Нүүр Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “9-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “9-р хэсэг”

12 секунд уншина
0
0
235

…Өмнөхтэй нь ижил биш өөр төрлийн бүтэцтэй булшийг ухаж гаргаж ирээд байж байтал гай нь таарав уу гэлтэй хэт доош нь ухсан хэсгийн чулуу нь нурж Мягмарын хөл дээр унав. Энэ үйл явдал маш хурдан

хугацаанд болоод өнгөрсөн тул хэн ч яаж ч сэргийлж чадсангүй. Дэмий л өнөө гурав нь нураад унасных нь дараа хүүе хаая болцгоон өнөөх чулууг нь гурван талаас нь өргөвч их хүнд байсан тул даахгүй

яах ийх учраа олж ядан тэрүүгээр гүйцгээнэ. Харин Мягмар тэсэхийн аргагүй өвдөж байсан хамаг чадлаараа яалж ёолон орилвол өнөөдүүл нь ч сандран гүйлдэцгээхдээ арай гэж арга сэдэн өнөөх дарсан чулууг

нь холдуулж дөнгөлөө. Мягмарын хөл тэр чигтээ бяцрах дөхжээ. Аргачгүй биз хаа байсан МЭӨ үед олон хүний гар оролцоотойгоор бүтээж байгуулсан чулуун ханатай булшны нэг хана гэдэг ихэд жин

татахуйц хүнд байх нь ойлгомжтой. Тийм хүнд чулуу эвэгдэж байсан хөрс нь ухагдаад шороо нь суларсан тул ийнхүү нурж Мягмарын хөл дээр унахдаа өвдөгнийх нь дээд хэсгээс доош бүх хэсгийг нь дарсан

байна. Мягмар бараг л хөлөө мэдрэхгүй байлаа. Ядаж байхад зүүн хөл дээр нь унасан уг чулууны хажуу хэсэг нь баруун хөлийнх нь булчинг ч бас шүргээд өнгөрөхдөө яз татсан байлаа. Ёстой л болохгүй юм хийж байгаагийнхаа төлөөсийг нь авч байгаа аятай. Хүдэрээ Ууганаа 2 Мягмарын хөлрүү харж чадахгүй дальдчин зүрх нь үхэцгээхэд гагцхүү Гантулга л цамцаа тайлж ураад боолт хийн хөлийг нь боож хамгийн цус гараад байгаа хэсгээр нь чангахан уяад цусыг нь тогтоов. -Ингэхгүй бол зөвхөн хөлнөөсөө цус алдсаар байгаад үхэж ч мэднэ. Золоор гайгүй өнгөрчээ дүү минь…гэж худлаа хэлээд Мягмарыг бага ч гэсэн тайтгаруулав. Гэсэн ч Мягмар болоод өнгөрсөн явдалд итгэж ядан шоокын байдалтай байлаа. -Миний хөл миний хөл гэхээс өөрийг

хэлэхгүй чичрэн суух найзыгаа харсан Ууганаа “эрүүл саруул найзыгаа авч ирээд ийм болгочихсондоо эцэг эх эхнэр гуравт нь юу гэж хэлнээ” гэсэн бодолтой дотор нь харлан зогсохдоо найзыгаа өрөвдөн царай нь бараана. -Алив та 2 зогсоод юугхэв. Гурвуул дамжлаад майханруугаа очъё. Тэндээсээ шууд төв явахгүй бол горьгүй гэж хэлээд өнөөхөө гурван талаас нь дамжилсаар майханруугаа явахад газарт хөлнийх нь цус дусан дусан явж байлаа. Мягмарыг орон дээр хэвтүүлээд ус цай уулган тайвшруулах гэж оролдох Ууганаа юу ч хэлж чадахгүй юу ч дуугарч зүрхэлсэнгүй Мягмарын нүдрүү харан сууна. Харин Гантулга нуруу туруу нь өвдөөд байвал уух гэж авсан өвчин намдаадаг эмээ хайсаар олж аваад хоёрыг давхарлан шууд Мягмарт өгөв. Харин Хүдэрээ хэдийн машинаа асааж явахад бэлдэж

байлаа гэвч хүсвэл хясна гэдэг шиг жийп нь ч тэр ачааных нь ч тэр ер ассангүй. Аль аль нь юу нь болохоо байчихаад байгаа нь мэдэгдэхгүй дэмий л энэ тэр юмыг нь салгаж нийлүүлэн асаах гэж оролдох Хүдэрээгийн хөлс нь бурзайн ухсан нүхнийх нь шороотой холилдож нүүрийг нь халтартуулна. -Алив чи яачихав аа? -Тулгаа ахаа аль аль нь асахгүй байна. Юу нь болохгүй байгааг ёстой бүү мэд би лав аргаа барлаа гэх Хүдэрээг холдуулан Гантулга өөрөө ухаж төнхөв. Нэмэр байсангүй. Ёстой яачихаад асахгүй байгаа учрыг нь олсонгүй. Харин энэ үед Мягмар хэдийн тайвширсан цус нь ч тогтчихсон байлаа. -Таны эм л үйлчлэх шиг боллоо тайвшираад унтаад өглөө…гэж Ууганаа дуу муутайхан хэлвэл -Ёстой л гай нь таарчдээ. Тэгж нурахад нь тэнд нь ч зогсож таардаг ёстой муу ёр. Энэ хөл нь лав дахиж алхана гэдэг юу л

бол. Худлаа хэлж тайвшируулахгүй бол наадах чинь орилж чарлаад бөөн юм болох байлаа. Хайран сайхан залуу. Ядаж байхад энэ хоёр машин ер ассангүй. Асахчгүй юм байна. Одоо яах билээ гэж бодхоор л гол харлаад байх юм. Уг нь ч аминд нь халгүйлдээ гэхдээ ийм хөлийг эмнэлэг энэ тэрээр явж эмчлүүлэхгүй бол хар халуун зунаар ийм байдалтай байвал удахгүй өтчиж ч мэднэ….гэх Гантулгын яриа Ууганаагийн нүдэнд Мягмарын ар гэрийнхнийг улам л тод харагдуулах аятай… -Машин асахгүй бол манаач өвгөнрүү алхахаас өөр аргагүй биз дээ. Ерөөсөө цаг алдаад юугхэв. Би манаач өвгөний мотоциклийг гуйгаад ч болов учраа хэлж байгаад аваад ирье. Харин та машинаа үзээд Мягмарыг хараад байж бай гэхэд -Манаач өвгөн дор хаяж 10-аад км байгаа шүү. Ядаж байхад зам харгуй байхгүй болохоор

төөрч мэднэ шүү. Ахын дүү ирсэн зам чинь өвсөн дээр тодроод харагдаж байвал дагаад л алхаад байгаарай. Ах нь Мягмарыг хараад байж байхад Хздэрээ 2 машинаа ухаж төнхөөд юу нь болохгүй байгааг үзэж байг гэж хэлээд Ууганааг явуулав. Ууганаа ч найзынхаа төлөө хар халуун наранд манаач өвгөнийхийг зүглэн түргэн түргэн алхана. “Күэ бас ёртой юмаа. Зүв зүгээр байсан машинууд асахгүй! Барагтай л бол тэгж нураад байдаггүй чулуу хүртэл нураад л гүэ ядаж нурхад нь Мягмар тэнд нь зогсож байдаг ч юувдээ! Ёстой л гай нь таарч! ай хөөрхий ингээд боль гэж байгаа юм байлгүй дээ” Гэж бодоод санаа алдан Мягмарыг гөлрөн сууна. Харин энэ үед Дуламгуай өвгөнөө дагуулан өөр айлыг зорьж муу хүүгээ яаж явааг үзүүлэх санаатай бас өнөөх муухай зүүднийхээ тайллыг нь олох гэж нэгэн ламыг зорьсон

байлаа. -Хөлийг нь тушчихаж. Байгаа газраасаа холдож чадахгүй нь дээ. Болохгүй юмаа хөндөөд түүндээ хорлогдож насан эцэслэх нигууртай харагдлаа гэх залуу ламын шулуухан үг Дуламгуайн уурыг хүргэв. -Алив бос өөр хүн дээр очъё. Энэ мэт муусайн юмнууд үздэг хардаг нэртэй худал хэлж хүнээс мөнгө шулаад сурчихсан зэвүүн улс…гэж залуу ламыг муухайгаар хэлээд өвгөнөө дагуулан гарч явав. Угтаа бол олон ч хүний сайн гэх амаар зорьж ирсэн энэхүү залуу лам нээрэн л залуу хүн гэхэд ихэд төгсөрч гэгээрэлрүү дөхөж яваа сайн лам байсан аж. Харин чухам үнэнийг хэлж өгсөн ч сонсохыг хүсээгүй юмаа сонссон Дуламгуай уурандаа жаахан муухайгаар хэлчихээд гараад явсан байна. Үүнд нь ч лам хүү хар буруу санасангүй. Харин үзэж өгсөн хүнийхээ золгүй хувь төөрөгтэйг нь өрөвдөөд дотроо адислан сүжтилээд орхив. Орхих ч ёстой байлаа. Хаа байсан энэ

холоос тэр газарт байх муу муухайг дарж чадахгүй тул дэмий л өөрийгөө зовоохын нэмэр гээд угаас ч хүчин мөхөсдөх тул ийнхүү орхисон байна. Дуламгуай гаднаа уурласан хэдий ч дотроо бол залуу ламын хэлсэн нь худал байгаасай худал байгаасай л хэмээн залбирч явахдаа өөр нэгэн настайвтар ламыг зорьж явлаа. -Мягмар аа миний дүү яаж байна гайгүй юу? Гэх Гантулгын дуунаар Мягмар арай ядан өнгийвөл хөл нь хүн харахын эцэсгүй айхтар юм харагдаж бас нилээдгүй чинэрэн өвдөнө. -Та надад өгсөн эмнээсээ дахиад өгөөч. Би өвдөлтөө тэсэхгүй нь гэх Мягмарыг хараад хэдий их тунгаар өгөх аюултайг нь мэдэх авч гурав дөрвөн ширхэгийг уухад гайгүй гэж бодсондоо Гантулга өнөөх эмнээсээ дахиад хоёр ширхэгийг Мягмарт уулгаад унтуулав. Ууганаа яваад хэдийн 2 цаг гаран болжээ. Халуун наранд машины тос маслотой зууралдан нүүр нүдгүй харлаж тостой

хутгалдсан Хүдэрээ чухам юу нь болохгүй байгааг мэдэхгүй дэмий л энэ тэр юмаа тайлж үзнэ. Цэндмаа зүрхээр нь хатгаад байх шиг зовиуртай царайлан ажил дээрээ суухдаа Мягмарыг яаж яваа бол ч гэж бодох сөхөөгүй ажилдаа улайран сууна. Харин Дуламгуай өөрийн ганц хүүдээ санаа нь зовсоор яах ийх учраа олохгүй дэмий л лам хар бараадан энэ тэрүүгэр явах аж. Аргачгүй биз хаашаа явсаныг нь ч мэдэхгүй холбоо барих ч аргагүй хүний араас хаашаа гэж явхавдээ. Өнөөх настайвтар ламыг зорьж очоод ихэд олон хүн оочирлон зогсохыг үзвэл нээрэн л сайн лам гэж бодмоор. Тиймдээ ч ганц хүүгээ яаж явааг мэдэх санаатай өдөржин оочирлож ээлжээ хүлээв. Ууганаа ч халуун наранд өдөржин шахуу алхахдаа чухам ирсэн замаа л алдчихгүй шиг машиныхаа мөрийг даган алхана. Ядаж байхад яр гэгчээр өгсүүр газар тул ихэд ядрах аж. Харин Мягмар өвчин намдаах эмэндээ нам унтчихсан өдрийг өнгөрөөв. Нэгэн бодлын сэрүүн байж

тарчлахгүй ингээд унтаж байсан нь ч өөрт нь амар биз. Азаар Гантулга тийм эм авч явсан нь ёстой нүдээ олсон хэрэг байлаа. Хүдэрээ өдөржин машинтай зууралдаж тос тортог болсон ч аль аль машинаа асааж дийлсэнгүй. -За ёстой чөтгөр бүү мэд. Эсвэл чөтгөр нь ч асаахгүй байгаа юм уу мэдэх юм алга гэх Хүдэрээгийн үг Гантулгад жаахан жийрхмээр санагдав. “Гай нь таарч тэр сүнс чөтгөр гээч нь өдөж хоргойгоод байгаа юм биш биздээ! Уг нь өдий хүртэл олон ч булш бунхан хиргисүүр ухаж явсансан. Нэг ч удаа иймэрхүү золгүй юм тохиож байсан удаагүй. Уг нь овоо юм олоод л эрчтэй эхэлж байсан юмсан. Найзуудад минь тохиолдож байсан хар бараан зүйлс ганц намайг л тойроод байх шиг олон жил амар амгалан явж дээ!

Магадгүй одоо миний цаг ирээ юм болов уу?” гэж бодон суусаар харанхуй ч боллх дөхөөтөхлөө. Нар ч уулын цаагуур давав. -Уг нь 10-аад км газар Ууганаа аль хэдийн оччихмоор юмаа? -Харин тийм юу юугүй л харанхуй боллоо. За Мягмар ч энэ шөнө эмнийхээ хүчээр гайгүйхэн өхгөрлөө гэж бодоход одоо давхар Ууганаад бас санаа зовох ажилтай боллоо гэж Гантулга ундуйцна. Харин Ууганаа замаа алдалгүй алхаад байсан ч ер манаачруу дөхөж байгаа шинжгүй өдөржин явав. Тиймдээ ч мань хүн ихэд ядарч дээр нь нар жаргасанд

бага зэрэг сэтгэл нь түгшин алхана. хэдий ядарч байсан ч сууж амрахыг хүссэнгүй цааш алхаад л байлаа. Харин өвсөн дээр гарсан машины мөр хэдий бүдгэрээгүй ч гэгээ тасарч байгаа тул бага зэрэг харагдахаа байж эхэлж байлаа. “Найз минь яаж байгаа бол, одоо манаачийнх дөхөж баймаар л юм” гэх зэргээр бодон алхтал….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *