Нүүр Өгүүллэг “БАРЬЦААЛАГДСАН СЭТГЭЛ” өгүүллэг “6-р хэсэг”

“БАРЬЦААЛАГДСАН СЭТГЭЛ” өгүүллэг “6-р хэсэг”

10 секунд уншина
0
0
396

Ерѳнхийлѳгч асан Н.Энхбаярын баривчилгаа болоод түүний хуурай ѳлсгѳлѳн эцэст нь Сүхбаатар дүүргийн шүүх дээр явагдах түүний шүүх хурал гээд Монголын ард түмэн тэр дотроо Монгол улсын жижиг том

телевизийн бүхий л сэтгүүлч нар тийшээ бүх анхаарлаа сарниулан байцгаана. Сэтгүүлч Туул ч тэдний адил ажиллаж буй телевизээсээ зураглаачтайгаа хамт тэнд ѳдрийг ѳнгѳрѳѳнѳ. Гэвч түүнд тэр бүхэн нэг

их сонин биш болохоор олигтой мэдээ мэдээлэл олж авсангүй. Туулд хэзээ хаана яаж энэхүү бузар булай хэргийг илчилэх вэ гэсэн бодол эргэлдэж санаа бодлоо 2-дуулахгүй гэж шийдээд ажлаасаа гарч

Тамиртай хамт шинэ тоглоом эхлүүлэх үйлст эргэж буцахгүйгээр оржээ. Тамирыг цаг үргэлж минут тутамд дагаж мѳрддѳг бѳгѳѳд шѳнѳ дундаар тэр 2 сэмхэн уулзаж маш нарийн тѳлѳвлѳгѳѳ гаргаж баримт

нотолгоог бѳѳгнүүлж цуглуулсаар. Гэрэл болоод Цэрэнбат хурандаатай уулзаж ярилцсан бүхнээ дуу хураагуур мѳн утсандаа бичиж авч баталгаалжуулна. Туулд хэдий их эрсдэлтэй, амь насанд нь

аюултай ч ёстой л нэг залуу насны шийдэмгий зоригтой шантрахгүй сэтгэлээр зүтгэнэ. Цэрэнбат хурандаагийн хувийн хамгаалагч буюу анх Тамирыг архи ууж байхад нь хүрэлцэн ирж Гэрлээ захиралтай уулзуулж байсан тусгайгийн ажилтан биерхүү залуу Тѳрѳѳ түүнийг ѳглѳѳнѳѳс орой болтол сэмхэн дагана. Нууц тоглоомын газарт Тамирыг дагаж Барамсай хошуучын итгэлт 2-3 залуу хамгаалж явна. Орой бүр түүний аюулт ѳвчиний эмчилгээ болох тариаг тарих гэж эмнэлгийн машин байгаа газар нь очиж эмчилгээ хийнэ. Тамир бол маш их хэмжээний мѳнгѳ тѳгрѳг олж ирдэг тул тэрбээр хэсэг бүлэг

хүмүүсийн алган дээр бѳмбѳрч улсын ерѳнхийлѳгч аятай л хангамж эдэлж байлаа. Цаг хугацаа харвах мэт ѳнгѳрсѳѳр нэг л мэдэхэд 2 сарыг ардаа хийжээ. Герман руу ниссэн Зулаагийн хувьд санасаныг бодоход үнэхээр сайн айлд очсон бололтой. Герман хэлэндээ ч сайн болж yahoo.messenger-ээр дүүтэйгээ ээжтэйгээ Тамиртай ярьж байх нь зүс царай ч сайн харагдана. Гэвч Гэрэлцэцэг Цэрэнбат хурандаа нарын хүүхэд хил дамнан худалдаалах гэмт хэрэг улам л эрчээ авч гадагшаа явах бяцхан үрсийн тоо нэмэгдсээр. Сураггүй алга болох хүүхдүүд зѳндѳѳ зарлагдахад энэ бүхэнтэй тэмцэх хүчний байгууллагийн зарим нэг эрхэм орой нь сэрэмжүүлэг мэдээнд телевиз дүүрэн царайгаа гаргана. Тэгсэн атлаа хэд хоногийн дараа Цэрэнбат хурандаатай

Улаанбаатарын ѳндѳр ѳндѳр цамхагуудын дээр байрлах тансаг газруудад архидаж шоудаж байгаа нь үе үе Тамирт харагдаж тэрбээр боломж бүрийг алдалгүй баримт цуглуулсаар. Тамирын зүрхний хэм алдалт ойр ойрхон хѳдѳлж түүнийг болоод эргэн тойрныхоныг нь сандаргана. Зарим нэгэн түүний үхэхийг хүлээнэ. Намрын налгар ѳдрүүд үргэлжилсээр хот газар оюутан залуус ирээд түм түжигнэж бум бужигнасан цаг байлаа. Гэрэлцэцэг захирал байдгаараа гоёж гоодсон нь тэрбээр ѳѳрийнх нь 45-н насны тѳрсѳн ѳдѳр болох гээд Барамсай хошууч түүнийг тансаг газар урьж гэрлэх санал тавих гэж буйд сэтгэл нь хѳдѳлж догдлоостой. Барамсай хошууч эхнэр хүүхдээсээ салаад түүнд үлдсэн бүх амьдралаа зориулж насан туршдаа хамт байх болов. Түгжрэл дунд зогсож байхдаа Гэрэлцэцэг жолооч руугаа харан

санаа алдаж гарыг нь зѳѳлхѳн атгаад: -Энэ гэрлэлтийг би хүсээгүй. Гэхдээ л ингэх нь зѳв. Би хэзээд хатан хаан шиг амьдарч ирсэн тиймээс хойшид надад хайртай хүнийхээ хатан нь баймаар байна. Тамир толиндоо арынхаа машиныг байн байн харж байх зуураа: -Угаасаа та 2 хаана ч явсан хамт байх тавилантай. Хойшид ч хамт байх болно шүү дээ гэж хэлээд ёжтойхон инээмсэглээд авав. Үүнийг хэлж байхдаа дотроо тэрбээр удахгүй та 2 шоронд бүх насаараа хоригдохоо мэддэг ч болоосой хэмээн бодож түүнд хэлчихмээр санагдвал дотор хүн нь түүнийг хорьж байлаа. Санаж бодсоноо хэлж чадахгүй бухимдахдаа Тамир машины жолоогоо хэд хэд хүчтэй балбаж: -Үргэлж миний араас дагадаг энэ хэдэн малнуудаа хэзээ надаас салгах юм бэ гээд хашигираад авав. Гэрэл захирал арагшаа

харан мэдэн будилах аядаж: -Хэн дагаад байгаа юм бэ. Чи бид хоёрыг дагаж байна гэж үү -За Гэрэлээ битгий худал жүжиглэ. Би та бүхнийг мэднэ. Нэгэнт л амьдралгүй болсон намайг юуг нь дагадаг юм. Би удахгүй үхнэ ш дээ. Үхэх хүртэлээ тайван амьдармаар байна. Цэрэнбат хурандаагийн бууны нохой энэ Тѳрѳѳ миний сүүдэр мэт 2 сар намайг дагалаа. Одоо болно. Би тэсэхгүй нь гээд машинаа зогсоож үсрээд буулаа. Машинаасаа бууж хэдэн тийш харан гүйлдэж байгаад орж ирэн ширүүхэн хѳдлѳѳд: -Цэрэнбат хурандаад яг одоо хэл. Наад туслахаа дахин миний араас явуулбал таарсан газар нь ална шүү гэж… -Тамир миний хайр тайвшир. Бүү түүнийг оролд. Тѳрѳѳ чинь хар багаасаа зовлон үзсэн залуу шүү дээ. Түүнийг бага байхад нь Цэрэнбат эгчтэй нь хамт асрамжаас ѳргѳж авч хѳдѳѳ аав ээж дээрээ байлгаж хүн

болгосон юм билээ. Гэвч Тѳрѳѳгийн эгч нь тэднийхээс нэг л ѳдѳр оргож сураггүй болсон. Тѳрѳѳг гэх хүнгүй байхад нь энэ Цэрэнбат л хүн болгосон. Тийм болохоор Тѳрѳѳ залуу одоо түүнд хонь нохой мэт зүтгэдэг юм. Тэд давхисаар Гэрэл захиралын очих газар ирлээ. Тамираа явах гэсэн боловч үүдэнд Цэрэнбат хурандаа таарч хамтдаа ѳнѳѳдѳр наргиж суухыг санал болгов. Үгүй гэж хэлэх эрхгүй юм болохоор Тамир даган орлоо. Барамсай хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьж тэнд ирсэн бүхий л хүмүүс орос маягаар гашуун байна гашуун байна хэмээн үнсэлцэхийг шаардан уриалцгаана. Хѳгжилдѳн буй хүмүүсийг хараад Тамирт инээх хүсэл тѳрѳх бүү хэл болдог бол бүгдийг нь дэлбэлээд хѳнѳѳчихмѳѳр тийм ихээр хорсон бүгдийг нь

харав. Тэнд хүүхдийн тѳлѳѳ за гэцгээе хүүхдүүд бол бидний ирээдүй энэ тэр гээд энд тэнд сүржин лекц яриа хийж явдаг бүсгүй ч виски уун инээлдэнэ. Энэ бүхнийг харж суусан Тамирын дотор эвгүйрч зүрх нь хүчтэй хатгаж зүрхээ барин газар уналаа. Газар унан аврал нэхсэн харцаар эргэн тойрноо харж намайг авраач гэсэн маягтай хэн нэгэн рүү гараа сарвайна. Тэнд байсан бүхэн хѳл үймээн болж сандралдан гүйлдсээр. Азаар эмнэлгийн машин ойрхон байж дохиогоо хангинуулан Тамирыг авч одлоо. Гэвч тѳрсѳн ѳдѳрт ирсэн хүмүүст Тамирын яах хийх нэг их сонин биш байлаа. Араатанд ч ийм чанар байхгүй. Харин тэдэнд бол байдаг юм байжээ. Тѳд удалгүй Цэрэнбат хошуучид нэг эрхэм утас авчирч ѳгѳхѳд түүний туслах Тѳрѳѳ залуу

ярьж байна. -Даргаа Тамир амьсгал хураачихлаа. -Ок. Санаа амрах болоогүй шүү. Газарт булагдах хүртэл нь дагаарай гээд Цэрэнбат утсаа тасалж Барамсай хошуучид чихэнд нь шивнэн хэллээ. Тэнд байсан хүмүүс бие биендээ шивнэсээр. Гэрэлцэцэг захирал сонсоод жаахан гуниглах аядавч Барамсай хошууч буюу шинэхэн нѳхрийнхѳѳ харцтай тулгараад гунигаа нуун инээмсэглэж дэргэд байгаа хүнийхээ ярианд ороод явчихлаа. Үүнээс 5 хоногийн дараа Гэрэлцэцэг захирал Цэрэнбат хурандаагийн туслах Тѳрѳѳ рүү залгаж оршуулга руу явахдаа ѳѳрийг нь авч явахыг гуйв. Хэлсэн ёсоор нь Тѳрѳѳ ирж түүнийг оршуулга руу авч явлаа. Саяхан л мандаж тэдний хүссэнээр тоглож сая сая тѳгрѳг

авчиран инээмсэглэж явсан сайхан залуу ийнхүү бурхан болсонд итгэж ядна. Түүний оршуулгийг тас хар машин дотор алсаас харан суух Гэрэлцэцэг уйлахаас ѳѳр юуг ч хийж чадсангүй. Тамирын оршуулган дээр Золоо охин ээжтэйгээ, мѳн нэг бүсгүй тэгээд лам бололтой хүн бас оршуулгийн газрын 2,3 залуучууд гэсэн цѳѳхѳн хүмүүс харагдана. Гэрэлцэцэг нулимсаа барьж дийлэлгүй уйлж суухдаа дотроо ийнхүү бодов. -Хайрт минь намайгаа уучлаарай. Би л чамайг аллаа. Гэхдээ ѳѳр сонголт байсангүй. Чи бүгдийг илчилж

биднийг алах гэж байсан. 5 хүн үхсэнээс 1 хүн үхсэн нь дээр. Би жирэмсэн. Магадгүй чиний минь ч хүү байж болох юм. Одоо 4 сартай. Би хүүгээ гаргачихаад хүүтэйгээ хамт ирэх болно оо. Чамдаа хайртай Гэрэлээ чинь. 6-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *