Home Өгүүллэг “ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “2-р хэсэг”

“ХЯМД АМЬ” аймшгийн төрлийн зохиомж өгүүллэг “2-р хэсэг”

19 second read
0
0
317

…Хаалгыг нь их л хурдан бас тасралтгүй тогших чимээнээр Цэндмаа яаран очиж онгойлговол Мягмар байдгаараа инээд алдан ямар нэгэн зүйлд их л баярлаж байгаа аятай зогсож байлаа. “За манай хүн яг

ажилтай болоод л ирждээ. Тэгээгүй бол ингэж баярлахгүй л болов уу?” Гэж бодоод -За чи чинь юу болоо вэ? Хаалга үүд эвдчихгээд яасан айхтар тогшдог юм гэхэд Мягмар ч тэр яриаг нь тоосон шинжгүй -Тэр

яах вэ? Хайр нь одоо жинхэнэ чамайгаа жаргаана. Би хүүхэд та хоёрыгоо сайхан амьдруулна. Алив орж байгаад ярилцая. Тэгхээр би өнөөдөр ажил хайж яваад ер амжилт олсонгүй жаахан гутраад явж

байтал Ууганаа маань залгаж байна. Тэгээд маш аятайхан ажлын санал тавиад богино хугацаанд амархаан баяжих тухай дуулгалаа. Гээд цааш нь ярих гэснээ өнөөх хиригсүүр ухах тухайгаа Цэндмаад

хэлвэл бүх зүйл буруутна гэдгийг ойлгож байсан тул булзайруулан өөр зүйл хэлэв. -Өвгөн нь геологи ч мэргэжлээр төгссөнийх хэрэг болдог л юм байна. Намайг хөдөө мэргэжлээр маань хэд хоног

ажиллах газарлуу авч явна гэнэ. Тийм ч удахгүй байх гэхэд Цэндмаа түүнийг ямар нэгэн зүйл булзайруулаад байна уу? Гэсэн янзтай төв царайлан ширтээд -За чи тэгээд мэргэжлээрээ хөдөө явж ажиллана гэхэд нь зөвшөөрчихөв л гэж дээ. Нэг л сэжигтэй байна даа. Яг юу хийх гэж байна гээд шуудхан асуухад Мягмар хаа очиж тэвдэж сандраад баригдчихсангүй. -За чи одоо болилдоо. Би яахаараа мэргэжлээрээ ажиллаж болдоггүй юм. Одоо бол би хүүхэд та хоёрынхоо төлөө юуг ч голохгүй хийж ямар ч ажлыг зөвшөөрнө хэмээн их л өөртөө итгэлтэй хэлвэл Цэндмаа ч овоо нэг юм итгэх нь тэр. -Күэ бас хүн гэнэт ингэж өөрчлөгдөнө гэж байдаг аа. Мэдсэн бол аль эрт л хүүхэдтэй болдог

байж гээд инээхэд Мягмар ч баригдалгүй өнгөрсөндөө баярлан инээд алдана. -Өө нээрэн хоёулаа орой аавынхруу явна шүү. Би тэр хоёрт өвөө, эмээ болно гээд ам алдчихсан гэхэд Цэндмаа сандран -Өө чи чинь яаж байгаа юм бэ? Би өөрөө удахгүй гэнэтийн бэлэг барина гээд бодчихсон байхад ам султайшдээ…гэж уурлаад өрөөндөө орчихов. Энэ нь Мягмарт тийм ч чухал санагдахгүй байлаа. Гагцхүү амархан аргаар хурдан хугацаанд баяжих тухай л бодогдоод сэтгэл нь гоголзож суулаа. Тэр хурдхан орой болхыг л хүлээж байв. Орой ч болж Мягмар Цэндмаа 2 аавынхруугаа зүглэв. Харин энэ үед Дуламгуай хүүхдүүдээ ирнэ гэдгийг мэдсэн хүн чинь гарын хоолоо хийж суулгүй яахав. Дээр нь нэмээд бэр нь хүүхэдтэй болсоныг тэмдэглэх гэж өвгөн эмгэн 2

байдгаараа л бэлдэж суулаа. -Бэрийнхээ дуртай хоолыг хийгээд хүлээж байхаас өөр яахав. Алив өвгөөн чи дэлгүүр гараад чихэр, жимс, ус ундааны юм олж ирнэ байгаа. Өнөөдөр 2 хүүхдээ сайхан дайлж цайлаад явуулъя. Уг нь хонуулаад явуулах юмсан гэж ярилцаад өвгөн нь ч гараад явав. Гэртээ ганцаараа бууз хийж суусан Дуламгуай үүрээр зүүдлэсэн муухай зүүдээ ер санасангүй баярлан сууна. Мягмар Цэндмаа хоёрыг ирхэд өвгөн эмгэн 2 аль хэдийнээ ширээ засаад хоол унд бэлдчихсэн байлаа. Бэр нь ч хадам аав ээждээ сайн нөгөөдүүл нь ч бэрдээ сайн. Бөөн баяр хөөр болсон улсууд л уулзалдав. -За миний охин чинь бүр гэрэлтэж байна хөөе. Аргагүй давхар амь бүрэлдсэнийх хүн огт өөр болох юмаа гэж хэлээд маасайтал инээх өвгөний хараад

Дуламгуай -За чи битгий хүүхэд явуулаад бай. Алив миний охин хоол сайн идээрэй цай сайн уугаарай гээд л хамаг л байдгаа барьж байлаа. Харин Мягмар байн байн утсаа хараад л хэн нэгэн залгахыг хүлээгээд л байгааг анзаарсан Цэндмаа -Чи хоол унд ч олигтой идэхгүй хэнийг залгахыг хүлээгээд байгаа юм гэхэд -Ууганаа Ууганаа. Цаадах чинь орой уулзаж ажлын тухай ярилцана гэсэн юм. Бид 2 ганц 2 хүмүүстэй гадуур уулзах ёстой юмаа гэхэд аав ээж нь яриаг нь сонсож суусан хүмүүс учрыг ойлгон -За миний муу бор хүү чинь ажилтай болоо юу? Гэвэл -Тиймээ цалин мөнгө сайтай амар ажил. Ер нь бол мэргэжлээрээ л ажиллана. Гэхдээ хөдөө орон нутагруу явах байх. Харин тэр хугацаанд та 2 манайд очиж байгаарай! Цэндмаад хань болоод байж байна биз. Хүү нь ирэхдээ бурзайчихсан ирнээ гээд инээд алдан сууж байтал утас нь ч дугарав. Ууганаа залгаж байлаа. -За өвгөөн одоо нэг

газар сууж уулзъя. Би 2 хүнтэй цуг очино шүү. Уулзах газрын хаяг мессэжээр явуулъя одоо хурдан гар гар чи удаан шүү гэхэд Мягмар ч ойлголоо гээд утсаа таслав. -За за би явчихаад ирье. Миний хайр аав ээж хоёртой энд байж л байхгүй юу. Би аль болох удахгүйг хичээнээ гээд гарч одов. -Муу хүү минь аав болох гэж байгаагаа мэдээд бүр ухаантай болчихоо юу даа? -Хэлээд юугхэв ээж минь. Гэнэтхэн л шал өөр болчихсон шүү. Мэдсэн бол эртхэн хүүхэдтэй болдог байж гээд л тоглоом хийж байлаа гэх Цэндмааг хараад “хүүг нь амьдралд алдахгүй явхад нь зөв залах хүнд хань болох хүүхэд шүү” хэмээн өвгөн эмгэн 2 зэрэг бодон сууна. -За тэгээд хаашаа хэдий хэр хугацаагаар явах гэж байгаагаа хэлсэн үү гэхэд Цэндмаа -Хэлээгүй ээ. Одоо л тэрийгээ ярилцах гэж байгаа юм шиг байналээ. Ямартай ч манай хүн явна гээд

л зөвшөөрчихсөн байсан. Өмнө нь тэгж хөдөө гадаа явуулж үзээгүй болхоор бага зэрэг санаа зовинонгуй л байна гэх бэрийнхээ үгэнд Дуламгуай гэнэтхэн өнөөх муухай зүүдээ санаж царай нь барайв. -Ээжээ зүгээр үү? Бие нь эвгүйрхсэн үү? Гэвэл Дуламгуай өвгөн бэр хоёртоо мэдэгдэхгүйг хичээн -Өө зүгээр зүгээр. Би 00 орчихоод ирье. Алив хоол сайн идэцгээгээрэй. Дахиад жигнэх бууз байгаа шүү гэчихээд 00-ыг зүглэхэд өнөөх 2 нь ч айхтар тоосонгүй тэгсгээд өнгөрөв. Дуламгуай 00-д ороод суухдаа өнөөх зүүдээ бодон суув. “Харанхуй шөнө авч сарны гэрэлд ойр орчин нь сайтар харагдахад Дуламгуай яах аргагүй хөдөө хээр газарт ганцаар зогсож байлаа. Эргэн тойронд нь өндөр өндөр хадтай уулнууд бас газраар энд тэнд харагдах овоолсон чулуунууд байх ба овоо гэхэд овоо биш. Харин яг урд нь нэг

хэсэг овоолсон чулуунуудыг энд тэндгүй тарааж газрыг нь доош ухаад орчихсон байгаа том нүх харагдвал тэр дотроос түүний хайртай хүү Мягмар гараа сунган аврал ирэх харагдахад түүний царай цусанд будагдаж улаан өнгөөр бүрхэгдсэн харагдана. Эмгэн хамаг чадлаараа зүтгэн нүхнээс хүүгээ татах гэвч гар нь огт хүүдээ хүрэхгүй байлаа” /Ийн зүүдэлж байхдаа Дуламгуай хамаг хөлс нь бурзайн орон дотроо хөрвөөж байсан хэрэг/ “Арай гэж гараа сунгаад хүүгийнхээ гарнаас атган нүхнээс нь гаргах гэж татах авч ер дийлсэнгүй. Харин удтал татсаны эцэст дөнгөж нүхнээс цухуймагц араас нь ямар нэг зүйл хүүг нь татаат буцаад нүхрүү нь унагачихав. Сайн харвал сүүмийсэн хар зүйл л байлаа. Хүү нь аврал эрэн сарвайхдаа амь тавин орилох чимээнээр эмгэн цоёин сэрхэд өвгөн нь түүнийг сэрээсэн явдал

байлаа. Дуламгуай үүрээр ийм муухай зүүд зүүдлэсэндээ өөрийгөө зүхэн элдэв мууг бодон сэтгэлээ зовоож байсан аж. “Хүүд минь ямар нэг муу зүйл болох гээд байгааг би урьдчилж зүүдлээд мэдээ юм болов уу? Ядаж байхад үүрээр зүүдлэгддэг нь ч юусан билээ! Хөөрхий бэр минь үр ачийн зулай үнэрлүүлэх гэж баяр нэмхэд ийм муухай зүүд зүүдлэгдэж зовлон нэмэх юм! Бурхан минь аварч өршөө ямар ч байсан маргааш мэргэ хийж үзье” гэж бодоод буцан өнөө хоёр дээрээ юу ч болоогүй юм шиг очив. Мягмар ч Ууганаагийн явуулсан хаягаар яваад очвол нэг PUB байх бөгөөд VIP өрөө захиалчихсан Ууганаа өөрөө өнөөх 2 хүнтэйгээ хэдийн ирчихсэн яриагаа эхлээд сууж байлаа. Тэд маш удаан ярилцав. Яриад л яриад л…Гэхдээ ярьсан болгон нь Мягмарт дандаа бүтэх юм шиг санагдаж байлаа. Эвгүй нь таарч баригдвал

шоронд ч орж мэдэх эрсдэлтэй зүйл хийх гэж байгаагаа танилцуулхад Мягмар хэсэг бодлогошироод “За за тийм азгүй юм гэж юу байсан юм! Хийнэ хийнэ” гэж уухайн тас бат зөвшөөрөв. Мэдээж хэрэг үнэгүй эхлэх ажил биш гэдэг нь ойлгомжтой байлаа. Чухал хэрэгцээтэй олон олон багаж тоноглол бүр дээр нь нэмээд хүн хахуульдах мөнгө хүртэл тооцоондоо төсөвлөн бичив. Тэд ярилцан суухдаа ажил эхлэхэд шаардлагатай тооцоогоо хэдийн гаргажээ. Нэг хүнээс гарах зардлыг хараад Мягмар толгойгоо маажин Ууганаагийн чихэнд -Өвгөн нь ийм их мөнгө олж чадахгүйшдээ. Яахав аав ээжээс талынх нь талыг л авч чадах байх гэхэд Ууганаа ч хэсэг чимээгүй сууснаа -За за би

чинийхийг аргална. Чи тэр аав ээжээсээ бас зулгаагаад яахав. Ажил дуусаад ирсэний дараа учир нь олдоно биз. Тэр болтол би чамд зээлж байгаа шүү гээд тохиров. Мягмар өөрийгөө их л сайн найзтайд бахархан суусаар яриа ч өндөрлөв, цаг ч талийв. Ямартай ч санаа нийлсэн 4 залуу буруу замаар будаа тээхээр сэтгэл шулуудацгаажээ. Бүгд л шүтлэггүй гэцгээсэн ч Мягмар бурханд итгэдэг байв. Явах өдөр судар нь ч тодорхой болход гагцхүү мөнгө гэдэг зүйл л Мягмарын толгойноос гарахгүй байлаа….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…