Нүүр Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “3-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “3-р хэсэг”

12 секунд уншина
0
0
266

…Оройхон болж бүгд орондоо орцгоосон хойно Мягмар гэртээ ирлээ. Жаахан архи үнэртүүлчихсэн гэхдээ муудчихаагүй ирсэнд нь Цэндмаа санаа амрав. Согтоод ирсэн бол уурлах байсан биз. Угаас согтвол хамаг

юмаа яриад нууцыг задруулчихна гэж мэдэх тул Ууганаа ийнхүү бага уулгаад тасраачихалгүй явуулсан аж. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэгчээр багаасаа нөхөрлөж өдийг хүртэл сайн муу бүх

зүйлийг хамтдаа давж туулж үзсэн хүмүүс л юм хойно нэг нэгнийхээ ямар ааш араншинтай хүн бэ гэдгийг яг таг мэднэ. Эцэг эх нь буруу өсгөж дэндүү эрхлүүлсэн Мягмар хэдийнээ буруу замаар явж

амьдралаа алдсан нэгэн байж болох байсан ч хүнээ зөв олж нөхөрлөсөнийхөө хүчинд өдий зэрэгтэй явж байгаа нь Ууганаагийн л буян. Хар бор амьдралаас өөрийн авхаалж самбаа сэргэлэн

толгойгоороо товойн гарч төвөггүй мөнгө олж сурсан Ууганаагийн хувьд ийнхүү найзыгаа буруу зүйлрүү гарыг нь татаж хэн хэнийхээ амьдралыг үрэх гэж буйгаа яахан мэдэх билээ. Аранзал залуу насны л

зориг юм даа. Хэн дуртай нь очоод хиригсүүр ухаж хүн амьтанд баригдчихалгүй өнгөрөөд мөнгө олж чадаад байхгүй. Харин Ууганаа өөрийгөө чадна гэдэгт бат итгэсэн байлаа. Үнэхээр л төлөвсөнөөр нь болдог бол хэн хэн нь харамсахааргүй ашиг олж сайхан амьдарч болох учиртай. Хэрхэхийг товлосон өдөр төлөвлөсөн төлөвлөгөө нь мэдэх юм. -Чи чинь ийм орой болтол ууж байгаад ирээ юу? Алив тэр ажил ярина гээд явсан хүн архи уугаад ирдэг юм уу? Гэж Цэндмаа уцаарлангуй шивнэхэд Мягмар ч түүнийг аргадан -За яахавдээ хайраа. Ажил аа ярьж оройтоод хамаг юмаа жин тан болгочихсон улс чинь ганц хоёр таталгүй л яахав дээ. Тэглээ ч би бүр тасартлаа уугаагүй

байгаа биз дээ…. -За чи чимээгүй. Аав ээж сэрэх нь байна. Одоо дуугүй унтаж үз…гэж зандраад Цэндмаа ч цааш харан хэвтэв. Нөгөө өрөөнд аав ээж нь унтаж байгаа тул тэрээр ийн шивнэж яриад байгаа аж. Мань Мягмар ч эхнэрийнхээ үгнээс гараад байх биш тэгсгээд унтаад өгөв. Ярьж төлөвлөсөнөөр нь бол энэ өдрөөс хойш 3 хоноод явах байлаа. Тэр болтол хэрэгтэй зүйлсээ цуглуулж төлөвлөгөө тооцооны дагуу бэлтгэлээ хангах учиртай. Хэдий зарлага их гаргаж явж байгаа нь эрсдэлтэй ч тэд алдангатай ажилна гэх бодолгүй байлаа. Тэдний очиж ухах гэж буй газар бол ….аймгийн …..сумын нутагт байх Дархан цаазтай газар. Ойр хавьд нутаглах айл амьтан байхгүй, амьтны хөлөөс зайдуу ёстой л онгон байгальд ганц муу хөгшин хамгаалагчийн хараан дор дундад зууны үеийнх болов уу гэлтэй хэдэн

хиригсүүр ухуулах аа хүлээгээд байж байгааг Ууганаагийн дагуулж ирсэн хоёр хүний нэг нь тоочиглочихсон байлаа. Анх ийм ажил байгааг Ууганаад дуулгаж ганц хүн нэмж аваад дөрвүүл явъя гэсэн санааг гаргасан нь ч энэ хүн. Түүнийг Гантулга гэх бөгөөд манай хоёрыг бодвол насаар ах. Иймэрхүү буруу замын юм хийгээд олон жил хоолоо олж идэж буй туршлагатай нэгэн. Тэрийг нь ч Ууганаа мэддэг болхоор энэ удаагийн ажлыг зөвшөөрсөн аж. Харин өнөөх залуу нь мөн л Мягмартай адил санал тавьсаны дагуу ирсэн 30 гаран настай Хүдэрээ гэх залуу байлаа. Энэ дөрөв нэгэн зорилготой. Дөрвүүлээл хурдан хугацаанд мөнгө олж баяжих санаатай байгаа нь ойлгомжтой. Шорон оронд ч орж мэдэх ийм эрсдэлтэй ажлыг өөрийгөө аав болох гэж байгааг мэдсэн ч зөвшөөрөөд байгаа Мягмарын хувьд бүр ч илүү

муу зүйл тохиолдож болохыг тэрээр даанч мэдсэнгүй. Ай хөөрхий мөнгө гэдэг хүчтэй юм даа. Шөнө өнгөрч үүр хаяарахтай зэрэгцээд Дуламгуай дахин зүүдлэв. Мөн л өмнөхтэй нь ижил нөгөө газартаа хүүгээ хар нүхнээс татах гэж буйгаар зүүдлээд хамаг бие нь хөлрөн хэвтэнэ. Энэ удаад түүний зүүдэнд шинэ зүйл нэмэгдсэн байлаа. Хүүг нь нүхнээс гарах гэхэд яг араас нь татаад буцаж унагаад буй өнөөх бүрсийсэн хар зүйл жаахан наашлаад ирчихсэн гүэ тэгсэнээ хүний царай ч тодроод байх шиг бас болоогүй тэр царай нь инээгээд байх шиг их муухай жигтэй зүүд Дулам хөгшинийг цочоон сэрээв. -Гүэ чи чинь яаж байна аа? Өчигдрөөс хойш л хүн унтуулахгүй янз янз болоод байх юм. Тэгээд асуухлээр юу ч болоогүй ээ л гэнэ. Чи ер нь наад нуугаад байгаа зүйлээ эртхэн хэлвэл таарна гэж ёдорлоод өвгөн нь

цааш харан унтхаар хэвтэв. Дуламгуай ер нойр нь хүрсэнгүй. Зүүднээсээ цочин сэрхэд цаг үүрийн 4 өнгөрч байсан нь мөн л түүний санааг зовоосоор унтаж чадалгүй дэмий л бодол болон хөрвөөж хэвтсээр босч хүүхдүүддээ өглөөний цай бэлдхээр болов. -За миний хүүхдүүд сайхан амрав уу? Босч цайгаа ууцгаа ээж нь сайхан өглөөний цай бэлдчихлээ…гэхэд Цэндмаа ч годхийн босвол Мягмар нойроо харамлан хэвтсээр л.. -Алив чи босооч. Хар шөнөөр ирж унтчихаад нойроо харамлаад байх юм. Чамайг ямар уу гээд амруу чинь цутгасан биш! Дурандаа л уугаад ирсэн байх! Бос бос!…гэх Цэндмааг харсан ээж нь -Миний охин яваад нүүр гараа угаачихаад цайгаа ууж бай. Ээж нь хүүтэйгээ хэдэн үг солиод босгоодхоё гэхэд Цэндмаа ч “за” гээд явав -Мягмар аа? Миний хүү сэрээрэй! Ээж нь

чамтай ярих юм байна. Их чухал шүү… -Ёоо ээжээ дахиад тавхан минут. Тэгээд л бослоо гэвэл хүүдээ хэдэн үг хэлхээсээ эмээдэг Дулам хөгшин энэ удаад хэлэхгүй л бол болохгүй гээд зориг гарган…. /Хүүдээ хэдэн үг хэлхээсээ ч айдаг тэгсэнээ хэдэн үг хэлэхдээ зориг гаргадаг ээжүүд цөөхөн байгаасай! Хүүхдээ зөв хүмүүжүүлээсэй/ -Ээж нь их муухай зүүд өчигдрөөс хойш хоёр ч удаа давтан зүүдлэлээ. Урьд нь ингэж зүүдлээд алдаж байсан удаагүй. Миний хүү хөдөө ажлаар явах гэж байгаа гэсэн тэрийгээ больчих юм уу? Аав ээж нь яаж ийгээд энд гайгүй ажил олоод өгчихнө шүү дээ. Заавал ийш тийш мэдэхгүй газарлуугаа явах хэрэг юун…гээд цааш ярих гэтэл өнөөх нойроо харамлан доош хараад хэвтэж байсан Мягмарын нүд нь ээжийгээ цоолох гэж буй мэт муухай ширтэн босч ирээд -Та чинь одоо юу гээд

ёрлоод байна аа? Таны амаар болно гэж юу байдаг юм. Хүн арай гэж боломжийн сайхан ажил олоод хэдэн төгрөг ё болтугай өөрөө олъё гэж бодхоор дандаа нэг хачин юм ярьж байдаг аа болиороо та…гэж хэлээд хувцас аа өмсөн их л ууртай босоод явав. Хэдий хүүгээ гэсэн боловч өнөөх нь ийн ёдорлов. Дуламгуай дэмий л өөрийгөө зүхэхээс яахав дээ. Өөрийнх нь л ингэж өсгөсөний гай. Эх нь айхтар юм мэдрээд хүүдээ сануулах гэтэл өнөөх нь тоогоод хүлээн авах битгий хэл урдаас барьж идчих шахаад уурлаад явсанд Дуламгуай бага зэрэг гонсойн суув. “За за хүүгийн минь буян заяа түшиг дээ! Нэг явна гээд шийдчихсэн бол өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад л явах хүн” гэж бодоод нүдээ анин залбирах Дуламгуайн зүүд үнэний ортойг Мягмар даан ч тоосонгүй. Эхийн санаа үрд үрийн санаа ууланд гэж үнэн үг юм даа. Тухайн өдрөөс хойш явах өдрөө хүртэл Мягмар их л завгүй өдөр

бүрийг өнөөх ажилдаа зориулан хэрэгтэй зүйлсээ цуглуулсаар Ууганаагаас салалгүй дагав. Дуламгуай ч өнөөх ёртой зүүдээ хэдэн өдөр зүүдлээгүй тул бага ч гэсэн санаа нь амарч байлаа. Цэндмаа ч нөхрийгөө ийнхүү завгүй явж нэг зүйлд хамаг анхаарлаа хандуулан хичээж байгааг өмнө нь харж байгаагүй тул дотроо түүнийг өөрчлөгдөж байна хэмээн баясан бодно. Төлөвлөсөн өдөр нь болж замдаа гарах болоход Цэндмаа ч нөхрийгөө Ууганаатай явуулж байгаа тул алзахгүй биз гэсэн бодолтой үдэж өгөв. Мягмар хотоос гаран сүлжээ байхгүй болох дөхөж байгааг мэдээд хэд хоногийн өмнө ээждээ муухай аашилсанаас хойш огт яриагүйгээ санан түүний утасруу залгав. -Байна уу? Ээжээ аав та хоёр минь сайн уу? Хүү нь өнөөдөр нөгөө ажилдаа явж байна. Та 2 намайг иртэл Цэндмаад хань болоод байж байгаарай. Би удахгүй дүүрэн мөнгөтэй ирнээ…гэх хүүгийнх нь

үг Дуламгуайн нулимсыг цийлэгнүүлэв. “Эвийдээ буруу өсөж муухай ааштай болсон ч уг хүн нь цайлган байгаа юм хүү минь” гэж бодоод -За за аав ээж нь сайн миний хүү сайн яваад олз омог ихийг цуглуулаад ирээрэй гэж хэлэх гэсэн боловч сүлжээ нь тасраад яриа дуусав. Мягмар ээжийнхээ хоолойг сонсоод явах хувьгүй байлаа. Санаа нийлсэн 4 эр очих газраа зорин хурдлан давхина. Тэд хоёр хоёроороо хуваагдан нэг жийп машин нэг ачааны тэрэгтэй хөдлөсөн байна. Бүх л хэрэгтэй зүйлсээ авцгаасан тэдэнд одоо ажлаа дуусгах л дутуу байлаа. Засмал, шороо нийлсэн 1000 гаруй километрийг машин тэрэг нь сааталгүй өдөржин давхиад оройхон хирд нилээн дөхөв. Үлдсэн жаахан зам нь үнэхээрийн хэцүү явдалтай байсан тул шөнөжин сүлжиж явсаар өглөөний нар мандахтай зэрэгцэн зорьсон газраа ирэв. Хүний хөл хүрээгүй дархан цаазат газар ганц муу хөгшин хамгаалагчтай байгаа нь энэ мэт хулгайн анчид, булш тоногчидыг

өөхшүүлж буй мэт. Өвгөн хамгаалагчийг хэдхээн цаас ганц шил архитай хамт өгч амыг нь таглаад төлөвлөсөн газартаа нэвтрэв. Манай хэдэд хэдхэн цаас ч гэлээ мань өвгөнд бол хагас жилийнх нь цалин. Хүн хүний нүд унагасан сайхан байгаль тэднийг угтлаа. Хожуул харагдахгүй өтгөн ой, өндөр ургасан шигүү өвс, тунгалаг гэхэд дэндүү тунгалаг гол гээд л нээрэн л дархан цаазат газар гэж ийм л байдаг байхдаа гэмээр. Нөхдүүд энэ газарт хэдэн хиригсүүр хаана хаана байгааг яг таг мэдэж байгаа нь Гантулгатай холбоотой. Мань хүн туршлагатай хүн юм гэсэндээ яаж ийгээд л энэ газрыг мэдээллийг олоод авчихсан байлаа. -За замын явдалд ядарсан байгаа дээрээ ажлаа эхлэлтэй нь биш. Эхлээд нэг сайхан идэж ууж амарч аваад ширүүхэн эхлэх үү дүү нар…гэж Гантулга хэлвэл өнөө гурав нь ч дуртай толгой дохив. Өглөөнөөс үд болтол сайхан идэж уугаад дөрвүүл халсан

сууцгаана. -За за ямар уух гэж ирсэн биш. Одоо болох уу хэдүүлээ гэх Ууганаагийн үгээр өнөө гурав нь ч уухаа болив. Хэн хэнд нь л мөнгө бодогдож буй нь лавтай. Хамгийн ойр харагдсан хиригсүүрлүү заагаад -Энэ манай ажлын талбар уу?…гээд инээх Мягмарт хандан -Тиймээ наанаас чинь эхлээд ухаад ухаад л явчихна шүү дээ. Алив хэдүүлээ очиж хэсэг сонирхох уу? Гээд Гантулгыг явтал өнөөдүүл нь дагав. Их л удаж буй болтой уг хиригсүүрийг хөндхөөсөө мань дөрвийн хэнийх

нь ч санаа зовсонгүй. Гагцхүү мөнгө мөнгө бас дахин мөнгө л тэр хиригсүүрийн оронд харагдаж байлаа. -Энэ ер нь ухаад үзэхэд хэр юм байгаа бол…гэж Хүдэрээ сониучирхан асуухад туршлага заасан Гантулга -За янз янз л байдаг юм. Чиний аз л мэднэдээ. Гайгүйхэн баяны булш байвал халаас чинь түнтийгээд л ирнэ…гэж хөхрөлдөн зогстол…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *