Нүүр Өгүүллэг “БАРЬЦААЛАГДСАН СЭТГЭЛ” өгүүллэг “5-р хэсэг”

“БАРЬЦААЛАГДСАН СЭТГЭЛ” өгүүллэг “5-р хэсэг”

20 секунд уншина
0
0
381

Тамир цохиур модоо барьсаар 8-н давхар луу шатаар гүйчихлээ. Юу хийх гээд яах гэж яваагаа ч бодох сѳхѳѳгүй зѳвхѳн Зулааг эргүүлж авчрихын тулд бүхнээ зориулахад бэлэн гэдэг нь энэхүү үйлдэлээс

мэдэгдэнэ. Захиралынхаа ѳрѳѳнд ороод ширээг нь цохиур модоороо хүчтэй нэг дэлсэж аваад ѳрѳѳнд байсан залуусыг хурдан гарахыг шаардахад хаалга руу чихэлдэн гарцгаалаа. Гэрэлцэцэг захирал учрыг

үл ойлгосон бололтой сандалынхаа араар орж түшлэгийг барин гайхаж балмагдан: -Тамир минь тайвшир. Юу болов. -Та ѳчигдѳр Герман руу нисгэсэн Зулаа охиныг хурдан эргүүлэн Монгол руу татаж

авчир. Тэр чинь миний дүү -Юу яриад байгаа юм бэ. Нэгэнт гэрээ хэлэлцээрийн дагуу бүх зүйл шийдэгдсэн зүйл болохгүй шүү дээ. -Тэгвэл би хойноос нь нисэж заавал авчирах болно. Надад хаяг

байршилыг нь зааж ѳг үгүй бол чи одоо үх гээд цохиур модоо Гэрэлцэцэгийн ѳѳдѳѳс чиглүүлэн алхахад хойноос нь толгой дундуур нэг л хүнд зүйл бууж Тамир тэр дороо ухаан балартан газар ойчлоо.

Үүнийг харж зогссон Гэрэлээ захирал гүйн ирж Тамирын толгойноос барин түүнийг цохьсон хүнд хандаж: -Барамсай чи хүн алчихлаа ш дээ. Яаж байгаа юм бэ гэхэд -Зүгээрээ. Удахгүй ухаан орно гээд сандал дээр суучихав. Тун удалгүй Барамсай хошуучын хэлсэнээр Тамир ухаан ороход түүний 2 гарыг ард нь сандалын хамт хүлчихсэн байв. Олон жил шоронд Тамирыг хатааж түүгээр покер хэмээх тоглоомыг тоглуулж хѳлжѳѳд авсан Барамсай хошууч түүний ѳмнѳ сууж байлаа. -Сайн уу дүү. Чи надаас зугтаад байна уу арай үгүй биз дээ гээд доогьтой инээхэд Тамир амандаа бѳѳгнѳрсѳн цусаа шал руу нулиман хаяад түүн рүү заналтай гэгч харан: -Одоо надаар яах гээв. Би ханаж залхаж байна гэхэд Барамсай хошууч түүний гэдэс элэг рүү хэд хэд цохиж байхдаа: -Муу новш минь тэгвэл би ханаагүй байна цадаагүй

байна. Намайг яв гэсэн үед л чи явах учиртай гэв. Гэрэл захирал Барамсай хошуучыг араас нь татан байж зогсоолоо. Тамир шоронд орчихоод 1 жил хүрээгүй байхад аргагүй бие хамгаалалт гэж шүүхийн дүгнэлт гараад түүний хэргийг цагаатгах байсан боловч Барамсай хошууч бүхнийг ѳѳрийнхѳѳ хүслээр шийдэж дүгнэлтийг таньж мэддэг хүмүүсээр буруу гаргуулж Тамирыг 8-н жил шоронд суулгаж Тамирыг Монголын том том тоглоомчидтой тоглуулах гэж шоронгоос нууцаар авч явдаг байжээ. Тамир хожиж бооцоонд ирсэн бүхнийг Барамсай хошууч авдаг байв. Тэгээд хайгаад олдохгүй байсан эрдэнэ нь ѳѳрийнх нь үе үе явалддаг нууц амрагийн холбоотой Гэрэлээ захиралын жолооч болсоныг мэдээд Тамирыг дахин тоглуулж зѳндѳѳ ашиг гаргаж болох талаар Гэрэлээд ярьж ашигаа хувааж авахаар

тохиролцжээ. Гэвч хэд хоногийн ѳмнѳ Гэрэлээ захирал Тамирыг тоглооч гэх санал тавихад эрс татгалзаж харин энэ удаа Барамсай хошууч ѳѳрѳѳ уулзаж ятгах гэж ирсэн нь үйл явдлын халуухан мѳч дээр орж ирсэнд тэрбээр олзуурхан байдлыг гартаа авсан нь энэ. Гэрэл захирал, Барамсай хошууч, Тамир 3 эвийн гэрээгээр хоорондоо ярилцаж нэгэн шийдвэрт хүрэв. Тамир сарын хугацаатай покер тоглож тэр 2-т хожсон бүхнээ ѳгѳх. Бооцоог мѳн тэр 2 дааж гаргана. Эцэст нь Тамир Герман руу гарч ѳѳрийн биеэр Зулааг эргэж амьдралыг нь харах. Хэрэв санаанд нь хүрэхгүй бол Монголд авчирна. 7 хоногт нэг удаа эгч дүү 2-ыг утсаар яриулж байх гэсэн аман гэрээ хийж бүгдээрээ салцгаалаа. Тамир машин руугаа яарсаар ирэхэд Золоо охин ээжийнхээ хамт огт хѳдѳлгѳѳнгүй сууж байлаа. Тамир машиндаа

орж суугаад Золоо руу харан инээмсэглэж: -Санаа битгий зов. Эгч нь харин ч найдвартай аав ээж дээр байгаа юм байна. Ах нь ѳѳр хүнтэй андуураад сая жаахан овилгогүй зан гаргачихлаа уучлаарай гэхэд ээж охин 2 санаа амрах шиг болж инээмсэглэн ашгүй дээ бурхан минь баярлалаа гэх сонсогдов. Тамир тэднийг гэрт нь хүргэж ѳгѳѳд оройхон ирж хонохоо ч хэллээ. Тамир хэлсэн ёсоороо покер хэмээх тоглоомыг тоглох болсоноор ажлаасаа хэсэгтээ чѳлѳѳлѳгдѳж дэгжин тансаг үнэтэй хувцас ѳмсѳж дээдсийн хүрээнийхэнтэй тоглохын тулд тэдэн шиг харагдах тэдний хямсгар зан араншинг дуурайх гээд зѳндѳѳ зүйлд 2-3 хоног суралцах боллоо. Мэдээж түүний багш нь Гэрэлцэцэг захирал. Тамир ч юм бүхэнд хачин хурдан дасан зохицож үнэхээр танигдахын аргагүй ѳѳрчилѳгдѳж шинэчилэгдэж байлаа. Тамир хэдэн 100-н саяар нь тѳгрѳг, 1000, 1000-аар нь доллар ѳвѳртѳлж Монголын нууцхан шоу цэнгээний газар луу 2, 3, 4 хоногоор ч явдаг боллоо.

Тэдний тооцоолсоноос илүү их мѳнгѳ тѳгрѳг олж ирэх Тамир ч орчин тойрноо дагаад зан араншин нь ч эвдэрч үргэлжийн шахуу архи үнэртээстэй энд тэндхийн буудал руу янз бүрийн бүсгүйчүүд авж ордог болов. Гэрэл захиралын хувьд авч ирж байгаа мѳнгѳнд нь сэтгэл ханах боловч түүний зах замбараагүй янагийн явдалд нь уурлаж битүүхэндээ Тамирыг харамлаж хардах шинжтэй. Гэвч Тамир түүний үгэнд орох бүү хэл ѳѳрийг нь огт тоохоо больсон байлаа. Хэлж ярьсаны дагуу нэг сарын хугацаа нь дуусаж Тамир гадагшаа гарах болов. Виз гартал тоглох гэрээгээ ч Барамсай хошуучтай ярилцаж тохиролцов. Зулаа охинтой сарын хугацаанд 4-н удаа ярихад санаа зоволтгүй маш сайн байгаа гэсэн болхоор сэтгэл нь хэсэгтээ л тайван болсон тул гадагшаа явахыг ч нэг их хүчилсэнгүй. Виз мэдүүлж эмнэлэгээр орж шинжилгээ ѳгсѳн болохоор Тамир хариугаа авах гээд эмнэлэгт очтол түүний амьдралдаа итгэж чадамгүй нэгэн мэдээг

сонсож тэрбээр шинжилгээний хуудасаа барин газар сѳхрѳн уналаа. Түүний цуснаас ХДВХ илэрчээ. Хэнтэй ч юу ч ярихыг хүссэнгүй. Зүгээр л хорвоо ертѳнц бүх зүйл түүний эсрэг мэт санагдаж хорвоо ертѳнцийг тэр чигт нь үзэн ядмаар… Хэдэн цаг суусанаа ч мэдсэнгүй. Гэрэлцэцэг ирээд түүнийг дээш ѳргѳн босгоход Тамир түүнийг хараад тэвэрч аваад цѳхѳртѳлѳѳ уйллаа. Гэрэлээ захирал: -Битгий бууж ѳг. Энэ эмчилэгдэж болно. Гол нь чи ѳѳрѳѳ сэтгэлийн тэвчээртэй байх хэрэгтэй. Ядаж илүү олон жил амьдрах хэрэгтэй. Чамайг би хэзээ ч хаяхгүй. Би чамд хайртай. Яахаа мэдэхгүй болсон Тамирын хувьд захирал бүсгүйн хэлсэн бүхэн сэтгэлийг нк жаахан зѳѳллѳж ѳѳрийг нь гэсэн хүн байгаа гэхээр жаахан тайвширах шиг боллоо. Дох-ын нян тээсэн Тамирыг эрчимтэй эмчилгээнд оруулж мѳн түүнийг покер тоглож яаралтай үнэтэй тарианыхаа мѳнгѳѳ ѳѳрѳѳ цуглуулж хуримтлуулах илүү олон жил амьдрахаа бод гэж Барамсай хошууч

зѳвлѳв. Тамир архи тамхи бүсгүй хүн сонирхохоо больж эрчимтэй эмчилгээ хийлгэж түүнийхээ хажуугаар покероо тоглосоор. Эмчилгээ хийлгэх тусам түүний бип сайжрах биш улам дортсоор зүрх нь хүчтэй ѳвддѳг боллоо. Ѳѳрийгѳѳ тун удахгүй үхэхээ мэдэрсэн Тамир маш удаан бодсоны эцэст Монголд болж буй ялангуяа Гэрэл захирал, Цэрэнбат хурандаа нарын хийдэг хүний наймааны талаар баримттай нотолгоотой зүйл бэлдэж бүхнийг илчилээд ѳнгѳрѳх нь зүйтэй хэмээн бодож эхэллээ. Гэхдээ энэ бүхнийг илчилж илрүүлж олон нийтэд мэдээлэхэд ганцаараа яавч хүч хүрэхгүй тул маш сайн сэтгүүлчтэй хамтрах хэрэгтэйгээ ч ойлгов. Тамир сэтгүүлчийн эрэлд гарлаа. Мэдээж энэ бүхэн маш их эрсдэл дагуулах учир хань ижил үр хүүхэдгүй сэтгүүлч байх хэрэгтэй. Удаан хайсаны эцэст сэтгүүлчээ олж танилцаж бүх зүйлээ ярьлаа. Тамир ч покероос хождог мѳнгѳнийхѳѳ тодорхой хувийг ч нууж хааж гаргадаг боллоо. Сэтгүүлч бүсгүй ч

Тамиртай эрчимтэй уулзаж бүх юмыг баримтжуулж байлаа. Тамирыг дагуулж явж дох ѳвчиний эмчилгээнийх нь явцыг үзэх маягаар шинжилгээ ѳгүүллээ. Сэтгүүлч Туул шинжилгээний хуудас барин Тамирын ѳѳдѳѳс гүйсээр ирээд нулимстай нүдээрээ инээмсэглэн түүний ѳѳдѳѳс харж: -Тамираа чи эв эрүүл юм байна. Чи вирус тээгч биш юм байна ш дээ. Үүнийг сонсоод Тамир итгэж ядаад толгойгоо сэгсрэн: -Худлаа худлаа гэхээс ѳѳр юу ч хэлсэнгүй. Туул сэтгүүлч шинжилгээний бичгээ нүүр лүү нь тулгаад: -Үнэн байгаа биз дээ. Чи ѳѳрѳѳ сайн хараач дээ. -Тэгвэл миний бие яагаад тураад, зүрх яагаад ѳвдѳѳд байгаа юм бэ? -Чамд хийдэг тариануудыг ч би судаллаа. Бүгд худлаа юм байна. Эв эрүүл хүнд ийм хүчтэй тариа хийхэд зүрх чинь ѳвдѳх нь аргагүй шүү дээ. Тэд чамайг алах гэж байна. Чи зүв зүгээр

эрүүл хүн. Тамир болоод ѳнгѳрсѳн бүхнийг нүдэндээ зураглах шиг болж. Уртаар амьсгал гарган санаа алдаж сэтгүүлч Туулын 2 мѳрнѳѳс базаж: -Тэгвэл одоо бидний тоглоом эхэллээ. Чи надтай хамт байж чадах уу? -Чадна аа. -Амь насанд чинь эрсдэлтэй байсан ч хамаагүй юу? -Миний амь наснаас илүү бидний ирээдүй болсон нялх балчир үр хүүхдүүд минь хайран байна. Би хэзээд хамтдаа. -Баярлалаа гээд Тамир Туулыг тэврэн авлаа. 5-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *