Home Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

4 second read
0
0
380

..Ууганаагийн ард талаас хүн дуудах шиг болов. -Ууганаа? Гэх дуунаар гайхаж цочирдсон мань хүн эргээд харсан нь түүний буруу шийдвэр байлаа. Эргэж хараагүй бол тэр чигээрээ жаахан алхаад манааийн

гэрийн барааг харах байлаа. Эргээд харчихсан ч хэн ч байсангүй. Нэг л бишдээд явсаныг мэдсэн Ууганаа ч эргэж хараад алхах биш бага хэмнэлээр гүйж эхлэхдээ мэддэг ганц 2 таринаа уншин амандаа

шившээд явж байтал өнөөх дуу бүр ч ойрхон сонсогдов. -Ууганаа?…энэ удаад тэр эргэж харсангүй. Урагш харсан чигээрээ гүйгээд л байлаа. Тэгж байтал ашгүй манаачийн гэрийн бараа бүрэнхий орохын

өмнөхөн хальт мульт харагдвал мань хүний санаа амарч айдас нь бага ч болов сарниад тэр гэрийн зүг хурдлан гүйлээ. Ийнхүү гүйж байхдаа санамсаргүй эргээд харчивал сүүмэлзэж бүртэлзсэн хар зүйл

араас нь дагаад холгүйхэн ирчихсэн гэлдэрч яваа харагдвал золтой л сүнс нь зайлчихсангүй. Тэгтэл дээр нэг шөнө бие засах гээд сууж байхдаа эхэнд ухсан булшны хажууд харагдсан сүүмэлзсэн хар зүйл

гэнэт санаанд нь орвол яах аргагүй тэр зүйл одоо өөрийг нь дагаад гүйж байгаа нь олйгомжтой болов. Ууганаа ч муухай орилон гүйсээр өнөөх хөөгөөд байгаа зүйлээсээ шальтай холдож чадалгүй гүйцэгдээд унаад өгөх нь тэр… -Одоо тэгээд яах вэ? Мягмарын бие ч яахав танагтай л байна. Харин Ууганаа өдий болчихоод байхад сураг чимээгүй очсон үгүй нь ч мэдэгдэхгүй юм…гэж Хүдэрээг хэлвэл -Ингэнэ гэж мэдсэн бол өдөр хэрэггүй явууллаа. Ядаж байхад өдөртөө очоод эргээд ирнэ гэж бодоод гэрэл чийдэн ч авалгүй явсан. Хэрвээ манаачийнхыг олж очоогүй бол эзгүй хээр гүйж байж энэ тэр юмны дайрлагад дайруулчихвийдээ? Адаглаад чоно нохой ихтэй. Яасан ч үйлсгүй юмс ар араасаа болоод байнадаа. Энэ хоёр сэг нь ч асаж өгөхгүй юм…гэж хэлээд ууртайхан очиж жийп машиныхаа

түлхүүрийг нэг дарвал тавлаж байх аятай тэр дороо асчихав. Энэ үед бас нэгэн буруу шийдвэр гаргасан нь Мягмарыг авч шууд төврүү яваад замаараа Ууганааг авах биш эхлээд төв явахаа азнаад Ууганааг олох гэж Гантулга ганцаараа машинтай явахаар болсон байлаа. Хүдэрээ Мягмарыг хараад үлдсэн нь ийнхүү тэр дөрвийг хооронд нь салгаж буй далдын хүчний нөлөө гэлтэй. Гантулга машиныхаа хаазнаас хөлөө салгахгүй шахуу л ирсэн замаараа давхиж байхдаа ийш тийш харан Ууганааг хайж явлаа. Гантулгыг яваад удаагүй байтал майхных нь гадуур хүн алхаад байх шиг чимээ гарж эхлэхэд Хүдэрээ ёстой мэл гайхав. Мягмар нам унтаж байдаг Ууганаа Гантулга хоёр ч байхгүй гэтэл хүн майхныг нь араар хүн нааш цааш алхаад байгаад ёстой их гайхжээ. Яах аргагүй л хүний хөлийн чимээ мөн байлаа. Хүдэр хэдий

зоригтой ч тухайн үед майхнаас гарахыг хүссэнгүй харин чангахан дуугаар -Хэн бэ? Хэн яваад байна гэж асуутал өнөөх хөлийн чимээ байхгүй болчихов. Хүн л юм хойно сониуч зандаа хөтлөгдөөд майхнаасаа гараад ар талд нь очтол эхэнд ухсан булшны шарил босоод ирчихсэн алхаж байгаа нүд хальтрам дүр зураг үзэгдэхэд Хүдэр муухай орилоод арагш саван унахад ийнхүү түүний муухай орилсон дуу түүний амьддаа гаргасан хамгийн сүүлчийн дуу байлаа. Хөөрхий туулай, хурга, ишиг гэх мэт зүрх муутай амьтдыг их айлгавал үнхэлцэг нь хагараад үхчихдэг гэлцдэг. Түүнтэй адил ийнхүү айхтар нүд хальтрам юм үзээд өнөөх нь өөрлүү нь дөхөж ирээд мөрөн дээр нь гараад суучих шиг болсонд Хүдэрээ тэсэлгүй үнхэлцэг нь хагараад үхжээ. Угтаа бол тэр шарил босч ирээд ийнхүү Хүдэрээг айлгасан

явдал биш байлаа. Гагцхүү эхэс дээдэс язгууртны шарилыг хожим хүмүүст ухуулж төнхүүлэхгүйн тулд тухайн үеийн хараалч домч хүмүүс ийм эвгүй хараал булшинд нь шингээж үлдээдэг байсных нь нэг илрэл манай дөрвөн залууд тохиолдсон аж. Уг хараал нь язгууртны булшийг хөндсөн хэмбэгуайч тухайн үедээ удалгүй ямар нэг байдлаар амиа алдах учиртай хар домын хүчтэй хараал байлаа. Хэдий маш ховор тохиолдолд иймэрхүү төрлийн хараал жатгыг булш бунханд шингээж үлдээдэгч тэрхүү ховор тохиолдол нь ийнхүү амар аргаар баяжиж мөнгө олох гэсэн 4 залууд тохиолдсон байна. Гантулга бараг л манаачийн гэрлүү дөхөхтэй зэрэгцээд зам дээр нь машины гэрэлд нэг хүн газарт хэвтэж байгаа харагдвал тэр нь ууганаа байлаа. Хуурай ах дүүсийн барилдлагатай тул дүүгээ ийнхүү хэвтэж байхыг харсан Гантулша дөхөж очоод машинаа зогсоож буун очих гэтэл

газарт хэвтээ Ууганаагийн хажууд нэг сэгсийсэн хар юм дөрвөн хөллөж гарч ирээд өөрлүү нь гүйх аядахад яах аргагүй хүн шиг л харагдсан аж. Гантулга ч яаран машиндаа сууж асааж аваад эрчтэй хөдлөн буцах зүгрүүгээ жолоо залав. Тэр манаачийнхруу бус майханруугаа зүглэжээ. Сайндаа ч биш өнөө 2 хайрцагтай юмаа аваад түргэн буцах гэсэн бодол тээсэн нь энэ аж хүний шунал гэж айхтар юм. Ийнхүү давхиж байтал хүзүүг нь цэл мөс гар атгаад авах шиг болсонд цочин эргэж харвал өнөөх сэгсийсэн юм нь машиных нь арын суудалд хэдийнээ ороод иржээ. Цэл мөс гар нь түүнийг амьд бус гэдгийг илтгэж байхтай зэрэгцээд л эвгүй эргэлтэн дээр хурдтай явсан Гантулга машинтайгаа шидэгдэж хэд хэд өнхрөөд өөрөө дотор нь нугасаа тасалж амиа алдав… Удтал хүлээсний эцэст Дуламгуай өнөөх өвгөн лам дээр орох ээлж нь таарч яаран сандран хүүгийнхээ тухай

асуувал өнөө лам нь -Хэдийн сүнс нь нөгөө ертөнцөд заларчээ. Хөндөж болохгүй юмаа хөндөөд түүнийхээ хорлолоор хариу хүртэж. Ай бурхан минь айхтар юм хөндөж айхтар ч хорлолтой байж дээ. Чи анхнаасаа явахаас нь өмнө мэдэж байсан хэрнээ яагаад ганц хүүгээ явуулав…гэж асуухад нь Дуламгуай эхэр татан уйлвал өвгөн нь ч голыг нь зурах шиг мэдээ сонссондоо итгэж ядан балдагдалд оров. -Хүү чинь нэг юм зөгнөж зүүдлэсэн байна. Зүүдийг нь эвтэйхнээр тайлсан бол амьдрах хувьтай л байж. Гэвч цуг явсан хүн нь зүүдийг нь тайлахдаа буруу тайлсан харагдлаа!! за даа цуг явсан хэд нь ч амьд харагдахгүй л юм. Тэд нар ер нь болохгүй юм хийгээд шийтгэлээ хүртсэн улс байна. Араас нь бүү татлаа болоорой ядаж сүнс дараа төрөлдөө хурдан эргэж төрөг гэж хэлээд өвгөн лам ном уншвал Дулам Бадарч хоёр ч дэмий л харуусан уйлж суухдаа хэдийн шийдэгдсэн хүүгийнхээ хувь тавилантай эвлэрэн сууна. Хөөрхийс газар дээрх ганц

үрээ алдсан улс ямар л олиг байхав. Өвгөн лам хэдийн Мягмарын сүнийг нөгөө ертөнцөд заларчээ гэсэн нь түүнийг аль хэдийн үхсэн гэдийг илтгэнэ. Тэр нь ч үнэн байлаа. Хачирхалтай нь майхан дотроо хоёр хөл нь гишгэхгүй аргагүй болж босох боломжгүй болсон Мягмар хамгийн эхэнд ухсан булшныхаа аман дээр очоод үүдийг нь налан суугаад амьсгал хураасан байлаа…чухам яаж гэдэг нь ойлгомжтой. Тэр өөрийгөө яг ингээд араг яс болчихоод энд байж байгаагаар зүүдлэсэн ба зүүд нь ч биелэлээ олсон нь Гантулгын буруу тайлсантай холбоотой. Ийнхүү олз омог олж амархан баяжихаар шуналдаа хөтлөгдөн ирсэн дөрвөн залуугийн гунигт үхэл олон хүнд сургамж болжээ. Гэрээс нь холгүйхэн зам дээр хэвтэх Ууганаагийн зүрх нь хаагдсан цогцсыг анх манаач олж хараад айж сандарсандаа төвөөс цагдаа сэргийлэх дуудсан байна. Цагдаа нар ирж болсон явдалтай

танилцан уг газрыг самнаад 4 залуугийн цогцсыг олж 2 ч ухаж тоногдсон булшийг битүүмжлэв. 2 хайрцаг эртний олдворуудыг ч хураан авч 4 залуугийн цогцсыг хотруу зөөвөрлүүлэв. Удалгүй сонин хэвлэл сайтуудаар “Хиргисүүр ухсан 4 залуу учир битүүлгээр амиа алджээ” “Хараалтай булш 4 залуугийн аминд хүрэв” “Одооны залуус хямдхан зүйлээр амиа үнэлдэг болжээ” гэх мэт гарчигтай нийтлэлүүд ар араасаа гарч хөөрхий Цэндмаа гэдсэн үрээ өрөвдөн нулимсаа арчин суухад Дулам,Бадарч хоёр гарыг нь атган хамт сууна…. Ямартай ч удам залгах үрээ үлдээгээд хөөрхий Мягмар хямдхан амиа алдан

хорвоог орхижээ… Энэхүү өгүүллэгээр залуусыг ухаараасай гэсэндээ олон олон санааг сургамжлахаар бичив. Эцэг эхчүүд хүүхдээ зөв өсгөөсэй✅ Хүмүүс амар аргаар мөнгө олох гэж бүү яараасай✅ Элдэв булш бунхан хиргисүүр зэргийг бүү хөндөөсэй✅ Зүүдний тайлал гэж ямар айхтар байдгийг бас ойлгоосой✅ гэсэндээ энэ өгүүллэгээ бичлээ баярлалаа… Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…