
2 сар гаруй хоолтой хоолгүй хэрүүл тэмцэлтэй ажиллаж ариун цагаан хѳдѳлмѳрийнхѳѳ хѳлс болох амьдралынхаа анхны цалинг авсан Тамирын хувьд тун ч их таатай байв. Цалингаа буухаар эгч Зулаа
охинд гар утас, дүү Золоо охинд үнсгэлжингийн даашинз авч ѳгнѳ гээд амласан болохоор аль сарын ѳмнѳ харж байс хийгээд зав гарвал ажлынхаа ойролцоо байдаг дэлгүүр лүү очиж байгаа эсэхийг нь харж
санааширч зогсдог дэлгүүр лүгээ Тамир хувцасаа ч солихгүй нүүрээ хальт усаар норгосон болоод гүйлээ. Гүйж байхдаа халаасанд буй мѳнгѳѳ үе үе тэмтэрч үзээд 2 охины баярлаж буй дүр зургийг сэтгэлдээ
зураглаж инээмсэглэсээр дэлгүүрийн үүдэнд очив. Ѳнѳѳх даашинз байна шүү. Даашинз, гар утасаа аваад ойролцоох Мобикомын салбараас ѳѳрийн дугаартайгаа тѳстэй дугаар аваад таксинд суун
охидын гэрийг зүглэхэд охид руу яарсан сэтгэл нь гэгэлзээд хотын замын түгжрэлд бухимдаж уурламаар байвч тэдний баярлаж буй агшинг тѳсѳѳлѳн бодох бүр хэмжээлшгүй их аз жаргалын үүлэн дээр

хѳвѳн яваа мэт санагдана. Такси ч очих газраа ирэхэд хэдэн тѳгрѳг гарсаныг асуувал 6500 тѳг гэв. Тамир жолоочид 10.000 тѳг ѳгѳѳд: -Хариулт хэрэггүй ээ. Ѳнѳѳдѳр миний амьдралын хамгийн сайхан мѳч тохиолдож байгаа юм. Танд баярлалаа гээд буулаа. Хурдан хурдан алхаж байхдаа шүлсээрээ үсээ засах маягтай норгож халтартсан хувцасаа амьхандаа сэгсэрсээр хашааны булан тойроод эргэтэл охидын навсайсан гэр байхгүй байсанд мэл гайхаж нүдэндээ ч итгэсэнгүй. Нүдээ нухлан дахин дахин хараад тусыг эс олов. Ѳѳрийнх нь харсан бүхэн үнэн байлаа. Эргэн тойрон байх 2-3 айлаас асуугаад ч нэмэр болсонгүй. 5-6 хоногийн ѳмнѳ нүүсэн гэх дуулдаж Тамир наран жаргатал тэр хавиар эрэл хийгээд ч эс олов. Зулаа охины сургууль
дээр очиж захирал ангийн багшаас асуугаад бас л сураг гарсангүй. ““““` Зулаа, Золоо 2 гэрийнхээ үүдэнд ээлж дараалан гарч урагш ширтэн хэн нэгэнийг хүлээдэг болжээ. Гарсан нэгнээ гэрт орж ирэнгүүт гэрт үлдсэн нэг нь харцаараа харагдана уу гэсэн маягтай харахад толгой сэгсэрнэ. Тун удалгүй зѳрѳѳд нэг нь гарна. Тамирыг тэд харуулдаж хүлээдэг болоод 4 хонолоо. Гэвч Тамир ах нь сураггүй байсаар… Үнэндээ 2 охины хувьд Тамир ахдаа дуулгах баяртай мэдээ байгаа болохоор түүнийгээ хэлэх гээд яарсандаа сэтгэл нь догдолон хүлээсээр. Охид хоолоо хийж байхдаа Золоо: -Эгчээ та тэгээд яг хэзээ гадаад руу явах юм бол. -Удахгүй гэсэн ш дээ. Эгч нь гадаадад очоод дүүдээ зѳндѳѳ тоглоом явуулна за. -Тоглоом яах вэ. Та л биеэ бодох хэрэгтэй. Очоод
хурдан ирээрэй -Эгч нь тэнд сургуулиа сайн тѳгсѳѳд гадаадын хамгийн том сургуульд оюутан болоод дүүгээ дэргэдээ авна за -Би ч таныг санах байх даа. Би бас энд сургуульдаа онц сураад тан руу очно оо -Тэгээрэй миний дүү. Хэд хоногоос нүүгээд намайг ѳргѳж авах гадаад аав ээжүүд зѳндѳѳ мѳнгѳ ѳгѳѳд ээж чамайг шинэ сургуульд оруулна гэсэн гоё байгаа биз дээ -Тамираа ах ирэхгүй юм байхдаа гээд Золоог санааширахад хашааны хаалга онгойх сонсогдов. 2 охин ухас хийн гараад харвал тэдний ээж 2 гартаа тор дүүрэн юм барьчихсан ирж яваа харагдав. Охид ч ээж рүүгээ гүйлдсээр очлоо. Архи дарс уугаад ѳдѳр бүр согтуу байдаг ээж нь ойрын хэд хоног уухаа болиод 2 охинтойгоо урьдын адил их хѳгжилтэй байдаг болжээ. Ээж нь архи уухгүй орой бүр охидтойгоо ярилцаж хамтдаа халуун усанд орох
дэлгүүр хэсэх нь охидод хамгаас их жаргалтай байв. Охидын ээж гэрт орж ирээд: -Миний хѳѳрхѳн гүнж нараа маргааш манайх нүүнэ. Ганданд том хашаа байшинд орох боллоо -Ээжээ үнэн үү ямар гоё вэ гээд охид чин сэтгэлээсээ баярлан ээжийгээ тэврэн авлаа. -Ээж нь одоо дахиж огт архи уухгүй Зулаа миний охин гадаад баян аав ээжтэй болж ээж дүү 2-оо тэтгэж байгаа шүү дээ. Тэгээд гадаадад очоод ээж дүү 2-оо битгий мартчихаарай даа гэхэд Зулаа инээмсэглэн -Ээжээ яалаа гэж дээ. Би та 2-тоо хайртай шүү дээ гээд тэврээд авахад дүү нь -Ээжээ би тэгээд хотын тѳвд шинэ сургуульд орох юм уу -Тиймээ. Миний охид хоёулаа мундаг боловсролтой болно. Харин нэг зүйл захиж хэлмээр байна. Зулаа миний охин сайн сонсоорой. -За. -Зулаа чамд ямар ч бичиг баримт байхгүй болохоор миний охин гадагшаа гарахад
хүндрэлтэй асуудал тулгарна тэгэхээр миний охин ондоо нэртэй болох юм байна лээ. Ѳѳр бичиг баримтаар гарна. -Тэгээд эгчийн шинэ нэр нь хэн юм бэ. -Ээж нь сайн мэдэхгүй байна. Маргааш бүх зүйл тодорхой болох байх. Миний охин энэ талаар хэнд ч хэлж болохгүй шүү. Тэгвэл эгч чинь гадаад явж чадахгүй чи шинэ сургуульдаа орж чадахгүй ээж нь бас мѳнгѳгүй болоод дахиад архиа уучихна ш дээ. гэхэд охид нэгэн зэрэг за гэхээс ѳѳр юу ч дуугарсангүй. Нүүх ѳдѳр болж тэдний гадаа том жийп машин ирж зогсоод жолооч нь бололтой залуу 2 охиныг ээжийн хамт машинд суухыг хүслээ. Тэд арын суудалд суухад машины урд суудлаас нэгэн бүсгүй жолоочид явахыг шаардлаа. Охидын ээж сандарч -Хүүе одоо ингээд шууд нүүх гэж үү. Ядаж гэрээсээ ойр зуурын юмаа авмаар байна гэвэл урд талын суудалд суух бүсгүй хойш эргэн нарны хар шилээ аваад инээмсэглэн: -Найз минь юугаа авах юм бэ.
Шинэ байшинд орох гэж байж. Хуучин юмсаа бүгдийг шатааж хая. Одоо манай залуус ирээд овоохойг чинь ачаад хогон дээр очоод шатаачихна гээд охид руу харан нүд ирмэн инээмсэглэж -Хѳѳрхѳн охидууд юмаа. Алив танилцья. Эгчийг нь Гэрэлцэцэг гэдэг. Гэрлээ эгч гэж дуудаж болно гэвэл Золоо чанга гэгч -Машинаа зогсоо гэж хашгирахад машин огцом зогслоо. Золоо машинаас үсрэн бууж гэрийнхээ зүг гүйхэд Зулаа бас араас нь миний дүү гэсээр буулаа. Энэ хооронд Гэрэлцэцэг охидын ээжид хандаж -Муу архичин лалар минь…

Охидтойгоо чи эндээ бас үлдмээр байна уу. -Үгүй ээ үгүй -Тэгвэл хурдан бууж охидоо авчир. Тѳлѳвлѳгѳѳ нурах учиргүй шүү гэхэд охидын ээж за гээд машинаэс буух гэтэл Золоо охин аавынхаа хѳрѳг зурагийг тэвэрсэн гэрээс гарч ирээд машин руу зүглэн гүйж ирж байлаа. 2-р хэсэг төгсөв.