Нүүр Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “5-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “5-р хэсэг”

14 секунд уншина
0
0
265

…Ууганаа харанхуйд овоо нүд нь дасаад ирвэл өдөрхөн ухаад эхлэсэн хиргисүүрийн зүгт нэг хар юм сүүмэлзээд байх шиг харагдвал гайхахдаа асаагуурынхаа гэрлийг тусгавал хол байсан тул гэрэл нь

хүрсэнгүй. “Энэ эзгүй хээр газар юу байдаг юм болдоо? Эсвэл би буруу харсан юм болов уу?” Гэж бодохдоо нэг л жийрхээд ирсэн тул удаан суусангүй тэгсгээд босч майханруугаа зүглэв. Майхан нь сайндаа л 40

орчим метрийн цаана байх бөгөөд тийшээ алхах нь их л хол юм шиг санагдаж араас нь ямар нэг юм дагаад ч байх шиг эвгүй мэдрэмж төрвөл Ууганаа аль болох айхгүйг хичээн эргэж харалгүй алхсаар

майхан дээрээ ирвэл Мягмар -Чи чинь яагаад наад царай чинь цонхий цайчихаа вэ? Гэхэд Ууганаа ч олон юм ярьсангүй -Яахавдээ оройн сэрүү ороод жаахан зэврүүн байна. Даараад л тэр юм байлгүй.

Хэдүүлээ унтацгаах уу? Өглөө эртхэн босч нар халахаас өмнө ажлаа эхлэвэл дээр байх даа гэвэл нөгөөдүүл нь ч дуртай зөвшөөрөөд унтхаар хэвтэцгээв. -Ах нь маргааш цуг очиж ухалцана. Адилхан л

ярилцаад ирсэн байж бие болохгүй байна гээд ажлаас хойш суугаад байдаг хүн би биш гэх Гантулгын үгийг хорих хүн байсангүй. -Та өөрөө л мэдэхгүй юу даа! Бид нар бол таньгүй болоод л байх юм билээ? Гэж Хүдэрээг хэлвэл Мягмар дотроо ихэд дургүйлхэн хэвтэнэ. “Энэ муу хөгшин хар тэгж байгаад зальтай хог юм. Хүдэрээ нь ч гэж Хүдэрээ. Худлаа томорсон аархсан хүн. Ууганаа ч юм хэлж чадахгүй байхад би юм дугарвал хэрүүл болно биз! Дуугүй л хэвтье” гэж бодсоор унтаад өгөв. “Муу хүү минь сайн л яваа байх даа? Сүүлд сүлжээ нь тасраад сураг алдарсан. Ядаж хаашаа явсанаа ч хэлдэггүй сонин хүүхэд шүү! Муу бэр минь ганцаараа яажшуухан байгаа бол доо? Маргааш очиж эргэе байз” гэж бодон хэвтэх Дуламгуай сүүлийн хэдэн өдөр өнөөх

ёрын зүүдээ зүүдлээгүй тул бүр санаа нь амраад байлаа. Үүрийн гэгээ дөнгөж л орохтой зэрэгцээд Ууганаагийн нойр нь хулжин сэрэв. “Яасан эрт сэрчихэв ээ? Гээд цагаа харвал үүрийн 4 өнгөрч байлаа. Буцаад унтах санаатай нүдээ анин хэсэг хэвтвэл огт нойр нь хүрсэнгүй. “За байз энэ хэлийгээ сэрээгээд ажилдаа гаръя гэхээр арай ч эрт байх юм. Ядаж 5 өнгөрөөгөөд сэрээе дээ! Нар ч мандчихна биз! Харин одоо нэгэнт эрт сэрсэнийх босч энэ хэддээ цай чанаж өгье дөө гэсээр орноосоо өндийвөл нөгөө гурав нь үхсэн мэт нам унтана. Ууганаа эхлээд бие засах санаатай майхнаасаа жаахан холдвол шөнө мэдрэгдсэн өнөөх түгшүүртэй мэдрэмж дахин мэдрэгдэх нь тэр. Яах аргагүй л хөнгөрөөд зогсож байхад ард нь хэн нэгэн ирчихсэн хараад байх шиг санагдвал энэ удаад тэрээр шуудхан л зориглоод эргэж

харав. Хэн ч байсангүй. Гүэ энэ чинь одоо шөнөөс хойш юу л болоод байна даа? Гэж бодсон ч өнөөх л мөнгө гэдэг зүйл түр зуур түүний бодлыг өөрчлөв. “Энэ хиргисүүр дотроос юу гардаг бол оо? Овоо хэдэн төгрөг хийчих юм л гараасай” гэж бодон цайгаа чанахаар явав. Дуламгуай шөнөжин ямар нэгэн зүйл зүүдлэлгүй унтсан ч үүрээр хүүгийнхээ тухай зүүдлэв. Энэ удаад хар дарсангүй. “Хүү нь хүрз барьчихсан нүх ухаад зогсож байгаа харагдана. Хажууд нь нэг өгөршиж цайсан хохимой толгой байх юм. Мягмар газраа ухаад л ухаад л байх бөгөөд Дуламгуай ч түүнийг хараад зогсоод л байгаагаар зүүдлэв”. Энэ удаагийн зүүд хэдий хар дарсан зүүд биш боловч ямар нэг муу зүйлийг л зөгнөн зүүдлэсэн нь лавтай байлаа. -За манайхаан сэр сэр. Босцгоогоорой. Нар мандчихсан шүү. Цайгаа уучихаад

ажилдаа гарцгаая. Өглөөний сэрүүн дээр л сайн ухаад авъя гэвэл өнөөдүүл нь ч жаахан хүүхдүүд биш тэгсгээд босцгоов. Харин Мягмар л нилээд нойроо харамлангуй дургүйлхэн босно. -Манай Ууганаа ч күэ мөн эртэч залуу юмаа. Хар үүрээр босоод л юм түжигнүүлээд. Ийм айхтар хариуцлагатай хүнтэй байхад ч ажил дороо л явдаг юм даа! Гэж Гантулга Ууганааг магтана. -Шөнө майхны гадуур хэн нь алхаад байсан бэ? Нойрон дунд хальт сэрсэн чинь майхны гадаа хүн алхаад байх шиг байсан гэж хэлэх Хүдэрээгийн үгэнд өнөөдүүл нь бага зэрэг гайхав. -Чи боссон юм уу? Гэж Мягмараас Ууганаа асуувал өнөөх нь -Үгүйшдээ. Би чинь нэг унтчих юм бол шөнө босох нь битий хэл өглөө ч босохдоо хэцүүхэн унтдаг бөх нойртой хүншдээ гэвэл Ууганаа гайхан -Ганаа ах та боссон юм уу? -Би босоогүй ээ. Хүдэрээ хүү зүүдлээ юм уу? Эсвэл нойрон дундаа буруу сонсоо байлгүй. -Сонин юм даа зүүд

биш яг л сэрээд сонссон хэн нэгэн майхан тойроод алхах шиг санагдсан юм. -Үгүй ээ нээрэн дархан цаазтай хүн хөл багатай газар зэрлэг ан амьтан их байдаг шүү. Чоно нохой ч ирж эргэж тойрсон байж мэднэ. Хэдүүл энэ шөнө унтахдаа галаа сайн өрдөөд л унтаядаа. Араатан амьтан галруу дөхдөггүй юм…гэж Гантулга хэлээд энэ яриа өндөрлөв. Цайгаа ууж ажилдаа гарах бэлтгэлээ хангасан мань дөрөв шуурхайлан алхаж Хиргисүүр дээрээ ирвэл нэг хүрз нь байсангүйд их гайхацгаав. -Күэ бас сонин юм их болох нь ээ. Энэ эзгүй хээр газар ямар нь хүрз аваад явчихдаг байна аа? Манаач өвгөн буйраа орхиод энэ хүртэл явж ганц хүрз хусмааргүй л юм…гэж Гантулга хэлэхтэй зэрэгцээд Мягмар холгүйхнээс орилон -Манайхаан энд байна.

Олчихлоо олчихлоо…гэх нь сонсогдов. -Яахаараа энд орхиод явсан хүрз тийшээ оччихдог байна аа? Хөл ургаад явчихаагүй нь лавтай. Ер нь Тулгаа ах минь жаахан эвгүйрхээд л байна шүү. Би шөнө унтхын өмнө гэдэс эвгүйрхээд майхнаас холдоод хэсэг суусан юм. Тэгхэд нэг л эвгүй оргиод энэ хиргисүүрийн зүгт нэг хар юм сүүмэлзээд ч байх шиг за за ер нь мэдэхгүй нэг л жигтэй санагдчихлаа байна. -Хиргисүүр ч биш л дээ. Дөрвөлжин булш…гэж хэлээд Гантулга ирүүнийхээ сахлыг ирвэн хэсэг бодолд орж зогсоод -За за та нар битгий маяглацгаагаад бай. Ямар жоохон хүүхдүүд байгаа биш одоо байтлаа сүнс сүг байна гэхгээ юу? Ямар ч байсан бид нарт муу зүйл тохиолдоогүй цагт төлөвлөсөнөөрөө ажлаа дуусгаад явна. Энэ хүрэх гэж хэчнээнийг зарлагадсан билээ. Алив ух ух эхлэе гэж их л зандрангуй хэлвэл өнөө

гурав нь ч юм хэлж чадсангүй үгээр нь нүхээ ухаж эхлэв. Тэд удаан ухсангүй цаг гаран үзээд л өнөөх үзүүр нь цухуйгаад байсан модон хаалгаа ил болгоод ирэв. -За тэр харж байгаа биз. Та нарыг маяглаж байхад чинь ийм сайхан мөнгөний үүд онгойхоо хүлээгээд энэ шороон дор хэвтэж байсан байна. За алив хаалгыг нь онгойлгоход хэрэг болох юмнуудаа авч ирье гээд майханруугаа зүглэв. Өгөршиж муудсан модон хаалга хөшиж цөхөөд байх юмгүй дорхноо эмхрээд уначихав. -Ашгүй элдэв урхи занга хийгээгүй болтой юм. За бөөнөөрөө орж болохгүй шүү аюултай. Нурж ч мэднэ гэж хэлээд

тодхон тусдаг том гэрлээ тусгасаар Гантулга хав харанхуй булшруу орвол Ууганаа ч араас нь дагаж ороход өнөө хоёр нь гадаа үлдэв. -Гантулгын хувьд ч хэдийнээ иймэрхүү зүйлрүү ороод үзчихсэн хүн сонин биш байгаа нь лавтай. Харин Ууганаагийн хувьд ийм газарт орж ирэх их л сонирхолтой байлаа. Доторх зай нь тийм ч том биш ойролцоогоор 4х5 хэмжээтэй л болов уу гэмээр битүү өрөө шиг л. Энд эвгүй үнэр байх болов уу гэж төсөөлж байсан ч тийм биш ажээ. Харин

хана болон тааз нь их л осолтой хэврэг харагдах нь Ууганаад бага зэрэг айдсыг төрүүлнэ. Яг өрөөний гол чулуу дэрлүүлэн хэвтүүлсэн хүний булш байх аж. Нэгэн бодлын аймар ч юм шиг. -Пээ Ууганаа чи хараа? Гэх Гантулгын гайхаж цочирдсон дуунаар Ууганаа сонирхон харвал…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *