
Найлайх дүүрэгт гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон 13-н настай хүүг 2 сарын дараа Шадивлин тийш байх уулын тэндэх байшингаас мѳн ойролцоо насны 3-н хүүхдийн хамт сэтгүүлч Туул
олж илрүүлэн Монголын нийгэмд хүний наймаа болоод эд эрхтэний худалдаа байж магадгүй гэсэн дүгнэлтийг ард иргэдэд ѳгч телевиз хэвлэлээр шуугиан тариад авлаа. 4-н хүүхдийг олоход тэдэнд маш
хүчтэй тариа хийж байсан бѳгѳѳд ямар ч гэрэл гэгээ тусахгүй харанхуй байшинд 14-н хоногоос 3-н сар хүртэл байлгасан бѳгѳѳд тэдэнтэй хамт дахин хэд хэдэн хүүхэд байсныг хүүхдүүд гэрчилж
ярьцгаав. Цагдаа хүчинийхэн шуурхай авч хараа хяналтгүй хүүхдүүдээ гадуур явуулахгүйг хэвлэл мэдээллэлийн хэрэгсэлээр мэдээлж сонин хэвлэлийнхэн ч энэхүү аймшигт үйл явдал дээр
бѳѳгнѳрцгѳѳлѳѳ. Гэмт хэрэгтэнүүд ч баригдаж байцаалт ѳгч Монголын нийгэм тэр чигээрээ айдаст автлаа. Энэхүү мэдээг сонссон Цэрэнбат хурандаа айдаст автаж танил тал болоод хамтран ажилладаг сүлжээ

болсон улсууд руугаа ярьж эхэллээ. Сэтгүүлч Туул бүсгүй ч бас тэдний хараанд ѳртѳж бие биеэсээ энэ бүсгүйн талаар асууж эхэлэв. Бидний дундаас хэн нэгэнтэй нь энэ бүсгүй холбоотой болоод тэр хүүхдийг олж нийгэмд шуугиан тарьж байна. Энэ бүхний нарийн учрыг олохыг Тѳрѳѳ туслахдаа хэлж яаралтай хүмүүсээ цуглуулж нууц уулзалт зохион байгуулахыг тушаав. Гэрэлцэцэг 7-н сартай болж нѳхѳр Барамсайн хамт гэртээ амарч тэд хоорондоо нялуурцгаана. Монголд болж буй сэтгэл сэрдхийлгэсэн хүний наймааны талаархи мэдээ мэдээлэлийг сонссон ч тэд юунаас ч айсангүй. Учир нь энэ бүхнийг ѳѳрсдѳѳсѳѳ зайлуулж уснаас хуурай гарах нарийн тѳлѳвлѳгѳѳ ч тэдэнд байсан юм. Гэрэлцэцэг нѳхѳртѳѳ аяга кофе авчирч ѳгѳѳд: -Ханиа хотын
утаа ихсээд ирлээ. Хоёулаа хурдхан гадагшаа гармаар байна. Бидний хүүхэд энэ муухай утаанд байвал эрэмдэг юм гарч ирнэ шүү дээ. -Хайраа одоо хэдхэн хоночихоо. Тэгээд хамтдаа явна. Энэ хэрэг тѳвѳг жаахан намдах хэрэгтэй. -Чи юунаас нь айдаг юм. Цэрэнбат бүгдийг зохицуулчихна гээ биз дээ. Хурдхан шиг л явья даа гээд хѳлийг нь дэрлэн хэвтэхэд Барамсай хошууч түүний духан дээр үнсээд: -Хайр минь юунд яарна вэ. Хайр нь хүүдээ ѳгѳх нэрээ олсон. Хэн гээч гээд түүний дээрээс харахад Гэрэлцэцэг огцом босож ирээд түүн рүү том гэгч хараад: -Ханиа би хүүдээ нэр ѳгнѳ шүү дээ. -Үгүй ээ хайр нь ѳгчихье дѳѳ гээд хацрыг нь чимхэн уруулаа цорвойлгоход -За за чи ѳг. Тэгээд хэн гэж ѳгѳх юм гэвэл -Тамир гэж хэлээд Барамсай босоод
жижиг ѳрѳѳ рүүгээ гүйчихлээ. Энэ үгийг сонсоод Гэрэлцэцэг хачин болж ѳѳрийнх нь хүүхэд биш талийгаачийн хүүхэд байх магадлалтайг энэ золиг хаанаас мэдчихэв гэсэн айдастай хоцорлоо. Удалгүй Барамсай гартаа зураг барин инээмсэглэн гүйж ирээд -Хайраа энэ зургийг хар даа. Тэр хазгай малгай тавьсан жаахан хүүхэд бол манай дүү юм. Даана ч бага балчир байхдаа ѳвчинѳѳр ѳнгѳрчихсѳн. Дүүг минь Тамир гэдэг байсан. Би дүүгээ үргэлж санадаг юм. Тэгээд эрэгтэй хүүхэдтэй болвол Тамир гэдэг нэр ѳгнѳ дѳѳ гэж олон жил бодсон юм гэвэл Гэрэлцэцэгийн дотор тайвширах шиг болж -Тийм үү. Тэгвэл хүүгээ 2-лаа Тамир гэж нэрлэе гэлээ. Гэрэлцэцэгт ч энэ бүхэн таатай байв. Барамсай хошууч ханиа үнсээд: -Германаас нѳгѳѳ хүний мѳнгѳ ирсэн үү. -Ирсэн ирсэн. Маргааш Золоог нисгэх юм байна ш дээ. Нѳгѳѳ хэдтэйгээ ярья гээд босоход Барамсай гараас нь татан буцааж суулгаад: -Гэрэлээ би энэ Герман гэр бүлээс айж байгаа шүү. Нэг л
сонин санагдаад байна даа. -Юунд нь айдаг юм. Яахав дээ эгч нь тэдэнд маш их таалагдаад. Тэгээд эгч нь дүүтэйгээ хамт байхыг хүссэн юм байлгүй дээ. -Гэхдээ л их сонин байгаа юм даа. Анх эгчийг нь авахдаа ѳгѳх мѳнгѳндѳѳ гар татаад байсан. Гэтэл одоо дүүг нь эгчээс нь ѳндѳр үнэ тѳлж биднээр гаргуулаад гээд шүүрс алдан гаслахад Гэрэлцэцэг: -Яахав дээ. Гэр бүлийн орлого нь нэмэгдсэн ч юм уу. Аль эсвэл ѳѳр тийш ѳндѳр үнэ хүргэсэн ч юм билүү. Ер нь тэгээд бид авах ёстой мѳнгѳѳ авж байвал энэ хэдэн зулбасаг яана уу байна уу ямар хамаа байна гээд ширэв татан босоод явчихав. Зулаа дүүгээ маш ихээр санаж Герман аав ээжээсээ ѳдѳр бүр гуйсаар анх ѳѳрѳѳ Монголоос яаж тэдний гэр бүл рүү ирсэн яг л тэр зарчимаар дүүгээ ѳѳр дээрээ авчруулах болжээ. Тэд гуйсан болохоор Гэрэлцэцэг ч үнээ ѳндѳр дуугарч Герман эцэг эхчүүд ч эгч дүү 2-ын элэгийг бүтэн байлгах гэж
хэлсэн үнийг нь тѳлѳв. Золоо охин эгч дээрээ очино гэхээр хѳл нь газар хүрэхгүй хѳѳрѳн догдолж онгоцны буудал дээр ээжтэйгээ салах ёс хийн баяр хѳѳр дүүрэн нислээ. 2 охиноо гадаадын хүнд үрчлүүлсэн эх хүний шаналал зовлон үгээр илэрхийлэхийн аргагүй их ажээ. 2 охиныг зуучлагч тал гадаадын иргэнд 100-н ямаагаар зарлаа гэж бодоход охидын тѳрүүлж ѳсгѳсѳн ээжид 2 ямааг л ѳгѳх жишээтэй. Охид эзгүй хоосон байшиндаа эх хүн ганцаараа байж чадсангүй. 10-аад хоногийн дараагаас дахин архи дарстай зууралдаж ѳѳрт үлдсэн хашаа байшингаа зараад ор сураггүй алга боллоо. Сэтгүүлч Туул болж буй бүхнийг алсаас ажиглан хүний наймааны гол цѳм рүү алхам алхамаар ойртсоор. Туул ч гэмт хэрэгтэнүүдийн хараанд ѳртѳж сэжиг тѳрсѳн үйл явдалын халуухан бүхэн рүү нэвтрэхэд тѳвѳгтэй боллоо. Гадагшаа хүн наймаалах хүүхэд үрчлэх үйл явдал ч гэмт этгээдэд улам
л хэцүү болохын хэрээр арга нь нарийсаж эхэлэв. Замдаа таарсан хэнийг ч болов замаасаа тѳвѳггүйхэн зайлуулж чаддаг Цэрэнбат хурандаа ѳѳрт нь гай болоод байгаа сэтгүүлч бүсгүй дээр анхаарал тавьж эхэллээ. Түүнийг ч судалж мѳрдүүлж бас утсаар дарамталж гэрийнх нь гадаа занал хийсэн захидал сумын хамт тавина. Энэ бүхнийг сэтгүүлч бүсгүй олон нийтэд мэдээлэх боловч түүний энэ үйлдэлийг сэтгүүлч Туул ѳѳрийгѳѳ олонд танигдах хэлбэрээр ѳѳрийнх нь зохиосон жүжиг мэт болгож хѳлсний олон сэтгүүлчээр түүний эсрэг ч бичүүлж эхлэв. Цэрэнбат хурандаа туслах Тѳрѳѳдѳѳ ѳѳрийн хүүхэд шиг итгэж найддаг учир түүнд сэтгүүлч Туулыг ул мѳргүй хѳнѳѳхийг тушаав. Үүнийг л хийчихвэл ѳѳрийнхѳѳ дэргэдээс бүр мѳсѳн холдуулж гадаадад насан туршдаа идээд барамгүй тийм их
хѳрѳнгѳ мѳнгѳ ч амлалаа. Тѳрѳѳд ч энэ бүхэн сайхан сонсогдож бүхнийг зѳвшѳѳрѳв. Сэтгүүлч Туул гэртээ орж ирээд гэрлээ асаатал Цэрэнбат хурандаагийн туслах Тѳрѳѳ сандал дээр сууж байлаа. Туул цочин цүнхнээсээ нулимс асгаруулагч гарган урдаа барихад Тѳрѳѳ инээмсэглэн: -Охин минь маш сайн байна. Үргэлжийн бэлэн байдалд байх зѳв шүү гэхэд Туул: -Май энэ юмаа ав гээд түүн лүү шидээд сандал дээр суулаа. Тѳрѳѳ шидсэн зүйлийг нь барин авч: -Чи энийг биеэсээ холдуулж болохгүй л юм даа -Намайг алах хүн чамаас ѳѳр хэн байх юм бэ. -Тэр ч тийм шүү. -Тѳрѳѳ би маш их ядарч байна. Бид хангалттай нотолгоо цуглууллаа. Одоо л эхлэхгүй юм бол оройтно шүү дээ. -Удахгүй ээ. Манай Монголын охидууд чинь ямар хямдхан болчихсон юм бэ? Гадагшаа гарч ажиллуулна гэх зараар нэгхэн ѳдрийн дотор 150 гаруй анкет ирж байна ш дээ. -Хямдхандаа биш шүү. Нийгэм нь ийм байна шүү дээ. -Тэгээд л нийгэм рүүгээ буруу хийх юм.
-За за больж үз. Чи бид 2 энд хэрэлдэж суух цаг биш гээд Туул цүнхнээсээ гэрэл зураг гарган Тѳрѳѳд ѳгѳѳд: -Энэ эгч чинь мѳн үү? -Мѳн байна энэ зургийг чи хаанаас олов. – Би эрэн сурвалжлах сэтгүүлч хүн шүү дээ. -Эгчээс минь үлдсэн ганц зүйл. Баярлалаа чамд. -Цэрэнбат хурандаа эгчийг чинь донорт явуулж байхдаа сэтгэл нь ѳвдѳѳгүй юм байх даа. Бодохоор л зүрх зогсмоор. Ийнхүү тэр 2 хэсэг чимээгүй болцгоов. Тѳрѳѳ нүднээс урссан нулимсаа арчаад цаг руу харан: -21:00 цаг болсон байна. Зулаа Золоотой мэссэнжерт орох болжээ. Комоо асаагаач гэхэд Туул асаав. Yahoo messenger дүрсээр 2 охиныг хараад саяхан гуниглаж суусан 2 маань аз жаргал дүүрэн инээмсэглэж тэдэнтэй хѳгжилтэй ярилцгаана. -Охидууд минь хичээлээ хийж байгаа биз дээ. Золоо инээмсэглэн чихмэл цагаан туулай гаргаж ирээд: -Туул эгчийг энийг хар даа. -Би байна ш дээ.

Миний юмыг та 2 эзэнд нь ѳгѳѳч дээ -Туул эгчээ та сайн хар даа. Энэ туулай норсон байгаа биз дээ. -Яагаад миний хайрын тоглоомыг та 2 норгосон юм бэ гэвэл Зулаа дүүгийнхээр хажуугаар орж ирээд: -Бид 2 бишээ. Тамир ах таныг санаж шѳнѳжин уйлаад норгосон юмаа гэхэд дэлгэцийн наана цаанаас бүгд инээлдэхэд Тамир цаанаас тогооч хормогч ѳмссѳн тавагтай бууз барин -Миний хѳѳрхѳн гүнж нар хоолоо идээрэй гэсээр орж ирэв. 7-р хэсэг төгсөв.