоо.

-Аан сайн байна уу? Намайг Од гэдэглдээ намайг кинонд тоглохоор болсон гэсэн мэдээг аваад шууд ирж байгаа минь энэлдээ би хаашаа явж хэнтэй уулзах ёстой вэ? гэж хамгийн эхэнд таарсан хүнээсээ Од

охин яаран гэгчин асуулаа. Яг үнэндээ одоог хүртэл өөрийгөө зөв сонссон уу аль эсхүл буруу сонссон уу гэдэгтээ эргэлзэн яваа нь инээдтэй… -Сайн, сайн байна уу?, аан тийн за чи намайг тэр өрөө лүү

дагаад яваарай хэмээн булангийн өрөө лүү зүглэлээ. -За, энэ өрөөн дотор найруулагч болон киноны хамааралтай хүмүүс байгаа чи дотогш ороод уулзаарай хэмээгээд буцан явлаа. Яг л энэ үеийг хурдан

болоосой гэж сая ирэхдээ дэлхийн гүйлтийн тэмцээнд л орж байгаа юм шиг хурдан гүйчихээд энэ мөч нь яг ирсэн чинь нэг л сонин.. буцаад ч явмаар юм шиг, нэг бол би тоглохгүй ээ гээд л хэлчихмээр юм

шиг. Заза яадаг ч байсан ухаантай бай Одоо чиний мөрөөдөл амьдрал чинь яг одоол эхлэх гэж байсан хэмээн дахин нэг гүнзгий гэхчин амьсгаа авин хаалгийн тогшлоо. -Өө за ор ор хэмээн нөгөө проб өгч байхад харж байсан залуу хаалга нээн инээмсэглэл дүүрэн нүдээр Одыг угтлаа. Бусдынх нь царайг сайн цээжлээгүй ч Од яагаад ч юм энэ залууг ихэд л онцгойлон ажиж цээжлэсэн. Энэ инээмсэглэл яагаад ч юм Одын тэр их айдасыг замхруулан маш онцгой мэдрэмжийг өгөн тайтгаруулан амжлаа. Энэ залууг аживаас дөнгөж 20 л гарж байгаа байх гэлтэй, нилээд өндөр өөртөө таарсан нүд хөмсөгтэй ер нь царайлаг гэж хэлж болохоор. Өөотөө тохируулан цэвэрхэн

хувцасласан кино багийн нэг хэсэгт л ажилдаг бололтой харагдана… Дотогш орсны дараа цаанаас нь нэг настайвтар (50 гарж буй) эрэгтэй хүн Одын өөдөөс дөхин ирэн -За суу миний дүү гэж аажуухан намуухан хоолойгоор хэллээ. Хоолойноос нь аживаас энэ хүн түрүүн Одтой утсаар ярьсан хүн бололтой. Магадгүй энэ хүн нь найруулагч бас хамаг зүйлийг нь мэддэг хүн байх хэмээн Од бодон амжлаа. Өрөөн дотор нийт Од, хаалга онгойлгосон залуу мөн найруулагч гээд нийт 3хан л хүн байлаа. Чимээгүй байдлыг тастан найруулагч ам нээн -За, ямар ч байсан эхлээд 3лаа танилцчихая. Танилций ч гэждээ бид чиний анкетийг уншсан. За тэгэхээр намайг Болд гэдэг бөгөөд энэ кино төслийн найруулагч ба зохион байгуулагчаар ажиллаж байгаа.

Энэ залуу бол СУИС ийн 4-р курсийн оюутан ба жүжигчин найруулагчийн ангийг төгсөх гэж байгаа бөгөөд зохиол дээр ажилласан мөн бас зураг авалтан дээр цаг заваараа ажилдаг нэрийг нь Энхболд. -Өөө, Болдоо ахаа хүн өөрийгөө өөрөө танилцуулах гэж байхад чинь хэмээн Энхболд өнөө л нүдээрээ инээсэн цаана л сэтгэлд дулаан инээмсэглэлээрээ инээн Одод дахиад л сайхан дулаан мэдрэмж төрүүлж амжлаа. Од охин ч эхэндээ жоохон бишүүрхэн биеэ бариж байсан ч сүүлдээ нүүр хагаран сайхан хоорондоо ярилцан цагийг өнгөрөөлөө. Найруулагчийн хэлж байгаагаар бол Одын тоглох дүр бол жижигхээн туслах дүр бөгөөд кинонд 5-10 минут л гарах дүр. Угаасаа яаж ч бодсон юу гэж л ахлах ангийн ямар ч туршлагагүй хүнд яалаа гэж гол дүр өгөх билээ. Мөн бүх жүжигчид л ийм жижигхэн дүрнээс

эхэлж амжилтанд хүрдэг, чиний пробоос харахад жоохон түлхчихвэл сайн потенциалтай авьяастай хүүхэд байнлээ гэсэн найруулагчийн үг Одыг бүр ч ихээр урамшуулан аз жаргалтай болголоо. Хоорондоо ч ярилцан киноныхаа зохиол ба бүх мэдээллийг авсан Од охин уншилтын 10 хоногийг аван гэрийн зүг явахаар хөдөллөө. Яг гадаах хаалгаар гаран явж байхад араас нь Энхболд дуудах нь тэр.. -Одоо, чи энийгээ мартчихаж хэмээн Одын балыг нь өглөө. -Өө, би дэвтэр дээрээ найруулагчийн хэлсэн зарим юмыг тэмдэглэж байгаад орхичихож хэхэ, баярлалаа. -Зүгээрээ, чи гэр лүү явах гэж байна уу? -Аанхан. -Аан, би ч гэсэн, гадаа бүрэнхий тасарчихсан байна чи бас өнөөдөр их баяртай харагдсан баярыг чинь хуваалцаад би чамайг хүргээд өгөх үү? Би машинтайгаа яваа -Өө зүгээрээ би алхачихая нээх хол биш, танд дараа удмааргүй байна -Юуных нь дараа удах байхав дээ чамтай илүү

танилцаад харин ч гоё штээ -Заза тэгвэл тэгье, зөндөө их баярлалаа хэмээсээр Од Энхболдын машиний зүг хамтдаа чиглэлээ. Машин дотор тэд хамтдаа элдэв бусын юмыг ярилцан 15 минут яг л 15 секунд шиг өнгөрөв. Ердөө 2хон л удаа харсан бас сайн танихгүй ийм хүнд яагаад ингэж их татагдаад харахаараа нүүр нь улаан догдлоод байгаагаа Од өөрөө ч ойлгохгүй байлаа. Нөгөө талд Энхболд ч гэсэн үнэндээ Одыг шалгаруултанд анх ирж байхад нь л бараг анхны харцаар дурласан гэхэд болно. Тиймдээ ч Одоос өөр охин тоглохоор төлөвлөгдөгдчихсөн байсан ч найруулагч Болдтой ах дүүс шиг дотно байдаг учир ятган Одыг тоглуулахаар болсон нь энэ билээ. Энхболд марзан, хөгжилтэй, яриа хөөрөө сайтай ч Одыг харахаараа инээхээс өөр юу ч хийж чаддаггүй нь инээдтэй харин сая нэг Болд зоригжуулан гараад хүргэж өг хэмээгээд Энхболд арай ядан зориглон асуусан нь энэ билээ. Гаднаа биеэ барихыг хичээж байгаа ч Одтой ярих болгонд, Одыг инээх болгонд дотроо яг л цахилгаанд цахиулж буй хүн шиг л мэдрэмжийг

авч байлаа. Одын ч гэрийн байрны гадаа ирэн машинаас буун байрлуугаа зүглэн байтал ээжтэйгээ яг халз тулах нь тэр…. Долгор одоог хүртэл багшийн ажлаа хийж байгаа бөгөөд гартаа тортой хүнс барьчихсан ажлаа тараад гэрлүүгээ орж явах гэж байгаа нь энэ… Долгор бол нэг ёсны хайр нь дотроо хал нь гаднаа хэмээдэг хүн. Охиноо бүрэнхий тасарснаас хойш гэртээ ирвэл тун дургүй, мөн найз залуу эдртэй 20 гартлаа болохгүй гэж ч анхааруулдаг нэгэн. Мэдээж учир нь охиныхоо сайны төлөө л гэж тэгж байгаа шүүдээ тэрийг нь Од охин мэддэг учраас хүмүүжилтэй тогтууг хүүхэд болж өссөн өгөөд ганц ч хүнтэй үерхэж үзэлгүй, тэр байтугай дурлаж үзээгүй өдийг хүрсэн. Харин Энхболддд.. Одод яг л дурласан мэдрэмж төрж байлаа….. -Үгүй ээ чи чинь яасан гэртээ орой ирж байхынбэ?? -Өө, харин жоохон ажилтай байсан юмаа ээж…. -Юуны чинь ажил? Сая чи ямар машинаас буусан бэ? Хэнийн? Эрэгтэй хүн байсан уу? Чи ер нь юугаа

хийгээд яваад байгаа хүүхэд вэ? Юу юугүй төгсөх гэж байж хичээл номоо хийдэггүй юмуу??? хэмээн уурсангүй чангавтар хэлэх нь тэр.. Од охин дотороо ямар азаар Энхболд намайг орохыг хүлээж зогсоогүймдээ хэмээн нууцхан баярлаж байлаа… -Заза ээж хүмүүс байна штээ орж байгаад ярья за хэмээгээд дотогш зүглэлээ. Ээж нь Одыг багаас нь л хуулийн хүн болоорой миний охин заавал хуулийн болно шүү хэмээн бараг л өдөр болгон хэлдэг байсан. Одоо ч хүртэл хэлдэг. Гэхдээ хүсэхэд хясна гэхчээр Од охин хууль талдаа ямар ч сонирхолгүй харин ч эсрэгээрээ урлаг талдаа сонирхолтой болсон.

Гэхдээ энэ сонирхолоо тэрээр ээжээсээ тас нуудаг. Одоо удаа хэлэхийг хичээн оролдсон түүний зүрх нь даанч хүрээгүй. Харин өнөөдөр угаасаа кинонд тоглохоор болсон ээж яаж ч чадахгүй… Өнөөдөр л хэлье хэмээн Од гүнзгий амьсгаа аван ээждээ хэлэхээр том өрөө лүү гээ айдас дүүрэн зүглэлээ……..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *