Нүүр Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “8-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “8-р хэсэг”

13 секунд уншина
0
0
227

…Хөөх доторх зай нь өчигдрийнхөөс хамаагүй том юмаа…гэж хэлээд Мягмар гэрлээ тусган орвол урдаас нь хүйтэн салхи сэвших шиг болоход мань хүн өөрийн эрхгүй гайхав. -Тулгаа ахаа? Битүү байсан

булшин дотор урдаас салхи үлээнэ гэж байх уу? Гэж асуувал -Хааяадаа иймэрхүү зүйл тохиолддог л юм. За за орцгооё гээд дөрвүүл яваад орвол мөн л нэгэн шарилыг толгойн доор нь чулуу дэрлүүлэн зүүн

зүгрүү харуулаад хэвтүүлсэн байлаа. Эргэн тойронд нь өмнөх булшныхтай ижил үнэд хүрч болохуйц олон ч гоёл чимэглэл ваар сав байх аж. Харин шинээр олдсон сонирхолтой зүйлс ч уг булшинд

байлаа. Адууны болтой толгойны яс бас хониных болтой хэдэн яс үзэгдэв.. -Эртнээс нас барагсдынхаа булшинд халуун хошуутай малыг хамт хийж оршуулдаг байсан зан үйл мэр сэр байдаг л юм. Үхэр

ямааны яс бол хэзээ ч гарч ирэхгүй. За за тэр ч яахав энэ удаад ч бас олз омог сайтай байна шүү. Аргагүй орлогын үүд нээгдсэн бололтой…гэж хэлээд өнөөх л чамин хайрцгаа дүүртэл нь шахуу гоёл чимэглэл

ваар савнуудаас хийж аваад гарцгаав. -Энэ хавьд чинь харин нилээд олон язгууртны булш байна уу? Үгүй юу? Овоо юмнууд гарч ирээд байх аятай. Хэдүүлээ ч өчигдрийн нэг хайрцаг, өнөөдрийн нэг хайрцаг нийлээд нилээд хэдэн сая болно доо. Гэхдээ л ханах болоогүй байна аа. Дөнгөж 2,3 хоноод ингэж олж байгаа юм чинь сар хиртэй байхад цөм хийгээд л буцах юм байна гэж хэлэх Гантулгын үг өнөө гурвын шуналыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Нөхдүүд өмнөхтэй л адил шарилыг нь хөндөлгүй бунхных нь хаалгыг буцааж тагласан болоод майханруугаа буцацгаав. Цаг ч оройхон болж байсан тул ийнхүү амарцгаагаар явжээ. Тэд энэ удаад олзоо тэмдэглэж ууж идсэнгүй. Сайхан хоол хийж идчихээд байж байтал Гантулга ч тооны машин

гаргаж ирээд элдэв тоо бодоод л завгүй суугаа харагдана. -Тулгаа ахаа та юу бодож байгаа юм? Гэж Хүдэрээ асуувал өнөөх нь -Урагшаа гаргаад хэдэн хятадад ямар үнээр зарж хэр хэмжээний ашиг олохоо л бодож байна. Зөвхөн энэ 2 хайрцгийг л зарлаа гэж бодоход хүн болгон нэг нэг дунд гарын жийптэй болох нь байна…гэж өнөө хэдийнхээ арааны шүлсийг асгаруулна. -Хэдүүлээ ч бусад тоногчидыг бодвол азтай эхэлж байна. Азтай ч юмнуудаа олж байна. Ер нь л бид дөрвийг аз ивээж байгаа бололтой булшнууд нь хүртэл амархаан ухаад гараад ирчих бунхнууд байж таарлаа…гэх зэргээр ярилцан суухдаа ямар айхтар зүйл хөндсөнөө гадарласан ч шинжгүй суух нь өрөвдөлтэй… Энэ үед Дуламгуай ч бэртэйгээ өдрийг өнгөрөөсөндөө ханасан болтой гэрлүүгээ явах гэж байлаа. Цэндмаагийн дүү нь ирсэн тул эмгэн

