Нүүр Өгүүллэг “БАРЬЦААЛАГДСАН СЭТГЭЛ” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

“БАРЬЦААЛАГДСАН СЭТГЭЛ” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

38 секунд уншина
0
0
391

2011 оны 12-р сарын 03-ны баасан гараг. Их баян дахь цэргийн амралтын ойролцоох уулын аманд. Гадаад руу явахаар шалгаран үлдсэн 43 охид байрласан байр. 300 гаруй охидоос шалгаран шилэгдэж

үлдсэн охид бѳгѳѳд тэднийг 5-н удаагийн нислэгт хувааж явуулах бѳгѳѳд эхний нислэг буюу Улаанбаатар-Бээжин нислэгээр 12 бүсгүй сургалтанд суух нэрээр явцгаах бѳгѳѳд тэнд очоод 5-н одтой зочид

буудалд цагаан хэрэглэл угаах, угтан авагч, зѳѳгч гэсэн ажлын байранд ажиллана гэдгээ мэдэх боловч үнэн хэрэг дээрээ хүний наймаанд явж буйгаа гадарлах сѳхѳѳгүй бѳѳн баяр цэнгэлтэй

сууцгаана. Гадагшаа явж л байвал тэд юу ч хийхэд бэлэн байдаг бѳгѳѳд сэтгэл хѳдлѳлийг нь сайн мэдэх Цэрэнбат хурандаа болоод түүний гар хѳл болсон хүмүүс сайхан үлгэр ярьж ѳѳрсдийн дүрмээр байлгана. Тэр

хэдэн охидууд ч гадагшаа гарах хүртэлээ бѳѳн л аз жаргал баяр баясалд байж хил даваад очсон газраа шууд л харгислалд ѳртѳж хаана ирсэнээ тэгэхэд ойлгож гасалдаг билээ. Бага баян 20:00 цаг. Сэтгүүлч

Туул Цагдаагийн Ерѳнхий Газраас томилогдсон хүний наймаа, эд эрхтэний худалдааг таслан зогсоох Хар муур нууц бүлэглэлийн залуустай гэмт этгээдүүдийг цугларахыг хүлээн зогсоно. Уг нь мэдээлэгчийн ярьсанаар бол бараг цагийн ѳмнѳ Гэрэлцэцэг захирал, Барамсай хошууч нар мѳн хамтран ажилладаг эрхэмүүд Их баян дахь цэргийн амралтанд цугларах учиртай ажээ. Туул ѳнѳѳдрийн энэ үйл явдлын тѳлѳѳ маш их хѳдѳлмѳрлѳж нойр хоолгүй сууж ажиллаж байсан болохоор цаг явж ѳгѳхгүй машин дотроо сууж ядан догдолон зүрх нь үе үехэн чичрээстэй. 2 талд дан хүчиний байгууллагад ажилладаг ажиллаж байсан эрчүүд их учир буудалцаан болоход ч ойрхон тул түгшүүртэй санагдана. Хар муур үйл ажиллагааг ахалж буй ахлагчид мэдээлэгчээс мэссэж ирлээ. Тэдний хүлээсэн учраанууд

7-н буудал ѳнгѳрѳѳд ирж байна гэж мэдээлэхэд богино холбоогоор: -59 сонсож байна уу? -Сонсож байна -Бай 20-р тэмдэгт ѳнгѳрч явна. Бид араас нь 45 тэмдэгтээс ороход бэлэн -Ойлголоо. Зам цэвэр -Холбоо дууслаа -Холбоо дууслаа Тѳд удалгүй 3-н том жийп ар араасаа хурдлан давхисаар ѳнгѳрѳхѳд Туул гүнзгий амьсгаа аван хүзүүнийхээ зүүлтээ гаргаж ирэн үнэрлэхэд түүний сууж буй машин ч хѳдѳллѳѳ. Их баян цэргийн амралт. Ойролцоох байшин. 20:45 цаг Дагаж явсан 3-н машин сүрдэм том байшингийн хашаагаар ороод явчихлаа. Мэдээлэгч команд ѳгѳхѳд Туул зураглаачын хамтаар хамгийн түрүүнд орох бѳгѳѳд үйл явдалыг ард түмэнд шууд дамжуулах учиртай. Иймээс тэрбээр арын албаны техникийн ажилтанууд руу үе үе ярьж бэлэн

байхыг сануулав. Том хаусын доод хонгилд удахгүй гадагшаа гарах гэж байгаа охид ѳнгѳрсѳн болоод ирээдүйн амьдралаа ярин хѳгжилдѳж бие биетэйгээ танилцсаар. Шѳнѳ дунд нислэгтэй охидууд тэднээс түрүүлж явах гэж буйдаа хѳѳрч явлаа шүү дээ гэсэн янзтай бардамхан сууцгаана. Охидыг ингэж байх зуур дээд давхарт тэднийг гадагш гарган хѳлжиж буй Цэрэнбат хурандаа, Барамсай хошууч, Гэрэлцэцэг захирал түүний гар хѳл болсон нѳхдүүд бүгд үнэтэй виски шимэн охидыг хэрхэн хурдан гаргаж ашигаа хэрхэн яаж хувиарлахаа ярилцгаана. Охидын сүүлийн нислэг 12-р сарын 13-нд тэдний араас зайсанд байгаа 3-н хүүхдийг 12-р сарын 15-нд гаргаад үлдсэн 1 охиныг

Цэрэнбат хурандаа ѳѳрѳѳ 18-ны нислэгээр дагуулж явах. Тэгээд 12-р сарын 25-нд бүгд Токиод уулзаж шинэ жилээ тэмдэглэх гээд бүх зүйлээ маш нарийн ярилцаж хэн хэн хэдэнд нисэхээ ч ярьцгааж гарлаа. Тэдний яриаг ч байшинг тойрон авсан ЦЕГ болоод Хар тамхитай тэмцэх алба Хар муур тусгай бүлэглэл гээд бүгд сонсож байлаа. Гагцхүү хэзээ дайрч нэвтэрч орохыг мэдээлэгчээс ирэх дохиог хүлээсээр. Энэ бүхнийг мэдээлээд байгаа хүн бол Цэрэнбат хурандаагийн хамгийн итгэлт туслах түүний хүүгээс илүү ноён нуруу болсон Тѳрѳѳ байлаа. Цэрэнбат хурандаа тэнд цугласан бүхний анхааралыг ѳѳр лүгээ татаж: -Эрхэм анд найз нѳхѳдѳѳ. Ѳнѳѳдѳр та нарыг бүгд нэг дор цугласан завшааныг ашиглаад нэг бяцхан үзүүлэх тоглоом бэлдсэн юм. Миний туслах Тѳрѳѳ бол жаахан байхаасаа

надтай хамт байж миний дэргэд хүмүүжиж миний биеийг тордож хамгаалсаар ирсэн гэхэд бүгд л түүнд талархан алга ташив. Тѳрѳѳ ч мэхийн ёсолж Цэрэнбат хурандаа руу харж энгэр лүгээ заан дохиход Цэрэнбат хурдан толгой дохин зѳвшѳѳрлѳѳ. Тѳрѳѳ энгэрээ ухан утас гаргаж ирэн утсаа дээш ѳргѳн: -Энэ бол гар утас. Үүгээр маш олон зүйлийг хийдэг. Жишээ нь ярина. Бас зураг дарна. Бас яриа бичиж хадгалж болно. Нэг ёсондоо энэ бол хамгийн аюултай зэвсэг. Та нарыг орж ирэхэд та бүхний утсыг хураадаг. Энэ бол эрсдэлээс хамгаалдаг юм. Харин миний утсыг хураадаггүй юм. Сая ярьсан бүхнийг чинь энэ утсаар дамжуулан яг одоо хашааны гадаа цагдаа нар сонсож байна гэхэд бүгд л дор бүрнээ сандралдан үймэлдэж Цэрэнбат хурандаа

гайхан түүн рүү харахад Тѳрѳѳ дахин инээмсэглэж: -За тоглосон юмаа. Бүү санаа зовцгоо гэхэд сая л нэг бүгд тайвширцгааж санаа амрах шиг болоход Гэрэлцэцэг захирал хэзээ мѳдгүй тѳрѳх дѳхсѳн том гэдэстэйгээ босон: -Чи чинь яасан ѳвчтэй юм. Юу юугүй тѳрѳх гэж байна шүү дээ гэхэд ѳрѳѳн доторхи бүгд инээлдэв. Тѳрѳѳ үргэлжлүүлэн: -Хурандаа бид 2-ын бэлдсэн тоглоом байгаа юм. Бүгд чимээгүй байгаарай гээд утсан дээрээ дуудлага хийн чанга яригч дээр тавьлаа. -Байна уу гэх эмэгтэй уянгалаг хоолой дуугарахад Тѳрѳѳ бадриун хоолойгоор: -Байна байна. Туул чи хаана явж байна. -Би чиний зааж ѳгсѳн хаяг руу ирж байна -Аан зѳв зѳв. Мэдээж ямар нэг дагуул байхгүй биз -Яалаа гэж дээ байхгүй. Тэгээд ч танай хүмүүс миний араас давхиж л байна

шүү дээ. -Сайн байна. Чамтай нүүр тулах уулзах гэж буйдаа тун их таатай байна -Би ч санасанаа аваад тоглоомоос гарахдаа таатай байна. Тѳрѳѳ утсаа таслан дахин нэг утас руу залгаад: -Наад сэтгүүлч новш чинь цэвэр биз гэхэд -Цэвэр. Та найдаж болно. -Ок гээд утсаа тасаллаа. Цэрэнбат хурандаа босож: -Ѳнѳѳдрийн тоглоом бол бидний хойноос мѳшгиж бидний ажилд саад болж байгаа энэ сэтгүүлч бүсгүйд шангийн ѳгѳх болно. Бас манайхнаас хэн нэгэнтэй холбоотой байгаа. Тэр хүнийг би ѳѳрийн гараар буудах болно гээд халааснаасаа буу гаргаж ирэхэд тэнд байгаа хүмүүс болох гэж буй үйл явдлыг ойлгож ухааран баясалтай байхад Тѳрѳѳ гэнэт л сандарч юу хийх гээд байгаадаа итгэж ядан зог тусав. Учир нь Цэрэнбат хурандаад буу

байна хэмээн тооцоолоогүй тул аюултай эрсдэл ирэх юм шиг зѳн совин татлаа. Туул машинтайгаа хашааны гадна ирэхэд хаалга нээгдэж тэрбээр байшин руу орлоо. Угтан авагч залууг даган 2 давхарын ѳрѳѳний хаалга татан ороод дотор байх хүмүүсийг хараад айж балмагдаж: -Тѳрѳѳ чи ганцаараа гээгүй билүү гэвэл -Намайг ганцаараа байна гэж бодсон уу Туулайхан минь гээд ёжтой инээмсэглэсээр дѳхѳж очоод шууд түүнийг алгадаад авлаа. Газар унасан Туул бѳгсѳѳрѳѳ шал арчин хойш ухарч хана тулан зогсоход Тѳрѳѳ: -Цуглуулсан баримт нотолгоогоо ѳг -Хэлсэн ёсоороо надад мѳнгѳѳ ѳг гэхэд Тѳрѳѳ чанга инээж ѳрѳѳнд буй хүмүүст хандаж -Хүүе энэ биднээс мѳнгѳ нэхэж байна гэхэд бүгд инээлдэж шоолцгоов. Цэрэнбат хурандаа Тѳрѳѳгийн хажуугаар орж ирэн Туулыг маш

хүчтэй ѳшиглѳхѳд Тѳрѳѳ яаравчилан дундуур нь орж Цэрэнбатыг салгаж байхдаа түүний халааснаас гар бууг авч түлхэж газар унагаан бүх хүмүүс рүү гар бууг чиглүүлж: -Бүгд доошоо хэвтээд гээд Цэрэнбат хурандаагийн зүүн хѳл рүү буудаж: -Май. Энэ намайг багад минь зодож заншиж байсны чинь тѳлѳѳ. Дахин буун дуу гарч -Энэ миний эгчийн тѳлѳѳ. Чамд миний эгчийн зүрх бѳѳрийг нь худалдаалж байхдаа юм бодогдоогүй юу дахин буун дуу гарч -Энэ миний амьдралыг хар дарсан зүүд болгосоны тѳлѳѳ. Эцэст нь хэлэхэд би чамайг ѳѳрийн гараар үгүй хийхийг 10-н хэдэн жил бодож ирлээ гээд буудтал Туул чиглэлийг нь ѳѳрчилж хоосон газар луу буудууллаа. Тусгай хүчнийхэний бүгд доошоо гэх сүрдэм дуу гарган орж ирцгээхэд

Тѳрѳѳ тааз ширтэн буугаа газар хаян толгойныхоо ард 2 гараа барин зогсов. Туул түүний цамцны товчыг тайлан түүний биед хийсэн тѳхѳѳрѳмжѳѳ авлаа. Хоёр хѳлѳндѳѳ бууны шарх авсан Цэрэнбат хурандаа ёолон хэвтсээр. 6-н сарын дараа Шүүх хурал болж Цэрэнбат, Гэрэлцэцэг, Барамсай мѳн тэдний гар хѳлийн эсрэг баримт нотолгоо хангалттай их байлаа. Шүүх хурлын танхимд гэрч Тамир хэмээн дуудахад тэдний нүд орой дээрээ гарч үхсэн шүү дээ хэмээн итгэж ядан эгээ л сүнс сүг харсан мэт хувхай цайж айсан хүний үс босдогийг шүүх танхимд байсан хүмүүс тэднээс харлаа. Тамир шүүхээс гарахдаа Гэрэлцэцэг Барамсай нар дээр очиж -Гэрлэх санал тавьдаг орой миний хэлсэн үгийг санаж байна уу? Та 2 хамт байх тавилантай хүмүүс гэж….

хэлээд гарахад Гэрэлцэцэг араас нь: -Чи хүүгээ бодооч дээ. Хүү чинь гэхэд… Тамир үгийг нь таслан: -Миний хүүхэд биш Барамсайгийн хүүхэд гэдгийг чи ч мэдэж байгаа. Гэхдээ би та 2-ыг тэр хүүхэдтэй хэзээ ч уулзуулахгүй. Амьдын хагацал зовлонг үхтэлээ эдэл гэж хэлээд гарлаа. Шүүх хуралдаан ѳндѳрлѳж давж заалдахгүйгээр бүх насаар нь тэдэнд хорих ял оноолоо. 2018 он. Тамир Туул гэрлэж 2 сайхан хүүтэй болсон бѳгѳѳд Герман явсан Зулаа охин тус улсынхаа сэтгүүлч зүйн 3-р курсын оюутан бѳгѳѳд зуныхаа амралтаар ээж дүү 2 дээрээ иржээ. 2

охины ээжид ямар нэг зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлж бүхнийг зохион байгуулж Дархан руу явуулсан бѳгѳѳд Тамир үхсэн болж жүжиглэж Герман руу яаралтай яван Зулааг ѳргѳж авсан айлтай хуйвалдан тохиролцож Золоог тэднээр гаргуулсан. Энэ бүхний хѳрѳнгѳ мѳнгийг Цэрэнбатын туслах Тѳрѳѳ зохицуулж байсан бѳгѳѳд тэд ч түүнд маш их талархаж явдаг юм. Тиймээс Тѳрѳѳ хүний наймааны хэрэгт оролцож явсан ч эцэст нь энэ бүхнийг илчилэхэд

бүхнээ зориулж гэм буруугаа ойлгож ухаарсан тул шүүх түүнд 10-н жилийн хорих ял оноожээ. Тѳрѳѳ хугацаанаасаа ѳмнѳ суллагдах болсон болохоор Тамир Туул мѳн Зулаа Золоо ээжтэйгээ хамт Тѳрѳѳг угтан авахаар Улаанбаатар 22-н товчоогоор аз жаргал баяр баясал дүүрэн гарцгаалаа. Тѳгсѳв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *