Home Өгүүллэг “ДАЛАВЧТАЙ БОЛ НИСЭХСЭН” өгүүллэг “1-р хэсэг”

“ДАЛАВЧТАЙ БОЛ НИСЭХСЭН” өгүүллэг “1-р хэсэг”

7 second read
0
0
458

Их хотын гудамжаар хүмүүс наашаа цаашаа холхино.Зарим нь нилээн яарсан харагдана харин зарим нь тайван гэгч нь алхана.Харин энэ хүмүүсийн дундаас онцгойрох нэгэн ахлах ангийн сурагч

бололтой охин яаран гүйн харагдана.Энэ охин чухам юунд ингэтлээ яарсан юм бол? Од бол 17 той настай төгсөх ангийн сурагч билээ.Тэрбээр багаасаал жүжигчин болохыг мөрөөддөг байсан ба

сургуулийнхаа ч уралдаан тэмцээнд жил алгасалгүй амжилттай оролцдог.Харин түүний өнөөдөр яг л салхинд хөөгдөж буй хамхуул шиг яаран гүйж яваа шалтгаан нь 2 сарын өмнө нэгэн агентлагаас

кинонд тоглох 17-20 насны залуучуудыг хайж байна гэсэн нийтлэл байсан бөгөөд Од тэр газар дээр очин проб өгөн тэнцэхгүй гэсэн шийдвэрийг өөрийнхөө чихээр сонссон.Гэтэл тэр газраас нь өнөөдөр

дахин залган автал нэгэн өөрөөс нь ах бололтой эрэгтэй хүн утсыг аван “Аан байна уу? Ялалтын Од мөн үү? Аан чи одоо хүрээд ирэх боломж байна уу? Чамайг кинонд тоглуулахаар болсон за ах нь

ирэхээр чинь тодорхой зүйлийг нь ярья гол нь яаралтай хурдан хүрээд ирээрэй” гэх нь тэр Од хариугаа хэлж дуусаагүй байтал тэр хүн утсаа таслав.Угаасаа ч Од тийм л гэж хэлэх байсан. Тэр анхандаа үүнийг сонсчихоод хүн тоглоод байгаа юм болов уу гээд л чихэндээ ч итгэсэнгүй.. Гэвч яахын аргагүй тэр дугаар мөндөө. хэмээн бодсоор гэрийнхэн найздаа ч хэлж амжилгүй яаран гүйн одож буйн энэ билээ. 2004 оны өвлийн 12~р сар Шинэ жилийн баярын орой хүн бүр догдлол хөөрөлтэй аз жаргалтай байцгаана. Үүний дунд Долгор ч адилхан том гэдэстэй бөндөгдөн нөхрөө хүлээн ширээгээ засан гүйн догдлоно. Ууг нь түүний нөхөр гэгдэх Ялалт өнөөдөр ажилгүй гэж байсан ч явж явж

баярын өдөр ажил нь түүн дээр таарчээ. Ялалт Долгор хоёр ханилан суугаад 4 жил болсон бөгөөд танилцсан эхний жилдээ хүүхэдтэй болсон боловч удалгүй ядаргаа гэсэн үүдлээс зулбасан. Түүнээс хойш хүүхэдгүй явсаар 3 жилийн дараа нэг юм тестэн дээр хоёр зураас гаран ёстой л хэдэн жил хүсэн явсан мөрөөдөл нь биелсэн нь энэ билээ. Ялалт ч эхнэртээ халамжтай илүү дутуу зан байхгүй шударга шулуухан нэг ёсны даруухан залуу. Тэрээр нэгэн хэлтэст ахмад хийдэг цагдаа мэргэжилтэй хүн.. Харин Долгорын хувьд багшийн мэргэжлээр төгссөн бөгөөд жирэмслээд ажлаасаа чөлөө аван гэр зуур байгаа билээ. “Үгүй энэ чинь одоо 21:00 цаг болж байна шүүдээ хоол унд хөрлөө

яасан уддаг хүн бэ” хэмээн Долгор бага зэргийн уцаартайрхуу дотроо үглэн Ялалт руу залган сууна. -Өө, Байна уу хайраа? -Байнаа байна хүүеээ чи яачихваа? Ямар сонин юм бэ аль 5 цаг гээд л ирнэ гээд байсан байдаггүй чи чинь дарга нь биздээ доод ажилттнууддаа хэлэлдээ чи наад дандаа өөрийгөө бус өөр бусад хүмүүсийг эхэлж тавьдаг зангаа болилдоо чи давхар намайг хаяад байнаштээ би ганцаараа байсан бол яахав чиний хүүхэд чинь удахгүй төрлөө чи гэртээ жоохон цаг зав гаргаад хариуцлагатай байж болдоггүй юм уу” хэмээн угсруулан уцаарангуй байдалтай Ялалт руу орилж гарав. -За хайраа ойлгож байна аа уучлаарай одоо хайран яг ажлаас гарах гэж байна захих юм байна уу? -Үгүй ээ үгүй өөрөө л хурдан ирж үз хэмээн утсаа таслан орхив. Утсаа тасласныхаа дараа Долгор арай л

дэндүүлчихвийдээ хөөрхий хэмээн нөгөө л нэг уурласныхаа дараа гэмшдэг зангаа гарган нөхрийгөө ирэхийн хүлээн суулаа… Үүнээс хойш нэг цаг өнгөрсөн ч Ялалт ирсэнгүй. Ууг нь ажлын газраас нь гэр хүртэл нь удлаа гэхэд 20-30 минут л болдог бөгөөд Долгор ч хэд хэдэн удаа залгасан ч утасаа авсангүй. Гэнэт яагаад ч юм Долгорын уур нь айдсаар солигдож санаа зовж эхэллээ. Ер нь өглөө Ялалтыг явна гэдгийг сонсоод л Долгор яагаад ч юм явуулмааргүй санагдаж нэг л эвгүй мэдрэмж түүнд төрч байсан. Одоо харин тэр мэдрэмж нь улам ихсэн үнэхээр санаа нь зовнин байлаа. Айдсыг нь бүр их нэмэгдүүлнэ гэснүү гэлтэй түүний утасны ая нь цочтол нь дуугаран орхив. Ялалтыг л байх гэж бодон утсаа хартал танихгүй дугаараас байлаа, шинэ

жилийн орой над руу хэн залгадаг юм болдоо хэмээн бодоод авлаа. -Байна уу сайн байна уу? Долгор гэдэг хүн мөн үү? -Сайн сайн байна уу? Тиймээ мөн байна? -Та яаралтай эмнэлэгт ирэх хэрэгтэй байна. Болсон зүйлийг бүгдийн яриж чадахгүй нь та эхлээд ирэх хэрэгтэй хаягыг нь танд зурвасаар илгээе хэмээн пал хийтлэн нь хэлж орхих нь тэр….. Шууд л толгойд нь Ялалт орж ирсэн бөгөөд -Нөхөр…. Миний нөхөр зүгээрүү ? Гуйя зүгээр гэж хэлэлдээ -та эхлээд хүрээд ирдээ хэмээн утсаа таслав….. Яаж очсон юм бүү мэд Долгор нэг л мэдэхэд эмнэлгийн гадаа нь ирэн нус нулимстайгаа холилдсон чигээрээ том гэдсээ бөндөгнүүлэн гүйнэ… Тиймээ Долгорын мэдрэмж зөв байж. Ялалтад ямар нэгэн зүйл тохиолдож. Ямар ямар нэгэн зүйлдээ хамгийн аймшигтай зүйл тохиолдож… Тэр амьсгал хураажээ. Долгор шоконд орж бие нь маш муудан хүүхдээ төрүүлхээс аргагүй болж 1

сар гаруй дутуу байхад Од охин төрлөө….. Талийгаач эцэг нь тэнгэрээс түшсэнүү гэлтэй ээжийнх нь бие маш хэцүү нөхцөлд Од охин төрсөн ч өөрөө эв эрүүл төрсөн билээ. Долгор ёстой л нэг ухаан балартсан байдалтай хэдэн сарыг өнгөрлөө. Тэрээр юу болоод байгааг ч ойлгохгүй ёстой нэг охиноо л харж өөрийгөө тайтгаруулан амьдрах итгэлээ олж байлаа. Эхний саруудад ойр дотны хамаатны хүмүүс нь тэр 2той хамт байсан ч өөрсдөө ч ажил амьдралтай хүмүүс учир дандаа хамт байж чадахгүй нь харамсалтай…… Долгор охиноо харах бүртээ өдөр бүр өөртөө ” Би охиноо заавал сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлнэ.. Охиноо заавал хуулийн хүн болгож нөхрийнхөө учир

битүүлэг үхлийн нууцыг тайлж түүнийгээ тэнгэрийн оронд амгалан байлгана тиймээ охин бид 2л үүнийг хийх ёстой. Охиноо заавал хуульч болгох хэрэгтэй” хэмээн өөртөө амлан охиныхоо төлөө хүчтэй байхаар шийдэн өөрийгөө гаргуунд нь гарган бүхий л ажлыг хийж шамдан бүхэл бүтэн 17 жил хүрлээ. Тэр охиноо ёстой юугаар ч дутаагаагүй өдийг хүргэсэн билээ.. Од охин ч бусдын харааг булаасан үзэсгэлэнтэй ухаантай сайхан охин болон өсөн томорсоор….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…