ийнхүү явж байгаа аж. Амьхандаа бэрдээ хань болоод дүүг нь иртэл цуг байсан хэрэг. -Ээж та нэг мөсөн хоноод явахгүй байсан юм уу? -Ээ одоо явахгүй бол нөгөө өвгөн чинь цай цүүгүй хэцүүдэж байгаа. Намайг л байхгүй бол гар нь татуу хөл нь мухар хүн шиг л байдаг юм. Ээж нь ингээд явъя…гэж хэлээд Дуламгуай ч гэрээ зүглэн гарч такси бариад явав. Оройхон болж бүгд л ор орондоо орцгоосон маргаашийн ухах өөр булшаа бодон хэвтэцгээнэ. Гантулгаас бусад нь анх удаа л ийм зүйл хийж ашиг хонжоо харж яваа улс болохоор битүүхэн дотроо баярлацгаан шуумалзана. Энэ шөнө хүн болгон л хар дарж зүүдлэх аж. Ууганаа ч тэр Мягмар ч тэр өөрсдийгөө нэгэн ижлээр зүүдлэх нь жигтэй. ‘Мягмар өөрийгөө араг яс болчихсон байна гэж зүүдлэн

хэвтэнэ. Ямар ч арьс мах гэх зүйлгүй цайж цагаарсан араг яс болчихоод ухаж байсан булшныхаа аман дээр өөрөө булш болоод хэвтэж байна гэж зүүдлэхдээ өөрийн эрхгүй айн бас хамаг л хөлс нь цутган хэвтэхэд хажуу талын орон дээр унтаж байсан Ууганаа ч тэр адилхан зүүд зүүдлээд хэвтэж байлаа. Харин Хүдэрээ, Гантулга хоёр өөрсдийгөө үхэж байна гэж зүүдлэсэн байна. Нэгэн шөнийн дотор дөрвүүл ийм муухай зүүд зүүдлэх нь цаанаа л нэг муугийн ёртой. Энэ үед бараг л үүр цайх дөхөж байлаа. Хачирхалтай нь зүүдээрээ аливааг урьдчилж хардаг Дуламгуай ч бас газар дээрх ганц хүү нь өөрийнхөө амийг хямдхан үнээр эрлэгийн элчид зарж байна хэмээн зүүдлээд тэсэлгүй орилон босч ирэв. -Хүүш Дулам минь чи яаж байна. Зүгээр үү гэх өвгөнийх нь сандарч тэвдсэн өнгө аястай дуунаар эмгэн жаахан ч гэсэн сэхэл авав. -Өвгөөн чи бид хоёр ганц хүүгээ үхэлрүү нь

явуулчихсан юм шиг байна. Би гэж тэнэг толгой анхнаас нь мэдрээд байсан ч хүүгээсээ айгаад олигтой ч хэлж тайлбарлаж чадалгүй явуулчихсандаа одоо харамсаж байна…гэж үрчгэр нүүрээ гунигтай царайгаар солиод 2 нүднээс нь нулимс бөмбөрөн суугаа харагдахад өвгөн ч нэг л биш болсоныг гадарлаад ирэв. -За ямартай ч тайван унтаж амраад аль. Өглөө эрт босч ярилцаад чиний таньдаг Дүгэрээ лам дээр очиж үзүүлье гэж эмгэнээ тайтгаруулаад унтуулахдаа өөрөө ч галыг нь залгах ганц хүүдээ ихэд санаа нь зовнин нойргүй хэвтсээр өглөө болов. -За манайхан босоорой босоорой гэх Гантулгын дуунаар өнөө гурав нь ч сэрвэл хэдийн гэгээ орчихсон нар мандах дөхөж байлаа. Бүгд л дотроо яасан муухай зүүд зүүдэлж хоновоо гэцгээсэн бодолтой босцгоов. -Ёстой муухай зүүд зүүдлэлээ. Ер ь энэ булш бунхан ухаж явна гэдэг чинь бас тийм ч амар юм биш бололтой ах минь…гэж Мягмар хэлэв. -За яаж байна? Ах нь лав сайхан л хонолоо гэж булзайруулах Гантулга өөрөө ч муухай зүүд зүүдлэж хоносон

тухайгаа хэлсэнгүй нуугаад өнгөрөв. -Олон жил ийм юм хийж явсан гэхээр чинь яаж болоод байдаг байна аа л гэж бодлоо. Бас л эвгүй юмаа ах минь. Шөнө би өөрийгөө хувхай цайсан араг яс болчихоод ухсан булшныхаа аман дээр хэвтэж байна гэж зүүдлэлээ гэвэл Гантулга хамаг чангаараа том том инээн -Сүртэй юм болох нь шивдээ. Чи тэгвэл удахгүй тэгээд араг яс болох л юм байна л даа…гэж тоглоом хийхдээ маш аймшигтай юм хийснээ ойлгосонгүй худлаа инээн зогсоно. -Та чинь яасан муухай юм ярина вэ? Дүү бас үр хүүхэдтэй болоод эхнэр хүүхдийнхээ хажууд хэдэн жил амьд явчихмаар л байна шүү…гэж Мягмар ундуйцвал Ууганаа ч чимээгүй майхнаас гараад бие засахаар явав. “Сонин юм даа хэлэх үү? Яах уу? Мягмар бид хоёр яаж ийм адилхан зүүд зүүдэлдэг байна аа? За за хэлвэл явъя энээ тэрээгээд худлаа дөвчигнөөд байж мэднэ. Зүгээр л зүүд төдий шүү дээ. Ингэсгээд чимээгүй л өнгөрчихье. Угаас булш бунхан ухаж явахаар энэ зэргийн

юм болдог л байлгүй” гэж бодоод зүүднийхээ тухай хэнд ч хэлэхгүй өнгөрөөхөөр шийдэхдээ зөвхөн мөнгө л бодож байлаа… Залуучууд өглөөний цай ундаа ууж аваад дараагийн булшаа ухахаар эрчлэн гарав. Хоёр ч булш ухаад олз омог ихийг олчихсон хүмүүс одоо амташсан бас туршлагажсан байлаа. Өнөө хар ажил хийж үзээгүй Мягмар хүртэл хүрз зээтүүгээ барин хамгийн урд алхана. Ингэж алхахдаа удахгүй тохиолдох муу зүйлийн тухай огтхон ч төсөөлөөгүй инээд алдан явж байлаа. Дуламгуай босмогцоо л өвгөнөө яаруулан байж өнөөх сайн лам Дүгэрээгийнхийг зорив. Амьхандаа ганц үрээ гэсэн сэтгэлээр ийм их түгшсэн сандарсан байх тэр хоёрыг тэнгэр ивээсэнгүй гэлтэй өнөө лам нь зориод иртэл гэртээ байсангүй. Хөдөө хол газарлуу овоо тахихаар явсан гэх сураг сонсоод Дуламгуай хэсэгтээ л уймран суув. -Яана вэ өвгөн минь. Би гэж заяагүй хүн хүүгээ хоёр

гурван ч удаа их муухайгаар зүүдлэлээ. Муу хүүд минь элдэв муу юм болохвий гэж бодохоос л гол минь харлаад байх юм. Өөр таньж мэддэг сайн лам байхгүй байдаг яасан ч зовлонтой хэрэг тохиовдоо гэж халаглан суух эмгэн ийнхүү уймран суугаа нь ч ганц хүүгээ л гэсэн агуу хайрынх нь илрэл биз. Нөхдүүд хэдийн дараачийн булшаа ухаад эхлэсэн байлаа. Өмнөх хоёроосоо арай л өөр байх шиг ухаж байх явцад нь модон бунхан байгаа шинжгүй зүгээр л доош ухагдаад байлаа. -Чулуун ханатай таглаж тавьсан булш л юм байналдаа. Ажил ихтэй л байх нь дээ. Уг нь ч ухаад гаргаад ирхээр овоо юм

байгаалдаа…гэж мэдэмхийрэн зогсох Гантулгын үг өнөө гурвыг илүү шуналтуулан хурдан хурдан ухацгаана. Нээрэн л чулуун ханаар тойруулаад дотор нь хүнээ оршуулж дээрээс нь хавтгай чулуугаар дарж тагласан болтой булш гараад ирэв. Гай нь таарвуу гэлтэй Мягмарын хөл дээр…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *