
…Дулам хөгшин хар дарсан бололтой унтаж байхдаа хөлс нь бурзайж орон дотроо хөрвөөх бөгөөд цаг хэдийнээ үүрийн 4 өнгөрч байлаа. Эдүгээ 70 насыг дөхөж яваа энэ хөгшин газар дээрх ганц хүүгээ их
муухайгаар зүүдлэн хэвтэнэ. Тэрээр өвгөнтэйгөө хамт амьдраад 40-өөд жилийн нүүрийг үзэхдээ хэзээ хойно удам залгаж галыг нь таслахгүй явах ганц хүүтэй болсон нь Мягмар. Эцэг эхийнхээ хайр халамжинд
өмсөж зүүхээр гачигдаж, өлсөж цангахын зовлон үзэлгүй хэнээс ч дутаж дор нь оролгүй өдий зэрэгт хүрсэн Мягмарын хувьд нас хэдий 30 гарч яваа ч түүний хувьд амьдрал гэх их далайд сэлүүргүй завьтай
гэлдэрч яваа мэт ажил ч байхгүй, орлого ч үгүй тэгсэн хэрнээ айлын сайхан охиныг авгайгаан болгоод авчихсан амьдрах гээд ядахдаа аав ээжийнхээ гарыг хархаас өөрийг хийдэггүй аж. Газар дээрх ганц
хүүдээ Дулам, Бадарч 2 сайн гэж жигтэйхэн. Арга ч үгүй биз. Амьнаас нь амь тасарч алаг хорвоод үр нь болж төрсөн болхоор Дуламгуай дэндүү хайртай. Аавынхаа удмыг таслалгүй галыг нь залгах ганц хүү

нь болхоор Бадарчгуай ч бүхнээ тавина. Ийм их хайранд өссөн Мягмарын хувьд дэндүү эрх ухаан муутай нэгэн. Амьдралыг арай өөрөөр харах болсон нь түүний эхнэр Цэндмаатай холбоотой. Айлын том охин аргагүй дурласан болхоор аав ээжээсээ ч зөрөн байж Мягмарыг л гэсээр тусдаа гарсан ч олиггүй нөхөр нь ажил ч хийхгүй амьдрах ч аргагүй бүтэхгүй нэгэн гэдгийг мэдчихээд салах гэвч нэгэнтээ оройтсон нь түүний хэвлийд хэдийнээ давхар амь бүрэлдсэнийх байлаа. -Дулмаа миний хөгшин сэрээрэй? Дулмаа?…гэх дуунаар эмгэн өнөөх хар дарсан зүүднээсээ сэрвэл Бадарчгуай түүнийг их л өрөвдөнгүй бас гайхсан янзтай хараад сууж байлаа. -Бурхан минь нүгэл байгаа даа. Айхтар ёрын зүүд зүүдлэлээ…гэж хэлээд цагаа
харвал өглөөний 5 болох дөхөж байх нь түүний санааг уламчиг зовоох аж. Цагаа хараад л царай нь хувьс гээд явчихав. -Яасан бэ? Айхтар юм болох гэж байна уу? Юу зүүдлэв? Гэх өвгөнийхөө асуултанд газар дээрх ганц хүүгийнхээ тухай их муухайгаар зүүдлэсэн тухайгаа хэлхийг хүссэнгүй. -За тийм ч айхтар юм биш дээ! Унт унт гэчихээд бие засах санаатай гараад явав. Өвгөн ч олон юм шалгаагаад байх дургүй тул буцаад унтах санаатай нүдээ анин хэвтэхдээ ийн бодно. “Өдий олон жил ханилахдаа үүрээр зүүдлэсэн зүүд нь зөнтэй зүүд байдгийг би нэг муу юм мэдэхтэйгээ. Айхтар юм зүүдлэлээ гэсэн нь биелэлээ олж ч мэдэх л байх даа” гэж бодчихоод зүүрмэглэх нь тэр. -Мягмар аа! Чи хэдий болтол тэр 2 хөгшиний гарыг харж амьдрах
гэсэн юм бэ? Хөгшин улсууд хэзээ ч унаад өгөө билээ? Ядаж өнхөрхөөс нь өмнө жаахан ч болтугай ачийг нь хариулах тухай бодож болохгүй юу? Байг гэхэд тэр хоёроос хойш чи ер нь яаж амьдарч намайг зовоох гэсэн юм! Гэх Цэндмаагийн үг Мягмарыг огтхон ч юм бодход хүргэсэнгүй буйдан дээрээ тухлан зурагтаа үзээд хэвтэхдээ -За Цэндмаа минь чимээгүй байж үз! Яасан ч үглээ юм. Би удахгүй ажил хийнэ гээд хэлчихсэн байгаа шүү дээ. Ууганааг тэвчээртэй хүлээж байхад нэг ажил олоод өгж л таараа. Аав ээж хоёр маань бие сайтай эрүүл чийрэг хүмүүс. Би ьэр хоёрыгоо их урт насална гэж боддог. Удахгүй бага багаар ачийг нь хариулаад эхэлнэ. Тийм болхоор чи дуугүй л өөрийнхөө ажлыг сайн хий гэх үг нь Цэндмааг ихэд
уурлуулав. -Ахархан бодолтой адгийн тэнэг ийм новштой яах гэж би хамт амьдрав аа? Ирээдүйгээ мөрөөдлөө хүртэл сүйтгэн байж эцэг эхийнхээ үгнээс зөрөн чамайг л сонгохдоо би алдсан гэдгээ даан ч мэдээгүй байж! Май энийг хар муу тэнэг новш минь гэж хэлээд нэг юм шидчихээд унтлагынхаа өрөөрүү явчихав. Цэндмаа их л уурлажээ. Шидсэн юмыг нь гайхан харвал жирэмсэний тест 2 улаан зураас. Мягмар хэдий ухаан муутай ч эхнэр нь жирэмсэн болсоныг шууд л мэдэв. Ихэд баярлан араас нь гүйж ороод эхнэрээ тэврэн -Чи минь эртхэн хэлэхгүй дээ. Одоо хэдэн сартай юм. Эсвэл хэдхэн 7 хоногтой юу?….гэж хөөрч баярласан царайтай Мягмарыг хараад өнөөх нь дугарсангүй уурлан суухад -Ерөөсөө хайр нь гарлаа. Шууд өнөөдрөөс хүүхэд та хоёрынхоо төлөө хөдөлмөрлөж эхэлнэ…гэж хэлээд яваад
өгхөд Цэндмаа гайхан “Сая юу гэсэн бэ? Ийм хурдан ухаарчихаж байгаа юм байх даа? Үнэхээр хэлсэн нь үнэн бол ядаж сэтгэлээрээ тайван байх нь дээ” гэж бодоод бага ч гэсэн тайвширав. Хаа очиж сайн эцэг эхийн буянд 2 өрөө өөрсдийн гэсэн амьдрах байртай хөл дүүжлэх унаатай болсон ч бензинийхээ ч мөнгийг олж чадахгүй нөхөр нь одоо л ухаан суув уу гэлтэй гараад явсан нь Цэндмаагийн сэтгэлийг бага ч гэсэн амрааж байлаа… -Байна уу? Аав ээж та 2 өвөө, эмээ болно… -Пээ өвгөн минь яасан сайхан мэдээ дуулав аа! Гүй ээ бэр минь жирэмсэн болсон бололтой. За миний хүү тэгээд хаана байна… -За за ээж орой тухтай ярьж сууя! Бид 2 орой яваад очино. Би одоо завгүй байна гэж хэлээд Мягмар утсаа таслав. -Манай хүү бас завгүй явна гэж байдаг аа. Өвгөөн чи бид 2 өвөө эмээ болох нь ээ…гэж баярлах Дуламгуай
өглөөнөөс хойш бодлогоширсон янзтай дуугаа хураан суусан нь өнөөх ёрын зүүдтэй нь холбоотой аж. Гэвч баярт мэдээ сонсоод өнөөх зүүд энээ тэрээг дорхноо мартаж орхиод өвгөнтэйгөө хөөрч баярлан суужээ. Мягмар муу ч сайн ч их сургуулийг геологи ч мэргэжлээр төгссөн хүн юмсанж. Ажилд авах газар ажилд орох боломж олон байсан ч залхуу хойрго, ухаан муутайгаасаа болоод өдийг хүртэл ажилгүй орлогогүй явсан байна. Эцэг эхийнх нь дэндүү буруу өсгөсөний гай нь тэр аж. Харин одоо мань хүн эхнэртэй болоод дээр нь нэмээд аав болох гэж байгаагаа мэдээд бага ч гэсэн ухаарсан аж. Ингэж амьдарч болохгүйгээ гэнэтхэн ухаарсан тэрээр ажилд орчих санаатай 2,3 газраар яваад амжилт олсонгүй. Тэгтэл ажил хайгаад эхэлсэнийг нь мэдсэн аятай түүний сайн найз Ууганаа залгах нь тэр. -Байна уу? За
юу байна даа анд минь. Яг ажил хайгаад явааг мэдсэн юм шиг залгадаг байна шүү гэхэд Ууганаа -Найзаар нь тайван тайван. За тэр яахав. Чи бид 2 амархан аргаар богино хугацаанд баяжих арга байна…гэхэд Мягмарын нүд нь сэргэж царай нь гэрэлтэн -Тийм үү? Яаж вэ? Өвгөн нь яах ёстой вэ шууд хэл. Юу ч байсан одоо шууд голохгүй хийнэ. Амархан баяжиж л байвал хамаа алга гэхэд Ууганаа гайхан -Хөөх Мягмар гэдэг хүний амнаас ийм үг бас гардаг аа. За тэгвэл яриа өөр шүү. Би ч чамайг лай лай гэх болов уу? Гэж бодоод л залгасан чинь мань хүн харин шал өөр болсон байнашдээ… -Одоо найз нь өөрчлөгдөх шалтгаантай болсоон. За тэрийг дараа яринаа. Гол яриандаа оръё гэхэд Ууганаа ч нухацтай хандан -Тэгхээр ийм байна хөгшөөн. Би нэг таньдаг ахаасаа л сонсоод сайн судалж үзлээ.
Хиригсүүр ухаад бүр цөм хийдэг гэж байна. Чи энийг нээх сүртэй буруугаар ойлгоод хэрэггүй шүү. Мэдээж буруу замаар л мөнгө олох арга л даа. Гэхдээ найдвартай бас хурдан хугацаанд баяжина гэж байна. Гол нь зөв хиригсүүрээ л олчихвол бурзайдаг юм байх. Чи чинь муу ч сайн ч геологи ч хүн биз дээ айн…гээд инээх нь сонсогдвол Мягмар ч хөөрөн -Уг нь ч тийм л дээ. Хөгшинд нь бол дажгүй л сонсогдож байна. Угаасаа богино хугацаанд амархан баяжих арга байна гэхэд чинь л буруу замаар юм байна даа гэж бодсон юм. Чи тэгвэл нарийн юмаа уулзаж байгаад нухацтай ярих уу? Гэхэд Ууганаа -Яг яг. Би үлдсэн юмыг нь уулзаж байгаад ярина гэж хэлэх гэж байсан юм. За за тэгвэл оройхон ярих байх шүү гээд утсаа таслав. Ууганаа бол Мягмарын хар багынх нь сайн найз. Дэндүү эрх дураараа, ааш муутай
зожиг өссөн Мягмартай өдий хүртэл муу сайнаа мэдэлцэн удаан нөхөрлөж буй ганц хүн нь Ууганаа юмсанж. Мягмар тэр бүр хүнтэй найзлаад байдаггүй ч газар дээрх ганц сайн найз нь Ууганаа бөгөөд тэд бие биенийхээ төлөө үхэхээс ч буцахгүй найзууд гэж боддог бөгөөд өөр хүнтэй ийнхүү дотно нөхөрлөсөн удаа байхгүй аж. Мягмарын аав ээж нь ч Ууганаад их сайн тул тэд бараг л төрсөн ах дүүсээс ялгаагүй байдаг ажээ. Ууганаа Мягмарыг бодвол сэргэлэн, авхаалжтай, хөдөлгөөнтэй, амьдралд эвтэйхэн аргаа олоод явчих залуу тул ийнхүү Мягмартай нөхөрлөсөн нь ёстой л нөгөө илүү нь дутуугаа нөхөж явдаг шиг… Дуламгуайд өвөг эцгээс өвлөсөн нэг чадвар байх ба түүнийг

хүмүүс зөнч гэх нь элбэг. Мэргэ төлөг хийж тохиолдож болох зүйлсийг хүмүүст хэлж өгдөг бөгөөд ихэнхдээ тэр нь үнэн байдаг тул хүмүүс Дуламгуайн гэрийг зорих нь олонтаа. Үүрээр зүүдлэсэн зүүдийг хүмүүс зөнч зүүд гэж нэрлэдэг бөгөөд Дуламгуай шиг хүнд ч энэ бол яг л ажлынх нэг хэсэг аятай. Тэрээр үүрээр хүүгээ их муухайгаар зүүдлэсэн нь зөнч зүүд мөн байсан уу?