Нүүр Өгүүллэг “ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “15-р хэсэг”

“ӨС ХОНЗОНГИЙН ЦЭЦЭГ” өгүүллэг “15-р хэсэг”

0 секунд уншина
0
0
339

Гэрт хүн байх шинжгүй байв. Ааваа, ээжээ гэсээр хоёр давхар руу өгсхөд Туяа ихэд балмагдан айсан байдалтай хоёр давхарын коридорын мухарт сууж байлаа. Заяа бушуухан очин тэвэрч – Аав

хаана байна. Ээж хаана байна. Чи яагаад дугарахгүй чичрээд байгаа юм бэ? Туяа юу ч эс дугаран Заяаг тэврэн чичирсээр чихэнд нь Уянга эгч байсан тэр яг мөн байсан тэр аймар харагдсан эгчээ тэр үхээгүй юм

байна . Сул дуугаар хэлхэд Заяа сандарч – Аав хаана байна вэ? Би чамаас асуугаад байгаа юм бишүү? Чи дугараад өгөөч – Аав , аав эмнэлэгт байгаа тиймээ эмнэлэг явсан гээд учиргүй инээв Заяа , Туяаг

сугадан босгоод хувцасыг нь дулаалж өмсүүлээд хамт явахаар болов. Үнэндээ дүүгээ ганцааранг нь ийм сонин байдалтай орхихыг төвдсөнгүй. Ээжийнх нь өнөө нууц өрөө дэлгээтэй байх ба ёстой л

түйвээж хамаг юмыг нь эвдэж сүйтгэн эмх замбараагүй болгожээ. Гадаа гаран гэрээс холдход сая Туяагийн ухаан арай сэргэсэн шиг – Эгчээ хоёулаа хаашаа явж байгаа юм бэ? – Чи зүгээр үү? аавтай уулзах

гэж явж байгаа шүү дээ. Чи түрүүн эмнэлэг явсан гэсэн шүү дээ. Туяа газар суун уйлан эгчээ аав өнгөрчихсөн шүү дээ. Таныг гарсаны дараа удаагүй өнгөрсөн – Заяа маш их эмгэнэн өвдөг нь нугаран газарт бөхийн: Юу чи юу хэлчихэв ээ? Аав минь саяхан л эрүүл саруул байсан хүн яахаараа өнгөрдөг байна. Чи надад худалаа хэлж байгаа тийм биз дээ. – Үгүй ээ эгчээ би худлаа хэлээгүй. Ээжийн өрөөг би онгойлгож орхисон юм. Танд хоёр чулуу байгааг би мэдсэн тэхдээ ээжид хэлээгүй шүү. – Чи яагаад тэгсэн юм. Ээж гэр бүлээ таныг намайг

аврах гэж л хичээсэн – Та хоёр яг юу хийчихсэн хүмүүс вэ? Чи надаас юу нуугаад байна. Ээж хаана байна. – Бид хоёр Уянга эгчийн сүнсийг дуудчихсан юм. Үнэндээ олон хүний сүнсийг дуудаж үзсэн ч байдал төсөөлсөнөөс аймар болж хувираад эргээд хөөж явуулж чадахгүйдээ. Аман хууранд сүнсийг нь хийгээд сургуульд гацаасанч тэр үнэхээр дийлдээгүй. – Чи юу яриад байгаа юм бэ? Би ийм хүн итгэхээргүй ярианд чинь яаж итгэх юм бэ? – Ээж Халтар ахынхруу явсан Үржээ эгч ,Болор хоёрч хамт явсан байх бид хоёр энд үлдэх ёстой. Үржээ эгч, Болор , тэднийхэн үхэж байж энэ бүхэн дуусна. Заяа босч ирэн ийш

тийш харан итгэж ядан Туяа руу маш хурц хараад : Чи үнэндээ намай алах тушаалтай үлдсэн тийм биз. Туяагийн гар салганан цаастай зүйл гарган газар шингээн уусгаад – Тиймээ би эгчийгээ хөнөөж яахан чадах билээ. Бидний хооронд ямарч мах цус байхгүй ч би таны дүү чинь шүү дээ. Намайг чадахгүй гэвэл ээж намайг ална гэж айлгасан. Гэрт хааяа би хэн гэдгээч мартчихдаг үе байдаг. Манай гэрт маш том муу ёрын идийн зүйл байдаг.Аав мэддэг болсон цагаас маш их уурлан ээжийг загнах болсон. Ээж яаж сөрдүүлсэнийг мэдэхгүй ч тэр талаар

дахиж ам нээхгүй болсон байсан. Цэндээ ахынхан бүгд үхэх болно. Ээж үхсэн цагт амьд үлдэнэ. Ээж намайг өөр шигээ болгохыг хүсдэгч би үнэхээр чадахгүй. Би хүмүүсийн үхэл болоод маш аймшигтай зүүд зүүдэлдэг. Эгчээ та намайг хөнөөгөөд өгөөч Заяа дүүгээ түшиж босгоод тэвэрч аван – Ямарч байсан Халтар ах , Үржээ эгчийнхэн бас Цэнд ахынх гал голомтоороо сүйрч болохгүй. Чи надад туслана биздээ. – Та намайг ээжийгээ хөнөө гэж байгаа юм уу? – Яаалаа гэж дээ. Хоёулаа муу зүйлийг болиулах ёстой шүү дээ. Цагдаагийн байр орцгооё. Цагдаатай очих нь хамгийн сайн арга Туяа эгчийнхээ гараас хөтлөн гүйцгээлээ. Хандмаа ээж охин хоёрыг машиндаа суулган гурил , будаа нэртэн ачин Халтарынхыг эргэх нэрийдлээр явжээ. Болор цонх

онгойлгон салхи оруулан агаар амьсгалан явна. Болор – Хандмаа эгчээ Заяа эгч хамт явахгүй байсан юм уу? – Заяа эгч нь гэртээ хийх юм байна гэсэн Үржээ ч дүүдээ зориулж оёсон дээлээ авахаа мартаагүй байлаа. Хандмаа байн байн толинд харан бас маш хурдан яарч явааг Үржээ анзаараадхав. Тэрээр юу ч дугарсангүй эгчийгээ нэг л хэвийн биш байгааг гарных нь чичирч байх хөдөлгөөнөөс мэдрэв. Заяа , Туяа хоёр цагдаагийн байранд ирэн их л яарч сандран сүйд болох нь Халтар ахынд маань том хэрэг мандах нь гэсээр түргэн авахуулан хоёр цагдаатай цуг машинд нь суугаад гараад жирийчхэв. Харин нөгөө талд хэргийн эзэн хэнгэргийн дохиур Эрдэнэ уламжлал ёсоор даалуу

тавин дөрөвүүл сууж байлаа. Өнөө хоёр хулгайн мөртөнгүүд ч байлаа. Эрдэнэ байн байн инээд алдан алдаж байгаа эрийн шарыг гозолзуулан – Чи одоо эхнэрээ тавиад тоглочихвол болох юм бишүү? Бөөн өрөнд орлоошдээ.Эрчүүдийн тоглоом хатуу гэдэг байхаа Даапаалан сууна. Сартай шөнийн тэнгэр маш цэлмэг байлаа. Нэг нөхөр гарч морь харах гэж гараад эргэж ч ерь орж ирсэнгүй. Нэг нь дуудахаар гараад морь нь байхгүй байгааг харчихаад “ хэлчихээд явахгүй дээ” амандаа үглээд гэрт орж ирээд явчихажээ гээд дахиад үргэлжлүүлэв. Нэг их удаан чилээгүй сархад ер нь ч уугаагүй байтал Эрдэнэ ээ чи тэрийг хар ээ бүү үзэгд юу гэсээр нэг нь босоод ирэв. Эрдэнэ тэр зүг хараад өмдөндөө

бараг шээх шахам айн дагжин чичирж эхлэв. Харин мөрийнд ихэд алдсан залууд юу ч харагдахгүй дэмийл тэр хоёрыг мэлрэн зогсоно. Уянга яг хаалган дээр зогсож харагдана. Тэрээр Эрдэнэ рүү ихэд дотно харан нүдээ эргэлдүүлэн өөртөө дуудна. Эрдэнэ хойд орон дээрээ гарч суун түй түй гэж нулиман ээрч мууран тод үг хэлж чадахгүй өмдөндөө мэдрэлгүй чачга савируулаадхав. Өнөө залууч пүү паа болон хамаг хараалаа урсган гэрээс гаран шууд харихаар мордон та нар надаас сэтэрхий зүү ч олж авахгүй дээ гэж хэлээд давхиад явчихав.Уг залууд тэр хоёрын үйлдэл худлаа жүжиглэж дахиж тоглохгүй гэдгээ

илэрхийлж байна гэж ойлгогджээ. Харин Эрдэнийг чачга баасаа барьж чадаагүйг маш их гайхжээ. Уянга инээмсэглэн – Би ирлээ . та хоёр арай баярлахгүй байгаа юм биш биздээ. Түүнийг ойртход Эрдэнэ хутга аван дүрж орхив. Тэгтэл нүднийх нь өмнө өнөө хаяад явдаг хүний үнэргүй найз гэх залуу нь эвхрэн унав. Уянга хаалганы голоос – Эрдэнэ ээ би чамайг тийм ч амар үхүүлмээргүй байна . Чи зөвшөөрнө биз дээ. Хамгийн эхлээд чи тасдах ёстой хахахэхэхаха Тачиганатал инээхэд Эрдэнэ өөрийн мэдэлгүй өөрийн эмзэг эрхтэнээ огтолоод шидчихэж Уянга алга болход сая өвчинөө мэдэрч гадаа гаран

өвдсөндөө газар унан хөрвөөж гарав. Уянгын инээд сонсогдоход л учиргүй мөлхсөөр ухаан балартан нам дуугүй болов. Халтарын гэр ойртох үед Хандмаа хаазаа хасан инээмсэглэн толинд хархад Болорт ямар нэгэн юм буруу байгаа юм шиг совин татна. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *