Home Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “7-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “7-р хэсэг”

21 second read
0
0
348

…Ууганаа нойрон дундаа хар дарж зүүдлэн хамаг хөлс нь цутган хэвттэл гэнэтхэн төмпөн шанага тачигнах чимээнээр цочин сэрэв. Их л хүчтэй дугарч цочихгүй байхын аргагүй болоод сэрсэн атал өнөө

гурав нь юу ч болоогүй аятай бөх гэгч нь унтацгааж байх юм. “Яасан муухай зүүд зүүдлэв ээ? Сая юу дугараад би сэрчихэв? Их л чанга юм дугарах шиг болоод сэрсэн юмсан! Гэтэл энэ гурав ажирсан шинжгүй

унтаж байдаг бас сонин юмаа? Би ер нь өчигдрөөс хойш яагаад л байна даа” гэж өөрийгөө яачихаад байгаа тухай бодоод төмпөн шанага дурарсан хэсэгрүү гэрэл тусган харвал юу ч байсангүй. Одоо

байтлаа хий юм сонсож цочиж сэрдэг болох нь л дээ. Энэ ажлыг дуусгаад хот орохоороо гандан хийдээр явж ном засал хийлгэж аваад дахиж л иймэрхүү юм хийж гараа бузарлахгүй юм шүү” гэж бодон

өөртөө хатуу амлан хэвтэхдээ угтаа бол өнөөх зүүдээ л бодохгүй шүү гэсэндээ аль болох өөр зүйлсийн тухай эргэцүүлэн байгаа нь энэ аж. Баргийн юмнаас айдаггүй Ууганаагийн хувьд тэрхүү зүүд нь маш

бодит мэт санагдсан болохоор өөрийн эрхгүй л айсандаа элдэв юм бодож аль болох л анхаарлаа сарниулж байлаа. Ашгүй тэгж хэвтсээр Ууганаа ч унтаад өгөв… Өглөө болтол бүгд нам гүм тайван унтацгаав. Ууганаа ч дахиж хар дарсангүй. Харин урьд шөнийн зүүд нь тэрүүхэн үедээ их л ёртой оргиод айдаст автаад байсан бол харин одоо өнөөх онгорхой булшруу гүйж очоод тэр эмэгтэйн шарилыг тал тал тийш нь тараачихмаар зориг орсон мэт санагдаж байлаа. -За хэдүүлээ ч өнөөдөр дахиад нэгийн ард гарах гэж үзнэ шүү. Энэ маягаараа хагас сар хэртэй ухчихаад явсан ч хэдүүлээ чамлахгүй юм халааслана л гэсэн үг. Дүү нар одоо бол ажлыг умалзуулна биз дээ…гэх Гантулгын

хөөргөсөн ярианд Мягмар цээжээ дэлдэн босч ирээд -Эд баялаг биднийг хүлээгээд тэр дотроо хэвтэж байхад бид нар залхуурч хэвтэнэ гэж байхгүй шүү дээ ах минь. Өнөөдрөөс жинхэнэ умалзуулаад өгнөө л гэв. Харин Ууганааг нэг л дуу муутай царай нь баргар байгааг анзаарсан Хүдэрээ -Ууганаа хөгшөөн зүгээр үү? Царай чинь барайгаад дуугаа хураагаад өвчин тусчихсан аятай юу болоов чи? -Муу дүүгийн минь хамаг сүр сүлд нь үхжээ дээ. Уг нь их л цоглог, хурдан түргэн хүнсэн…гэх Гантулгын үг Ууганаад жаахан тээртэй санагдаж уур нь хүрэн босч ирээд -Би яав л гэж. Ядарсандаа жаахан тухгүй хоноод олигтой нойр авч чадсангүй нозоорч л сууна. Тэгхийн хооронд хүн элдэв янзаар хэлээд байх хэрэггүй шүү! Гэж ёдорлочихоод гараад явбал өнөө гурав мэл гайхсаар хоцров. -Анх танилцаад ах дүү

бололцоод өдий хүрэхдээ ингэж уурлахыг нь анх удаа л харлаа гэж Гантулгыг хэлвэл Мягмар ч нилээд гайхсан янзтай -Үгүй ээ харин хэлээд юугхэв ах минь. Ёстой л өдий олон жил нөхөрлөхдөө хүн амьтны өөдөөс ингэж уурлаж байхыг нь ер үзсэнгүй гэхэд Хүдэрээ Ууганааг өмөөрсөн янзтай -Нээрэн ч ядраад тэгсэн юм байлгүй дээ. Хэдүүлээ үгээр идэж янзыг нь үзээд яахав гээд ороо хураан зогсоно. -Ядраад байхаар сүртэй юм хийсэн ч бишдээ. Юундаа ядардаг байна аа. Адгийн муу би хүртэл зүгээр л байнадаг гэх мэтээр Мягмар ч чимээгүй байж чадсангүй тэгсгээд өнгөрөв. -Энэ удаад өглөөний цай чанах унд бэлдэх ажлыг Хүдэрээ гүйцэтгэв. Хуваарь гаргаад түүнийхээ дагуу л хийж байгаа нь энэ юмсанж. Нөхдүүд цайгаа уун суухдаа хэн хэн нь үг дугаралгүй чимээгүй л сууна. Харин энэ үед өнөө хэдийнхээ уур амьсгалыг эвдээд байгаагаа мэдсэн Ууганаа -Манайхаан?

Өглөөний явдалд уучлаарай. Би жаахан түргэдчихэж…гэхэд Мягмар хажуунаас нь чанга дуугаар -Манай найз чинь ийм л цайлган залуудаа. Ёстой л соёлтой боловсролтой залуу шүү. За зүгээр зүгээр тиймэрхүү юм байх шүү дээ…гэж яриа эхлүүлвэл Гантулга ч -Дүүг тэгж уурлаж байхыг хараагүй болохоор бас эвгүй л байдаг юм байна. Ах нь буруу юм хэлчихэв үү? Гээд өөртөө жаахан зэмлэнгүй л суулаа. Ахын дүү сайн нойр авч чадаагүй бол хэсэг амраад гарсан ч яахавдээ. Хэдүүлээ ямар юманд туугдаж яваа биш. Бид гурав ухаж байтал чи сайн унтаад ав…гэж хэлвэл өнөө хоёр нь ч тэг тэг гэцгээнэ. Харин Ууганаа бол өөрөө иймэрхүү зүйлийг зөвшөөрөх хүн угаас биш билээ. Үүнийг нь ч мэддэг болохоор Гантулга зориуд янзыг нь үзэж ингэж хэлсэн байна. Тэглээ ч Ууганаа аль болох энэ хэлтэйгээ цуг баймаар

байгаа нь ойлгомжтой. Хэлий гэгээн цагаан өглөө ч гэлээ тэрээр майхандаа ганцаар үлдэрийг огт хүсэхгүй байлаа. Ийн ярилцаж суусаар дөрвүүл ээлжит булшруугаа хамаг л багаж тоноглолоо аваад хөдлөв. Эхэнд ухсан булшнаас холгүйхэн за сайндаа л 50 орчим метрийн цаана хааш хааш 4х5 хэмжээтэй томовтор дөрвөлжин булш тэднийг хүлээх мэт харагдана. -Хиргисүүр л гэж бодоод байсан дандаа л дөрвөлжин булш болж таарах нь дээ. Тэр нь ч сайн биз…гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулах Гантулгын царайнаас харахад л хиргисүүрээс дөрвөлжин булш ухах нь илүү ашигтай юм байна гэж ойлгогдмоор…тэгтэл Мягмар онцгүй зүйл ярьж бусдынхаа дургүйг хүргээд авав. -Ингээд л ухаж байсан гэнэтхэн шалгалт шүүлгэ гээд л бөөн хүмүүс хүрээд ирвэл хэдүүлээ ёстой баларна даа… -Чи яасан амны билиггүй яриатай хар шаар вэ? Тэгээд хүрээд ирвэл хэн хэн нь

шоронгийн хадаас л болно. Мэдээж тийм зүйл болохгүйг судлаад л ирнэ биздээ. Ойрын 1,2 сар энэ газарт шалгалт шүүлгэ битгий хэл энгийн иргэд ч бараг ирэхгүйг би сайн мэдэж байна…гэж Гантулга уцаарлав. Өнөө хоёр нь ч Мягмарлуу муухай харцгаагаад юм хэлсэнгүй өнөөх булшаа ухаж эхлэхээр яваад өгвөл мань Мягмар өөрийнхөө амнаас болж ганц сайн буруутсандаа гэмшин чимээгүй л өнөө хэдийгээ дагаад алхав. Хонх дугарах чимээнээр Цэндмаа очиж хаалгаа тайлвал Дуламгуай хоолны халуун сав бас бус чихэр жимс барьчихсан зогсож байлаа. -Өө ээж хүрээд ирэв үү? Та ор ор. -Өнөөдөр муу охиноо амардаг болохоор нь гэртээ зүгээр сууж байхаар гээд хүрээд ирлээ. Алив энийг халуун дээр нь одоо идээдхээрэй хүүхээн. Ээж нь сайхан банштай шөл хийгээд ирлээ…гэхэд Цэндмаа ч дуртай нь аргагүй 2 аяга авч ирээд -Та хамт идэлцэхгүй бол би барахгүй ээ…

гэв. -Өнөө дүү чинь байхгүй байгаа юм уу? -Манай дүү найзуудтайгаа уулзана гээд л эрт гараад явсан…гэх мэтээр ярилцан Дуламгуай хэсэг ч гэсэн хүүгээ санагалзах сэтгэлээ тайтгаруулав. Элдэв дэмий юм зүүдлэж хараад байгаа хэлвэл давхар биетэй амьтан хямарчихна биз гэж бодоод -За тэгээд муу хүүгээс минь ганц нэг сураг байна уу? Гэвэл Цэндмаа -Өө харин байдаггүй ээ. Гэхдээ өөрөө ч явахдаа олон хоног сүлжээгүй газар ажиллах байх битгий санаа зовоорой. Хааяа нэг төв орох эсвэл уулын орой дээр гарвал залганаа гэчихээд явсан болохоор би ч нээх холбоо барихгүй байна гээд санаа зовоод байхгүй л юм. Сайн яваа байхаа? Ууганаатай хамт яваа юм чинь цаадах чинь алзахгүй. -Муу хүүг минь хүн шиг явахад нь түшиж тулдаг ганц найз нь Ууганаа л юм даа. 2 хүү минь ажил үйлс нь бүтэмжтэй яваа байх…гэсээр элдвийг ярилцан суусаар Дуламгуай хүүгийнхээ гэрт бэрийнхээ дэргэд өнжив. Энэ үед манай дөрөв ч ёстой дор нь ухаад хоёр дахь

булшныхаа орох хаалгыг нь гаргаад ирсэн байлаа. Цаг ч оройтоогүй байсан тул мань дөрөв ч шууд л онгойлгож ороод доторхыг нь цөлмөнө гэсэн нэгэн бодолтой хэсэг амран сууцгаав. -Өдрийн хоолноос хойш дор нь ухлаа шүү тэ? -Харин тиймээ. Газар нь сайхан зөөлрөөд ирсэн болохоор торох юм байсангүй. -Одоо ч нээх л үлдлээ дээ. Бас л чамин чамин юмнууд гарна шүү дээ…гэж Гантулгыг хэлвэл Хүдэрээ өмнөх өдрийнхтэй адил сонин хачин яриулах санаатай Гантулгаас элдвийг шалав. -Өчигдөр ухсан булшинд ваар сав, зүүлт, бугуйвч л байсан болохоор ерөнхийдөө тийм зүйл байдаг байх нь гэж бодоод яваад байсан минь буруу юу ах?….гэж асуувал Гантулга -Чи чинь юу ярина вэ дүү минь. Бид нарын ухаад байгаа булш эхэс дээдэс язгууртан хүний булш гэдэг нь лавтай. Өчигдрийн ухсан булш ч язгууртан эмэгтэйнх байх шиг байсан. Ерөнхий тиймэрхүү томчуулын булш заавал нэг юмуу хоёр дагуул булштай байдаг юм. Дагуул булш

нь энэ хэдийгээ бодвол жижгэвтэр бас дотрох нь ч сүйдтэй үнэт эдлэл гээд байх зүйл байдаггүй юм. Гэхдээ дагуул булшны малтлагын үр дүнд нум сумны хүрэл болон ясан зэвүүд илэрсэн тохиолдол байдаг л юм. Тийм сумны зэвүүд хүртэл үнэд хүрнэ шүү дээ. Ер нь бол дөрвөлжин булш нь хэсэг бүлгээрээ тусгай оршуулгын газар үүсгэн байрладаг онцлогтой. Дунджаар 3-5 булшнаас 10-15 булштай байдаг боловч 50 хүртэл булштай оршуулгын газар тохиолддог гэж байгаа. Өнгөн хөрсөн дээр байх ерөнхий хэмжээ дунджаар 2×4 м байх боловч 4×6 м бүр 5×10 м хүртэл том хэмжээтэй байх нь ч бий. Ихэвчлэн хүнээ

толгойгоор нь зүүн зүг хандуулж дээш харуулж хэвтүүлэн 0,5-3,5 метрийн гүнд оршуулж том зузаан хавтгай чулуугаар дарж таглан шороогоор булж тойруулан хавтгай чулууг эгнүүлэн босгож дөрвөлжлөн хүрээлээд дотор, гадна хаяаг нь багавтар чулуугаар дарж бэхэлсэн байдаг. Бид хэд бол азтай байна дандаа л модон бунхан таараад. Цаанаасаа биднийг ивээгээд байх шиг байна. Дөрвөлжин булшны бас нэг сонирхолтой зан үйл бол оршуулж буй хүнийхээ толгой дор чулуун дэр тавих юм. Та нар өчигдрийн эмэгтэйн шарилыг харсан бол толгой дор нь чулуу дэрлүүлсэн байсан шүү дээ. Чулуун дэр тавих зан үйл эртнээс үүдэлтэй юм шиг байгаа юм за за үг олдож

үхэр холдлоо ажилдаа орцгооё гээд Гантулгыг босвол ямар их мэдлэгтэйг нь гайхсан өнөө гурав ч ангайж сууснаа дагаад босцгоолоо. Хаалгыг нь хөшиж онгойлгоод орвол мөн л урхи занга гээд байх зүйл байсангүй. – Хөөх доторх зай нь өчигдрийнхөөс хамаагүй том бололтой гэж хэлээд Мягмар гэрлээ тусган түрүүлээд орвол…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…