Нүүр Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “4-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “4-р хэсэг”

16 секунд уншина
0
0
208

…За даа чиний л аз мэдэх хэрэг дээ. Гайгүйхэн баяны булш байвал халаас чинь түнтийгээд л ирнэ…гэж ярилцаад инээлдэн зогстол гэгээн цагаан өдөр бүртийх ч үүлгүй байсан тэнгэр бараантаж бүрхээд л юу

юугүй бороо орох шинжтэй болоод явчихав. Борооны дараад л ажлаа эхэлцгээхээр шийдсэн нөгөө 4 хэдийн барьж төвхнүүлсэн майханруугаа зүглэхдээ хэн хэн нь цэлмэг байсан тэнгэрт гэнэтхэн

хэсэг үүл гарч ирээд бороо орох гэж байгааг гайхсангүй алхацгаана. Учир нь тэд халаалттай байгаагийнх биз. Хиргисүүр ухах нь нэг талаараа шорон оронд орох аюултай гэхээс илүү тахилга шүтлэгийн

зан үйлээр бүтээгдсэн зүйлийг ухаад өнөөх нь ямар нэг хараал шившлэгтэй байх нь л илүү том аюул юм. Зарим нэг уншигчид хиргисүүрийн тухай мэдэхгүй байсан тул бяцхан тайлбар хүргье: /

Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун хэсгээр тархсан хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. Энэ соёл 4000-5000 жилийн өмнөх учир киргизүүдтэй холбоогүй. Зүүн

тийш Хэнтий аймгийн баруун хилд хүрнэ. Хиргисүүр нь одоогоор сайн судлагдаагүй учир нь хиргисүүр нь голдуу тахилга тайлгын зориулалттай байдагаас эд өлгийн зүйл ховор гардаг. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тоггдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зэвсгийн үед холбогдоно гэж үздэг. Хиргисүүрээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй. Дөрвөлжин булшны соёлд талийгаачийг зүүн зүг хандуулан оршуулдаг бол хиргисүүрийнх голдуу баруун зүг хандуулан оршуулдаг. Дөрвөлжин булшны тархсан

Монголын төв хэсэгт хиргисүүр цөөн тоогоор илэрдэг./ Ихэвчлэн тахилга тайлгын зориулалттай бүтээгдсэн байдаг хиргисүүрүүдээс эд өлгийн зүйл буюу үнэт эдлэл бараа таваар гарах нь ховор байдаг. Энэ нь анхнаасаа тийм зүйл хийгээгүй байгуулсан эсвэл явцдаа тоногдсон байж болох хоёрхон шалтгаантай. Ерөнхийдөө огт үнэт эдлэл үнэ хүрэхүйц зүйл гардаггүй гэсэн үг биш бөгөөд цөөн тоогоор олдох нь баттай харин олдсон цөөхөн зүйлс нь маш их үнэд хүрдэг байна. Тиймдээ ч мань Гантулга энэ талаар сайн мэдэх тул архелогич, шинжээчдээс түрүүлж ухаад хэрэгтэй зүйлсээ авч чадна гэж тооцоолсон байна. Түүний тооцоолол ч оргүй байсангүй. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгаад явах ёстой бөгөөд тэр хугацаанд нь өөрсдөөс нь өөр хэн ч ийш зүглэхгүй байх учиртай юмсанж. Нэгэн

бодлын тэдний хувьд баригдахгүй байх бүрэн боломжтой гэсэн үг. 2,3 цаг үргэлжилсэн устай борооны дараа тэнгэр цэлмэхэд манай дөрөв ч хэдийн нам унтсан байлаа. Хариуцлагатай хөнгөн шингэнээрээ Ууганаа түрүүлж босоод “одоо л яадаг ч байсан ажлаа эхэлье” гэж бодоод өнөө гурваа сэрээж хамаг л хэрэгтэй багаж тоноглолоо бэлдэн өдөр очиж үзсэн хамгийн ойр хиргисүүрийг зорив. Уг нь бол олдвор, эд өлгийн зүйлс, хүний яс зэргийг гэмтээхгүйн тулд маш болгоомжтой хариуцлагатай ухалт хийн малтлагын үйл явцыг их удаан үргэлжлүүлдэг боловч манай дөрөвт тэгэх шаардлага байсангүй аль болох л хурдхан эхний хиргисүүрээ дуусгаад дараагийнхруугаа орох нь чухал байлаа. Цоо шинэ хүрз, жоотуу, лоом зэргээр зэвсэглэсэн өнөө 4 ажлаа эхлэхийн өмнө тамхилан зогсоно. -Одоо ингээд л шууд

ухаад эхлэх үү? Хаанаас ч хамаагүй юу? Эсвэл нэг талаасаа ухаад явах уу? Гэж Ууганааг гайхан асуухад Гантулга тамхиа зуун хиргисүүрийг хэсэг тойрч алхаад -За эндээс нь эхлээд л хоёр хоёроороо сайхан ухаад явчихъя. Гайгүй ээ тийм ч гүн биш л байдаг юм. Гэхдээ багадаа л 2-3м ухаж байж орох байх шүү гээд тамхиа баагиулан цааш алхах нь ‘би лав биш! Та нар эхлээд ух’ гэсэн янзтай эрэмбэ зааж байгааг илтгэнэ. Үүнийг нь харсан Хүдэр ч шуудхан л заасан газраас нь хүрздээд эхлэвэл Мягмар хажуугаар нь ханьсав. Хагас цаг хэртээ ухаад л солигдож байлаа. Саяхан бороо оромн хэрнээ газар нь их л хатуу дээр нь чулуу ихтэй байгаа нь тэдэнд бага зэрэг саад болох ба хамаг цагийг нь авч байлаа. -Зарим аз нь таарсан гарууд бүр 1м хүрэхгүй ухаад л янз янзын үнэтэй юм олоод баяжчихдаг тохиолдол байна. Гэхдээ тэд нарынх бол бид нарын ухаж байгаагаас өөр л дөө. Чи ер нь хиргисүүр,

дөрвөлжин булш хоёроо ялгаж байна уу? Гэх Гантулгын асуултанд Ууганаа ч тийм л гэж толгой дохив. -За тэгвэл бид нарын ухаж байгаа энэ аль нь вэ? Гэхэд Ууганаа -Хиргисүүр гэж бодоод л ухаад байгаашдээ. Биш юм уу?… -Би ч анхандаа хиргисүүр байна л гэж харсан гэхдээ энэ дөрвөлжин булш юм шиг байна. Эвтэйхэн ухаж байгаад гайгүйхэн яс үс олдвол цаад хятадууд чинь ёстой үнэ хаялцаад л авна даа. Энэ ингээд ухаад байхаар хаалга аятай юм гарч ирнэ. Ихэнхдээ л модон хаалга байдаг юм. Юмыг яаж мэдхэв бас хэдэн зуун жил болсон ч зарим хийгээд орхисон занга нь ажиллах аюултай…гэхэд Ууганаа гайхан -Бас занга байдаг юм уу? Тэр чинь харин осолтой эд байна даа. Тэгээд тэр хаалгаар нь орход нэг өрөө аятай юм л байж байх уу? -За даа ер нь бол тийм. Дээр нь байгаа чулуунуудыг холдуулж байгаад шууд дээрээс нь ухчихдаг ч гарууд байна. Хэдүүлээ тэгнэ гэвэл цаг их авна. Угаас үзүүрэн хэсэг нь тийм

том харагдаж буй чулуунуудыг дөрвүүл холдуулж барахчгүй. Хүн хүч ихтэй яваа улс л тэгдэг юм. Тиймээс энэ нь дээр гэж хэлээд хэсэг хөдөлгөөнгүй зогссон Гантулгын хөлс нь бурзайж амьсгаа нь давчдан нэг л сонин оргиод ирэв. -Та чинь яаж байна аа? Зүгээр үү? Алив хоёроо Тулгаа ахын бие нь эвгүйрхээд ирлээ. Оронд нь хальт ухаарай гэхэд Мягмар хүрч ирээд Гантулгыг сугадан овоо ухаад байсан нүхнээсээ гаргавал Хүдэр зөрөөд ухахаар оров. -Ахынх нь даралт ихэссэн бололтой. Халуун наранд ингэдэг цус байгаа юм…гэж Гантулгыг хэлэхэд Мягмар дотроо “Зальтай новш вэ? Худлаа баашлаад эвтэйхэн ажлаас мултрах санаатай айн” гэж бодсон ч -Та тэгвэл хэсэг амардаа ах. Бид 3 ухаж байтал болно биз. Одоо ер нь хэр ухах вэ? Гэхэд -Одоо ч ер нь дөхөж л байгаа болов уу? За юу ч болсон нар шингэтэл

ухаад өнөөдөртөө больцгооё гэв. Мягмар ч Гантулгын бие нь яасан талаар өнөө хоёртоо ирж хэлээд нар шингэхэд өнөөдрийн ажлаа дуусгахыг ч давхар дуулгав. Нар жаргахад нөгөө 3 ээлжилж ухсаар Гантулгын яриад байсан модон хаалга аятай юмыг нь бараг л гаргаад ирэв. -За за больцгоох уу? Гэж Хүдэрийг хэлэхэд нь энэ л үгийг хүлээж байсан аятай Мягмар -Тэгье тэгье яг салж унах нь гээд хэн нэгний хариу хэлэхийг сонсолгүй майхнаа зүглэн хурдлав. Хар бор ажил хийж үзээгүй дэндүү жаргалтай өссөн Мягмарын хувьд хэдэн цаг нүх ухна гэдэг их л хүнд санагдсан болтой хэдийн зүрх нь үхсэн байлаа. Ёстой л өнөө хэддээ муу хэлүүлчихгүй юмсан гэсэндээ өдөржин гүрийсээр нэг өдрийн ард гаржээ. “Энэ мэтээр сар явна гэж төлөвлөсөн” гэдэг ээ бодохоор л Мягмар сэтгэлээр унана. -Нар орсон ч гэлээ гэгээтэй л байна л даа. За за дуусгая дуусгая. Ямар юманд хөөгдөж яваа биш гээд Ууганаа өнөөх модон хаалганы ил гарсан хэсэгт

2,3 тогшоод нүхнээс гарав. -Багажнуудаа үлдээчих үлдээчих. Бид хэдээс өөр хүн байхгүй эзгүй хээр газар хэн наадуулыг чинь авдаг юм гэж Ууганааг хэлэхэд Хүдэрээ ч гартаа хамсан хүрз зээтүүнүүдээ тэр чигт шидлээд нүхэндээ орхин Ууганаатай хамт майханруугаа явав. Тэднийг ирэхэд Гантулга хэдийн сайхан цуйван хийчихсэн хүлээж байлаа. -Ер нь ах минь та ингээд л арын албаны ажлаа хийгээд бид нарт ус цай, хоол унд дөхүүлж байвал зүгээр юм бишүү? Гээд Ууганааг инээхэд Мягмараас бусад нь бүгд л дуртай инээлдэнэ. Манай Мягмар өөрөө тэр ажлыг нь хийхийг хүсч байсан хэрэг. -За тэгээд ахынх яриад

байсан модон хаалга гараад ирсэн үү? Сая Мягмараас хэр ухав гэж асуугаад сонслоо… -Тэгсээн нилээд өгөршиж муудсан модон хаалга за бараг 3 метр ухаж байж гарч ирсэн. Гэхдээ үзүүрэн хэсэг нь л гэхэд Гантулга инээд алдан -За тэгвэл маргааш ч хэдүүлээ анхны олзоо богцлох нь дээ гээд нөгөө хэддээ урам өгөн маасайтал инээв… Тэд хоолоо идчихээд бүрий болтол хөзөр тоглон ганц нэг зуу татсан шиг ээ суусаар унтах болов. Ууганаа гэдэс нь эвгүйрхээд болж өгдөггүй тул

унтаж чадсангүй. Нойлын цаасаа аваад асаагуурынхаа гэрлийг тусган майхнаасаа жаахан холдоод тамхиа асаан сууж авав. Саргүй байсан тул асаагуурынх нь гэрлээс өөр харагдах юмгүй. Хэсэг суусаар нүд нь ч харанхуйд овоо дасаад ирэв. Тэгтэл өнөөх ухаад эхлэсэн хиргисүүрийн зүгт нэг хар юм л сүүмэлзээд байх шиг….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *