Нүүр Өгүүллэг “БАРЬЦААЛАГДСАН СЭТГЭЛ” өгүүллэг “4-р хэсэг”

“БАРЬЦААЛАГДСАН СЭТГЭЛ” өгүүллэг “4-р хэсэг”

18 секунд уншина
0
0
416

Зулаа гэрийнхээ гадаа ѳргѳж авсан гэх Герман ээж аавынхаа хамтаар буухад дүү нь эгчийгээ хараад таньж ядан хойш алхан ээжийнхээ араар ороход Зулаа: -Миний дүү яасан бэ. Эгч нь л байна ш дээ хэмээн

хэлэхэд сая л нэг эгчийгээ таньж байгаа бололтой инээмсэглэх аядан эгчээ хэмээн дѳхѳж очлоо. Эгч нь дүүдээ зѳндѳѳ гоё юм авчирсан гээд машины арын суудлаас тор дүүрэн зүйл барьсаар хамтдаа гэр лүгээ

орцгоов. Охидын ээжтэй Герман эцэг эх хэлмэрч бүсгүйгээр дамжуулан хоорондоо ярилцаж инээлдэж хѳгжилдсѳѳр гэр лүү орлоо. Зулаа 3 хоногийн дараа нисэх болсон тул түүнийг ээж дүүтэй нь хамт

2 хоног амралтанд авч явах мѳн хоёр гэр бүлийнхэн дотно сайхан танилцах завшаан олдоно хэмээн тѳлѳвлѳж тэд шууд л амралтанд явах бэлтгэлээ хийв. Охидын ээжийн хувьд охиноо гадагшаа явуулна

гэхээс битүүхэндээ харамлаж хичнээн хориглож үлдээмээр санагдавч ядуу зүдүү амьдралаас гарах гарц түүнд үүнээс ѳѳр юу байх билээ гэж бодно. Яаж ч бодсон 2 бяцхан охиныхоо ирээдүйн амьдралыг бодсон ч

эргэж буцах шийдвэргүй болсоноо ухааран Зулаагаа үе үе тэврэн санаа алдан энхрийлсээр. Золоо болохоор эгчийнхээ дэргэдээс огт салахгүй байс хийгээд духыг илж элдэв олон зүйл асууж эрхлэнхэн байгаа нь хэзээ мѳдгүй салахад багаасаа ижилдэн дассан зүрх сэтгэл нь ямар ихээр ѳвдѳж хожмын ѳдрүүдэд санахын зовлонг мэдрэн биесээ үгүйлэх нь юутай гашуун байх бол хѳѳрхий. Тамир хурдлан давхисаар чулуун овоонд байсан охидын хуучин хашаанд ирж эргэн тойрон сайн ажиглаж охидыг олох горьдлог тээн хайсаар. Захиралын ѳгсѳн үүрэг даалгаврыг ч түр мартаж орхин санаа алдан машиныхаа дэргэд тайвширах маягтай тамхиа татан зогсоно. Тэндээс явмааргүй санагдаж охидтой хамт сууж нар жаргахыг харж суухад охидын

мѳрѳѳдлийнхѳѳ тухай цовоо сэргэлэн дуугаар ярилцаж байсан бүхнийг санагалзан бодсоор. Яг л ѳчигдѳрхѳн мэт санагдах дурсамждаа жигүүрлэн гоёхон дурсамждаа бүүвэйлэгдэн тэнгэр ширтэнэ санаа алдна. Машин дотор утас нь дуугарсаар. Тамир ажилтай яваагаа гэнэт санаж машиндаа суугаад утсаа үзвэл Гэрэл захиралаас 7-н дуудлаг иржээ. Сандаран түүн рүү залгавал -Тамир хаана явна аа. Иргэний бүртгэлийн бүсгүй яриад байна очсон уу чи -Захиралаа очиж явна. Түгжрэл их байна. Урд осол гарсан бололтой гээд худал хэлчихэв -994534″” иргэний бүртгэлийн хүн байгаа тийш залгаад авах юмаа аваад Гандан руу явахдаа 887655″” гэсэн утас руу залгаад охины ээжид хүргээд ѳгчих. -За ойлголоо захиралаа. -Гандан руу хурдан яваарай Тэр хүмүүс хотоос гарах гэж байгаа шүү. Тамир

утсаа салгаад захиралын тушаалыг гүйцэтгэхээр давхилаа. Тамир бичиг баримтаа аваад гандан дахь айл руу залгахад хурдлаарай бид хүлээгээд байна гэв. Тамир чулуун овоо явалгүй шууд явсан бол охидтой уулзах байлаа. Гэвч хувь заяа гэдэг зүйл тэднийг уулзуулахыг хүссэнгүй бололтой. Герман улсууд цаг сайн баримталдаг тѳрѳлхийн гентэй болоод ч тэрүү охидыг ээжтэй нь хамт ѳѳрсдийн машиндаа суулган явж охины ээжийн утсыг Зулаагийн Монгол дахь итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгч гэх сүржин нэртэй бүсгүй авч үлдэн бичиг баримтыг аваад хойноос нь очих боллоо. Тамир ч утсаар нь холбогдож бичиг баримтаа ѳгчихѳѳд Гэрэл захиралын байгаа газар луу яаравчилан очлоо. Гэрлээ захирал машин луугаа инээмсэглэсээр орж ирээд Тамирын хамрыг зѳѳлхѳн чимхэж аваад: -Чи их мундаг залуу

юмаа. Надаас ямар их юм нууна вэ гэхэд Тамир гайхсан янзтай харан толгойгоо илээд: -Захиралаа би танаас юу ч нуухгүй шүү дээ -Гэхдээ зүгээрээ. Харин ч надад чи маш их таалагдаж байна шүү. Бүүр ч ихээр гээд чанга инээмсэглэн аальгүйтэхэд Тамир бүр ч ихээр гайхаж -Захиралаа юу юм бол би… гэхэд үгийг нь таслаж тѳв царай гарган -Барамсай хошууч гэж таних уу гээд Тамирын нүд рүү цоо ширтлээ. Тамир ч энэ нэрийг сонсоод дотор нь харанхуйлж ѳнѳѳдрийн амталж хэрэглэж эдэлж яваа тансаг амьдрал нь дахиад л энэ нэртэй холбогдох вий хэмээн эмээж тэр хошуучтай дахин хэзээ ч холбогдохгүй гэсэн андгай тангарагаа ч санав. -Мэднэ ээ гээд санаа алдаж үргэлжлүүлэн шийдэмгий байдалтайгаар -Захиралаа одоо хаашаа явах уу гээд огцом хѳдлѳхѳд захирал бүсгүй суудал дээрээ дэнчигнэн тогтож ядан

машиныхаа бариулаас барьж аван: -Хүүе Тамир Тамир яаж байна аа. Зѳѳлѳн гэхэд тэрбээр сонссон ч сонсоогүй мэт машинаа барин явсаар. Захирал Гэрэлцэцэг ч түүнийг уурлаж бухимдаж буйг анзаарч тохиромжгүй үед хэлчихэв үү дээ гэж дотроо бодон түүний адил чимээгүй болов. Замын уулзвар солигдох дѳхѳхѳд Тамир -Захиралаа хаашаа эргэх вэ -Манайх руу явья Тэд замын турш юу ч ярьсангүй. Гэрэлцэцэг захирал ийш тийшээ ѳдѳр бүр л учир нь үл ойлгогдох элдэв янзын юмаа хүмүүстэй утсаар ярьсаар. Тамир ч сүүлдээ түүний яриаг тоохоо ч больсон. Үнэндээ ойлгохыг ч хүсэхгүй гэх үү дээ. Харин сая яагаад захирал Барамсай хошуучыг надаас асуув. Арай Барамсай хошуучтай холбоотой биш биз. Хэрэв тийм бол би энэ ажлаасаа гарсан нь дээр байх. Хүний үнэргүй тэр хүнтэй дахин холбогдмооргүй л

байна шүү. Зѳвхѳн ѳѳрийнхѳѳ хувийг бодсон арчаагүй хүн миний амьдралд маш их гай болсон доо. Гэхдээ энэ бүхэн Гэрэл захиралд ямар хамаа байх билээ. Захиралын намайг гэсэн сэтгэлийг нь бодсон ч надад итгэсэн итгэлийг нь алдаж ажлаасаа бас гарч болохгүй байхаа. Юутай ч Тамир минь чи тэсэх хэрэгтэй шүү хэмээн ѳѳрѳѳ ѳѳртэйгѳѳ дотроо ярьсаар захиралын гадаа иржээ. Гэтэл энэ удаа захирал хүүхэн урьд ѳдрүүдийн адил шууд буугаад гэр лүгээ орсонгүй. Тамирыг хамт орохыг тушаалаа. Тамир ч захиралаа дагасаар захирал Гэрэлцэцэг утсаар ярьсаар тэд гэр лүү нь орлоо. Гэрэлээ захирал Тамирыг зочиныхоо ѳрѳѳнд орохыг урьж түүнд телевиз үзээд сууж байхыг санал болголоо. Ѳѳрѳѳ ч хэсэг алга болж байгаад гэртээ ѳмсдѳг бололтой нимгэн богино хэт задгай гэмээр палаажтай орж ирээд

Тамирыг дарс уух уу гэхэд -Захиралаа би машин барьж байгаа шүү дээ. -Ѳнѳѳдѳр чи машин барихгүй. Бас намайг захирал гэж битгий дууд. Эгч гэж бас дуудахгүй. Хоёулаа ѳнѳѳдѳр хувь хүн талаасаа ярилцаж илүү дотно танилцах болно гээд шилэн шүүгээнээс виски гаргаж ирэн ширээн дээр тавьлаа. Тамирт татгалзах эрх байхгүй тул захиралынхаа саналыг үг дуугүй дагахаас ѳѳр яах билээ. Ийнхүү захирал жолооч 2 үдшийг хѳгжилтэй ѳнгѳрѳѳх эхлэлээ тавьлаа. Гэрэлцэцэг захирал угийн санасан бодсоноо авна гэсэн бол биелүүлдэг дүрэмтэй бүсгүй тул Тамирыг ѳвѳртѳѳ оруулах түүнд юу ч биш байлаа. Тамирын хувьд ч захирал бүсгүйтэйгээ амрагийн холбоотой байх нь ашигтайг хэнээр ч хэлүүлтгүй мэдэх тул тэдний учралд ямар нэгэн саад тохиолдсонгүй. Зулаа охин шинэ аав ээжтэйгээ хамт гадагшаа нисэж Золоо ээжтэйгээ түүнийг гаргаж ѳгѳѳд нүдэндээ нулимс дүүрэн хоцорлоо. Нисэх онгоцны буудлаас хэлмэрч бүсгүй Золоо болон түүний ээжийг

Гэрэлцэцэг захиралын ажил руу хүргэж ѳгѳв. Гэрэлцэцэг захирал тэднийг хүлээн аваад ойр зуурын зүйл ярьж Зулаа охиныг маш сайн айлд ѳргүүлсэн мѳн сар тутам та 2-т мѳнгѳн тэтгэлэг ирэх талаар ч ярьж тэднийг сэтгэл амар байж болохыг зѳвлѳѳд жолоочоороо хүргүүлэхээр болж Тамир луу ярьлаа. -Тамираа гандан руу ээж охин 2-ыг хүргэж ѳгѳѳд ирээч Би одоо доошоо буулгачихья гэв. Тамир машинаа арчин тамхи татаад зогсож байтал ард нь Тамир ахаа гэх охины цовоо дуу сонсогдож эргэж харвал бурхан минь хайгаад хайгаад олдоогүй охидын нэг ѳѳдѳѳс нь гүйн ирж байв. Тамир ч ѳмнѳѳс тосон авч Золоог тэврэн ѳѳрийн эрхгүй л нулимс урсан гарч -Та 2 хаашаа алга болчихов Ах нь зѳндѳѳ хайсан. Бас чиний

үнсгэлжингийн даашинзыг ах нь авсан. -Баярлалаа ахаа. -Зулаа эгч нь хаана байгаа юм бэ -Зулаа эгч Герман руу явсан. Сая ээж бид 2 гаргаж ѳгѳѳд ирлээ. Энэ үгийг сонсоод Тамир хачин болж дуу нь ѳѳрийн эрхгүй гарахгүй боллоо. Арай ч дээ худлаа байлгүй дээ. Би яахаараа мэддэггүй билээ хэмээн бодож Золоогийн ээж рүү харан: -Зулааг яах гэж явуулсан юм бэ. Гэрэл захиралын явуулсан Ганцэцэг гэдэг хүүхэд Зулаа байсан юм уу гэхэд Золоогийн ээж толгой дохиход Тамир тэднийг машинд суулгаад наанаа байж байгаарай. Битгий буугаарай ах нь гялс орчихоод ирье наанаасаа огт хѳдѳлж болохгүй шүү гээд Золоог үнсээд машиныхаа араас спортын хэрэглэл бололтой цохиур

мод аван тэдний гарч ирсэн байшингийн хаалгаар шийдэмгий алхан орлоо. Ямар нэг зүйл болохыг зѳнгѳѳрѳѳ мэдэрсэн Золоо охин ээжийгээ тэврэн яах бол гэсэн айдастай харцаар ээж рүүгээ ширтэхэд ээж нь түүнийг тайтгаруулан зүгээр дээ миний охин хэмээн духыг нь үнэрлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *