Нүүр Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “6-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “6-р хэсэг”

12 секунд уншина
0
0
274

..Шороо тоосонд дарагдаж юу байгаа нь мэдэгдэхгүй шахуу болсон ч ойлгомжтой гоёл үнэт эдлэлүүд байлаа. Өнөөх хүнийх нь булш лав эмэгтэй хүнийх гэдэг нь баттай санагдав. Учир нь энд хүрэл завсгийн

үеийн хүзүүний зүүлт, бугуйвч, ваар, гэх мэт үнэд хүрж болох олон зүйл байлаа. -Үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн булш байхыг нь хараад л ойлгомжтой язгууртан дээд давхаргын хүний оршуулга

байна гэж мэдсэн юм. Миний бодсон зөв байжээ. Зөвхөн энэ булшны үнэт эдлэлүүдээр л хэдүүлээ ирэхдээ зарлагадсан мөнгөө хэд нугалж олно. Тэгхэд энэ хөндийд хэдэн булш байгааг чи харсан биз дээ…гэх

Гантулгын шуналтсан харц, мөнгөнд сохорсон нүд Ууганаад нэг л эвгүй харагдах авч угтаа бол өнөөх булш л түүнээс ч илүү аймар харагдаж байлаа. -Та чинь яасан их мэдлэгтэй юм бэ. Гаднаас нь

хараад язгууртных эсвэл энгийн хүнийх гэж ялгаж болдог хэрэг үү? Гэх Ууганаагийн гайхсан асуултанд Гантулга инээд алдан -Ха ха. Чи ахыгаа нэг л дутуу үнэлсэн бололтой. Ах нь чиний мэдэхгүй олон

зүйлийг мэднэ шүү. Хэрэв цагариг хэлбэрийн чулуун дарааст булш байвал жирийн иргэдийн оршуулгын дурсгал гэж нийтлэгээр авч үздэг юм. Ихэвчлэн жижиг хэмжээтэй байх авч зарим нэг тохиолдолд жирийн иргэний булш байсан гэж хэлмээргүй том хэмжээтэй байх нь ч бий. Гадна талаасаа харахад ч тэр энгийн хүний булш биш гэдгийг илтгэх том булш нь ухаад орвол жирийн иргэнийх байх тохиолдол ганц нэг байдаг л юм… гэх Гантулгын ярианаас үзэхэд тэрээр үнэхээр хоосонгүй нэгэн бололтой. Энэ талаар дэндүү их мэдлэгтэй юм. Бас олон ч булш ухаж явсан бололтой туршлага гэж айхтар бололтой гэдгийг Ууганаа анзаарав. Ямартай ч ийнхүү хоосон биш гэдгээ мэдсэн

нь Ууганаагийн дахин өөр булш ухах шуналыг эрхгүй төрүүлнэ. -Хоёроо огцом хөдөлгөөн хийлгүй эвтэйхэн орж ирээд олзоо хар гэх Гантулгын дуунаар Хүдэрээ, Мягмар хоёр ч дуртай яваад орвол Гантулга олсон үнэт эдлэлүүдээ хэлийн шороог нь арилгаад сууж байлаа. -За ингээд орлогын чинь үүд нээгдэж байгаа юм даа. Алив ахын дүү нар тэр битүүмжлэх хайрцаг аваад аль гэж хэлээд өнөөх олсон үнэт эдлэлүүдээ гэмтээчихгүйг хичээн нэг нэгээр нь эвтэйхэн хайрцганд хийв. Хайрцаг нь ч дотроо өнөөх эдлэлүүдийг нь гэмтээчихгүй гэсэндээ зөөлгөвчтэй байх агаад ийм хайрцаг маш олныг авч ирсэн байлаа. -Энэ булшыг нь арай ч авахгүй биз дээ…гэж

Ууганааг асуувал -Бид нар авах ёстойгоо авсаан дүү минь. Одоо наадах чинь эрдэмтэд судлаачдынх…гэж хэлээд хажууд нь ганц бугуйвч үлдээгээд за гарцгаая гэв. -Тэр бугуйвчийг үлдээдэг нь яаж байгаа юм бэ…гэвэл -Хөөрхий судлаачид нэг ч болтугай юм илүү судлаг дээ. Уг нь ч ах нь булшийг нь ч авбал авах л чадалтай толгой. Урд иймэрхүү булшийг бүр ч үнэтэй авдаг хүнийг ах нь танихаараа л нэг байна. Гэвч бидэнд дэндүү эрсдэлтэй. Энэ том юмыг чинь яаж урагш нь гаргахав. Одоохондоо чадхыгаа л авъя гэж хэлээд майханруугаа бүгд буцав. Ямартай ч нэг хайрцаг тэр чигтээ дүүрээд авлаа. Алдагдалгүй ашигтай ажиллах нь ойлгомжтой болсон мань дөрөв. Анхны олзоо томхон эхэлсэнд баярлацгаан нэг шил юм задлав. Дөнгөж өглөөний 8 болох

гэж байхад ийнхүү олзоо олоод баяраа тэмдэглэн суугаа нөгөө дөрөв юм үзээгүй аятай тасартлаа ууцгаасан байна. Дэндүү баярласандаа тэр биз… Харин энэ үед Дуламгуай хэдийн босчихсон өнөөх үүрээр зүүдлэсэн зүүдээ эргэцүүлэн суув. “Хүү минь нүх ухаад л байх юм! Хажууд нь хохимой толгой байдаг нь ямар учиг илэрхийлж буй юм болдоо! Муугийн ёр л биш байгаасай. Уг нь хохимой толгой зүүдлээд мууддаггүй л юмсан! Ай хөөрхий газар дээрх ганц үр минь хаашаа юу л хийгээд явчихавдаа” хэмээн бодсоор санаагаа чилээн суулаа. Цэндмаа ч ажилдаа явдгаараа явж гэртээ ганцаараа байхаар эвгүй байсан тул дүүгээ хань болгохгээд гэртээ авч ирсэн байлаа. Толгой нь хагарах шахаж дотор нь муухайран өөрийн эрхгүй Мягмар сэрэв. Нүдээ нээхэд ч тун бэрх болтлоо уужээ. Өнөө гурав тасраад нам унтсан байгааг харвал яаж ийм халуун наранд унтдаг байна аа? Гэж

бодмоор… Мягмар ч хажууханд урсах гол орж сэргэх санаатай гуйвж дайван явсаар голын эрэгт очлоо. Хүйтэн усруу нүүрээ дүрэн сэргээд хэсэгтээ л сайхан болов. “Яасан сайхан юм бэ?” Гэж бодон суутал хажууханд нь хэн нэгэн голоор туулаад гарчих шиг болвол Мягмар тун ч гайхан харав. Хэн ч юу ч харагдсангүй. “За энэ архиа багасгая! Одоо элдэв юм сонсдог болж эхэлж байгаа юм байна. Яваандаа хардаг болчихвол ёстой лай” гэж бодоод арай гэж майханруугаа очвол өнөөх ухаж дуусаад тоносон хиргисүүр дотроос ямар нэг зүйл гараад гүйчих шиг нүднийх нь буланд хальт торойгоод өнгөрөв. За бүр ийм хурдан хараад эхэлчихлээ! Ер нь болихгүй бол горьгүй нь гээд орон дээрээ хэвтэн дэрэн дээр толгой тавиад л нам унтав. Тэр дэндүү их уусандаа

ийнхүү айх айдасгүй элдэв юм бодолгүй өнгөрөв. Хэрэв эрүүл байгаад хажууханд нь хэн нэгэн голоор гарах шиг болж дараад нь хэн нэгэн ухсан хиргисүүр дотроос гараад гүйх шиг болсон бол Мягмар лав айсандаа өмдөндөө дусаах байсан биз. Залуус үдийн алдад зэрэг шахуу л сэрцгээв. Ёооё үхлээ үхлээ гэх нэг ижил үгнүүд хэлсээр ам нь хатаж цангасан хүмүүс л босцгоов. -За ёстой юм үзээгүй хүн шиг уучихжээ. Хэдүүлээ олзондоо арай л их баярлачихаж. Одоо шараа тайлаад больцгоох уу? Гэж Гантулгыг хэлвэл -Шараа тайлна гээд дахиад уух юм уу? Лай лай үхлээ ах минь…гэж Ууганаа хэлэв. Эр улсууд л болсон хойно ууж идэх юмаа хотоос хангалттай авчээ… -Та нар энэ гол орооч. Ёстой янзын байналээ. Хүйтэн усад толгойгоо дүр. Сэргээд л явчихна гэж Мягмарыг хэлвэл өнөөдүүл нь ч нээрэн тэгье гэцгээгээд л цугтаа

явцгаав. -Хоол хийж идээд уусан юмнууд нь ч сайхан гарцгаагаад ирэв. Одоо залуус уухаа азнаад сайхан амарч өнжөөд маргааш өглөө нь шинэ булш ухаж эхлэхээр тохирцгоосон байна. -За дүү нар. Одоо сэтгэл санаа бол янзын байна уу? Хүн олз омог олоод ирэхээрээ улам л сэргэж ажил хийхдээ дуртай болдогсон гэхэд -Өө одоо бол зүгээр амрахгүй ганцаараа ухсан ч яахав гэж Мягмар онгирно. -Та ч нилээд юм мэддэг болтой байсан. Энд тэнд ухаж байсан сонин содон булш бунхан юу байна яриач ах минь…гэж Ууганаа сониучирхав. Гантулга ч дуртай нь аргагүй тамхиа асааж аваад яриа эхлүүлэн суув. -Ах нь үнэн хэрэгтээ энэ их юм мэдээд байгаа нь өөрөө энэ чиглэлээр суралцаж судалгаа хийж явсантай холбоотой. Ухаж судлаад ашиггүйгээ мэдсэн болохоор л ирээдүйгээ бодож ийм сонголтыг

хийгээд одоо сайхан л амьдарч байна. Ах нь ийм замаар мөнгө олохыг сонгосондоо харамсдаггүй. Гэхдээ мэдээж зөв зүйл хийгээгүй учрааё ямар нэг шийтгэл хүртэх нь ойлгомжтой л гэж боддог. Ямар ч шийтгэл хүлээх байсан би олж чадах хүртлээ олно л гэж боддог хүн. Ах нь залуудаа Орос Монголын хамтарсан судалгааны багт дадлагын оюутнаар дагалдаж явахдаа л их сонин содон олдвор үзэж байлаа. Тэр л санаанаас ер гардаггүй юм. Гаднаас нь харахад л энгийн хүний булш биш гэмээр том булш байсан. Малтлага хийх явцад модон бунхан гарч ирсэн. Тэгээд дотроос нь маш гоёмсог хийцтэй хоёр дугуйтай сүйх тэрэг гарсан. Би ч ангайж билээ. Бүхэл бүтэн сүйх тэрэг тэгээд байж байна чинээ төсөөлөөгүй юм. Тийм гоёмсог тэрэг байгаагаас нь харахад л оршуулсан хүний зэрэг дэв бол энгийн хүн биш гэдэг нь

харагдаж байлаа. Яахав булш бол нэлээн тоногдсон, доторх эд зүйлс нь харьцангуй бага байсан л даа. Магадгүй тэр л намайг ийм замаар явахад нөлөөлсөн байх. Тухайн булш малтлага, судалгаа хийж байхад эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байснаас олдвор эд өлгийн зүйл харьцангуй бага илэрсэн юм. Гэхдээ хүннүчүүдийн оршуулгын зан үйлийг судлахад нэмэр болохуйц чухал хэрэглэгдэхүүн олдсон нь тэрхүү малтлага хийсэн булшнаас 5х4 м хэмжээтэй том модон бунхны таган дээрээс 2 дугуйтай морин тэрэгний үлдэгдэл байсан юм. Ахынх нь санаанаас тэр л гардаггүй юм. Тэр нарийн хийцтэй том тэрэг байгаа дээд язгууртан хүний булшийг тоносон хүмүүс яасан их мөнгө олсон бол? Гэх бодол л хэсэгтээ салаагүй. Тэгээд л би ч гэсэн яагаад түрүүлээд үнэт эдлэлүүдийг нь аваад байж болохгүй гэж” хэмээн бодоод л ах нь сургуулиа ч хаясан мөрөөдлөө ч хаясан. Тэгээд санаа

нийлсэн хэдэн нөхөдтэйгээ ёстой л ухаж өгсөндөө. 10-аад жил ухаж их ч мөнгө олсон. Одоо ч шуналдаа хөтлөгдөөд л явж байна. Энэ хугацаанд анх эхэлсэн гурван ч анд нөхөр минь таагүй явдлаар нас нөхцөж нэг нь бүр галзуурч ч байлаа. Нэг найз минь одоо шоронд ялаа эдэлж байгаа юм. За ерөнхийдөө анх эхлэсэн хүмүүсээсээ ах нь л хамгийн хол явсан нь болоод байна. Энэ удаагийн ажлыг дуусгаад болино гэж ах нь шийдсэн. Та нар ч гэсэн энэ удаагийн ажлаар өөр өөрсдийн амьдралыг хангалттай өөрчилж болох учраас дахиад ийм зүйлтэй орооцолдохгүй хэрэггүй гэж сургамжлав. Гантулгын ийнхүү харууссан ч юм шиг харамссан ч юм шиг яриа нөгөө гуравт нэгийг бодогдуулж байлаа. Мягмарын хувьд жирэмсэн эхнэрээ сайхан амьдруулж эцэг эхийнхээ ачийг хариулах тухай л бодогдон сууна. Уг

ярианаас хойш орой болтол өөр онцын сонин юм ярьсангүй. Хөзөр тоглож хоол унд эргэлдүүлж байсаар цагийг өнгөрөөн амарч өнжив. Харин Ууганаагийн толгойд Гантулгын ярьсан сонирхолтой олдворын тухай л бодогдоод байлаа. Бүхэл бүтэн сүйх тэрэг хүртэл нэг дөрвөлжин булшинд хадгалагдаад байж байна гэдэг үнэхээр л сонирхолтой… Бүгд орондоо орцгоосон байх үед өглөө шинэ булш ухаж эхлэх болсондоо хэн хэнийх нь хорхой хөдлөн хэвтэнэ. Энэ бол шунал юмсанжээ. Юу гарах бол? Эхний булштай адил үнэт эдлэлүүд

байгаа болов уу? Гэж бодох Ууганаа өнөө хэдээсээ арай түрүүлээд элдэв янзын юм хараад эхлэчихсэн байлаа. Гэхдээ тэр үүнийгээ хэсэгтээ л мартсан нь өнөөх олдворуудтай холбоотой. Шөнө дунд болж байхад Ууганаа хар дарж зүүдэлнэ. Өнөөх онгорхой орхисон булшнаас чулуу дэрлээд хэвтэж байсан эмэгтэйн шарил босч ирээд майханруу нь дөхөж байгаагаар зүүдлэн хамаг хар хөлс нь цутган хэвттэл….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *